Б.Гүнбилэг: Ерөнхийлөгч засаглалд санаархах нь Үндсэн хуулийн бус арга

Б.Гүнбилэг: Ерөнхийлөгч засаглалд санаархах нь Үндсэн хуулийн бус арга
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хийж дуусгасан. Ингэснээр уг нэмэлт, өөрчлөлтийг батлах эсэхийг ард нийтээс асуухаар болсон юм. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн төсөлд оруулсан саналаа буцааж татаад зогсохгүй ард нийтийн санал асуулгын хүрээнд “Монгол Улс парламентын засаглалтай байх уу эсвэп Ерөнхийлөгчийнх үү” гэдгийг асуух ёстой гэж үзээд тогтоолын төсөл боловсруулснаа УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн ухааны доктор Б.ГҮНБИЛЭГТЭЙ ярилцлаа.
 
-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхийлөгч өөрийн зүгээс оруулсан саналаа татаж авлаа. Түүгээр ч зогсохгүй засаглалын хэлбэрийг ард нийтээс асуух хэрэгтэй гэж үзээд тогтоолын төсөл өргөн барьсныг хэрхэн хүлээн авах ёстой вэ. Хууль зүйн талаас ийм боломжтой юу?
 
-Нэгдүгээрт, Х.Баттулга гуай одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулиа сахиж, мөрдүүлнэ гэж тангараг өргөөд Ерөнхийлөгч болсон. Үндсэн хуулийг ард нийтээс асуух хуулийн зохицуулалттай буюу санал асуухдаа өөр асуултыг хольж, хутгах боломжгүй. Тиймээс аль нэгдүгээр хэлэлцүүлгийг эхлүүлэхээс өмнө Төрийн тэргүүн “Би ийм саналтай байгаа шүү” гэдгээ илэрхийлээд нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө түүнийгээ олон нийтийн анхааралд хүргээд явсан бол байж болох. Ингэсэн бол Ерөнхийлөгч хууль тогтоогч биш ч хуулийн төсөл санаачлах эрхээ эдэлж байна гэж харж болох байлаа. Харамсалтай нь, ойрын зайн улс төр хийж эхэллээ. Өөрөөр хэлбэл, “Миний саналыг аваагүй учраас би дэмжихгүй” гэж байна.
Бүр ард түмэндээ “Энэ хуулийн төслийг дэмжихгүй байх ёстой шүү” гэж ойлгогдохоор хандаж, хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа гэнэт ийм байр суурь илэрхийлж байгаа нь Ерөнхийлөгч хүний хувьд ноён нуруугүй үйлдэл боллоо. Анхнаасаа би ийм байр суурьтай байгаа шүү, Ерөнхийлөгчийн засаглалыг асууна, Үндсэн хуулийг өөрчилнө гэдгээ хэлэхгүй байж байгаад нэг нь нөгөөдөө гомдох маягаар улс төрийн тоглолт хийж байна.
 
Гэтэл Ерөнхийлөгч ийм асуудлаар улс төрийн тоглолт хийдэг хүн биш. Харин Монгол Улсын үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, бэлгэ тэмдэг болж ажиллах тангараг өргөсөн.Тиймээс хуульчдын зүгээс маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Төрийн тэргүүн хуулиа сахихгүй байна, ноён нуруугүй байна л гэж дүгнэх байна.
 
-Ард нийтийн санал асуулгад өөр агуулга оруулж болох эсэхийг Ерөнхийлөгч мэдэхгүйдээ ийм санал гаргачихав уу эсвэл таны хэлдгээр, ойрын зайн улс төр хийх зорилготой байгаа юм болов уу?
 
-Ерөнхийлөгчийн зүгээс хууль хэрэглэх тухайд өмнө нь алдаж байсан тал бий. Харин энэ удаад ямар зорилгоор ийм санал гаргасныг тааж мэдэхгүй байна.
 
