Олон хүний өврийг дулаацуулсан эмэгтэй нэг хүний өвөрт удаан тогтдоггүй юм

Олон хүний өврийг дулаацуулсан эмэгтэй нэг хүний өвөрт удаан тогтдоггүй юм

Миний ярилцлагыг унших гэж байгаа хүн бүрд энэ өдрийн мэндийг хүргэе. Би өөрийн энэ ярилцлагыг олон хүнд хүрээсэй гэж хүсэж байна. Та бүхэн уншаад өөрийн сэтгэгдлээ хуваалцаарай. Миний ярилцсан эмэгтэйн үгс олон хүнд нэгийг бодогдуулах байх гэж бодож байна.
Хүний амьдралд сонголт хийхэд оройтно гэдэг аюул байх юм. Оройтно ч гэж дээ, сонголт хийхэд хэцүү болно гэж нэрлэх нь зөв байх. Гэхдээ сонголт хийхэд мэдээж оройтохгүй. Амьдралын замаа буруу сонгосон тэр нэг эмэгтэйг би “янхан” аль эсвэл “биеэ үнэлэгч” гэж нэрлэхийг хүсэхгүй байна. Тэр бол сайн ч, муу ч эмэгтэй хүн. Миний хүндтэй ярилцагчдын нэг. Ингээд та бүхэнд өөрийн хаалттай ярилцлагыг хүргэе.

-Сайн байна уу? Би таныг нэлээн удаан харж суулаа тэгээд тантай танилцаж ярилцмаар санагдаад зориг гаргаад ирлээ. Та зөвшөөрвөл надтай ярилцаач ?

-Юуны тухай тэр вэ? Би дургүй байна.

-Та миний бүх асуултад хариулах албагүй ээ. Би зүгээр л тантай ярилцах л гэсэн юм.

-За за. Гэхдээ чи чинь лесби юм биш биз дээ ?

-Үгүй ээ. Та яагаад тэгж бодоо вэ?

-Эрэгтэй хүмүүс л надтай яриа өддөг болоод л тэр…

-Юуны өмнө би танд өөрийгөө танилцуулъя намайг Анударь гэдэг. Би сэтгүүлчээр ажилладаг. Таныг хэн гэдэг вэ?

- Намайг У гэдэг. Чи бодвол миний хэн болохыг гадарлаад л ирээ байлгүй.дээ./Санаа алдав/

-Тийм ээ, мэргэжлийн онцлог гэх юм уу, сониуч зан гэх юм уу би сайн мэдэхгүй байна. Эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол намайг уучлаарай.

-Зүгээр дээ зүгээр. За тэгээд эгчээсээ юу асуухыг хүсэв? Орой болж байна эгчид нь жоохон л зав байна.

-Та хэдэн настай вэ? Нууц биш бол хэлээч? Бас та даарахгүй байна уу? Гадаа хүйтэн, сэрүүхэн байхад та шилэн тирко, богинохон банзалтай байх юм? Эрүүл мэндэд чинь маш муу ш дээ.

-Нуугаад байх юу байхав дээ. Эгч нь 32-той. Даарахаа сүүлдээ больчихдог юмаа. Эрүүл мэндэд муу нь ч муу л даа. Ер нь миний хийж байгаа бүхэн л эрүүл мэндэд муу. Тэгээд одоо яахав дээ, ингэж хувцаслахгүй бол эвгүй байдаг юм. Эхэндээ ч даардаг л байлаа. Одоо бол тоохоо больчхож.

-Би танаас юу хийдэг вэ гэж асуувал та эмзэглэх байх. Гэхдээ асуухгүй өөрийнхөөрөө бодчихвол буруудчих юм шиг санагдаад байх юм. Та яагаад энд ингээд зөрсөн эр хүн бүрийн хараанд өртөх гэж хичээж наашаа гэснийг нь дагахад бэлэн зогсож байгаа юм бэ? Танд өөр сонголт байгаагүй гэж үү? Яагаад ийм зам руу орчихов оо?

-Тэгж ч асуух болов уу гэж бодоод юу гэж хариулахаа мэдэхгүй яах вэ гэж бодож л суулаа. Ямар янхан,биеэ үнэлэгч хийдэг гэлтэй нь биш дээ. /Санаа алдав/ Яагаад зогсож байгаа нь энгийн ш дээ. Мөнгө олох гэж л тэр. Надад сонголт байсаан байсан. Хүн бүрд л сонголт байдаг гэдэг байх аа. Энэ зам руу яагаад орсноо би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Юу ч хэлэхэв дээ. Ямар нээх сайхан замаар яваад байгаа биш. Надад хэлэх үг алга.

