Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна

Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна
Монгол Улс иргэнийхээ мэдээллийг хамгаалахгүй бол түгшүүр зарлаж буйг “Зууны мэдээ” сонин удаа дараа хөндсөн. Бид “Регистрийн дугаараар бүртгэвэл шүгэл үлээгчгүй болно”, “Сүлжээ дэлгүүрүүд хурууны хээг хувилахгүй гэх баталгаа байна уу”, “Хурууны хээг хувилсан ч хуулийн хариуцлага хүлээхгүй”, “Хувийн мэдээллийг “Мэдээллийн комиссар”-аар хамгаалуулахаар тусгажээ”, “Төрийн ой санамжийг хадгалдаг байгууллага төсөв бүрдүүлдэг байж болох уу” зэрэг цуврал нийтлэл, сурвалжлагыг бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл төрийн мэдээллийн аюулгүй байдал алдагдаж, нууцлал хамгаалалт тэг зогсолт хийснийг, Монгол төрийн ой санамж хакерчдын гарт байгааг хүлээн зөвшөөрч анхаарахгүй орхиж болохгүйг АТГ баталж өглөө.
Буянт-Ухаа II хороололд 972 айл орон сууц түрээслэхийн тулд 35 мянгуулаа цахимаар бүртгүүлэв. Нийслэлийн орон сууцны корпорацийн цахим хуудас руу хэдэн мянган иргэн нэгэн зэрэг “дайрснаас” болж цахим систем ачааллаа дийлэхгүй гацах, алдаа заах зэргээр ёстой л багахан хэмжээний “дайн” дунд 14 хоногт 35 мянган хүн бүртгүүлсэн гэж хэлж болно. Зарим нь хороо, дүүрэг дээрээ хонон өнжин байж цахим системд бүртгүүлсэн гэх. Гэтэл 35 мянган иргэнийг итгэл найдвар тээгээд шударгаар өрсөлдөж байх хойгуур комьпютерийн цаанаас нэг хакерчин мэдээллийг нь засаад сууж байж. Үүнийг АТГ илрүүллээ.
 
АТГ-аас мэдээлснээр хэсэг хүмүүс иргэдээс мөнгө аваад, НОСК-ийн системд халдаж, гаднаас нь автоматаар нэр бүртгүүлсэн байна. Энэ бол IT-ийн мэдлэгтэй нэг нөхөр төрдөө итгэж данслуулсан, хуулиар баталгаажуулж өгсөн хувийн өгөгдөл, төрийн нууц мэдээллээр “тоглоод” сууж байдгийг харуулсан нэг л жишээ. Үүний цаана төрийн мэдээлэл хамгаалалтгүй болсныг нотлох барим тавим  баримт олон бий.
 
Монголчуудын амьдрал сугалаанаас хамаараад удаж байна. Газар өмчлөх, хүүхдээ цэцэрлэгт өгөх, орон сууц түрээслэх, НӨАТ-ын буцаан олголтын хонжвор гээд амьдралын чухал хэрэгцээ бүгд сугалаагаар шийдэгддэг болсон. Гэтэл төрийн мэдээллийг хакердсан энэ удаагийн үйлдлээс харвал татварын мөнгийг сугалаагаар тарааж, балчир үрс цоожтой хаалганы цаана үлдэх, орон сууцанд амьдрах эсэхийг шийдсэн энэ бүх бодлого, шийдвэр хакерчдад боломж олгож, тоглоом шахуу болж таарлаа. Зүгээр л  IT-ийн мэдлэгтэй нэг нөхөр төрийн бүх шийдвэр, шалгаруулалтыг дэлгэцний цаана зохицуулаад сууж байх жишээтэй.
Магадгүй таны, миний хүүхэд цэцэрлэгийн сугалаанд шалгарч, газар өмчилж,НӨАТ-аас мөнгө хожсон ч оронд нь өнөөх хакер өөр хүн шургуулчихсан ч юм бил үү, яаж мэдэхэв. Нэг хэсэг нь энд азгүйтэж байхад компьютерийн мэдлэг дөнгүүр нэг нь хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж, газар, орон сууцтай болж, сугалаа хожоод л ямар ч асуудалгүй амьдарч байх нь. Өнөөдөр яг л ийм нөхцөл байдал үүсээд байна.
 
