"Салхи хагалагч" /өгүүллэг/

"Салхи хагалагч" /өгүүллэг/

Ороо бусгаа үед өвдөнө гэдэг үхэхээс хэцүү юм. Надад эхлээд муусайн жулдрай жаал, эрүү өвдөг нь нийлсэн чавганц нарыг оролдож байдаг хамрын ханиад хүрлээ. Надаас түрүүнд хэдэн өдрийн турш хамраа сэтэртэл найтаасан эхнэр маань:

- Барагтай бол салдаггүй новшийн эд байна лээ. Бага дээр нь дарж ав гээд эмийн мөнгө өгсөн л дөө. Харин би "Энэ муу ханиад яав л гэж" хэмээн бодоод түүгээр нь шар айраг аваад уучихав. Гэтэл одооны ханиад овоо болжээ.

"Баслаа" гэж шаралсан хатгаа болж хувираад эрлэг номун хааныд хүргэж өгнө хэмээн намайг чинь чирж гулдарч гарлаа. Нөгөө талаас эхнэр хүүхэд эмч домчтой нийлэн явуулахгүй гэж чангааж дунд нь би тэлэгдэн эмнэлэгт сар илүү тарчиллаа. Эцэст нь эмнэлгийн шинжлэх ухаан хөгжсөний хүчинд эдгэрч гэртээ ирэв.

Гэтэл яасан гэж санана. Эхнэр маань идэх хоолоо хасаж эмнэлэг уруу зөөсөөр чүдэнзний мод шиг чөрийсөн амьтан болсон байв. Би бүр авгайгаа гэдэгт эргэлзэж паспортыг нь үзэж байж үнэмшлээ.

Хүүхдүүд талхны булан харахаараа оготно харсан муур шиг дайрдаг болжээ.

Ядарсан үед аминд орно гэж бурхны гүнгэрваанд хадгалдаг байсан эрүүл мэндийн даатгалын дэвтрийн ид шид гараагүй ажээ.

Бэлэн мөнгөөр эмчээс тариа худалдаж авсаар өөр байгаагаа дуусгаад өрөнд орчихсон байлаа.

Гэвч амьд мэнд гарсан хойно арга олдох байх гэж бодоцгоов. Эхний ээлжинд зурагтаа барьцаалан хоёр зуун мянган төгрөг зээллээ. Түүнийгээ эргүүлж хөлжих санаатай байв. Тэгээд Эрээний галт тэрэгний тасалбар авах гэж яваад сургуульд хамт байсан Дамирантай тааралдчихлаа.

- Сургуулийн маань дөчин жилийн ой болж байгаа. Хамт очъё гэж тэр хань татлаа.

- Нөгөөдөр урагшаа явна гэж цааргалсан боловч ятгасаар дагуулж явав. Төгссөн сургуулийн маань багш нар биднийг халуун дотноор угтлаа. Том өрөөнд урт ширээ засаж дээр нь архи дарс, идээ будаа ирийтэл өржээ. Нийтдээ тавиад хүн цугласан харагдав.

Хоёр гурван хундага архи тогтоож хэдэн бууз идээд орхитол хамаг бие тавираад явчихлаа. Түрүүлж ирсэн хүмүүс улаан зээрд болчихсон зөгий шиг дүнгэнэлдэнэ. Ямар ч юманд бэлэн болчихсон янзтай. Захирал багш шавь нартаа баяр хүргэж үг хэллээ. Дараа нь Дамиран зүүгээр хатгуулсан аятай үсрэн босох нь тэр. Багш нараа алт шиг үгээр булаад:

- Ачит сургуульдаа 50 мянган төгрөг хандивлаж байна хэмээн баяр жавхлантай мэдэгдлээ.

Алга ташилт нижигнээд явчих нь тэр. Түүнээс хурмын төдий хоцорсон бор залуу Дамиран луу муухай хараад

- Би жаран мянга гэж ориллоо. Захирлын туслах гарын үсэг авах гэж цагаан цаас барин түүн лүү харайлгатал

- Жаран таван мянга гэж шинэ тоо хашхиран махлаг цагаан бүсгүй түрүүчийн хоёрыг унтраав.

