Д.Бат-Оюун : Төрийн сүлдээ магнай дээрээ залдаг цагдаагийн албаараа бахархдаг

Д.Бат-Оюун : Төрийн сүлдээ магнай дээрээ залдаг цагдаагийн албаараа бахархдаг
Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ой тохиолдуулан хамгийн отгон эмэгтэй хурандаа болох ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны хэлтсийн дарга, Авто баазын ахлах нягтлан бодогч, Цагдаагийн хурандаа Д.Бат-Оюунтай ярилцлаа.
 
Цагдаагийн байгууллагад хоёр л эмэгтэй хурандаа ажиллаж байгаагийн нэг нь та. Ер нь эмэгтэй хурандаа цолтон түүхэндээ хэр их байсан бэ? 
 
Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөн түүхэн хугацаандаа 11 эмэгтэй хурандаа төрсөн байдаг. Миний бие энэ оны гуравдугаар сард хугацааны “цагдаагийн хурандаа” цолоо гардан авсанаар 12 дахь эмэгтэй цагдаагийн хурандаа болсон. Өөрийн ажил, амьдралаа энэ албандаа зориулж, зорилго нэгтэй хамт олонтойгоо мөр зэрэгцэн явж байгаадаа баяртай байдаг. Одоогийн байдлаар цагдаагийн албанд надтай нийлээд хоёр эмэгтэй хурандаа өргөсөн тангарагаа биелүүлээд ажиллаж байна.
 
Таны үндсэн мэргэжил юу вэ? Санхүү, аж ахуйн албатай хэрхэн амьдралаа холбосон талаар сонирхуулахгүй юу?
 
Миний аав Дэмбэрэлдаш нь нягтлан бодогч мэргэжилтэй, аж ахуйн нэгж болон төсвийн байгууллагын нягтлан бодогчоор 35 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байдаг. Би хүүхэд байхаасаа л аав шигээ нягтлан болно гэж боддог байлаа. Тиймдээ ч МУИС-ийг нягтлан бодогч-эдийн засагчаар, Цагдаагийн академийг эрх зүйч -цагдаагийн байгууллагын ажилтанаар төгсч, 1994 онд Булган аймаг дахь цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч болж мэргэжлээрээ ажиллахад аав маань их байрлаж байсан. Өнөөдрийг хүртэл тасралтгүй 25 жил ажиллажээ. Аавынхаа захиасаар мэргэжлээ гүнзгийрүүлж 2009 онд хугацаагүй эрхт мэргэшсэн нягтлан бодогч, 2016 онд Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудиторын эрхээ тус тус авсан.
 
Энэ хугацаанд ЦЕГ-ын САА-н албаны  Хангалт  үйлчилгээний төв, Нийгмийн хэв журам хамгаалах газарт ахлах нягтлан бодогч, Цагдаагийн академийн ерөнхий нягтлан бодогч, ДХИС-ийн хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн, ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Санхүүгийн хэлтсийн төсвийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажилласан. Харин энэ оны гуравдугаар сараас Авто баазын ахлах нягтлан бодогч бөгөөд Санхүү, аж ахуйн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна. Бид чинь давхар мэргэжилтэй, тангараг өргөсөн алба хаагч гэж явдаг. Шинэхэн хамт олонтой болж, сайхан гар нийлээд ажиллаад явж байна даа.
 
Эмэгтэй хүн энэ урт хугацаанд тушаал дагаж ажиллахад ар гэрийн дэмжлэг туслалцаа их хэрэгтэй байдаг байх?  
 
Тэгэлгүй яахав. Ер нь цагдаа байна гэдэг гэр бүлийн дэмжлэг туслалцаа, ойлголцолгүйгээр хийх боломжгүй ажил мэргэжил. Миний хань мөн цагдаагийн алба хаагч, эрүүгийн албанд олон жил ажиллаж байна. Нөхөр бид хоёр хоёулаа цагдаагийн алба хаагч болохоор бие биеийнхээ ажлыг ойлгож, дэмждэг. Хэн хэн нь ажлын нөхцөл байдлаас шалтгаалан оройтож ажлаас тарах нь ч олонтаа. Цагдаагийн албанд зүтгэдэг гэр бүлийн нэг онцлог нь үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, сургах, алба, амины бүх ажлаа амжуулах, өөрсдийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх гээд цаг хугацаатай  уралдаж ажиллаж амьдардаг юм шиг санагддаг. 
 
Миний ажлын дэргэд нөхрийн ажил гэмт хэрэгтэй тэмцэх шууд үүрэгтэй тул ажил тарсан гэж амсхийж болдоггүй. Гэсэн ч бид түвэгшээж, хүнд хэцүү ажил гэж огт бодолгүй, төрийн сүлдээ магнай дээрээ залдаг сайхан цагдаагийн албаараа бахархдаг.
 
