Хэрэг хуучирдаггүйн учир буюу нэхэн тоолох хугацаа

Хэрэг хуучирдаггүйн учир буюу нэхэн тоолох хугацаа
Нэг. Дэлхий нягтарч байна.
 
Хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдсэн соёлын талаарх олон янзын ангилал, хандлага ажиглагдана.
Дорнын, өрнийн, нүүдлийн, суурин иргэншлийн, язгууртны, мэргэшлийн, үйлчилгээний замын хөдөлгөөний, сэтгэлгээний гэх мэт. Эдгээрийн зарим нь хэдэн мянганы тэртээгээс улбаатай бол нөгөө хэсэг нь ердөө 100 хүрэхгүй жилийн өмнө үүссэн гэх.
Эдгээр нь уг чанартаа нийгэм дэх үзэл бодлоороо ялгарсан олон янзын бүлгүүдийг нэг цэгт ойлголцуулах зорилготой нь улам тодорсоор байна.
 
 
Байгалиа аргадаж, улирлын онцлогийг аж төрөх ёсныхоо хэв маягт тохируулан зохицох нь нүүдэлчдийн соёлд түлхүү анзаарагдана. Өдөр шөнийн үргэлжлэх хугацаагаар баримжаа авч, нар сарны зохицолдлогоор аж төрсөөр ирсэн тэдэнд өглөө, өдөр, орой, шөнө гэх нарны баримжаа бүхий хугацааны тоолуур хэрэглэгдэнэ. Тэнд байгалийн үзэгдэл, түүнийг давах хүний ухаан хоёр л хууль. Тиймээс бусадтай зөвших зав ч үгүй, бусдын үйлдэл ч падгүй. Өнгөрснийг ул болсон гэх хандлага ч түгээмэл.
 
 
Харин өөр нэг хэсэг нь хамтын хөдөлмөр, түүний үр шимд тал өгч аж төрнө. Хэсгийн, бүлгийн, хувь хүний сонирхол бүгд өөр өөр боловч аж төрөх ёсны үндсэн нэг дүрмийг чухалчилсан нь амьдрах цор ганц үндэс гэдгийг ойлгоцгоосон. Бүгд өөрийн үүрэгтэй, бас дүрэмтэй, бүхэлдээ нарийн төлөвлөгөө, зохион байгуулалттай.
Хүний эрхийг хэн нэгэн тогтоож өгөх бус харин нийтээрээ хүлээн зөвшөөрөх хандлага нь эцэстээ хувьсгалын хэлбэрт шилжиж, суурин ч бай нүүдлийн ч бай аль ч соёлтой байсан сүүлийн 300-аад жил хүн төрөлхтөн энэ л замаар явж иржээ. Үүний үрээр ХХ зууны эхэнд Үндсэн хуулиар засагласан улс цөөн байсан бол харин өнөөдөр Үндсэн хуулиар засаглаагүй улс цөөхөн хэд болж үлджээ. Төр засгийн эрх ард түмний эрхээр хязгаарлагдаж, төрийн үйл хэрэг хуулийн рамнаас сөөм ч цухуйж болохгүй гэх хатуу дүрэмтэй. Энд өнгөрснийг сургамж, ирээдүйг боломж гэж үнэлнэ. Эцэстээ, дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөө гэх ойлголт, тодорхойлолт нэг агуулгатай болсноор дэлхийн улс орнууд онцлог ялгаагаа хадгалсан нэг цул болон нягтарч байна. Хууль ч адил, түүн дэх хугацаа ч адил.
 
Бид ч бас тэнд л яваа гэж харагдана.
 
