Зөрүүд, ааштай хүүхэд гэж бий юу?

Зөрүүд, ааштай хүүхэд гэж бий юу?

Хүн бүр, хүүхэд бүрт зөрүүд зан байдаг. Түүнийгээ хэдийд, ямар үед их илэрхийлээд байгааг зөв таних нь л энэ занг даамжруулахгүй барих гол түлхүүр юм. Хүүхэд 3-4 нас болон өсвөр насандаа онцгойлон зөрүүдлэх нь элбэг. Энэ удаа бага насны хүүхдийн зөрүүдлэх, ааш гаргах асуудлыг хуваалцъя.

Магадгүй таны хүүхэд бусдаас өөр сонголт хийдэг, нийтлэг биш сонирхолтой байхад та түүнийг нь зөрүүдтэй андуураад өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэвэл хүүхдийн онцлог арилж хэн ч биш болох магадлалтай. Энд хүүхдийн бүтээлч, хийсвэрлэх сэтгэлгээ нуугдаж байж ч магадгүйг анхаараарай. Энэ төрлийн хүүхдүүдэд өөрөөр нь сонголт хийлгэж байх нь маш зөв. Тэгэхдээ 2 зүйлээс нэгийг нь сонгох сонголт байвал насанд нь тохиромжтой. Тухайлбал, "Маргааш ногоон цамцаа өмсөх үү улаанаа юу?" "Одоо шүдээ угаах уу, хэсэгхэн тоглочихоод угаах уу?" г.м

Мөн насны онцлогоос үл хамааран дараах шалтгаануудаас болж зөрүүд авир гаргах, аашлах нь ч бий.

- Таны анхаарлыг татахын тулд (Хайрлуулах, аргадуулах, магтуулах)
- Гомдсон үедээ
- Хэт эрхлүүлсэн хүүхэд
- Ойрхон дүүтэй хүүхэд
- Айлын ганц хүүхэд
- Хэт дэг журамтай байлгах гэвэл
г.мэтээс заримыг нь дэлгэрүүлье.

Хүүхдийг зөрүүд зан гаргасан үед нь боль, зүгээр бол, битгий гэх мэт захирч тушаасан өнгөөр харьцах нь үр дүнд хүрэхгүй. Шийтгэвэл бүр ч тусгүй. Түүнд ямар нэг зүйл тохиолдох үед танаас нуудаг, шинийг сэтгэх сонирхолгүй болдог. Тиймээс та дараах арга хэмжээг авч болно.

Тоглоомоо бусдаас харамлах, танаас хүссэн зүйлээ авах, гээд зөрүүдлээд уйлсан, хашгирсан үед "Уур нь хүрээд байна уу?" "Яг юуг хүсэж байна?" г.м сэтгэлийг нь ойлгосон байдлаа илэрхийлж асуулт асуугаарай.

Таны хэлснийг огт тоохгүй үргэлжлүүлэн уйлж, зөрүүдлээд байвал ганцааранг нь үлдээж хэсэг хүлээгээрэй. Энэ үед хүүхэд өөрөө тайвширч хийсэн үйлдлээ эргэцүүлээд амждаг. Үлдээхдээ харин чимээгүй үлдээж болохгүй. Нурууг нь хэсэг илж өгөөд босож болно. "Тайвшраад хэлээрэй, тэр болтол нь хүлээж байя" гэж хэлсний дараагаар ганцааранг нь үлдээх.

Таныг аргадсангүйд, хүссэнийг нь өгсөнгүйд шаралхаж улам чанга уйлж хашгирч магадгүй. Тэр үед та өөрөө тайван хүлээцтэй тууштай байх хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа хүүхэд өөрийнх нь арга үр дүнд хүрэхгүй ойлгон тайвшрах болно.

Тайвширсан үед нь болсон явдлын талаар юу буруу болохыг яагаад хориглоод байсан тухайгаа тайлбарлан ярилцаж хаирлцан тохиролцох хэрэгтэй.

Мөн зөрүүд хүүхэд нь дэлгүүрт хүссэн зүйлээ авна гээд тэрийгээд уйлахад, яг яасан нь мэдэгдэхгүй эрхэлж дураардах үед "Юу ч сонсогдохгүй байна" "Гоё хэлэхийг чинь хүлээе" хэмээгээд анзаарахгүй үлдээж үзээрэй. Эцэст нь хүүхэд тайвширч танд хүссэн зүйлээ хэлбэл "Ингэж хэлэхээр чинь илүү сайн ойлгож байна" "Юу хэлэх гэснийг чинь одоо л ойлголоо" г.м-ээр өөрийн уур, аашаа удирдаж чадсан хүүхдээ урамшуулаарай.