-Ерөнхийлөгч саналаа бүрэн татчихаар Үндсэн хуулийн төсөл задрах уу гэдэг асуулт гарч ирнэ. Хууль зүйн талаасаа ямар зохицуулалттай байдаг юм бэ?
 
-Ерөнхийлөгч бие даасан төсөл өргөн бариагүй. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ гэсэн хуультай. Тэгэхээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг зэрэгцүүлж, хэлэлцэх боломжгүй юм. Харин саналын түвшинд авч үзэх боломжтой гэж үзсэн. Эрх баригчдын зүгээс Ерөнхийлөгчид хангалттай буулт хийсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч бүх ард түмнийг төлөөлж байгаа учраас оруулж ирсэн саналыг нь маш нухацтай авч үзэх ёстой гэж хандсан шүү дээ. Ингээд хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгчийн саналаас авахаа авч, гээхээ гээсэн. Гэтэл Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анхнаасаа дэмжихгүй санаатай байсан юм биш үү гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна.
 
Ерөнхийлөгч хууль тогтоогч биш, энэ хүнд тийм эрх ч байхгүй. Гэтэл энэ хүн хууль тогтоогчдын бүрэн эрхэд халдаж, “Бүх зүйл минийхээр байх ёстой, миний саналыг дэмжээгүй учраас би төслөө татна. Ерөөсөө шинэ Үндсэн хууль хийе” гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа нь өрөөсгөл.
 
Төрийн тэргүүн Үндсэн хуульд оруулах саналаа өгсөн үү, өгсөн. Дэмжээгүй шүү гэдгээ ард түмэндээ хэлэх ёстой. Гэтэл шууд ийм хурц хэлбэрээр нэмэлт, өөрчлөлт дорвитой болсонгүй гэж дүгнэж байгаа, Ерөнхийлөгчийн засаглалд эрмэлзэж байгаа нь сэтгэхүйн хувьд хаанчлал буюу өөрийнхөө хийх ёстой үйлдлийн хэмжээ хязгаарыг хэтрүүлэх байдалд шилжсэнд сэтгэл түгшиж байгаагаа хэлье. Хэрвээ цаашид яг ийм байдлаар асуудалд хандаад Монгол Улс ийм Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол эргээд хэт их эрдэх, нэг хүний засаглал тогтох аюултай. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан саналд сайн зүйлс байсан уу, байсан. Ерөөсөө Ерөнхийлөгчийн гаргасан санал бол хуулийн мэргэжилтнүүд төдийгүй ард түмний нэг хэсгийн санал гэсэн үг. Ингэж гаргасан сайн саналаас нь хэлэлцүүлгийн явцад аваагүй тал байгаа. Тухайлбал, Засгийн газрын гишүүдийн дөрвийг “давхар дээл”-тэй байж болохоор Үндсэн хуульд тусгах ямар ч шаардлагагүй. Харин үүний оронд Ерөнхийлөгчийн гаргасан саналд байсанчлан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой, давхар дээлийг халах ёстой байсан. Учир нь, гишүүдийн тоог нэмээгүйн сөрөг тал нь нэг гишүүний эрх мэдэл маш өндөр болчихоод байгаа юм. Гэтэл иргэд болохоор 76 гишүүнд идүүлж байснаа 108 хүнд идүүлэх нь гэдэг байдлаар хандаад дэмжихгүй хандлага байна. Уг нь ийм байдлаар хандаж болохгүй. УИХ-ын 76 гишүүн Засгийн газрыг огцруулахад болон улс төрийн аливаа тоглолтод идэвхтэй оролцдог буюу кноп нь маш хүчтэй болчихоод байна шүү дээ. Олонх эрдэмтдийн санаагаар бол тооны хэмжээг 108 буюу түүнээс зээш болгох тусмаа ерөнхий хяналт сайн явна гэж үзсэнийх. Энэ тухайд Ардын их хурал байгуулаад Үндсэн хуулийг өөрчилье гэж бас ярьдаг. АИХ гээд байгаагийн гол шалтгаан нь олон хүний төлөөлөлтэй учраас намын юмуу аливаа явцуу эрх ашигт автахгүй, нэг хашаанд хашигдахгүй гэсэн үндсэн санаатай юм. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх санал гаргасан нь маш сайн санал гэж хэлж болно, олонх судлаач ингэж үздэг. Гэтэл энэ удаад оруулж ирсэн 108 гэдэг тоог аливаа ойн баяр, эсвэл сайн тоо гэх мэтээр бэлгэдлийн чанартайгаар тайлбарласан нь энэ саналыг дэмжихгүй байх нөхцөлийг бүрдүүлчихэв үү гэж харсан.
 
