Түмний төлөө…

Түмний төлөө…

Одоогоос тавиад жилийн өмнө биднийг сургуулийн дотуур байранд байхад манай сургуулийн няраваар Лхамдорж ах ажилладаг байв. Лхамдорж ах их ажилсаг, шулуун шудрага, өндөр нуруутай, нилээд биерхүү, махлаг бор царайтай, хатуу ширүүн яриа хөөрөөтэй, анд их хорхойтой хүн байж билээ. Лхамдорж ах зөвхөн нярав төдийгүй манай сургуулийн үсчин, усчин, дархан, мужаан, мал нядлагч, анчин, галч гээд л үйлчилгээний бүхий л хар бор ажлыг нугалж байдгаараа Гомбосүрэн Гомоо захирлын баруун гар аж ахуйн дарга эд хөрөнгийн сан хөмрөгч байсан мэт санагддаг юм.

Өвөл болохоор, Лхамдорж ах багш нарын контоорын зүүн талын жижиг цагаан байшинд гал түлж, ус халааж, тааз түмпэн тавин бидний толгой дээрээс халуун бүлээн ус хийж усанд оруулдаг байв. Шинэ жилээр Лхамдорж ах байрны бүх хүүхдэд нэг нэг хөлдүү алим баярын нэмэгдэл гэж өгнө. Түүнийг хөлдүүгээр нь мэрж идэхгүй бол гэсэхээрээ шүүс нь гойжоод идэхийн аргагүй болдог.

Бүтэн сайн өдөр Лхамдорж ах өдрийн хоолон дээр өөрийн биеэр ирж бүхэл мах тэгш хуваан өгч, шөлөнд нь Самбуубүжид Ониогийн чанасан шар будааг цадталаа идэснээр долоо хоногт ямарч гэсэн нэг удаа дотуур байрны хүүхэд бидний гэдэс сайн цаддаг байв.

Хавар болоод сургуулийн зоорины мах дуусахаас ч болсон уу, муудахаас ч болсон уу, эсвэл байрны хүүхдийн хоолонд нэмэр болох зорилгоор ч юмуу, мэдэхгүй, ямар ч гэсэн Лхамдорж ах ангийн буугаа үүрэн сумын урд талын Цагаан Хайрхан уулаас гурав дөрвөн харлаг тэх унаган бидний хоолонд нэмэрлэдэг байв.

Намар болохоор, Лхамдорж ах Даш Гаагаа багшийн хамт сургуулийн хэдэн хүүхдийг аваад шавганд явна. Нэг хүүхэд нэг удаа арван тэвэр шаваг түүх үүрэгтэй ч зарим нэг нь шавгийг сэгсийтэл нь тавьж оромдов ч Лхамдорж ахын хараанаас мултрахгүй. Хуурамч арван тэврийг Лхамдорж ах бүгдийг нь нийлүүлэн дээрээс нь ганц дэвсэн нэг тэвэр болгоод машины тэвш руу шидчихдэг байж билээ.

 

Өнөө цагт ч аливаа нярав үйлчлэгч зарц менежер гүйцэтгэх хэрэгжүүлэх албан хаагч гээд бүгд л үндсэндээ ижил төстэй хэн хэн нь ажилдаа эзэндээ үнэнч шударгаар зүтгэж эзэнийхээ өрх гэр байр сууц ажлын байрыг нь эмх цэгцтэй цэвэр цэмцгэр гэр бүлийн гишүүдийг мөр бүтэн гэдэс цатгалан халуун дулаан, хангалуун сэтгэлтэй байлгах үндсэн үүргээ амжилттай биелүүлэх ёстой. Хариуд нь нярав гэрээ ёсоор хөлс урамшил авч ажлын гэрээгээ сунган амьдрал нь баталгаатай болж бор гэдсээ божийлгож ар гэр үр хүүхдээ ч тэжээж байдаг.

Гэрийн эзэний хөлсөө урсгаж байж авчирсан орлого мөнгө төгрөг хоол унднаас үйлчлэгч нярав өчүүхэн ч хумслах хар буруу санаагүйгээр зөв зохистой зарцуулж ганцхан эзэндээ үнэнчээр зүтгэх ёстой гэдгийг өнөөгийн манай сайд дарга баячуудын гэрийн филипино үйлчлэгч нараас авхуулаад ямарч зарц нярав үйлчлэгч сайн мэднэ. Харин тэд маань филипино үйлчлэгч шигээ ард түмэн гэсэн Эзэндээ хорин найман жил хэрхэн үнэнч үйлчлэж үүргээ хир зэрэг ухамсарлаж ирсэн байдаг юм бол.

