Сэтгэл гэж...

Сэлбийг өгсөхөд сэрүүхэн ч сэтгэл гэдэг дуунд гардаг шигээ бас тийм ч жолоо цулбуургүй, хаашаа л бол хаашаа хайлсан тугалга шиг халбилзах  эд бас бишээ. Ялангуяа өнгө мөнгөнд алдрах сэтгэлээ үнэн үг мэргэн ухаанаар хандыг нь байнга хага дарж байхгүй бол нисэж нисэж яваад нэг л өдөр нисдэг тэрэгний ослоор ч чад хийлгэчихэж чадах эд шүү.

Хүн сэтгэлээ юугаар тэжээж хэрхэн жолоодож байгаа эсэхээс хамаараад  хүний сэтгэл сайн муу буруу зөв олон янз байна л даа, тухайлбал хатуу үг чулуудавч өр зүрх шимшрээд байвал хайрын сэтгэл, халуун баяр хүргэе гэвч араа шүд зуугдаад байвал хорсох сэтгэл, хан тэнгэрт дүүлэх мэт алдаршивч харц доогуур гишгэх нь даруу сэтгэл, уу ид хэмээн дайлавч цайлавч хайран санагдах нь хармын сэтгэл, углах гуталгүй ч гишгэх хөлтэйдөө баясах нь хангалуун сэтгэл, улсын юм хүний юм хэмээн хэмхчин хаях нь цэвдэг сэтгэл, урмын үг баатар цолноос ч ум хумгуй зугтах нь ухаарах сэтгэл, өрөөлийг хальтрахад өргөх бус түлхэх нь хорон сэтгэл, өстөнөө цангахад жадлах бус ундаалах нь уучлах сэтгэл гэх мэт.

Социализмын үеийн тээр жар далаад онд аав маань жилдээ хуримтлуулсан ноос ноолуураа  сумын төв орж нэгдлийн дарга нярав нябо-д биеэрээ тушааж тооцоогоо бодуулдаг байсан шигээ тэнгэрт хальсан тэр жилээ насандаа хуримтлуулсан сайн муу тооцоогоо хаа нэгтээ мөн сэтгэлээрээ бас бодуулсан л болов уу. Манай аав ээж ч, ер нь ялгаагүй коммунист ёс суртахууныг миний ардын цайлган сэтгэлтэй хослуулан хүмүүжсэн тэр үеийн хүмүүс ч их сайхан сэтгэлтэй байж. Ямартаа манай аав Зул сар гарахаар идшээ хийн том гэрээ яг баруун аймгуудын төв зам дагуу Хөтөл усны Шар дөрөлжийн ойролцоо Бөөт үзүүр хэмээх намаржаан дээрээ нэг үхрийн гуя, бага сага чанаж идэх мах, аргал түлээ тогоо шанагатай  орхин Хөөрхийс даарч ядарсан замын жолооч нар хонож чанаж идэж байг хэмээн гэрийнхээ үүдийг цоожлолгүй, хөвөрхий уяагаар уяад өвөлжөө рүүгээ нүүдэг байж билээ.

Харин аав ээжийнхээ тэр сайхан сэтгэлийн хувийг үргэлж аргадаж гамнаж арвижуулж хүртэх нь бидний үүрэг юмуу даа. Учир нь, хоног тутам булангийн дэлгүүрээс авсан талхаа бид гурав хуваан ээж аавдаа өрөө төлж, үр хүүхэддээ зээлээр өгч, эхнэртэйгээ үлдсэнийг нь иддэг амьдралын нэг хууль байхын адил хором тутам сэтгэлдээ жигнэсэн талхаа бид тэдэнтэйгээ бас хуваалцан газарт ч тэнгэрт ч хэдэн үеэрээ хүртэж байдаг бас нэг хууль байдгаас тэр.

Хүний биеийг сүлбэх буу сум жад сэлэмнээс илүүтэйгээр сэтгэлийг жадлах хорон муу санаа давхар иртэй сэлэм мэт цавчиж, хорон үг хурц үзүүртэй жад мэт хатгаж, хор шар сэтгэлийг гангийн зуух мэт түлж байдаг. Тиймдээ сэтгэл дэх энэ их шархдалт шаталт түлэгдэлтээс үүдээд наад зах нь хацар улайж, гар чичирч, нүд гялалзаж бие хямарч даралт өндөрсөж, зүрхний цохилт ихсэж нойр хоолгүйдэн эм тариан дээрээ ч тулах явдал гарна. Үүнийгээ хүмүүн бид тэр болгон ажигладаггүй, мэддэггүй, бас мэдэрддэгүй нэг л мэдэхэд хорон санааны уршгаас бөөр зүрх тархи мэдрэлийн суурь өвчтэй болдог.  Биеийн сөрөг шинж тэмдэгүүд ч яахав тэгэсхээд парацетомол энэ тэр уугаад  өдөртөө л гайгүй болно. Харин сэтгэлийн хордлого цахим санамж ой мэт хадгалагдан цар хүрээ хэм хэмжээнээнээсээ хамаараад түүний уршиг нь өөрт төдийгүй үр удам үндэстэн ястанд хэдэн зуу, мянган жилээр ч үргэлжилж мэднэ.

