"ХААН Банк" ажилтнууддаа зориулсан номын сантай боллоо

"ХААН Банк" ажилтнууддаа зориулсан номын сантай боллоо

Орчин үеийн интерьерийн сонирхолтой шийдлээр дамжуулан үзэсгэлэнт байгалийн сайханд амарч суух мэт жаргалтай мэдрэмжийг авах боломжтой, оффисын орчноос тэс өөр нөхцөлийг бүрдүүлсэн нэгэн гайхалтай номын санг ХААН Банк ажилтнууддаа зориулан шинээр нээлээ.

Номын сангийн нээлтийн арга хэмжээний үеэр зочин илтгэгчид хүрэлцэн ирж, ХААН Банкны ажилтнуудтай чөлөөт ярилцлага хийсэн юм.

Энэхүү номын сан нь чөлөөт уншлагын сонголт бүхий зургаан хэсгээс бүрдэх бөгөөд 100 орчим уншигчийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай. Мэдээж номын санд тавигдах бүхий л шаардлагыг хангасан, дуу тусгаарлаж, гал дэмждэггүй материал болон орчныг чийглэх агаар чийгшүүлэгч зэрэг хэрэгцээтэй бүхий л тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоногложээ. Мөн усны урсгалыг санагдуулам тэгш бус хэмтэй тааз нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, анхаарал төвлөрүүлэх увидастай аж. Ерөөс хүнд хамгийн таатай мэдрэмж төрүүлэх орчин бол амьд байгаль билээ. Тэгвэл ХААН Банкны номын сан танд тэр л мэдрэмжийг эрхгүй төрүүлэх нь лавтай.

Номын сангийн цонхон талаар тухтай том буйдангууд болон жижиг ширээнүүдээс тавьсан байх агаад тухайн хэсгийг “Free reading zone” хэмээн нэрлэжээ. Энд залуус чөлөөт орчинд ном уншиж, уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Бүтээлч, шинэлэг байдлаараа эрс ялгардаг ХААН Банкны ажилтнуудын шинэ санаа эндээс л урган гарах болов уу гэлтэй.

Харин “Study zone” хэсэгт цэлгэр том ширээ байрлана. Энд төвлөрч суух шаардлагатай буюу олон улсын шалгалтад бэлдэх, судалгаа хийх үедээ ирэхэд тохиромжтой аж. Мэдээж цахим сүлжээнд бүрэн холбогдсон. Үүнээс гадна хамтдаа суугаад ярилцах, бусдадаа өөрийн санаагаа танилцуулах, багийн ажил шаардлагатай  үедээ “Team study zone”-ийг ашиглах боломжтой. Энэ хэсгийн дуу чимээ шингээх тоноглол нь том дэлгэцтэй төгс хосолж, багийн ажиллагааг илүү дэмжиж өгөхөөрөө давуу талтай.

Бидний сонирхлыг илүү татсан удаах хэсэг бол номын тавиуруудын ард, далд хэсэгт байрлах, нэг талын хана тэр чигтээ дэлгэц байхаар шийдсэн “Mini Theater” юм. Энд ажилтнууд хувь хүний хөгжлийн тухай видео үзэж, цахим сургалт зохион байгуулах боломжтой. Өмнө нь ийм бичил театр бүхий номын сантай тааралдаж байснаа санахгүй байна шүү.  Харин ажлын ширээнээсээ түр ч болов холдон орчноо сольж, цонхоор хотыг тольдон сууж, өөрийгөө сонсох хэсэг бол “Comfort zone”. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд орчноо солих хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгвэл энэ хэсэг яг тохирно. Харин төвлөрлийн дээд цэгт очих боломжийг олгосон дараагийн онцлох хэсэг бол “Focusing area”. Ажлын шаардлагаар зөвхөн өөртэйгөө ярилцаж, хаалттай орчинд ганцаар суух шаардлагатай бол энэ хэсэгт сууж ажиллах боломжтой.

Чөлөөт сонголт бүхий энэхүү номын сан нь 500 орчим номын фондтой. Сонголтын хувьд сүүлийн үед залуусын дунд трэнд болж буй номнууд, гадаад хэлний сурах бичгүүд, толь бичиг, утга, уран зохиол, хувь хүний хөгжил, түүх, намтар, бизнес эдийн засаг, бусад гэсэн долоон төрлийн номтой. Үүнээс 200 орчим нь шинэ, 200 гаруй нь хуучин гэнэ. Ажилтнуудаас хандиваар цуглуулсан номнууд ч энд багтаж буй аж.

