“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-д оролцсон эмч нар юу хэлэв?

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-д оролцсон эмч нар юу хэлэв?

Монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоонд хамруулах, иргэдэд энэ тухай мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор гурван жилийн өмнөөс П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг уламжлал болгон зохион байгуулж буй билээ. Өнөө жил тус аяныг зүрх судасны өвчнөөр улсын дунджаас өндөрт тооцогддог Увс, Ховд, Баян-Өлгий аймагт 2019 оны 6-р сарын 21-нээс 7-р сарын 2-ныг хүртэл хэрэгжүүлсэн бөгөөд тус аянд оролцоод ирсэн эмч нарын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Г.Бадамцэцэг: Давс хеликобактерийн хавдар үүсгэх чанарыг маш ихээр ихэсгэдэг

(УГТЭ-ийн Зөвлөх поликлиникийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, хоол боловсруулах эрхтэн судлалын их эмч)   

-Баруун бүсийн аймгуудад зүрх судасны өвчлөл өндөр байгаа шалтгааныг та юутай холбоотой гэж үзэж байна вэ? 

-Бусад аймагтай харьцуулахад цусны даралт ихсэх өвчний бүртгэгдсэн байдал баруун бүсэд илүү өндөр байна. Баруун бүсийн онцлог нь цусны даралтын эрсдэлт хүчин зүйл давсны хэрэглээ үнэхээр өндөр. Зүрх судасны өвчний хүндрэл өгөөд байгаа шалтгааныг би үүнтэй холбоотой гэж үзэж байна. Ялангуяа Баян-Өлгий аймагт давсны хэрэглээ маш өндөр байна. Насанд хүрсэн хүний хоногийн хэрэглээ 5 гр байдаг бол Өлгийд очоод анзаарч байхад 5 гр-ыг зөвхөн боов, талхнаасаа л авчихдаг болов уу гэж санагдсан. Хоол цайнд нь давс маш өндөр агууламжтай байна.

-Үзлэгийн явцад иргэдэд ямар эрсдэл, өвчлөл түгээмэл ажиглагдав?

-Увсад эрт илрүүлгийн үзлэг хийхэд иргэдийн цусны даралтын түвшин харьцангуй гайгүй байлаа. Даралт нь ихэсдэг ч хяналт сайтай, эмээ тогтмол уудаг, хэвийн даралттай. Ховдод иргэдийн даралтаа хэмжиж, хянах байдал жаахан тааруу санагдсан. Харин Баян-Өлгийд өндөр даралттай хүмүүс маш их байлаа. Эмийн тунгийн зохицуулалт нь ч муу байгаа байдал ажиглагдсан. Үндэсний уламжлалт хоол нь маш их давстай байна. Өндөр даралттай залуучууд ч нэлээд үзүүлж байна. Таргалалт бас их байгаа нь харагдлаа.

-Иргэдэд ихэвчлэн ямар зөвлөгөө өгч байна?

-Давсны хэрэглээгээ багасгах талаар хүмүүст ойлгуулахыг хичээж байна. “Дэлхийн түвшинд танай аймаг давсны хэрэглээгээрээ хамгийн өндөрт хүрчихээд байна. Энэ зан үйлээ өөрчлөхгүй бол ирээдүйд танай гэр бүлийн хайртай дотны хүмүүс эрсдэлд орж болзошгүй юм. Үүнд айлын эзэгтэй, эмэгтэй хүний үүрэг маш их гэдэг талаас нь мөн хэллээ. Тархины цус харвалтаараа манай улс дэлхийн түвшнээс дөрөв дахин өндөр байна, ходоодны хавдраараа дэлхийд хоёрдугаарт орчихоод байна. Залуучууд давсны хэрэглээгээ багасгая, ойлголоо гэж хэлж байна. Хүүхдүүд ээ хайрлая, ирээдүйг нь бодоод давсаа багасга гэхээр хүмүүс ойлгож хүлээж авч байна. Хеликобактерийн зарим омог нь хавдар үүсгэх чанартай. Давс хеликобактерийн хавдар үүсгэх чанарыг маш ихээр ихэсгэдэг. Тэгэхээр давсны хэрэглээтэй холбоотой хавдар мөн энэ аймгуудад өндөр байна. 

