"Ганц бие хөгжимчин" /өгүүллэг/

"Ганц бие хөгжимчин" /өгүүллэг/

Зэвхий цонхигор царайтай үлбэгэр хөгшин эмэгтэйн зовхи нь унжсан том нүд толиноос гунигтай ширтэнэ. Норжмаа өөрийнхөө энэ дүрийг харахдаа дөч гаруй жилийн өмнөх залуугийн цог золбоо, гоо үзэсгэлэнгээ үгүйлэх мэт харамссан өнгөөр шүүрс алдлаа. Хормойгоо сөхөн хөлөө ил гаргахад арьсных нь цаанаас урт урт судлууд хөх туяа татуулан сүлжилдэнэ.

Шилбээ илж үзэхэд үнгэгдсэн илэг мэт. Эцэнхий цээжиндээ сувдан сондор унжуулж, тас хараар будуулан буржийлгасан үсээр духныхаа атирааг далдалжээ. Норжмаа байн байн цагаа хялалзаж, хэн нэгнийг хүлээсэн нь илт. Яах гэж энэ олон жилийн хойно гэнэт утасдасны учрыг олж цөхөн гайхна. Гэсэн утасдах шиг, ер бусын юм юу билээ. Энэ бол багынх нь бүр анхных нь хайрын түймрийг шатаасан хүн. Yнэндээ өдий болтол хэнд ч ам ангайгаагүй орчлон дээр олдсон ганц үрийнх нь эцэг. Арван долоон насанд алдар нэр, эх болох хувь заяаны аль нэгийг нь л сонгох учиртай байлаа. Норжмаад танхим дүүрэн алга ташилт, олон өнгийн цэцэг, олон эрчүүдийн шүлэнгэтэн ширтэж, шүтэн биширсэн харц, хайр сэтгэлээ илчлэн догдлох чичирхийлсэн дуунаас тур боловч сална гэдэг үхэл мэт бодогдсон юм. Чингээд л насан туршид нь эрхэмлэн хайрлах байсан эр нөхрийнхөө оволзон дүрэлзэх зүрх, өвдөг сөхрөн гуйхыг юман чинээ үл ойшоон нэг л өдөр бодол болон шанаа тулж сууснаа гэнэт шийдэн, эмнэлэгт очсон билээ. Эргээд ирэхэд нөхрийнх нь царай сүнс нь зайлсан амьтан л ийм байдаг болов уу гэмээр цайж, гар, уруул, хүртэл чичирч байсан юм, Хийсэн нүгэлдээ сэтгэл зовоо ч үгүй, өдий хүртэл харамсаа ч үгүй. Тэрбээр олонхи эмэгтэйчүүдийн адил царай алдан доройтож, муухай чавганц байснаас төрөл арилжих нь дээр санагддаг, амьдралыг дурлалгүйгээр, эрчүүлгүйгээр төсөөлж тэвчдэггүй ч өдгөө хүртэл гон бие гозон толгой явжээ. Харин түүний насан туршийн ганц хань нь төгөлдөр баян хуур хөгжим байлаа.

"Дөчин жилийн дараа эрт урьд өнгөрсөн амьдралаа нөхөх гэж, эсвэл хэвлийдээ байхад нь бүрэлгэж орхисон үрийнхээ амийг нэхэх гэж үү... яах гэж..." гэж бодохоос л зүрхнийх нь цохилт түргэсч байлаа. Зүгээр нэг утасдсан бол өөр хэрэг. Харилцуурын цаанаас баяр баясгалан, аймшигт гашуудал хоёрын аль нэгийг шингээсэн дэндүү догдолсон дууны өнгө сонсогдсон. ''Би чам дээр очмоор байна" гэж тулгасан хаашаа ч гарах аргагүй ацан шалаанд орсон хүний бачуурсан гэмээр дуу гарсан. Өдий насанд "гэрлэе" л гэж лав хэлмээргүйсэн дээ. Тэгээд ч эхнэр хүүхэдтэй гэж бодлоо.

