Шударга бусын хонгилыг хэн нураалцаж, хэн хамгаалах вэ?

Шударга бусын хонгилыг хэн нураалцаж, хэн хамгаалах вэ?
Үе үеийн ерөнхийлөгч тоосго тоосгоор нь эвлүүлсээр “шударга бусын хонгил”-ыг барьсан, түлхүүрийг нь бие биедээ шилжүүлж өгсөөр ирсэн.
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго: Энэ хонгилыг нураах.
Нурааж чадах эсэхэд өнөөдөр түлхүүрийг атгаж байгаа ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг шийдвэрлэх үүрэгтэй.
Хонгил бодитой юу гэвэл бодитой. Тухайлбал, 2013, 2015 онд шүүхийг өөрчлөн байгуулах үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчдийг дахин томилсон, гэхдээ нэр бүхий 13 шүүгчийг дахин томилохоос татгалзсан байна. Яагаад тэгэж үзснээ тайлбарлаагүй, дараа нь янз бүрийн алдаа дутагдал гаргасан гэж хэлсэн, хэн ч үнэмшээгүй. Алдаа гаргасан юм бол ном ёсоор нь хариуцлага тооцохгүй яасан юм бэ? Авилга авсан бол АТГ шалгахгүй яасан юм бэ? Ийм учраас энэ шийдвэрийг улс төрийн шалтгаантай гэж тооцдог, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж хуульчид одоо ч үздэг.
 
Асуудал, бэрхшээл / Хонгилоор хэн чирэгддэг вэ?
 
Өнөөдөр шударга бусын хонгилоор чирэгдсэн тухайгаа зарим улс төрчид зарладаг. Элдэв хэрэгт орооцолдох л юм бол шударга бусын хонгилоор намайг чирлээ хэмээн өндөр дуугаар чарладаг. Үнэн хэрэгтээ шударга бусын энэ хонгилд шүүгчдийг эхлээд оруулж бусдыг нь айлгах аргаар барьсан юм.
Шүүгч хэн нэгнээс хараат байвал ямар шийдвэр гаргах вэ? Даргад таалагдахгүй шийдвэр гаргаснаасаа болоод халагдах аюултай бол шүүгч хэрхэн шударга шийдвэр гаргах вэ?
 
Одоогийн байдлаар Монгол Улсын бүх шүүгч ганцхан хүнээс айдаг, түүнд үйлчлэхгүй бол “огцрох”, “нутаг заагдах” ялтай. Томилогдохоосоо эхлээд огцрох хүртэл бүгд нэг л хүнээс  шалтгаална.
 
Шүүгч болохын тулд сонгон шалгаруултад тэнцэх ёстой, сонгон шалгаруулалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) зохион байгуулна. 2012 оны Шүүхийн захиргааны хуулийн 13.1-т зааснаар энэ зөвлөлийн таван гишүүн нэг бүрийг, даргатай нь хамт Ерөнхийлөгч томилдог. Үндсэн хуулиар Ерөнхийлөгч ийм эрхгүй боловч ердийн хуулиар ийм эрхтэй болсон юм.
 
Сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа Үндсэн хуулийн 51.2-т зааснаар Ерөнхийлөгчийн зарлиг гарч сая шүүгч болно. Ерөнхийлөгч ямар үндэслэлээр шүүгчээр томилохоос татгалзах тухай зохицуулалт одоогоор байхгүй, тиймээс 13 шүүгчийн асуудал шийдэгдээгүй атлаа дарагдсан хэвээр. Ерөнхийлөгчийн нөлөөнд нэгэнт орсон шүүхүүд тэдний нэхэмжлэлээр хэрэг үүсгэж шийдвэрлэж чадалгүй 5 жил болж байна.
 
