Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 24 дэх жилдээ тэмдэглэж байна

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 24 дэх жилдээ тэмдэглэж байна

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Өнөө жил уг өдрийг 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэл, дүүргийн салбар комиссууд уламжлал болсон ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна зарим хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Батлах хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй төрийн дээд албан тушаалтнууд, нам эвслүүдийн төлөөлөл, хэлмэгдэгсэд, тэдний хань, үр хүүхдүүд, ач зээ нар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Р.Дагва, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс мөн оролцов.

Сонгинохайрхан уулын бэлд байрлах хэлмэгдэгсдэд зориулсан хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны нутаг дэвсгэрт байрлах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэл, дүүргийн салбар комисс, холбогдох албаны хүмүүс, хэлмэгдэгсэд, тэдний хань, үр хүүхдүүд, ач зээ нар өнөөдөр цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Цэрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга М.Баярмагнай, ЦАУЗБУК-ын нарийн бичгийн дарга Д.Ууганбаатар, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мөнхцэцэг болон Сонсголон, Толгойт, Сонгино цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд оролцов. Мөн Сонгинохайрхан дүүргийн XXX, XXXI дүгээр хороонд байрлах Хамбын овоонд зул өргөж, лам хуврагууд ном хурлаа. Зул өргөх ёслолд дүүргийн удирдлагууд болон хэлмэглэгсэд, тэдний үр хүүхдүүдийн төлөөлөл, иргэд оролцов.

Шилэн хорго бүхий бурхны хөшөө бүтээв

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэл дүүргийн салбар комиссоос хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж байгуулсан дурсгалын хөшөө, самбар, багана, суварга, нэрэмжит болгосон гудамж, талбай зэрэгт шаардлагатай засвар үйлчилгээ хийх, шинэчлэх, сэлбэх, сэргээн засварлах, тохижуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Тухайлбал, Багануур дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос санаачлан хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан 4м өндөр, бурхан байрлах шилэн хорго бүхий бурхны хөшөө бүтээжээ. Уг ажлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын болон нийслэлийн салбар комисс, Багануур дүүргийн салбар комисс хамтран бүтээж, энэ сарын 9-ний өдөр нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.

Лосолын Лааган агсны түүхэн баримтат номын нээлт боллоо

Улс төрийн хилс  хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааган агсны амьдралыг хүүрнэсэн түүхэн баримтат “Лосолын Лааган-БНМАУ-ын төрийн тэргүүний хувь заяа” нэртэй номын нээлт боллоо. Номын зохиогч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан архивын түүхэн баримтуудад тулгуурлан эл номыг туурвижээ. Номын нээлтийн арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Лосолын Лааган агсны хүү Ховд аймгийн хурц арслан Л.Найдан агсны үр хүүхдүүд, “Лосолын Лааган сан” хамтран зохион байгуулсан юм.

Номын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Захиргаа, дүн шинжилгээний албаны дарга Д.Ууганбаатар, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Батбямба, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар болон  түүхийн шинжлэх ухааны эрдэмтэн докторууд, Л.Лааган агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцов. Эл номыг цөөхөн хувь хэвлүүлсэн бөгөөд нийслэл, 21 аймгийн ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиуд, төрийн байгууллагуудад түгээх юм байна.

Л.Лааган агсан нь 1887 онд хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч Вангийн хошуу, одоогийн Ховд аймгийн Буянт сумын нутагт төрсөн бөгөөд бага насандаа Наран хутагтын хүрээнд шавилан сууж бурхны ном үзэж байжээ. Богд хаант Монгол Улсын үед нутагтаа Харганы өртөөний ахлагч хэмээх ажлыг хийж байсан аж. Улмаар Чандмань уулын аймгийн Намын хянан байцаахын дарга, МАХН-ын Хянан байцаах төв комиссын даргын албыг хашиж байгаад 1930-1932 онд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байжээ. Түүнийг мөн Монгол банкны 9 дэх даргаар ажиллаж байсан тухай архивын баримтуудад дурдсан байдаг талаар тус номд өгүүлсэн байна. Тэрбээр 1928-1940  оны хооронд улс төрийн хилс хэрэгт гурван удаа холбогджээ. Түүнийг Японы төлөөлөгчтэй холбоотой байсан, Ванчинбогдтой харилцаа байгуулах ажил зохиолцсон, хасгуудаар дээрэм хийлгэх ажлыг зохион байгуулсан гэх зохиомол хэрэг тулган, буудан хороох ял тулгасан байдаг ажээ. Хожим 1962 оны хоёрдугаар сард түүнд тулгасан хэргийг цагаатгажээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

