Орон нутгийн хөгжлийн сан хэнийг тэжээдэг вэ?

Орон нутгийн хөгжлийн сан хэнийг тэжээдэг вэ?
Иргэдийн санал бүтээн байгуулалтад тусгалаа олох оновчтой шийдэлтэй болсон нь Орон нутгийн хөгжлийн сан юм. 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ шийдлийн үр дүнд ялангуяа, хөдөө орон нутагт иргэд санаачлагаараа хэрэгтэй байгаа ажлуудаа төсвийн хөрөнгө оруулалтаар хийлгэх боломжтой болсон юм. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. 2013-2014 онд энэ санд улс даяар нийт 655 тэрбум төгрөг хуваарилсан тооцоолол байна.  Харин энэ жилээс сангийн эх үүсвэрийг 60 хувиар нэмэгдүүлсэн, уул уурхайн тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг 100 хувь төвлөрүүлдэг болсон гээд аймгуудад хуваарилах мөнгө багагүй нэмэгдэж байгаа.
 
Тэгвэл нэг аймагт ногддог хөрөнгийг үр дүнтэй зарцуулж байна уу, бүтээн байгуулалтыг бодитойгоор хийж байна уу гэсэн олон асуулт хариулт нэхдэг.
 
Төрийн аудитын байгууллагаас аймаг бүрт энэхүү сангийн зарцуулалт ямар байгааг шалгадаг болсон. 2018 оны аудитын дүгнэлтээс харахад сангийн хөрөнгийг зарцуулахдаа иргэд, олон нийтийн саналыг гүйцэд тусгаагүй, хэлэлцүүлээгүй, зориулалтын бус зүйлст зарцуулсан, худалдан авах ажиллагаа зохион байгуулахаас залхуурдаг, шууд гэрээ байгуулдаг, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн гүйцэтгэл чанаргүй гэсэн зөрчил дутагдал байсаар байгааг харж болохоор байна.
 
Өөрөөр хэлбэл, нэлээд ач холбогдол өгч байгаа энэ арга хэмжээний хэрэгжилт төдийлөн хангалтгүй байгаа ажээ. Дээрээс нь орон нутагт аливаа төслийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх мэргэжлийн компани, ажилтан дутмаг, дээрээс нь төрийн байгууллагын хяналтын тогтолцоо учир дутагдалтай байгааг аудитын дүгнэлтүүд онцолсон байлаа. 2018 онд аймаг бүрт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулсныг аудитын дүгнэлтийг үндэслэн тоймлон хүргэж байна.
 
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ 100 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ
 
Баян-Өлгий аймгийн Булган сумын Бүрэн дунд сургуулийн охидын дотуур байрны 19.9 сая, нядалгааны газрын таван сая төгрөгийн засвар, хүүхдийн цэцэрлэгийн гадна талын хашаа, хүүхдийн тоглоом 5.2 сая төгрөгийн бүгд 30.1 сая төгрөгийн гурван төслийг чанаргүй дутуу хийжээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахдаа төлөвлөсөн төсөл, арга хэмжээний талаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулах гэх мэтээр заавал хэлэлцүүлэх учиртай. Аймаг бүрт хийсэн аудитын дүгнэлтүүдээс харахад иргэдийн дунд хэлэлцүүлэхгүй баталдаг, хэлэлцүүлсэн мэтээр худал протокол хөтөлдөг, дэмжээгүй байхад нь санхүүжүүлдэг нийтлэг зөрчил байсаар байна.
 
Баян-Өлгий аймгийн хувьд 2018 онд энэ сангаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрийнхөө 31 хувийг буюу 90 төсөл хөтөлбөрийг иргэдийн саналаар дэмжээгүй байхад нь санхүүжүүлжээ. Тодруулбал, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Ногооннуур, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Өлгий сумын Засаг дарга нар ийм зөрчил гаргасан байна.
 