Хөөрхий зайлуул авилгачдын ч, донтогчдын ч, аливаа хүмүүсийн ч буруу гэж юу байхав, архинд ч хахуульд ч бурууд ч сунгадаг гараа ухаанаар хөдөлгөвч, ухаанаар сэтгэлээ жолоодох бус, сэтгэлдээ хамаг юмаа тавиад туучихсаных.  Нэгэнт сэтгэлээ хорон санаа дон шуналаар дүүргэж түүгээрээ зэтгэрийг аажим аажмаар хооллосноос нэг л мэдэхэд сэтгэлийн хойморт зэтгэр хүчээ авч хаан ширээнд заларч гар хөл ухаан санаа зүрх сэтгэлийг юутай хүйтэй нь дөнгөлөн өөрөөсөө бүрэн хамааралтай болгож биднээс ханаж цаддаггүй бирд зангаараа улам их дон шуналыг нэхэхээс гадна агсамнал бардамнал хорсол занал атаа жөтөө гээд хамгийн муу муухай бүхнийг хором тутам гаргуулан хооллож, ялгадасаараа хавь ойрын аль өнгөтэй өөдтэй үнэт хайрт хүн, ардыг нь гамшиг осол цус нулимсанд хутган давхар хооллож бие хүнийг амьдаар нь өөр шигээ болгоод ч санаа нь амрахгүй, үр хүүхэд үндэстэн ястанаар нь давхар залгих санааг өвөрлөж байдаг.

Бие /body/ бол яахав дээ, биологийн аргаар эцэг эхээс мэндэлсэн Менделеевын 108 элементийн химийн бодисуудаас тогтсон  70 хувийн усан уусмал бөгөөд ухаан  яаж удирдана түүнийг нь хийж гүйцэтгэдэг эд эрхтэнүүдээс бүрдэх бөгөөд нас барахад газар шороон доогуур ороод бордоо болоод л дуусдаг эд.   

Ухаан /mind/ бол уураг тархин дахь бодисын электро-химийн урвалын үр дүнд үүсдэг биеийн салшгүй нэг хэсэг материаллаг зүйл бөгөөд  эрдэмтэд ч өнөөдөр хиймэл ухааныг гарган авч байна.

Харин сэтгэл /soul/ гэж ухааныг байнга уруу татаж урвуулж шарвуулж будлиантуулж байдаг хаашаа ч хамаагүй холбирч мэдэх хайлсан тугалга шиг найдваргүй эд. Сэтгэл нь биеийн хүч гар хөл бүү хэл оюун ухаанд ч дарагдаж дийлдэггүй ялангуяа өнгө мөнгөнд бол байнга гэгэлзэж байдаг ад чөтгөрийн төрөлтэй сүнслэг зүйл учраас түүнийг зөвхөн өөрийн итгэл үнэмшилээрээ л хандыг нь хага дарж хайрцаганд нь оруулна.

Хүн болгоны итгэл үнэмшил /faith/ өөр өөр, зарим нь чонын шагайнд итгэнэ, зарим нь  тэнгэрт байгаа аав ээж өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд итгэнэ, уул усандаа итгэнэ, Бурхандаа итгэнэ, коммунизмд итгэнэ гэх зэрэг хувь хүний юунд итгэх эрхийг нь Үндсэн хуулинд төдийгүй газар тэнгэрт ч дархалж өгсөн байдаг.

Бие сэтгэлийн хойморт залардаг итгэл үнэмшил тун эмзэг тул та хүн бүрийн янз бүрийн итгэл үнэмшилд маш хүндэтгэлтэйгээр хандах нь бусдыг нэгдүгээрт тавих ухаарлын нэг илэрхийлэл төдийгүй та өмнөө тавьсан зорилгодоо ч саадгүй хүрэх нэг үндэс болдог. Хүний яндан хамрыг нь шөргөөсөн ч ямаан сахлаар нь оролдсон ч яах ч үгүй байхад яг зүрх сэтгэлд дэх итгэл үнэмшилээр нь оролдоод ирэхээр дүрс гээд босоод ирдэг зүйл учраас зүүний үзүүрт чимчигнэж зүрхний ховдолд ирвэгнэх эрх эрх эрхийн дээд итгэл үнэмшил л эмзэг шүү эрэгцүүлж бүү хөндөөрэй хэмээн захиж хэлэх байна.  Итгэл үнэмшил хүнд Эрхийг сурахаар бэрхийг сур Эзэн хичээвэл заяа хичээнэ Аавын сургаал алт ээжийн сургаал эрдэнэ  Бурхан бол агуу Чөтгөр бол аюул   гэх зэргээр ухаан орохоос эхлээд л зүрх сэтгэлд хадагдах Үнэн үгээр бүрэлдэн тогтох бөгөөд итгэл хүчтэй бол бие ухаан сэтгэлийг хааш нь хөдөлгөхгүй хайрцаглаад зогсохгүй  уулыг ч нураана гэсэн үг бий.

