Ш.Роза: Шулам гэдэг нь миний хийдэг зан үйлийг төлөөлөх нэршил юм

Ш.Роза: Шулам гэдэг нь миний хийдэг зан үйлийг төлөөлөх нэршил юм

Шулам болон шулмын чадвартай хүмүүсийн талаар та ямар ойлголттой байдаг вэ? Би энэ удаад 7 настайгаасаа зөн билэг, далд авьяасаа мэдэрсэн Ш.Роза-тай ярилцлаа. Түүнийг хүмүүс “Шулам” гэдгээр нь  мэднэ. Ш.Роза-гийн шавь Г.Анударь “Зөн билгийн тулаан” тэмцээнд амжилттай оролцож өөрийн авьяас чадвараа хүмүүст хүлээн зөвшөөрүүлж чадсан. Түүний амжилт багшийнх нь чадварыг чимээгүйхэн илтгэх мэт.

Сайна байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Ажлынхаа хажуугаар зав гарган надтай ярилцаж байгаад баярлалаа.

Намайг урьж ярилцаж байгаад баярлалаа.

Уншигчдадаа өөрийгөө танилцуулаач. Таныг хэн гэж дууддаг вэ?

Намайг Ш.Роза гэдэг.

Би танаас хамгийн түрүүнд зөн билэг гэж юу вэ гэж асуумаар байна.

Зөн билэг гэдэг бол хүний зургаа дахь мэдрэхүй.  Хүн болгонд тэр зөн билэг нь өөр өөр заяасан байдаг. Тэрийгээ хүмүүс хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг нь тухайн хүний мэдрэмжийн асуудал л даа.

Хүн болгонд зөн билэг байдаг гэлээ. Тэгээд бодохоор хүн бүрт зөн билгийн чадвараа хөгжүүлээд хүн үзэж хардаг болох боломж байгаа юу?

Тийм боломж байхгүй ээ. Хүн бүрийн зургаа дахь  мэдрэхүй өөр өөр байдаг. Хүн үзэж хардаг мэдрэмж арай өөр чиглэл нь. Энгийн зургаа дахь мэдрэхүйнүүд гэж байдаг. Дуулах, шүлэг бичих ч юм уу. Тэр бүр чинь мэдрэхүй шүү дээ. Зөн билгийн мэдрэхүй бол энгийн биш далдын гэж ойлгож болно.

Хүн үнэхээр далдын мэдрэхүйтэй бол тэр үнэнээс зугтах тавилан байдаггүй. Хувь тавилангаас хүн хэзээ ч зугтааж чадахгүй. Хийх ёстой бол хийх л ёстой.

Таныг хүмүүс шулам гэдгээр нь мэддэг. Шулмын талаар бидэнд үнэн зөв мэдээлэл өгөөч.

Шулам гэдэг нь миний хийдэг зан үйл болоод  хүмүүст хийж байгаа сайн үйлийг төлөөлөх нэршил юм. Шулам гэхээр манай Монголчууд их сүртэй хүлээж аваад байдаг. Шулам гэдэг үгийг хар буруу энергитэй, ад чөтгөрийн мэтээр ойлгоод  кинон дээр гардаг “Бабаяага” мэтээр төсөөлөөд байдаг юм шиг санагддаг. Тийм биш шүү дээ. /Инээв/  Гадаадын улс орнуудад  харын талын хүн үзэж хардаг мэргэн хүмүүсийг шулам гэж нэрлэдэг. Тэрэнтэй яг адилхан. Нэг ёсондоо бөө ч биш, лам ч биш зүгээр л хүн үзэж хардаг  хүн гэж ойлгож болно.

Харын талынх ч гэсэн цагааны үйл хийдэг биз дээ?

Мэдээж цагааны үйл хийлгүй яахав. Хар талынх гэдгийг хүмүүс зөв ойлгох хэрэгтэй. Хэн нэгэнд хүн муу санаж хар муу үйл, хараал жатга  хийсэн байдаг. Тэр тохиолдолд тэр муу муухайг арилгаж зайлуулахад хийж байгаа үйлийг харын үйл гэж хэлдэг. Мөн хүнд өвчтэй, их зовж яваа хүмүүст үйл хийх нь харын үйлдээ ордог.

Нэмж нэг зүйлийг хэлэхэд бид хараалыг хариулах үйлийг л хийнэ үү гэхээс буцааж хараал хийсэн хүнд нь илүү давж хараал хийдэг гэж ойлгож болохгүй. Хэн нэгний хийлгэсэн муу үйлээс болж зовж яваа хүмүүст туслах л зорилготой.

Шулмуудад захирагддаг хууль байдаг гэсэн. Тэр хуулийн талаар та бидэнд ярьж өгөөч.

