Өр дарсан нь

2019-09-26, 09:16 Нийтлэл 6,598 4
Өр дарсан нь
1980-аад оны дундуур, Намхай хүүг зургаадугаар анги төгсөх хавар юмдаг, тэднийх гэнэтхэн арван таван мянган төгрөгний өртэй болж хоцорлоо. Аав нь 350 төгрөгний цалинтай, ээж нь 120 төгрөгний тэтгэвэр авдаг. Нэг кило хоёрдугаар гурил 80 мөнгө, шар будаа ч, бензин ч бас 80 мөнгө байсан цаг. Гэтэл бүр арван таван мянган төгрөг шүү. Аав Сандаг нь сумын Худалдаа бэлтгэлийн ангийн барааны нярав байсан юм. Тэтгэвэртээ гарах болж, ажлаа хүлээлгэж өгөхөөр тооллого хийтэл хэсэг бараа сох дутжээ.
 
Дахин тоолохоор болж, бүр аймгаас ч хүмүүс ирсэн санагдана, дахин тооллого бараг л долоо хоног үргэлжилсэн юмдаг. Эцэст нь яах ч аргагүй 15 000 төгрөгний бараанд акт тавьж, 45 хоногийн дотор төлөх улаан канттай бичиг үлдээчихээд явчихжээ. Хугацаанд нь барагдуулахгүй бол шоронд л явах юм байх аа.
 
Үүгээр түүгээр хөл хөс, тоглоом наадам, зодоон цохионтой бүхнээр би л дутчих вий гэсэн аятай бултагнан, хоёр нарны хооронд гэртээ бараа нь харагддаггүй Намхай хүү хүртэл гэр тойрон эргэлдэх болов. Аав нь мод толгойгоо угсруулан нэрж, ээж нь зуухныхаа өмнүүр шуухитнана.
 
-Хачин юм даа, тэгэж сох дутдаг нь? Аваад идэж уучихсан бол ч яая гэхэв.
- Би ч нэг гурав дөрвөн зуу орчим төгрөг дутна л гэсэн таамагтай байсан, гэтэл... гээд аав гаансныхаа үнсийг ёодууны булан дээр тог хийтэл цохив.
- Яахаараа гурав дөрвөн зуун төгрөг гэж...
 
- Яах юу байхав, өнгөрдөг намар тарваганыханд хоёр авдар калийбрийн сум л тараачихгүй юу, увуулж цувуулж өгсөөр байгаад одоо хэдхэн хүний л тооцоо үлдсэн байгаа. Сэлнээн Дэлэг, Мухар Гүржав, за байз, бас Халзан Намхайд хоёр хайрцаг сумны тооцоо, гээд бас мэр сэр юмс үлдсэн үлдсэн.
 
Нээрээ аав нь ногоон төмөр авдартай сум задлаад хүмүүст тараагаад байсан юм. Гэхдээ лав л данс тооцоо хөтөлж харагдаагүй. Нэг авдартаа лавтай 40-50 хайрцаг сум багтдаг байх, Намхай чүү дааж билээ. Харин нэг хайрцгандаа 50 ширхэг сум байдгийг бол тэр андахгүй.
 
- Үгүй тэгээд тэр дутсан бараа чинь нэр төрлөөрөө гардаггүй юм уу?
- Гаралгүй яахав.
- Юу юу дутчихаа вэ?
- Том үнийн дүнтэйгээс 4000 төгрөгний үнэтэй хоёр орлоон марл... Нийлээд 8000...
- Пээ, тэр их марлыг чинь тэгээд хааш нь хийчихдэг хэрэг вэ? Хоёр зуугийн поошигноос л том юм харагддана чив лээ.
- Харин тийм.
- Чи хүнд өгчихөөд мартчихсан юм биш үү?
- Яалаа гэж, дөрөв таван метр марл бол мартана гэхсэн, тэр чинь нэг орлоондоо 500 метр байдаг юм.
- Ээ яалаа. Саклаадын чинь хаалга, хана зүгээр үү?
- Зүгээр зүгээр. Хулгайч тэр том юмыг чинь яаж даадаг юм. Ямар Сохор Данваа биш. Данваа бол сугавчлаад алхчихсан гэх.
 
Уржнан жил хойт хоолойд бараа ачиж явсан аймгийн трээстийн машин унаагүй юу. Тэгээд шөнө талаар нэг тарчихсан барааг нь цуглуулж ачаад ирсэн. Жолооч нь бие тааруу, эмнэлэг хурдан бараадна гээд байхаар барааг нь нэг бүрчлэн тулгаж аваагүй юм. Тэр жаахан тийм шиг, золиг гэж...
 
