Элэгний хорт хавдрыг эмчлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив

Элэгний хорт хавдрыг эмчлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.08.12) АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Гленн болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор, хүний их эмч Я.Дагвадорж, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар элэгний өвчлөлийн тархалт болон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар товч танилцуулсан юм. Тэрбээр, “ДЭМБ-аас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх баг энэ долоо хоногт ирж байна. Клиникийн гурван судалгааны ажил эхлэхээр бэлтгэл ажлаа дуусгасан.  Элэгний С вирусийн архаг халдвартай хүний тоо Улаанбаатар хотод 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 2.3 дахин буурсан. Нийт тоогоор авч үзвэл 62 орчим мянган хүн эдгэсэн байна. Харин элэгний В, Д вирусийн шинэ эмчилгээ 23 улсад хийгдэж байна. Манай улсад клиникийн эмнэл зүйн судалгааны ажил эхлэх гэж байгаа. Мөн элэгний хорт хавдрын эмчилгээний талаар өнөөдөр салбарын сайдад танилцууллаа. Олон улсад манай улс жишиг болохуйц үзүүлэлттэй байгаа. Энэ эрчээ алдахгүй ажиллавал 2020 оны сүүлээр элэгний С вирусийн голомтыг 80-90 хувь хүртэл бууруулах боломжтой” гээд, энэ хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.

Дараа нь Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Глен элэгний хорт хавдрын эсрэг нээсэн эмчилгээнийхээ талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр, сүүлийн 30 жилийн турш элэгний В, Д вирус, элэгний хорт хавдрыг эмчлэх талаар клиникийн судалгаа хийж байгаа аж. 

УИХ-ын дарга Г.Занданшатар  “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт элэгний өвчлөлийг бууруулахаар тусгасны үндсэн дээр “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын явц, үр дүн сайн байгаа” гээд Стэнфордын их сургууль болон ноён Жеффри С.Гленнтэй элэгний өвчлөл, элэгний хорт хавдрыг бууруулах, эмчлэх чиглэлээр бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Манай улсад халдварт бус өвчин, тэр дундаа элэгний өвчлөлийн суурь шалтгаануудын нэг нь архи, тамхи, чихэрлэг бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ байдаг учраас хууль, эрх зүйн орчны хүрээнд тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг эмч нар уулзалтын үеэр хэлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-аас архи, тамхины асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Та бүхэн бидэнтэй энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой” гэлээ. 1992 оноос хойш төрсөн бүх нярайг вакцинжуулж эхэлснээр элэгний В вирусийн халдвартай хүний тоо эрс буурсан. Харин 40-өөс дээш насныхны дундах өвчлөл их байгаад анхаарлаа хандуулж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах тал дээр парламентын зүгээс ойрын үед анхаарч ажиллана гэлээ.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Д.Бадарч, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Анагаах ухааны доктор, дэд профессор, хүний их эмч Г.Зулхүү, Монголын гастроентрелогийн холбооны ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор, хүний их эмч Д.Даваадорж, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Наранжаргал нар байлцав.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хэлтэс

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

"Глобал удирдагч” дээд сургууль тусгай зөвшөөрөлгүйгээр эм зүйн мэргэжлээр элсэлт авч, онлайн сургалт зохион байгуулжээ

2019-12-04

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн ял оноов

2019-12-09

С.Амарсайхан: Хотын ажлыг явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн

2019-12-09

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардаж иргэдээс САНАЛ цуглуулж байна

2019-12-09

Гацуурт компани хүнсний ногоо үйлдвэрлэлээ зогсоож буйгаа мэдэгдлээ

2019-12-09

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Нисгэгчдийн "ажлын байр"-тай танилц!

2019-12-08

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

“Silkroad Fashion Week 2019” Макао хотноо амжилттай болж өнгөрчээ

2019-12-06

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

2019-12-05

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Таны заавал сонсож үзэх хэрэгтэй орчин үеийн 10 хөгжмийн зохиолч

2019-12-03

П.Намуун: “Чи кинон дээр ямар арга хэрэглэж уйлсан бэ” гэж ангийнхан байнга асуудаг

2019-12-01

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

Ub Пропертиз: Black Friday

2019-12-09

Дубай хотод аялах дараагийн гурван азтанг өнөөдөр тодруулна

2019-12-06
11:21

Ер бусын чадвартай 11 хүн

2019-12-09
3:59

Харамч сэтгэл таныг яагаад хоосруулах вэ?

2019-12-09

Хятадын колоничлолын бодлого харанга дэлдэж байна!

2019-12-09
10:47

“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд

2019-12-06

Орос улс 2020 оны Олимпод оролцох эрхгүй боллоо

2019-12-09

Ираны Ерөнхийлөгч Хасан Руханигийн Японд хийх айлчлалыг Америк зөвшөөрчээ

2019-12-09

Шинэ Зеландад галт уул дэлбэрч 5 хүн амиа алдаад байна

2019-12-09

120,000 ам.долларын үнэ бүхий урлагийн бүтээлийг нэгэн эр идэж орхижээ

2019-12-09

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

МАН-ын бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авахгүй!

2019-12-09

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо

2019-12-09

НДШ нэмэхийг эсэргүүцсэн хоригийг хүлээн авлаа

2019-12-09

Д.Нинж: МАНАН бол нэг эзний хоёр зарц

2019-12-09

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Гэрийн нөхцөлд илүүдэл үсээ авахдаа үүнийг анхаар!

2019-12-07

Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ

2019-12-07

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Цахилгаан тоноглол угсралтын олон улсын тэмцээнд Монгол инженерүүд амжилттай оролцлоо

2019-12-06

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Монголчуудын мэдэх ёстой түүх /Торгуудын их нүүдэл/

2019-12-09

“Эмх замбараагүй байдлын онол” манайд ч хэрэгжиж байна!

2019-12-09

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2019-12-09

Хөгжилгүй гэсэн гайхшралд өгөх нэг тайлбар

2019-12-07

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

Эцгээ харж хүү өсөж, эхээ харж охин нь хүмүүждэг…

2019-12-04

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.09)

2019-12-09

Podcast news - Цаг үе (2019.12.09)

2019-12-09

CAAK PODCAST #17 О.Гэрэлчимэг - "Хугацаа нь дууссан эм - Чимээгүй тахал"

2019-12-07

CAAK PODCAST #17 О.Гэрэлчимэг - "Хугацаа нь дууссан эм - Чимээгүй тахал"

2019-12-06

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

"Рио Тинто" Оюу толгой төсөл дээр Монголчуудад “Гэзэг ороох” арга хэрэглэсэн...

2019-12-03

Залуу хосуудын хуримыг мартагдахааргүй болгосон алдартнууд

2019-12-09

20 жилийн турш зугтсан алуурчныг хиймэл оюуны тусламжтайгаар барьжээ

2019-12-09

Цахим ертөнцийн од, "царайлаг" горилл

2019-12-09

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 хятад кино

2019-12-09

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.96%
Ши Жиньпин (БНХАУ)
16.6%
Дональд Трамп (АНУ)
4.55%
Шинзо Абэ (Япон)
3.57%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.92%
Ангела Меркель (ХБНГУ)
2.55%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.3%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.7%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,534

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,508

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,349