- 68000

- 68500

- 70000 гэж эргэн тойрон шаагилдаж гарлаа.

Хандив өргөсөн хүн бүр олны анхааралд өртөн хүндлэгдэнэ.

- Чамаас нэг жилийн өмнө төгссөний хэрэг юу билээ. Арай бэнчинтэй байлгүй. Наян мянга гэж сэгсгэр шар залуу шаралхаж байхад

- Бушуухан хэлж авахгүй бол мөнгөний тоо нэмэгдэнэ хэмээн өөр нэг бүсгүй найзыгаа нудран сандарч байлаа.

Тал талаас мөнгө амлаж хашхираад байхаар хэний ч зүрх хөөрчих юм. Нэгэнтээ

- 90 мянга гэж хашгирахыг сонсоод өөрийн мэдэлгүй би

- 91 мянга гэж дуугарчихаад "зүрх палхийн "бурхан өршөө" гэж залбирлаа. Ашгүй бараг надтай зэрэгцэн бүдүүн дуутай эр

- Зуун мянга гэж орилсон тул миний сулхан хэлснийг хэн ч сонссонгүй. Би болгоомжтой болж уруулаа жимбийтэл зуугаад амаа ангайхаа байв.

- 160 мянга

- 170 мянга

Мөнгөний тоо огцом өсөж, хэлсэн хүмүүс нь олимпод түрүүлсэн тамирчин шиг онцгойрч байв. Би хярсан туулай шиг сандалдаа тас шигдэж илүү дутуу үг хэлчих вий гэсэндээ амаа алгаараа дарчихаад байлаа. Гэтэл нэг залуухан бүсгүй ирж хундагатай архиа барив.

Түүнээс амсахаар амаа ангайх үед хэн нэгэн

- 190 мянган гэж хашхирлаа. Түүнийг дагаад ангайсан ам маань

- Хоёр мянга гэсэн авиа гаргачихав. Яаран гараараа амаа тагласан боловч хэрэг бишиджээ. Бүх хүмүүсийн хараа над уруу чиглэх нь тэр.

- Хэд гэнээ гэж хандив тэмдэглэгч тодрууллаа. Би уруулаа тас зуугаад дүлий юм шиг зогсов. Энэ чигээрээ л тэсэхээр шийдлээ.

- Хоёр л гэсэн. Бодвол хоёр зуун мянган гэсэн биз гэж өнөө хундага барьж гай чирсэн бүсгүй хэллээ.

- Тийм үү? гэж хандив тэмдэглэгч надаас асуув.

Хариуд нь би юм дуугаралгүй байж чадсан боловч толгой маань донжгос гээд дохичихдог байгаа.

"Оо-оо-ооо" гэж хүмүүс алга ташин орилолдзов. Ёстой л "Оо-оо" болох нь тэр. Хандив тэмдэглэгч цаас бариад хүрээд ирлээ. Одоо яая гэхэв. Өврөө уудалж хоёр зуун мянгыгаа гаргаж сарвайлаа.

- Бүүр бэлэн мөнгөөр өглөө гэж эргэн тойрныхон талархаж байна. Уул нь элий балай болж өмнөө байсан шилэн аяганд архи дүүргэж аваад залгилж орхилоо. Тэрнээс цааш юу болсныг бүү мэд. Нэг л мэдсэн гэртээ хэвтэж байв.

Эхнэр:

- Чи чинь ганзаганд явах гэж байж архиа уудаг нь яаж байгаа юм бэ гэж зэмлээд

- Мөнгө чинь хаана байна гэж асууж байна.

- Хандивлачихсан гээд учраа хэлбэл ухаан алдаад унаад өглөө.

Чүдэнз шиг чөрийх миний ээлж ирэв. Энд тэндээс хэд гурван төгрөг зээлэн эмнэлэг уруу халуун савтай хоол барин гүйнэ. Тэгж яваад Дамирантай дахиад таарлаа.