-Даралт ихсэлттэй холбоотойгоор хүний биед ямар ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

-Олон жил даралт ихсэлттэй явснаар хамгийн түрүүнд зүрх гэмтэнэ. Өндөр даралтыг шахсаар байгаад зүрхний зүүн ховдол эхлээд томордог. Олон жил ингэж хүчтэй ажилласнаар сүүлдээ зүрхний хөндийнүүд тэлдэг. Тэлнэ гэдэг маань зүрх өөрөө агших чадвараа алдана гэсэн үг юм. Цусаа гүйцэд шахаж чадахгүйгээс цусны эргэлтийн алдагдал гээд бүх биеэр хаван үүсдэг, хэвлийн хөндийд шингэн үүсдэг. Дотор эрхтэнд өөрчлөлт орж, элэг томордог, шарлалт үүсдэг зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Мөн бай эрхтэнүүд гэж ярьдаг. Даралт ихсэлтийн 3 дахь үе шатанд бөөр гэмтдэг, хэмжээгээрээ жижгэрч, үйл ажиллагааны алдагдал буюу бөөрний дутагдалд ордог. Нүдэнд мөн өөрчлөлт гардаг. Нүдний судас нарийсдаг. Тархины судсанд бас өөрчлөлт өгнө. Цусны даралт ихсэлтийн хүндрэл нь тархины цус харвалтын гол шалтгаан болдог.

Билэгт: Амьдралын хэв маяг, дадал үйлээ өөрчлөхгүй бол эрсдэл байсаар л байна

(УГТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн их эмч, дотрын тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, зүрх судлалын их эмч)

-Аяны хүрээнд иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийсэн. Эдгээр аймагт эрсдэл ер нь ямар түвшинд байна вэ?

-Эрсдэлийг тодорхойлохдоо бид эрсдэлийн үнэлгээний дагуу асуумж бөглүүлж авсан байгаа. Энэ нь олон улсад байдаг, тогтчихсон үнэлгээний аргачлал юм. Засаж болох эрсдэл, засаж болохгүй буюу эерэгшихгүй эрсдэл гэж бий. Увс, Ховдыг бодвол Баян-Өлгийд артерийн даралтын түвшин өндөр юм. Даралтны эмээ уудаг боловч яг тохиромжтой эмийг эмийн хавсарсан хэлбэрээр биш, амсах төдийгөөр буюу хааяа нэг хэрэглэж байна. Монголчуудын дунд түгээмэл байдаг, дасгал хөдөлгөөн хийдэггүй, таргалалттай, давс, өөх тосны хэрэглээ өндөр зэрэг түгээмэл тохиолдох эрсдэлүүд маань ялгаагүй л аль аль аймагт байна. Баян-Өлгийнхний хувьд давсны хэрэглээ арай өндөр болоод тэр үү, эмээ уудаг мөртлөө л 200 гарсан даралттай ч хүн байлаа. Увс, Ховдод хамгийн ихдээ 160-170-тай даралттай хүмүүс үзүүллээ. Өмнөх жилүүдэд бид бүхэн цусны даралт ихсэлтээрээ өндөрт тооцогддог хангайн бүсийн аймгуудаар явсан. Тэнд Баян-Өлгийнхөнтэй адил 200 гарсан даралттай хүн ирж байсан шүү.

-Даралт өндөр хүмүүст та бүхэн ихэвчлэн ямар зөвлөгөө өгөв?

-Манайхан даралт ихсэх өвчин гэдгийг зүрхний даралт, бөөрний даралт гэж бодоод бөөр зүгээр үү, зүрх зүгээр үү гэдэг. Түүнийхээ эмчилгээг хийлгэчихээд эм уухгүй, хяналтгүй яваад байдаг. Гэтэл даралт ихсэлт гэдэг бол бүх биеэр цусаа түгээж байгаа тараагуур судас буюу артерийн судасны өвчин. Энэ өвчин маань амин чухал эрхтэнүүд, тархи, гол судас, бөөр, зүрх, чацархай, захын судсаа гэмтээдэг. Даралт ихсэлттэй холбоотойгоор зүрх, бөөрөнд өөрчлөлт илэрсэн бол өвчин хүндэрч байгааг илтгэж буй. Цочмог, архаг хүндрэлүүд үүсгэдэг. Ийм ийм учраас та бүхэн сэргийлээч ээ гээд хүмүүст тайлбарлаад хэлэхээр их сонирхож байна. Түүнээс биш энэ эмээ л уух ёстой, ийм ийм дэглэм сахь гэхээр хүмүүсийн ой тойнд нэг их бууж өгөхгүй байх шиг.

-Цусны даралт л гэж яриад байдаг. Яг ямар процессийг хэлдэг юм бэ?

