​Зандан бэрстэй УИХ

​Зандан бэрстэй УИХ

Гадныхантай маш муу гэрээ хийлээ, тэгээд хожчих байсан, ингээд чадчих байсан гэж чуулган дээр биеэ битүүхэн магтаад суугаа сайд гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёроор гэрээ хийлгэвэл гадныханд зальдууламгүй харагддаг. Энэ таамгаа би бичиж байв. Хэдэн зуу, мянган км-ын чанад замгүй, цахилгаангүй, усгүй бөглүү цөлд газрын гүнд сураг төдий үнэт чулуу шороог олборлох, баяжуулах, тээвэрлэх, борлуулахад асар их хөрөнгө үрэгдэх агаад унах ашиг эрсдэлтэй. Ийм адармаатай төсөлд хожоотой гэрээ хийж Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёр л чадна (ярианы нь өнгөөр бол). Тэр хоёроор Оюутолгойн гэрээг хийлгэсэн бол алж өгсөн. УИХ-д оюуны нөөц ийм их байхад ашиглаад гялс хөгжих байв. Тэр хоёрын цаана бүр илүү гэрээ хийх гишүүд олон бий (ярианы нь өнгөөр бол). Овгоруудаас нь хулчийгаад тэр хоёрыг зөөлчилж жишээ татсандаа өршөөл гуйя. Алтай таван Богдын мөнх цаст оргил дахь Асгатын мөнгөний ордод шунасан хөрөнгөтнүүдийг тэр хоёр эрхмээр шулуулаад ядуусаа хагартал баяжуулаач. Бусдаас онцгой давуу эх оронч омог тэр хоёрт буцалдаг. Хар элэгтэнд мэхлүүлшгүй суут ухаан зөвхөн тэр хоёрт тусгайлан заяасан нь цухалздаг. Хоёр гишүүн маань өөрсдийн дэндүү давууг хичнээн ч дөвийлгөөд Төр Засаг дүнхүүтээд анзаардаггүй нь гачлан. Тэднийхээ эх оронч нөөцийг ашиглаад хямралаас гарч, өрнөөсөө салж, үсрэнгүй хөгжье. Даваасүрэн, Болорчулуун хоёрын ард Г.Занданшатар, З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Батзандан, Т.Аюурсайхан гээд жинхэнэ чанга гарууд давхар давхар хамгаалалтад жагсдаг. Тэдэнд шулуулахаас айгаад Монголд хөрөнгө оруулагчид ойртохоо болив. 

Оюутолгой зөвхөн өрөнд унагах гэнэ. Зөвхөн өрөнд унагадаг төсөл гэж байх уу? Өрөнд унагаж эх орноо хоослох төслийг гурав дахь хөршийн тагнуул С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар зүтгүүлж байхад УИХ-ын 70 гаруй ямаа, ҮАБЗ гэх сүрдэм оргилийг эзэгнэсэн гурван тэх цөм дугжирч байв уу. З.Энхболд сортоолоогүй бол М.Энхсайхан Тавантолгойг гадныханд 100 жил зүгээр өгчих байв. З.Энхболд биш дор хаяжЛ.Эрдэнэчимэгээр Тавантолгойн гэрээг ахлуулсан бол Шинхуа, Сумитомо Монголын халаасанд орох байж. Тоогүй. Гэхдээ гэрээнд ард түмнээ хожуулах хатуу нөхцөлөө тусгаж чадвал шүү дээ. Өөрөөр хэлбэл тэдний тулгасан баатарлаг эх оронч болзлыг Шинхуа, Сумитомо зөвшөөрвөл гэсэн үг. Зөвшөөрүүлж чадахгүй хоосон хоцорвол М.Энхсайхан, Шинхуа, Сумитомог далд ортол хараах замаар рейтингээ өсгөх салаа зам бий. Тиймээс эх орончдод эрсдэлгүй. Уул ус хүн амаа хайрласан эх орончдын үг Ц.Нямдоржийн өөрийгөө магтах сагсуурлаас арай эрүүл сонсогддог тул ёс зүйтэй лидерийн хүслэн болж ядуурсан бид итгэхийг хичээдэг. “Лам олдохгүй бол буцахдаа залъя” гэгчээр өөр хэнийгээ ч гэх билээ. Жагар, Хонхэрээдэй, С.Эрдэнэ (өөрийгөө галдагч) гээд нөөц лидерүүд масст гайхалтай итгэгдэж буй ч би тэднээс жаахан жийрхдэг. 