- Чи нөгөө сургуульд амласан хандиваа өгсөн үү? гэж асуутал

 - Түрүүнд амласан газрууддаа өгч амжаагүй явна. Тэрний дараа л болно доо. Одоо би сурч байсан дээд сургуулийнхаа ой руу яарч явна. Очиж салхи хагалах хэрэгтэй гээд санд мэнд салж одлоо.

МУСГЗ Ш. Цэнд-Аюуш

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Алдар"-ынхан 671 медаль хүртжээ

2019-11-14

Б.Баттулга: Манайхан Токиогийн олимпоос алтан медальтай ирнэ

2019-11-14

“Токио-1964 ба Токио-2020” сэдэвт бага хурал болно

2019-11-13

17 орны залуу боксчид Улаанбаатарт өрсөлдөж байна

2019-11-13

Ази тивийн залуу боксчид аваргаа шалгаруулж байна

2019-11-13

О.Мөнхжаргал: Бид харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох удирдлагыг нь атгуулж байна

2019-11-13

0-6 хувийн хүүтэй зээлээр байртай болох боломжтой

2019-11-13

Г.Болорсүх: Зөв хандлагатай ажилтан байгууллагын хөгжилд бодит хувь нэмрийг оруулдаг

2019-11-13

Украин Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбат үүрэгт ажилдаа орлоо

2019-11-14

"Жараахай" л намнаад байх уу, Ерөнхийлөгчөө?!

2019-11-14

Эв нэгдлийн дархлаагаа бэхжүүлье, үндэс нэгтэй Монгол минь ээ!

2019-11-14

УИХ: 20 мянган иргэн эвлэлдэн нэгдэж, нам байгуулж болно

2019-11-14

Эрүүл аюулгүй орчны стандартыг 2020 оноос мөрдөж эхэлнэ

2019-11-14

Халдварт бус өвчин гэж өөрөө өөртөө өвчин бэлэглэхийг хэлнэ

2019-11-14

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр

2019-11-14

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 41.6 хувийг 0-1 насны хүүхдүүд эзэлж байна

2019-11-13

МАХН-ынхан Монголчуудыг өрнөөс чөлөөлөхийн тулд Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран ажиллах санал дэвшүүллээ

2019-11-13
1:16:44

"Улаанбал" нэвтрүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор О.Мөнхсайхан оролцов

2019-11-13
1:15:12

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт иргэн Б.Болороо оролцов

2019-11-13
13:11

Ш.Гантулга: Бид одоо олон таван үггүй дайрч, олигархиудыг сөнөөнө...

2019-11-12

Рашаан булаг ширгэхийн хэрээр амины ус ховордоно

2019-11-13

Ширгэж буй Монгол

2019-10-28

Сонирхолтой гарал үүсэл бүхий үгс

2019-10-24

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

2019-10-24

Т.Баянжаргал: Дэлхийн сонгодог балет “Жизель” Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой тохиож байна

2019-11-14

"Мюзикл" хэмээх төрөл зүйл ба "дуурийн хий үзэгдэл" (Le fantôme de l'Opéra)-ийн тухайд

2019-11-14

И.Урангоо: Хувцас ч уран зураг шиг байж болно

2019-11-14

Олон улсын фестивалиас шагнал хүртлээ

2019-11-13

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хятад улсад амьдрах хэрэггүй 5 шалтгаан

2019-11-13

Байгалийн хуулийг зөрчсөн гэмээр "этгээд" хүмүүс

2019-11-13

Бид яагаад бүх зүйлийг санаж чаддаггүй вэ?

2019-11-12

Чернобылийн ослын дараах Славутич хотын залуусын амьдрал

2019-11-12

Терроризм гэж...

2019-11-14

Сагсуурахаа больцгооё, хүмүүсээ!

2019-11-13

Мөнгө бариад ирсэн хүнд намуудын хаалга 24 цаг нээлттэй биз дээ?

2019-11-13

"Ухаарал"

2019-11-13

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

Монголд алмазын орд байдаг уу?