-Амьдралын замаа буруу сонгоод та хэр удаж байна?

- 9,10 жил болж байна. Яасан тойруугаар зөөлхөн асууж байх юм./Инээв/

-Таныг эмзэглүүлчихвий гээд л. 22,23-хан настай залуухан эмэгтэй яаж яваад буруу зам руу хазайчихваа. Хүсвэл надад хэлээч?

-Би их урт үстэй сайхан охин байсан. Унаган хотынх биш л дээ. Багшийн их сургуульд багш болно гээд л анх хотод орж ирж байсан юм. Эхэндээ юугаа ч мэдэхгүй охин хичээлээ хийгээд л их даруухан байсан. Сүүлдээ тэгээд л наргиж цэнгэж, бусадтай адилхан хэрэглэж нөгөө хотын охин гээч нь болохыг л хүсэх болсон. Тэр хүслээс л бүх юм эхэлсэн юм даа,одоо бодоход. Тэгээд л аав, ээжийнхээ өгсөн сургуулийн төлбөр гэх мэт хамаагүй үрж болохгүй мөнгийг дураараа үрчихдэг байсан. Тэрнээс болоод сургуулиа төгсөж чадалгүй хаяад, сүүлдээ мөнгөгүй, юу ч байхгүй мөнгө олох хэрэгтэй болоод л анх биеэ үнэлсэн. Сургууль ч байхгүй, юу ч байхгүй замаа алдсан даа. Сургуулиа хаяж ийм зам руу орсондоо би их харамсдаг. Буцаад сургуульдаа орж төгсөх боломж уг нь байсан даанч би гэж ухаангүй хүн тэгж чадаагүй. Уг нь дотроо за ганц удаа тэгээд л ахиад ийм муухай юм хийхгүй гэж бодож байсан. Тэгээд л сүүлдээ мөнгө хэрэг болох болгонд давтаж явсаар одоо ийм л байдалтай байна даа.

-Шунал гээч зүйл их аймшигтай шүү. Та тэр үедээ найз залуутай байсан уу? Одоо байдаг уу?

-Тэр үедээ бол байсан.Тэгээд сүүлд намайг тийм зүйл хийж явааг мэдээд бид 2 салсан. Уг нь би түүндээ их хайртай байсан. Одоо ч юу байхав дээ. Хэн ийм эхнэртэй байхыг хүсэхэв дээ.

-Та тэгээд яагаад больж болоогүй юм бэ? Хайртай хүнийхээ төлөө больж болоогүй гэж үү?

-Эгч нь одоо ч харамсдаг. Болих минь яав даа гэж. Хэрвээ тийм зам руу ороогүй бол би өдийд түүнтэйгээ суучихсан үр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байх байсан даа гэж байнга бодож харамсдаг. Ёстой л нөгөө хожуу харамсал гээч нь л энэ байх даа. Одоо харамсаад ч яах билээ.

-Та өдөрт хэдэн төгрөг олдог вэ? Ер нь та өөр ажил хийж үзсэн үү?

-Үзсэн. Хэцүү юм байна лээ. Цалин нь ч бага. Би өдөрт багадаа 100,000-200,000-ыг олдог. Ихдээ тэгээд л 200,000-аас дээш. Өөр ажил хийгээд ингэж олохгүй ш дээ.

-Мэдэхгүй юм даа. Энэ мөнгө л таныг энэ замаас чинь гаргахгүй хүлээд байдаг бололтой. Та хүүхэдтэй юу?

-Одоо бол надад мөнгө л хэрэгтэй шүү дээ. Хүүхэд байхгүй ээ. Би 5 удаа абортонд орсон. Сүүлд эмч одоо намайг ахиж хүүхэд олохгүй гэсэн.

-Нэгийг нь ч болтугай төрүүлж болоогүй гэж үү? Бурхан танд 5 удаа бэлэг өгсөн байна ш дээ. Та яагаад хүлээж авсангүй вэ?

-Хэн янхан ээжтэй байхыг хүсэх юм бэ? Би төрөх хүүхдээсээ ичсэн. Тэгээд л тэр. Эцэггүй дээр нь ээж нь янхан. Хүмүүс миний хүүхдийг гадуурхана ш дээ. Тэгж хүүхдээ зовоосноос мөрөөрөө ганцаараа энэ муухай амьдралаа дуусгасан нь дээр.

