Б.БАТДАВАА: Урсгал дансны алдагдлыг бууруулах шаардлагатай

Б.БАТДАВАА: Урсгал дансны алдагдлыг бууруулах шаардлагатай

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваатай ярилцлаа.

-Төлбөрийн тэнцэл оны эхнээс ашигтай байж байгаад долоодугаар сард 500 гаруй сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Ингэснээр оны эхнээс хойших эхний 7 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 80 орчим сая ам.долларын алдагдалтай байна. Энэ хөдөлгөөний гол шалтгаан юу байсан бэ?

-Төлбөрийн тэнцэл оны эхний хагас 456 сая ам.долларын ашигтай байж байгаад 7 дугаар сард 535 сая ам.долларын алдагдалтай гарсан. Яагаад ингэж алдагдал гарсан бэ гэдэг дээр хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, манай арилжааны банкуудын төв банкинд хадгалуулаад байсан харилцах, хадгаламжийн хэмжээ 370 орчим сая ам.доллараар буурч, энэ хэмжээний мөнгөн хөрөнгө арилжааны банкуудын гадаадын банк, санхүүгийн байгууллага дахь дансанд шилсэн. Энэ бол эдийн засгийн үр дагавар гэхээсээ илүү банкуудын хөрөнгийн удирдлагатай холбоотой шилжилт учраас цаашид төдийлөн үргэлжлэхгүй гэж харж байгаа. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлсөн хоёрдогч хүчин зүйл нь долоодугаар сард урсгал данс 93 сая ам.долларын алдагдалтай гарсан. Ингэснээр оны эхнээс нийт урсгал дансны алдагдал 810 орчим сая ам.долларт хүрсэн. Эдгээр хоёр хүчин зүйл төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлсөн.

-Урсгал дансны алдагдал өндөр гарч байгаагийн шалтгаан нь юу вэ. Энэ алдагдал удаан үргэлжлэх нь бизнесүүдэд ямар нөлөөтэй вэ?

-Урсгал дансны бүтцийг эхлээд танилцуулах хэрэгтэй байх. Урсгал данс нь дотроо барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, анхдагч орлого буюу манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадагшаа төлдөг зээлийн хүү, хөрөнгө оруулалтын орлогын тэнцлийг харуулдаг. 2014 оноос Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон уул уурхайн төслүүдийн үйл ажиллагаа жигдэрснээр манай улсын экспортын хэмжээ нэмэгдэж, барааны данс ашигтай гарах болсон. Харин үйлчилгээний данс, тэр дундаа тээвэр, аялал жуулчлал, нарийн мэргэжлийн үйлчилгээний салбарын гадагшаа төлж байгаа төлбөрийн алдагдал нэлээд ихэсч байна. Өнгөрсөн жил л гэхэд манай улс үйлчилгээний тэнцэлд 2 тэрбум ам.долларыг гадагшаа төлсөн үзүүлэлттэй байгаа. Үүнийг дотор нь задлаад үзвэл тээвэр дээр 500 орчим сая ам.долларыг гадагшаа төллөө. Мөн өмнө нь ашигтай байдаг байсан аялал жуулчлалын салбар 2018 онд -410 орчим сая ам.долларын алдагдалтай. Бизнесийн зөвлөх үйлчилгээ, барилга, инженер гэх зэрэг нарийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд 1 тэрбум ам.долларыг гадагш төлсөн байгаа юм.