2019-09-16

Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

2019-09-16

Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэдэгт хуульчид санал нэгджээ

2019-09-16

Шүүх хэний талд үйлчлээд байна вэ?

2019-09-13

Тархины бяд, торгон мэдрэмж шалгадаг спорт

2019-09-16

Уран сайхны гимнастикийн баг тамирчид ДАШТ-д оролцож байна

2019-09-16

Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо

2019-09-16

Виктор Тадаши Итакүсү: Монголчууд яагаад хүчтэй байдгийг мэдэхийг хүсч байна

2019-09-16

“Цэвэр агаар – Автомашингүй өдөр ” арга хэмжээний хүрээнд “СПОРТЛОГ УЛААНБААТАР” өдөрлөг боллоо

2019-09-16

Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвчилжээ

2019-09-16

“Монполимет” компани болон Монгол банкийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

2019-09-16

"Эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр ойрын таван жилийн дотор дотоодоос хангах боломжийг бүрдүүлнэ"

2019-09-16

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Хүүхдээ хэрхэн сурах хүсэл эрмэлзэлтэй болгох вэ?

2019-09-11

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү дөрөв дэх цэцэрлэгээ хүлээлгэн өглөө

2019-09-10

Бидний ойлголцохгүй байгаа "шинэ үеийнхэн"

2019-09-16

Мэргэн ухаан...

2019-09-16

Мулгуу хар массыг номхон дөлгөөн, хүлцэнгүй байж зовлонг бясалгалаар тэвчин ариус гэж тэнэгтүүлдэг байна

2019-09-16

Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээе

2019-09-13

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна

2019-09-12

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

2019-09-11

“Apple” маргааш шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

2019-09-09

Монгол, Орос сансар судлалын салбарт эрчимтэй хамтарч ажиллах боломжтой гэв

2019-09-08

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ

2019-09-13

Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

2019-09-11

Стратегийн ордыг ашиглахдаа үр ашгийн дийлэнхийг ард түмэнд ногдуулна

2019-09-11

Хууль зөрчсөн уул уурхайн 63 ААН, 87 иргэний үйл ажиллагааг таслан зогсоов

2019-09-11

Podcast news - Зочинтой ярилцлага

2019-09-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.16)

2019-09-16

Podcast news - Цаг үе (2019.09.16)

2019-09-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.13)

2019-09-13

Дорнод аймгийн Булган сумд дуут хавдар илэрч, хязгаарлалт тогтоожээ

2019-09-16

Муурнаас халдварладаг "токсоплазм" шимэгч нь хүний зан араншинд нөлөөлдөг

2019-09-13

Ийм байхаар харшилтай хүмүүс олшрохгүй яахав дээ...

2019-09-13

ХДХВ/ДОХ-ын дахин ГУРВАН тохиолдол бүртгэгджээ

2019-09-13

Яагаад эмэгтэй хүнийг дээрэлхэж, хүссэнээрээ элэглэдэг энэ нийгмийг бид хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ?

2019-09-16

Эхлээд иргэдээ бодьё, дараа нь өөрсдийгөө дөвийлгөе!

2019-09-16

Явган хүнд ээлгүй хот учраас бүгд л машин аваад, түгжрээд байна

2019-09-16

Тулгаа: Надаас өөр ээжийг минь асрах хүн байхгүй...

2019-09-13

Алтай дахь сургууль, цэцэрлэгүүд газар хөдлөлтийн дараа хэвийн ажиллаж эхэллээ

2019-09-16

Хонконгийн тэмцэгчид Их Британийн төрийн дууллыг дуулж колоничлолын үеэ "санагалзав"

2019-09-16

Шинэ Дели хотын агаарын бохирдол сүүлийн 4 жилд 25 хувиар буурахад юу нөлөөлсөн бэ?