Тийм ээ байдаг. Шулмууд “Кармик”-ийн хуулинд захирагддаг. Бид байгаль эх дэлхийн 5 элементтэй уялдаж охин тэнгэрүүдтэйгээ хамтарч  бүх зан үйлээ хийдэг. “Кармик”-ийн хуулинд  “Хүн юуг гадагшаа гаргана тэр нь чам дээр буцаад ирнэ . Энэ нь муу ч бай, сайн ч бай гадагшаа ямар энерги гаргана тэр чинь 3 дахин үржигдэн буцаж өөр дээр чинь ирдэг” гэж заасан байдаг . Ийм учраас шулмууд зөвхөн сайн сайхан үйл хийж өөрөөсөө эерэг энерги тараахыг хүсдэг юм. Хэрвээ ид шидийг хэн нэгэнд муу зүйл хийхийн тулд ашиглавал дараагийн амьдралд үйлийн үр хураагдана гэж үздэг л дээ.

Тийм болохоор бид хэзээ ч хараал жатга хийх юм уу, хэн нэгэнд муу санаж үйл хийдэггүй. Хийж байгаагүй цаашдаа ч хийхгүй.

Хэн нэгнийг зовлонгоос нь салгаж харын үйл хийсний дараа танд ямар нэгэн байдлаар бие өвдөх, сэтгэл санаа хямрах зэргээр муугаар нөлөөлдөг үү?

Томоохон зан үйл хийсний дараа ганц хоёр удаа хямарч байсан тохиолдол байгаа. Томоохон зан үйл дотор амар амгалангаа олж чадаагүй сүнсийг замд нь явуулах, олноороо хоргодсон сүнснүүдтэй үйл хийх зэрэг орно. Гэхдээ хямарсан ч гэсэн хүчээ маш хурдан нөхөж чаддаг болохоор яваандаа хэвийн болчихдог.

Та надтай уулзахаас өмнө сүнстэй таарсан уу? Хаана таарсан бэ?

Гоо сайхны өрөөнд нүүр будуулж байхдаа таарсан. “Гранд плаза”- ийн 7 давхар байсан байх аа, давхрыг нь санахгүй байна.

Ямар сүнс байсан бэ?

Эмэгтэй хүний сүнс байсан. Цочсондоо золтой л саваад уначихаагүй. Ер нь байнга таардаг учраас тэр бүр айдаггүй л дээ. Гэхдээ  заримдаа гэнэт гарч ирэх үе байдаг болохоор цочиж унаж байсан тохиолдол хүртэл бий.

Өдөр болгон сүнс харж, заримдаа тэдний дотоод сэтгэлийг мэдрэх их хэцүү байдаг байх гэж бодож байна. Анх сүнс харж тэдэнтэй харьцахад хэцүү байсан уу?

Би багаасаа сүнс харж, тэдэнтэй харьцаж эхэлсэн л дээ. Надад анхнаасаа хэцүү санагдаж байгаагүй. Харин ч маш таатай байсан шүү. /Инээв/

Сүнснүүд танд зүгээр харагдаад л өнгөрдөг үү аль эсвэл тантай ярилцаж тусламж хүсдэг үү?

Ихэнх сүнснүүд надаас тусламж хүсдэг. Маш их зовлонтой, сэтгэлийн  гомдолтой зовж өөд болсон  аль эсвэл ямар нэг зүйлд хоргодчихсон сүнснүүд их байдаг. Хийж бүтээх байсан зүйлдээ, үр хүүхэд хайртай хүмүүстээ хоргодоод үлдчихсэн. Тэрнээсээ болоод төрлөө олж чаддаггүй сүнснүүд олон бий. Би болдог бол бүгдэд нь туслахыг хүсдэг. Даанч маш их байдаг болохоор миний санаснаар болохгүй юм.

Сүнснүүдийн тусламж хүсэж байгаа нь танд яаж мэдрэгддэг юм бэ? Яг хоёулаа ярилцаж байгаатай адил тантай ярилцдаг уу?

Яг бодит хүн шиг харагдаж, бодит хүн шиг ярилцдаг.

Сүнснүүдийн харагдах байдал нь ямар байдаг юм бэ? Залуу насныхаа төрхөөр харагддаг уу? Аль эсвэл өөд болсон дүрээрээ харагдах уу?

Тухайн хүн ямар байдлаар өөд болсон яг тэр байдлаараа харагддаг. Гэхдээ сүнс болгон өөр өөр. Цөөхөн тохиолдолд зарим сүнснүүд өөртөө таалагдсан, харагдахыг хүссэн хүндээ маш гоёор залуу насныхаа төрхөөр харагддаг.