Бид хоёр цагдаагийн алба хаагчийнхаа хувьд ажилдаа сэтгэлтэй, үнэнч шудрага, хариуцлагатай, сахилга баттай, ёс зүйтэй, хуулиа хэрэгжүүлж ажиллахыг эрхэмлэн, ард иргэдийнхээ амар амгаланг сахиулах ариун үйлсдээ хичээнгүйлэн зүтгэж, ажил албандаа сэтгэл хангалуун байдаг даа.  
 
Та залуу үедээ юуг захиж хэлмээр байдаг вэ?
 
Хүн суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй. Суралцсан хүн л бусдад илүү сайнаар туслах боломжтой болдогт итгэдэг. Энэ ч утгаараа сурсан мэдсэн зүйлсээ хамт олондоо үргэлж харамгүйгээр зааж зөвлөсөөр ирсэн. Манай хамт олон “Та бол хүний дээд, ажлаа чадахгүй, мэдэхгүй болсон үед та минь харамгүй зааж, зөвлөж тусалдагт тань үнэхээр их баярладаг” гэж дандаа урамын сайхан үгийг хэлдэг. Ялангуяа залуу офицерууддаа захихад амьдралынхаа хажуугаар өөртөө бага ч болов сурах цаг гаргаж байгаарай гэж хэлмээр байна. Хүний сурсан мэдсэн зүйл гэдэг бол амьдралд дандаа дэм болж, урагшлах алхам бүрийг нэмж өгч байдаг.
 
Үлгэр жишээ авч хүндэлж хайрладаг алба хаагчдаасаа дурсвал?
 
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажилладаг нягтлан бодогчдоос анхны эмэгтэй цагдаагийн хурандаа бол ЦЕГ-ын ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч Санжаахүүгийн Уранцэцэг гэж хүн бий. Урнаа хурандаагаас хамт ажиллаж байсан олон нягтлан бодогчид олон зүйл сурч мэдэж, бахархаж, хүндлэж явдаг. Би мөн энэ хүнээс л их үлгэр жишээ авч, хүндэлж ирсэн. Түүнчлэн Булган аймаг дахь цагдаагийн даргаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа Ж. Мөнхдаш дэслэгч мөрдөсийг маань зүүж өгөхдөө олон жил үр бүтээлтэй, сайн ажиллаж хурандаа цол аваарай гэж ерөөж байсан нь санаанаас гардаггүй юм.
 
Санхүү, аж ахуйн алба гэдэг бол Цагдаагийн байгууллагын гол ар талыг дааж явдаг чухал хэсэг. Ил гараад байдаггүй ч гол гол ажлуудыг нь нуруундаа үүрч, нугалдаг юм шиг санагддаг?
 
Манай Санхүү, аж ахуйн алба нь цагдаагийн байгууллагын бүх техник хэрэгсэл, тусгай зориулалтын автомашины засвар үйлчилгээ, техникийн бэлэн байдлыг ханган, стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэдэг. Мөн санхүүгийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хангалт үйлчилгээг зохион байгуулах, Цагдаагийн байгууллагад мөрдөгдөх Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, төсвийн төсөл боловсруулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллогын ажлыг зохион байгуулах, санхүүгийн  мэдээллийг хууль, журамд заасны дагуу олон нийтэд ил тод мэдээлэх, удирдлагыг санхүүгийн бүрэн мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрээс нь алба хаагчдын хувцас хэрэглэл, байгууллагын барилга байгууламж, хоол, эрүүл мэнд, хангамжийн бүх төрлийн ажлыг нь хариуцан ажилладаг газар. Айлаар ярих юм бол цэвэр гэрийн эзэгтэйн үүргийг хашдаг чухал алба гэж хэлж болно.
 
Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн хамт олон, үе үеийн удирдлагууддаа баярын мэндийг хүргэе. Мэргэжил нэгтэй нягтлан бодогчдоос маань олон олон цагдаагийн хурандаа төрөн гарч, цагдаагийн байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг улам боловсронгуй болгон мөрдөж, сайн бүртгэлийг дэлгэрүүлэх болтугай гэж ерөөе.
 
 
Эх сурвалж: Монголын Үнэн сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

Эцгээ харж хүү өсөж, эхээ харж охин нь хүмүүждэг…

2019-12-04

Арчаагүй хүмүүс л ХДХВ, ДОХ-ын халдвар авч байна!

2019-12-02

Хөгжилгүй гэсэн гайхшралд өгөх нэг тайлбар

2019-12-07

Эрдэнэт үйлдвэр Эрээний Хятадуудын наймааны лангуу болжээ

2019-12-06

Дээдсүүдийг хуурч баясгадаг муу аргыг манай дарга нар сайн эзэмшсэн байлаа

2019-12-06

Анита Моржани: Клиник үхлээс хойш би амьдралын жинхэнэ үнэ цэнийг ухаарсан

2019-12-05

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Гэрийн нөхцөлд илүүдэл үсээ авахдаа үүнийг анхаар!

