Үндэсний эв нэгдэл…

Үндэсний эв нэгдэл…

Эвтэй байхдаа хүчтэй монголчууд бид өнөөдөр харин харилцан буулт хийж, эвлэрэх, уучлах, ухаарах замаар үндэснийхээ эв нэгдлийг хангахгүй бол баруун зүүн хойд урд их гүрнүүдийн тастаад хуваагаад тас цавчаад залгиад байдаг Ромын империйн тогтоосон дүрмийн тоглолтын хөлд нь үрэгдчих вий дээ.

Олимпын аваргаа өлгийдсөн он цагийн тэр өдрүүдэд монгол үндэстний эв нэгдэл дээр доргүй дээд цэгтээ хүрч тэр чигээрээ явсан бол тив дэлхийг дахиад эзлэх нь энүүхэнд байсан ч дахин тэмцэлдсээр тамир тэнхээгээ барах шахсан бид харин саяхнаас Үндсэн хуулиа үндэсний төвшинд тунгаан хэлэлцэхээр нам улс төр харгалзахгүйгээр төр түмнээрээ төрийн ордон хот хөдөөгүй хуран цуглаж санаа бодлоо нэгтгэж байгаа нь үндэсний эв нэгдэл үндэсний эвлэрэл сэргэн мандлын эхлэл.

Ардчилсан намаас ялалт авчирсан шинэ ерөнхийлөгч маань үндэсний эв нэгдлийг хангагч гэдэг утгаараа ч нам улс төр харгалзахгүйгээр Ардын намын Хулан, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Уянга нарыг албан ёсны зөвлөхөөрөө томилж, иргэний нийгмээс аюулгүй байдал судлаач Чулуунбат, авилгалын эсрэг тууштай тэмцэгч  хуульч Туяацэцэг нарыг татан мэргэжлийн шинжээчээр ажиллуулж байгаа нь үндэсний эв нэгдлийн эхлэл сайн үйлсийн жишиг яах аргагүй мөн.

Үндэсний эв нэгдэлд монгол хүн бүр би би гээд дайраад байлгүй бие биедээ зам тавиад өгч чаддаг сэтгэхүйтэй болсон үедээ амархан хүрэх боломжтой. Сэтгэхүйн хувьсгалч нь сэтгэл зүрхээ хараал зүхэл хар пиар хар санаа бодлоос ангижруулж, хажуудаа дандаа гэрэл гэгээтэй зүйлийг цацруулж өөрийн өөрчлөлтөөрөө өрөөлийг хувиргаж чаддаг хүнийг хэлнэ.

Ардчиллынхан 1990 оноос хойш тархай бутархай тав зургаан нам байж байгаад 2000 онд Энхбаярт далан хоёр суудлаар дал мөрөөрөө цэвэр тавиулсан хойноо л сая ухаарч эвлэлдэн нэгдсэн тэр цагаас хойш Монголын улс төрд тасралтгүй үзүүр түрүүнд явж байгаа нь эв нэгдэл ямар хүчтэй болохыг харуулж байгаа юм. Энэ бол яахав дотооддоо, харин гадаадынханд цэвэр тавиулаад өнгөрсөн хойно нь бид хоёр дахь удаагаа ухааръя, эвлэлдэн нэгдье гэсэн ойлголт байхгүй одоо л ойлголцохгүй бол дахиад хэзээ ч байж мэднэ. Энд эцэг өвгөдөөс өвлүүлсэн эрх чөлөө газар шороо тусгаар тогтнолын асуудлыг ярьж байгаа бөгөөд ахмад үеийнхээ асар их үнэ цэнэ цус хөлсөөр олсон аз жаргалаа бид талцаж байгаад зүгээр нэг тавиад туучмааргүй байна.

Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго нь туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд үндэсний эв нэгдэл бол түүний тулгуур багана, монгол үндэстний хөгжил цэцэглэлтийн гүүр,  элэг нэгтнүүдээ эх орон лугаа татах соронз, их монгол гүрнээ байгуулах үндэс, Чингис хаан шигээ тэнгэрээс заяах лидераа гаргаж ирэх угтвар, Сүхбаатар жанжин шигээ хэлсэнчлэн цэнгэлийн манлайд хүрэх зам нь юм.