-Судсан дотор чинь эргэлдэж байгаа цус судасныхаа хананд үзүүлээд байгаа хүчийг даралт гээд байгаа юм. Даралтнаас болоод судас чинэрч байгаад хагардаг. Цочмог хүндрэл нь тархинд харвалт өгдөг. Хамраас цус гардаг. Нүдний торлог руу цус харваад сохрох аюулд хүргэдэг. Гэтэл цочмогоор хүндрэхгүй боловч судас чинэрсээр, язарч гэмтээд, эргэж эдгэхээрээ сорвижиж, хана нь зузаарч, сүв нь нарийсдаг. Ингэж явсаар цаг хугацааны  явцад эрхтэнүүдийг цусан хангамжийн хомсрол үүсгээд судсыг нь нарийсгаад байгаа юм. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлээд л эмээ байнга уугаач ээ гэж иргэдэд зөвлөж байна.

-Улсын гуравдугаар төв эмнэлэгт баруун аймгуудаас хэр олон хүн ирдэг вэ?

-Ихэвчлэн яаралтайгаар хүндэрсэн хүмүүс их ирдэг. Би жижүүрт сардаа 1-2 удаа гардаг юм. Тэгэхэд төвийн болон хангайн бүсийн аймгуудаас маш их хүн ирж байна. Гэтэл зарим нь уг гарал угсааг нь хөөхөөр баруун аймгуудаас төвийн бүс рүү суурьшчихсан, Увсаас нүүдэллэсэн хүмүүс байх жишээтэй. Амьдралын хэв маяг, дадал үйл нь хэвээрээ, өөрөөр хэлбэл, давс, өөх тосны хэрэглээ өндөр байгаа учраас л эрсдэл нь буурахгүй байсаар байна.

 

Т.Баасандорж: Давсны өндөр хэрэглээтэй хүүхдийн ирээдүй даралт ихсэлттэй болох нь тодорхой

 

(УГТЭ-ийн Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн  их эмч,  Гэр бүл судлалын магистр, мэдрэл судлалын  их эмч)

- Увс, Ховд, Баян-Өлгий аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжлээ. Энэ жилийн аяны талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Энэ жилийн онцлог гэвэл эдгээр гурван аймагт давсны хэрэглээ их өндөр. Цайндаа маш их давс хэрэглэж байна. Давс шингэнийг өөртөө маш их хэмжээгээр татдаг учраас даралтыг зайлшгүй ихэсгэдэг нэг хүчин зүйл шүү дээ. Тиймээс энэ чиглэлээр голчлон хүмүүст зөвлөгөө өглөө. Цайгаа ядаж давсгүй уудаг болооч ээ гэдэг мессеж өгөхийг зорилоо. Насанд хүрсэн хүний хоногийн давсны хэрэглээ 5 гр, гурван настай хүүхдийнх 3

гр-аас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл баруун аймгийнхны давсны хэрэглээ гурав дахин өндөр. Манайхан гурван настай хүүхдэдээ тусад нь хоол хийж өгдөг бил үү. Нэг тогооноос хоол, цайгаа идэж ууж байгаа учраас хүүхдүүд тав дахин их буюу 15 гр давс хэрэглэж байх жишээтэй. 2-3 настайгаасаа ийм өндөр давсны хэрэглээтэй байгаа юм чинь магадгүй тэр хүүхдийн ирээдүй 10-20 жилийн дараа даралт ихсэлттэй байх нь тодорхой болчихож байгаа юм.

-Та бол мэдрэлийн эмч хүн. Цусны даралт ихсэх өвчин маань мэдрэлд яг яаж нөлөөлдөг юм бэ?

-Мэдрэлийн өвчний тухайд яг биеэ даасан өвчнүүд маш ховор байдаг. Дандаа ямар нэгэн өвчний суурин дээр үүсдэг. Жишээ нь, даралт ихсэлтийн хүндрэл нь тархины харвалт байдаг. Тэгэхээр зүрх судасны өвчинтэй бид зайлшгүй тэмцэх ёстой. Зүрх судасны өвчин буурч байж тархины харвалт багасна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

-Баруун гурван аймагт тархины харвалт өндөр байна уу?

-Баруун гурван аймаг ч тэр, ер нь Монгол орон тархины харвалтын тоогоороо дэлхийн хэмжээнд өндөрт тооцогддог арван орны нэг. Энэ нь манай улсад зүрх судасны өвчлөл өндөр байгааг харуулж байгаа юм.