Таны далдын авьяас чадвар ээжийн талын удмаас тань өвлөгдөн ирсэн үү?

Тийм ээ. Манай эмээ хүн үзэж харж, харын талын зан үйл хийдэг байсан.  Эмээ ээжийн талын эмэгтэйчүүд бүгд маш их хүчтэй хүмүүс байсан. Би багадаа эмээ өвөө дээрээ өссөн л дөө.

Багадаа эмээгийнхээ хажууд байхдаа зан үйл хийж байхыг нь харж байсан уу?

Эмээ маш их зан үйл, засал хийдэг байсан. Гэхдээ намайг хажуудаа байлгадаггүй байсан болохоор харж байгаагүй ээ.

Хамгийн анх үзэж байсан хүн тань хундан цагаан хурга бэлэглэж байсан гэсэн. Тэр үеийн мэдрэмж ямар байсан бэ?

Надад үнэхээр гоё байсан /Инээв/ Зүгээр л газраас ямар ч хамаагүй 41 чулуу авч таслаад үзсэн л дээ. Анх үзсэн хүн маань Төв аймгийн Алтанбулаг сумын нилээн настай морь уядаг хүн байсан . Одоо бурхны оронд заларч байгаа.  Тэр үед морио уралдуулах гээд надаас “Манай морь хэдэд давхих вэ?” гэж асууж байсан юм.

Би гуравт орох юм байна гэж хэлсэн. Тэгээд яг миний хэлснээр морь нь гуравт хурдлаад надад хундан цагаан хурга бэлэглэж байлаа./Инээв/

Одоо тэр газраас авч байсан 41 чулуугаа зан үйлдээ ашигладаг уу?

Зан үйлдээ ашигладаггүй. Далд хийгээд нандигнаад хадгалчихсан байдаг.

Шулмуудын бүлгэмийнхээ тухай бидэнд дэлгэрэнгүй ярьж өгөөч.

Манай бүлгэмд дан бүсгүйчүүд байдаг. 12-13 хүний бүрэлдэхүүнтэй. Хааяа бөөнөөрөө нийлж тэргэл сартай шөнө зан үйлүүд хийдэг. Бусдаар бол тус тусдаа үйлээ хийгээд явдаг. Томоохон зан үйл дээр л бөөнөөрөө цугларч хүчээ нэгтгэдэг.

Бүлгэмд маань ганц хоёрхон эрэгтэй хүмүүс байдаг. Тэднийг “Шидтэн” гэж нэрлэдэг юм. Гэхдээ одоогоор Монголд байхгүй Герман улсад байгаа.

Таны шавь Г.Анударь “Зөн билгийн тулаан” тэмцээнд амжилттай оролцсон. Та шавийнхаа амжилтыг тэмцээнд орохоос нь өмнө харчихсан байсан уу?

Харчихсан байсан. /Инээв/ Бид 2 хоёулаа тэмцээндээ бэлдэж эхлэхдээ л нэгдүгээр байранд биш хоёрт байна гэдгээ мэдчихсэн байсан. Шавьдаа “Чи энэ тэмцээнд орох хэрэгтэй. Өөрийгөө бусдад таниулж чадвараа хүлээн зөвшөөрүүл” гэж хэлээд тэмцээнд нь оруулж байсан. Нэлээн сүүлээр бараг бүртгэл нь дуусахын өмнөхөн бүртгүүлж орсон санагдаж байна.

Хараалын талаар таниас нэг зүйлийг тодруулмаар байна. Бөөгийн хараалыг бөө нь, ламынхыг лам нь л арилгаж хариулж чаддаг гэх яриа байдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

Бөөгийнхийг бөө нь, ламынхыг лам нь гэсэн ойлголт байхгүй. Над дээр хараал хүрсэн олон хүмүүс ирдэг. Хариулахыг нь хариулаад үйлээ хийгээд туслаад явдаг.

Шашингуудын хийдэг зан үйл, хүн үздэг арга барил нь өөр боловч эцсийн үр дүн нь дандаа нэг байдаг. Тэгэхээр хэн нь ч хэнийхээ юмыг хариулаад арилгачих боломжтой.

Зарим хүмүүс хараалд хариулга хийх боломжгүй гэдэг. Аргадаж аргацаагаад өнгөрөөдөг аль эсвэл төөрүүлж холдуулдаг гэдэг юм билээ. Энэ үнэн үү?

Хариулга гэж зүйл байлгүй яахав. Хараал гэж зүйлийг хүнд оноогоод хийчихсэн байгаа юм чинь тэрийг буцааж болно. Хараал хариулна гэхийг зарим нь нөгөө хараалаа хийсэн хүн рүү нь буцаадаг гэж ойлгодог. Тийм биш шүү. Хэн нэгний хараалд хариулга хийхэд хийсэн тэр муу үйлийг нь дундуур нь тасалж цааш нь үргэлжлүүлэхгүй болгож хамгаалалт хийн хаадаг гэж ойлгож болно.