Уйлж, уурлаж, зөрүүдлэж байснаас тайван эелдгээр хүссэнээ хэлэх нь илүү амар юм гэдгийг хүүхдэд мэдрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдийг өөрийн санаагаа сөрөг байдлаар илэрхийлэх үед хүлээн зөвшөөрч болохгүй. Эерэг аргыг хэрэглэсэн үед нь заавал урам өгч байгаарай.

Мөн зөрүүдлээд нэхээд байгаа зүйлээс нь санамсаргүй байдлаар анхаарлыг нь сарниулж өөр зүйлд анхаарлыг нь татах гээд үзэх ч үр дүнтэй байдаг.

Гол нь, зөрүүд зантай хүүхэдтэй ажиллаж буй аав ээж асран хамгаалагч та маш хүлээцтэй, тэвчээртэй, тууштай байх хэрэгтэй.

Удмын зөрүүд гэж барагтай байхгүй шүү. Таны хандлагыг хуулбарлагч, танаас үлгэрлэгч л бий. Тиймээс, аав ээж та хүүхдийнхээ дэргэд уураа барьж чаддаг уу? Тэдэндээ бухимдсан байдлаа хэрхэн илэрхийлж, уур уцаараа хэрхэн удирдаж байсан бэ? Бухимдал гомдлоо тайвшруулах аргыг та өөрөө мэдэх үү? Хүүхдэдээ зааж өгсөн үү? Эдгээр асуултын хариуг өөртөө олохыг хичээгээрэй.

Г.Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр, БНСУ-ын насан туршийн боловсролын төвийн эцэг эхийн дасгалжуулагч)

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Хуучны байрнууд дах зарим хачирхалтай зүйлс ямар зориулалттай байв?

2019-09-22

Америк бүсгүй эмчилгээ хийлгээд цэнхэр цустай болжээ

2019-09-21

Персийг яагаад Иран гэж нэрлэх болсон бэ?

2019-09-21

Таны дуу хоолойноос дараах 7 зүйлийг мэдэж болно

2019-09-21

Дэлхийн интернэтийн VI их хурал нээлтээ хийлээ

2019-09-20

Компьютерээ хэрхэн вирустүүлэхгүй байх вэ?

2019-09-19

"Windows 10"-ийн шинэчлэлт хийсэн комьпютерүүд интернетэд холбогдох боломжгүй болжээ

2019-09-18

"Google" компани шинэ ухаалаг утсаа ирэх сарын 15-нд танилцуулна

2019-09-18

Г.Лхагвадорж: Улстөрчдийн рейтингийг тогтоох ХАМГИЙН ТОМ цахим санал асуулга үргэлжилж байна

2019-09-23

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь

2019-09-23

Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, ард нийтийн сонголт уу?

2019-09-23

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

2019-09-22

"Босоо Хѳх Монгол" бүлгэмийн тэргүүн Г.Ганхуяг: Сэлэнгэ аймагт Монгол хүн ундны усаа хятадуудаас худалдаж авдаг болсон байна

2019-09-20
4:48

Одоо болон ирээдүйд хамгийн эрэлт хэрэгцээтэй МЭРГЭЖИЛ юу байх вэ?

2019-09-20

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой хөдлөшгүй баримтууд байна

2019-09-18

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Х.Тэмүүжин УИХ-ын болон ерөнхийлөгчийн зөрчилдөөнийг ингэж шүүмжлэв

2019-09-18

Хуримтлалтай "Монгол Мөрөөдөл"

2019-09-23

"Mn Tower"- Төвийн оффис, төлбөргүй цэцэрлэг

2019-09-23

“King Tower” – Монголын их хаад

2019-09-23

Капитрон банк “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолголоо

2019-09-23

Жимс ногоо эрт цагт ямар харагддаг байсан бэ?

