Ахмад үеийн баатрууд...

Ахмад үеийн баатрууд...

Халх голын дайны түүхт ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ахмад үеийнхээ баатарлаг хөдөлмөрч дайчин уламжлалыг залуу хойч үедээ улам ихээр таниулан тэднийгээ цэрэг эх оронч үзлээр цэнэглэх нь  төрийн үүрэг төдийгүй түмний нэг болсон цэрэг миний үүрэг бас мөн.

Ахмад үе маань юуны төлөө Алтайн нуруунд Оспаны дээрэмчидтэй алалцаж алтан амиа алдаж, Халх голд харийн дайсантай тулалдаж халуун цусаа урсган Элст манханд элдэж Хянганы нуруунд хиаруулж байв. Тэд алга дарам газар шороо эх орон тусгаар Монголынхоо төлөө халуун амь бүлээн цусаа зориулан байж асар их үнэ цэнээр азтай жаргалтай алттай мөнгөтэй оюутай зэстэй есөн эрдэнийн орныг халдашгүй дархан хил хязгаар тусгаар тогтнол тугтай тамгатай нь бүрэн бүтнээр нь бидэнд хүлээлгэн өгсөн юм.

1945 оны чөлөөлөх дайнд Аюуш баатар Ардын армийн байлдагчаар цэргийн алба хааж байхдаа Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч их хүчээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар арван нэгэн удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ. Баатар Гэлэгбаатар Халх голын дайнд Японы самурай нарын эсрэг 1939 оны тавдугаар сард болсон удаа дараагийн тулалдаанд дайчдаа чадамгай удирдан зохион байгуулж байлдсан ба мөн сарын 28-ны өдөр дайсны давшилтыг пулемётчин есөн нөхрийн хамт арвуулхнаа тогтоон барин эрэлхэгээр тулалдаж байгаад амь үрэгджээ.

Даваадорж баатар Ховд аймгийн нутаг дахь хилийн цэргийн 6 дугаар отрядад алба хааж хөнгөн пулемётын туслах наводчик байхдаа 1948 оны 7 дугаар сарын 7-8-нд Бүдүүн харгайтын гол орчмоор хил нэвтэрч ирсэн гоминдааны 150 дээрэмчидтэй 9 нөхрийн хамт эрэлхэг тулалдсаар амь үрэгджээ. Тэгшээ баатар мөн дээр өгүүлсэн зэвсэгт тулгаралтад оролцож хэдэнтээ шархдаж, сум нь дууссан үед тал талаасаа бүчин ирсэн дайсанд амьдаар олзлогдохгүй гэсэндээ гранатаа тэсэлж олон дайсныг устгангаа амь үрэгджээ. Түүний баруун хөл нь миномётын суманд өртөн тасарч, яс нь ёрдойн гарч газар зурагдсаар мөлийж чөмгөнд нь шороо чулуу чихэгдсэн, 15х15м газар цусаа гоожуулан тулалдсан байдалтай, пулемётын сум нь дууссан тул буугаа хад саван эвдээд амь үрэгдсэн байжээ.

Лхагвадорж баатар мөн баруун хязгаарт дайсны элдэв өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцаан, тагнуул туршуулуудыг нь олон удаа илрүүлэн баривчилж байсан бөгөөд 1948 оны 6 сарын 2-нд ”Оспаны 22 баатар” гэгчтэй Мэргэн ууланд баатарлагаар тулалдаж яваад амь үрэгджээ. Дамба баатар 1938 оноос цэргийн алба хааж хязгаарын цэргийн Баяннуурын заставт байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны амаар хил нэвтэрч ирсэн Оспаны 100 гаруй зэвсэгт дээрэмчидтэй гурвуулхнаа баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Гиваан баатар Ховд аймгийн нутаг Үенчийн заставт байлдагчаар цэргийн алба хааж байхдаа эх орны баруун хилийг нэвтэрч орж ирсэн Оспаны дээрэмчидтэй 1948 оны долдугаар сард эрэлхгээр тулалдаж яваад амь үрэгджээ.