Хоёр. Нэхэн тоолох хугацаа буюу алдаа хүлээн зөвшөөрөгдөх үзэл
 
Үзэл бодлоороо нягтарсан хүн төрөлхтөний хууль, дүрэм ч бас ойртон ижилсэх хандлага ажиглагдана. Юуг хүлээн зөвшөөрөх, алийг эс хүлээн зөвшөөрөх нь хүртэл ижилсэж байна.
Нэгэнт ард түмнээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, Үндсэн хуулиараа баталгаажсан эрх, тогтолцоо, схем, зохион байгуулалтыг хамгаалах, хадгалах нь нэн тэргүүний зорилт. Ялангуяа эрүүгийн хууль тогтоомжоор энэхүү байдлаа хадгалах нь чухалд тооцогдсоор байна.
Хамгаалах, хадгалахын учир нь хувьсгалаар бүтсэн түүхэн зөвшилцөл, хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг үргэлжлүүлэхэд оршино. Энэ байдал нь дэлхий нийтийн ойлголтоос гадна шинжлэх ухааны судлагдахуун болтлоо хөгжсөөр ирсэн байна. Гэхдээ тэнд онцлох нэг л зүйл байна. Тэр нь нэхэн тоолох хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудал.
 
 
Нийгмийн аливаа үзэгдэл, харилцаанд үр дагавар нь сарних, ач холбогдол нь буурах явдал оршсоор ирсэн, одоо ч тийм л байна. Баялагийн баримжаа бүхий худалдаа-арилжаа-бизнесийн салбарт ашиг, алдагдлыг хуваах, нэхэмжлэх эрх тодорхой хугацаагаар хэмжигдэх, төр, засгийн байгууллагаас гаргасан шийдвэрийг тогтоосон хугацаанд хууль бус гэж үзэж нэхэмжлээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцох журам дэлхий дахинаа үйлчилж байна. Манайд ч адил.
 
 
Үүний нэгэн адил гэмт хэргийг тодорхой хугацаанд илрүүлж, шийдэж чадаагүй бол гэмт хэрэгтнийг гэм буруугүйд тооцож, ял шийтгэдэггүй зарчим дэлхийн хаана ч түгээмэл. Дээрхээс ялгаатай нь гэм буруугүйд тооцсон ч учирсан хохирлыг нь барагдуулж дуусгадагт оршино. Ямар ч утгаараа гэм буруутай этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх, хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ажиллагаа нь хуульд заасан хугацааны дотор явагдах учиртай.
Хохирогч болон олон нийтийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийг  цээрлүүлж, түүнд хариуцлага хүлээлгэхийг хуулийн байгууллагаас шаардах нь зүй ёсны хэрэг юм. Гэвч цаг хугацааны дараа тухайн хэргийн улмаас бий болсон айдас хүйдэс, таарамжгүй дурсамж багасч, хохирогчийн зүгээс гэм буруутай хүнийг уучлах, учирсан хор уршгийг мартах хандлага бий болдог. Нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүн хөөн хэлэлцэх хугацааны дотор дахин гэмт хэрэг үйлдээгүй бол түүнийг гэм буруугаа ойлгож ухаарсан, нийгэмд аюулгүй болсон гэж үзэж болно.
Гэмт хэргийн төрлөөс хамааран хөөн хэлэлцэх хугацааг ямар хэмжээтэй тогтоох нь тухайн улсын төрийн бодлого, Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, эрх зүйн уламжлалаас шууд хамааралтай.
 
Жишээ нь, ОХУ-ын Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэнээс хойш анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор, харин ХБНГУ-д гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх хүртэл тоолохоор хуульчилжээ.
 
 
Монгол Улсын 1986 оны болон 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хэмээн хуульчилж, хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тоолж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэж  ирсэн хууль хэрэглээний уламжлал бий.
 
 
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор тогтоосон нь өмнөх Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх уламжлалт зохицуулалтыг агуулгын хувьд хэвээр үргэлжлүүлэн хэрэглэж байна.  Гэхдээ 2015 оны Эрүүгийн хуульд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа” гэсэн нэр томьёог шинээр хуульчилсан бөгөөд 1963, 1986 оны Эрүүгийн хуульд тусгагдсан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь боги­но /хөнгөрсөн/ хуульчлагджээ.
Нөгөөтэйгүүр уг хуульд зөвхөн торгох ялтай буюу хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь орхигдсоноос гадна зорчих эрхийг хязгаарлах ялтай гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь тодорхойгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийн ангиллыг үл харгалзан тогтоосон нь зарим хийдэл, зөрчил, ойлгомжгүй байдлыг үүсгэсэн, гэмт хэргийн ангиллыг ач холбогдолгүй болгосон зэрэг бодитой шүүмжлэлийг мэргэжлийн хүмүүс нь өгүүлсээр байна.
 