Төр, хувийн хэвшил гэлтгүй технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, ажлаа амарчлахын тулд  бүхий л үйлчилгээг цахимд шилжүүлж байгаа нь сайн хэрэг. Гэтэл үүний цаана өнөөх л мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалт байна уу гэдэг асуудал давхар хөндөгдөж байна. Мэдээллийн чиглэлээр дөмөгхөн мэдлэгтэй наад захын оюутан л сургуулийнхаа серверийг хакердаад, дүнгээ өөрчилж байна. Хэсэг залуус нийлж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверийг хакердаж жолооч нарын торгуулийн мэдээллийг устгасан, сургалтын тэтгэлэгтээ тэнцэж чадаагүй их сургуулийн 12 оюутан сургуулийнхаа системд  нэвтэрч тааруухан дүн авсан  нэгнээ тэтгэлэгт  хамруулсан, сайтын серверт хандаж хэдэн мянган ном хуулбарласан. Монголын томоохон  худалдааны  компаниудын өмнөөс түнш байгууллагуудтай нь харьцсан, цахим шууданд хортой кодоор нэвтэрч их хэмжээний мөнгө залилсан зэргээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн бааз руу халдах, мэдээлэл хулгайлах, устгах, сүйтгэх хэргүүд олширч байгаа нь Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт буйн бас нэг баталгаа юм.
 
Хамгийн эмгэнэлтэй нь төрийн ой санамжийг хамгаалж байдаг Үндэсний дата төвийг гадаадаас хакердсаныг гадны сайтууд болон УИХ-ын нэр бүхий гишүүд ч хэлж байв. Төрийн онц чухал мэдээлэл, гурван сая иргэний хувийн өгөгдөл,  гадаад, дотоодын байгууллагуудын мэдээллийг хадгалдаг Монголдоо хамгийн өндөр хамгаалалт бүхий дата төв хакердуулчихаад байхад мэдээллийн аюулгүй байдлын талаар төрийн байгууллагуудтай яриад ч нэмэргүй юм.
 
Тэгвэл мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалтдаа төрийн байгууллагуудаас арай илүү мөнгө “хаядаг” нь арилжааны банкууд. Гэтэл хөдөөгийн дунд сургуулийн хоёр сурагч мэдээлэлзүйн тэнхимийнхээ компьютерээс багшийнхаа данснаас мөнгө шилжүүлээд авчээ. Хөдөөгийн дунд сургуулийн сурагчид хүртэл арилжааны банкуудыг “ашиглаж” байгаагаас харвал манай улсад төр, хувийн хэвшил гэж ялгахгүйгээр мэдээллийн аюулгүй байдал нойл зааж байна. Монгол Улс төр, иргэнийхээ мэдээллийг алдахад юу болохыг төсөөлөх аргагүй. Тиймээс цаг алдахгүйгээр мэдээллийн аюулгүй байдалдаа гар таталгүй мөнгө зарж, хамгаалалтаа сайжруулах шаардлага зүй ёсоор урган гарч ирэв. Энэ байдлаар бол нэг л өдөр төрийн ой санамж харьд худалдагдаж, иргэдийн хурууны хээний  тусламжтайгаар байршлыг нь мэдээлж, тагнаж, банк санхүү, бүртгэлийн чинь аюулгүй байдалд дур зоргоороо нэвтэрч, таны өмнөөс сонгуульд санал өгч, хил гаалиар чөлөөтэй зорчиж, тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хорьж цагдахыг ч үгүйсгэх аргагүй юм. Цаас цахим болж технологи хөгжихийн хэрээр олон дэвшил гарч байгаа ч эргээд ноцтой эрсдэл дагуулж байгааг анхаарлын гадна үлдээж болшгүй нь.
 
НОСК-ийн мэдээллийн системд халдсан асуудлаар экпертүүдийн үгийг хүргэж байна.
 