Аймгийн хэмжээнд сангийн хөрөнгөөр өнгөрсөн онд нийтдээ 4.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 287 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний 441 сая төгрөгийн өртөгтэй 21 төсөл өмнөх оноос шилжин орж, бусад нь шинээр хэрэгжүүлэх төсөл байжээ. Харин эдгээрээс 100 сая төгрөгийн гурван төсөл огт хэрэгжээгүй байна. Тухайлбал, Ногооннуур сумын Ховд бага сургуулийн их засварын ажлыг сургуулийн барилгын өргөтгөл болгож нэрийг нь өөрчилж төсөвт өртгийг 85.9 сая төгрөгөөр нэмэгдүүлснээс тендер хугацаандаа зарлагдаагүй байна. Ингэж явсаар сонгон шалгаруулалт хийсэн боловч маргаан гарч Сангийн яаманд гомдол гаргахдаа хүрч хойшилсоор энэ төсөл нь 2019 ондоо шилжсэн байгаа юм.  Ийнхүү төсөв хөрөнгө нь байсаар байтал нэг сургуулийн ажил он дамнан хойшилж байх жишээтэй.
 
ГУРВАН СУМАНД 7.5 САЯ ТӨГРӨГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АППАРАТАА АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
 
Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд “Цагаан толгойн нуур” компаниас нийлүүлсэн 2.5 сая төгрөгийн үнэтэй хуучин усны сав
Дундговь аймгийн “Адаацаг” суманд Хятад улсад үйлдвэрлэгдсэн таван тонн ачаа ачих даацтай хогны авто машиныг 26 сая төгрөгөөр худалдан авсан байхад аймгийн сангаас яг ижил машиныг 44.9 сая төгрөгөөр худалдан авчээ.
 
Дундговь аймагт өнгөрсөн онд Орон нутгийн хөгжлийн санд 2.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр төвлөрчээ. Үүнээс 2018 онд болон он дамжин хэрэгжүүлэхээр 165 төсөл, арга хэмжээг баталсан боловч ОНХС-гаас олгосон орлогын шилжүүлгийн хэмжээ буурсан тул төлөвлөсөн ажлын 82.4 хувь буюу 136 төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжиж, есөн төсөл дутуу буюу 50-80 хувьтай хэрэгжиж, 20 төсөл огт хэрэгжээгүй байна. Сангийн хөрөнгийн ихэнх буюу 40 гаруй хувийг тоног төхөөрөмж, 26 хувийг их засвар, 20 орчим хувийг баяр наадамд зарцуулсан байгаа нь Орон нутгийн хөгжлийн сангийн үндсэн зорилго болох ирээдүйд үр өгөөж өгөх хөрөнгө оруулалтад биш ойрын хэрэгцээ шаардлага төдий аар саархан зүйлд зарцуулсаар байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэжээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд нийт санал өгөх иргэдийнхээ 37 хувийг л хамруулсан нь  нөгөө иргэдийн оролцоо гээч зүйлийг хангалттай байлгаж чадахгүй байгааг харуулж байгаа аж. Өнгөрсөн оны эцэст Дундговь аймгийн иргэдээс  “Танай баг, хорооны Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хамгийн түрүүнд хийх шаардлагатай ажлуудын саналыг иргэдээс авах ажлыг зохион байгуулсан уу” гэж асуухад санал өгсөн иргэдийн 30 хувь нь тийм,  25 хувь нь үгүй, 36 хувь нь мэдэхгүй байна гэсэн хариулт өгчээ.
 
Сангийн хөрөнгөөр тоног төхөөрөмж худалдаж авахдаа хэт өндөр үнээр төлөвлөж байгаа нийтлэг зөрчил гардаг. Тэгвэл Дундговь аймгийн хувьд ийм асуудал багагүй гарсныг аудитын дүгнэлтэд дурджээ. Тухайлбал, өнгөрсөн онд Сайхан-Овоо сумын Эрүүл мэндийн төвд 7.5 сая төгрөгөөр биохимийн шинжилгээний аппарат авсан боловч шинжилгээний бодис, урвалж өндөр үнэтэй, авах боломжгүйгээс аппаратаа огт ашиглаагүй байна. Өмнөх онд нь Луус, Эрдэнэдалай сумын эмнэлэгт мөн ийм аппарат авсан ч ижил шалтгааны улмаас ашиглаж чадахгүй хэвээр байхад дахин өөр суманд өндөр үнээр ийнхүү худалдан авсан аж.  Мөн Сайхан-Овоо суманд цэцэрлэгийн хүүхдийн тоглоом худалдан авах ажлаар нэг ширхэг дүүжин даажин, хоёр ширхэг иж бүрдэл савлууртай гулгуур тоглоомыг 7.5 сая төгрөгөөр худалдан авсан байхад Өлзийт суманд зөвхөн нэг ширхэг гулсуурыг 7.4 сая төгрөгөөр худалдан авчээ. Тус аймгийн Адаацаг суманд Хятад улсад үйлдвэрлэсэн таван тонн ачаа ачих даацтай хогны авто машиныг 26 сая төгрөгөөр худалдан авсан байхад аймгийн сангаас яг ижил машиныг 44.9 сая төгрөгөөр авсан байгаа юм. Энэ мэтчилэн худгийн засвар, усны машин зэрэг худалдан авалтын ялгаатай төрх олон байгааг дүгнэлтэд дурджээ.
 