Эзэнийхээ талхны мөнгө гурил будаанаас нь хумслан энд тэнд аваачин хадан доогуур эсвэл оффшорт нуун казино тоглох юм бол эзэний хатуу хяналт хурц хараанаас хаа ч холдолгүй тэр дороо баригдан эзэндээ ичгүүртэйгээр хөөгдөн гэрийн эзэн шударга нэгнийг дэлхийн хөдөлмөрийн зах зээлээс ядах юмгүй сонгон шалгаруулж аваад хөдөлмөрийн гэрээ хууль журмын дагуу хийгээд гэрийн үйлчлэгчийн ажилд томилдог хуультай цаг үед бид амьдарч байна.

Германы ард түмэн эрдэнэсийн сан эрх мэдлээ Ангела Меркель гэдэг сайн няравт хариуцуулснаар улс гэр нь цэцэглэн хөгжсөөр ард түмэн сэтгэл хангалуун амьдарсаар тэд сайн зарц үйлчлэгч засаг төрдөө итгэл хүлээлгэлсээр арван дөрвөн жилийг ардаа орхиж байгаа гол шалгуур нь түүний Төрийн алба бол түмний зарц байх үүргээ сайтар ухаарсандаа байгаа юм.

Харин манайхан бол ард түмэн картын бараа гурил будаа талх тарианд оочерлож байсан хүнд жилүүдэд ч Монгол банкны хэдэн залуу ард түмний хариуцуулж өгсөн хамаг алтаар нь банк хоорондын дилер гэгч тоглоом тоглож олон улсын банк хоорондын арбитражид 100 сая доллар алдаж төлбөрт нь улсын нөөцийн 4,4 тонн алтаар хааж байсныг залуу хойч үедээ дахин сануулахад илүүдэхгүй бизээ.

Ард түмэн Төв банкны өрийг төлж дууссантай залгуулаад төрийн мэдлийн Хадгаламж банкнаас 14 тэрбум сох дутаж холбогдох газрууд хүүе хай яав ийв гэтэл хариуцаж байсан няравууд нь нийлж хулгайлаад казино тоглоод дуусгасан гэхэд ард түмэн мөн л урд хормойгоо нөхөн байж өмнөөс өрийг нь барагдуулсан.

Хэдэн жилийн өмнө олон улсын арбитрын шүүхээс Монгол Улсыг Канадын Торонто хотод төвтэй Дорнод аймагт ураны орд газарт үйл ажиллагаагаа явуулж байсан Канадын уурхайн Хан Ресурс компанийн ураны ордыг эзэмших тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж цуцалсан хэмээн үзэж, тус компанид 100 гаруй сая долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр олон улсын арбитраас гаргасныг мөн л ард түмэн хойд хормойгоо нөхөн байж барагдуулж дуусгасан.

Далан жил социалист өмчтэй харьцаж ирсэн бидэнд болон хуучин соц орнууд, колоний дараахь шинэ тулгар тусгаар тогтносон орнуудад иргэд аливаа өмчид миний юм биш хүний юм гэсэн сэтгэлээр нэг хэсэгтэй хандаж байдаг бол олон зуун жилээр тусгаар тогтносон их гүрнүүдийн иргэдэд олон нийтийн нийгмийн үндэснийхээ бүх зүйлд өөриймсөг хандах үзэл /sense of ownership/ нилээд түгээмэл байдаг. Энэ нь монгол төрийн хариуцлагагүй байдал, ард түмний өмч хөрөнгийг хайр найргүй хулгайлагчдыг зөвтгөх үндэслэл огтхон ч болохгүй бөгөөд энэ нь шилжилтийн үед төрөөс иргэдэд монгол үндэснийхээ бүх зүйлд өөриймсөг хандах үзлийг түгээн дэлгэрүүлж төлөвшүүлэх асуудлыг орхигдуулсантай холбоотой.