Хуульч, судлаач Л.Галбаатар: ХАКЕРДАХААС СЭРГИЙЛЭХ ТЕСТЭЭР ШАЛГУУЛАХ ЁСТОЙ
 
-Анхнаасаа эрсдлийг маш сайн тооцож, урьдчилан сэргийлэх ёстой. Ийм боломж ч бий. Тухайн системийг захиалж хийлгэсэн байгууллагатай гэрээндээ нарийн зааж өгөх ёстой. Өдөрт хэдэн мянган хүн хандахад ачаалал даахаас эхлээд хакердахаас сэргийлэхийн тулд тестээр шалгуулдаг. Эксперт, системийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдээр тухайн системд цоорхой байгаа эсэхийг шалгуулах ёстой. Үүнээс гадна систем хийсэн компани баталгаа өгөх ёстой. Мөн  үнэхээр халдлага гарсан уу. Эсвэл халдлагаар халхавчилсан уу гэдэг асуудал ч байж болно. Түрээсийн орон сууцтай холбоотой энэ тохиолдолд иргэд хохирч байгаа учраас системийг нь хийсэн  компани болон захиалагч байгууллага хариуцлага алдсан гэсэн үг.
 
“Гэрэгэ системс” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат: ДОТРООСОО НЭВТРЭХ, НУУЦ ҮГЭЭ ЗАДЛАХ ТОХИОЛДОЛ БАЙДАГ
 
-Хакердах гэхээс илүү систем рүү нэвтрэх эрх, нууц үгээ дотроосоо бусдад шилжүүлсэн байх магадлалтай. Мэдээллийн системийн инженерүүд нь ч юм уу нэвтрэх нууцлалаа бусдад задлах, алдах тохиолдол их гардаг. Уг нь системийн үйлдэл бүр давхар бүрэн хамгаалагдсан байх ёстой. Дотоод хяналт, нууцлалаа шийдэж чадаагүйгээс мэдээлэл алдагдах эрсдэл дагуулдаг. Мөн тухайн системийг хөгжүүлэгч дээд зэрэглэлийн эрхтэй учраас мэдээллээ задалсан байж мэднэ. Дэлхий нийтэд ийм тохиолдол их гарч байна.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Г.Лхагвадорж: Улстөрчдийн рейтингийг тогтоох ХАМГИЙН ТОМ цахим санал асуулга үргэлжилж байна

2019-09-23

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь

2019-09-23

Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, ард нийтийн сонголт уу?

2019-09-23

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

2019-09-22

Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах тендер зарлагдлаа

2019-09-23

Америкийн иргэн "Алтай таван богд" ууланд сураггүй алга болжээ

2019-09-23

Ч.Чинбат: Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий

2019-09-23

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амь насаа алджээ

2019-09-23

"Босоо Хѳх Монгол" бүлгэмийн тэргүүн Г.Ганхуяг: Сэлэнгэ аймагт Монгол хүн ундны усаа хятадуудаас худалдаж авдаг болсон байна

2019-09-20
4:48

Одоо болон ирээдүйд хамгийн эрэлт хэрэгцээтэй МЭРГЭЖИЛ юу байх вэ?

2019-09-20

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой хөдлөшгүй баримтууд байна

2019-09-18

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Х.Тэмүүжин УИХ-ын болон ерөнхийлөгчийн зөрчилдөөнийг ингэж шүүмжлэв

2019-09-18

Хуримтлалтай "Монгол Мөрөөдөл"

2019-09-23

"Mn Tower"- Төвийн оффис, төлбөргүй цэцэрлэг

2019-09-23

“King Tower” – Монголын их хаад

2019-09-23

Капитрон банк “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолголоо

2019-09-23

Дэлхийн интернэтийн VI их хурал нээлтээ хийлээ

2019-09-20

Компьютерээ хэрхэн вирустүүлэхгүй байх вэ?

2019-09-19

"Windows 10"-ийн шинэчлэлт хийсэн комьпютерүүд интернетэд холбогдох боломжгүй болжээ

2019-09-18

"Google" компани шинэ ухаалаг утсаа ирэх сарын 15-нд танилцуулна

2019-09-18

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Нэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ

2019-09-22

"Ариун" Ганга мөрөн аврал эрж байна... (Фото төсөл)

2019-09-20

Элдэв зураг (80 фото) №626

2019-09-20

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Он гарсаар 3628 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ

2019-09-23

Бохирдсон агаарыг хүчил төрөгч болгон хувиргадаг цамхаг бүтээжээ

2019-09-22

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019-09-18

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Иран эмэгтэйчүүд хөл бөмбөгийн тэмцээн үзэх эрхтэй болно

2019-09-23

Тэдэнд "Токио-2020" ойрхон байна

2019-09-23

Монголын уран сайхны гимнастикчид ДАШТ-д анх удаа оролцлоо

2019-09-23

Э.Цэндбаатар ДАШТ-ий хүрэл медаль хүртэнэ

2019-09-21

Солонгос зураачийн ахин "амьдруулсан" бүтээлүүд

2019-09-21

Б.Марал: Балетад өрсөлдөхөөс илүү өөртэйгөө тэмцэх нь чухал

2019-09-20

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа...