Үнэн үгийг зүрхэндээ хадаж мэргэн ухаанаар сэтгэлээ жолоодвоос хамаг бие сэтгэлд шударга Үнэний хүч ноёрхож зэтгэр түүнээс барааг нь харах нь бүү хэл сургыг нь сонсоод сүүл хавчин зугтах нь таны дулаан гэрэлтэй өргөөнд хасах нэмэх дөчин градус, харанхуй гэрэл хоёр нэгэн зэрэг хамтдаа оршин тогтнох боломжгүйн адил юм.

Тиймээс өрх гэрээ үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл шүүрдэж цэвэрлэх айлын цэмцгэр хичээнгүй эзэгтэй мэт өглөө сэрээд орой нойрсох хүртлээ хорон муу санаа буюу энэ тэргүүнд атаа хорсол, шунал, бардамналаас сэтгэлээ үгийн хүч, ухааны саруулаар үргэлж шүүрдэж цэвэрлэж жолоодож чадваас, таниас инээмсэглэл хайр баяр баясгалан уучлал ерөөл тэсвэр тэвчээр өгөөмөр үйлдэл дулаан харц амар амгалан зэрэг зөв сэтгэлийн үр жимс бал бурам мэт асгарах болно. Бие сэтгэлээс би бүрдэж, би чи-гээс өрх босож, өрх гэрээс ураг залгаж,  ураг төрлөөс улс тогтон бид бүгдийн өсөн дэвжихийн үндсийн үндэс нь зөв сэтгэл гэдгийг хөх толбот хүн бүр ухаараасай /зураг дээр: өчигдөр Хүй долоод марафон/

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Амжилтанд хүрэхийн тулд та юуг “болих” ёстой вэ?

2019-09-23

Ямар хүнсний бүтээгдэхүүн хоолны хордлого үүсгэдэг вэ?

2019-09-21

Бүсээ айлд орхиж болдоггүй тухай...

2019-09-21

Худалдаж авахдаа мөнгөө хэмнэх хэрэггүй бүтээгдэхүүнүүд

2019-09-20

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Хуримтлалтай "Монгол Мөрөөдөл"

2019-09-23

"Mn Tower"- Төвийн оффис, төлбөргүй цэцэрлэг

2019-09-23

“King Tower” – Монголын их хаад

2019-09-23

Капитрон банк “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолголоо

2019-09-23

Булган аймгийн иргэд хууль бус уул, уурхайн үйл ажиллагааг зогсоож буйг дэмжив

2019-09-23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

2019-09-23

Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав

2019-09-21

Архангай аймагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүд 110 га-д нөхөн сэргээлт хийжээ

2019-09-20

Жимс ногоо эрт цагт ямар харагддаг байсан бэ?

2019-09-22

Нэр бүхий эм ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлнэ

2019-09-22

Сарын турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

2019-09-21

Томуугийн эсрэг вакциныг 40-45 мянган төгрөгөөр хувийн эмнэлэгүүдэд хийж эхэлжээ

2019-09-20

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Ван Баодун: Гурван орны бизнес эрхлэгчид 187 төслийг хэлэлцсэн

2019-09-23

Баялгийн сан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гялайх ганц заалт

2019-09-20

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

2019-09-19

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг бүх банканд адил 24 хүртэл сар болгох чиглэл өгчээ

2019-09-19

Солонгос зураачийн ахин "амьдруулсан" бүтээлүүд

2019-09-21

Б.Марал: Балетад өрсөлдөхөөс илүү өөртэйгөө тэмцэх нь чухал

2019-09-20

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа...

2019-09-19

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

Антибиотик үхэлд хүргэж байна!

2019-09-23

Малынхаа буяныг барж байна даа. Монголчууд минь...

2019-09-20

Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөдөг ганц бие ээжүүд...

2019-09-19

Хотын дарга аа, нийтийн тээврийн тоогоо нэмээч!