Хариулж болдоггүй хараал, арилгаж чадахгүй хүний зовлон гэж байдаг уу?

Байлгүй яахав. Үйлийн үрийн лай гэж байдаг. Өвөг дээдсээс дамжигдаж ирсэн үйлийн үр гэх юм уу даа. Тайлбарлаж хэлбэл хүн яг тухайн цаг үедээ болоод байгаа юм шиг, өөрөө жаргалтай амьдарч байгаа юм шиг хэрнээ тэрхэн амьдрах хугацаандаа  өөрийн зөв мэтээр бодож буруу үйлүүд хийж үр хүүхдэдээ их зовлон хураасан байдаг.

Жишээ нь тэр буруу үйлүүдэд хань ижлээ гомдоогоод өөр хүнтэй нийлэх, өвөг дээдсийнхээ шарилыг буруу газар нутаглуулах, өвөг дээдсээ хүндлэхгүй байх, настангуудаа гомдоож хэн ч биш юм шиг хаях, ганцаардуулах мөн эмэгтэй хүнийг маш ихээр гомдоох зэрэг олон зүйлс ордог.

Энэ буруу үйлүүд нь эргээд үр хүүхдүүдэд үйлийн үр болж ирэхдээ маш томорч бууж ирдэг. Иймэрхүү асуудлууд хэзээ ч 100 хувь хариулагдах боломжгүй байдаг. Үйлийн үрд өнгөрсний болоод өнөөдрийн үйлийн бүх зүйл хамаарна. Өнгөрсөнд өвөг дээдэс нь хийсэн ямар нэг үйлийн үр өнөөдрийн бидний амьдралд тусаж байгааг бид мэддэггүй. Тэгэхээр өнөөдөрт амьдарч байгаа үр хүүхдүүдийг буруутгах аргагүй.  Харин алдаа нь юундаа байна. Хаанаас эхэлсэн, учир шалтгаан нь юунд байгааг засаж хэлж өгөхийг хичээдэг. 

Засаж чаддаггүй үйлийн үрүүд маш их байдаг. Удам угсаагаараа орооцолдсон үйлийн үрийг би засдаггүй. Сайн тайлбарлаж өгөөд л явуулдаг.  Би бүх зүйлийг байгаа үнэнээр нь хэлэх дуртай.  Надад юу харагдсан, мэдрэгдсэн тэр бүхнийг л хэлдэг Хэчнээн үзэж хардаг ч гэсэн чадах зүйл чадахгүй зүйл гэж бас байдаг.  Чадвар бүхэнд хэмжээ байдаг шүү дээ.

Тэгэхээр үйлийн үрээ эдлээд л дуусах нь байна, тийм үү?

Тийм ээ. Хүнд их ч бай, бага ч бай хэмжээнд үйлийн үр байж л байдаг. Тэгэхээр амьдарч яваа хугацаандаа бага л үйлийн үр хийхгүй бол үр хүүхдүүд л зовно шүү дээ./Санаа алдав/

Үйлийн үр гээч юмнаас хол байхын тулд хүмүүс яах хэрэгтэй вэ?

Өөрсдөө зөвийг бодож, зөв л амьдрах хэрэгтэй. Гэр бүлтэй болсон бол 2 биенээ хуурахгүй, тууштай, насан туршдаа нэгнээ түшиж тулж, бие биедээ итгэж, үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх хэрэгтэй. Эрчүүд эмэгтэй хүнийг гомдоохгүй байх ёстой, бага балчир хүүхдүүд нь настан буурлаа хүндлэх гэх мэт хэлбэл олон зүйлс байна.

Тань дээр ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь ямар асуудлаар ирдэг вэ?

Гэр бүлийн гишүүд нь олноороо ойрхон бурхан болсон хүмүүс, хүнд өвдсөн хүмүүс их ирдэг. Мөн төрөлхийн хүнд өвчтэй шинжлэх ухаанаар бол найдваргүй болчихсон хүүхдүүд их ирдэг.

Ямарваа нэг үйлийг хийсний дараа үр дүн нь хэдий хэр хугацаанд тухайн хүндээ мэдрэгддэг вэ?

Яг хэдий хэр хугацаанд үр дүн гардаг талаар бодож байгаагүй юм байна. /Инээв/ Сүүлд нэг охин хүүхэд нь өвдөөд гээд ирж байсан. Сэхээнд орчихсон их хүнд байна, туслаач гэсэн. Би тэгээд хүүхдэд нь үйл хийгээд 3 хоногийн дотор хүүхэд нь сэхээнээсээ гараад 7 хоноход эмнэлгээсээ гарсан гэж байсан. Би хэн нэгний төлөө хийсэн үйл бүрээсээ аз жаргал мэдэрдэг. Үнэхээр сайхан байдаг шүү.