2019-09-16

Осама Бин Ладены хүү нууц ажиллагааны үеэр алагдсан болохыг Цагаан ордноос батлав

2019-09-16

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ

2019-09-12

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газарт самар бэлтгэж, ашиглахыг хориглоно

2019-09-09

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газар самар бэлтгэж ашиглахыг хориглоно

2019-09-08

У.Хүрэлсүх: Улс орон маань ядуу зүдүү байж болно, гэхдээ шударга нийгэмд амьдармаар байна

2019-09-16

Монголыг аль хэдийнээ устгажээ!

2019-09-16

Монгол, Хятад хүмүүсийн ялгаа

2019-09-14
4:12

Да.Ганболд: Сохор, харанхуй ард түмэндээ хөтлөгдөж явхыг популизм гэдэг

2019-09-14

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Энэ оны эхний найман сарын байдлаар зээлийн дундаж хүү 1.3 хувиар буурч эхэлжээ

2019-09-12

Монголбанкнаас мэдээлэл хийлээ

2019-09-11

Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр Б.Мэдрээг улираан томилжээ

2019-09-08

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

2019-08-16

Уншсан бүхнээ тогтоох 8 шилдэг арга

2019-09-14

Ази маягийн жигнэсэн үхрийн мах хийх жор

2019-09-13

Хөхүүл эмэгтэйд хэрхэн яаж туслахаа мэдэхгүй байгаа бол үүнийг уншаарай

2019-09-13

Эхнэрээ ойлгохгүй байгаа эрчүүд заавал уншаарай!

2019-09-13

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Дуучин А.Мөнгөншагай автын ослоор амиа алджээ

2019-09-08

Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хүүхдүүд

2019-09-08

Жастин Бибер алдар нэр амьдралыг нь хэрхэн сүйтгэсэн болохыг харуусан дурсав

2019-09-05

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Монгол элдэв зураг №60 (95 фото)

2019-09-14

Элдэв зураг (70 фото) №625

2019-09-13

Ердийн зүйлсийг ер бусын өнцгөөс харвал...

2019-09-12

Гадныхан орон гэргүйчүүдтэй хэрхэн "тэмцдэг" вэ?

2019-09-16

Дэлхийн бүх хүнийг тэрбумтан болгох солир

2019-09-16

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд

2019-09-16

Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс

2019-09-16

Чамд ДАТА2 байгаа юу?

2019-09-16

Зээлийн барьцаанд хураагдсан дуусаагүй барилга худалдана

2019-09-16

“Суралцъя, хөгжье” уриатай “RISE” хөтөлбөрт 1000 оюутан нэгдлээ

2019-09-16

К mobimn: 1.000.000-3.000.000 төгрөгийн азтанууд тодорлоо

2019-09-16

Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг дэхь Буддын шашны түүх дурсгалт газруудыг үзнэ

2019-09-16

“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо өлгийдөн авлаа

2019-09-15

УДБЭТ Хөх хотод “Учиртай гурван толгой”-г толилууллаа

2019-09-14

Нийслэлийн “Соёлын элч”-ийг ажиллуулах журмыг баталлаа

2019-09-14

Сайд нарынхаа картыг сугалсан Ө.Энхтүвшингийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцэнэ

2019-09-16

Буриадын депутат Цыренов: Биднийг улам бүр дарж байгаа ч хүмүүс сэрж байна

2019-09-16

УИХ-ын гишүүн Б.Батзориг Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Вон Юү Чолийг хүлээн авч уулзав

2019-09-16

У.Хүрэлсүх: Ажил хийвэл хий, Монголын төрд битгий гай болцгоо

2019-09-16

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.96%
Ши Жиньпин (БНХАУ)
15.8%
Дональд Трамп (АНУ)
4.84%
Шинзо Абэ (Япон)
3.47%
Ангела Меркель (ХБНГУ)
2.86%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.66%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.95%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.89%
Нарендра Моди (Энэтхэг)
0.75%
Эммануэль Макрон (Франц)
0.34%
Хаан Салман (Саудын Араб)
0.27%
Тереза Мэй (Их Британи)
0.2%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,441

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,226

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,364

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,297