Баатар Бадам хилчдэд туслах ардын сайн дурын бүлгийн гишүүнээр олон жил идэвх зүтгэлтэй, үнэнч шударга ажиллаж гоминдааны болон Оспаны зэвсэгт дээрэмчдийн эсрэг эх орныхоо үүрэг даалгаврыг олон удаа биелүүлж яваад дайсанд баригдаж тамлуулсан ч цэрэг, улсын нууцыг чанд хадгалсаар амь үрэгдсэн юм. Бадамыг зэвсэгт дээрэмчид үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан хөнөөсөн.

Самдан баатар мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгасан байв. Жанчив баатар Монголын ардын армийн мотомеханикжуулсан хуягт VII бригадын холбооны тасгийн дарга, ахлах түрүүч цолтойгоор 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед хэдэн удаа шархадсан боловч дайсныг устгасаар, тэргүүн анги, үндсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зууж ангийнхаа холбоо харилцааг залгуулсаар амь үрэгджээ.

Халх голын тулалдааны үеэр Экей баатар  дайсны галын байршлыг тогтоох зорилгоор тэр морьт цэргүүдээ командлан дайсны их бууны сум, нисэх онгоцны бөмбөг дэлбэрэлтийн дундуур уулгалан довтолж байхдаа дэлбэрэлтэд өртөхөд  түүний баруун гар Дэмид жанжны дурсгалт сэлмээ бат атгасан хэвээр тасран унаж зөвхөн цэрэг цамцных нь ханцуйд санжганан тогтож байжээ. Гэсэн хэдий ч Экей зүүн гараараа бөмбөгний ширмэнд  хүү татуулсан шороотой хутгалдсан гэдсээ буцаагаад чихэж гар буугаа сугалж хэд хэдэн самурайг буудан хөнөөгөөд сум нь дуусангуут  хажуудаа хэвтэх үхсэн самурайн жадыг суга татан довтлон ирэх дайсны цээжинд тултал зоон эцсийн дусал цусаа дуустал эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдсаар алтан амиа алджээ.

Экэйн энэхүү нүд халтирам ч баатарлаг гавьяаг давхин ирж нүдээр харсан Дандар баатар амьд сэрүүндээ тээр жилийн Халх голын ойгоор яг тэр газар дахин ирж  баларшиж бүдгэрсэн нуувчийн элс шороог атган торгон цэрэг Экей баатрыгаа санан дурсаж нэрээр нь  дуудан цурхиртал уйлж цуг явсан хүмүүстээ Ялалт ямар их үнэ цэнээр олдсоныг л мэдэж яваарай хэмээн захиж хэлж байжээ.

Шарав баатар Ардын армийн 8 дугаар дивизийн 23 дугаар морьт хорооны танк эсэргүүцэх бууны тусгай салааны захирагч, дэслэгч цолтой байхдаа 1939 онд Халхын голын байлдаанд оролцож 8 дугаар сарын 3-нд дайсны их бууг тоотынх нь хамт, 11-12-нд 10 гаруй хүнд, хөнгөн пулемётыг тоотуудынх нь хамт, дайсны 4 их буу, 3 танк, 6 автомашин, хүнд, хөнгөн 20 орчим пулемёт, амьд хүч хэдэн арвыг устгаж, мөн амь үрэгдсэн наводчикийнхоо оронд наводчикийг хавсран гүйцэтгэж мэргэн галаар дайсны хэд хэдэн галын цэгийг тоотынх нь хамт устгаад байлдааны талбарт амь үрэгджээ.

Баатар Данзанваанчиг Ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудтай байлдан таван удаа шархадсан ч баатарлаг гавьяа байгуулжээ. Гуулин баатар 1937 оноос Ардын армид алба хааж Халхын голын дайны үед Чогдон баатар даргатай Сүмбэрийн 7 дугаар заставт пулемётчин байхдаа 100 гаруй дайсныг устган, хүч тэнцвэргүй тулалдаануудад гарамгай байлдаж олон удаагийн бүслэлтээс ангиа пулемётынхоо галаар халхлан гаргасан бөгөөд наймдугаар сарын шийдвэрлэх тулалдаанд хүндээр шархаджээ.