-Даралт ихсэх өвчнийг төдийлөн ноцтой гэж боддоггүй, эмээ уугаад явдаг хүн маш олон бий. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Хүмүүс тоодоггүй юм л даа. Хүндрэл гарчихсан хойно энэ нь эргээд нийгэм, ар гэр, бүгдийг айдаст автуулдаг. Ялангуяа тархины харвалт. Маш богино хугацаанд шинж тэмдэг илэрдэг, заавал хэн нэгний асаргаа сувилгаа шаардлагатай болдог. Эмчилгээний хувьд нэлээд хугацаа ордог. Бид энэ гурван аймагт ажиллахдаа хэд хэдэн хүнд гэрээр очиж үзлэг хийн, зөвлөгөө өглөө. Заримынх нь хувьд асаргаа сувилгаа хэдийнэ хожимдчихсон байсан. Гэсэн ч бид шаардлагатай зөвлөгөө мэдээллээр хангалаа. Зарим нэг өвчтөн харвахаасаа өмнө давсны хэрэглээгээ бууруулчихсан байсан. Гэхдээ өвдсөн хойноо биш, аль болох хүндрэл өгөхөөс өмнө зүрх судасны эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. Бидний аяны гол зорилго бол зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах гээд байгаа юм. Үүнд дасгал хөдөлгөөнтэй байх, өөх тосны хэрэглээгээ бууруулах, давсыг багасгах, архи тамхийг хэрэглэхгүй байх, стрессгүй байх зэрэг хүчин зүйл багтдаг. Эдгээр нь чихрийн шижин, тархины харвалт, зүрх судасны өвчин, даралт ихсэлт зэрэг маш олон өвчний үндсэн эх сурвалж нь болдог учраас амьдралын дадал хэвшлээ зайлшгүй өөрчлөх нь чухал.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

У.Хүрэлсүх: Улс орон маань ядуу зүдүү байж болно, гэхдээ шударга нийгэмд амьдармаар байна

2019-09-16

Монголыг аль хэдийнээ устгажээ!

2019-09-16

Монгол, Хятад хүмүүсийн ялгаа

2019-09-14
4:12

Да.Ганболд: Сохор, харанхуй ард түмэндээ хөтлөгдөж явхыг популизм гэдэг

2019-09-14

Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг дэхь Буддын шашны түүх дурсгалт газруудыг үзнэ

2019-09-16

“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо өлгийдөн авлаа

2019-09-15

УДБЭТ Хөх хотод “Учиртай гурван толгой”-г толилууллаа

2019-09-14

Нийслэлийн “Соёлын элч”-ийг ажиллуулах журмыг баталлаа

2019-09-14

Сайд нарынхаа картыг сугалсан Ө.Энхтүвшингийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцэнэ

2019-09-16

Буриадын депутат Цыренов: Биднийг улам бүр дарж байгаа ч хүмүүс сэрж байна

2019-09-16

УИХ-ын гишүүн Б.Батзориг Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Вон Юү Чолийг хүлээн авч уулзав

2019-09-16

У.Хүрэлсүх: Ажил хийвэл хий, Монголын төрд битгий гай болцгоо

2019-09-16

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Хүүхдээ хэрхэн сурах хүсэл эрмэлзэлтэй болгох вэ?

2019-09-11

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү дөрөв дэх цэцэрлэгээ хүлээлгэн өглөө

2019-09-10

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Чамд ДАТА2 байгаа юу?

2019-09-16

Зээлийн барьцаанд хураагдсан дуусаагүй барилга худалдана

2019-09-16

“Суралцъя, хөгжье” уриатай “RISE” хөтөлбөрт 1000 оюутан нэгдлээ

2019-09-16

К mobimn: 1.000.000-3.000.000 төгрөгийн азтанууд тодорлоо

2019-09-16

Дорнод аймгийн Булган сумд дуут хавдар илэрч, хязгаарлалт тогтоожээ

2019-09-16

Муурнаас халдварладаг "токсоплазм" шимэгч нь хүний зан араншинд нөлөөлдөг

2019-09-13

Ийм байхаар харшилтай хүмүүс олшрохгүй яахав дээ...

2019-09-13

ХДХВ/ДОХ-ын дахин ГУРВАН тохиолдол бүртгэгджээ

2019-09-13

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Монгол элдэв зураг №60 (95 фото)

2019-09-14

Элдэв зураг (70 фото) №625

2019-09-13

Ердийн зүйлсийг ер бусын өнцгөөс харвал...

2019-09-12

Podcast news - Зочинтой ярилцлага

2019-09-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.16)

2019-09-16

Podcast news - Цаг үе (2019.09.16)

2019-09-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.13)

2019-09-13

Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна

2019-09-12

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

2019-09-11

“Apple” маргааш шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

2019-09-09

Монгол, Орос сансар судлалын салбарт эрчимтэй хамтарч ажиллах боломжтой гэв

2019-09-08

Гадныхан орон гэргүйчүүдтэй хэрхэн "тэмцдэг" вэ?