2019-09-19

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

Амжилтанд хүрэхийн тулд та юуг “болих” ёстой вэ?

2019-09-23

Ямар хүнсний бүтээгдэхүүн хоолны хордлого үүсгэдэг вэ?

2019-09-21

Бүсээ айлд орхиж болдоггүй тухай...

2019-09-21

Худалдаж авахдаа мөнгөө хэмнэх хэрэггүй бүтээгдэхүүнүүд

2019-09-20

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүнэ

2019-09-23

Хар тамхи хэрэглэсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах хууль хэрэгжиж байна

2019-09-22

Авлигын талаар мэдээлсэн иргэний эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ

2019-09-22

Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа

2019-09-20

Хуучны байрнууд дах зарим хачирхалтай зүйлс ямар зориулалттай байв?

2019-09-22

Америк бүсгүй эмчилгээ хийлгээд цэнхэр цустай болжээ

2019-09-21

Персийг яагаад Иран гэж нэрлэх болсон бэ?

2019-09-21

Таны дуу хоолойноос дараах 7 зүйлийг мэдэж болно

2019-09-21

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

АНУ-ын 6 мужид эмэгтэйчүүдийг цээж нүцгэн явахыг зөвшөөрчээ

2019-09-23

Хятад улс төрийн албан хаагчдаа "Алибаба" зэрэг 100 хувийн компани руу илгээнэ

2019-09-23

Ирэх оноос Украйн улс гадаадын иргэдэд газар эзэмшүүлнэ

2019-09-23

Хятад Орос улстай бүх салбарт харилцаагаа өргөжүүлнэ гэв

2019-09-23

Антибиотик үхэлд хүргэж байна!

2019-09-23

Малынхаа буяныг барж байна даа. Монголчууд минь...

2019-09-20

Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөдөг ганц бие ээжүүд...

2019-09-19

Хотын дарга аа, нийтийн тээврийн тоогоо нэмээч!

2019-09-18

О.Ариунзул: Би чиний талд үргэлж бат зогсоно

2019-09-22

Алдартнуудын хамгийн үнэтэй салалтууд

2019-09-21

Дуучин Б.Амархүүг машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилжээ

2019-09-20

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Жимс ногоо эрт цагт ямар харагддаг байсан бэ?

2019-09-22

Нэр бүхий эм ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлнэ

2019-09-22

Сарын турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

2019-09-21

Томуугийн эсрэг вакциныг 40-45 мянган төгрөгөөр хувийн эмнэлэгүүдэд хийж эхэлжээ

2019-09-20

Булган аймгийн иргэд хууль бус уул, уурхайн үйл ажиллагааг зогсоож буйг дэмжив

2019-09-23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

2019-09-23

Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав

2019-09-21

Архангай аймагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүд 110 га-д нөхөн сэргээлт хийжээ

2019-09-20

Алдаж үз, залуус аа!

2019-09-23

Хариугаа авсан гэрээслэл

2019-09-23

Ногооны хороор мөнгө угаахуй

2019-09-22

Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...

2019-09-22

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.23)

2019-09-23

Podcast news - Цаг үе (2019.09.23)

2019-09-23

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.20)

2019-09-20

Podcast news - Цаг үе (2019.09.20)

2019-09-20

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Ван Баодун: Гурван орны бизнес эрхлэгчид 187 төслийг хэлэлцсэн

2019-09-23

Баялгийн сан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гялайх ганц заалт

2019-09-20

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

2019-09-19

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг бүх банканд адил 24 хүртэл сар болгох чиглэл өгчээ

2019-09-19

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.86%
Ши Жиньпин (БНХАУ)
15.85%
Дональд Трамп (АНУ)
4.76%
Шинзо Абэ (Япон)
3.39%
Ангела Меркель (ХБНГУ)
2.87%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.67%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.04%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.91%
Нарендра Моди (Энэтхэг)
0.72%
Эммануэль Макрон (Франц)
0.33%
Хаан Салман (Саудын Араб)
0.33%
Тереза Мэй (Их Британи)
0.26%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,449

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,245

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,368

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,301