Чогдон баатар 1939 онд Халхын голын дайны үед 24 дүгээр отрядын Сүмбэрийн 7 дугаар заставын даргаар ажиллаж Японы милитаристуудын эсрэг заставаа чадамгай удирдан хүч тэнцвэргүй тулалдаануудад дайсныг устган бүслэлтүүдээс гарч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлсний дээр 1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцож гарамгай гавьяа байгуулсан.

Миний аав Жамсран овогтой Доржпалам нь Чогдон баатрын ангид Халх гол Хянганы нуруунд харийн дайсантай байлдахдаа самурайн япон винтовын сум шилэн хүзүүндээ зоолгон шархдаж, энгэртээ хэд хэдэн Ялалтын медальтай дайнаас ирж байсан энэхүү үнэмлэхийг /зураг дээр/ харах тусам миний аав таны өвөө мянга мянган монгол эрс эх орон тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн тулалдаж Асар их үнээр олдсон аз жаргалаа хайрлаж яваарай Тун чиг их үнээр олдсон тусгаар тогтнолоо хамгаалж яваарай хэмээн захиж хэлсэн ахмад үеийнхээ алтан сургаалын үнэ цэнийг монгол хүнийхээ хувьд ч, тангараг өргөсөн цэрэг хүний хувьд ч өдрөөс өдөрт улам ихээр ухаарч байна.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хуучны байрнууд дах зарим хачирхалтай зүйлс ямар зориулалттай байв?

2019-09-22

Америк бүсгүй эмчилгээ хийлгээд цэнхэр цустай болжээ

2019-09-21

Персийг яагаад Иран гэж нэрлэх болсон бэ?

2019-09-21

Таны дуу хоолойноос дараах 7 зүйлийг мэдэж болно

2019-09-21

Г.Лхагвадорж: Улстөрчдийн рейтингийг тогтоох ХАМГИЙН ТОМ цахим санал асуулга үргэлжилж байна

2019-09-23

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь

2019-09-23

Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, ард нийтийн сонголт уу?

2019-09-23

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

2019-09-22

Ван Баодун: Гурван орны бизнес эрхлэгчид 187 төслийг хэлэлцсэн

2019-09-23

Баялгийн сан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гялайх ганц заалт

2019-09-20

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

2019-09-19

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг бүх банканд адил 24 хүртэл сар болгох чиглэл өгчээ

2019-09-19

Жимс ногоо эрт цагт ямар харагддаг байсан бэ?

2019-09-22

Нэр бүхий эм ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлнэ

2019-09-22

Сарын турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

2019-09-21

Томуугийн эсрэг вакциныг 40-45 мянган төгрөгөөр хувийн эмнэлэгүүдэд хийж эхэлжээ

2019-09-20

О.Ариунзул: Би чиний талд үргэлж бат зогсоно

2019-09-22

Алдартнуудын хамгийн үнэтэй салалтууд

2019-09-21

Дуучин Б.Амархүүг машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилжээ

2019-09-20

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

АНУ-ын 6 мужид эмэгтэйчүүдийг цээж нүцгэн явахыг зөвшөөрчээ

2019-09-23

Хятад улс төрийн албан хаагчдаа "Алибаба" зэрэг 100 хувийн компани руу илгээнэ

2019-09-23

Ирэх оноос Украйн улс гадаадын иргэдэд газар эзэмшүүлнэ

2019-09-23

Хятад Орос улстай бүх салбарт харилцаагаа өргөжүүлнэ гэв

2019-09-23

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Хуримтлалтай "Монгол Мөрөөдөл"

2019-09-23

"Mn Tower"- Төвийн оффис, төлбөргүй цэцэрлэг

2019-09-23

“King Tower” – Монголын их хаад

2019-09-23

Капитрон банк “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолголоо

2019-09-23

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.23)

2019-09-23

Podcast news - Цаг үе (2019.09.23)

2019-09-23

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.20)

2019-09-20

Podcast news - Цаг үе (2019.09.20)

2019-09-20

Булган аймгийн иргэд хууль бус уул, уурхайн үйл ажиллагааг зогсоож буйг дэмжив

2019-09-23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

2019-09-23

Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав

2019-09-21

Архангай аймагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүд 110 га-д нөхөн сэргээлт хийжээ