Харин Дундговь аймагт нэгэн сайн туршлага байна. Юу гэвэл тус аймгийн Адаацаг суманд малчид иргэдийн санаачилгыг өрнүүлэн малчдаар өөрсдөөр нь иж бүрэн /Байшин, онгоц, 220 квт-ын цахилгаан мотор/ гүний худаг гаргуулан зөвхөн худгийн цооног гаргуулах зардлын 50 хувь буюу 2-3 сая төгрөгийг сангийн хөрөнгөөс санхүүжүүлсэн байна.
АРХАНГАЙД ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙН ТАЛ ХУВИЙГ ДУТУУ, ЧАНАРГҮЙ ТӨСӨЛ ЭЗЭЛЖЭЭ
 
Архангай аймагт бүх эх үүсвэрээ нийлүүлээд 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн орлогыг нийт 3.9 тэрбум төгрөгөөр баталжээ. Үүнээс 95.3 сая төгрөгийн найман төсөл арга хэмжээг иргэдээс санал аваагүй төлөвлөсөн байна. Үүнд Тариат суманд номын сангийн тохижуулалт 19.9 сая төгрөг, Цагааннуур багийн мал угаалгын ванн хоёр сая төгрөг, Эрдэнэбулган суманд хот тохижилт аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт ковш машин авах 45.9 сая төгрөг, V багийн гэрэлт цамхаг 9.5 сая төгрөг нийт 55.4 сая төгрөг гэх мэт үргэлжилнэ. Мөн аймгийн сангийн хөрөнгөөс 11 төсөл арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тухайн ажлуудыг журмын дагуу урьдчилсан саналын жагсаалтыг боловсруулж иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж төлөвлөсөн гэх боловч хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн нэрсийн жагсаалтаас өөр нотлох баримтыг аудитад ирүүлээгүй байна. Эндээс үзэхэд тухайн төсөл арга хэмжээнүүд хууль, журмын дагуу иргэдийн саналд тусгагдсан эсэх нь тодорхойгүй байна гэж аудитын дүгнэлтэд дурджээ. Аудитын явцад онлайн санал асуулгын формыг байршуулан, санал ирүүлсэн 113 иргэнээс сангийн үйл ажиллагаа орон нутагт хэрхэн явагддаг, иргэд хэрхэн мэдээлэлтэй байдаг, иргэн таны оролцоо хэрхэн хангагдаж байгаа талаар санал асуулга авч нэгтгэхдээ ОНХС-гийн талаар хэр мэдээлэлтэй вэ гэсэн асуулгад оролцогчдын 70 хувь нь “хангалтгүй” гэсэн хариулт өгсөн байна.
 
Архангай аймгийн хувьд аудитаар нийт 311.8 сая төгрөгийн зөрчил илрүүлсний тал хувь нь дутуу буюу чанаргүй хийсэн, хийсэн ажлыг хүлээж аваагүй зөрчил эзэлж байгаа юм байна. Эдгээрээс заримыг нь дурдвал, Эрдэнэбулган суманд Ус зайлуулах байгууламжийн 28.5 сая төгрөгийн санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэлээр санхүүжүүлээгүй, ажлын даалгаврыг буруу бэлтгэснээс усыг хаашаа зайлуулах нь тодорхойгүй болж өнөөдрийг хүртэл хүлээн аваагүй байна. Батцэнгэл суманд найман сая төгрөгийн төсөвт өртөгтэй худаг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг дутуу буюу 90 хувийн гүйцэтгэлтэй хүлээн авчээ. Үлдсэн ажлыг 2019 онд гүйцэтгэхээр болсон нь ажлыг дутуу чанаргүй хийснийг харуулж байна. Мөн Аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр гүйцэтгэсэн 41 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий замын гоёлын гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авсан комиссын хурлын тэмдэглэлд 180 ширхэг гоёлын гэрэлтүүлэг суурилуулахаас 160 ширхэг гэрэл суурилуулсан гэж тэмдэглэсэн ч газар дээр нь очиж үзэхэд 120 ширхэгийг суурилуулсан, үлдсэн 5.1 сая төгрөгийн гэрэлтүүлэг дутуу зөрчил илэрчээ.
 