Тэгэхээр үйлчилгээний данс алдагдалтай байгаа нь манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар сул байгааг илгэж байгаа. Дэд бүтцийн хөгжил сул байна. Нарийн мэргэжлийн үйлчилгээг манай доттоодын аж ахуйн нэгжүүд олгож чадахгүй, гаднаас авч байна гэсэн үг. Гуравдугаарт, манай улсын аж аууйн нэгж иргэдийн гадагшаа төлж байгаа зээлийн төлбөр, хүү, хөрөнгө оруулалтын ногдол ашгийн төлбөр буюу бидний мэргэжлийн хэллэгээр анхдагч орлого гэдэг.  Энэ дүн бага байж байгаад гадаад өр, хөрөнгө оруулалтын позицын сөрөг дүн хуримтлагдахын хэрээр зээлийн хүү, хөрөнгө оруулалтын төлбөрүүд нэмэгдээд байгаа. Өнгөрсөн жил гэхэд Монгол Улс цэвэр дүнгээрээ 1.2 тэрбум ам.долларыг гадагшаа зээлийн хүү, хөрөнгө оруулалтын төлбөрт төлсөн байгаа юм. Тэгэхээр урсгал дансны алдагдлыг Монгол Улсын хэмжээнд харвал өнгөрсөн жил нийт 2.2 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 17 орчим хувьтай тэнцэж байна. Сүүлийн 10 жилийн дунджаар Монгол Улс жилдээ ДНБ-ий 22 хувьтай тэнцэх хэмжээний урсгал дансны алдагдал хүлээж явж байна.

Дэлхийн банкнаас өнгөрсөн жил гаргасан судалгаагаар нийт 100 гаруй орны урсгал дансны тэнцлээс хамгийн их алдагдалтай эхний гурван улсын дунд Монгол Улс маань багтсан. Тэгэхээр Монголбанкны зүгээс ч бас урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлээр бодлогын арга хэмжээ авах, олон улсын байгууллагуудтай хамтрах, эрдэмтэн судлаачидтай санал солилцох зэрэг үйл ажиллагаа хийж байна. Жишээлбэл, бид ирэх мягмар гариг буюу 9 дүгээр сарын 17-ны өдөр “Төлбрөийн тэнцэл ба гадаад өр” сэдэвтэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээр урсгал дансны алдагдлыг төсөв, мөнгөний бодлого талаас яаж бууруулах, эдийн засгийн урт хугацааны бүтцийн өөрчлөлт, өрсөлдөх чадварын чиглэлээр ямар ажил хийж болох вэ гэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

-Урсгал дансны алдагдлыг Оюутолгойн санхүүжилт болон бусад гадаадын томоохон хөрөнгө оруулалт, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгөн урсгалууд нөхөх боломжтой гэдгийг та өмнө нь дурдаж байсан. ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт болон Оюутолгойн санхүүжилт дээр одоогоор тодорхой хөдөлгөөн харагдахгүй байна. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалт, гаднаас орж ирэх санхүүжилтэд саатал учирвал урсгал дансны алдагдлыг дахин нэмэгдүүлэх эрсдэлтэй юу?

-Урсгал дансны алдагдал сүүлийн 10 жилд дунджаар ДНБ-ий 22 хувьтай тэнцэж байгаа гэдгийг дээр дурдсан. Үүнийг бид юугаар нөхөж байна вэ гэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэрээр нөхөж байгаа. Хэрвээ хөрөнгө оруулалтын орох урсгал, зээлийн орох урсгалаа эдийн засгийн үр ашигтай салбаруудад зарцуулж чадвал ирээдүйд өндөр бүтээмжтэй салбарууд маань экспортолсноор урсгал дансны алдагдлыг бууруулах бүрэн боломжтой. Гэхдээ сүүлийн 5-6 жилийн нөхцөл байдлыг харвал гадаадын шууд хөрөнгө оруулалт төдийлөн өсөхгүй байна. Та бүхэн санаж байгаа бол 2010-2012 онуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.доллар буюу ДНБ-ний 45 орчим хувьтай тэнцүү байсан. Өнгөрсөн жил  гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.2 тэрбум ам.доллар, энэ оны эхний 7 сарын байдлаар 1.1 тэрбум ам.доллартай тэнцүү байна. Үүнийг задлаад харвал Оюутолгойн хөрөнгө оруулалт 80 хувийг нь бүрдүүлж байгаа. Бусад хөрөнгө оруулалт бага хувийг эзэлж байна. Бидний харж байгаагаар энэ оны эцэс, ирэх онд томоохон дүнтэй гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхээргүй байна. Монголбанкны хувьд Олон улсын санхүүгийн корпораци, Үндэсний хөгжлийн газартай хамтраад 10 дугаар сард хөрөнгө оруулалтын орчны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүгээр хөрөнгө оруулалтын орчин ямар байна вэ, хөрөнгө оруулалт манай эдийн засгийн өсөлт, бүтээмж, технологийн дэвшилд ямар үр ашигтай вэ гэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

-Энэ оны төгсгөлд төлбөрийн тэнцэл ашигтай гарах боломж байна уу. Ерөнхий төлөв нь ямар байна вэ?

