Ард нийтийн санал асуулгыг 10 дугаар сарын 30, 31-нд явуулна

Ард нийтийн санал асуулгыг 10 дугаар сарын 30, 31-нд явуулна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.09.09) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хуралдааны эхэнд “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. УИХ-ын чуулганы 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанд оролцсон 58 гишүүний 55 нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах нь зүйтэй шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1-д Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана гэж заасан байдаг.  Мөн хуулийн 17.4-т Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолд ард нийтийн санал асуулга явуулах болсон шалтгаан, зорилго, санал асуулга эхлэх, дуусах он, сар, өдөр, уг ажлыг зохион байгуулах журмыг тодорхойлно гэж заасныг тодотгоод, тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Г.Занданшатар, О.Содбилэг, Н.Цэрэнбат, Ж.Мөнхбат нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах хөрөнгө, сонгогчдын нэрсийн жагсаалт, бэлтгэл ажилтай холбоотой худалдан авах ажиллагааны талаар тодруулахын зэрэгцээ санал асуулгыг 10 дугаар сарын 23-нд явуулах нь хэр оновчтой хугацаа эсэхийг илүүтэй лавлаж байлаа. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард иргэдэд хэрхэн, яаж танилцуулах талаар тодруулав. 

Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан зэрэг холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Тогтоолд ард нийтийн санал асуулга явуулах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тусгажээ. Засгийн газрын нөөцөд энэ хэмжээний мөнгө байхгүй. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй арга хэмжээг санхүүжүүлэхэд гамшиг, аюулт үзэгдэл зэрэг заасан сангийн хөрөнгийг зарцуулна гэж тусгасан байгаа. Иймд хууль зөрчих тул тогтоолыг өөрчлөх хэрэгтэй.  Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн  8.1-д Санал асуулга явуулахтай холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн байгааг тодотгов. Мөн тэрбээр, Ард нийтийн санал асуулга явуулах зардлыг шийдвэрлэхийн тулд УИХ төсвийн тодотгол хийх бүрэн эрхийн асуудал. Гэхдээ ОУВС-тай хийсэн гэрээний дагуу зардал нэмэхтэй холбоотой асуудлыг хориглосон байгаа ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал учир ойлголцох байх гэдгийг онцолж байлаа.  Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсвийг хэвлэн нийтлэх, эхийг иргэдэд таниулах, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад арга хэмжээ зэрэг зардал гарах учраас урьдчилан тооцоолох боломжгүй зардал нэмэгдэнэ гэдгийг гишүүдэд анхааруулж байлаа. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд “Санал асуулга явуулах тухай шийдвэрт санал асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоногийн дотор явуулахаар Улсын Их Хурал товлон зарлана” гэж заасан байгаа.  Энэ дагуу санал асуулга явуулах хугацааг 10 дугаар сарын 23-нд гэсэн байгаа. Гэхдээ шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гэхээр 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо ард нийтийн санал асуулгыг явуулах бэлтгэл ажлыг хангаж явуулах боломжтой гэв. Түүнчлэн тэрбээр, өнгөрсөн 7 удаагийн сонгуульд ашигласан 2400 компьютерийг актлаад, нөхөн бүрдүүдэх ажилд 4 тэрбум төгрөг зарцуулж, тендер зарлаж, гэрээ хийгээд 10 дугаар сарын эхээр авахаар болоод байна. Энэ ажлыг хуулийн дагуу гүйцэтгэхэд дор хаяж хагас жилийн хугацааг зарцуулсан. Үүнээс гадна сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлыг Худалдан авах тухай хуулиар шийдэхэд дээрх хугацааг зарцуулна. Өмнө нь СЕХ ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийг зохион байгуулахад шууд худалдан авах зарчмаар шийддэг байсан  гэдгийг тодотгож байлаа. 

Өнгөрсөн сонгуулиудаар 1983 хэсгийн хороо байгуулж байсан туршлага бий. Энэ удаагийн санал асуулгын үеэр хэсгийн хороодыг нэмэгдүүлнэ. Оюутнууд, түр оршин суугчдын саналыг хотод авах, хэсэг хуваах, оноолт дээр Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, сумдын Иргэдийн хурал, Засаг дарга Тамгын газруудтай уялдаа холбоотой ажиллах шаардлагатай гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан хариултдаа онцолсон. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ард нийтийн санал асуулгын тухай тогтоолын төсөл хэлэлцэж байгаа дээр Ерөнхийлөгч нэг асуулт нэмж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсныг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа,  Ерөнхийлөгч “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд  нэмж тусгах саналтай байна. Мөн Ерөнхийлөгч өөрийн саналуудаа буцаан татаж байгаагаа үүгээр мэдэгдэж байгааг дурдлаа.