Улс төрийн шинжлэх ухаан, нэг гишүүний нөлөөлөл зэргийг тооцож үзээд зоригтой алхам хийх байсан. Үүнд би хувьдаа Ерөнхийлөгчийг дэмжиж байгаа. Ийм тохиолдолд Ерөнхийлөгч “Би саналаа гаргасан шүү, УИХ дэмжсэнгүй” гэдгийг олон түмэнд хэлэх ёстой байтал төслөө татлаа, шинээр санал асуулга явуулъя гэх мэтээр нийгмийг доргиосон мэдэгдэл хийх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд тун онцгүй харагдаж байгаа юм.
 
-Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг өөрчлөх санаархлаа төрийн түвшинд гаргаад УИХ-ын даргад бичиг хүргүүлснээрээ ямар хуулийн, хэчнээн заалтыг зөрчсөн бэ?
 
-Үндсэн хуулийн 68.2 дахь заалт болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хууль зэргээс авахуулаад УИХ болон УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль гэх мэтээр хөвөрнө. Нөгөө талаас Ерөнхийлөгч өөрийгөө төсөл өргөн барьсан гэж ойлгоод түүнийгээ буцаан татлаа гээд байна. Энэ тухайд хууль зүйн хувьд айж сандраад байх зүйлгүй. Хамгийн гол зүйл нь Үндсэн хуульт ёсны дагуу Ерөнхийлөгч болсон хүн Үндсэн хуулиа бүтэн ойлгохгүйгээр хийж буй мэдэгдлүүдэд учир байна. Засаглалын хэлбэрийг ард нийтийн санал асуулгад оруулахгүй гэдэг хариуг өгчихлөө шүү дээ. Энэ бол хууль зүйн хувьд болчихож байгаа юм. Харин хамгийн сөрөг үр дагавар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явуулж буй хэлэлцүүлгийг “Муу муухай юм, дорвитой өөрчлөлт хийсэнгүй” гэдэг мессеж хамгийн хортой. Ийм хортой мессеж иргэдэд маш их нөлөөлнө. Үүнийг зарим нь “хорлон сүйтгэх ажиллагаа” гэж мэдэгдсэн байна билээ.
 
-Х.Баттулга Төрийн тэргүүн болсноосоо хойш УИХ-ыг тарахыг удаа дараа шаардсан. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусахад ч дахин хэлсэн. Гэтэл Үндсэн хуульдаа парламентын засаглалтай байна гэж заасан нь юу болж хувирах вэ?
 
-Ерөнхийлөгчийн хувьд парламентыг тараах асуудлаар УИХ-д хандах боломж Үндсэн хуульд бий. Нөгөө талаас одоогийн УИХ парламентын нэр хүндийг унагасан уу, гэвэл тийм тал бий. ЖДҮ гэх мэт асуудал байгаа учраас тараах үндэслэлгүй гэж хэлэх хүн гарахгүй. Гэтэл үүнийг далимдуулж Ерөнхийлөгчийн засаглалд санаархах нь Үндсэн хуулийн бус арга байхгүй юу. Ерөнхийлөгчийн засаглалтай болоод сайхан болчихно гэж үзлээ ч парламент нь байж л таараа. Тэгэхээр парламентыг байхгүй болгоод ганцхан хүний засаглал тогтоочих юм шиг сэтгэхүйгээр ярьж болохгүй.
 
Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдын ажлыг хийдэг засаглалыг Ерөнхийлөгчийн засаглал гэдэг юм шүү дээ. Судлаачийн хувьд би өмнө нь эрдэм шинжилгээний хуралд хэлж байсан. Х.Баттулга гэдэг хүн Үндсэн хууль зөрчиж, Ерөнхийлөгч болсон шүү гэдгийг анхнаас нь хэлсэн. Монголын ард түмний эрх зүйн боловсрол хангалтгүй байгаагаас шалтгаалан Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга гэдэг хүн болон түүний сонгуулийн менежерүүд Сонгуулийн хууль зөрчиж, ард түмний өрийг тэглэнэ гэж пиардсан. Энэ амлалт нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход том түлхэц болсон.
 
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөөсөө тусдаа зүйл амласан. Өөрөө амлаагүй гэдэг боловч сонгуулийн менежерүүд нь ийм ойлголт төрүүлсэн нь нэр дэвшигч хууль зөрчиж буйтай ялгаагүй үйлдэл. Энэ бол анхнаасаа л энэ хүнийг Ерөнхийлөгч болгохгүй байх үндэслэл болсон. Харамсалтай нь, үүнийг СЕХ авч үзээгүй. Тэгээд ч тухайн үед хэрвээ Х.Баттулгыг болиулахад хүрвэл АН-ын зүгээс нийгмийг доргиосон хүчтэй акц хийж, эмх замбараагүй байдал үүсгэж магадгүй нөхцөл үүссэн учраас мань мэтийн хуульчид яриад л өнгөрсөн. Ерөнхийлөгч хэзээ ч өр тэглэдэг субьект биш. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч гэж хэн бэ гэдгийг сонгогчид ойлгоогүй учраас сонголтод нь нөлөөлсөн оролдлогод автсан байх нь байна шүү дээ. Ийм байдлыг давтахгүйн тулд УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч, Ерөнхийлөгч юу хийдэг вэ, эрх хэмжээ нь ямар байдаг вэ гэдгийг бүх ард түмнээрээ хичээнгүйлэн уншиж, судлах ёстой. Хамгийн гол асуудал эрх зүйн боловсрол муугаас ийм нийгэм бий болчихоод байгаа юм. Өгч буй сонгуулийнхаа мөн чанарыг ойлгохгүй байна. Дээрээс нь төр засгийн зүгээс иргэдийг хангалттай мэдээллээр хангахгүй байна. Эцсийн дүндээ бүх зүйл иргэд биднээс хамаарна гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
-Ерөнхийлөгч парламентын ардчиллыг үгүйсгэлээ гэж зарим хүн дүгнэсэн. Хуульчдын зүгээс нэг бус хуулийн зүйл, заалт зөрчсөн буюу огцруулах үндэслэл бүрдсэн гэж дүгнээд байгаа. Таны харж байгаагаар ийм нөхцөл бүрдсэн үү?
 
-Үндсэн хуулийн Цэц гэж нэг байгууллага бий. Тэндээс “Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл бүрджээ” гэсэн дүгнэлт гаргана гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Хуульчид хоолойгоо шахаж байгаад хэн нэгнийг балбаж жагсч чаддаггүй, жинхэнэ хуульчид шүү популистуудыг хэлээгүй. Бидний нэг онцлог бол журам, процедурын дагуу л ажлаа явуулах ёстой гэж үзээд өмнө нь ч Үндсэн хуулийн Цэцэд хэд хэдэн удаа хандсан. Харамсалтай нь, бидний хөндсөн асуудал юу болсон, ямар шатанд яваа, хууль журмынхаа дагуу явж байгаа эсэхийг мэдэх боломжгүй болчихдог. Хүлээхээс наашгүй болчихоод байгаа юм. Энэ мэтчилэн аливаа асуудлыг хууль, журмынх нь дагуу явуулж чадахгүй байгаа учраас Үндсэн хуулийн Цэцээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл бүрдсэн гэдэг шийдвэр гаргах нь бараг бүтэхгүй зүйл. Харамсалтай нь, хий хоосон популист мэдэгдлүүдэд иргэд маш их автдаг болчихсон үед Ерөнхийлөгчийг огцруулна гэдэг худлаа.
 