Хорь гучин намууд үзэл бодол үүх түүхээр угшил угсаагаараа нэгдээд хоёрхон хүчтэй нам болж хоорондоо бие биенээ хянасан шигээ байж байгаад  бүр цаашлаад зөв нь буруугаа идээд газар дээр ганцхан монгол төр түмэн баймаар чиг.  Гэхдээ дангаар ноёрхож даргын зөөлөн суудал авилга оффшор мөрөөдөж байгаа бол ёстой тэрүүн шиг худлаа юм байхгүй шүү, дэлхий нийтийн чиг хандлага тэс ондоо болсон өнөө үед, ард түмэн  өргөл барьцад нугасгүй дарангуйлагч хаантнаа өргөмжилдөг бус харин өөртөө үнэнчээр зүтгэх боол-төрөө өөрөө сонгож огцруулж түүний ажлын хөлс унаа унаш утасны мөнгийг ч ард түмэн карманаасаа гаргаж байдгийн хувьд гагцхүү үнэнч шударгаар сайн ажиллахыг л шаардаж илжиг шиг эдэлдэг болсон цаг, өөрийн буруугаас бүү хэл өрөөл найзаасаа болоод өмнөд Солонгосын ерөнхийлөгч шиг яллагддаг болсон цаг гэдгийг ирээдүйн лидерүүд улс төрчид маань эрхбиш ухаарч байгаа байлгүй.  Эс тэгвээс ард түмэн нэг л өдөр оймсыг нь гозолзуулж, нэгний өдрөөс ч  дор юм болгохоо хэнээр ч заалгахгүй мэднэ.

Үндэсний эв нэгдэлд ард түмэн бол доороо атгасан шагай шиг байгаа, харин хорь хорин нэгэн оныг сэрүүхэн зүүдэлсэн улс төрчид маань дээрээ нэн даруй учраа ололцож огтгүйгээс оройтсон нь дээр буюу  орос ардын Лучше поздно чем никогда гэсэн үгийг санаж эвлэлдэн нэгдэхийн ач тусыг эрүүл монгол хүн бүр ухаарахын цагт  эв нэгдлийн бамбарыг асаах хувьтай мангас шиг МАНАН-царуудаас  тэс ондоо сэтгэхүйтэй тэрхүү ирээдүйн лидер эв нэгдлийн манлай хүч хүчин тэнгэрийн зараал түмний хүслээр удахгүй төрөхөөр хаа нэгтээ дуншиж байгаасай.

Өнөөдөр бидний хоёр монгол нь ч хоорондоо, хошуу нутгаараа ч хоорондоо, хоёр нам нь ч хоорондоо, хуучин шинэ нь ч хоорондоо үзэлцээд байдаг нь найман зууны тэртээ монголчуудын хүч чадал оюун билэг Гурван голын эх, Хан Хэнтийн уулсын амандаа багтахаа байгаад гадагшаа тэр нь зад тавигдан тэлсээр дэлхийг эзэлсэн ген удмын сантай салшгүй холбоотой.  Оросын агуу эрдэмтэн Лев Гумилев хэлэхдээ Монголчууд бол дэлхийн агаар мандлыг нэвтлэн орж ирсэн сансрын туяаны нөлөөлөлд орж удамшлын хувирал болсон гайхамшигт хүмүүс гэж хэлсэн нь зүгээр нэг дэмий сул үг биш.

Барууны судлаачид биеийн болон оюуны асар өндөр удамшлын потенциалтай монголчуудын түүхийн эрин үе дахин давтагдаж ирээдүйд дахин хүчрэгдэхээ байж мэдэх, дэлхийг эзлэх магадлалтай байгааг тогтоосноор их гүрнүүд биднийг одооноос дотоод хооронд нь алалцуулах, барын зулзагыг бага дээр нь дарах гэсэн бодлогыг баримталж байна.