Норжмаа залуугийн цэцэг шиг дэлгэрч, шувуу шиг дэрвэж явсан үеэ тарчлан дурсахдаа, түүн лугаа тэмүүлэх мөнхийн хүсэлтэй байж, нэг хормоор ч болов өтлөхгүйн төлөө тансаг үнэрт гоёмсог цэцэг тарьж, түүнийгээ нүдний цөцгий мэт хайрладаг, заримдаа тэр цэцэгсээ утга учиргүйгээр гөлрөн мөрөөдөлд автах нь цөөнгүй. Өөрийг нь бахдан хүсэгчид биеэ тушааж, өршөөж боломгүй гэнэн загнаж явснаа дурсахдаа анхны эрээсээ хойш учирсан "хайртуудаа" хуруу даран сэмхэн тоолж ч үздэг. Заримыг нь ор тас мартжээ. Санаж байгаа нэгнийх нь нэр нь орж ирэхэд зүс нь танигдахгүй, зарим нь зүс нь тод ч нэр санагдахгүй. Заримаас нь хагацан салснаас биш уулзан учирч, зугаа цэнгэлд улангасан умбасан гайхамшигт мөчүүдийг л дурсах дуртай. Харин анхны учирсан эрээ нэг ч хором мартаагүй юм. Тэр учрал өчигдөр юм шиг тод. Амьсгалыг нь түгжин, бүтэж үхтэл нь үнсэж билээ. Ямар халуун, аймшигтай шунаг уруул байсныг одоо бодоход ч биед нь ер бусын сэрэл үүсч, арьс нь жиргэнэх шиг хачин болдог. Норжмаа "Одоо тэр уруул хөрөө биз дээ" гэж харамсангүй бодоод өөрийгөө шоолон жуумалзав.

Тэр түүнд өрөвдөлтэй хөгшин харагдахыг хүссэнгүй. Охин үеийнх шигээ зүрхийг нь булиглуулахгүй гэхэд ямар ч атугай түүнээс толиотой, жавхаатай яваагаа гайхуулъя гэж шийдлээ. Ядаж үр хүүхэдтэй байсан бол "миний залуу нас энэ" гэж бардамхан хэлээд намбатай сууж байхсан. Тэрбээр нэг эрд эзлэгдэнэ гэдэг гоо сайхнаа хамгаалах эрхгүй болно гэсэн үг гэж өөртөө хатуу шийдсэн эмэгтэй. Харин залуу нас нь даанч хурдан цахилгаан мэт зурсхийгээд өнгөрсөн шиг санагдана.

Норжмаа цагаа харахад арван таван цаг хорин минут болж байлаа. Тэр арван таван цаг гучин минутанд ирнэ гэсэн. Нүүр царайгаа янзалж дуусаад, толинд нэгэнтээ харж, цонх руу очлоо. Тэгтэл ч хаалганы хонх жингэнэн дуугарав. Сэтгэлийн хөдөлгөөнөө барих гэж түр амсхийгээд хаалгаа онгойлголоо. Багын амрагийнх нь идэрийн золбооноос өчүүхэн төдий ч ул мөр үлдсэнгүй. Аймшигтай өтөлснийг нь хараад нүдэндээ итгэж цөхөхдөө "Бид хоёр бие биенээ голох л гэж уулзах гээ юу" хэмээн харуусан бодлоо. Өвгөн үнэхээр доройтжээ. Хусан таягаа тулан чүүчигнэн алхсаар ширээний дэргэдэх сандал дээр суухдаа байшингийн дотор талыг цэлхэрсэн галгүй нүдээр эргэн тойрон анхааралтай ажиглах нь эгээ л алдчихсан юмаа эрэх мэт. Норжмаа "Ишш хөөрхий, энэ залуу насаа эрж байгаа юм болов уу" гэж доогтой бодлоо. Цай аягалж өгөхөд өвгөний гар салганан чичирч байлаа. Өвгөн:

- Чи өтлөөгүй байна шүү гээд инээмсэглэхэд нүүрний нь хамаг арьс атиралдан таталдах аж.