2019-09-22

Нэр бүхий эм ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлнэ

2019-09-22

Сарын турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

2019-09-21

Томуугийн эсрэг вакциныг 40-45 мянган төгрөгөөр хувийн эмнэлэгүүдэд хийж эхэлжээ

2019-09-20

Иран эмэгтэйчүүд хөл бөмбөгийн тэмцээн үзэх эрхтэй болно

2019-09-23

Тэдэнд "Токио-2020" ойрхон байна

2019-09-23

Монголын уран сайхны гимнастикчид ДАШТ-д анх удаа оролцлоо

2019-09-23

Э.Цэндбаатар ДАШТ-ий хүрэл медаль хүртэнэ

2019-09-21

Он гарсаар 3628 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ

2019-09-23

Бохирдсон агаарыг хүчил төрөгч болгон хувиргадаг цамхаг бүтээжээ

2019-09-22

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019-09-18

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

АНУ-ын 6 мужид эмэгтэйчүүдийг цээж нүцгэн явахыг зөвшөөрчээ

2019-09-23

Хятад улс төрийн албан хаагчдаа "Алибаба" зэрэг 100 хувийн компани руу илгээнэ

2019-09-23

Ирэх оноос Украйн улс гадаадын иргэдэд газар эзэмшүүлнэ

2019-09-23

Хятад Орос улстай бүх салбарт харилцаагаа өргөжүүлнэ гэв

2019-09-23

Солонгос зураачийн ахин "амьдруулсан" бүтээлүүд

2019-09-21

Б.Марал: Балетад өрсөлдөхөөс илүү өөртэйгөө тэмцэх нь чухал

2019-09-20

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа...

2019-09-19

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Ван Баодун: Гурван орны бизнес эрхлэгчид 187 төслийг хэлэлцсэн

2019-09-23

Баялгийн сан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гялайх ганц заалт

2019-09-20

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

2019-09-19

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг бүх банканд адил 24 хүртэл сар болгох чиглэл өгчээ

2019-09-19

Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах тендер зарлагдлаа

2019-09-23

Америкийн иргэн "Алтай таван богд" ууланд сураггүй алга болжээ

2019-09-23

Ч.Чинбат: Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий

2019-09-23

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амь насаа алджээ

2019-09-23

Антибиотик үхэлд хүргэж байна!

2019-09-23

Малынхаа буяныг барж байна даа. Монголчууд минь...

2019-09-20

Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөдөг ганц бие ээжүүд...

2019-09-19

Хотын дарга аа, нийтийн тээврийн тоогоо нэмээч!

2019-09-18

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Алдаж үз, залуус аа!

2019-09-23

Хариугаа авсан гэрээслэл

2019-09-23

Ногооны хороор мөнгө угаахуй

2019-09-22

Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...

2019-09-22

Булган аймгийн иргэд хууль бус уул, уурхайн үйл ажиллагааг зогсоож буйг дэмжив

2019-09-23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

2019-09-23

Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав

2019-09-21

Архангай аймагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүд 110 га-д нөхөн сэргээлт хийжээ

2019-09-20

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүнэ

2019-09-23

Хар тамхи хэрэглэсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах хууль хэрэгжиж байна

2019-09-22

Авлигын талаар мэдээлсэн иргэний эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ

2019-09-22

Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа

2019-09-20

Амжилтанд хүрэхийн тулд та юуг “болих” ёстой вэ?

2019-09-23

Ямар хүнсний бүтээгдэхүүн хоолны хордлого үүсгэдэг вэ?

2019-09-21

Бүсээ айлд орхиж болдоггүй тухай...

2019-09-21

Худалдаж авахдаа мөнгөө хэмнэх хэрэггүй бүтээгдэхүүнүүд

2019-09-20

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.23)

2019-09-23

Podcast news - Цаг үе (2019.09.23)

2019-09-23

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.20)

2019-09-20

Podcast news - Цаг үе (2019.09.20)

2019-09-20

О.Ариунзул: Би чиний талд үргэлж бат зогсоно

2019-09-22

Алдартнуудын хамгийн үнэтэй салалтууд

2019-09-21

Дуучин Б.Амархүүг машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилжээ

2019-09-20

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Нэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ

2019-09-22

"Ариун" Ганга мөрөн аврал эрж байна... (Фото төсөл)

2019-09-20

Элдэв зураг (80 фото) №626

2019-09-20

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.86%
Ши Жиньпин (БНХАУ)
15.85%
Дональд Трамп (АНУ)
4.76%
Шинзо Абэ (Япон)
3.39%
Ангела Меркель (ХБНГУ)
2.87%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.67%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.04%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.91%
Нарендра Моди (Энэтхэг)
0.72%
Эммануэль Макрон (Франц)
0.33%
Хаан Салман (Саудын Араб)
0.33%
Тереза Мэй (Их Британи)
0.26%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,449

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,245

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,368

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,301