Эрдэнэтийн 51 хувийг Стандарт хэмээх томоохон ломбарданд Монголын засгийн газар нь бизнесийн нэгэн хуурай дүүдээ баталгаа гаргаж байгаа нь энэ гээд ганц саалийн үнээгээ барьцаанд тавьснаас болоод арбитрын маргаан олон жил үргэлжилж бид ялагдал хүлээж төлбөрийг нь саяхан төлж дуусгасан. Стандарт болон аль ч ломбард нь хэнд ч мөнгө зээлүүлэхдээ баталгаатай араанд хийж байж ямарч алдагдалгүй ажиллах бүх нүх сүв нүүдлийг тооцож байж хийдэг, олон улсын хууль дүрэм журам сайн мэдэхгүйгээр нь далимдуулж гэнэдүүлж байгаад гарын үсэг зуруулж бүр гаршсан нөхдүүд байдаг. Ямар нэгэн юм болоход тэд зөвхөн хөрөнгийн баталгаа гаргаж олон улсын арбитрын конвенцид нэгдэж гарын үсэг зурсан Засгийн газартай л тооцоо бодохоос дотоодын нэг компани падлий ч байхгүйг гэрээндээ тусгадаг.

Цаашдаа монголын ард түмэн өөртөө илжиг мэт үнэнчээр зүтгэх, ард түмнийхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй мөртлөө олон улсын луйварчдыг ч онхолдуулж цаана нь гарч сэтгэх чадалтай эх оронч охид хөвгүүдээр итгэлтэй зарц няраваа болгон Монгол гэсэн гэрээ цэгцлэж төрөө төвхнүүлэх цаг болжээ. Цагтаа ард түмний ийм хөвгүүд болох Чойбалсан Цэдэнбал нар Монгол гэрээсээ хулгайлж оффшордож эх орон эцэг өвгөдийнхөө өмч хөрөнгийг үрэн таран хийх нь бүү хэл цэрэг нормны хувцастайгаа л өдөр шөнөгүй бидний эрх чөлөө тусгаар тогтнол сайн сайхны төлөө үнэнчээр зүтгэж байсан, соц нийгмийн үед та бидний аав ээж ч тийм байсан, ийм уламжлал өөриймсөг үзэл итгэл сэтгэл бидэнд бий.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

Франц улс "Facebook" компанийн криптовалютыг европд ашиглуулахгүй байх арга хэмжээ авна

2019-10-03

"Аль нь дийлэх бол?" - Байгаль дээр өрнөхгүй сонирхолтой тулаанууд

2019-10-15

М.Өлзийтөмөр: Амьтанд хайртай хүмүүст зориулсан муур, нохойны кафе нээнэ

2019-10-15

Дэлхийн хамгийн "хөгжилтэй" оршуулга Ирландад болж өнгөрчээ

2019-10-15

Хуучин Югославын орнууд дахь жуулчдын заавал үзэх 7 газар

2019-10-15

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

2019-10-16

Аавын үгүйд...

2019-10-16

Хагас зуун жил нум эвшээлгэсэн нутгийн ах...

2019-10-15

Нүд бүр харж, хамар болгон үнэрлэж байна...

2019-10-15

Ноолуурын үнэ дунджаар 53-64 мянган төгрөгийн үнэтэй байна

2019-10-15

Х.Мандахбаяр: Мөнгөгүй байгаа нь сэтгүүлч худалдагдах эрсдэлийг өсгөөд байна

2019-10-15

Ховд чиглэлд зорчиж явсан 35 зорчигчтой автобус шатжээ

2019-10-15

Дани улсын банк хасах хүүтэй орон сууцны зээл гаргажээ

2019-10-15

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30

Бид сүүлийн 20 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-09-24

О.Ариунзул: Би чиний талд үргэлж бат зогсоно

2019-09-22

Podcast news - Цаг үе (2019.10.16)

2019-10-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.10.15)

2019-10-15

Podcast news - Цаг үе (2019.10.15)

2019-10-15

Podcast news - Цаг үе (2019.10.14)

2019-10-14

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

Г.Занданшатар: Дэлхий дахинд зэвсгийн хүчээр сөргөлдөхөөсөө илүү эрдэм оюунаар өрсөлдөх шинэ эрин эхэлжээ

2019-10-06

С.Чинзориг: Мэргэжлийн боловсролын салбарт үнэлэлт, дүгнэлт өгөх цаг болсон

2019-10-02

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

"Ам нээвэл" нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэв

2019-10-16
1:54:39

"УлаанБал" хэлэлцүүлэг: Түлш сайжирч нийслэлчүүд тайван унтаж болохоор болсон уу?