Шулам болгоны хийдэг зан үйл, тэр зан үйлдээ ашигладаг зүйлс нь өөр өөр байдаг байх. Хүн үздэг байдал нь хүртэл тухайн хүнийхээ зөн билгийн онцлогоос хамаараад ондоо байдаг болов уу. Та ямар арга барилтай шулам бэ?

Миний хувьд хүнийг хараад шууд тэр хүний тухай бүхнийг мэдэрч чаддаг. Мөн хөзөр дэлгэж үзэхээс гадна толиор дамжуулж мэдээлэл авдаг гэх мэт янз янзын арга барилтай. Зан үйлийн хувьд маш их байгаа. Гэхдээ хүн хүнд хийх зан үйлээсээ хамаараад харилцан адилгүй байдаг.

Хүмүүс байгаль дэлхийгээ хайрлахгүй их хор хөнөөл учруулж байна. Эргээд тэрний хариуд байгаль эх бидэнд заримдаа сануулга өгөөд байгаа юм шиг надад санагддаг юм. Шулмууд байгаль эх дэлхийн 5 элементтэй уялдаж охин тэнгэрүүдтэйгээ зан үйлээ хийдэг гэж байсан. Тэгэхээр сүнснүүд таниас тусламж хүсдэг шиг байгаль эх танд ямар нэг юм хэлдэг үү?

Байгальд зан үйл хийгээд явж байхад заримдаа уйлмаар мэдрэмж төрдөг шүү. Нэг их зовлон шаналалтай, гунигтай тийм хэцүү мэдрэмж байдаг даа. Цаанаасаа өр өвдөж эмзэглэмээр... Хүнээр төлөөлбөл хайр энхрийлэл хүссэн тийм зүйлийг биднээс хүсдэг. Эрхлээд ч байгаа юм шиг, эвийлэл хүсдэг гэх юм уу даа. Шулмууд гал ус, газар шороо,  ургамал амьтан гээд байгаль дэлхийн бүх зүйлстэй  уялдаж хүчийг авч зан зүйл бүрээ хийдэг болохоор байгаль эхтэйгээ нягт уялдаа холбоотой байдаг.

Монголд маш олон бөө, лам, үзмэрч байдаг. Тэдгээр хүмүүсийн хийдэг үйл бүр нь зөв байдаг эсэхийг би мэдэхгүй юм. Гэхдээ хэн нэгэнд хараал жатга хийсэн гэх мэдээллүүдийг аваад энэ шашин шүтлэгийн асуудал нөгөө талаараа хүмүүст хор учруулаад оюунлаг байдлыг нь үгүй хийгээд байгаа мэт санагддаг. Таны хувьд хүмүүс шашин шүтлэгийн асуудал дээр ямар хандлагатай байгаасай гэж боддог вэ?

Хувь хүн бүр шашин шүтлэгийг өөр өөр өнцгөөр хардаг. Шүтлэгтэй нэгэн байхад шүтлэггүй нэгэн ч  байдаг. Хувь хүний л асуудал болчхоод байгаа юм л даа. Ямар шашин шүтэх, ямар шүтлэгтэй байх нь хүний эрх шүү дээ. Тийм болохоор хүн бүр шашинтай байх ёстой аль эсвэл тийм шашин шүтэх ёстой гээд тулгаж болохгүй.

 Ямар ч шүтлэггүй хүмүүс над дээр ирж л байсан. Гэхдээ яах ч аргагүй болсон үедээ ирдэг юм.  Миний бодлоор хэт дотогшоо бүрэг, биеэ даасан ганцаардмал хүмүүс шашингүй байдаг байх гэж боддог.

Нөгөө талаасаа шашин шүтлэгт хэт автсанаасаа болоод хохирчихсон, буруудчихсан хүмүүс маш их байдаг. Өдөрт над дээр 10 хүн ирлээ гэхэд 6,7 хүн нь тиймэрхүү асуудалтай байдаг. Тэгэхээр хүмүүс аливаа юманд хэмжээ хязгаар байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Оюун санааны хувьд дархлаатай байх ёстой.

Шулмууд ямар шашинтай байдаг юм бэ?

Шулмын зан үйл Есүс-ээс өмнөх үед байсан шашин дээр тулгуурлаж гарсан ойлголт . Их эртнээс үүсэлтэй гэж хэлж болно. Яг шарын шашин гэдэг шиг тийм шашин гээд онцлоход жаахан хэцүү л дээ.