- Хмм, Яагаад тэр билээ?
- Сүүлд сонсохнээ нь тэр жолоочийг нааш сумын төвд хэл дуулгахаар тэмээ барьж унаад явсан хойгуур замын хоёр ч тэрэг түүгээр дайраад гарсан юм билээ.
- Арай ч үгүй байлгүй дээ, нэг нь машин тэрэгтэйгээ унаж ядаж байхад, түүнээс нь хумсалж байдаг тийм монголоо алдсан амьтан гэж хаа байдаг юм.
- Харин тийм, би ч бас тэгээд л бодчихгүй юу. Тэгтэл хойт сумдаар эзэнгүй бараа нууцхан зарсан сураг байсан. Мэдсэн бол тэр дариуд нь хялтсийн төлөөлөгчид хэлээд шалгуулчихдаг байсан юм.
 
- Яасан дүүрчихсэн улс гэгч вэ тэд чинь, тэгээд хоол хош нь дүүрдэг л юм байх даа... Чи аймгаас бараа татуулахдаа падаантайгаа тэр бүр тулгахгүй л байх шиг харагддаг.
- Хүнд дайж бараа авчихаад, ямар чи замаас нь авчихсан уу гэж байгаа юм шиг падаан тулгаад сууж байлтай нь биш.
- Нэрэлхэхээс нэрээ ид гэдэг. Алба алба гээд л хэнхэглээд байдаг юм билээ, жинхэнэ хэнхэглэх юм чинь тэр л байж дээ.
- Аа бас, түрүү жил нярав Олби Шаравсүрэнг шилжихэд барааг нь тоолж авсан даа. Тэнд ч бас зарим нэг лоосуутай юм байж магадгүй болоод явчихсан шүү. За тэгээд алдсан хүн арван тамтай гэж үнэн лүд юм аа, хавийн амьтныг хардахдаа тулах нь. Хэцүү юм чинь энэ л байна гээд аав нь толгойгоо сэгсрэв.
- Шаравсүрэнг манай сумынхан ямар андах биш, чи мэдсээр байж хашир байхгүй дээ. Лонхтой юм харахаараа л ахаа, ижии болоод явчихдгийг чинь далимдуулаа биз.
- За за, тэгээд л хоёр үг ч сольж болдоггүй юм шүү.
- Чиний л араншин шүү дээ, би ямар санаанаасаа зохиох биш. Ингэхэд Ламжав агентад өгсөн падаанаа чи шалгадаг юм уу даа? Тэр бараа авах бүрдээ л чамд шил юмтай ирэх юм билээ.
Аав нь хоолойгоо засан, суудал дээрээ хавчигнан эвгүйрхэж,
- Ламжав яахав дээ, надаар л тохом хааж байхгүй юу? Эхнэр нь гэж шулам аа, шулам.
Ээж нь баганын ар луу тонгойн амаа дараад нуг нуг инээнэ.
- Атгаад өгдөг эдийн буян шавхарснаас биш алгын чинээ ч улаан нүүрний буян барагдаагүй дээ - гээд аав нь цээжээ хаялав. Ээж нь инээсэн чигээр,
- Сумаар л нэг шуугиад эхэллээ гэсэнд аав нь муухай харснаа,
- За сумын төвийн хэдэн авгай хүүхнүүдийн завьжны чилээ гарвал гарч л байг. Тэр ч яамай байна гэчихээд гаансаа түрийлж, гараад явчихав.
Ээж Магмаа нь нэгийг бодон жуумагнан инээсээр суулаа. Дааж давш үгүй их өр гэх атлаа ээжийгээ тийм амгалан тайван байгаад Намхай баахан гайхав.
- Эжий, та яагаад инээгээд байгаа юм бэ?
- Аав чинь хүүхэд хэвээрээ л өтөлж байна даа. Гучин жилийн өмнө надтай нэг гэрт ороход л жаахан хөөргөчихвөл хөлөө хугалахаас буцахгүй хүү байсан, би байтугай энэ он жилүүд ч өөрчилж дийлсэнгүй. Тэр занг нь зарим хүн лавтгаж хэрэглээд байдаг юм. Намайг ашиглаад байна гэж муу санаж ч чаддаггүй янзын хачин хүн шүү. Сая чи тэр харав уу, “Ламжав яахав дээ, надаар л далимдуулж, тохом хааж байхгүй юу?” гээд цээжээ хаялж байгааг нь... хи хи. Гэтэл цаадах нь хөөрхийг хөөргөж байгаад яасан л болдоо, хэцүү хүн дээ.
Намхай босож ээжийнхээ толгой дээрээс үнэрлэчихээд, аавынхаа араас гарав.
 