-Та хэтэрхий амиа боджээ. Миний бодлоор та хэрвээ тэр 5 хүүхдээс нэгийг нь ч болов төрүүлсэн бол тэр хүүхэд өдийд ээжтэйдээ баярлаад гүйж байх байсан даа. Та баян тэнэг хүн үү? ядуу ухаантай хүн үү? Өөрийгөө тодорхойлж хэлбэл?

-Аль нь ч биш. Би ядуу тэнэг хүн. Үр хүүхэд, гэр бүл юу юу ч үгүй би ядуу хүн. Биеэ үнэлж мөнгө олоод миний баяжсан хаана байгаа юм. Ер нь хэнд ч тийм түүх байхгүй. Ядуу дээр нь тэнэг. Эмэгтэй хүн гэж өөрийгөө нэрлэхээс ч надад ичмээр санагддаг. Над шиг нүгэлтэй бузар хүн тамд л очих байхдаа. Тэгж бодохоор үхэхээсээ ч айдаг.

- Шунал таныг аз жаргал руу биш айдас руу л хөтөлсөн байна. Та харин өөрийгөө ирээдүйд хаашаа хөтлөөд байна? Та одоо ирээдүйгээ ер нь арай өөрөөр буюу гэгээлгээр төсөөлдөг үү?

-Би өөрийгөө харанхуй руу л хөтөлж яваа байх даа. Угаасаа ийм хүн ямар сайн руу тэмүүлэх биш. Гэгээлгээр бодно оо бодно. Энэ замаас гараад сайхан зөв амьдрахыг хүснэ. Гэхдээ мэргэжилгүй хүн өөр юу хийж, яаж амьдрах юм бэ? Энэ зам руу орж байхад надад сонголтууд байсан. Одоо бол байхгүй ээ.

-Яагаад байхгүй гэж? Та өөрийн амьдралаа одоо ч өөрчилж чадна. Оролдоод үзэж яагаад болохгүй гэж?

-Хэлэхэд амархан л байгаа байх. Оролдож үзээгүй биш үзсэн. Одоо бол оролдоод үзэх гэхээсээ илүү оролдоод үзэх хүсэл зориг алга. Үнэн ийм л байна.

-Би ч юу гэхэв дээ, таны л шийдвэр. Би таныг янхан, биеэ үнэлэгч гэж нэрлэмээргүй байна. Та бол эмэгтэй хүн. Харагдах байдлаасаа ч сайхан хүүхэн байна. Дотроо ч бас харамсаж харуусаж яваа сайн хүн юм. Алдаагаа ухамсарлаж шаналж явдгийг чинь би хүндэлж байна. Би танаас нэг юм асууя. Та түрүүн өөрийгөө эмэгтэй хүн гэхээсээ ч ичдэг гэсэн. Тэгвэл эмэгтэй хүн ямар байх ёстой юм бол?

-Баярлалаа. Ямар сайхан үгс вэ? /Уйлж суусан/. Над шиг л байж болохгүй. Биеэ ариун байлгаж хайртай хүндээ л зориулах хэрэгтэй. Эмэгтэй хүн ер нь их эдийн шуналтай байдаг. Тэрийгээ дарах хэрэгтэй. Бусдаас гоё ганган байлаа гээд юу ч хожихгүй. Гол нь ухаантай байх хэрэгтэй. Эмэгтэй хүн биеэ л гаргуунд нь гаргаж бузартуулж болохгүй…

-Одоо үед олон охид буруу замыг сонгох болсон харагддаг. Биеэ ил тод үнэлэхгүй юмаа гэхэд өөр байдлаар бараг л янхан болоод байгаа. Олон залуустай нэр холбогдож, унтаж хэвтэнэ, шоудана, архи ууна, абортонд орно. Тэд бол буруу замаасаа гарч сонголт хийхэд оройтоогүй байгаа. Та тэр охид болон өөр бусад охидод хандаж юу гэж хэлэх вэ?

