Үндсэн хууль “сүх”-дүүлж, нам засаг нь хагарав

Үндсэн хууль “сүх”-дүүлж, нам засаг нь хагарав

“…Газрын агуйд хоргодож галын илчинд шүтэж, гучин жил тэнэж дөчин жил суужээ” гэж А.С.Пушкин Алтан загасны үлгэртээ бичсэн байдаг. Үлгэрийнхээ өвгөн эмгэн хоёрын амьдралыг хүүрнэж байгаа юм.

Тэгвэл зуугаад жилийн түүхтэй, ерээд жил засаг барьсан МАН-ынхан дөрвөн жил “гадаалаад”, гурван жил гаруй засгийн эрхийг дангаар атгаж байна. Ингэж үнэмлэхүй эрх барьж байгаа нам эр бяр, ид хав ч гэж жигтэйхэн болсон.

Оролдохгүй ч юм алга. Тэд яг гурван жилийн ой дээрээ 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг 62-уулаа гарын үсэг зураад өргөн барьсан юм.

Өмнө нь МАН  ч, АН ч 1992 онд батлагдсан энэ Үндсэн хуулийг өөрчлөх гэж таван ч удаа оролдоод  тусыг олоогүй байв. Харин энэ удаад Үндсэн хуулийн өөрчлөлт яахын аргагүй “яваад” эхэлсэн.

Хэлэлцүүлгийн явцад 2019 оны долдугаар сарын 16-нд гэнэтхэн Ерөнхийлөгч Х.Баттулгын төсөл орж ирээд, хоёр хоногийн дараа Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийн зөвшилцлийн ажлын хэсгийг ахлахаар болсон байдаг.

Ер нь бол ард түмэн 62 гишүүний төслийг ойлгож амжаагүй байтал нь Ерөнхийлөгчийнх нэмэгдэж, Үндсэн хуульд оруулах гээд байгаа нэмэлт өөрчлөлт үндсэндээ ойлгомжгүй болсон юм. Гишүүд нь ч ойлгохоо болилоо гэж үнэнээ хэлээд эхэлсэн.

Явсаар төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд санал хураахад 62 гишүүн хийгээд Ерөнхийлөгчийн оруулсан гол заалтууд нь уначихав. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хоёр ч хэлэлцүүлэг давахад өөрчлөлтийн 40 гаруй хувийг унагасан кнопыг МАН-ын 51 гишүүн даржээ. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны есдүгээр сарын 6-нд хуралдаад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдсэн байна.

Ээдрээ ингэж эхлэв. Бямба гаригт УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийж, Ард нийтээс санал асуулга авахаар боллоо гэв. Харин өчигдөр Ерөнхийлөгчийн зүгээс төслөө татан авч, санал асуулгыг шүүмжилсэн байр суурийг илэрхийллээ. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт цаашаа явах эсэх нь машид тодорхойгүй боллоо.

Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх МАН-ын бүлгийн шийдвэрээс хойш хөшигний ард улс төрийн нэн ойлгомжгүй бөгөөд тогтворгүй байдал үүсчээ.

Уг нь МАН-ынхан 62 гишүүний өргөн барьсан төслийг наадмын өмнө баталчихаар байжээ. Гэвч тухайн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бүлгийнхээ гишүүдэд “…Бид дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг  хийж болохгүй. Ерөнхийлөгчийг, АН-ынхныг оруулах хэрэгтэй. Хэрвээ МАН дангаараа хэлэлцээд баталчихвал 2020 сонгуулийн дүнд найдах аргагүй болно” гэсэн байна.

МАН-ынхан ч Ц.Нямдорж сайдын үгийг дэмжжээ. Тэрээр өөрөө Ерөнхийлөгчид бараалхаж “…Та Үндсэн хуульд оруулах төслөө өргөн барих хэрэгтэй байна. Бас Зөвшилцлийн ажлын хэсгийг ахлаад явчих” гэж ярьсан байгаа юм. Ингээд Ерөнхийлөгч 2019 оны долдугаар сарын 16-нд төслөө өргөн барьж, 18-нд Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон байна. УИХ төслүүдийг нэгтгэн хэлэлцэж эхэлжээ.

Харин хоёрдугаар хэлэлцүүлэг дуусах үед, энэ сарын 6-нд болсон УИХ дахь МАН-ын бүлэг бүх гишүүнээсээ саналыг нь бичгээр баталгаажуулж авчээ. Бүгд л дэмжиж байгаагаа илэрхийлж гарын үсгээ зурсан байна.

