Даваасүрэн шиг даварчихсан гишүүнийг дараад өгдөг парламенттай болъё оо...

Даваасүрэн шиг даварчихсан гишүүнийг дараад өгдөг парламенттай болъё оо...

-За тэгээд авчих юм уу, яах юм? Даваасүрэн гишүүний томорч байгаа, тодорч байгаа гэж жигтэйхэн. Картаа сугалж барьчихаад, гараа дээр гэгч өргөчихөөд танхим нэгт ангийнхныхаа өмнө үнэд орж байгаа нь тэр. Мань эр өөрийгөө сайхан харагдаж байгаа гэж эндүүрсэн.

Үнэндээ бол ЭХ-ний сайд энэ нөхөр хэрхэн биеэ үнэлдэгээ л харуулав. Саналаа зарах гээд байгаа юм уу, худалдах гээд байна уу, эсвэл авдаг юмаа авч байж кнопоо дарна гэдгээ харуулав уу? Энэ зунжин нөгөө хэдэн муу хэлүүлж модоор цохиулдаг парламентийнхан маань гацаанаас гарчих санаатай Үндсэн хуулийн өөрчлөлтөд уяатай зуслаа. Надаас эхлээд "Хэдүүлхнээ язгуур хууль ярилаа" гээд зөндөө шүүмжлэв. Содбилэг, Номтойбаяр, Ж.Эрдэнэбат гээд залуус голдуу хуралдаа ирэхгүй.

Ирсэн заримынх нь заримдаг цөөнх нь Даваасүрэн шиг шоудаж гоцрох гэж л бараагаа харуулна. Ганболд нарын нусаа арилгаж чаддаггүй зарим нь картаа шургуулчихаад толгой дээгүүр онгоцоор нисээд алга болно. Шургуулсан карт нь толгойгүй хүн шиг үргэлжид татгалзсан санал өгөөстэй. Өдрийн турш ямар чухал асуудал хэлэлцэх нь, ямар санал өгөх нь тэр Ганболд мэтэд ерөөс хамаа алга. Төр нь юу ч биш, түмэн нь хэн ч биш түшээ байна гээд бод доо. Ажиглаад байхад Үндсэн хуулийг өөрчлөөд миний суудлыг жижгэсгээд, миний эрх мэдлийг бусниулчих вий гэсэн айдас олон гишүүнд байна аа. 99 гишүүнтэй болчихвол энэ мэтийн үнэд орогчдын санал зууд ганц хувь. Кнопоо үнэд хүргэж авлига, албан тушаалаар зардаг нөхдүүд 100 гишүүний өмнө жижигдэхээ мэдээд, жингийн туухайгаа арилжиж чадахгүйгээ ойлгоод хойшоо мөн ч их чангааж байна даа.

Тэгдэггүй юм, найзууд аа. Та нарын үеэр Монголын төр дуусахгүй. Цаашаа амьдармаар, урагшилмаар, хөгжмөөр байна. Энэ түүхэн цаг үеийг ашиглан олноороо хэлэлцэж, бөөнөөрөө ярилцаад Үндсэн хуулиа өөрчилмөөр байна. Төрийн гурван өндөрлөгийнхөө нэгийг урагш түлхэж, хариуцлага хүлээх төртэй, үүрэг үүрэх эзэнтэй болмоор байна. Улс орныхоо асуудлыг 99 шүүлтүүрээр шүүж байж алхдаг болмоор байна. За бусад орны жишгээр бол 100 гаруй гишүүнтэй байсан ч яадгийн.

Эрээний наймаачин ч худалдаад авчихмаар хөнгөн жингийн төртэй байж яах юм? Тэгж яривал Японы парламентийн дээд, доод танхим нийтдээ 707 гишүүнтэй, Германы Бундестаг 709 гишүүнтэй. 1,3 сая хүн амтай Эстони 101 гишүүнтэй, 1,9 саяулаа латвичууд төрдөө 100 төлөөлөл сонгодог, Израйл 120 хууль тогтоогчтой. Манайх 76 гишүүнтэй нэртэй боловч сонгуулийн тогтолцооноосоо болж хоёрхон намын төлөөлөл сонгогддог. Энэ утгаараа хоёрхон намын дарга л бүх эрх мэдлийг атгадаг. 100 гишүүнтэй болчихвол Даваасүрэн, Оюунхорол нарын ганц нэгхэн хүн хор найруулж, хоол хутгаж амжихгүй, тэр олон гишүүний өмнө балчирддаг юм байгаа биз дээ. Үнэндээ бол бид 76 гишүүнтэй нэртэй, ганц хүн тоглочихож, хорлочихож, үнэрхчихэж, худалдчихаж болох хөгийн парламенттай 30 жил гүрийлээ, гурайтлаа.