-Цаашдаа яах ёстой юм бэ. Төрийн тэргүүн нь хүртэл хуулиа зөрчөөд явж л байх юм уу?
 
-Бидний гарц бол зөв хүнээ сонгох. Өнөөдрийн УИХ-ыг, Ерөнхийлөгчийг “Муу муухай” л гээд байна. Гэтэл энэ хүмүүсийг хэн сонгож, төрийн толгойд гаргасан юм, бид шүү дээ. Тиймээс цаашдаа аливаа сонголтод иргэд маань маш хариуцлагатай ханддаг болмоор байна.
 
-Таны ярьсанчлан иргэдийн эрх зүйн боловсрол сул байгаа энэ үед Ерөнхийлөгч хууль зөрчсөн эсэх тухайд хэн гомдол гаргах вэ. Хуульчид хөдлөх үү. Жишээлбэл та Цэцэд хандах уу?
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчсөн эсэх асуудлаар УИХ, улс төрийн намууд хөдлөх ёстой. Хуульчдын хувьд хэрхэхийг мэдэхгүй байна. Одоогоор бид энэ талаар ярилцаагүй. Миний хувьд Цэцэд байсхийгээд л нэг цаас өгдөг, өнөөхийг нь шийдэх эсэх, тодорхойгүй байдалтай л явж ирлээ.
 
Тэр дундаа Ерөнхийлөгчийн саналаар Цэцийн гишүүн болсон хүн тэнд хэд хэд бий. Ийм хүмүүс Ерөнхийлөгчөөс хараат бусаар ажиллаж чадах уу гэдгийг хэлж мэдэхгүй. Цэцэд хандаад эерэг үр дүн гарна гэж итгэхгүй байна. Гэхдээ заавал хуульчид гэлтгүй УИХ, Цэцэд хүсэлт гаргаж болно, нөгөө УИХ хууль зөрчвөл Ерөнхийлөгч хүсэлт гаргаж болно. Цаг хэмнэнэ. Мөн МАН гэж бий шүү дээ. Энэ байгууллагын зүгээс асуудалд манлайлаад явах боломжтой гэдгийг хэлмээр байна.
 
-Таны харж байгаагаар УИХ Үндсэн хуульдаа дорвитой өөрчлөлт хийж чадах нь уу?
 
-Инкрементализмын онолоор буюу нийгэмд асуудал гарч байгаа бол түүнийг бага багаар өөрчил гэдэг. Гэтэл 1990 оных шиг нийгмийг тэр чигт нь өөрчлөх хэмжээний доргилт үүссэн үү, үгүй юү гэвэл манайд тийм бүтэн доргилт үүсээгүй. Өөр  өөрсдийнхөөрөө улстөржиж буй л үйл явц өрнөж байна шүү дээ. Тэгсэн хэрнээ улс төрийн намын санхүүжилт таг харанхуй, түүнийгээ ч олон нийтэд тайлагнаагүй байж, Үндсэн хууль буруутай гэх. Үндсэн хуулийн нэг жижиг зүйл, заалт юмуу өгүүлбэрийг өөрчлөхөд л тэр нь тухайн хуулиа төдийгүй салбарыг нь өөрчилж байдаг. Тэгэхээр Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлнэ гэдгээсээ ухрах гээд байгаа юмуу гэвэл үгүй. Цаашлаад Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол дээрдчих гээд байгаа юмуу эсвэл бүр дордох уу гэж ярих нь ч буруу, шинжлэх ухааны түвшинд. Яагаад гэвэл өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэг шиг тухайн улсдаа парламентын засаглал ч сайн байж болно. Эсвэл Ерөнхийлөгчийн засаглал ч сайн байж болно шүү дээ. Гагцхүү бид өөрсдөө итгэл даахуйц улстөрчдийг бэлдэж чадсан уу гэдэгт л хамаг учир байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол хэлмэгдүүлэлт бий болохыг хэн ч үгүйсгэхгүй. Ердөө хоёрхон жилийн өмнө л одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Баянгол”-ын өмнө “Намайг хэлмэгдүүллээ” гээд бөхчүүдээр  хамгаалуулаад зогсч байсан хүн шүү дээ. Тэгэхээр дарангуйлал бий болох уу, өнөөх шударга бусын хонгилоосоо салах уу. Бүр эсрэгээрээ жинхэнэ шударга бусын хонгилыг бариад авах уу.
 