Гэтэл энэ явдлаас хэдхэн минутын дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…Ер нь бид нар АН-ын, Ерөнхийлөгчийн тоглолтод ороод байгаа юм биш үү. Хортой алим идчих шиг л болох юм. Ингээд Үндсэн хуулийг баталчихаар ирэх сонгуулиар юугаа ярьж явах юм бэ. Унана шүү дээ” гэсэн агуулгатай үгийг хэлсэн байна. Нөгөөдүүл нь ч “…Нээрэн, юу болж байна вэ” гээд эхэлжээ. Ингээд төслийг зогсоох барих юм болж, ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэсэн зүйл яригдаад ёсоор болгосон нь энэ ажээ.

Одоо эндээс хэд хэдэн үр дагавар үүсч байгаа юм. Ерөнхийдөө эхэлчихлээ. Товчхондоо, төрийн өндөрлөгүүд энэ гэнэтийн гэмээр шийдэлд бухимдаж, үл ойлголцол олон үйл явдлыг дагуулахаар болов.

Энэ бүхэнд хамгийн их ууртай байгаа хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга юм. Энэ мэдээж. Түүнийг ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байхад нь МАН ийм шийдвэр гаргасан. Энэ мэдээг сонссон Ерөнхийлөгч нэлээд бухимдаж, “…Ерөнхийлөгч бол тоглоом биш. Нэг мэхээр олон унагадаггүй юм даа” хэмээсэн тухай Төрийн ордон хавиар МАН-ынхан ярьж байна. Тэдний чихэнд хүргэсэн үг бололтой юм.

Учрыг ухвал Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар нэг санаачлага гаргаагүй байхад Засгийн газрын нэг сайд явж очоод ятгасаар оруулж ирсэн. Тэр ч байтугай Зөвшилцлийн ажлын хэсгийг ахлуулсан. Гишүүдийн тоог 108 болгоно гэж яриулсан. Харин дараа нь нөгөөх сайд намынхнаа ятгаж төслийг үндсэнд нь зогсоочихож байгаа юм. Энэ л Ерөнхийлөгчийг ийм үг хэлүүлэхэд  хүргэсэн гэхэд болно. Уг нь Ерөнхийлөгч энэ УИХ-ыг “гэмтнүүдийн чуулбар” гэж хэд хэдэн удаа хэлээд тарахыг шаардаж байсан. Сүүлд нь хамтраад Үндсэн хуулийг өөрчлөхөөр шулуудсан. Тэр нь бүтсэнгүй.

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тогтоолоо бэлдчихээд гарын үсэг зурахад бэлэн болоод сууж байсан УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд ийм явдал болно гэж төсөөлөөгүй байсан нь ойлгомжтой. Юутай ч түүхэн үйл явдлыг удирдаж байсан нь талаар болж, цаашид энэ суудал дээрээ байх уу үгүй юу, ангиа хугацаанд нь, бүтнээр нь “төгсгөж” чадах уу үгүй юу гэдэг давааны өмнө тэр ирлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бас л ууртай байна. Түүний хувьд УИХ-ын гишүүн бишийн дутууг мэдрүүлсэн хэрэг болов. МАН-ын даргын хувьд УИХ дахь бүлгийн гишүүдийнхээ амыг бичгээр авч сууж байгаад ингүүлнэ гэдэг тоогүй л явдал. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хориод хоногийн өмнө хэлсэн “…Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” гэсэн алдарт үгээ хэрэгжүүлэх алтан боломж нь энэ байж мэдэх юм. Яагаад гэвэл У.Хүрэлсүх одоо Ерөнхий сайдын хувьд ч, намын даргын хувьд ч бодлого болгоод явж байсан ажлыг нь нураасан гишүүдээ хаацайлах үүрэггүй болж буй юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн талаас илүү нь ямар нэг байдлаар гэмт үйлдэлд холбогдчихсон. Тэднийг хамгаалж сонгуульд орно гэдэг У.Хүрэлсүхийн хувьд торхтой дарин дээр бамбартай суухтай  адил байсан юм. Тиймээс тэрээр бүлгийнхээ хурлын дараа гишүүдэд ийм агуулгатай үгээ бас хэлчихсэн байна.

Иймээс МАН-ын гишүүдтэй холбоотой хэргүүд АТГ, цагдаагаас прокурор руу, прокуророос шүүх рүү гэрлийн хурдаар шилжих болж байгаа юм. МАН-ын бүлгийн шийдвэр гардаг өдөр Нийслэлийн прокурорын газраас анхаарал татсан томоохон хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэл өгсөн. Цаашаа үргэлжилнэ л гэсэн үг.