Тиймээс бид өөр хоорондоо тэрсэлдэх нь бүх хэл өстөн дайснаа ч өрөвдөж хайрлаж өрлөг жанждаа болгодог Эзэн хаанаасаа суралцаж эр эмгүй эвтэй найртай байж эрч хүчээ хямгадаж тив дэлхийг тахир сэлмээрээ эзэлсэн шигээ тархи оюунаараа дэлхийг дахин эзэмдэн улс Монголоо босгоход үндэсний эв нэгдэл ус агаар мэт чухал байна.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол загасчид эх орондоо... (75 фото)

2019-08-24

Солонгос хосууд Монголд...

2019-08-21

Хамгийн халуухан косплэйчин охин

2019-08-17

Элдэв зураг (70 фото) №621

2019-08-17

Дэлхийг байлдан дагуулж буй дуучин "Билли Эйлиш"

2019-08-18

Дэлхийн удирдагчдын залуу насны ховор зургууд

2019-08-07

Жүжигчин Киану Ривз гадаад төрхөө эрс өөрчилжээ

2019-08-05

54 настай Моника Беллуччи сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулжээ

2019-07-30

Ус ашиглах зөвшөөрөл аваагүй бол Хөвсгөл нуур орчимд бизнес эрхлэхийг хориглоно

2019-08-22

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-19

Голуудын үерийн түвшин 5-35 см нэмэгджээ

2019-08-18

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-15

Шинэ хичээлийн жилийн зорилтыг тодорхойлов

2019-08-22

Аялал жуулчлалын улсын олмипиад "Grand tour"-ийг санаачилсан нэг ангийнхан

2019-08-18

Боловсролын салбарт шалгалт хийж эхэллээ

2019-08-18

Ухаалаг байхын 7 сул тал

2019-08-17

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид айлчиллаа

2019-08-25

17-19 насны залуус 390 грамм каннабис хадгалж байжээ

2019-08-25

Япончууд ирээдүйг хэрхэн зөгнөж байсан бэ?

2019-08-25

БНСУ-ын визний хариу өгөх 90 хоногийг багасгахаар тохиролцжээ

2019-08-25

Жилдээ 100 саяын ашиг өгдөг бизнестэй болмоор байна уу?

2019-08-22

ХААН Банкны картаар “Магнай Трейд”-ийн үндсэн ШТС-аас шатахуун худалдаж авсан литр тутамд 50₮ хөнгөлөлттэй

2019-08-22

TokTok Delivery app-аа ашиглан 10,000₮-ийн урамшууллаа аваарай

2019-08-22

Технологийн стартапуудын “Seedstars Ulaanbaatar 2019” тэмцээний бүртгэл эхэллээ

2019-08-22

Орос, Хятадыг холбосон гүүр барьж байна

2019-08-25

Канад улс Монгол Улсад амьдарч байсан найман иргэнд орогнол олгожээ

2019-08-24

Хонконгийн иргэд Тайвань руу цагаачилж байна

2019-08-22

Венесуэльд өлсгөлөн газар авсан гэв

2019-08-22

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

"Ганц бие хөгжимчин" /өгүүллэг/

2019-08-17

Алт мөнгө үнэт эдлэлээс илүү "Аав" нь хүүхэдтэйгээ тоглох дуу гэрийг чимдэг юм

2019-08-14

"The Hu" хамтлаг шинэхэн уран бүтээлээ нийтэд цацлаа

2019-08-24

ФОТО: Халх голын 80 жилд зориулсан 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлийг дэлгэлээ

2019-08-22

100 гаруй үзмэр, эд өлгийн зүйлүүд дэлгэнэ

2019-08-20

"FACE OF MONGOLIA 2020" тэмцээний ялагчаар 13 настай охин тодорлоо

2019-08-19

Үе тэнгийн та хэддээ анхааруулахгүй бол болохгүй нь ээ!

2019-08-25

​Зандан бэрстэй УИХ

2019-08-24

Түмний төлөө…

2019-08-23

Хардах хүсэл алга...