-  Дөчин жилийн өмнөх шигээ байна гэх гээгүй биз дээ гэж ёоз муутай дуугарахад:

- Тиймээ гэлээ, Авгай түүнийг сонжих мэт харахад үнэхээр тэр Норжмаагаас хэдэн хувь илүү хөгширчээ. Тийм бөгөөтөл хамгийн анхны хайр нэхсэн харц өөхөлж, ус гүйсэн нүднээс зоригтой цацарч байхыг хараад Норжмаагийн бие зарсхийх нь тэр. Норжмаа тэсч чадалгүй:

- Чи яах гэж ирээ вэ? гэж төв, хүйтэн өнгөөр байцаах мэт асуув, Түүний харцнаас бүх бодлыг нь таасан өвгөн:

- Би их ядарсан байгаа биз гэлээ. Норжмаа:

- Ядраагүй хэн байгаа юм гэж тоомжиргүй хариулав.

- Чи ч шуугиулж явсан даа. Чам шиг хөгжимддөг хүн одоо үгүй болжээ. Чиний хөгжимдөхийг сонсоход хамаг бие бадайран хөшдөгсөн гэж намуухнаар хүүрнэн ярихад түүний ярианы өнгөрснөө дурссан төлөв өнгөнд автсандаа ч тэрүү Норжмаа:

- Толгой эргүүлсэн магтаал ухааныг минь булингартуулж байсан юм. Хөгшрөөд хэнд ч хэрэггүй чавганц болоход мөнхийн юм шиг хөөрөгдөж байсан магтаал, алдар нэр бишүүрхсэн хүүхэд шиг л нүүрээ бууруулсан даа гэж тун ч гомдолтойгоор хэлэхэд хоолойд нь нулимс зангирч байлаа. Өвгөн:

- Сүүлийн хэд хоног чиний хөгжмийн аялгуу чихэнд хадаж, зүүдэнд сонсогдоод болохоо байлаа. Чингээд л тэсэлгүй чам руу утасдлаа шүү дээ хэмээн өршөөл эрсэн мэт хэлэхэд Норжмаа муухан жуумалзаад;

- Чи арай хатсан мөчрөөс навч цэцэг дэлгэрч байна гэж зүүдэлсэн юм биш биз гээд тэсгэлгүй инээд алдлаа. Өвгөн:

- Yгүй дээ. Норжмаа минь... чамд би анхандаа голоо горойтол гомдож явлаа. Сүүлдээ эхнэр, үр хүүхэдтэй ч болж жаахан сатаарлаа. Алдар нэр, гоо үзэсгэлэн чинь тэнгэрт тулахад чиний зөв байж гэж бодсон шүү. Чиний хөгжмийн аялгууг сонсохдоо л уучилж, сэтгэл минь зөөлөрч гээд чахалзуур дээр нь яс тээглэх мэт гүлсхийн чимээгүй болсноо ширээний бүтээлгэний гоёмсог цэцгэн хээг гөлөрсөн чигтээ.

- Би ганцхан юмаар дутаж явлаа. Чиний аялгуунууд үгүйлэгдээд байна гэж шивнэх шахам хэллээ. Норжмаа ялимгүй санаа алдаад алгуур босч, төгөлдөр хуурынхаа ард суулаа. Тэрбээр:

- Ямар ая тоглох вэ? гэж шийдэмгий асуухад:

- Моцарт, хайрт минь Моцарт гэж учиргүй баярлаж догдолсон дуугаар хэлэв. Норжмаагийн чихэнд аль эрт сонсогдохоо больж, мартагдах шахсан хайрт минь гэдэг үг уйлмаар дотно дахиад хэлээч гэж гуймаар эелдэг дуулдлаа. Норжмаа ид цэцэглэж явсан үеийнх шигээ эгцлэн сууж, хөгжмийн даруул дээр хуруугаа эвлэгхэн тавив.

Түүний нүдэнд тайзан дээрх хилэн улаан хөшиг нээгдэж, амьсгал даран хүлээх танхим дүүрэн үзэгчдийн царай зурс гээд өнгөрөх шиг. Яагаад ч юм тэр үеэ дурсахад Моцартын хөгжмүүдээс хамгийн түрүүн “Гашуудлын хөгжим" санаанд нь орж ирлээ. Норжмаа хөгжмийн даруулыг намуухан дарж зөөлөн эгшиглүүлэхэд өрөөн дотуур тунгалаг дуун үүсч, улам бүр чөлөөтэй гоёмсогоор урсан, сэтгэлийг амруулах гэрэл гэгээ цацрах мэт огт өөр ертөнцөд живэн орох нь тэр ээ.