Хүнд зан үйл хийхдээ хажууд нь хийдэг үү?

Зан үйлийг холоос хийдэг. Бусад хүмүүст хэрхэн зан үйл хийж байгаагаа харуулдаггүй. Бид нар хийдэг зан үйлээ маш нууц байх ёстой гэж боддог юм. Яагаад гэвэл биднээс өөр ямар нэгэн хүмүүс хуулбарлан дуурайж бусдыг мэхлэхвий гэж санаа зовдог.

Танай бүлгэмийн нэрийг бариад хүн үзэж мөнгө олоод байгаа хүмүүс байна гэж сонсогдсон. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

Харин тийм ээ. Би бүүр 2,3 нөхөртэй болчихсон сураг дуулдсан. Царайг нь ч хараагүй огт мэдэхгүй хүмүүс өөрийгөө миний нөхөр гээд хүн үзэж хараад мөнгө олоод байна гэж сонсогдсон. Дарь эхэд шар үстэй, тарган биетэй эмэгтэй миний шавь Г.Анударийн багш нь гэж худлаа яриад явж байна гэсэн. Тоглоомын хөзрөөр эсвэл чулуу татаж хүн үзээд 30,000 төгрөг нэг хүнээс авч байна гэсэн. Эрэгтэйчүүд нь 40,000 төгрөгөөс 50,000 төгрөгийн хооронд хүн үзэж байна гэсэн.

Энэ муухай бусдыг хууран мэхэлж байгаа асуудлыг таслан зогсоохыг хүсэж байна. Хүний зовлонгоор мөнгө олж хууран мэхэлж сэтгэхүйгээр нь тоглож байгаад их эмзэглэж байгаа. Сайн хүн дээр очоод нэг ч гэсэн зовлонгоосоо салах юмсан гээд аргаа бараад явж байгаа хүмүүсийг хууран мэхэлж болохгүй шүү дээ. /Санаа алдав/

Эмэгтэй хүн талаасаа өөртөө хэр цаг зарцуулдаг вэ? Олон хүнтэй уулзаж, зан үйл хийхээс эхлээд маш завгүй байдаг байх.

Өөртөө цаг зарцуулж чаддаггүй ээ. /Инээв/ Өглөө 8 цагаас 9 цагийн хооронд унтаад өдөр 12 өнгөрөөд босдог. Тэгээд л ажилдаа ордог. Өдөрт ээжтэйгээ нэг л тааралддаг. /Инээв/ Найз нөхөдтэйгөө уулзах, гадуур гарах, унтаж амрах цаг бараг байдаггүй. Бүх мэдээллээс тасарчихсан юм шиг л амьдардаг. Гэхдээ тийм байлаа гээд хэцүү санагддаггүй ээ. Олон хүнд тусалж, сайн сайхныг түгээж байгаа болохоор хийж байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдэрч чаддаг.

Хувь тавилангаараа эмэгтэй хүн болоод төрчихсөн бүсгүй хүнийг та ямар байх ёстой гэж боддог вэ?

Зөөлөн дулаан сэтгэлтэй, нээлттэй хэрнээ нууцлаг. Аливаад уян хатан ханддаг. Хань ижилдээ буулт хийдэг. Үр хүүхдэдээ халамжтай байхад болно гэж боддог.

Гэхдээ дээр дурдсан шиг байснаараа жаргалтай амьдарч чадахгүй байгаа эмэгтэйчүүд ч байна шүү дээ. Би заримдаа боддог юм. Манай Монголын эмэгтэйчүүд хэт их ингэж зовоод байгаа юм болов уу. Эрчүүд нь эмэгтэйчүүдийг тэвчихийн аргагүйгээр зовоож байна шүү дээ. Гэр бүлээсээ салсан, нөхөртөө араар тавиулсан, дарамтлуулж, зодуулдаг маш их эмэгтэйчүүд байна. Торонд хоригдсон шувуу шиг амьдарч байгаа эмэгтэйчүүд үнэхээр их байдаг. Нэг талаасаа их өрөвдмөөр нөгөө талаасаа хайрламаар бас бахархмаар...

Эмэгтэй хүн тэр дундаа эх хүний хэлэх үгс их хүчтэй байдаг гэж үнэн үү?

Гэрийн орчинд хүмүүст харагдах өнцөг нь эмэгтэй хүмүүс, эх хүн маш их энергийг түгээдэг.Тийм болохоор өөрийн хэлэх үг, бодож байгаа бодлоо сайн цэгнэх хэрэгтэй. Эрэгтэй хүмүүсийн хувьд ч гэсэн адилхан. Гэр бүлийн орчинд үр хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж маргалдаж, муухай үгс хэлж болохгүй. Хүүхэд бүгдийг мэдэрдэг ойлгодог гэдгийг мартаж болохгүй. Тайван бус орчинд өссөн хүүхэд ааш зан муутай болж өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Аль эсвэл маш их айдастай амьдарч эхэлдэг.