2019-10-16

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Оюутолгойн талаар ноцтой баримтыг дэлгэлээ

2019-10-15

Т.Хасбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцвэл "зулын гол" болно

2019-10-15

Ямар ч эм хэрэглэхгүйгээр ханиадаа эдгээж сурсан ээж охин хоёр

2019-10-15

Ш.Ариунжаргал: Намар өвлийн завсарт аньс, нэрс, чацарганаар дархлаагаа дэмжиж хэвшээрэй

2019-10-15

ЭХЭМҮТ вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо

2019-10-14

Эрүүл Мэндийн Яамны ТНБ Даргыг улс төрөөс ангид томилж чадах уу?

2019-10-14

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Мэргэжлийн хүний хувьд энэ шуугиан тариад байгаа шахмал түлшний талаар хэдэн үг хэлье...

2019-10-10

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа

2019-10-08

Хорт хавдрын эсрэг шинэ вакциныг амжилттай туршжээ

2019-10-15

200 гаруй хүүхдийг хүчирхийлсэн гаж донтон шоронд нас барсан байдалтайгаар олджээ

2019-10-15

Владимир Путин: Хятадыг тогтоон барих боломж байхгүй

2019-10-15

Өмнөд Африкт арслангийн 342 кг ясыг хилээр гаргахыг завджээ

2019-10-15

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд

2019-10-12

Ё.Баатарбилэг: Хариуцлага тооцох гэж байгаа юм шиг болж ирээд хуйвалдаж алга болсоор өнөөг хүрлээ

2019-10-16

Б.Хурц нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов

2019-10-09

Ш.Батхүү гомдлоо татсан тул хэргийг хэлэлцэхгүй

2019-10-09

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 4 хуулийн төсөл өргөн барилаа

2019-10-09

Ub Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болоорой!

2019-10-16

Монголын Залуучуудын Холбооны гадаад дахь салбар зөвлөл байгуулагдаж байна

2019-10-15

5 жил тутам интернет роутерээ шинэчлэх шалтгаан

2019-10-15

“Мэдээлэл технологийн чиглэлээр суралцагч оюутнуудад зориулсан Хаан банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр 2019-2020" зарлагдлаа

2019-10-15

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Судас руу агаар орвол юу болох вэ?

2019-10-15

Хүүхэдтэйгээ муудалцахгүйгээр даалгавар хийлгэх ШИЛДЭГ АРГУУД

2019-10-15

Хэрхэн олны өмнө цэгцтэй, сандралгүйгээр ярьж сурах вэ?

2019-10-14

Анхаар: Хоолны үлдэгдэл, аяга тавгаа угаахгүй хонуулах нь ямар аймшигтайг мэдэх үү…

2019-10-14

Майкл Вайс: Монголын шигшээ сүүлийн 2.5 жилд юу сурснаа харуулна

2019-10-15

Манай 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй Элсний наадамд 2 хожил авчээ

2019-10-15

Мастеруудын дэлхийн аваргад түрүүлсэн Монголын долоо, найм дахь тамирчин болж байна

2019-10-14

Шинэ аваргууд тодорсон ахмад даамчдын "УАШТ-2019"

2019-10-14

Ши Жиньпин даргын олонтаа онцолсончлон Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямагт хүндэтгэнэ ээ

2019-10-16

Саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ

2019-10-16

Ч.Хүрэлбаатар: Дараа нь бичиг өгсөн гишүүд, тэгээд концесс, тендер орж ирнэ

2019-10-16

Монголд өнөөдөр шударга бусаар баяжсан хөрөнгөтний төр засаг ноёрхлоо тогтоожээ

2019-10-16

Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ

2019-10-15

Хоёр их гүрний худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

2019-10-14

Э.Болортулга: МСНЭ-ийн гишүүдийн татварын орлого нийт зардлын 15 хувиас хэтэрдэггүй

2019-10-08

Д.Оюунхорол: Төр иргэддээ боломж олгох үүднээс барьцаагүй зээл олгох шийдэлд хүрсэн

2019-10-04

Драмын театрын ягаан байшингийн дотор талын бодит байдал

2019-10-14

Кёкүшюзан Д.Батбаярын хүү шинэ уран бүтээлээ гаргажээ

2019-10-13

"Нарантуул" захын нэг өдөр

2019-10-13

Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан хурал болж байна

2019-10-11

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.51%
Ши Жиньпин (БНХАУ)
16.0%
Дональд Трамп (АНУ)
4.72%
Шинзо Абэ (Япон)
3.39%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.88%
Ангела Меркель (ХБНГУ)
2.82%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.21%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.86%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.4%
Эммануэль Макрон (Франц)
0.29%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,482

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,320

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,387

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313