Сайд Д.Сумьяабазарыг огцруулахыг шаардаж, Ерөнхий сайдад ил захидал илгээжээ

Сайд Д.Сумьяабазарыг огцруулахыг шаардаж, Ерөнхий сайдад ил захидал илгээжээ

"Эрдэнэс-Тавантолгой” компанийн Үйлдвэрчний хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазрыг огцруулахыг шаардаж, Ерөнхий сайдад захидал илгээж буйгаа мэдэгдлээ.

Үйлдвэрчний хорооны дарга С.Эрдэнэ "Сайд Д.Сумъяабазар нь сүүлийн үед “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд хэтэрхий оролцож, Цанхийн зүүн хэсгийн 30 хувийг хөрөнгийн зах зээлд гаргах замаар IPO хийх Засгийн газрын тогтоолыг хувийн сонирхлоор гуйвуулан хэрэгжүүлж байна. Тэр ч байтугай Цанхийн зүүн хэсгийн 30 хувийг  борлуулах тендерт Хятадын нэр бүхий хөрөнгө оруулагчийг ямарч тендергүйгээр шалгаруулах амлалтыг өгсөн байх магадлалтай байна.  Энэ нь эх орноосоо урвасантай ижил үйл явдал болж байна. Д.Сумьяабазар  өөрөө хувийн уурхайтай нь эрх ашгийн зөрчил үүсгэхээс гадна сайд болсноосоо хойш манай компанид 58 хүнийг шахаж томилуулсан" гэж мэдээллээ. 

ИЛ ЗАХИДАЛ

Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүх Танаа

2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр   

Эрхэм Ерөнхий Сайд Таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Улс орноо эрчтэй хөгжүүлэх, мафижсан бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэж байгаа Таны ажил үйлсэд дахин амжилт хүсье.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ажилчин, албан хаагч, ажилчид бид Таны эх оронч сэтгэл, тууштай зүтгэлийг талархан дэмжиж байдаг төдийгүй өөрсдийн хувь нэмрээ хүлээсэн үүргийнхээ хүрээнд улам ихээр оруулахыг хичээж ажиллаж байгааг манай компанийн нэр хүнд, улсын төсөвт оруулсан ашиг орлогоороо илтгэж байгаа гэж итгэж байна. Манай хамт олон энэ байдлаа улам тогтвортойгоор нэмэгдүүлж хичээнгүйлэн ажиллах итгэл сэтгэл дүүрэн нэгэн хамт олон болон төлөвшиж байгаа билээ.

Манай компанийн улс их орондоо олон сайн жишиг /стандарт/-ийг бий болгосон олон жилийн зүтгэлийг Таны удирдаж байгаа Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нь өөрийн эрх мэдэлд дулдуйдан, сайдын эрх мэдлээ ашиглаж хувийн сонирхлоороо хандаж дураараа аашлан тооцоо судалгаагүй, бүдүүлэг үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэх шаардлага тулгарсанд харамсаж байна.

Та үүссэн нөхцөл байдалд анхаарлаа хандуулж улс орон, ард түмнийхээ өмнө хариуцлагатай шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Сайд Д.Сумъабазарыг УИХ-ын гишүүний өргөсөн тангараг, ажил  үүргээ умартаж засаглалын эрх мэдэлдээ илүү анхаарч хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж өнөөдөр манай улс орны өнгө үлгэр дуурайлал болж байгаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд хутгалзан орж байгааг анзаарч хараад ажилчид бид гайхаж байна.

Саяхан Засгийн газраас гаргасан 296 дугаар тогтоолыг шууд хэрэгжүүлж эхэлснийг хувийн үйл ажиллагаагаа, санаа сонирхолоо илтгэсэн үйлдэл гэж харж байна.

Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК, БНХАУ-ын иргэн Чэн овогтой Юнфейнийг хөрөнгө оруулалтай гэгдэх болсон “Ти Ти Жи Си Өү” ХХК-тай байгуулсан “Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-ний эхний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дууссан боловч Сайд Д.Сумъяабазар өөрийн шийдвэр удирдамжаар гэрээг дүгнэж үр дүнг хэлэлцүүлэлгүй, хууль бус аргаар, эрх мэдлээ хэтрүүлж хүчирхийлэх замаар үргэлжлүүлэн манай уурхай болон монголын ард түмний үндэсний эрх ашигт эдийн засгийн хохирол учируулсаар байна. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үл тоож эрх зүйт төрийн тогтоодог хууль ёсны дэг журмыг ноцтойгоор зөрчин хийж байгаа үйлдлийг цэргийн алба хаасан, жирийн иргэний үүргээ үргэлж насан туршдаа хүндэтгэн дээдэлдэг миний хувьд эх орноосоо урвасан, бусдын нөлөөнд автаж хар амиа бодсон арчаагүй амьтны амь тавьсан байдал гэж үзэж байна.