- Энэ оны төлбөрийн тэнцэл бага зэрэг ашигтай гарах болов уу гэж хүлээж байна. Гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь экспортын орлого нэмэгдэж байна. Эхний 7 сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 11 хувь буюу 450 орчим сая ам.доллараар нэмэгдсэн. Энэ маань нүүрс, төмрийн хүдрийн  үнэ өссөнтэй холбоотой. Тэгэхээр оны эцэст төлбөрийн тэнцэл 300-400 сая ам.долларын ашигтай гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Э.ОЮУНБОЛДЫН нэхэмжлэлийг буцаажээ

2019-10-14

“Богд Зонхова” хайрхны энгэрт 500 мод тарив

2019-10-14

Б.Ууганцэцэг: Монголчууд олуулаа нийлж нэгэн рүүгээ “боргож” байгаа нь хүний ёсноос гажууд үйлдэл

2019-10-14

Өмнөговь аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

2019-10-14

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

Г.Занданшатар: Дэлхий дахинд зэвсгийн хүчээр сөргөлдөхөөсөө илүү эрдэм оюунаар өрсөлдөх шинэ эрин эхэлжээ

2019-10-06

С.Чинзориг: Мэргэжлийн боловсролын салбарт үнэлэлт, дүгнэлт өгөх цаг болсон

2019-10-02

Төсвийн мөнгийг УИХ-ын гишүүд концесс нэрээр хувьдаа завшдаг

2019-10-14

Казахстаны тал жил бүр 25 монгол иргэнд сургалтын тэтгэлэг олгоно

2019-10-14

БСШУС-ын сайд орон нутагт ажиллаж байна

2019-10-13

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ

2019-10-13

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Мэргэжлийн хүний хувьд энэ шуугиан тариад байгаа шахмал түлшний талаар хэдэн үг хэлье...

2019-10-10

Өвчин хийсэж биш хэлж ирдэг!

2019-10-08

Эквадорын үймээний үеэр 7 хүн амь эрстжээ

2019-10-14

Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд гэр бүлийнхнийхээ холбогдсон авлигын хэргээс болж огцорлоо

2019-10-14

Эртний Маяагийн үед хамаарах 27 хотын туурь олджээ

2019-10-14

Сири дэх АНУ-ын цэргүүд Туркийн их бууны суманд өртөх дөхжээ

2019-10-14

Драмын театрын ягаан байшингийн дотор талын бодит байдал

2019-10-14

Кёкүшюзан Д.Батбаярын хүү шинэ уран бүтээлээ гаргажээ

2019-10-13

"Нарантуул" захын нэг өдөр

2019-10-13

Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан хурал болж байна

2019-10-11

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

ХААН галерей дэх “Монгол” үзэсгэлэнгээр зочилж, дотоод мэдрэхүйгээ сэрээгээрэй

2019-10-14

К mobimn: Гурван найзтайгаа ирээд шимтгэлээ бууруулаарай

2019-10-14

King Tower: 20 хувь хүртэлх онцгой хөнгөлөлт санал болгож байна!

2019-10-14

Юнионпэй картын урамшуулал эхэллээ

2019-10-14

АН-ын дарга С.Эрдэнэ шахмал түлшний асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо

2019-10-14

854 тэрбум төгрөгний үнэтэй цахилгаан автобусыг Монголоос авалгүй гадаадаас оруулж ирэх гэж байна

2019-10-14

"Хүн болгон алддаг гэдгийг бидний өвөг дээдэс маш сайн мэддэг байсан"

2019-10-13
14:42

Агаарын чанарын үзүүлэлт хэвийн хэмжээнд хүрчээ

2019-10-11

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Энх цагт эндэх ёсгүй амь

2019-10-14

Тороолууд гэж...