Ээжийнх нь хэлснээр үнэхээр л сумын төвөөр нэг яриа боллоо. Зарим хөгшчүүл Намхайг харангуут одоо яана аа л гэлцэн, зовиуртай царайлна. Юу юугүй аавыг нь шоронд ачиж, ард нь хөөрхий хөвүүн өнчрөөд үлдэх гэж байгаа юм шиг л аашилцгаана. Намхай хүү иймэрхүү нялгануурт үнэхээр дургүй тул гадуур гарахыг байчихав. Гэтэл аав нь ер тоож ч байгаа юм алга, бас мөнгө төгрөг хайсан ч юмгүй, балгадгаараа балгаж, бяцхан сумын төвдөө багтаж ядсан мэт цээжээ ханхалзуулсаар... “Ханхалзуур Сандаг бүүр цайчихаж, шилтэй цэнхрээ гудраад л явж байна. Өр түм хүрэхээр хүн цайчихдаг юм гэсэн, үнэн юм байна” гэж хүртэл ярьцгаана. Ээж нь ч бас налайдгаараа л налайсаар... Нэг хоёр хоногоос Намхай ч бас тэр хоёрыгоо дагаад бас тайвшраад эхэлчихжээ.
 
Нэг өдөр урд говийн Баян Паламжав урьдын адил түнтгэр ширэн даалингаа бөндөгнүүлсээр тэдний гадаа буулаа. Жилдээ тоотойхон сумын төвд бараа нь харагддаг тэр хүнийг ирэхэд аав, ээж нь хоёр хөл алддаг юм. Аавтай нь гангар гунгар хийн, ганц хоёр шил юм султгаад, дуулалдаж хоноод мордоно. Намхай ч баян ахын уулын буга шиг гүлбэлзсэн тосон борлог морийг нь аргамжихаасаа өмнө сумын төвөө өөд уруугүй жороолуулан гурвантаа гороолж, баахан гангарч, гайхуулж авна. Анхандаа тэр хүнийг аавынхаа төрсөн ах нь л гэж боддог байв. Уг нь ааваас тэс өөр, гооногор нуруутай, урт эрүүтэй, унжгар хамартай хүн л дээ.
 
Төрсөн биш, хүж барилдсан ах нь болохыг нэлээд хожуу мэдсэн юм. Хүж барилдана гэж яадаг юм гэхээр хөлстэй цамцаа сольж өмсөөд, эрхий хурууныхаа цусыг ханаж, аягатай архинд дусаагаад зөрж уугаад ах дүүс болохыг хэлдэг юм гэж нарийн учир начрыг нь Намхайд аав нь хэлж өгчээ. Паламжав ахынх нь тэр түнтгэр даалинтайгаас хамгийн түрүүнд тавтын тагдгар битонтой нэрмэл гарна. Ээж нь түүнийг халааж, шар тос орхиод тэр хоёрыг дайлна. Нэрмэлийн араас зун цагт бол хоёртын бидонтой цөцгий, намарт бол орос панерийн завсар хавчуулсан хоёр хуруу зузаан сарлагын даргар өрөм, өвөл хаварт бол сагсны бөмбөг шиг бөндгөр гүзээтэй шар тос гарна. Ааруул, ээзгий, заримдаа горзгор хөх борц ч байна. Буцахад нь тэр богцыг ээж нь бас түнтийлгээд л тохож өгнө, чухам юугаар дүүргэж байсныг нь Намхай огт сонирхдоггүй явжээ.
 
Энэ удаад Намхай жороо борлогоор нь гайхуулсангүй, бушуухан шиг голын мөргүү рүү аваачиж аргамжчихаад, гүйгээд ирэв. Ээж нь бууз хийчихсэн, нөгөө хоёр ч нэлээд халамцчихсан хойт орос ахын Антроопов гэдэг хүн үхэж, төр өөрчлөгдөөд удаагүй байгаа ч дахиад бүр сүрхий бужигнаж магадгүй байгаа тухай хөөрөлдөн суулаа. Тэгснээ нүүдэл харж чадахгүй болохоосоо өмнө нүүцгээх юм болоод, шатар өрцгөөв. Тэр хоёрын шатардах нь зугаатай. Аль аль нь буцна, шартай гэж жигтэйхэн, нөгөөх нь буцаахгүй гэнэ. Нэг удаа Паламжав баян бэрсээ сул алдчихаад, өгөхгүй, буцна гэж зүтгэсэнд, аав нь буцаахгүй гээд бэрсээ булаалдаж байгаад шатраа хөмөрч орхисон юмдаг. Ээж нь тэр хоёрыг шоолон хөхөрсөөр суудаг билээ. Хоёр өрөг тавьчихаад, тэд шатраа хураав.
 