Байдал ийм байхад асуудлын гол нь хөөн хэлэлцэх хугацаагаар шалтаглан гэмт этгээдүүдийг сулласаар байх нь төрийн бодлого уу? Хууль шүүхийн сонирхол уу? гэдэг нь анхаарал татна.
Нэгэнт илэрсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хаана хамгийн ихээр “барж” байгаа нь сонирхолтой. Нотлох баримтыг цуглуулах, түүнд холбогдох ажиллагааг гүйцэтгэх хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албанд уу?, эсхүл уг ажиллагаанд хяналт тавих прокурорын шатанд уу?, аль эсхүл шүүхэд үү?
 
Энэ асуултад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааны талаарх зохицуулалт тодорхой хариулт байж болмоор. Жишээ дурьдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 30.12 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш нэг сар байна.” гээд мөн зүйлийн 3-т “Хэрэг бүртгэлтийн хугацааг прокурор тухай бүр гурван сар хүртэл хугацаагаар сунгаж болно.” гэсэн байх бөгөөд прокуророос хугацааг сунгах хязгаарлалт тогтоогоогүй байна.
Тэгвэл уг хуулийн 31.13 дугаар зүйлийн 3-т “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 14 хоног, хүнд гэмт хэргийн мөрдөн байцаалтыг нэг сарын дотор явуулж дуусгана” гээд эдгээр хугацааг мөн зүйлийн 4.1-4.4-т зааснаар шат шатны прокурорууд 16 сар хүртэл хугацаагаар сунгаж болохоор хуульчилжээ.
Харин уг хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1-т “Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно” гэх тун богино, шуурхай хугацаа тавигджээ.
Шүүхэд энэ хугацааг тогтоож өгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.2 дугаар зүйлийн 2-т анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх хугацааг “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг гурваас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэсэн бол мөн хуулийн 39.2 дугаар зүйлд давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацааг “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Ерөнхий шүүгч хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэжээ.
 
Эцэст нь, дээрх хуулийн 40.3 дугаар зүйлд хяналтын шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн нь шүүгчийн саналыг харгалзан нэг удаа сунгаж болохоор тус тус хуульчлагджээ. Эдгээр нь зөвхөн хуульд заасан нийтлэг хугацаа юм.
Харин одоо эрэн сурвалжлах мэдээлэлд тулгуурлан баримт түшье. Энэ баримт маань зөвхөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйл /хүний эрүүл мэндэд хохирол учруулах/-д заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд холбогдох факт бөгөөд доор дурьдан буй гэмт хэрэгт холбогдогч нар бүгд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээгүй болно.
 
Тухайлбал,
 
-Д, Ө нар нь 2017.08.01-ний өдөр гэмт хэрэг үйлдэж тэдгээрт 2017.08.06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын шатанд 283 хоног, прокурорын шатанд 21 хоног, шүүхийн шатанд 58 хоногийг;
-Ж, Х нар нь 2017.07-30.ны өдөр гэмт хэрэг үйлдэж тэдгээрт 2017.08.05-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын шатанд 352 хоног, прокурорын шатанд 4 хоног, шүүхийн шатанд 10 хоногийг;
-М, Т нар нь 2017.07.20.ны өдөр гэмт хэрэг үйлдэж тэдгээрт 2017.07.25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын шатанд 203 хоног, прокурорын шатанд 89 хоног, шүүхийн шатанд 103 хоногийг;
-Ж нь 2017.10.06.ны өдөр гэмт хэрэг үйлдэж түүнд 2017.10.11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын шатанд 368 хоног, прокурорын шатанд 8 хоног, шүүхийн шатанд 30 хоногийг;
-Б, С нар нь 2017.04.27-ны өдөр гэмт хэрэг үйлдэж тэдгээрт 2017.05.22-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын шатанд 134 хоног, прокурорын шатанд 69 хоног, шүүхийн шатанд 54 хоногийг тус тус зарцуулж дээрх этгээдүүд нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр бүгдээрээ эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байна.
Байдал ийм л байна. Хуульд өөрчлөлт орохгүйгээр, хуулийн байгууллагууд үйл ажиллагаандаа дорвитой арга хэмжээ авахгүй цагт байдал цаашид ийм л байсаар байна. Хэдийгээр цаг хугацаа бүхний хэмжүүр, шалгуур боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар бүх хэргийн хохирогчдын эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол, хар толбо нөхөгдөхөд эргэлзээтэй.
 