2019-11-12

Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-11

Ерөнхий Сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

2019-11-08

Иргэний мэдээлэлд "өвдөг шороодсон" Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөр болжээ

2019-11-04

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

Т.Баярхүү: Салхитын мөнгөний ордны асуудалд нэр холбогдсон зургаан шүүгчийн хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-14

Сонгогчдын нэг хувиас доошгүй нь нэгдэж нам байгуулах заалтыг 2024 оноос хэрэгжүүлнэ

2019-11-13

Д.Одбаярын хилийн хоригийг цуцалж, 7 сая воны торгууль ногдуулжээ

2019-11-13

ЭЗБХ: “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох асуудлыг зөвшилцөв

2019-11-13

“Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна

2019-11-14

"Аравт-2020"-д Узбекстан, Иран улс нэмэгдэх төлөвтэй байна

2019-11-14

Тоосонцрыг шүүдэг амны хаалтыг хэрэглэх нь зүйтэй

2019-11-14

“Code of Conduct” ярьж эхэлнэ гэдэг сайн хэрэг

2019-11-14

Podcast news - Цаг үе (2019.11.14)

2019-11-14

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.13)

2019-11-13

Podcast news - Цаг үе (2019.11.13)

2019-11-13

Podcast news - Цаг үе (2019.11.12)

2019-11-12

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Жолоодлогын бүхээгт эмэгтэй зорчигчийг оруулсан онгоцны нисгэгч эрхээ хасуулжээ

2019-11-14

“Google”-ийн эрүүл мэндийн төслийг АНУ-ын засгийн газар шалгаж эхэлжээ

2019-11-13

Иран улс уран баяжуулалтаа эхэлжээ

2019-11-13

Ганц бие хүмүүсийн өдөр “Alibaba” компани шинэ дээд амжилт тогтоожээ

2019-11-12

Б.Отгонсүх: Сургуулийн 40 автобусанд байршил тогтоогч суулгаж, эцэг эхчүүдийн гар утсанд нь мэдээлэл өгнө

2019-11-14

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материалыг энэ сарын 15-ныг хүртэл авна

2019-11-14

Цэцэрлэгүүдийн ачаалал гурав дахин их байжээ

2019-11-13

Азийн шилдэг 10 Их Сургууль тодорлоо

2019-11-13

Залуу насандаа ухаарвал зохих амьдралын 6 үнэн

2019-11-11

Өлсөхгүйгээр жингээ хасах “5 халбаганы дэглэм”

2019-11-11

Унтахын өмнө мөрдөх 8 дүрэм

2019-11-10

Ууц нуруугаар нь өвддөг хүмүүс сармис хэрэглээрэй

2019-11-10

Т.Батбилэг: Бизнес эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцаан олгодог болно

2019-11-13

Төсвийн алдагдлыг нөхөх гарц байна уу?

2019-11-13

Монгол Улс 2019 оны эхний арван сард 152 улстай худалдаа хийжээ

2019-11-12

1072 хувьцааны асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлууллаа

2019-11-12

Инстаграмчдын бодит байдал

2019-11-13

"1950-иад оны Хонконг" 13 настай хүүгийн дуранд

2019-11-12

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн

2019-11-10

Элдэв зураг (70 фото) №633

2019-11-08

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

2019-11-13

Алдартнуудын нэрд гарахаас өмнөх үеийн ховор зургууд

2019-11-12

Энэ оны дэлхийн хамгийн "залуу" 10 тэрбумтантай танилц

2019-11-11

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.33%
Ши Жиньпин (БНХАУ)
16.28%
Дональд Трамп (АНУ)
4.56%
Шинзо Абэ (Япон)
3.51%
Ким Жон Ун (БНАСАУ)
3.01%
Ангела Меркель (ХБНГУ)
2.56%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.3%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.75%
Нарендра Моди (Энэтхэг)
0.65%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Тереза Мэй (Их Британи)
0.3%
Эммануэль Макрон (Франц)
0.3%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,517

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,415

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,417

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,336