МАН-ынхны дунд нэвт тарж байгаа бас нэг мэдээлэл бий. Тэр нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр хийсэн үйлдлүүдийнх нь зорилго ил боллоо гэцгээж байна. Сайд Ц.Нямдоржийн улс төрийн тоглолтын ард МАН дахь эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нуугдаж буй бололтой. МАН-ынхны яриагаар бол эрхэм сайд маань “…Батмөнхийг хаан ширээнд суулгаад би хатан нь болно” гэж Мандухай хатан уйлан хашгирдаг шиг Б.Чойжилсүрэнг Ерөнхий сайд болгоод өөрөө УИХ-ын дарга болно гээд явж байна гэж хардаад эхэлжээ.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАНАН-гийнхан гээд намдаа ч ад үзэгддэг болсон М.Энхболд нарт энэ бүхэн эргээд “байрандаа” очих тун чиг таатай боломж болж мэдэхээр боллоо.

Ингэхээр энэ бол эрх баригч намынхны эрх мэдлийн төлөөх ээлжит тэмцэл эхэлж байна гэсэн үг. 2016 оноос хойшх гуравдугаар ээлжийнхэн “хоолондоо” орохоор айсуй гэсэн ч болно. Энэ үнэн бол үл ойлголцол үргэлжилсээр У.Хүрэлсүхийг Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргаас нь авч хаяхдаа тулж ч мэднэ. Нэг үгээр хэлэхэд, засагт ассан улаан гэрэл МАН-д ч аслаа.

З.Болд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ

2019-09-13

Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

2019-09-11

Стратегийн ордыг ашиглахдаа үр ашгийн дийлэнхийг ард түмэнд ногдуулна

2019-09-11

Хууль зөрчсөн уул уурхайн 63 ААН, 87 иргэний үйл ажиллагааг таслан зогсоов

2019-09-11

Хүнд насаа хэлдэггүйн учир...

2019-09-17

Гадныхан орон гэргүйчүүдтэй хэрхэн "тэмцдэг" вэ?

2019-09-16

Дэлхийн бүх хүнийг тэрбумтан болгох солир

2019-09-16

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд

2019-09-16

Хотын дарга аа, нийтийн тээврийн тоогоо нэмээч!

2019-09-18

Сайжруулсан түлш утааг 50 хувиар бууруулна гэдэгт иргэд итгэхгүй байна

2019-09-18

Хүүхдээ золионд гаргах хариуцлагагүй "томчууд"

2019-09-17

Спиннингээр хичээллээд 45 хоногийн хугацаанд 20 кг жинг хаях боломжтой

2019-09-17

Хэрхэн эрүүл давс сонгох вэ?

2019-09-18

Дотно харилцааны талаарх худал зүйлс

2019-09-17

Хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой насыг 34 гэж тогтоожээ

2019-09-17

Уншсан бүхнээ тогтоох 8 шилдэг арга

2019-09-14

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Хууль зүйн салбарын ХӨГЖЛИЙН дараагийн ШАТ

2019-09-17

АТГ АН-ын дарга С.Эрдэнэд хэрэг үүсгэн шалгах шаардлаггүй гэж үзжээ

2019-09-17

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

2019-09-17

Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

2019-09-16

Голомт банк “Global investor” арга хэмжээг зохион байгууллаа

2019-09-18

Монгол Улсад суугаа элчин сайдууд, төлөөлөгчид хөлбөмбөгийн аваргуудаа 10 дахь жилдээ тодрууллаа

2019-09-18

"Итгэл найдвар, боломж - Улаанбаатар 2019" амжилттай зохион байгуулагдлаа

2019-09-18

Цэнхэр дэлгэцийн хамгийн алдартай машинууд

2019-09-17

Х.Баттулга: ДЭМБ-ын зорилтыг хэрэгжүүлэхэд өрхийн эмнэлгүүд чухал үүрэг гүйцэтгэж байна

2019-09-18

Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

2019-09-18

“Салхинцэцэг” өвчний халдвараас сэргийлэх зөвлөмж

2019-09-17

Эх, нярайн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэв

2019-09-17

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Монгол элдэв зураг №60 (95 фото)

2019-09-14

Элдэв зураг (70 фото) №625

2019-09-13

Ердийн зүйлсийг ер бусын өнцгөөс харвал...