Хэвтэх тийшээ орж, ээж нь Паламжав ахад гудас давхарлаад ор засав.
- Хөөе, Магмаа, миний дүү. Зөөлөн дэвсгэр ташаа цоолдог гэдэг шүү. (Зөөлөн дэвсгэр хүний бие бялдрыг нялхруулж, хэврэгшүүлдэг гэсэн утгаар хэлэв бололтой) Хатуухан юм дэвсээрэй.
- Ах, залуурхах л гээд байна аа даа. Та хэдийн залуугийн юм гэж яаж байхав. Одоо наад Сандаг чинь дан гудсан дээр унтаж чадахаа больсон шүү, өглөө ташаа нухаад гээд бөөн унтуу босож ирдэг болсон. Та хэлээч...
- Ай, төв суурингийн бид ч ингээд өөрийн эрхгүй нялхамсаад, хэрэг алга. Ах минь... гэж аав нь өөрийгөө өмөөрөх аядав.
- Яаж болно оо. Саяа. Хмм. Тээр жил, яагаав, нөгөө шүлхийний жилийн намар (1966 оны намар) каринтийний харуулд бид хоёр Гунангийн зоон дээр сарны туяа хөдөрч хээр гурав хоносон доо. Өглөө босоход ташаа, сүвээнд чулуу шигээд наалдчихсан байдагсан.
- Хэвтэхдээ хөдөрсөн сарны туяа, үүрээр шүүдэр болж дарайчихсан байдаг байлаа... Даарна, өлсөнө, ядрана гэж юу байдаг юм л гэж явжээ дээ, бид. Одооны энэ хүүхсийг харахаар ... гээд үгэнд дурлан тэр хоёрын дунд налчийн суугаа Намхай руу хяламхийв.... - Залуу халуун байж ээ, ах минь. Одоо тэгэж гурав байтугай ганц хоновол усан хаван гүйгээд, нүд нүүр цэлхийгээд үхэх л байх даа.
- Хэ хэ, тэгэхэд хоёулаа гуравхан хоногт цагаан шилтийн (бие гүйцсэн янгирийн тэх) махыг юу ч үгүй барж билээ. Чөмгийг нь хүжигнэтэл сорчихсон. Чиний тэр нэг цагаан карбин мөн ч цэцэн шүү. Тэр шүлхийний жилийн түрүү жил билүү, түрүүгийн түрүү жил нь билүү, бид хоёр Ханх руу жинд явсан даа.
- За ах минь, түүнийг ярьвал үлгэр үлгэр. Хүн үнэмшихгүй юм болно.
- Нээрээ л тэгэх байх даа гэж Баян Паламжав ах нь хүлээн зөвшөөрч байна.
- Ярь л даа. Та хоёр Ханхад яасан юм? хэмээн Намхай хүү хэрэгт дурлан урагш ахиж суусанд Паламжав ах нь хэг хэг хөхөрч, өмнөх аягатайгаа аван Намхайд бариад,
- Аав бид хоёр чинь залуудаа задарч ч, зангирч ч явсан хоёр оо. Ярьвал нэг шөнө байтугай хэдэн шөнө дуусахгүй. Харин чи манай тэр муу Цэцэгсүрэнг охин хүүхэд гэж гололгүй ойр байж үзээрэй дээ гэв.
 
