"Арван жилийн дараа" (өгүүллэг)

"Арван жилийн дараа" (өгүүллэг)

Дэнсмаа булгаас хоёр хувин ус бариад гэр өөдөө явж байхдаа нэг морьтой хүн бөг бөг шогшуулан ирж явааг харлаа. Өнгө нь бүдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойдоо зангидсан хуучин цагаан алчууртай, ташуур барьсан баруун гараа өргөсхийн яваа тэр эрийг хараад "Зайлуул, Дагва шив дээ" хэмээн өөртөө шивэгнэн алхаагаа түргэсгэв.

Гэртээ орж ирэхэд нэрж байгаа архины хурцхан үнэр, идээ цагааны исгэлэн үнэртэй нийлэн ханхална. Дэнсмаа жалавчныхаа халсан усыг яаран уудлаж, хүйтэн усаар солив. "Дагва маань азтай л яваа юм байна даа. Тогоо авах гэж байхад ирж байна" гэж бодоод дэлгээтэй үүдээрээ харвал Дагва ганц шон уяан дээр бууж байна. Тэр морио уячихаад, наашлахдаа үрчийсэн хормойгоо сэмэрсэн нударгаараа гүвж явав. Дэнсмаа түүний бөгтийсэн өргөн цээж ганхуулан, майгадуу хоёр хөлөө зөөж тавин аажуухан явааг хараад "Өтлөх янз орж байх шив дээ" гэж харамсан бодлоо.

- За сайн байна уу?

- Сайн сайн. Чи сайн биз дээ. Ингэж тэр хоёр жирийн даруухан мэнд солилцов.

Дагва гэрийн зүүн талд завилан суусан дороо гаанс, тамхиа гаргалаа. Дэнсмаа өмнөх жижиг ширээн дээр нь тавагтай идээ тавиад, данхтай цай дөхүүлэнгээ,

- Танайх Цагаан нугад буусан гэв үү гэж асуулаа.

- Тэгсээн. Хөдөө нь сайхан гарсан байдаг шүү.

- Тийм гэнэ лээ. Манай энд ч гэсэн овоо. Ер нь энэ жилийн зуншлага сайхан байна.

- Тиймээ хөө гэснээ, Дагва тамхиа хэд сороод

- Хүү хаачаа вэ гэж асуулаа.

- Хонь руу явсаан. Саахалтын хонь хариулгагүй бэлчинэ лээ. Нийлчих байх гээд мордсон.

- Хүү минь овоо болж дээ, гээд Дагва санаа алдав. Дэнсмаа түүнийг түргэхэн нэг хараад жалавчныхаа усыг хутган

- Яахав хөөрхий минь өсч өндийж, миний ганц түшиг болж байна гэлээ.

Дэнсмаа тогоогоо авч, бүрхээрээ өргөсөөр Дагвын өмнө очив. Дагва бүрхэрт тогтсон ээрэмнээс хуруугаараа өлгөн авч амсаад,

- Би ч азтай яваа юм байна гээд муухан инээмсэглэх аядав.

- Хүүгээ мартаагүй яваа хүний аз харьдаггүй юм гэсэн гэж Дэнсмаа бэлдэж байсан мэт хэлэв.

...Тэр хоёр энэ гэрт жаргалтай сайхан амьдарч байсан цаг бий. Таван нас хүрч яваа ганц хүү нь тэдний дунд эрхлэн дэрвэж жаахан гэрийг нь жаргалаар дүүргэж байсан. Дагва сумын начин цолтой, даруухан зантай, нүд булаам эр явжээ. Тэр нэгэн гайтай намар! Зуны эхээр тавьсан хэдэн тэмээгээ эрэхээр говь руу явсан Дагва хориод хоног сураггүй алга болчихож билээ. Дэнсмаа санаа зововч "өнөөх л бага сургуулийн, цэргийн гэх найзуудтайгаа нийлээд гашуун ус эргүүлж яваа байх" гэж сэтгэлээ засч суув. Ирснээсээ хойш Дагвын үг яриа цөөрч, үе үе санаа алдан тооно ширтэн хэвтэх юмуу, хээр гадаа явах нь их болжээ. Дэнсмаагийн дотор нэгэн сэжиг төрж, "царай алдахгүй" гэсэн шазруун бодлоор гялав цалав хийх болсон байна. Нэгэн орой хүзүүгээр нь тэвэрч мөр өөд нь авирсан хүүгээ мөрөөрөө түлхэн,

- Буу, боль чи. Яасан эрх золиг вэ гэж уцаарлахад Дэнсмаагийн дотор зарсхийн,

- Чи ер нь юу болчихоов? Бүлх залгичихсан юм шиг л гөлийгээд байх юм гэсэнд,

- Чи ямар байлгах гээв гэж адарчээ.