Хуулийн орчин Монголд гэнэт яаж ч хувирах ид шидтэй. Г.Занданшатар гишүүний стратегийн хууль шиг хууль дахин гарвал гадныхан оруулсан валютаа алдах аюултай. Тооцоотой хөрөнгө оруулагчид зугтдагийн гол шалтгаан энэ. Занданшатар Салхитыг цодлоод үмхчихсэн. Одоо Цагаан суваргыг хүртэхээр дуглаад буй. Нийгэмчилгээ бол эхэлчихсэн. Эрдэнэтийн 49 хувийг хураав. МСS-ийн босгосон юмс Оджаргалын өмч бус газрын баялаг тул нийгэмчлэх ёстой. Энэ зуур хөрөнгө оруулагч нар монголчууд бизнесийн олон улсын жишиг ойлгож уу гээд эргээд хартал нөгөө Занданшатар нь УИХ-д бэрс гарчихсан заларч байдаг. Занданбэрстэй УИХ-д бяр амтагдаад Оюутолгойг шалав. Мадлах уу өөрсдөө мад тавиулах уу удахгүй. Шатрын дүрмээр бэрс толгой мэдэж нүүдэггүй. Занданшатар бүү хэл Алтаншатар ч ялгаагүй тийм дүрмээр наадна. Бэрсийн толгойноос эзэн нь чимхээд нүүдэг. Ухаалаг эзний бэрс ч уг нь хүчтэй бод доо. 950 саяар кнопоо “ЖДҮ”-дүүлсэн муусайн бод, усан хүү Бэрсний зангаагаар хөдлөх нь гарцаагүй. 

Ямар ч дэд бүтэцгүй, бөмбөрцгийн хүршгүй бартаат бөглүү мухарт, хамтрагч талууд-хэн хэндээ адил ашигтай гэрээ үйлдэх амны зоргоор бурснаар тохирдоггүй. Ашиггүй гэрээ тулгавал арилаад өгөх ихэмсэг баян хөрөнгө оруулагчдыг хоргооход эх оронч омог бус уран ухаан орно. Хоёр талын ашиг хаагуур огтлолцохыг тоон үзүүлэлт шийддэг. Хамгийн хялбар нь хөрөнгө оруулагчдыг зугттал өндөр тоо хэлэх. Өндөр тоо хэлэхэд эрдэм мэдлэг хэрэггүй. Адгийн би ч хэлнэ. Харин хөрөнгө оруулагч нар зугтсанаар нөгөө хайртай ард түмэн чинь л хохирно. Ордуудынхаа нөөцийг агуу гэж бид сагсуурахаас, олборлоход ямар зардал гарахыг мэддэггүй. Зах зээлийн боловсролгүйгээс нөгөө талаа алдагдалд унах нөхцөл тулгахдаа гудийдаггүй. Амьдралгүй санал тавьж буйгаа ойлговол ямар ч тэнэг нэрэлхэнэ. Юу ч ойлгоогүй харанхуй масс ичихээ мэдэхгүй тэнэглэх ой гутам. Юмны учир олж байж тэмцмээр. Ухаалаг тэмцэл-соёл. 

Газрын мухарт ямар ч дэд бүтэцгүй, олборлоход маш их зардал шаардах бөгөөд цэвэр ашиг гарах нь бүрхэг төсөлд дэндүү чанга нөхцөл тулгаж хөрөнгө оруулагчдыг үргээдэг “гавъяа”-гаа манай эх орончид дайснаа хөөж, дээдсийнхээ өвлүүлсэн онгон дагшин газар шороог сэвтээлгүй аварч чадлаа гэж онгирох агаад харанхуй мань тэднийг “жинхэнэ эх орончид” хэмээн өргөмжилж, УИХ-д дахин дахин сонгодог. Үр дагавар нь орлогын эх үүсвэр мега төслүүд харийн хатгаасаар хөдөлдөггүй. Гадны хөрөнгө оруулагчдыг гаргууд хөөвөл УИХ-ын мандат өвөрт гэх тооцоо эх орноо баллаж буй. Байгалиа гэмтээлгүй ашигладаг технологийг монгол хүн хэзээ ч эзэмшиж сурахгүй аятай авирлана. Сурахаас өөр замгүй шүү залуусаа.