-Над шиг л битгий алдаа хийгээрэй. Оройтоогүй байгаа дээрээ буруу замаасаа гарах хэрэгтэй. Залуу нас богинохон. Бүүр дэндүү богинохон шүү. Дараа гэхгүй яг одооноос шууд буруу зүйлээс өөрийгөө яаж ийж байгаад татах хэрэгтэй. Олон хүний өврийг дулаацуулсан эмэгтэй нэг хүний өвөрт удаан тогтдоггүй юм. Ариун байхад л эмэгтэй хүний мөн чанар оршдог. Өөрийгөө бодоод, ирээдүйд төрөх хүүхдээ бодоод зөв замаар алхах хэрэгтэй. Хэн ч муухай, олонд муу нэртэй эхнэртэй, ээжтэй байхыг хүсэхгүй ш дээ. Тийм болохоор хүүхдийнхээ бахархал нь болохын төлөө буруу зам руу л орж болохгүй шүү. Орчихсон алдаж яваа охидод та нарт сонголт байгаа, та нар ирээдүйгээ гэрэлтүүлж чадна гэж хэлье. Зөв замаар яваа охидод хэлэхэд үнэхээр бахархаж байна. Битгий буруу зүйл рүү хазайгаарай. Ер нь замаа алдсан, алдаагүй гэлтгүй та нар эмэгтэй хүн шүү. Өөрсдөөрөө бахархаж яваарай. Над шиг л битгий хожим харамсах юм хийгээрэй.

- Надаас жийрхэлгүй нээлттэй ярилцсанд тань маш их баярлалаа.

-Үгүй дээ. Чамд баярлалаа. Ингэж ярилцаж байсан удаа надад байхгүй. Сэтгэл минь онгойгоод сайхан болчихлоо.

Намайг явсны дараа “У” эгч нөгөө газраа хэн нэгнийг эргүүлдэн эргэж буцан алхлан эхэллээ. Учир нь нар доошилж түүний “ажил” нь эхлэх цаг болж байсан юм. Түүнд сонголт байсан. Гэхдээ хэтэрхий хожуу ухаарснаас түүний сонголт хийх боломж аль хэдийн алга болжээ. Амьдрал өөрөө сонголт л юм даа. Сонголтоо яаж хийхээс л ирээдүйн амьдрал шалтгаална. Охид минь та нар арай буруу сонголт хийж буруу замаар яваад байгаа юм биш биз дээ?

Ярилцагчийнхаа аюулгүй байдлыг хамгаалах үүднээс нэр болон зургийг нууцалсан болно.

Сэтгүүлч: Э.Анударь

Зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

54
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Булган аймгийн иргэд хууль бус уул, уурхайн үйл ажиллагааг зогсоож буйг дэмжив

2019-09-23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

2019-09-23

Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав

2019-09-21

Архангай аймагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүд 110 га-д нөхөн сэргээлт хийжээ

2019-09-20

Дэлхийн интернэтийн VI их хурал нээлтээ хийлээ

2019-09-20

Компьютерээ хэрхэн вирустүүлэхгүй байх вэ?

2019-09-19

"Windows 10"-ийн шинэчлэлт хийсэн комьпютерүүд интернетэд холбогдох боломжгүй болжээ

2019-09-18

"Google" компани шинэ ухаалаг утсаа ирэх сарын 15-нд танилцуулна

2019-09-18

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Иран эмэгтэйчүүд хөл бөмбөгийн тэмцээн үзэх эрхтэй болно

2019-09-23

Тэдэнд "Токио-2020" ойрхон байна

2019-09-23

Монголын уран сайхны гимнастикчид ДАШТ-д анх удаа оролцлоо

2019-09-23

Э.Цэндбаатар ДАШТ-ий хүрэл медаль хүртэнэ

2019-09-21

Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах тендер зарлагдлаа

2019-09-23

Америкийн иргэн "Алтай таван богд" ууланд сураггүй алга болжээ

2019-09-23

Ч.Чинбат: Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий

2019-09-23

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амь насаа алджээ

2019-09-23

Г.Лхагвадорж: Улстөрчдийн рейтингийг тогтоох ХАМГИЙН ТОМ цахим санал асуулга үргэлжилж байна

2019-09-23

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь

2019-09-23

Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, ард нийтийн сонголт уу?

2019-09-23

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

2019-09-22

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Жимс ногоо эрт цагт ямар харагддаг байсан бэ?

2019-09-22

Нэр бүхий эм ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлнэ

2019-09-22

Сарын турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

2019-09-21

Томуугийн эсрэг вакциныг 40-45 мянган төгрөгөөр хувийн эмнэлэгүүдэд хийж эхэлжээ

2019-09-20

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүнэ

2019-09-23

Хар тамхи хэрэглэсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах хууль хэрэгжиж байна

2019-09-22

Авлигын талаар мэдээлсэн иргэний эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ

2019-09-22

Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа

2019-09-20

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Амжилтанд хүрэхийн тулд та юуг “болих” ёстой вэ?

2019-09-23

Ямар хүнсний бүтээгдэхүүн хоолны хордлого үүсгэдэг вэ?