Эмэгтэй хүн, эх хүний хэлэх үгс их хүчтэй байдаг нь үнэн. Тийм болохоор үр хүүхдээ дандаа сайхнаар дуудаж, сайхныг ярих хэрэгтэй. Сайхныг ярих нь сайныг л дууддаг.

Таны шавь нар танд хэрхэн шавь орсон байдаг вэ? Таныг өөрөө олоод ирдэг үү эсвэл та өөрөө олдог юм уу? Таны шавь нар бүгд тантай адилхан чадвартай юу?

Аль аль нь хоёр талаасаа уялдаж мэдэрсэн байдаг. Нэг нэгнээ зүүдэлдэг ч юм уу ямар нэг байдлаар 2 биенээ мэдэрдэг. Тэгээд яваандаа зам нийлээд уулздаг даа. Бусад шашныг бодвол шулмын зан үйлд багш шавийн барилдлага их хатуу шалгууртай байдаг. Удаан хугацаанд сорьж шалгаж, үнэхээр чадвартай цаашдаа тууштай байж чадахаар байвал хажуудаа авч зааж сургадаг.

Шулмуудын хувьд багаасаа их хүчтэй мэдрэмжтэй хүүхдүүд байсан байдаг. Ер нь бол ихэнх нь эхийн талаас өвлөгдсөн далд авьяастай байдаг шүү.

Миний хамгийн балчир шавь одоо 17 настай. Шавь нар маань чадварын хувьд надтай ойролцоо гэхдээ тус тусдаа өөр өөрийн гэсэн онцгой чадвартай. Зарим нь тольтой харьцаж орон зайн мэдээлэл авдаг байхад, зарим нь сүнстэй харьцаж мэдээллээ авдаг гэх мэт. Чадвар нь ойролцоо боловч үздэг арга барил нь өөр гэж хэлж болно.  Хүн хүн ондоо шүү дээ. Багш нь би байлаа гээд яг над шиг болохгүй, өөрийнх нь онцгой чадварт тулгуурлан хөгжүүлдэг. /Инээв/

Танд амжилт хүсье. Олон хүмүүсийн сайн сайхны төлөө хийсэн, хийж байгаа, ирээдүйд хийх үйл бүрт тань талархмаар байна. Уншсан хүн бүрд хандан та юу хэлмээр байна.

Мэлмий минь харж, чадал минь хүрч байгаа цагт үргэлж та бүхэндээ туслах болно гэж хэлье. Чиний ажилд амжилт хүсье. Баярлалаа.

Сэтгүүлч: Э.Анударь

Зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Танилц: Засгийн газар ирэх дөрвөн жилд хийх ажил

2019-10-16

Ши Жиньпин даргын олонтаа онцолсончлон Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямагт хүндэтгэнэ ээ

2019-10-16

Саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ

2019-10-16

Ч.Хүрэлбаатар: Дараа нь бичиг өгсөн гишүүд, тэгээд концесс, тендер орж ирнэ

2019-10-16

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30

Бид сүүлийн 20 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-09-24

“Gerel Medical Tour” ХХК-ийн захирал Х.Гэрлээ: Үйлчлүүлэгчид маань Монгол дахь эмнэлгээсээ эмчийн дүгнэлт авах гэж удаан хүлээх шаардлага гардаг

2019-10-16

Ямар ч эм хэрэглэхгүйгээр ханиадаа эдгээж сурсан ээж охин хоёр

2019-10-15

Ш.Ариунжаргал: Намар өвлийн завсарт аньс, нэрс, чацарганаар дархлаагаа дэмжиж хэвшээрэй

2019-10-15

ЭХЭМҮТ вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо

2019-10-14

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна

2019-10-16

С.Эрдэнэ: Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан байна

2019-10-16

Хималайн бүсийн II форумд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үг хэлэв

2019-10-16

Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ

2019-10-15

Podcast news - Цаг үе (2019.10.16)

2019-10-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.10.15)

2019-10-15

Podcast news - Цаг үе (2019.10.15)

2019-10-15

Podcast news - Цаг үе (2019.10.14)

2019-10-14

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Мэргэжлийн хүний хувьд энэ шуугиан тариад байгаа шахмал түлшний талаар хэдэн үг хэлье...