Паламжав ахын ганц охин нь Намхайгаас хоёр дээр 8 дугаар ангид сурдаг, аав шигээ урт унжгар хамартай, онин нүдтэй өндөр хар бүрэг охин байдаг юм. Намхай “За” л гэлээ. Ямар Цэцэгсүрэн эгчийг өмөөрөөд ангийнх нь банди нартай улаан халзан болтлоо зодолдсоноо ярилтай нь биш. Ангийнхан нь түүнийг “Баян Паламжавын сайраг хар ингэ” гэдэг юм. Нээрээ ч сайраг хар л даа, алхаж гишгэх нь хүртэл хөгшин ингэ шиг. Гэхдээ Паламжав ахынх нь нэрийг хавчуулаад байдагт нь Намхай ихэд уурсаж, тэсэлгүй зодоон хийсэн хэрэг.
- Ах, наадахдаа архи битгий өг, уучихдаг юм. Аав нь аягатайгаа өгсөөр байгаад уугаад сурчихсан. Өөр шигээ хар нялхаасаа архи гударсан хатмал хар юм болгох нь гэж ээж нь тэндээс намжирдаж байна.
Буцаагаад авчихаас нь өмнө бушуухан шиг залгилж орхиод аягыг нь барьсанд,
- Зүгээр зүгээр, эр улс энэ зэргийн юмны ард гарчихдаг байхгүй бол юуны эр болох билээ, тийм ээ, Саяа гээд аав руу нь налж байв. Тэгснээ Намхайн дээгүүр аавынх нь мөрөөр тэвэрч, толгойгоо хацарт нь нааснаа,
- Ах нь дүүгийнхээ тухай сонсоод, яаж байгаа бол гэж бодогдоод байж сууж тэсэлгүй мордоод ирлээ. Буугаад царайг чинь хараад л харин дотор цэлсхийгээд тайвширчихдаг юм байна. Ахыгаа байгаа цагт энэ зэргийн юмыг ёстой түй ч битгий тоо. Хөгшдийн буянг хөрвөөлгөж явсны хүчинд ахынх нь хотонд тоолдог нь ч байна, авдарт жинлэдэг нь ч байна. Наад хэдэн төгрөгийг чинь ганц үүгээр л – гээд өвөр дээрх даалингаасаа алтан нуухтай их гарын шүрэн хөөргөө гаргаж аавд нь бариад, - нам таглачихна. Үүнийг аваачаад тэр муу тооллогын комиссынхны ам руу чихчих.
- Хүүе яаж болдог юм, одоо байтлаа ахыгаа барьдаг хөөрөггүй болгох нь. Тийм юм гэж байхгүй ээ. Яалаа гэж... Таны өмнөөс ямар өр төлөөс тавьчихсан биш энэ тэр гээд аав, ээж хоёр нь зэрэг зэрэг шаагилдав.
- Таны өмнөөс өр төлөөс тавьчихсан биш гэсэн чинь юу гэсэн үг юм. Харь холын хөндлөнгийн хүн биш, энэ муу өвчүү цээжний минь цаана зулайг нь гишгэж төрснөөс ч илүү нэг муу дүү минь гэсэн нэг юм байдаг юм шүү, гээд сүрхий уурлах шинжтэй. Сүүлдээ тэр сүрхий хуурай ах дүү хоёр бараг муудалцахдаа тулсан тул Намхай юмыг яаж мэдэхэв гээд бушуухан тэр хоёрын дундаас бослоо. Тэгэж тэгэж, Паламжав ах нь бууж өгөөд, шүрэн хөөргөө өөртөө үлдээхээр болов. Гэвч бүрэн бууж өгсөнгүй,
- За яахав, уг нь ахад нь нэг дунд гарын пийсүү, бас нэг их гарын халтар мана, гартааман гээд дахиад хэд гурван ч хөөрөг бий. Гэхдээ... кмм, ах нь өглөө хэт хутгаа мартчихаад (хутгийг хүнд май гэж бэлгэнд өгдөггүй, өгөх бол гээдэг, эсвэл зориуд мартддаг байна) гарна шүү. Үгүй гэвэл ёстой гомдоно. Өөр би яах юм бэ, та хоёр тэгээд хэлж чадахгүй л байгаа биз дээ гэж байна.
Өглөө Намхайг унтаж байх хойгуур Баян Паламжав ах нь явчихсан байв. Авдар дээр үзүүр тохой хол илүү хэт хутга гинж, бэлтэйгээ хөглөрнө.
- Эртхэн шиг босоод ахад морийг нь дөхүүлээд өгдөггүй ээ, аавыгаа майрагнуулаад моринд явуулж л байдаг. Нойрыг унтаж биш, сэрж бардаг юм, хүү минь... гээд аав нь түнхэгтэй тамхиа нухаж сууна.
 