Амсаж ханаагүй янаг хайр, жавхлангийн гэрэл гэгээ цутган ирж, жаргалтай агшнаа шуналтайяа дурсахад, ухаан санаанд нь дараа дараагаар үерийн ус шиг орж ирэх аялгууг гүйцэж ядах мэт нарийхан ясан хуруунууд нь хөгжмийн даруул дээр харагдахтай үгүйтэй жирэлзэнэ. Мөр нь чичирхийлэн, нүдний нь харц тогтож ядан, шаналан гаслах мэт царайны нь өнгө байн байн хувирч, сүслэн бишрэх мэт толгойгоо хаялна.

Ус шиг цэнхэр пансан хөшигний наана цасан цагаан даашинзтай, намирсан хар үс нь гоолиг нурууг нь даган асгарч асан эгээ л нисэх гэж буй хун шувуу мэт явсан орь залуу насандаа эгэн очлоо.

Норжмаагийн хамаг хүч чадал, оюун ухаан хөвчрөн чангарч, урд өмнө нь огт санаанд ордоггүй байсан алдаа эндэл, гуниг баяр нэгэн зэрэг цээжинд нь үерлэн, хөгжмийн аялгуугаар дамжуулан анхны хайртаасаа, хорвоо ертөнцөд мэндэлж амжаагүй цорын ганц үрээсээ өршөөл гуйн уйлж буйгаа ч мэдсэнгүй. Түүний нулимс өөрийн эрхгүй урсаж, хөгжмийн даруул дээр борооны дусал шиг унахыг ч анзаарсангүй.

Тэр ер бусын тачаангуйгаар энэ орчлонгоос алдсанаа эргүүлж нэхсэн их шуналаар тоглож байлаа. Аялгуу нисэн нисэн эргэлдэж ертөнц хийгээд өнгөрсөн ирээдүйг бүрэн эзлээд намуухнаар төгсөхөд Норжмаа асар хүнд ачааг нуруун дээрээсээ авч хаясан мэт енгэнэтэл шүүрс алдав.

Тэрбээр зочныхоо зүг харцаа тусгахад сандлын түшлэг налан нүдээ анисхийн сууж байв. Норжмаа алгуур босч очлоо. Гэтэл тэр нь насан туршийнх нь хүсэл биелсэн хүн л ийм амгалан тайван нойрсдог болов уу гэмээр завьжиндаа ялимгүй инээмсэглэл тодруулан дэндүү жаргалтайгаар амьсгал хураасан байлаа.

 

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр

17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хятадын 428 хүн Монгол улсын иргэнтэй гэр бүл болж гэнэ!

2019-10-18

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Таны нойронд сайнаар нөлөөлөх тасалгааны ургамлууд

2019-10-18

Дилов хутагт ба Корбеттын бар

2019-10-18

Биеэ үнэлэгч хийж байсан орангутан бичний сэтгэл өвдөм түүх

2019-10-17

Хамгийн шилдэг зохиол, өрнөлтэй 10 видео тоглоом

2019-10-17

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

ХҮНам: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

2019-10-16

Монгол хүний бүтээсэн утаагүй зуухыг туршлаа

2019-10-16

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцлоо

2019-10-16
1:54:39

"УлаанБал" хэлэлцүүлэг: Түлш сайжирч нийслэлчүүд тайван унтаж болохоор болсон уу?