Энэ мэтчилэн төсвийн хөрөнгө бодит амьдрал дээр хэрхэн үр дүнгүй алга болж байгаа жишээ баримтууд үргэлжилсээр байна.
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

1:19:05

Сайхан амьдрахад саад болдог таны сэтгэл зүйн шалтгаанууд

2019-08-23
54:24

С.Молор-Эрдэнэ: Хүн баяжих тусмаа аз жаргалгүй болдог...

2019-08-23
58:25

Мөнгөтэй болох ганцхан зөвлөгөө өгье!

2019-08-22

С.Молор-Эрдэнэ: Аймхай ард түмэнтэй байгаа болохоор айлгадаг төртэй байгаа юм

2019-08-22

Солонгос хосууд Монголд...

2019-08-21

Хамгийн халуухан косплэйчин охин

2019-08-17

Элдэв зураг (70 фото) №621

2019-08-17

Геологич залуугийн "Google Map" дээрээс олсон сонирхолтой газрууд

2019-08-17

ФОТО: Халх голын 80 жилд зориулсан 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлийг дэлгэлээ

2019-08-22

100 гаруй үзмэр, эд өлгийн зүйлүүд дэлгэнэ

2019-08-20

"FACE OF MONGOLIA 2020" тэмцээний ялагчаар 13 настай охин тодорлоо

2019-08-19

"Сайхан сэтгэлт Самар хүн..."

2019-08-19

Хонконгийн иргэд Тайвань руу цагаачилж байна

2019-08-22

Венесуэльд өлсгөлөн газар авсан гэв

2019-08-22

Хятадын харьяанд орох нь маш аюултай гэв!

2019-08-22

Хонконгийн 2 хүн тутмын 1 нь танкны өөдөөс жагсаж байна

2019-08-20

Дэлхийг байлдан дагуулж буй дуучин "Билли Эйлиш"

2019-08-18

Дэлхийн удирдагчдын залуу насны ховор зургууд

2019-08-07

Жүжигчин Киану Ривз гадаад төрхөө эрс өөрчилжээ

2019-08-05

54 настай Моника Беллуччи сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулжээ

2019-07-30

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

2019-08-16

Н.Баяртсайхан: Үндэсний төлбөрийн системийг шинэ түвшинд гаргана

2019-08-15

Иргэд хадгаламж зээлийн хоршоонд хандах нь багасжээ

2019-08-15

Даатгалын компаниудын нөхөн олговрын хэмжээ буурчээ

2019-08-13

Тамирчид Токиогийн олимпоор “Michel&Amazonka” брэндээр гангарна

2019-08-23

“Цагаан шонхор” шүлгийн уралдаан амжилттай боллоо

2019-08-23

“ABU Robocon-2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно

2019-08-23

Г.Эрхэмбаяр мастерсын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

2019-08-23

Жилдээ 100 саяын ашиг өгдөг бизнестэй болмоор байна уу?

2019-08-22

ХААН Банкны картаар “Магнай Трейд”-ийн үндсэн ШТС-аас шатахуун худалдаж авсан литр тутамд 50₮ хөнгөлөлттэй

2019-08-22

TokTok Delivery app-аа ашиглан 10,000₮-ийн урамшууллаа аваарай

2019-08-22

Технологийн стартапуудын “Seedstars Ulaanbaatar 2019” тэмцээний бүртгэл эхэллээ

2019-08-22

Япон аргаар будааг "төгс" агшааж сурцгаая!

2019-08-23

Шинэхэн бөгөөд чанартай жимс, ногоог хэрхэн сонгож авах вэ?

2019-08-22

Та хүүхдээ ургамлын харшлаас салгахыг хүсэж байвал үүнийг заавал уншаарай!

2019-08-21

Та тамхи татдаг бол эдгээр хүнсийг түлхүү хэрэглээрэй!

2019-08-20

Түмний төлөө…

2019-08-23

Хардах хүсэл алга...