2019-09-12

Улаан-Үдэд баривчилгаа үргэлжилж байна

2019-09-18

УИХ-ын 47 гишүүн ээлжит бус сонгууль явуулахын төлөө гарын үсэг зуржээ

2019-09-18

Ж.Сүхбаатар МАХН-аас гарч, Г.Занданшатарын ахлах зөвлөх болжээ

2019-09-18

Гурван ерөнхийлөгч юу шийдсэн бэ?

2019-09-18

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

“70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2019-09-17

Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг дэхь Буддын шашны түүх дурсгалт газруудыг үзнэ

2019-09-16

“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо өлгийдөн авлаа

2019-09-15

"Windows 10"-ийн шинэчлэлт хийсэн комьпютерүүд интернетэд холбогдох боломжгүй болжээ

2019-09-18

"Google" компани шинэ ухаалаг утсаа ирэх сарын 15-нд танилцуулна

2019-09-18

Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна

2019-09-12

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

2019-09-11

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой хөдлөшгүй баримтууд байна

2019-09-18

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Х.Тэмүүжин УИХ-ын болон ерөнхийлөгчийн зөрчилдөөнийг ингэж шүүмжлэв

2019-09-18

"Гацуурт"-ын Л.Чинбат Дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өгч, хоёр холбоо гэх хагарал дууслаа

2019-09-18
1:38:28

"Улаанбал" нэвтрүүлэгт Э.Бат-Үүл оролцов

2019-09-18

Дэлхийн хамгийн том 10 банкийг шалгаруулжээ

2019-09-18

Саудын Араб Ираныг газрын тосны байгууламж руу нь халдсан болохыг баримттайгаар нотолно гэв

2019-09-18

Билл Гэйтс энэ онд 35 тэрбум ам.долларын хандив өгсөн ч хувийн хөрөнгө нь буурсангүй

2019-09-18

Д.Трамп худалдааны дайныг ирэх жилийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шийдвэрлэх ёстойг Хятадад санууллаа

2019-09-18

Э.СУМЪЯА: Би хүмүүсийн харааж зүхэж байгаа харцнаас айж байна

2019-09-18

Ц.Амарсанаагийн дараагийн учраа нь Антонио Карусо

2019-09-18

Манай 3 боксчин дараагийн учраагаа ялбал медалийн төлөө өрсөлдөнө

2019-09-17

Тархины бяд, торгон мэдрэмж шалгадаг спорт

2019-09-16

10 жилийн дараа Монголдоо амьдраад төрсөн бодол минь

2019-09-18

Хэл...

2019-09-18

Зээлээ төл!

2019-09-17

Тэнгэрлэг заяат тэнэг новшнууд

2019-09-17

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Дуучин А.Мөнгөншагай автын ослоор амиа алджээ

2019-09-08

Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хүүхдүүд

2019-09-08

Жастин Бибер алдар нэр амьдралыг нь хэрхэн сүйтгэсэн болохыг харуусан дурсав

2019-09-05

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

2019-09-18

С.Даваасүрэн: Үнэт цаасны зах зээл дээр 28 жил үзэгдээгүй тэсрэлт бий болсон

2019-09-18

О.Эрдэмбилэг: Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хадгална

2019-09-17

Ипотекийн хөтөлбөрт энэ онд нийт 430 тэрбум төгрөг олгоно

2019-09-17

Монголын эзэнт гүрний бүрэн түүх 5 боть зохиолыг шинээр туурвижээ

2019-09-18

Замын цагдаагийн гүүрэн гарцыг даваа гарагт нээнэ

2019-09-18

“Нэхмэлийн шар”-ын хороолол дунд аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр зам тавилаа

2019-09-18

Ирэх жил гурилын үнэ тогтвортой байна

2019-09-18

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.18)

2019-09-18

Podcast news - Цаг үе (2019.09.18)

2019-09-18

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.17)

2019-09-17

Podcast news - Цаг үе (2019.09.17)

2019-09-17

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019-09-18

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ

2019-09-12

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газарт самар бэлтгэж, ашиглахыг хориглоно

2019-09-09

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.85%
Ши Жиньпин (БНХАУ)
15.77%
Дональд Трамп (АНУ)
4.92%
Шинзо Абэ (Япон)
3.5%
Ангела Меркель (ХБНГУ)
2.9%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.63%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.94%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.94%
Нарендра Моди (Энэтхэг)
0.74%
Эммануэль Макрон (Франц)
0.34%
Хаан Салман (Саудын Араб)
0.27%
Тереза Мэй (Их Британи)
0.2%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,442

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,230

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,365

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,298