2019-09-21

Бүсээ айлд орхиж болдоггүй тухай...

2019-09-21

Худалдаж авахдаа мөнгөө хэмнэх хэрэггүй бүтээгдэхүүнүүд

2019-09-20

"Босоо Хѳх Монгол" бүлгэмийн тэргүүн Г.Ганхуяг: Сэлэнгэ аймагт Монгол хүн ундны усаа хятадуудаас худалдаж авдаг болсон байна

2019-09-20
4:48

Одоо болон ирээдүйд хамгийн эрэлт хэрэгцээтэй МЭРГЭЖИЛ юу байх вэ?

2019-09-20

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой хөдлөшгүй баримтууд байна

2019-09-18

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Х.Тэмүүжин УИХ-ын болон ерөнхийлөгчийн зөрчилдөөнийг ингэж шүүмжлэв

2019-09-18

О.Ариунзул: Би чиний талд үргэлж бат зогсоно

2019-09-22

Алдартнуудын хамгийн үнэтэй салалтууд

2019-09-21

Дуучин Б.Амархүүг машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилжээ

2019-09-20

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.23)

2019-09-23

Podcast news - Цаг үе (2019.09.23)

2019-09-23

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.20)

2019-09-20

Podcast news - Цаг үе (2019.09.20)

2019-09-20

Антибиотик үхэлд хүргэж байна!

2019-09-23

Малынхаа буяныг барж байна даа. Монголчууд минь...

2019-09-20

Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөдөг ганц бие ээжүүд...

2019-09-19

Хотын дарга аа, нийтийн тээврийн тоогоо нэмээч!

2019-09-18

Хуучны байрнууд дах зарим хачирхалтай зүйлс ямар зориулалттай байв?

2019-09-22

Америк бүсгүй эмчилгээ хийлгээд цэнхэр цустай болжээ

2019-09-21

Персийг яагаад Иран гэж нэрлэх болсон бэ?

2019-09-21

Таны дуу хоолойноос дараах 7 зүйлийг мэдэж болно

2019-09-21

Хуримтлалтай "Монгол Мөрөөдөл"

2019-09-23

"Mn Tower"- Төвийн оффис, төлбөргүй цэцэрлэг

2019-09-23

“King Tower” – Монголын их хаад

2019-09-23

Капитрон банк “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолголоо

2019-09-23

Ван Баодун: Гурван орны бизнес эрхлэгчид 187 төслийг хэлэлцсэн

2019-09-23

Баялгийн сан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гялайх ганц заалт

2019-09-20

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

2019-09-19

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг бүх банканд адил 24 хүртэл сар болгох чиглэл өгчээ

2019-09-19

Солонгос зураачийн ахин "амьдруулсан" бүтээлүүд

2019-09-21

Б.Марал: Балетад өрсөлдөхөөс илүү өөртэйгөө тэмцэх нь чухал

2019-09-20

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа...

2019-09-19

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

Алдаж үз, залуус аа!

2019-09-23

Хариугаа авсан гэрээслэл

2019-09-23

Ногооны хороор мөнгө угаахуй

2019-09-22

Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...

2019-09-22

Нэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ

2019-09-22

"Ариун" Ганга мөрөн аврал эрж байна... (Фото төсөл)

2019-09-20

Элдэв зураг (80 фото) №626

2019-09-20

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

АНУ-ын 6 мужид эмэгтэйчүүдийг цээж нүцгэн явахыг зөвшөөрчээ

2019-09-23

Хятад улс төрийн албан хаагчдаа "Алибаба" зэрэг 100 хувийн компани руу илгээнэ

2019-09-23

Ирэх оноос Украйн улс гадаадын иргэдэд газар эзэмшүүлнэ

2019-09-23

Хятад Орос улстай бүх салбарт харилцаагаа өргөжүүлнэ гэв

2019-09-23

Он гарсаар 3628 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ

2019-09-23

Бохирдсон агаарыг хүчил төрөгч болгон хувиргадаг цамхаг бүтээжээ

2019-09-22

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019-09-18

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.82%
Ши Жиньпин (БНХАУ)
15.87%
Дональд Трамп (АНУ)
4.77%
Шинзо Абэ (Япон)
3.4%
Ангела Меркель (ХБНГУ)
2.87%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.68%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.05%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.91%
Нарендра Моди (Энэтхэг)
0.72%
Эммануэль Макрон (Франц)
0.33%
Хаан Салман (Саудын Араб)
0.33%
Тереза Мэй (Их Британи)
0.26%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,449

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,245

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,368

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,301