2019-09-16

Дэлхийн бүх хүнийг тэрбумтан болгох солир

2019-09-16

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд

2019-09-16

Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс

2019-09-16

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ

2019-09-13

Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

2019-09-11

Стратегийн ордыг ашиглахдаа үр ашгийн дийлэнхийг ард түмэнд ногдуулна

2019-09-11

Хууль зөрчсөн уул уурхайн 63 ААН, 87 иргэний үйл ажиллагааг таслан зогсоов

2019-09-11

Уншсан бүхнээ тогтоох 8 шилдэг арга

2019-09-14

Ази маягийн жигнэсэн үхрийн мах хийх жор

2019-09-13

Хөхүүл эмэгтэйд хэрхэн яаж туслахаа мэдэхгүй байгаа бол үүнийг уншаарай

2019-09-13

Эхнэрээ ойлгохгүй байгаа эрчүүд заавал уншаарай!

2019-09-13

Алтай дахь сургууль, цэцэрлэгүүд газар хөдлөлтийн дараа хэвийн ажиллаж эхэллээ

2019-09-16

Хонконгийн тэмцэгчид Их Британийн төрийн дууллыг дуулж колоничлолын үеэ "санагалзав"

2019-09-16

Шинэ Дели хотын агаарын бохирдол сүүлийн 4 жилд 25 хувиар буурахад юу нөлөөлсөн бэ?

2019-09-16

Осама Бин Ладены хүү нууц ажиллагааны үеэр алагдсан болохыг Цагаан ордноос батлав

2019-09-16

Яагаад эмэгтэй хүнийг дээрэлхэж, хүссэнээрээ элэглэдэг энэ нийгмийг бид хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ?

2019-09-16

Эхлээд иргэдээ бодьё, дараа нь өөрсдийгөө дөвийлгөе!

2019-09-16

Явган хүнд ээлгүй хот учраас бүгд л машин аваад, түгжрээд байна

2019-09-16

Тулгаа: Надаас өөр ээжийг минь асрах хүн байхгүй...

2019-09-13

Бидний ойлголцохгүй байгаа "шинэ үеийнхэн"

2019-09-16

Мэргэн ухаан...

2019-09-16

Мулгуу хар массыг номхон дөлгөөн, хүлцэнгүй байж зовлонг бясалгалаар тэвчин ариус гэж тэнэгтүүлдэг байна

2019-09-16

Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээе

2019-09-13

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

Энэ оны эхний найман сарын байдлаар зээлийн дундаж хүү 1.3 хувиар буурч эхэлжээ

2019-09-12

Монголбанкнаас мэдээлэл хийлээ

2019-09-11

Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр Б.Мэдрээг улираан томилжээ

2019-09-08

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

2019-08-16

Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

2019-09-16

Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

2019-09-16

Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэдэгт хуульчид санал нэгджээ

2019-09-16

Шүүх хэний талд үйлчлээд байна вэ?

2019-09-13

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ

2019-09-12

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газарт самар бэлтгэж, ашиглахыг хориглоно

2019-09-09

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газар самар бэлтгэж ашиглахыг хориглоно

2019-09-08

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

“Цэвэр агаар – Автомашингүй өдөр ” арга хэмжээний хүрээнд “СПОРТЛОГ УЛААНБААТАР” өдөрлөг боллоо

2019-09-16

Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвчилжээ

2019-09-16

“Монполимет” компани болон Монгол банкийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

2019-09-16

"Эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр ойрын таван жилийн дотор дотоодоос хангах боломжийг бүрдүүлнэ"

2019-09-16

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Дуучин А.Мөнгөншагай автын ослоор амиа алджээ

2019-09-08

Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хүүхдүүд

2019-09-08

Жастин Бибер алдар нэр амьдралыг нь хэрхэн сүйтгэсэн болохыг харуусан дурсав

2019-09-05

Тархины бяд, торгон мэдрэмж шалгадаг спорт

2019-09-16

Уран сайхны гимнастикийн баг тамирчид ДАШТ-д оролцож байна

2019-09-16

Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо

2019-09-16

Виктор Тадаши Итакүсү: Монголчууд яагаад хүчтэй байдгийг мэдэхийг хүсч байна

2019-09-16

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.96%
Ши Жиньпин (БНХАУ)
15.8%
Дональд Трамп (АНУ)
4.84%
Шинзо Абэ (Япон)
3.47%
Ангела Меркель (ХБНГУ)
2.86%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.66%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.95%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.89%
Нарендра Моди (Энэтхэг)
0.75%
Эммануэль Макрон (Франц)
0.34%
Хаан Салман (Саудын Араб)
0.27%
Тереза Мэй (Их Британи)
0.2%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,441

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,226

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,364

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,297