Энэ асуудалд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргыг түр  орлон гүйцэтгэгч  Э.Түвшинжаргал хариулт өглөө. Тэрбээр, УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ нь өөрөө цогц ажил бөгөөд үүний нэг нь хоёр дахь хэлэлцүүлгийн дараа Ард нийтээр санал асуулга явуулах юм. Дэгийн тухай хуулийн 4.3-т зааснаар Ард нийтийн санал асуулгыг нэг удаа 3-аас илүүгүй асуулт асуух бөгөөд асуулгын тоо, асуулгыг УИХ шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэхдээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 17.6-д “Төслийг зөвшөөрөх, эсхүл татгалзах тухай ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасны дагуу зохион байгуулж явуулна” гэж заасан байдаг. Мөн уг хуулийн 17.8-д “Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад хууль ёсоор бичигдсэн нийт иргэдийн олонх нь оролцож, тэдгээрийн олонх нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно” гэж илүү нарийвчлан зааж өгсөн байдаг. Ард нийтийн санал асуулгын тухай ерөнхий хууль бөгөөд тусгайлсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баримталж нэг асуултаар Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэж байлаа. Мөн Ерөнхийлөгчийн гаргасан саналаар бол шинэ Үндсэн хуулийн асуудал яригдах  тул шууд санал асуулгын тогтоолд оруулах боломжгүй гэдгийг хариултдаа онцолсон. 

Мөн Байнгын хорооны дарга С.Бямбацогт,  Баталсан эхийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг асуултаар л санал асуулга явуулна, өөр асуулт байж болохгүй гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тодорхой заасан байгаа. Ерөнхийлөгчийн болон Ардчилсан намын зөвлөлийн саналууд хэлэлцүүлгийн явцад дэмжигдэж, оруулж төсөлд тусгагдсан гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ. Тэрбээр цааш нь, уг тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг  иргэдэд тайлбарлаж, танилцуулах талаар Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг нийслэлийн Иргэдийн хурал, Засаг даргын Тамгын газар, МҮОНРТ-д үүрэг  өгсөн гэж байлаа. 

Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нарын зүгээс “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг 10 дугаар сарын 30,31, гадаадад байгаа иргэдийн санал авах өдрийг 19,20” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Түүнчлэн “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан нь зүйтэй гэсэн саналыг томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.  Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулахаар тогтов. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл , Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав,  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан,  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал. Үндсэн хууль судлаач О.Машбат нар оролцов.

Ингээд төслийн талаарх  найруулгын өөрчлөлт хийсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Томъёоллын ажлын дэд хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг өчигдөр хуралдаж,  хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн заалт бүрийг хэлэлцэн, найруулгын өөрчлөлт хийснийг онцоллоо. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нар  төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайлан” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд тус тус 100 хувь дэмжлээ. 

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр өөрчлөн найруулсныг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Ингээд Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой хөдлөшгүй баримтууд байна

2019-09-18

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Х.Тэмүүжин УИХ-ын болон ерөнхийлөгчийн зөрчилдөөнийг ингэж шүүмжлэв

2019-09-18

"Гацуурт"-ын Л.Чинбат Дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өгч, хоёр холбоо гэх хагарал дууслаа

2019-09-18
1:38:28

"Улаанбал" нэвтрүүлэгт Э.Бат-Үүл оролцов

2019-09-18

"Windows 10"-ийн шинэчлэлт хийсэн комьпютерүүд интернетэд холбогдох боломжгүй болжээ

2019-09-18

"Google" компани шинэ ухаалаг утсаа ирэх сарын 15-нд танилцуулна

2019-09-18

Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна

2019-09-12

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

2019-09-11

Х.Баттулга: ДЭМБ-ын зорилтыг хэрэгжүүлэхэд өрхийн эмнэлгүүд чухал үүрэг гүйцэтгэж байна

2019-09-18

Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

2019-09-18

“Салхинцэцэг” өвчний халдвараас сэргийлэх зөвлөмж

2019-09-17

Эх, нярайн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэв

2019-09-17

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

“70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2019-09-17

Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг дэхь Буддын шашны түүх дурсгалт газруудыг үзнэ

2019-09-16

“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо өлгийдөн авлаа

2019-09-15

Дэлхийн хамгийн том 10 банкийг шалгаруулжээ

2019-09-18

Саудын Араб Ираныг газрын тосны байгууламж руу нь халдсан болохыг баримттайгаар нотолно гэв

2019-09-18

Билл Гэйтс энэ онд 35 тэрбум ам.долларын хандив өгсөн ч хувийн хөрөнгө нь буурсангүй

2019-09-18

Д.Трамп худалдааны дайныг ирэх жилийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шийдвэрлэх ёстойг Хятадад санууллаа

2019-09-18

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019-09-18

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ

2019-09-12

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газарт самар бэлтгэж, ашиглахыг хориглоно

2019-09-09

Хотын дарга аа, нийтийн тээврийн тоогоо нэмээч!