Эрхэм Ерөнхий Сайд аа, би дээрх байдалд  хувийн  сонирхолоороо хандаагүй гэдгээ онцлон хэлэх хэрэгтэй юм. 2015 онд манай компанийн ажилчид өр зээлтэй, ямар ч ирээдүйгүй дүр зурагтай байхад эх орон ард түмнийхээ язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг эрхэмлэн дээдлэн үр хүүхэд хойч үеийнхээ төлөө тэмцэж өдий зэрэгтэй олон хүний шүлс гоожуулсан ашиг орлоготой  компани болгожээ. 2015 оны тэр байдал Сайд Д.Сумъяабазараар улбаалан дахин сэргэж байгаад харамсаж байна. Манай улсын өнгөрүүлсэн цаг хугацааны улс төр, эдийн засаг нийгмийн түүх ийм нөхцөл байдалд оновчтой шийдвэр, гарц гаргалгааг олох  сургамж сургаалыг  үлдээсэн гэж найдаж байна.

Манай компанийн хамт олон, нийт уурхайчид бид нийгмийг эрүүлжүүлэх их үйлсэд тэргүүлэн манлайлж ард түмэндээ хандахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Таныг гүнээ хүндэтгэсэн

Монгол Улсын иргэн

“ЭВ САНААНЫ НЭГДЭЛ” Үйлдвэрчний эвлэлийн Тэргүүн,

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний Үйлдвэрчний эвлэлийн Дарга                                    ЭРДЭНЭ. С

31
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Залуу насандаа ухаарвал зохих амьдралын 6 үнэн

2019-11-11

Өлсөхгүйгээр жингээ хасах “5 халбаганы дэглэм”

2019-11-11

Унтахын өмнө мөрдөх 8 дүрэм

2019-11-10

Ууц нуруугаар нь өвддөг хүмүүс сармис хэрэглээрэй

2019-11-10

Сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад хүүхдийн байгууллагын эмч нартай хамтарна

2019-11-11

Эрдэмтэд залуудаа их ажиллавал хөгшрөхдөө хурдан халцардаг болохыг тогтоожээ

2019-11-10

“City Cancer Challange” хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2019-11-08

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээний хугацааг 9 сар болтол богиносгож чадсан анхдагч орны нэг болжээ

2019-11-07

БОЛОВСРОЛ гэж юу вэ?

2019-11-11

Д.Ундармаа: Сэтгэл зүйч ажилласан сургуулиудад олон эерэг өөрчлөлт ажиглагддаг

2019-11-08

Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлгийн материал хүлээн авч байна

2019-11-04

О.Янжмаа: МУ-ын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1466 оюутан суралцаж байна

2019-11-01

“Цөмөөхэй” балет ирэх сард тоглогдоно

2019-11-12

О.Есүгэн "Токио 2020" олимпийн наадмын эрхээ авлаа

2019-11-07

“Монгол гэр, өв соёл”-ыг уламжлан үлдээсэн оюуны бүтээл хэвлэгдлээ

2019-11-07

"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлье

2019-11-07

Энэ оны дэлхийн хамгийн "залуу" 10 тэрбумтантай танилц

2019-11-11

NBA-ын одуудын үзэсгэлэнт эхнэрүүд

2019-11-11

Нүүрээ будаагүй ч, үзэсгэлэнтэй харагддаг одууд

2019-11-10

Алдартнуудын "олонд танигдаагүй" ах дүүс

2019-11-08

Тоймч Ш.Гантулга Монголын Үндэсний Фронтын тэргүүн болжээ

2019-11-12
56:22

"Ам нээвэл" нэвтрүүлэгт "Bloomberg" телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгион оролцов

2019-11-12

Эрчүүд яагаад эгчмэд бүсгүйд татагддаг вэ

2019-11-11

Б.Найдалаа: Д.Одбаяр Монголын ард түмнээс уучлал гуйгаад сайн дураараа огцрох ёстой

2019-11-11

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

Podcast news - Цаг үе (2019.11.12)

2019-11-12

Цаг үе, өдрийн дугаар (2019.11.11)

2019-11-11

Podcast news - Цаг үе (2019.11.11)

2019-11-11

Podcast news - Таны амралтанд (2019.11.09)

2019-11-09

Монгол хар ухаанаар...

2019-11-12

Дотор арзайтал бичжээ. Юм бичвэл ингэж л бичих хэрэгтэй...