Манай улс шилжилтийн нийгмээсээ салаад бүгд сайн сайхан амьдралтай болоод нэг хүндээ итгээд, удирдуулаад явах чинээний нийгмийн сэтгэлзүй бүрдсэн үү. Х.Баттулга гэдэг хүн саяхан л “Намайг шударга бусын хонгилоор явуулж байна” гэж яриад байсан бол өнөөдөр бүх зүйлийг сайн сайхан болгоно гээд нэг хүний засаглалын тухай ярих нь өрөөсгөл юм. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол манайх шиг гурван сая хүн амтай улсад нэгхүний дарангуйлал л үүснэ.
 
Иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол хангалттай түвшинд биш байна. Тиймээс Ерөнхийлөгч үүнийг маш сайн бодоосой. Түүх эргэнэ.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Нүдний зовхи яагаад татдаг вэ?

2019-10-16

Судас руу агаар орвол юу болох вэ?

2019-10-15

Хүүхэдтэйгээ муудалцахгүйгээр даалгавар хийлгэх ШИЛДЭГ АРГУУД

2019-10-15

Хэрхэн олны өмнө цэгцтэй, сандралгүйгээр ярьж сурах вэ?

2019-10-14

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30

Бид сүүлийн 20 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-09-24

Podcast news - Цаг үе (2019.10.16)

2019-10-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.10.15)

2019-10-15

Podcast news - Цаг үе (2019.10.15)

2019-10-15

Podcast news - Цаг үе (2019.10.14)

2019-10-14

Танилц: Засгийн газар ирэх дөрвөн жилд хийх ажил

2019-10-16

Ши Жиньпин даргын олонтаа онцолсончлон Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямагт хүндэтгэнэ ээ

2019-10-16

Саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ

2019-10-16

Ч.Хүрэлбаатар: Дараа нь бичиг өгсөн гишүүд, тэгээд концесс, тендер орж ирнэ

2019-10-16

ХҮНам: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

2019-10-16

Монгол хүний бүтээсэн утаагүй зуухыг туршлаа

2019-10-16

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцлоо

2019-10-16
1:54:39

"УлаанБал" хэлэлцүүлэг: Түлш сайжирч нийслэлчүүд тайван унтаж болохоор болсон уу?

2019-10-16

“Талын түмэн адуу”-ны баяр ирэх сард болно

2019-10-16

“Найрамдал-Хамтын ажиллагаа-СОЁЛЫН ДУРСГАЛУУД” үзэсгэлэн нээгдлээ

2019-10-16

Засгийн Газар Ж.Мөнхбатад кино хийхэд нь зориулж, 500 сая төгрөг өгөхөөр болжээ

2019-10-16

Драмын театрын ягаан байшингийн дотор талын бодит байдал

2019-10-14

Дэлхийн банкны зөвлөх баг Улаанбаатар хотод ажиллаж байна

2019-10-16

Хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй үдийн цайг сурагчдад тараажээ

2019-10-16

Өнөөдөр Монгол Улсад нотариатын байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ой тохиож байна

2019-10-16

Өнөөдөр Дэлхийн хүнсний өдөр тохиож байна

2019-10-16

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа

2019-10-08

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Мэргэжлийн хүний хувьд энэ шуугиан тариад байгаа шахмал түлшний талаар хэдэн үг хэлье...

2019-10-10

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Сансарт хөөргөх бүтээлийг хүлээн авч дуусахад хоёр хоног үлдлээ

2019-10-16

Ub Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болоорой!

