Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулахаар болов.

Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлж байхаар шийдвэрлэв.

Мөн инженерийн байгууламж, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, бусад барилга байгууламж барихад шаардагдах зөвшөөрлийг тухай бүр нь шуурхай олгож байхыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт үүрэг болгов.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. Олон жил яригдсан дээрх чиглэлийн төмөр замыг тогтоосон хугацаанд нь барьж ашиглалтад оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлаг, компанийн удирдлагуудад онцгойлон анхааруулав.

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох боломжтой.

2013-2015 онд замын доод бүтцийн ажлын 51.8 хувь, газар шорооны ажлын 86.6 хувь, гүүр, хоолойн ажлын 52 хувийг хийж гүйцэтгэсэн. Гэсэн ч санхүүжилтгүйн улмаас 2015-2018 онд ажил нь зогсоод байсан юм.

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам доллар байдаг. Төмөр замтай болсноор үнэ хоёр дахин буюу 14.9 ам.доллар болж буурах юм.  

 

“Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулав

 

Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулж, дүрмийг нь батлав.

Ирээдүйн өв сан нь бүх ард түмний өмч бөгөөд “Ирээдүйн өв сан корпораци” нь сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй, мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит компани юм.

Ирээдүйн өв сангийн гол эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь болон ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг юм. Одоогоор Ирээдүйн өв санд 213 тэрбум төгрөг хуримтлагдаад байна. 

 

Товч мэдээ:

-2019 оны эхний хагас жилд гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдын томилолт, урамшуулал, бусад зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Эхний хагас жилд 2608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 66 хүн амь насаа алдан 34 хүн гэмтэж бэртэн, 25 мянга орчим мал, амьтан хорогдож 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Онцгой байдал, бусад байгууллага, орон нутгийн 17 мянга орчим албан хаагч, иргэн 684 хүний амь нас, 30 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Одоогоор Засгийн газрын 29 тусгай сан байна. Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа сангуудыг цэгцэлснээр  төсвийн сахилга бат нэмэгдэж, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө дээшилнэ гэж тооцож байна. 

Эх сурвалж: Zasag.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Технологийн стартапуудын “Seedstars Ulaanbaatar 2019” тэмцээний бүртгэл эхэллээ

2019-08-22

ХААН Банкнаас зохион байгуулж буй “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2019-08-21

UB ПРОПЕРТИЗ: Байраа захиалаад, LAND 200-тай болоорой

2019-08-21

Хэрэгцээндээ нийцсэн зурагтаа хэрхэн сонгох вэ?

2019-08-20

100 гаруй үзмэр, эд өлгийн зүйлүүд дэлгэнэ

2019-08-20

"FACE OF MONGOLIA 2020" тэмцээний ялагчаар 13 настай охин тодорлоо

2019-08-19

"Сайхан сэтгэлт Самар хүн..."

2019-08-19

“Япон фестиваль Монголд-2019” болж байна

2019-08-18

Дэлхийг байлдан дагуулж буй дуучин "Билли Эйлиш"

2019-08-18

Дэлхийн удирдагчдын залуу насны ховор зургууд

2019-08-07

Жүжигчин Киану Ривз гадаад төрхөө эрс өөрчилжээ

2019-08-05

54 настай Моника Беллуччи сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулжээ

2019-07-30

Солонгос хосууд Монголд...

2019-08-21

Хамгийн халуухан косплэйчин охин

2019-08-17

Элдэв зураг (70 фото) №621

2019-08-17

Геологич залуугийн "Google Map" дээрээс олсон сонирхолтой газрууд

2019-08-17

Та хүүхдээ ургамлын харшлаас салгахыг хүсэж байвал үүнийг заавал уншаарай!

2019-08-21

Та тамхи татдаг бол эдгээр хүнсийг түлхүү хэрэглээрэй!

2019-08-20

Өөрийнхөө жинхэнэ хоолойг сонсох арга

2019-08-20

Дараах зүйлсийн хадгалах хугацаа дуусдаг гэдгийг та мэдэх үү?

2019-08-18

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Гүзээ бол зүгээр л өвчин. Өөр юу ч биш!

2019-08-19

Залуучууд сул байна аа!

2019-08-19

Көбэнхавн: Миний өнцөг ба төсөөлөл

2019-08-18

Долоо хоногоо амжилттай эхлүүлэхийг хүсвэл Баасан гарагаас эхлээрэй

2019-08-16

Ц.Эрдэнэбат: Технологийн компани таван жилийн дараа л ашиг ярьж эхэлнэ

2019-07-31

Машины хянах самбар дээр асдаг анхааруулах гэрлүүдийн тайлбар

2019-07-26

Өөрийн зургаа сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээл болгоорой!

2019-07-22

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийгдэж байна

2019-08-19

ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурваар нэмэгдлээ

2019-08-16

Гоо сайхны мэс заслын 2019 оны чиг хандлагууд

2019-08-15

Дэлгэцийн хамаарал хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ?

2019-08-15

Өнөөдөр хуульчид жагсана

2019-08-21

Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ?