2019-11-11

Бүргэд...

2019-11-11

Төрийн хууль

2019-11-10

40 жилийн тэртээ: Ираны хувьсгал, Америкийн дипломатчдыг барьцаалсан хэрэг

2019-11-12

Солонгосын бөөнөөр нь "оршуулах ёслол"

2019-11-11

Хятадын нэгэн ресторан шар айраг онгойлгох өвөрмөц арга сэджээ...

2019-11-11

3 сарын зөрүүтэй төрсөн ихрүүдийн хувь тавилан

2019-11-11

Монголын төр дэх МАН-ын ЖДҮ-чдийн жагсаалт ил боллоо

2019-11-12

АН-ын мөнгөний сонгууль

2019-11-12

Х.Баттулга ард түмнээс сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч болох уу?

2019-11-12

БНСУ-аас Монгол зэрэг 10 оронд суугаа Элчин сайдуудаа эгүүлэн татлаа

2019-11-11

Хууль бусаар цэцэрлэгийн хүүхдүүдээс мөнгө хураан авсан зөрчил илрүүлэв

2019-11-12

Иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг орчны цасаа цэвэрлэхийг анхааруулж байна

2019-11-12

Хилээр их хэмжээний сам хорхой хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

2019-11-12

Нэг хот-нэг стандарт нийслэлийн анхдугаар зөвлөгөөн эхэллээ

2019-11-12

ХХБанкны 300-н номын сан тохижуулах хөтөлбөр амжилттай үргэлжилж байна

2019-11-12

Хүүхдүүд “Дэлхийн шинжлэх ухааны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

2019-11-12

Капитрон банк 18 жилийн ойгоороо хосоор нь Европ аялуулна

2019-11-12

"TCS New York Marathon"-д Монголын баг оролцлоо

2019-11-11

Ганц бие хүмүүсийн өдөр “Alibaba” компани шинэ дээд амжилт тогтоожээ

2019-11-12

Хонг Конгт зорчих Монгол иргэдийн анхааралд

2019-11-12

Денге хэмээх чичрэг өвчин бэлгийн замаар халдварласан 2 дахь тохиолдол бүртгэгдлээ

2019-11-11

Хятадад “Ганц биечүүдийн өдөр”-т зориулан цахим дэлгүүрүүд хямдрал зарлажээ

2019-11-11

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ

2019-11-12

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл (слайд танилцуулга) НУТГИЙН УДИРДЛАГАТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

2019-11-12

Үндсэн хуулийг өөрчлөх төсөлгүй болжээ

2019-11-12

Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

2019-11-11

Монголд алмазын орд байдаг уу?

2019-11-12

Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-11

Ерөнхий Сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

2019-11-08

Иргэний мэдээлэлд "өвдөг шороодсон" Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөр болжээ

2019-11-04

61 иргэнд хүүгүй, барьцаагүй зээл олгоно

2019-11-12

Шимтгэл нэмэгдсэнээр тэтгэврийн санд 540 тэрбумын ачаалал үүснэ

2019-11-11

Я.Эрдэнэсайхан: ЖДҮДС-гаас зээл авсан төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ

2019-11-11

Хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшид ямар өөрчлөлт оров

2019-11-10

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн

2019-11-10

Элдэв зураг (70 фото) №633

2019-11-08

Оросын л гудамжинд харж болох "сонирхолтой" дүр зургууд

2019-11-05

Аль нь ээж нь вэ?

2019-11-04

Н.Төгсцогт Гарри Рассельтэй /WBС/-гийн Дэлхийн аваргын төлөө тулалдана

2019-11-12

Алина Загитова: Шүхэртэй үсрэлт хийхийг хүсдэг

2019-11-12

Н.Түвшинбаяр сагсан бөмбөгийн багтай боллоо

2019-11-12

Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих ажил эрчимтэй хэрэгжиж байна

2019-11-11

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Ширгэж буй Монгол

2019-10-28

Сонирхолтой гарал үүсэл бүхий үгс

2019-10-24

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

2019-10-24

Анхаар: Богд ууланд баавгайн мөр илэрчээ

2019-10-22

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.48%
Ши Жиньпин (БНХАУ)
16.28%
Дональд Трамп (АНУ)
4.55%
Шинзо Абэ (Япон)
3.44%
Ким Жон Ун (БНАСАУ)
3.03%
Ангела Меркель (ХБНГУ)
2.53%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.21%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.76%
Нарендра Моди (Энэтхэг)
0.66%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Тереза Мэй (Их Британи)
0.3%
Эммануэль Макрон (Франц)
0.3%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,515

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,409

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,416

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,335