2019-10-16

Монголын Залуучуудын Холбооны гадаад дахь салбар зөвлөл байгуулагдаж байна

2019-10-15

5 жил тутам интернет роутерээ шинэчлэх шалтгаан

2019-10-15

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна

2019-10-16

С.Эрдэнэ: Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан байна

2019-10-16

Хималайн бүсийн II форумд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үг хэлэв

2019-10-16

Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ

2019-10-15

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

Г.Занданшатар: Дэлхий дахинд зэвсгийн хүчээр сөргөлдөхөөсөө илүү эрдэм оюунаар өрсөлдөх шинэ эрин эхэлжээ

2019-10-06

С.Чинзориг: Мэргэжлийн боловсролын салбарт үнэлэлт, дүгнэлт өгөх цаг болсон

2019-10-02

Бүх цаг үеийн хамгийн алдартай 11 спорт гутал

2019-10-16

Зүрхээ үүргэвчиндээ авч явдаг залуу

2019-10-16

"Аль нь дийлэх бол?" - Байгаль дээр өрнөхгүй сонирхолтой тулаанууд

2019-10-15

М.Өлзийтөмөр: Амьтанд хайртай хүмүүст зориулсан муур, нохойны кафе нээнэ

2019-10-15

Удаа дараа автомашин хулгайлсан 16 настай хоёр хүүхдийг барьжээ

2019-10-16

Б.Амархүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2019-10-16

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг саатуулжээ

2019-10-16

Автомашин хулгайлдаг 16 настай хөвгүүдийг илрүүлжээ

2019-10-16

Саудын Араб улсад гадаадын хосууд буудалд хоноглоход гэрлэлтийн баталгаа шаардахгүй

2019-10-16

Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойн өдөр түүний чандар хулгайд алдагджээ

2019-10-16

Хонконгийн асуудалд хөндлөнгөөс оролцохоо болихыг Хятад улс АНУ-д анхааруулав

2019-10-16

“NASA” сансрын нисгэгчдийн шинэ өмсгөлийг танилцуулжээ

2019-10-16

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд

2019-10-12

“Gerel Medical Tour” ХХК-ийн захирал Х.Гэрлээ: Үйлчлүүлэгчид маань Монгол дахь эмнэлгээсээ эмчийн дүгнэлт авах гэж удаан хүлээх шаардлага гардаг

2019-10-16

Ямар ч эм хэрэглэхгүйгээр ханиадаа эдгээж сурсан ээж охин хоёр

2019-10-15

Ш.Ариунжаргал: Намар өвлийн завсарт аньс, нэрс, чацарганаар дархлаагаа дэмжиж хэвшээрэй

2019-10-15

ЭХЭМҮТ вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо

2019-10-14

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

Франц улс "Facebook" компанийн криптовалютыг европд ашиглуулахгүй байх арга хэмжээ авна

2019-10-03

Хадам ээж…

2019-10-16

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

2019-10-16

Аавын үгүйд...

2019-10-16

Хагас зуун жил нум эвшээлгэсэн нутгийн ах...

2019-10-15

Тамирчин О.Саруул самбо бөхийн дэлхийн аварга болжээ

2019-10-16

Х.Баттулга: Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор мэргэжлийн хэмжээнд хөгжихөд ОУХБХ-ны үзүүлж буй тусламж дэмжлэг их байгаа

2019-10-16

Майкл Вайс: Монголын шигшээ сүүлийн 2.5 жилд юу сурснаа харуулна

2019-10-15

Манай 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй Элсний наадамд 2 хожил авчээ

2019-10-15

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.53%
Ши Жиньпин (БНХАУ)
15.99%
Дональд Трамп (АНУ)
4.7%
Шинзо Абэ (Япон)
3.44%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.87%
Ангела Меркель (ХБНГУ)
2.81%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.2%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.86%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.4%
Эммануэль Макрон (Франц)
0.29%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,486

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,322

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,388

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313