Төдөлгүй тэднийд Далбаан Бадарч, Сархинаг Цагаан нарын хэдэн харцуул цуглаад өнөөх хэт хутгийг гар дамжуулан үзэж, халаглан шогширцгоож, үнэ ханшийг нь хэлцэв. Аав нь өчигдрийн тавтын бидонтой нэрмэлийн үлдэгдлийг урдаа тавьчихаад тамхиа баагиулан, дээгүүр харж шилээ шөргөөсөн шиг сууна. Намхай ч юуны дутах билээ, өнөөх хэдэн харцуул дундуур чихэлдэж шургаад хэт хутгыг булаацалдан үзэв. Түүний баримд багтахгүй бүдүүн хар булигаарин хуйных нь доод хэсгийг долгиотсон давхар давхар мөнгөн уулс ороож, түүний дээр мөнгөн үүлс хуйлран угалзална. Үүлсийн дээгүүр дэл, сүүл нь жигүүр шиг дэрвэсэн морьтой хүн халин дүүлэн нисэх ажээ. Чигчий хуруу шиг бүдүүн, төө хагас орчим урт хоёр зааны ясан савх нь толгой хэсэг рүүгээ дөрвөлжилсөнийг мөнгөн луу сүүлээрээ ороон өгссөөр төгсгөлд нь амаа сүртэй ангайн цогнойжээ. Хуруу орчим бүдүүн усан гинжнүүд нь хоёр алган дээр тогтохгүй ийш тийш холбирч асгарна. Хэт нь тэнийлгэсэн алга шиг хэмжээтэй, мөн л уулс, үүлсэн, нар саран хээтэй юм. Хутганы тойв дээр урд хоёр савар дээрээ эрүүгээ тавин, үсрэн дүүлэхэд бэлхэн биеэ хураан хэвтээ барын дүрстэй. Нүд нь дүрлийгээд, юу юугүй эргэлдэх нь үү гэмээр.
- Ай ёстой л эд юм аа... Энэ нөгөө Засагт ханы Өрөлбө дархны хийц гэдэг нь мөн үү?
- Биш ээ, Торгуудын Сэцэн вангийнхнаас ирсэн юм.
- Гучин лан мөнгө орсон уу?
- Яаж гучаар тогтдог юм...
- Түрүү жил Төв музейн сан хөмрөгийн хүмүүс ирж, 7 000 төгрөгөөр авая гэхэд нь өгөөгүй гэлцдэг нөгөө хутга нь мөн үү?
- Мөн мөн.
- Тэгэхэд өгч л орхихгүй. 7 000 гэдэг чинь мөнгө шүү. Хайран юм. Ингээд...
- Хмм... хэмээн аав нь дургүйцэнгүй хоолой засав.
Цугласан харчуул энэ мэтээр хөөрөлдөнө. Сархинаг Цагаан уртаар шүүрс алдаад,
- Баян Палмаа ч энэ зэргийн юманд ёстой хотойхгүй дээ гэхэд,
- Хотойх ч үгүй, гудийх ч үгүй ... гэж аав нь цээж хаян хэгжүүрхэв.
- Яавал тань шиг Паламжав баяны хуурай дүү нь болох вэ?
- Эхлээд чангахан дүлээд сурчих.
- Та ч сайн дүлдэг л юм байна.
- Ямар ч байсан чам шиг хорголоо тоолж, хонжоо харж, хоёр үзүүртэй зүү болж хоногийн тоог тонгойлгосонгүй.
Ээж нь тэдний дундуур орж,
- Ахай тэгээд, хоёр ч үг аятайхан сольчихаж чадахгүй, зөнөг төнхөгүүд хуухай. Олон юм чалчицгаалгүй наад хар усаа гудар ... хэмээн тас намжирдав.
Тэгсгээд аав нь өнөөх хэдтэй хамт гарч алга боллоо. Их үддээр ээжийнх нь талын ойрын хамаатан Дэдээ чавганц бургасан таягаа аравчилчихсан ирэв. Мэнд ус ч үгүй өврөөсөө “Үнэн” сонинд боолттой дамбайсан юм гаргаж ээжийнх нь гарт бариулаад,
- Хадгаламжаасаа хэдэн юм аваад ирлээ. Цаад Саяа чинь хойт байрны эхэнд нөгөө хэдтэйгээ нийлчихсэн, нэг их гавьяа байгуулчихсан аятай дуулж хуурдаад л явна. Байхгүй дээр нь нэг жаахан юм сэмхэн өгөхгүй бол сүгсэгнэж өвчигнаад авахгүй л гэж хэнхэглэнэ. Чи амаа хамхиарай. Тэгэж байгаад тэр хамийст нь тушаачих. Күй ер өө, инээж, айлгүйтэх юу болцон юм, өр бөөсөндөө таталдчихсан улс байж, юун ч уужуу дотортой жийх вэ чи гэж ээжийг нь жаал загнаж аваад, аяга цай ооччихоод бушуухан гарав.
 
Маргааш оройхон нар жаргахтай уралдаад Шил Дамба машин тэрэг шиг дэнхийсэн том хүрэн шар, нэг алаг шүдлэн хоёр холбож туугаад, хүүе хаая, пид пад болсоор гэрийнх нь гадаа буулаа. Бас болоогүй ээ, хугас шил архи өвөртөлчихсөн. Хол газар хөөгдсөн холбоотой хоёр бөөрөө бүлхэлзүүлэн, нүдээ эргэлдүүлэн түлээ бараадан уухирдан зогсоно. Шил Дамба гэрт ч орсонгүй, аав, ээж хоёрыг нь гадаа дуудаж,
- За, ах эгч хоёр минь. Энэ хүрэн шарыг сайн хараад ав. Зүүн ууландаа л ийм шартай айл байхгүй. Ёстой байхгүй шүү. Дүү нь та хоёртоо энэ шарыг өгч байгаа юм. Тэр муу шүдлэн нь бол яах вэ, манай мал махыг хаана. Би одоохон энэ шарыг хөөж аваачаад пүүн дээр гаргана. Таван зуу татахгүй юм бол заяа нь хаяг. Тэгээд мөнгийг нь та хоёртоо тушаачихна. Та хоёр минь элдэв юм битгий бодоорой, дүү нь хэдий нэг муу хазаар гүйлгэдэг дунд гарын хулгайч ч гэсэн харин энэ шар бол яах аргагүй манай тугал байгаа юм. Ах, эгч хоёртоо үхэж байсан ч буруу гарын юм хялайлгахгүй ээ. Алив дүүгээ нэг үнэрлээтэх - гээд аав ээж хоёрт нь нэг нэг тэврүүлснээ, нөгөө хугас шилтэйгээ аавд нь барив. Аав нь хоёронтоо гудхийлгэн залгиад өгсөнд, үлдсэнийг нь ганцхан амьсгаагаар хөнтөрч, шилийг нь хураалттай түлээний адаг руу чулуудчихав.
- За маргааш дүү нь энэ шарны үнийг сохор зоос ч дутаалгүй авчраад эгчид тушаачихаад, тэгээд тухтай сууж цай ууна аа. Эгч нэг сайхан шөл пурхийлгэчихээд байгаарай. Алив дахиад нэг үнсий гээд аавыг нь тэвэрч, хацар нүүрэнд нь нус, нулимс, шүлсээ баахан нялдаж, - Аавыгаа өнгөрснөөс хойш гээд – хоолой нь зангирч, хэсэг гацсанаа шүлсээ гүдхийтэл залгив, - Таныгаа харахаар л аав минь бодогдоод байдаг юм, яах вэ, би хүний ганц хүү, алдаж онож л явна. Гэхдээ буруу юм хийхээрээ би төрийн хуулиас биш таниасаа л айж явлаа, түй чоорт, тэр муу төрийн хууль ер юу юм бэ, миний ахын дэргэд - гэчихээд мордон, өнөөх хоёроо шилбүүр тачигнуулсаар мал мах авч байсан нэгдлийн хашаа руу хөөн одов.
- Хөөрхий минь, яг аав шүү, нас нь явах хэрээрээ өвччихсөн юм шиг ямар адилхан болдог лүд вэ. Миний муу Аранзан ч эрийн хуйх байсан даа гээд аав нь хэнгэнэтэл санаа алдаж байна. Тэгээд Намхайн түнжин толгойг илэн – Энэ Шил Дамбын эцэг Аранзан Нацагийг миний хүү мэдэхгүй, өнгөрөөд арван хэдэн жил болж байна. Бид хоёр оонын хоёр эвэр шиг л салдаггүй явлаа. Эрийн чинээ эр олоод ир гэвэл эргэлзээгүй Аранзангаа чирээд л очихоор хүн гэв.
- Та хоёр бас хөлстэй цамцаа сольж өмссөн үү?
- Аа, тэгэлгүй яахав гээд дуугаа хураахад харц нь нэг хачин гунигтай сүүмийчихэж билээ.
 