Бид хөвчийн хэдэн цаатан шигээ баян жуулчдын амьд үзмэр болох эмгэнэл. Бидний нэг сая нь мал ахуйгаа эрчимжүүлээд, хоёр сая нь Азийн баруудын загвараар уралдах тэнхээтэй. Гуравхан сая хүнд нутаг дэвсгэр, ашигт малтмал, мал сүрэг дэндүү заяажээ. Лусын хишгээр баяжихад сэтгэх чадамж голлодог аж. Бидэнд бас хурд дутдаг. Язганатал хөдөлмөрлөн хөгжиж буй хятадуудыг дуурайх лай гэж дотроо залхуурдаг монгол олон. Тэгж хөгжсөнөөс малынхаа захад хэвтэж байгаад хорвоогийн мөнх бусыг үзэх минь гэх гутрангуй монгол ч цөөнгүй. Хөгжил ганцхан түлхүүртэй. Тэр нь хөдөлмөр. Биеийн амраар хөгждөггүй. Хөгжлийн зам хурдны замаас өөр. Бартаатай. Ядраана. Залуус та нарын яриад буй “баялаг бүтээх бизнес” чинь УИХ-ын гишүүн, төрийн албан хаагч биш. Хөдөлмөр. Хүчээ нэгтгээч. Оюунаа шавхаач. Америк, герман, япон, солонгос, хятад технологиос сурах нээлттэй. Технологийн гайхамшгаас нь хүртээд хөрөнгө оруулалтаар нь бэлжээд инээмсэглэн өндийхийг хичээхгүй, түншлэх санаа өвөрлөж дэд бүтэцгүй цөлд зориглож ирсэн гадны ховорхон бизнес эрхлэгчдийг юун түрүү цус сорогчоор цоллох монгол хаадын жудаг биш шүү ХХI зууны эх орончид оо. Барууныхан бидний Чингисийн удам гэж онгирохыг хятадууд шиг тэвчихгүй. 

Үндсэн хууль сайжраад сайжраад яс мөрдөх иргэн дээрээ ч доороо ч бий билүү гэж бодохоор урам хугарна. Хоёр заалт ойлгомжтой. Гишүүнийг эргүүлэн татах заалт орохгүй. Шүүх прокурор ҮАБЗ-ийн хасар басар хэвээр үлдэнэ. 76-гаас 50 жидүүч. 108-аас хэд байхыг Занданбэрстэй УИХ тооцож буй биз. 

Хамгийн гол нь бид өдгөө хэнээс ч асуухгүй бие даасан бодлого явуулах боломжтой золголоо. Юутай аз вэ. Олдошгүй энэ хувь заяаг А.Амар, П.Гэндэн, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар мэдвэл яаж баярлах байсан бол. Бараг итгэхгүй биз. Одоо хөгжих эс хөгжих зөвхөн биднээс-өөрсдөөс шалтгаална. Эдүгээ Төр Засгийн толгойд залрах залуус сүүлийн зуунуудад заяаж байгаагүй өгөгдлийн үзүүрээс чимхжээ. Энэ түүхэн хувь заяагаа алдалгүй чадмаг ашиглахыг ерөөе. 

 

Доржготов

3
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

О.Ариунзул: Би чиний талд үргэлж бат зогсоно

2019-09-22

Алдартнуудын хамгийн үнэтэй салалтууд

2019-09-21

Дуучин Б.Амархүүг машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилжээ

2019-09-20

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Бохирдсон агаарыг хүчил төрөгч болгон хувиргадаг цамхаг бүтээжээ

2019-09-22

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019-09-18

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ

2019-09-12

Төрийн Банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна

2019-09-20

UNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна

2019-09-20

Капитрон банк “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолголоо

2019-09-20

"Эко констракшн" сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд таван сая төгрөг хандивлав

2019-09-20

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав

2019-09-21

Архангай аймагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүд 110 га-д нөхөн сэргээлт хийжээ

2019-09-20

Хууль бус алт олборлолтыг зогсоов

2019-09-19

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ

2019-09-13

Нийтийн тээврийнхэнд үүрэг өглөө

2019-09-22

3774 орон сууц, 102 сургууль, 51 цэцэрлэгийн халаалтыг өгөөд байна

2019-09-22

“УБТЗ” ХХН-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна

2019-09-22

Налайхын 20.9 км авто замыг ирэх сарын 30-нд нээнэ

2019-09-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Ямар хүнсний бүтээгдэхүүн хоолны хордлого үүсгэдэг вэ?

2019-09-21

Бүсээ айлд орхиж болдоггүй тухай...

2019-09-21

Худалдаж авахдаа мөнгөө хэмнэх хэрэггүй бүтээгдэхүүнүүд

2019-09-20

Тахианы махан "наггет"-ийг гэртээ хийж сурцгаая!

2019-09-20

Э.Цэндбаатар ДАШТ-ий хүрэл медаль хүртэнэ

2019-09-21

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Токио-2020 олимпийн эрхээ авлаа

2019-09-20

Олон улсын жүдо бөхийн холбоо Иран улсын цаашид тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлжээ

2019-09-20

Монголын өсвөрийн баг Вьетнамын шигшээд 0:7-оор хожигдлоо

2019-09-19

Дэлхийн интернэтийн VI их хурал нээлтээ хийлээ

2019-09-20

Компьютерээ хэрхэн вирустүүлэхгүй байх вэ?