2019-10-14

Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ

2019-10-14

Судлаач Ганаа: Ахиад л төмөр замын хэрүүл

2019-10-14

Хэрхэн олны өмнө цэгцтэй, сандралгүйгээр ярьж сурах вэ?

2019-10-14

Анхаар: Хоолны үлдэгдэл, аяга тавгаа угаахгүй хонуулах нь ямар аймшигтайг мэдэх үү…

2019-10-14

Сээтэгнэлийг эелдэг байдлаас хэрхэн ялгах вэ?

2019-10-12

Хөхний даруулга зүүхгүй байхын ач тус

2019-10-12

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

Байгальд орхисон шашны эд зүйлсээ авахыг мэдэгдье

2019-10-10

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

Франц улс "Facebook" компанийн криптовалютыг европд ашиглуулахгүй байх арга хэмжээ авна

2019-10-03

"Facebook" компани “like”-н тоог харагдахгүй болгох туршилт хийнэ

2019-09-27

Хоёр их гүрний худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

2019-10-14

Э.Болортулга: МСНЭ-ийн гишүүдийн татварын орлого нийт зардлын 15 хувиас хэтэрдэггүй

2019-10-08

Д.Оюунхорол: Төр иргэддээ боломж олгох үүднээс барьцаагүй зээл олгох шийдэлд хүрсэн

2019-10-04

Л.Оюун: Зээлийн хязгаар тавьж, бонд гаргахаас айх шаардлагагүй

2019-10-04

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа

2019-10-08

Угтаалцайдамаас кварц олборлохыг зөвшөөрөхгүй

2019-10-08

Б.Хурц нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов

2019-10-09

Ш.Батхүү гомдлоо татсан тул хэргийг хэлэлцэхгүй

2019-10-09

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 4 хуулийн төсөл өргөн барилаа

2019-10-09

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан маргааш болно

2019-10-08

ЭХЭМҮТ вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо

2019-10-14

Эрүүл Мэндийн Яамны ТНБ Даргыг улс төрөөс ангид томилж чадах уу?

2019-10-14

“Эрүүл иргэн” аян Баянгол дүүрэгт амжилттай хэрэгжиж байна

2019-10-12

“Сайн туршлага-2019” арга хэмжээ болов

2019-10-12

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30

Бид сүүлийн 20 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-09-24

О.Ариунзул: Би чиний талд үргэлж бат зогсоно

2019-09-22

Мастеруудын дэлхийн аваргад түрүүлсэн Монголын долоо, найм дахь тамирчин болж байна

2019-10-14

Шинэ аваргууд тодорсон ахмад даамчдын "УАШТ-2019"

2019-10-14

Шатарчин хүний ухаанд орчлон дэлхий багтдаг

2019-10-14

Иран эмэгтэйчүүд анх удаа хөлбөмбөгийн тэмцээн үзжээ

2019-10-11

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд

2019-10-12

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Podcast news - Цаг үе (2019.10.14)

2019-10-14

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.11)

2019-10-11

Podcast news - Цаг үе (2019.10.11)

2019-10-11

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.10)

2019-10-10

Бие давхар эх, төрөлттэй холбоотой орон орны сонирхолтой уламжлалууд

2019-10-14

Газар чөлөөлөхөөс татгалзсан хятад айлуудад юу тохиолддог вэ?

2019-10-14

Дэлхийн хамгийн уйтгартай замаар зорчсон тэмдэглэл

2019-10-14

Эрдэмтдийг 100 гаруй жилийн турш будилуулж буй Тунгускын дэлбэрэлтийн нууц

2019-10-14

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.59%
Ши Жиньпин (БНХАУ)
16.01%
Дональд Трамп (АНУ)
4.76%
Шинзо Абэ (Япон)
3.36%
Ангела Меркель (ХБНГУ)
2.78%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.78%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.22%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.87%
Нарендра Моди (Энэтхэг)
0.7%
Хаан Салман (Саудын Араб)
0.41%
Эммануэль Макрон (Франц)
0.29%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,473

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,316

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,384

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,312