Бид дараагийнхаа цувралаар албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар баримт түших болно.
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Мэргэжлийн хүний хувьд энэ шуугиан тариад байгаа шахмал түлшний талаар хэдэн үг хэлье...

2019-10-10

Өвчин хийсэж биш хэлж ирдэг!

2019-10-08

Хэрхэн олны өмнө цэгцтэй, сандралгүйгээр ярьж сурах вэ?

2019-10-14

Анхаар: Хоолны үлдэгдэл, аяга тавгаа угаахгүй хонуулах нь ямар аймшигтайг мэдэх үү…

2019-10-14

Сээтэгнэлийг эелдэг байдлаас хэрхэн ялгах вэ?

2019-10-12

Хөхний даруулга зүүхгүй байхын ач тус

2019-10-12

Хоёр их гүрний худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

2019-10-14

Э.Болортулга: МСНЭ-ийн гишүүдийн татварын орлого нийт зардлын 15 хувиас хэтэрдэггүй

2019-10-08

Д.Оюунхорол: Төр иргэддээ боломж олгох үүднээс барьцаагүй зээл олгох шийдэлд хүрсэн

2019-10-04

Л.Оюун: Зээлийн хязгаар тавьж, бонд гаргахаас айх шаардлагагүй

2019-10-04

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

ХААН галерей дэх “Монгол” үзэсгэлэнгээр зочилж, дотоод мэдрэхүйгээ сэрээгээрэй

2019-10-14

К mobimn: Гурван найзтайгаа ирээд шимтгэлээ бууруулаарай

2019-10-14

King Tower: 20 хувь хүртэлх онцгой хөнгөлөлт санал болгож байна!

2019-10-14

Юнионпэй картын урамшуулал эхэллээ

2019-10-14

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

Франц улс "Facebook" компанийн криптовалютыг европд ашиглуулахгүй байх арга хэмжээ авна

2019-10-03

"Facebook" компани “like”-н тоог харагдахгүй болгох туршилт хийнэ

2019-09-27

Эквадорын үймээний үеэр 7 хүн амь эрстжээ

2019-10-14

Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд гэр бүлийнхнийхээ холбогдсон авлигын хэргээс болж огцорлоо

2019-10-14

Эртний Маяагийн үед хамаарах 27 хотын туурь олджээ

2019-10-14

Сири дэх АНУ-ын цэргүүд Туркийн их бууны суманд өртөх дөхжээ

2019-10-14

Драмын театрын ягаан байшингийн дотор талын бодит байдал

2019-10-14

Кёкүшюзан Д.Батбаярын хүү шинэ уран бүтээлээ гаргажээ

2019-10-13

"Нарантуул" захын нэг өдөр

2019-10-13

Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан хурал болж байна

2019-10-11

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30

Бид сүүлийн 20 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-09-24

О.Ариунзул: Би чиний талд үргэлж бат зогсоно

2019-09-22

Төсвийн мөнгийг УИХ-ын гишүүд концесс нэрээр хувьдаа завшдаг

2019-10-14

Казахстаны тал жил бүр 25 монгол иргэнд сургалтын тэтгэлэг олгоно

2019-10-14

БСШУС-ын сайд орон нутагт ажиллаж байна

2019-10-13

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ

2019-10-13

АН-ын дарга С.Эрдэнэ шахмал түлшний асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо

2019-10-14

854 тэрбум төгрөгний үнэтэй цахилгаан автобусыг Монголоос авалгүй гадаадаас оруулж ирэх гэж байна

2019-10-14

"Хүн болгон алддаг гэдгийг бидний өвөг дээдэс маш сайн мэддэг байсан"

2019-10-13
14:42

Агаарын чанарын үзүүлэлт хэвийн хэмжээнд хүрчээ

2019-10-11

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Б.Хурц нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов

2019-10-09

Ш.Батхүү гомдлоо татсан тул хэргийг хэлэлцэхгүй

2019-10-09

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 4 хуулийн төсөл өргөн барилаа

2019-10-09

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан маргааш болно

2019-10-08

ЭХЭМҮТ вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо

2019-10-14

Эрүүл Мэндийн Яамны ТНБ Даргыг улс төрөөс ангид томилж чадах уу?

2019-10-14

“Эрүүл иргэн” аян Баянгол дүүрэгт амжилттай хэрэгжиж байна

2019-10-12

“Сайн туршлага-2019” арга хэмжээ болов

2019-10-12

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд

2019-10-12

Э.ОЮУНБОЛДЫН нэхэмжлэлийг буцаажээ

2019-10-14

“Богд Зонхова” хайрхны энгэрт 500 мод тарив

2019-10-14

Б.Ууганцэцэг: Монголчууд олуулаа нийлж нэгэн рүүгээ “боргож” байгаа нь хүний ёсноос гажууд үйлдэл

2019-10-14

Өмнөговь аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

2019-10-14

Энх цагт эндэх ёсгүй амь

2019-10-14

Тороолууд гэж...

2019-10-14

Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ

2019-10-14

Судлаач Ганаа: Ахиад л төмөр замын хэрүүл

2019-10-14

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа

2019-10-08

Угтаалцайдамаас кварц олборлохыг зөвшөөрөхгүй

2019-10-08

Мастеруудын дэлхийн аваргад түрүүлсэн Монголын долоо, найм дахь тамирчин болж байна

2019-10-14

Шинэ аваргууд тодорсон ахмад даамчдын "УАШТ-2019"

2019-10-14

Шатарчин хүний ухаанд орчлон дэлхий багтдаг

2019-10-14

Иран эмэгтэйчүүд анх удаа хөлбөмбөгийн тэмцээн үзжээ

2019-10-11

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

Г.Занданшатар: Дэлхий дахинд зэвсгийн хүчээр сөргөлдөхөөсөө илүү эрдэм оюунаар өрсөлдөх шинэ эрин эхэлжээ

2019-10-06

С.Чинзориг: Мэргэжлийн боловсролын салбарт үнэлэлт, дүгнэлт өгөх цаг болсон

2019-10-02

Podcast news - Цаг үе (2019.10.14)

2019-10-14

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.11)

2019-10-11

Podcast news - Цаг үе (2019.10.11)

2019-10-11

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.10)

2019-10-10

Бие давхар эх, төрөлттэй холбоотой орон орны сонирхолтой уламжлалууд

2019-10-14

Газар чөлөөлөхөөс татгалзсан хятад айлуудад юу тохиолддог вэ?

2019-10-14

Дэлхийн хамгийн уйтгартай замаар зорчсон тэмдэглэл

2019-10-14

Эрдэмтдийг 100 гаруй жилийн турш будилуулж буй Тунгускын дэлбэрэлтийн нууц

2019-10-14

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

Байгальд орхисон шашны эд зүйлсээ авахыг мэдэгдье

2019-10-10

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.63%
Ши Жиньпин (БНХАУ)
15.96%
Дональд Трамп (АНУ)
4.76%
Шинзо Абэ (Япон)
3.37%
Ангела Меркель (ХБНГУ)
2.79%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.79%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.22%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.87%
Нарендра Моди (Энэтхэг)
0.7%
Хаан Салман (Саудын Араб)
0.41%
Эммануэль Макрон (Франц)
0.29%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,473

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,315

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,384

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,312