2019-09-18

Сайжруулсан түлш утааг 50 хувиар бууруулна гэдэгт иргэд итгэхгүй байна

2019-09-18

Хүүхдээ золионд гаргах хариуцлагагүй "томчууд"

2019-09-17

Спиннингээр хичээллээд 45 хоногийн хугацаанд 20 кг жинг хаях боломжтой

2019-09-17

Улаан-Үдэд баривчилгаа үргэлжилж байна

2019-09-18

УИХ-ын 47 гишүүн ээлжит бус сонгууль явуулахын төлөө гарын үсэг зуржээ

2019-09-18

Ж.Сүхбаатар МАХН-аас гарч, Г.Занданшатарын ахлах зөвлөх болжээ

2019-09-18

Гурван ерөнхийлөгч юу шийдсэн бэ?

2019-09-18

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

2019-09-18

С.Даваасүрэн: Үнэт цаасны зах зээл дээр 28 жил үзэгдээгүй тэсрэлт бий болсон

2019-09-18

О.Эрдэмбилэг: Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хадгална

2019-09-17

Ипотекийн хөтөлбөрт энэ онд нийт 430 тэрбум төгрөг олгоно

2019-09-17

Монголын эзэнт гүрний бүрэн түүх 5 боть зохиолыг шинээр туурвижээ

2019-09-18

Замын цагдаагийн гүүрэн гарцыг даваа гарагт нээнэ

2019-09-18

“Нэхмэлийн шар”-ын хороолол дунд аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр зам тавилаа

2019-09-18

Ирэх жил гурилын үнэ тогтвортой байна

2019-09-18

Голомт банк “Global investor” арга хэмжээг зохион байгууллаа

2019-09-18

Монгол Улсад суугаа элчин сайдууд, төлөөлөгчид хөлбөмбөгийн аваргуудаа 10 дахь жилдээ тодрууллаа

2019-09-18

"Итгэл найдвар, боломж - Улаанбаатар 2019" амжилттай зохион байгуулагдлаа

2019-09-18

Цэнхэр дэлгэцийн хамгийн алдартай машинууд

2019-09-17

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ

2019-09-13

Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

2019-09-11

Стратегийн ордыг ашиглахдаа үр ашгийн дийлэнхийг ард түмэнд ногдуулна

2019-09-11

Хууль зөрчсөн уул уурхайн 63 ААН, 87 иргэний үйл ажиллагааг таслан зогсоов

2019-09-11

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.18)

2019-09-18

Podcast news - Цаг үе (2019.09.18)

2019-09-18

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.17)

2019-09-17

Podcast news - Цаг үе (2019.09.17)

2019-09-17

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хүнд насаа хэлдэггүйн учир...

2019-09-17

Гадныхан орон гэргүйчүүдтэй хэрхэн "тэмцдэг" вэ?

2019-09-16

Дэлхийн бүх хүнийг тэрбумтан болгох солир

2019-09-16

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд

2019-09-16

Э.СУМЪЯА: Би хүмүүсийн харааж зүхэж байгаа харцнаас айж байна

2019-09-18

Ц.Амарсанаагийн дараагийн учраа нь Антонио Карусо

2019-09-18

Манай 3 боксчин дараагийн учраагаа ялбал медалийн төлөө өрсөлдөнө

2019-09-17

Тархины бяд, торгон мэдрэмж шалгадаг спорт

2019-09-16

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Дуучин А.Мөнгөншагай автын ослоор амиа алджээ

2019-09-08

Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хүүхдүүд

2019-09-08

Жастин Бибер алдар нэр амьдралыг нь хэрхэн сүйтгэсэн болохыг харуусан дурсав

2019-09-05

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Монгол элдэв зураг №60 (95 фото)

2019-09-14

Элдэв зураг (70 фото) №625

2019-09-13

Ердийн зүйлсийг ер бусын өнцгөөс харвал...

2019-09-12

Хууль зүйн салбарын ХӨГЖЛИЙН дараагийн ШАТ

2019-09-17

АТГ АН-ын дарга С.Эрдэнэд хэрэг үүсгэн шалгах шаардлаггүй гэж үзжээ

2019-09-17

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

2019-09-17

Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

2019-09-16

10 жилийн дараа Монголдоо амьдраад төрсөн бодол минь

2019-09-18

Хэл...

2019-09-18

Зээлээ төл!

2019-09-17

Тэнгэрлэг заяат тэнэг новшнууд

2019-09-17

Хэрхэн эрүүл давс сонгох вэ?

2019-09-18

Дотно харилцааны талаарх худал зүйлс

2019-09-17

Хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой насыг 34 гэж тогтоожээ

2019-09-17

Уншсан бүхнээ тогтоох 8 шилдэг арга

2019-09-14

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.85%
Ши Жиньпин (БНХАУ)
15.77%
Дональд Трамп (АНУ)
4.92%
Шинзо Абэ (Япон)
3.5%
Ангела Меркель (ХБНГУ)
2.9%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.63%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.94%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.94%
Нарендра Моди (Энэтхэг)
0.74%
Эммануэль Макрон (Франц)
0.34%
Хаан Салман (Саудын Араб)
0.27%
Тереза Мэй (Их Британи)
0.2%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,442

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,230

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,365

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,298