Бид зогсолтгүй бүтээсээр...

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

2019-08-16

Н.Баяртсайхан: Үндэсний төлбөрийн системийг шинэ түвшинд гаргана

2019-08-15

Иргэд хадгаламж зээлийн хоршоонд хандах нь багасжээ

2019-08-15

Даатгалын компаниудын нөхөн олговрын хэмжээ буурчээ

2019-08-13

Япон улсын иргэн Аюүми Конишийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа

2019-08-19

Шүүхийн шийдвэр гармагц олон нийтэд мэдээлнэ

2019-08-19

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2019.08.12-16)

2019-08-19

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болж байна

2019-08-19

Гүзээ бол зүгээр л өвчин. Өөр юу ч биш!

2019-08-19

Залуучууд сул байна аа!

2019-08-19

Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагт эр хүнийг харахаа больдог

2019-08-19

Ерөнхий сайд аа! ЖДҮ бол МАН-ын хийгээд таны хувьд дүүжлүүрийн олс

2019-08-16

Аялал жуулчлалын улсын олмипиад "Grand tour"-ийг санаачилсан нэг ангийнхан

2019-08-18

Боловсролын салбарт шалгалт хийж эхэллээ

2019-08-18

Ухаалаг байхын 7 сул тал

2019-08-17

Дараах ажлын байрт нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2019-08-16

KING TOWER: Европоор аялах эрх

2019-08-19

Технологийн салбарт рекорд эвдсэн компанийн мөрөөр...

2019-08-19

Төрийн Банкнаас жилийн 9 хувийн хүүтэй "Ногоон зээл" авах боломжтой боллоо

2019-08-16

ЮНИОНПЭЙ картын урамшуулал эхэллээ

2019-08-15

"FACE OF MONGOLIA 2020" тэмцээний ялагчаар 13 настай охин тодорлоо

2019-08-19

"Сайхан сэтгэлт Самар хүн..."

2019-08-19

“Япон фестиваль Монголд-2019” болж байна

2019-08-18

Манай гарагийн хамгийн үнэтэй зарагдсан уран зургууд

2019-08-18

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

2019-08-17

Хүүхдээ үхэл рүү нь “түлхдэг” хэнэггүй монгол зан

2019-08-15

Хүүхэд бүрийн сонсож өсөх ёстой 7 өгүүлбэр

2019-08-07

Ууртай уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2019-08-07

Ц.Эрдэнэбат: Технологийн компани таван жилийн дараа л ашиг ярьж эхэлнэ

2019-07-31

Машины хянах самбар дээр асдаг анхааруулах гэрлүүдийн тайлбар

2019-07-26

Өөрийн зургаа сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээл болгоорой!

2019-07-22

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Инстаграмчдад итгэж болохгүйг батлах 30 зураг

2019-08-19

Японы уугуул Айну хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд

2019-08-19

Хамгийн сонирхолтой гарал үүсэл бүхий 10 хоол

2019-08-19

Ажил дээрээ уйдсан хүмүүсийн урласан бүтээлүүд

2019-08-19

Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ?

2019-08-15

Б.Хурцыг шүүх хурал энэ сарын 12-нд болно

2019-08-08

Үндсэн хуульд авлигын эсрэг заалт оруулах санал гаргала

2019-08-08

Фэйсбүүк ашиглан залилан хийдэг залуусыг барьжээ

2019-08-08

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

У.Хүрэлсүх: Ч.Улаан сайд та мах, гурилын үнийг толгойгоороо хариуцна шүү!

2019-08-19

Улсын аварга Э.Оюунболд: Би допинг хэрэглээгүй, харин миний шээс солигдсон

2019-08-18
4:20

Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийн талаар мэдээллээ

2019-08-16

Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц Монголын эзэнт гүрний цоо шинэ олдворуудыг нээжээ

2019-08-16

Дараах зүйлсийн хадгалах хугацаа дуусдаг гэдгийг та мэдэх үү?

2019-08-18

Дараах зүйлсийн хадгалах хугацаа дуусдаг гэдгийг та мэдэх үү?