Маргаашнаас аавынх нь авга болдог Түнтүү Жаажаа, Цагаан ах, бас Хараа Гомбо, Уран Дэрмээ самган гээд таних танихгүй хүмүүсийн хөл тэднийхийг бүр залхмаар дарчихав. Зарим нь өнжин хонон найрлаж, наадаж аваад явцгаана. Нэг мэдсэн өнөөх дааж давшгүй өр ялбараа ч таг мартчихжээ.
Хамгийн сүүлд Жур Баясах тохом цагаантай хул алаг байдсан гүү хөтөлчихсөн ирэв. Аав, ээж нь хоёр зэрэг зэрэг,
- Ээ, Баясах минь, ах эгч хоёрыгоо авсан л гээд бодчих. Одоо болсон, өр төлбөр аль хэдийнэ ээ дуусчихсан. Олон нялх нойтонтой та хэдэд минь наад байдас чинь хэрэг болно гэсэнд,
- Би яахаараа та хоёрынхоо өр ялбараас хуваалцаж болдоггүй юм. Та нар намайг ядарсан зутарсан амьтан гээд ялгаварлан муучилж хараад байна уу? Үгүй шүү. Муу дүү нь ядарсан ч гэсэн бас хүн. Та хоёр л намайг хүний дайтайд үзэхгүй байхад хэн намайг хүн гэж үзэх юм бэ гээд енгэнэтэл уйлав.
Аав, ээж хоёр нь Жур Баясахын хоёр талд суучихаад, нэг нь нулимсийг, нөгөө нь үргэлжийн жолоогүй гоожиж байдаг нусыг нь зэрэг зэрэг арчиж, муу хэрзгэр нурууг нь илж таалан зөндөө аргадав. Тэр хоёр лав л Намхай хүүгээ хэзээ ч тэгэж аргадаж байгаагүй юмдаг.
- Тэр өр төлбөр чинь дуусчихсан байсан ч та хоёрт өгнө. Та хоёр авах ёстой, мэдэв үү. Ах та ядаж тэтгэвэртээ гарчихсан байх аа, одоо таньд хөл зөөлөнтэй номхон унаа хэрэгтэй. Миний энэ алаг байдас хонио хонь. Буруу зөв ч байхгүй, манай хэдэн халтарууд ноолдог юм. Бага залуу эм амьтан явдал ч зөөлөнтэй. Та үг дуугүй л ав. Дүүгээ нэг хүн гэж бодоод авч үз. Тэгэхгүй бол насан турш - гээд хэнхдэгээ ярьж хоёр гурван үжир шар үс гозойсон хэрзгэр өвчүүгээ гаргаснаа, - Энд нэг юм зангираад салахгүй шүү дээ гэсээр байгаад гадаах түлээнээс нь уячихаад явчихав.
Нээрээ ч Журын хэлснээр аав нь тэр алаг гүүг дандаа унадаг болсон юм. Бүр тас согтуу амьтан хоёр талруу нь гулзайж, санжаад байхад л унагачихалгүй аядаж эвсээр гэрийнх нь гадаа аваад ирдэгсэн. Хэдэн жил дараалан хөөрхөн хул алаг унага гаргаж, тэднийх хэдэн хул алаг адуутай ч болсон. Хожим аав нь, - Муу Жур маань хул алаг гүүг үнэхээр л өгөе гэж өгч дээ гэж билээ.
Тэгэхэд Жур Баясах ахын араас харж зогссон аав нь,
- Сохорсон биш завшив гэгчээр өрд орсон биш манайх ч юм юмтай л болох дог оо, хө гэтэл ээж нь учиргүй дургүйцэж,
- Юу гэж байгаа юм, муу ёр байгаа даа. Энэ олон амьтан ах дүүсийн сэтгэлийн өглөгийг дааж явна гэдэг чинь, ээ амаргүй шүү. Чи ч яахав бодсон санасан ч юмгүй ханхалзаад ... гэв.
- Хмм, юу бодохов дээ. Өгч ч, авч ч сурсан хөөн би гэчихээд аав нь гэр лүүгээ нуруугаа үүрэн ханхалзсаар алхчихаж билээ. Намхай хүүгийн аавыг сум даяараа Ханхалзуур Сандаг гэдэг байлаа.
 