2019-10-16

139-р сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ

2019-10-18

Сувилахуйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төслийн багийг хүлээж авч уулзав

2019-10-17

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

Ж.Эрдэнэбат: Бүх хүн жигдхэн 950 сая

2019-10-18

Н.Мишигдорж: Гадаад бодлогын ноён нуруу “шохойжчихоод” байна

2019-10-18

Ц.Цогзолмаа НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо огцом өсчээ

2019-10-18

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2019-10-17

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа

2019-10-18

Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

2019-10-18

Польшоос эрэн сурвалжилж буй Монгол Улсын иргэдтэй холбоотой хэргийн талаар санал солилцжээ

2019-10-18

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа

2019-10-17

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд

2019-10-12

Гадагшаа шилжүүлэх мөнгөн дүнг өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэхүйц вальют байхаар тогтоожээ

2019-10-18

Саарал жагсаалтад орсон эсэхийг маргааш эцэслэнэ гэв

2019-10-17

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна

2019-10-16

С.Эрдэнэ: Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан байна

2019-10-16

Өсвөрийн боксчин Т.Номин-Эрдэнэ Ази тивийн аварга болов

2019-10-18

Э.Содномпилжээгийн зардлыг Японы Фүжи хот хариуцна

2019-10-18

ОУОХ, Токиогийн Олимпын хорооны төлөөлөгчид хэлэлцжээ

2019-10-18

Энэ амралтын өдөр бүх нийтийн гүйлттэй

2019-10-17

Сэтгэл өөдрөг явах 13 зарчим

2019-10-18

Судлаач Ганаа: Цифрийн эдийн засгийн тухай товч өгүүлэх нь

2019-10-18

Амархан улайдаг хүмүүс өгөөмөр, итгэл даахуйц байдаг

2019-10-18

Гэр бүл салалтын хамгийн утгагүй шалтгаанууд

2019-10-18

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа

2019-10-08

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь

2019-10-18

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30

Б.Эрдэнэхуяг: Франц улсад 87 дахь жилдээ зохион байгуулагдсан үзэсгэлэнд зочин орноор орж гурван бүтээн байгуулалтаараа гайхуулж чадлаа

2019-10-18

"Өнөөгийн Монголын эгэл төрх" - Гэрэл зурагчин Б.Инжинаашийн шилдэг бүтээлүүд

2019-10-18

“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа

2019-10-17

“Талын түмэн адуу”-ны баяр ирэх сард болно

2019-10-16

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Маргааш "Дүнжингарав" худалдааны төвийн урдаас Амгалан хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

2019-10-18

Х.Цогбаяр: Цэнхэр дуулгатны эгнээнд орох нь миний мөрөөдөл

2019-10-18

Энэ долоо хоногт зам тээврийн ослоор гурван хүн амь насаа алджээ

2019-10-18

Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа

2019-10-18

Фитнес клубүүд магадлан итгэмжлэгдэж эхэллээ

2019-10-18

Хорт хавдар илрүүлэх төхөөрөмж 39.4 тэрбум төгрөгөөр суурилуулна

2019-10-18

Төрөөд удаагүй нярайд төрөлхийн эмгэг гажиг засах мэс засал хийжээ

2019-10-17

Менингококкт халдвараас сэргийлье

2019-10-17

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

2019-10-18

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!

2019-10-18

Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

2019-10-18

Дасгалын зөв хувцас сонгохын давуу талууд

2019-10-18

Podcast news - Танин мэдэхүй (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.17)

2019-10-17

Podcast news - Цаг үе (2019.10.17)

2019-10-17

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”...

2019-10-18

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

2019-10-18

Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ

2019-10-17

Орчин үеийн ажлын орчин + Дадлага хийх байгууллагаа зөв сонгох нь

2019-10-17

Орос, Энэтхэгийн талууд аюулгүй байдлын стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2019-10-18

Аляска мужид 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

2019-10-18

Нельсон Манделагийн охин Өмнөд Солонгос дахь Африкийн элчин сайдаар томилогдлоо

2019-10-18

АНУ, Туркийн талууд Сири дэх цэргийн ажиллагааг түр зогсоох тохиролцоонд хүрчээ

2019-10-18

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.5%
Ши Жиньпин (БНХАУ)
16.07%
Дональд Трамп (АНУ)
4.66%
Шинзо Абэ (Япон)
3.46%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.9%
Ангела Меркель (ХБНГУ)
2.78%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.19%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.85%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.4%
Эммануэль Макрон (Франц)
0.28%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,489

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,327

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,390

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313