- Байдгаараа байж болохгүй болоо юу?

- Тийм болсон бол яах нь вэ?

- Жаргал чинь дэндэж л дээ.

- Хн. Чамтай жаргаж байгаа юм алга.

- Тэгвэл жаргал байгаа газар луугаа явахгүй юу!

Дагва энэ үгийг хүлээж байсан юм шиг ухасхийн босоод гарч явахад уцаарласан эцэгтээ гоморхон уруулаа унжуулж зогссон хүү Буян нь ямар нэгэн муу совин хатгасан юм шиг "аав аа" хэмээн цахиран орилж билээ.

Дагва тэгээд л эргэж ирээгүй юм. Урд бригадын торгон Намжилынд байх болсон гэж дуулджээ. Тэдний бага охин Бумжид гэдэг арваад насаар дүү царайлаг залуу бүсгүй зүрх сэтгэлийг нь булаасан байж.

Олон хүн "Цаадах чинь толгой нь эргэчихэж. Чи өөрөө очоод авчир! Хүүгээ бод" гэж ятгасан боловч гомдож өширхсөн Дэнсмаа тэдний үгийг авсангүй.

Яваа яваандаа түүний сэтгэлийн гомдол өшрөл сар жилийн урсгалд нимгэрэн элэгдэж, түүнийгээ айлын зарц шиг явааг дуулаад өрөвдөх шиг болдог болжээ. Буян хүүгийнхээ эцэгтэйгээ улам адилхан өсөж байгааг харж, элэг нь эмтрэн "би ч бас түргэдсэн байх" гэж бодогдох болсон билээ.

Тэр гайт намраас хойш 10 жил өнгөрчээ. Сүүлийн гурав, дөрвөн жилд нутаг ойртож. Дагва хааяа ирж хүүгээ үнсээд санаа алдан сууж тамхиа татаж байгаад явдаг болсон юм.

Царайлаг сайхан зүс, баян тарган эцгийнхээ буянд эрдсэн Бумжидын дэргэд Дагва даанч хэцүү байх болов. Гэлээ гээд өөр орох оронгүй дөч хүрч яваа Дагва жаргаж чадсангүй. Нутаг усны зарим хүн "хохь нь дээ, байж байгааг нь хараач" гэж тавлан шивэгнэлдэнэ. Дэнсмаа хор шарандаа ч юм уу, ганц хүүгээ бодсондоо ч юм уу дахиж эрийн царай харсангүй өдий хүрч яваа юм...

Дагва Дэнсмаагийн өгсөн халуун архи шимэн, тамхи татаж суусаар царай нь өнгө орон ягаан туяа татаж байлаа.

- Танайхан сайн биз дээ.

- За даа... сайн даа, сайн.

- Бумжид байгаа биз дээ?

- Саяхан хот руу явсан.

- Хэзээ ирэх юм бэ?

- Мэдэхгүй ээ! Дагва ийн эг маг хийгээд дахин архи аягалав. Хорвоогийн бас нэг хясал, тэр хоёрт үр заяасангүй. Ноднингоос энэ суманд ирж, ноос, ноолуур, арьс шир цуглуулдаг машин тэрэг хөлөглөсөн нэгэн эртэй Бумжид нөхцөөд болохоо байжээ. "Оройхон болохоор наймаачин нь аваад явдаг. Дагва гаансаа хөхөөд л үлддэг" гэж нутгийн залуус инээд хөөр болгон ярилцахыг Дэнсмаа бас сонсжээ. Ам муруйхад хүрвэл Бумжид "чи зүгээр л зайл" гэж хэлэхэд бэлэн байх Дагва яах ч билээ дээ!

Дагва нэлээд халж, зүрх орсон бололтой. Дэнсмаа руу талимаарсхийн хараад,

- Дэнсмаа би чамд нэг юм хэлмээр байна гэхэд

- Юу тэр вэ? Тэгээд хэлээч дээ гэв.

- Чи битгий уурлаарай. Би та хоёр дээрээ эргэж ирмээр байна гэлээ. Дэнсмаа гэнэт толгой руугаа цохиулсан мэт давхийгээд,

- Юу? Чи гэр орон, авгай хүүхнээ яах хүн бэ гэлээ.

- Тэр чинь миний юм биш ээ!

- Тэгээд бид хоёр чиний юм болж байна уу?