2019-12-07

Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ

2019-12-07

Нууц ноёнтон витамин "C"

2019-12-06

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

"Глобал удирдагч” дээд сургууль тусгай зөвшөөрөлгүйгээр эм зүйн мэргэжлээр элсэлт авч, онлайн сургалт зохион байгуулжээ

2019-12-04

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

ОХУ-ын зүгээс Монгол Улсыг ШХАБ-д “жинхлэхэд” дэмжинэ

2019-12-07

Ж.Энхбаяр: Сонгуулийн хуулиа Үндсэн хуультайгаа нийцүүлэн батлах хэрэгтэй

2019-12-06

Л.Оюун-Эрдэнэ: ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн асуудлыг Ерөнхий сайдыг ирэхээр ярьж магадгүй

2019-12-06

Сонгууль 2020: Өдөр тутмын сониноор дамжуулан амлалт өгөхийн учир

2019-12-06

Тэжээвэр амьтдыг тооллогод хамруулна

2019-12-07

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гачууртын аманд баавгай орж иржээ

2019-12-07

Гутлын ертөнцийн шинэ тренд

2019-12-07

Орон орны азжаргалын жор

2019-12-07

Пакистаны 700 гаруй охин Хятадад зарагджээ

2019-12-07

Хонконгийн тэмцэгчдийг "ангуучилдаг" сэдэвтэй видео тоглоом Хятадад эрэлттэй байна

2019-12-06

35 жилийн дараа анх удаа Их Британийн "Cosmopolitan" сэтгүүл нүүрийг эрэгтэй модел чимжээ

2019-12-06

Эдвард Сноуден: Хэрэв би Америк руу буцаж очсон бол шоронд үхнэ

2019-12-06

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангаснаар ДНБ-ийг 35 хувиар өсгөнө

2019-12-07

Монгол Улсад Беларусын тусламжаар сүүний үйлдвэр барина

2019-12-07

Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна

2019-12-07

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

2019-12-07

Дубай хотод аялах дараагийн гурван азтанг өнөөдөр тодруулна

2019-12-06

“Creative Student” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгүүд шалгарлаа

2019-12-06

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” уулзалт амжилттай боллоо

2019-12-06

Англи хэлтэй болон англи хэлгүй хүмүүсийн ялгааг мэдэх үү?

2019-12-05

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Цахилгаан тоноглол угсралтын олон улсын тэмцээнд Монгол инженерүүд амжилттай оролцлоо

2019-12-06

Монголын тамирчид олимпод бэлэн биш

2019-12-03

Ой тогтоолтын тамирчид багийн нийлбэр оноогоор тэргүүлж, “Дэлхийн аварга” боллоо

2019-12-02

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Таны заавал сонсож үзэх хэрэгтэй орчин үеийн 10 хөгжмийн зохиолч

2019-12-03

П.Намуун: “Чи кинон дээр ямар арга хэрэглэж уйлсан бэ” гэж ангийнхан байнга асуудаг

2019-12-01

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

"Рио Тинто" Оюу толгой төсөл дээр Монголчуудад “Гэзэг ороох” арга хэрэглэсэн...

2019-12-03

Бүсээ чангалах зургаан жил эхэллээ

2019-12-03

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

“Silkroad Fashion Week 2019” Макао хотноо амжилттай болж өнгөрчээ

2019-12-06

Элдэв зураг (70 фото) №637

2019-12-06

Ким Жон Уны байгуулсан шинэ хоттой танилц!

2019-12-06
10:47

“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд

2019-12-06
6:46

"Таатай бүс"-ээсээ гарч, амжилт өөд тэмүүлэх 10 зарчим

2019-12-06
9:59

Еврейчүүдийн дэлхийн бизнесийн салбарт тэргүүлдэг нууцаас..

2019-12-05
3:17

Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс

2019-12-05

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

CAAK PODCAST #17 О.Гэрэлчимэг - "Хугацаа нь дууссан эм - Чимээгүй тахал"

2019-12-07

CAAK PODCAST #17 О.Гэрэлчимэг - "Хугацаа нь дууссан эм - Чимээгүй тахал"

2019-12-06

Podcast news - Цаг үе (2019.12.06)

2019-12-06

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.05)

2019-12-05

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

2019-12-05

Дүүргүүдийн “Хүүхдийн кабинет” дараах уртасгасан цагаар ажиллаж байна

2019-12-05

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.92%
Ши Жиньпин (БНХАУ)
16.62%
Дональд Трамп (АНУ)
4.53%
Шинзо Абэ (Япон)
3.55%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.94%
Ангела Меркель (ХБНГУ)
2.57%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.31%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.84%
Нарендра Моди (Энэтхэг)
0.7%
Хаан Салман (Саудын Араб)
0.47%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,532

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,497

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,430

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,348