2019-08-23

Хүн болоогүй байхдаа эцэг бүү бол!

2019-08-22

Хамгийн сүүлчийн олигарх ордноос явахад...

2019-08-22

Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байжээ

2019-08-22

Журамд зааснаас илүү хүчин чадалтай механизм ашиглаж байжээ

2019-08-22

Эко алтан заамар компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гараагүй

2019-08-22

Уул уурхайг хумиж, тусгай хамгаалалтын газрыг нэмэгдүүлнэ

2019-08-22

Ц.Эрдэнэбат: Технологийн компани таван жилийн дараа л ашиг ярьж эхэлнэ

2019-07-31

Машины хянах самбар дээр асдаг анхааруулах гэрлүүдийн тайлбар

2019-07-26

Өөрийн зургаа сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээл болгоорой!

2019-07-22

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Хэнд үнэнч байх вэ?

2019-08-21

Залуучууд сул байна аа!

2019-08-19

Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагт эр хүнийг харахаа больдог

2019-08-19

Долоо хоногоо амжилттай эхлүүлэхийг хүсвэл Баасан гарагаас эхлээрэй

2019-08-16

Зонхилон тохиолддог гурван үүсгэгчийн эсрэг вакцин захиалжээ

2019-08-22

Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийгдэж байна

2019-08-19

ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурваар нэмэгдлээ

2019-08-16

Гоо сайхны мэс заслын 2019 оны чиг хандлагууд

2019-08-15

Шинэ хичээлийн жилийн зорилтыг тодорхойлов

2019-08-22

Аялал жуулчлалын улсын олмипиад "Grand tour"-ийг санаачилсан нэг ангийнхан

2019-08-18

Боловсролын салбарт шалгалт хийж эхэллээ

2019-08-18

Ухаалаг байхын 7 сул тал

2019-08-17

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

"Ганц бие хөгжимчин" /өгүүллэг/

2019-08-17

Алт мөнгө үнэт эдлэлээс илүү "Аав" нь хүүхэдтэйгээ тоглох дуу гэрийг чимдэг юм

2019-08-14

Ус ашиглах зөвшөөрөл аваагүй бол Хөвсгөл нуур орчимд бизнес эрхлэхийг хориглоно

2019-08-22

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-19

Голуудын үерийн түвшин 5-35 см нэмэгджээ

2019-08-18

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-15

АН: УИХ-ын гишүүдийн тоог 99 бус 108 болгохыг дэмжинэ

2019-08-23

Сайд Д.Сумьяабазарыг огцруулахыг шаардаж, Ерөнхий сайдад ил захидал илгээжээ

2019-08-23

УИХ-ын гишүүнийг 99 болгож, таван жилээр сонгодог байна

2019-08-23

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

2019-08-23

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

2019-08-17

Хүүхдээ үхэл рүү нь “түлхдэг” хэнэггүй монгол зан

2019-08-15

Хүүхэд бүрийн сонсож өсөх ёстой 7 өгүүлбэр

2019-08-07

Ууртай уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2019-08-07

Эцэг эхчүүдийн ашиглаж болох овжин аргууд

2019-08-23

Дэлхийн хамгийн ухаантай 10 хүн

2019-08-23

Машинд тань муугаар нөлөөлдөг 10 зуршил

2019-08-23

Элдэв зураг (70 фото) №622

2019-08-23

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

2019-08-22

Өнөөдөр хуульчид жагсана

2019-08-21

Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ?

2019-08-15

Б.Хурцыг шүүх хурал энэ сарын 12-нд болно

2019-08-08

С.Амарсайхан: Ханой-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэх боломжийг судална

2019-08-23

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд хоёр ээлжээр хичээллэх боломжтой

2019-08-23

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх зам энэ сарын 30-нд ашиглалтад орно

2019-08-23

НОСК: Тэнцсэн иргэдийн материалаа бүрдүүлж өгөх сүүлийн өдөр

2019-08-23

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.33%
Ши Жиньпин (БНХАУ)
16.02%
Дональд Трамп (АНУ)
4.93%
Шинзо Абэ (Япон)
3.47%
Ангела Меркель (ХБНГУ)
3.08%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.85%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.08%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.77%
Нарендра Моди (Энэтхэг)
0.62%
Эммануэль Макрон (Франц)
0.31%
Хаан Салман (Саудын Араб)
0.31%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,410

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,137

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,338

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,280