2019-10-10

Удаа дараа автомашин хулгайлсан 16 настай хоёр хүүхдийг барьжээ

2019-10-16

Б.Амархүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2019-10-16

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг саатуулжээ

2019-10-16

Автомашин хулгайлдаг 16 настай хөвгүүдийг илрүүлжээ

2019-10-16

“Талын түмэн адуу”-ны баяр ирэх сард болно

2019-10-16

“Найрамдал-Хамтын ажиллагаа-СОЁЛЫН ДУРСГАЛУУД” үзэсгэлэн нээгдлээ

2019-10-16

Засгийн Газар Ж.Мөнхбатад кино хийхэд нь зориулж, 500 сая төгрөг өгөхөөр болжээ

2019-10-16

Драмын театрын ягаан байшингийн дотор талын бодит байдал

2019-10-14

Бүх цаг үеийн хамгийн алдартай 11 спорт гутал

2019-10-16

Зүрхээ үүргэвчиндээ авч явдаг залуу

2019-10-16

"Аль нь дийлэх бол?" - Байгаль дээр өрнөхгүй сонирхолтой тулаанууд

2019-10-15

М.Өлзийтөмөр: Амьтанд хайртай хүмүүст зориулсан муур, нохойны кафе нээнэ

2019-10-15

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа

2019-10-08

Сансарт хөөргөх бүтээлийг хүлээн авч дуусахад хоёр хоног үлдлээ

2019-10-16

Ub Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болоорой!

2019-10-16

Монголын Залуучуудын Холбооны гадаад дахь салбар зөвлөл байгуулагдаж байна

2019-10-15

5 жил тутам интернет роутерээ шинэчлэх шалтгаан

2019-10-15

Саудын Араб улсад гадаадын хосууд буудалд хоноглоход гэрлэлтийн баталгаа шаардахгүй

2019-10-16

Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойн өдөр түүний чандар хулгайд алдагджээ

2019-10-16

Хонконгийн асуудалд хөндлөнгөөс оролцохоо болихыг Хятад улс АНУ-д анхааруулав

2019-10-16

“NASA” сансрын нисгэгчдийн шинэ өмсгөлийг танилцуулжээ

2019-10-16

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Нүдний зовхи яагаад татдаг вэ?

2019-10-16

Судас руу агаар орвол юу болох вэ?

2019-10-15

Хүүхэдтэйгээ муудалцахгүйгээр даалгавар хийлгэх ШИЛДЭГ АРГУУД

2019-10-15

Хэрхэн олны өмнө цэгцтэй, сандралгүйгээр ярьж сурах вэ?

2019-10-14

ХҮНам: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

2019-10-16

Монгол хүний бүтээсэн утаагүй зуухыг туршлаа

2019-10-16

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцлоо

2019-10-16
1:54:39

"УлаанБал" хэлэлцүүлэг: Түлш сайжирч нийслэлчүүд тайван унтаж болохоор болсон уу?

2019-10-16

Хадам ээж…

2019-10-16

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

2019-10-16

Аавын үгүйд...

2019-10-16

Хагас зуун жил нум эвшээлгэсэн нутгийн ах...

2019-10-15

Дэлхийн банкны зөвлөх баг Улаанбаатар хотод ажиллаж байна

2019-10-16

Хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй үдийн цайг сурагчдад тараажээ

2019-10-16

Өнөөдөр Монгол Улсад нотариатын байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ой тохиож байна

2019-10-16

Өнөөдөр Дэлхийн хүнсний өдөр тохиож байна

2019-10-16

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд

2019-10-12

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

Франц улс "Facebook" компанийн криптовалютыг европд ашиглуулахгүй байх арга хэмжээ авна

2019-10-03

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

Г.Занданшатар: Дэлхий дахинд зэвсгийн хүчээр сөргөлдөхөөсөө илүү эрдэм оюунаар өрсөлдөх шинэ эрин эхэлжээ

2019-10-06

С.Чинзориг: Мэргэжлийн боловсролын салбарт үнэлэлт, дүгнэлт өгөх цаг болсон

2019-10-02

Тамирчин О.Саруул самбо бөхийн дэлхийн аварга болжээ

2019-10-16

Х.Баттулга: Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор мэргэжлийн хэмжээнд хөгжихөд ОУХБХ-ны үзүүлж буй тусламж дэмжлэг их байгаа

2019-10-16

Майкл Вайс: Монголын шигшээ сүүлийн 2.5 жилд юу сурснаа харуулна

2019-10-15

Манай 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй Элсний наадамд 2 хожил авчээ

2019-10-15

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.51%
Ши Жиньпин (БНХАУ)
16.0%
Дональд Трамп (АНУ)
4.7%
Шинзо Абэ (Япон)
3.44%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.87%
Ангела Меркель (ХБНГУ)
2.81%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.2%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.86%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.4%
Эммануэль Макрон (Франц)
0.29%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,486

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,322

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,388

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313