2019-09-18

Дэлхийн интернэтийн VI их хурал нээлтээ хийлээ

2019-09-20

Компьютерээ хэрхэн вирустүүлэхгүй байх вэ?

2019-09-19

"Windows 10"-ийн шинэчлэлт хийсэн комьпютерүүд интернетэд холбогдох боломжгүй болжээ

2019-09-18

"Google" компани шинэ ухаалаг утсаа ирэх сарын 15-нд танилцуулна

2019-09-18

Нэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ

2019-09-22

"Ариун" Ганга мөрөн аврал эрж байна... (Фото төсөл)

2019-09-20

Элдэв зураг (80 фото) №626

2019-09-20

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүнэ

2019-09-23

Хар тамхи хэрэглэсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах хууль хэрэгжиж байна

2019-09-22

Авлигын талаар мэдээлсэн иргэний эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ

2019-09-22

Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа

2019-09-20

Хуучны байрнууд дах зарим хачирхалтай зүйлс ямар зориулалттай байв?

2019-09-22

Америк бүсгүй эмчилгээ хийлгээд цэнхэр цустай болжээ

2019-09-21

Персийг яагаад Иран гэж нэрлэх болсон бэ?

2019-09-21

Таны дуу хоолойноос дараах 7 зүйлийг мэдэж болно

2019-09-21

"Босоо Хѳх Монгол" бүлгэмийн тэргүүн Г.Ганхуяг: Сэлэнгэ аймагт Монгол хүн ундны усаа хятадуудаас худалдаж авдаг болсон байна

2019-09-20
4:48

Одоо болон ирээдүйд хамгийн эрэлт хэрэгцээтэй МЭРГЭЖИЛ юу байх вэ?

2019-09-20

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой хөдлөшгүй баримтууд байна

2019-09-18

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Х.Тэмүүжин УИХ-ын болон ерөнхийлөгчийн зөрчилдөөнийг ингэж шүүмжлэв

2019-09-18

Иран эмэгтэйчүүд хөл бөмбөгийн тэмцээн үзэх эрхтэй болно

2019-09-23

Тэдэнд "Токио-2020" ойрхон байна

2019-09-23

Монголын уран сайхны гимнастикчид ДАШТ-д анх удаа оролцлоо

2019-09-23

Э.Цэндбаатар ДАШТ-ий хүрэл медаль хүртэнэ

2019-09-21

Г.Лхагвадорж: Улстөрчдийн рейтингийг тогтоох ХАМГИЙН ТОМ цахим санал асуулга үргэлжилж байна

2019-09-23

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь

2019-09-23

Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, ард нийтийн сонголт уу?

2019-09-23

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

2019-09-22

Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах тендер зарлагдлаа

2019-09-23

Америкийн иргэн "Алтай таван богд" ууланд сураггүй алга болжээ

2019-09-23

Ч.Чинбат: Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий

2019-09-23

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амь насаа алджээ

2019-09-23

Он гарсаар 3628 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ

2019-09-23

Бохирдсон агаарыг хүчил төрөгч болгон хувиргадаг цамхаг бүтээжээ

2019-09-22

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019-09-18

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.23)

2019-09-23

Podcast news - Цаг үе (2019.09.23)

2019-09-23

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.20)

2019-09-20

Podcast news - Цаг үе (2019.09.20)

2019-09-20

О.Ариунзул: Би чиний талд үргэлж бат зогсоно

2019-09-22

Алдартнуудын хамгийн үнэтэй салалтууд

2019-09-21

Дуучин Б.Амархүүг машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилжээ

2019-09-20

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Алдаж үз, залуус аа!

2019-09-23

Хариугаа авсан гэрээслэл

2019-09-23

Ногооны хороор мөнгө угаахуй

2019-09-22

Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...

2019-09-22

АНУ-ын 6 мужид эмэгтэйчүүдийг цээж нүцгэн явахыг зөвшөөрчээ

2019-09-23

Хятад улс төрийн албан хаагчдаа "Алибаба" зэрэг 100 хувийн компани руу илгээнэ

2019-09-23

Ирэх оноос Украйн улс гадаадын иргэдэд газар эзэмшүүлнэ

2019-09-23

Хятад Орос улстай бүх салбарт харилцаагаа өргөжүүлнэ гэв

2019-09-23

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.86%
Ши Жиньпин (БНХАУ)
15.85%
Дональд Трамп (АНУ)
4.76%
Шинзо Абэ (Япон)
3.39%
Ангела Меркель (ХБНГУ)
2.87%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.67%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.04%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.91%
Нарендра Моди (Энэтхэг)
0.72%
Эммануэль Макрон (Франц)
0.33%
Хаан Салман (Саудын Араб)
0.33%
Тереза Мэй (Их Британи)
0.26%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,449

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,245

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,368

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,301