Дагва толгой дээрх алчуураа авч нүүрээ шудраад

- Би том алдсаан. Одоо хүү та хоёрыгоо ч өрөвдөх боллоо.

- Хн. Хүүгээ өсч гараас гараад ирэхээр тэр үү? Миний яаж шаналж, махаа идэж явсныг чи даанч мэдэхгүй л дээ гээд Дэнсмаагийн хоолой зангирч, нүүрээ дарав.

Дагва дув дуугүй хэсэг суугаад, өмнөх аягатай архи авч залгилав. Тэгээд босч үүд рүү явснаа түр зогсон,

- Би ирнээ гэж хэлээд гарав.

Дэнсмаа гэнэт сэхээ авч "Бүх юм өнгөрсөн шүү. Битгий амьтны шившиг болоорой" гэж хэлэхээр гүйн гарвал, хуучин нөхөр нь өөрийн алдаа, харуусал гунигийг үүрч яваа юм шиг бөхийсөн уяа руу явж байлаа. Дэнсмаа хэлэх гэснээ залгичихсан мэт дуугарч чадсангүй.

Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн

24
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид айлчиллаа

2019-08-25

17-19 насны залуус 390 грамм каннабис хадгалж байжээ

2019-08-25

Япончууд ирээдүйг хэрхэн зөгнөж байсан бэ?

2019-08-25

БНСУ-ын визний хариу өгөх 90 хоногийг багасгахаар тохиролцжээ

2019-08-25

Монгол загасчид эх орондоо... (75 фото)

2019-08-24

Солонгос хосууд Монголд...

2019-08-21

Хамгийн халуухан косплэйчин охин

2019-08-17

Элдэв зураг (70 фото) №621

2019-08-17

Үе тэнгийн та хэддээ анхааруулахгүй бол болохгүй нь ээ!

2019-08-25

​Зандан бэрстэй УИХ

2019-08-24

Түмний төлөө…

2019-08-23

Хардах хүсэл алга...

2019-08-23

"The Hu" хамтлаг шинэхэн уран бүтээлээ нийтэд цацлаа

2019-08-24

ФОТО: Халх голын 80 жилд зориулсан 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлийг дэлгэлээ

2019-08-22

100 гаруй үзмэр, эд өлгийн зүйлүүд дэлгэнэ

2019-08-20

"FACE OF MONGOLIA 2020" тэмцээний ялагчаар 13 настай охин тодорлоо

2019-08-19

Хэнд үнэнч байх вэ?

2019-08-21

Залуучууд сул байна аа!

2019-08-19

Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагт эр хүнийг харахаа больдог

2019-08-19

Долоо хоногоо амжилттай эхлүүлэхийг хүсвэл Баасан гарагаас эхлээрэй

2019-08-16

Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байжээ

2019-08-22

Журамд зааснаас илүү хүчин чадалтай механизм ашиглаж байжээ

2019-08-22

Эко алтан заамар компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гараагүй

2019-08-22

Уул уурхайг хумиж, тусгай хамгаалалтын газрыг нэмэгдүүлнэ

2019-08-22

Ирэх 7 хоногт чуулган хуралдана

2019-08-25

Зарчмын зөрүүтэй 90 гаруй санал байна

2019-08-25

МАН ынхан Үндсэн хуульд гишүүдийн тоог 99 болгож , хугацааг 5 жил болгож буй нь ийм үндэслэлтэй ажээ

2019-08-24

АН: УИХ-ын гишүүдийн тоог 99 бус 108 болгохыг дэмжинэ

2019-08-23

Орос, Хятадыг холбосон гүүр барьж байна

2019-08-25

Канад улс Монгол Улсад амьдарч байсан найман иргэнд орогнол олгожээ

2019-08-24

Хонконгийн иргэд Тайвань руу цагаачилж байна

2019-08-22

Венесуэльд өлсгөлөн газар авсан гэв

2019-08-22

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

2019-08-17

Хүүхдээ үхэл рүү нь “түлхдэг” хэнэггүй монгол зан

2019-08-15

Хүүхэд бүрийн сонсож өсөх ёстой 7 өгүүлбэр

2019-08-07

Ууртай уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2019-08-07

Дэлхийг байлдан дагуулж буй дуучин "Билли Эйлиш"

2019-08-18

Дэлхийн удирдагчдын залуу насны ховор зургууд

2019-08-07

Жүжигчин Киану Ривз гадаад төрхөө эрс өөрчилжээ

2019-08-05

54 настай Моника Беллуччи сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулжээ

2019-07-30

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

2019-08-16

Н.Баяртсайхан: Үндэсний төлбөрийн системийг шинэ түвшинд гаргана

2019-08-15

Иргэд хадгаламж зээлийн хоршоонд хандах нь багасжээ

2019-08-15

Даатгалын компаниудын нөхөн олговрын хэмжээ буурчээ

2019-08-13

Шинэ хичээлийн жилийн зорилтыг тодорхойлов

2019-08-22

Аялал жуулчлалын улсын олмипиад "Grand tour"-ийг санаачилсан нэг ангийнхан

2019-08-18

Боловсролын салбарт шалгалт хийж эхэллээ

2019-08-18

Ухаалаг байхын 7 сул тал

2019-08-17

Дэлхийн хамгийн өндөр хаягдсан барилгууд

2019-08-25

20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

2019-08-25

Баян залуусын хэрээс хэтэрсэн зугаа

2019-08-25

Гоо сайхны мэс засал хийлгэсэн алдартай эрчүүд

2019-08-25

Монгол бөхийн хөгжилд гялс шийдэхээр хэдэн асуудал байна. Энэ талаар саналаа хуваалцья

2019-08-25

Б. Жаргалсайхан: Банк, барилгын компаниуд ард түмнийг шулахаа зогсоо

2019-08-25

Хуур мюзик фестивал дээр хүн алах дөхөв

2019-08-24

Философич, Доктор С.Молор-Эрдэнэ: Манай төр Манжийн үеийн төр шиг байна

2019-08-24

Ус ашиглах зөвшөөрөл аваагүй бол Хөвсгөл нуур орчимд бизнес эрхлэхийг хориглоно

2019-08-22

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-19

Голуудын үерийн түвшин 5-35 см нэмэгджээ

2019-08-18

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-15

Сэтгэлд гутралд орсон үед илрэх шинж тэмдэгүүд

2019-08-24

Зонхилон тохиолддог гурван үүсгэгчийн эсрэг вакцин захиалжээ

2019-08-22

Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийгдэж байна

2019-08-19

ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурваар нэмэгдлээ

2019-08-16

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

"Ганц бие хөгжимчин" /өгүүллэг/

2019-08-17

Алт мөнгө үнэт эдлэлээс илүү "Аав" нь хүүхэдтэйгээ тоглох дуу гэрийг чимдэг юм

2019-08-14

Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

2019-08-24

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

2019-08-22

Өнөөдөр хуульчид жагсана

2019-08-21

Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ?

2019-08-15

Хөлөө гичтэй усанд дүрэхийн ач тус

2019-08-25

Эрэгтэй гутлын шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутал

2019-08-24

Эрэгтэй гутлын шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутал

2019-08-24

Япон аргаар будааг "төгс" агшааж сурцгаая!

2019-08-23

Ц.Эрдэнэбат: Технологийн компани таван жилийн дараа л ашиг ярьж эхэлнэ

2019-07-31

Машины хянах самбар дээр асдаг анхааруулах гэрлүүдийн тайлбар

2019-07-26

Өөрийн зургаа сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээл болгоорой!

2019-07-22

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

М.Уранцэцэг, дунд шөвөгт Г.Отгонцэцэгийг цэвэр яллаа

2019-08-25

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн болж байна

2019-08-25

Мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тэмцээнээс Sweetymotion-ий дуучин Ц.Сарнай алт, Г.Сүндэрмаа мөнгөн медаль хүртжээ

2019-08-25

Лейкерс баг 2019-2020 оны урьдчилсан тоглолтын хуваариа гаргажээ

2019-08-24

Жилдээ 100 саяын ашиг өгдөг бизнестэй болмоор байна уу?

2019-08-22

ХААН Банкны картаар “Магнай Трейд”-ийн үндсэн ШТС-аас шатахуун худалдаж авсан литр тутамд 50₮ хөнгөлөлттэй

2019-08-22

TokTok Delivery app-аа ашиглан 10,000₮-ийн урамшууллаа аваарай

2019-08-22

Технологийн стартапуудын “Seedstars Ulaanbaatar 2019” тэмцээний бүртгэл эхэллээ

2019-08-22

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.31%
Ши Жиньпин (БНХАУ)
15.85%
Дональд Трамп (АНУ)
4.95%
Шинзо Абэ (Япон)
3.51%
Ангела Меркель (ХБНГУ)
3.05%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.82%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.07%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.84%
Нарендра Моди (Энэтхэг)
0.76%
Эммануэль Макрон (Франц)
0.3%
Хаан Салман (Саудын Араб)
0.3%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,414

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,145

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,339

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,281