2019-09-20

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Нэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ

2019-09-22

"Ариун" Ганга мөрөн аврал эрж байна... (Фото төсөл)

2019-09-20

Элдэв зураг (80 фото) №626

2019-09-20

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүнэ

2019-09-23

Хар тамхи хэрэглэсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах хууль хэрэгжиж байна

2019-09-22

Авлигын талаар мэдээлсэн иргэний эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ

2019-09-22

Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа

2019-09-20

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

"Босоо Хѳх Монгол" бүлгэмийн тэргүүн Г.Ганхуяг: Сэлэнгэ аймагт Монгол хүн ундны усаа хятадуудаас худалдаж авдаг болсон байна

2019-09-20
4:48

Одоо болон ирээдүйд хамгийн эрэлт хэрэгцээтэй МЭРГЭЖИЛ юу байх вэ?

2019-09-20

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой хөдлөшгүй баримтууд байна

2019-09-18

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Х.Тэмүүжин УИХ-ын болон ерөнхийлөгчийн зөрчилдөөнийг ингэж шүүмжлэв

2019-09-18

Иран эмэгтэйчүүд хөл бөмбөгийн тэмцээн үзэх эрхтэй болно

2019-09-23

Тэдэнд "Токио-2020" ойрхон байна

2019-09-23

Монголын уран сайхны гимнастикчид ДАШТ-д анх удаа оролцлоо

2019-09-23

Э.Цэндбаатар ДАШТ-ий хүрэл медаль хүртэнэ

2019-09-21

Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах тендер зарлагдлаа

2019-09-23

Америкийн иргэн "Алтай таван богд" ууланд сураггүй алга болжээ

2019-09-23

Ч.Чинбат: Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий

2019-09-23

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амь насаа алджээ

2019-09-23

Антибиотик үхэлд хүргэж байна!

2019-09-23

Малынхаа буяныг барж байна даа. Монголчууд минь...

2019-09-20

Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөдөг ганц бие ээжүүд...

2019-09-19

Хотын дарга аа, нийтийн тээврийн тоогоо нэмээч!

2019-09-18

Алдаж үз, залуус аа!

2019-09-23

Хариугаа авсан гэрээслэл

2019-09-23

Ногооны хороор мөнгө угаахуй

2019-09-22

Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...

2019-09-22

Солонгос зураачийн ахин "амьдруулсан" бүтээлүүд

2019-09-21

Б.Марал: Балетад өрсөлдөхөөс илүү өөртэйгөө тэмцэх нь чухал

2019-09-20

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа...

2019-09-19

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

Дэлхийн интернэтийн VI их хурал нээлтээ хийлээ

2019-09-20

Компьютерээ хэрхэн вирустүүлэхгүй байх вэ?

2019-09-19

"Windows 10"-ийн шинэчлэлт хийсэн комьпютерүүд интернетэд холбогдох боломжгүй болжээ

2019-09-18

"Google" компани шинэ ухаалаг утсаа ирэх сарын 15-нд танилцуулна

2019-09-18

Амжилтанд хүрэхийн тулд та юуг “болих” ёстой вэ?

2019-09-23

Ямар хүнсний бүтээгдэхүүн хоолны хордлого үүсгэдэг вэ?

2019-09-21

Бүсээ айлд орхиж болдоггүй тухай...

2019-09-21

Худалдаж авахдаа мөнгөө хэмнэх хэрэггүй бүтээгдэхүүнүүд

2019-09-20

Он гарсаар 3628 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ

2019-09-23

Бохирдсон агаарыг хүчил төрөгч болгон хувиргадаг цамхаг бүтээжээ

2019-09-22

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019-09-18

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.86%
Ши Жиньпин (БНХАУ)
15.85%
Дональд Трамп (АНУ)
4.76%
Шинзо Абэ (Япон)
3.39%
Ангела Меркель (ХБНГУ)
2.87%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.67%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.04%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.91%
Нарендра Моди (Энэтхэг)
0.72%
Эммануэль Макрон (Франц)
0.33%
Хаан Салман (Саудын Араб)
0.33%
Тереза Мэй (Их Британи)
0.26%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,449

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,245

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,368

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,301