Б.Номинчимэд
2019.9.22

67
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

БНСУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулж байна

2019-12-11

Аврагчид шатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ

2019-12-11

Гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангууллаа

2019-12-11

Согтуу жолооч айлын гэр, хашаа мөргөжээ

2019-12-11

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Зодсон, зодуулсан ялгаагүй хоёулаа хуулийн дагуу ял авдаг. Зодоонд ялагч үгүй...

2019-12-11

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06
12:39

Холбооны мөрдөх товчоо ч олж чадаагүй, сураггүй алга болсон хүмүүсийн хачирхалтай түүх

2019-12-11
6:28

Амжилтанд хүрсэн хүмүүсийн хийдэг энгийн үйлдлүүд

2019-12-11
1:12:17

"Улаан бал" нэвтрүүлэгт Эрдэнэт хотын захирагч Д.Батлут оролцож байцаагдав

2019-12-11

Н.Алтанхуяг: Улсын төсвийг үрэн таран зарцуулж байна!!!

2019-12-11

ЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв

2019-12-11

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2019-12-11

Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч ОУВС-гийн хөтөлбөрт хориг тавьсан

2019-12-11

ТБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ

2019-12-11

Дэлхийн дулаарлаас ямар орнууд "хожих" вэ?

2019-12-11

Зураг болгон дээр гардаг нууцлаг бөгөөд айдас хүргэм охин

2019-12-11

Латин Америкт дарангуйлагч болсон Япон эрийн түүх

2019-12-11

Төрөл дундаасаа ганцаархнаа үлдээд буй 8 амьтан

2019-12-11

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

2020 онд Капитрон банк Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийг манлайлан ажиллана

2019-12-11

Ариг банк Гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарлалаа

2019-12-10

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

БСШУСЯ: Гадаадын сургуульд оюутан зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй

2019-12-11

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Хятад улс Канадын 2 иргэнийг тагнуул хийсэн хэргээр яллажээ

2019-12-11

9 настай гоц ухаантан их сургуулиа дундаас нь хаяжээ

2019-12-11

Өмнөд Африк дэлхийн хамгийн урт ажлын цагтай орноор тодорчээ

2019-12-11

Тэмцэгчид баг зүүхийг Хонконгийн эрх баригчид зөвшөөрчээ

2019-12-11

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Эхнэрийнхээ хандыг дарж, ганц нэг загнаач л гэх юм!

2019-12-11

Д.Урианхай: Хүн ганцаараа хорвоогийн хамгийн үнэт капитал биш

2019-12-11

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Алдартнуудын залуу насны ховор зургууд

2019-12-11

Дурлалт хосуудын хөгжилтэй, нандин мөчүүдийг харуулсан комик зургууд

2019-12-11

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.11)

2019-12-11

Podcast news - Цаг үе (2019.12.11)

2019-12-11

Podcast news - Цаг үе (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.10)

2019-12-10

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Эр хүнтэй "ойртоогүй" удсан бүсгүйн 7 шинж

2019-12-11

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.66%
Ши Жиньпин (БНХАУ)
16.71%
Дональд Трамп (АНУ)
4.58%
Шинзо Абэ (Япон)
3.57%
Ким Жон Ун (БНАСАУ)
3.02%
Ангела Меркель (ХБНГУ)
2.56%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.33%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.82%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Эммануэль Макрон (Франц)
0.32%
Тереза Мэй (Их Британи)
0.27%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,538

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,515

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,351