Нэгхэн хүнээс хамаардаг бяцхан парламенттай Одойн вант улс баймааргүй байна! Хэн дуртай нь хилээр туугаад гардаг хэдэн муу адуу шиг энэ парламентийг салхи эргэхэд сарваа даагаа хамаад нутаг эргэдэг сүрэг болгож өгөөч! За тэгээд намайг худалдагдсан гэнэ үү, хулгайлагдсан гэнэ үү, хамаагүй. Олон гишүүнтэй байхын ач холбогдлыг, хараа хяналтгүй шүүхтэй байхын утга учрыг, сонгуулийн холимог тогтолцооны үнэ цэнийг бичсээр байгаа, бичих ч болно. Гацаанд гахайнуудтай гандаж, гундаж ханав. Үсээр үхэж зүсээр бууралтав.

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Яагаад эмэгтэй хүнийг дээрэлхэж, хүссэнээрээ элэглэдэг энэ нийгмийг бид хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ?

2019-09-16

Эхлээд иргэдээ бодьё, дараа нь өөрсдийгөө дөвийлгөе!

2019-09-16

Явган хүнд ээлгүй хот учраас бүгд л машин аваад, түгжрээд байна

2019-09-16

Тулгаа: Надаас өөр ээжийг минь асрах хүн байхгүй...

2019-09-13

Гадныхан орон гэргүйчүүдтэй хэрхэн "тэмцдэг" вэ?

2019-09-16

Дэлхийн бүх хүнийг тэрбумтан болгох солир

2019-09-16

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд

2019-09-16

Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс

2019-09-16

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Хүүхдээ хэрхэн сурах хүсэл эрмэлзэлтэй болгох вэ?

2019-09-11

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү дөрөв дэх цэцэрлэгээ хүлээлгэн өглөө

2019-09-10

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

Чамд ДАТА2 байгаа юу?

2019-09-16

Зээлийн барьцаанд хураагдсан дуусаагүй барилга худалдана

2019-09-16

“Суралцъя, хөгжье” уриатай “RISE” хөтөлбөрт 1000 оюутан нэгдлээ

2019-09-16

К mobimn: 1.000.000-3.000.000 төгрөгийн азтанууд тодорлоо

2019-09-16

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Дуучин А.Мөнгөншагай автын ослоор амиа алджээ

2019-09-08

Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хүүхдүүд

2019-09-08

Жастин Бибер алдар нэр амьдралыг нь хэрхэн сүйтгэсэн болохыг харуусан дурсав

2019-09-05

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ

2019-09-12

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газарт самар бэлтгэж, ашиглахыг хориглоно

2019-09-09

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газар самар бэлтгэж ашиглахыг хориглоно

2019-09-08

Тархины бяд, торгон мэдрэмж шалгадаг спорт

2019-09-16

Уран сайхны гимнастикийн баг тамирчид ДАШТ-д оролцож байна

2019-09-16

Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо

2019-09-16

Виктор Тадаши Итакүсү: Монголчууд яагаад хүчтэй байдгийг мэдэхийг хүсч байна

2019-09-16

Энэ оны эхний найман сарын байдлаар зээлийн дундаж хүү 1.3 хувиар буурч эхэлжээ

2019-09-12

Монголбанкнаас мэдээлэл хийлээ

2019-09-11

Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр Б.Мэдрээг улираан томилжээ

2019-09-08

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

2019-08-16

Бидний ойлголцохгүй байгаа "шинэ үеийнхэн"

2019-09-16

Мэргэн ухаан...

2019-09-16

Мулгуу хар массыг номхон дөлгөөн, хүлцэнгүй байж зовлонг бясалгалаар тэвчин ариус гэж тэнэгтүүлдэг байна

2019-09-16

Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээе

2019-09-13

“Цэвэр агаар – Автомашингүй өдөр ” арга хэмжээний хүрээнд “СПОРТЛОГ УЛААНБААТАР” өдөрлөг боллоо

2019-09-16

Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвчилжээ

2019-09-16

“Монполимет” компани болон Монгол банкийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

2019-09-16

"Эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр ойрын таван жилийн дотор дотоодоос хангах боломжийг бүрдүүлнэ"

2019-09-16

Podcast news - Зочинтой ярилцлага

2019-09-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.16)

2019-09-16

Podcast news - Цаг үе (2019.09.16)

2019-09-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.13)

2019-09-13

Алтай дахь сургууль, цэцэрлэгүүд газар хөдлөлтийн дараа хэвийн ажиллаж эхэллээ

2019-09-16

Хонконгийн тэмцэгчид Их Британийн төрийн дууллыг дуулж колоничлолын үеэ "санагалзав"

2019-09-16

Шинэ Дели хотын агаарын бохирдол сүүлийн 4 жилд 25 хувиар буурахад юу нөлөөлсөн бэ?