2019-08-18

Зүү сүвлэх хамгийн хялбархан аргыг сураад аваарай!

2019-08-17

Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаах дасгалууд

2019-08-13

Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийгдэж байна

2019-08-19

ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурваар нэмэгдлээ

2019-08-16

Гоо сайхны мэс заслын 2019 оны чиг хандлагууд

2019-08-15

Дэлгэцийн хамаарал хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ?

2019-08-15

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-19

Голуудын үерийн түвшин 5-35 см нэмэгджээ

2019-08-18

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-15

Нэн ховор ургамлуудын удмын санг авч үлдэх судалгаа явагдаж байна

2019-08-10

Көбэнхавн: Миний өнцөг ба төсөөлөл

2019-08-18

Долоо хоногоо амжилттай эхлүүлэхийг хүсвэл Баасан гарагаас эхлээрэй

2019-08-16

Хүүхдэдээ хэрхэн зөв үлгэр дууриал үзүүлэх вэ?

2019-08-14

Бид тархидуулжээ!!!

2019-08-13

"Ганц бие хөгжимчин" /өгүүллэг/

2019-08-17

Алт мөнгө үнэт эдлэлээс илүү "Аав" нь хүүхэдтэйгээ тоглох дуу гэрийг чимдэг юм

2019-08-14

Хорвоогийн жамаар хоргодож цөөрч яваа ховордсон өвгөдийг битгий шоол!

2019-08-13

"Арван жилийн дараа" (өгүүллэг)

2019-08-11

Ц.Содномдорж: Шинжилгээний шээсийг 5 ажилтны хяналтад лацдаад явуулдаг

2019-08-19

Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд илүү дутуу юм хэрэглээд байхааргүй л өгөгдөлтэй хүүхэд шүү дээ

2019-08-19

Казах курес бөхийн ААШТ Монгол бөхийн өргөөнд эхэллээ

2019-08-17

Н.Анударь чөлөөт бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2019-08-17

"Оюу толгой" ХХК гамшгийн үед ОБЕГ-тай хамтран ажиллана

2019-08-19

Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзлаа

2019-08-15

“Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэнэ

2019-08-15

Тост, Тосон бумбын талаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар бухимдалтай байна

2019-08-15

П.Хишигбаяр: Түр хороо шүүхийг анхааралтай ажиглаж байгаа

2019-08-19

НҮБ-ын Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

2019-08-19

Хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалт эхэллээ

2019-08-19

Дархны түр зам дээр автомашинууд эвдэрч, транзит тээвэр зогсжээ

2019-08-19

Шведэд хог хаягдал нь дуусжээ

2019-08-16

Италийн сансрын нисгэгч дэлхийн анхны сансрын ди-жей болжээ

2019-08-14

ОХУ, БНХАУ нарын барааны эргэлт 4.7 хувиар өсөж, 61 тэрбум ам.долларт хүрчээ

2019-08-14

Samsung electronics, Xiaomi компанитай хамтран өндөн нарийвчлал бүхий камертай утас үйлдвэрлэнэ

2019-08-14

Дэлхийг байлдан дагуулж буй дуучин "Билли Эйлиш"

2019-08-18

Дэлхийн удирдагчдын залуу насны ховор зургууд

2019-08-07

Жүжигчин Киану Ривз гадаад төрхөө эрс өөрчилжээ

2019-08-05

54 настай Моника Беллуччи сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулжээ

2019-07-30

Хамгийн халуухан косплэйчин охин

2019-08-17

Элдэв зураг (70 фото) №621

2019-08-17

Геологич залуугийн "Google Map" дээрээс олсон сонирхолтой газрууд

2019-08-17

Иран эмэгтэйчүүд Исламын хувьсгалын өмнө ба дараа...

2019-08-11

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.59%
Ши Жиньпин (БНХАУ)
16.43%
Дональд Трамп (АНУ)
4.7%
Ангела Меркель (ХБНГУ)
3.19%
Шинзо Абэ (Япон)
3.19%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.71%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.04%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.8%
Нарендра Моди (Энэтхэг)
0.56%
Эммануэль Макрон (Франц)
0.32%
Хаан Салман (Саудын Араб)
0.32%
Тереза Мэй (Их Британи)
0.16%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,402

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,118

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,332

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,277