2019-08-23

Ирэх 7 хоногт чуулган хуралдана

2019-08-25

Зарчмын зөрүүтэй 90 гаруй санал байна

2019-08-25

МАН ынхан Үндсэн хуульд гишүүдийн тоог 99 болгож , хугацааг 5 жил болгож буй нь ийм үндэслэлтэй ажээ

2019-08-24

АН: УИХ-ын гишүүдийн тоог 99 бус 108 болгохыг дэмжинэ

2019-08-23

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

2019-08-17

Хүүхдээ үхэл рүү нь “түлхдэг” хэнэггүй монгол зан

2019-08-15

Хүүхэд бүрийн сонсож өсөх ёстой 7 өгүүлбэр

2019-08-07

Ууртай уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2019-08-07

Ц.Эрдэнэбат: Технологийн компани таван жилийн дараа л ашиг ярьж эхэлнэ

2019-07-31

Машины хянах самбар дээр асдаг анхааруулах гэрлүүдийн тайлбар

2019-07-26

Өөрийн зургаа сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээл болгоорой!

2019-07-22

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Хөлөө гичтэй усанд дүрэхийн ач тус

2019-08-25

Эрэгтэй гутлын шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутал

2019-08-24

Эрэгтэй гутлын шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутал

2019-08-24

Япон аргаар будааг "төгс" агшааж сурцгаая!

2019-08-23

Дэлхийн хамгийн өндөр хаягдсан барилгууд

2019-08-25

20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

2019-08-25

Баян залуусын хэрээс хэтэрсэн зугаа

2019-08-25

Гоо сайхны мэс засал хийлгэсэн алдартай эрчүүд

2019-08-25

Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байжээ

2019-08-22

Журамд зааснаас илүү хүчин чадалтай механизм ашиглаж байжээ

2019-08-22

Эко алтан заамар компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гараагүй

2019-08-22

Уул уурхайг хумиж, тусгай хамгаалалтын газрыг нэмэгдүүлнэ

2019-08-22

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

2019-08-16

Н.Баяртсайхан: Үндэсний төлбөрийн системийг шинэ түвшинд гаргана

2019-08-15

Иргэд хадгаламж зээлийн хоршоонд хандах нь багасжээ

2019-08-15

Даатгалын компаниудын нөхөн олговрын хэмжээ буурчээ

2019-08-13

Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

2019-08-24

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

2019-08-22

Өнөөдөр хуульчид жагсана

2019-08-21

Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ?

2019-08-15

Сэтгэлд гутралд орсон үед илрэх шинж тэмдэгүүд

2019-08-24

Зонхилон тохиолддог гурван үүсгэгчийн эсрэг вакцин захиалжээ

2019-08-22

Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийгдэж байна

2019-08-19

ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурваар нэмэгдлээ

2019-08-16

Монгол бөхийн хөгжилд гялс шийдэхээр хэдэн асуудал байна. Энэ талаар саналаа хуваалцья

2019-08-25

Б. Жаргалсайхан: Банк, барилгын компаниуд ард түмнийг шулахаа зогсоо

2019-08-25

Хуур мюзик фестивал дээр хүн алах дөхөв

2019-08-24

Философич, Доктор С.Молор-Эрдэнэ: Манай төр Манжийн үеийн төр шиг байна

2019-08-24

М.Уранцэцэг, дунд шөвөгт Г.Отгонцэцэгийг цэвэр яллаа

2019-08-25

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн болж байна

2019-08-25

Мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тэмцээнээс Sweetymotion-ий дуучин Ц.Сарнай алт, Г.Сүндэрмаа мөнгөн медаль хүртжээ

2019-08-25

Лейкерс баг 2019-2020 оны урьдчилсан тоглолтын хуваариа гаргажээ

2019-08-24

Хэнд үнэнч байх вэ?

2019-08-21

Залуучууд сул байна аа!

2019-08-19

Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагт эр хүнийг харахаа больдог

2019-08-19

Долоо хоногоо амжилттай эхлүүлэхийг хүсвэл Баасан гарагаас эхлээрэй

2019-08-16

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.31%
Ши Жиньпин (БНХАУ)
15.85%
Дональд Трамп (АНУ)
4.95%
Шинзо Абэ (Япон)
3.51%
Ангела Меркель (ХБНГУ)
3.05%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.82%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.07%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.84%
Нарендра Моди (Энэтхэг)
0.76%
Эммануэль Макрон (Франц)
0.3%
Хаан Салман (Саудын Араб)
0.3%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,414

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,145

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,339

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,281