2019-09-16

Осама Бин Ладены хүү нууц ажиллагааны үеэр алагдсан болохыг Цагаан ордноос батлав

2019-09-16

Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг дэхь Буддын шашны түүх дурсгалт газруудыг үзнэ

2019-09-16

“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо өлгийдөн авлаа

2019-09-15

УДБЭТ Хөх хотод “Учиртай гурван толгой”-г толилууллаа

2019-09-14

Нийслэлийн “Соёлын элч”-ийг ажиллуулах журмыг баталлаа

2019-09-14

Уншсан бүхнээ тогтоох 8 шилдэг арга

2019-09-14

Ази маягийн жигнэсэн үхрийн мах хийх жор

2019-09-13

Хөхүүл эмэгтэйд хэрхэн яаж туслахаа мэдэхгүй байгаа бол үүнийг уншаарай

2019-09-13

Эхнэрээ ойлгохгүй байгаа эрчүүд заавал уншаарай!

2019-09-13

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Монгол элдэв зураг №60 (95 фото)

2019-09-14

Элдэв зураг (70 фото) №625

2019-09-13

Ердийн зүйлсийг ер бусын өнцгөөс харвал...

2019-09-12

Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

2019-09-16

Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

2019-09-16

Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэдэгт хуульчид санал нэгджээ

2019-09-16

Шүүх хэний талд үйлчлээд байна вэ?

2019-09-13

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна

2019-09-12

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

2019-09-11

“Apple” маргааш шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

2019-09-09

Монгол, Орос сансар судлалын салбарт эрчимтэй хамтарч ажиллах боломжтой гэв

2019-09-08

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ

2019-09-13

Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

2019-09-11

Стратегийн ордыг ашиглахдаа үр ашгийн дийлэнхийг ард түмэнд ногдуулна

2019-09-11

Хууль зөрчсөн уул уурхайн 63 ААН, 87 иргэний үйл ажиллагааг таслан зогсоов

2019-09-11

Сайд нарынхаа картыг сугалсан Ө.Энхтүвшингийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцэнэ

2019-09-16

Буриадын депутат Цыренов: Биднийг улам бүр дарж байгаа ч хүмүүс сэрж байна

2019-09-16

УИХ-ын гишүүн Б.Батзориг Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Вон Юү Чолийг хүлээн авч уулзав

2019-09-16

У.Хүрэлсүх: Ажил хийвэл хий, Монголын төрд битгий гай болцгоо

2019-09-16

У.Хүрэлсүх: Улс орон маань ядуу зүдүү байж болно, гэхдээ шударга нийгэмд амьдармаар байна

2019-09-16

Монголыг аль хэдийнээ устгажээ!

2019-09-16

Монгол, Хятад хүмүүсийн ялгаа

2019-09-14
4:12

Да.Ганболд: Сохор, харанхуй ард түмэндээ хөтлөгдөж явхыг популизм гэдэг

2019-09-14

Дорнод аймгийн Булган сумд дуут хавдар илэрч, хязгаарлалт тогтоожээ

2019-09-16

Муурнаас халдварладаг "токсоплазм" шимэгч нь хүний зан араншинд нөлөөлдөг

2019-09-13

Ийм байхаар харшилтай хүмүүс олшрохгүй яахав дээ...

2019-09-13

ХДХВ/ДОХ-ын дахин ГУРВАН тохиолдол бүртгэгджээ

2019-09-13

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.96%
Ши Жиньпин (БНХАУ)
15.8%
Дональд Трамп (АНУ)
4.84%
Шинзо Абэ (Япон)
3.47%
Ангела Меркель (ХБНГУ)
2.86%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.66%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.95%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.89%
Нарендра Моди (Энэтхэг)
0.75%
Эммануэль Макрон (Франц)
0.34%
Хаан Салман (Саудын Араб)
0.27%
Тереза Мэй (Их Британи)
0.2%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,441

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,226

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,364

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,297