2019-08-15

Б.Хурцыг шүүх хурал энэ сарын 12-нд болно

2019-08-08

Үндсэн хуульд авлигын эсрэг заалт оруулах санал гаргала

2019-08-08

Зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана

2019-08-22

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол гаталж яваад осолджээ

2019-08-22

ХБНГУ-ын урлаг судлаачдыг хүлээн авч уулзав

2019-08-21

Хүй долоон худагт "Русские Витязи" баг нисэхийн үзүүлбэр үзүүлнэ

2019-08-21

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

"Ганц бие хөгжимчин" /өгүүллэг/

2019-08-17

Алт мөнгө үнэт эдлэлээс илүү "Аав" нь хүүхэдтэйгээ тоглох дуу гэрийг чимдэг юм

2019-08-14

Хорвоогийн жамаар хоргодож цөөрч яваа ховордсон өвгөдийг битгий шоол!

2019-08-13

Нарны хавтангаар хийсэн дэлхийн анхны зам тараа таниулж эхэлжээ

2019-08-21

Австраличууд эмү шувуутай дайтаад ялагдсан түүх

2019-08-21

Түүхэн дэх хамгийн идэмхий хүн Таррарегийн хачирхалтай амьдрал

2019-08-21

Алдартай кинонуудад ашиглагдсан жижиг загварууд

2019-08-21

Хэнд үнэнч байх вэ?

2019-08-21

Аяллаас аз жаргал, баяр баясал, бас сэтгэл ханамжийг мэдэрч бай хүмүүс ээ!

2019-08-20

Ахмад үеийн баатрууд...

2019-08-20

Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагт эр хүнийг харахаа больдог

2019-08-19

Аялал жуулчлалын улсын олмипиад "Grand tour"-ийг санаачилсан нэг ангийнхан

2019-08-18

Боловсролын салбарт шалгалт хийж эхэллээ

2019-08-18

Ухаалаг байхын 7 сул тал

2019-08-17

Дараах ажлын байрт нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2019-08-16

Хятадын харьяанд орох нь маш аюултай гэв!

2019-08-22

Хонконгийн 2 хүн тутмын 1 нь танкны өөдөөс жагсаж байна

2019-08-20

Шведэд хог хаягдал нь дуусжээ

2019-08-16

Италийн сансрын нисгэгч дэлхийн анхны сансрын ди-жей болжээ

2019-08-14

19 аж ахуйн нэгжийн 23 талбайн тусгай зөвшөөрлийг цуцлахаар боллоо

2019-08-21

"Амьддаа бие биеэ хайрла" гэдэг ямар үнэн үг вэ?

2019-08-21

Допингийн сорьцын талаар бөхчүүд ингэж хэлэв

2019-08-20

БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг: Энэ жил бүх сурах бичгийг хүүхдүүдэд түрээслүүлнэ

2019-08-20

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

2019-08-16

Н.Баяртсайхан: Үндэсний төлбөрийн системийг шинэ түвшинд гаргана

2019-08-15

Иргэд хадгаламж зээлийн хоршоонд хандах нь багасжээ

2019-08-15

Даатгалын компаниудын нөхөн олговрын хэмжээ буурчээ

2019-08-13

С.Эрдэнэ, Ц.Нямдорж, Ц.Элбэгдорж нарыг үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдөөр нэрлэжээ

2019-08-21

Ш.Бат-Ирээдүй: Б.Хурц төрийн алба хашдаггүй надад албан тушаалын авилга авсан зохиомол хэрэг тулгасан

2019-08-21

Б.Хурц нарын хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн

2019-08-21

У.Хүрэлсүх: Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, тогтворжиж буйг тэмдэглэхэд таатай байна

2019-08-21

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

2019-08-17

Хүүхдээ үхэл рүү нь “түлхдэг” хэнэггүй монгол зан

2019-08-15

Хүүхэд бүрийн сонсож өсөх ёстой 7 өгүүлбэр

2019-08-07

Ууртай уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2019-08-07

Эко алтан заамар компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гараагүй

2019-08-22

Уул уурхайг хумиж, тусгай хамгаалалтын газрыг нэмэгдүүлнэ

2019-08-22

Уул уурхайн компаниудын нөлөөгөөр 8000 га нөхөн сэргээгдэлгүй орхигджээ

2019-08-21

Есөн газрын улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа

2019-08-21

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-19

Голуудын үерийн түвшин 5-35 см нэмэгджээ

2019-08-18

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-15

Нэн ховор ургамлуудын удмын санг авч үлдэх судалгаа явагдаж байна

2019-08-10

“MONGOLIAN SIEGER SHOW 2019" ирэх бямба гарагт болно

2019-08-21

Монгол, Орос, Хятадын тамирчид өрсөлдөх хүүхдийн спортын наадам эхэллээ

2019-08-21

Харваач Х.Даваагаас допинг илэрч, харвах эрхээ нэг жилээр хасуулжээ

2019-08-21

Эмэгтэйчүүдийн холимог тулаанд ижил хүйстнүүд дийлж байна

2019-08-20

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.33%
Ши Жиньпин (БНХАУ)
16.17%
Дональд Трамп (АНУ)
4.84%
Шинзо Абэ (Япон)
3.36%
Ангела Меркель (ХБНГУ)
3.13%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.89%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.09%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.78%
Нарендра Моди (Энэтхэг)
0.55%
Эммануэль Макрон (Франц)
0.31%
Хаан Салман (Саудын Араб)
0.31%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,406

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,128

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,335

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,279