2019-09-19

"Windows 10"-ийн шинэчлэлт хийсэн комьпютерүүд интернетэд холбогдох боломжгүй болжээ

2019-09-18

"Google" компани шинэ ухаалаг утсаа ирэх сарын 15-нд танилцуулна

2019-09-18

Малынхаа буяныг барж байна даа. Монголчууд минь...

2019-09-20

Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөдөг ганц бие ээжүүд...

2019-09-19

Хотын дарга аа, нийтийн тээврийн тоогоо нэмээч!

2019-09-18

Сайжруулсан түлш утааг 50 хувиар бууруулна гэдэгт иргэд итгэхгүй байна

2019-09-18

Жимс ногоо эрт цагт ямар харагддаг байсан бэ?

2019-09-22

Нэр бүхий эм ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлнэ

2019-09-22

Сарын турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

2019-09-21

Томуугийн эсрэг вакциныг 40-45 мянган төгрөгөөр хувийн эмнэлэгүүдэд хийж эхэлжээ

2019-09-20

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.20)

2019-09-20

Podcast news - Цаг үе (2019.09.20)

2019-09-20

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.19)

2019-09-19

Podcast news - Цаг үе (2019.09.19)

2019-09-19

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

2019-09-22

Монгол-Энэтхэг улсын хамтарсан мэдэгдэл

2019-09-21

Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг батлах тогтоолд хориг тавилаа

2019-09-20

Г.Уянга: Өдгөө улстөр бол тэрбумтнуудын хийдэг ажил болж хувирсан байна

2019-09-20

Хар тамхи хэрэглэсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах хууль хэрэгжиж байна

2019-09-22

Авлигын талаар мэдээлсэн иргэний эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ

2019-09-22

Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа

2019-09-20

Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа

2019-09-20

"Босоо Хѳх Монгол" бүлгэмийн тэргүүн Г.Ганхуяг: Сэлэнгэ аймагт Монгол хүн ундны усаа хятадуудаас худалдаж авдаг болсон байна

2019-09-20
4:48

Одоо болон ирээдүйд хамгийн эрэлт хэрэгцээтэй МЭРГЭЖИЛ юу байх вэ?

2019-09-20

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой хөдлөшгүй баримтууд байна

2019-09-18

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Х.Тэмүүжин УИХ-ын болон ерөнхийлөгчийн зөрчилдөөнийг ингэж шүүмжлэв

2019-09-18

Дэлхийн 160 орны хүүхдүүд хичээлээ хаяжээ

2019-09-20

АНУ, БНСУ-ын ерөнхийлөгч нар уулзана

2019-09-20

Хятадын шахалтаар Тайваниас дахин нэг улс холбоогоо тасаллаа

2019-09-20

Хойд Солонгос цөмийн пуужин тээвэрлэх чадвартай шумбагч онгоцоо усанд тавина

2019-09-20

Хуучны байрнууд дах зарим хачирхалтай зүйлс ямар зориулалттай байв?

2019-09-22

Америк бүсгүй эмчилгээ хийлгээд цэнхэр цустай болжээ

2019-09-21

Персийг яагаад Иран гэж нэрлэх болсон бэ?

2019-09-21

Таны дуу хоолойноос дараах 7 зүйлийг мэдэж болно

2019-09-21

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Ногооны хороор мөнгө угаахуй

2019-09-22

Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...

2019-09-22

Ядуурал гэх тэсрэх бөмбөгөн дээр амарлингуй суух гутамшиг

2019-09-22

Спорт бол Улс төр биш. Биеэрээ нэг үзээрэй өөрийнхөө сэтгэгдлийг бичлээ

2019-09-21

Баялгийн сан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гялайх ганц заалт

2019-09-20

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

2019-09-19

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг бүх банканд адил 24 хүртэл сар болгох чиглэл өгчээ

2019-09-19

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

2019-09-18

Солонгос зураачийн ахин "амьдруулсан" бүтээлүүд

2019-09-21

Б.Марал: Балетад өрсөлдөхөөс илүү өөртэйгөө тэмцэх нь чухал

2019-09-20

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа...

2019-09-19

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Нэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ

2019-09-22

"Ариун" Ганга мөрөн аврал эрж байна... (Фото төсөл)

2019-09-20

Элдэв зураг (80 фото) №626

2019-09-20

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.78%
Ши Жиньпин (БНХАУ)
15.86%
Дональд Трамп (АНУ)
4.8%
Шинзо Абэ (Япон)
3.42%
Ангела Меркель (ХБНГУ)
2.89%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.7%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.99%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.92%
Нарендра Моди (Энэтхэг)
0.72%
Эммануэль Макрон (Франц)
0.33%
Хаан Салман (Саудын Араб)
0.33%
Тереза Мэй (Их Британи)
0.26%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,448

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,241

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,368

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,301