Шүүгч шийдвэр гаргахдаа хараат бус байх ёстой боловч амьдрал дээр тийм биш. Шүүхийн бүтцийн өөрчлөлтийг байн байн хийж, шүүгчид хохирсоор ирсэн нь нэг бус. Жишээлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч А.Отгонцэцэг, Т.Энхмаа нарыг 2013 онд Хөвсгөл аймагт шилжүүлэн томилсон явдлыг ШЕЗ-ийн нэг гишүүний уур унтууг хүргэсэнтэй холбоотой гэдэг, шийдвэр гаргасан Ерөнхийлөгчийн оролцоо ч үүнд чамгүй бий. Нутаг заагдаж, цөлөгдөх вий гэхээс шүүгч бүр айж, өнөөг хүртэл хоорондоо сэм ярилцдаг, айлгах тактик үр нөлөөтэй байсан нь эндээс харагдана.
Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүгчээр томилогдоод Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн ч гэсэн шүүгч “аятайхан байх” ёстой. Ерөнхийлөгчийн хэлсэн үг бүрийг анхааралтай судалж, гаргасан зааврыг нь томоотой мөрдөж, “тэр хэргийг тэгэж шийд”, “тэрийг шоронд хий”, “энийг шоронгоос сулла” гэсэн аман захиасыг ягштал гүйцэтгэхгүй бол болохгүй. Дуулгаваргүй байх аюултай. Шүүхийн ёсзүйн хороогоор орж, мулзлуулж ч магадгүй. Тус хорооны гишүүн нэг бүрийг болон даргыг нь Шүүхийн захиргааны хуулийн 32.4-т зааснаар бас л Ерөнхийлөгч томилдог учир  дургүй шүүгчийг нь дуртай яа огцруулж мэднэ.
Шүүгчийг сонгон шалгаруулахаас эхлээд томилогдох, арга хэмжээ авахуулах, огцрох бүх шат ганц хүний эрх мэдэл, түүний томилсон хүмүүсээс шалтгаалдаг явдал бол “шударга бусын хонгил”-ын суурь бөгөөд энэ хонгилоор жирийн иргэнийг бүү хэл, нэг бус шүүгчийг чирсэн юм. Ингэж барьцаалагдсан шүүгч шударга ёсыг тогтоож чадах уу даа. Бүхнийг шийдэгчийн гар хөл болж хэнийг ч тэр хонгилоор чирэхэд  л хүрнэ.
 
  Хонгилыг хэрхэн нураах вэ?
 
Хонгил бодитой. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн ёсзүйн хороо бүгд ганц хүнээс хамаардгийг таслан зогсоож, Үндсэн хуульд дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгаад байна:
Шүүгчид тавигдах шаардлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зөвхөн Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзаж болно. Үндэслэлээ нийтэд заавал тайлбарлах шаардлагыг Ерөнхийлөгчид тавьж байна. Ингэснээр 13 шүүгчид тохиолдсон зүйл давтагдахаас сэргийлнэ.
Шүүгчийг сонгон шалгаруулдаг ШЕЗ-ийн бүрэлдэхүүн, тэдгээрийг томилох журмыг өөрчилж 10 гишүүнээс бүрдэх, тэдгээрийн тавыг нь шүүгчид дотроосоо, тавыг нь мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хуульчдаас УИХ-аас сонгоно. Ингэснээр шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэр хангагдаж, иргэний шударгаар шүүлгэх эрх баталгаажина.
 
Ёсзүйн хороог өргөтгөн Шүүгчийн хариуцлагын зөвлөл болгож тэдгээрийн бүрэлдэхүүн, томилогдох журмыг мөн өөрчилж, 9 гишүүнээс бүрдэх, тэдгээрт шүүн таслах ажиллагааны туршлагатай хуульч, хууль зүйн эрдэмтэн, иргэдийн төлөөлөл байна. Ингэснээр хариуцлага алдсан шүүгчид сахилгын шийтгэл зайлшгүй хүлээлгэхийн зэрэгцээ хараат бусаар, шударгаар ажилласан шүүгчийг хэлмэгдүүлж “чих зөөлөнтэй болгох”-оос сэргийлнэ.
 
Харин ШЕЗ, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг Улсын дээд шүүх харьяандаа авахаар санал гаргаад байна. Ингэвэл шударга бусын хонгилын түлхүүрийг Ерөнхийлөгчөөс аваад Дээд шүүхэд өгсөн хэрэг болно. Тэгээд ч, Дээд шүүхийн шүүгчийг томилох саналыг оруулдаг байгууллагыг Дээд шүүх өөрөө удирдана гэдэг уулаасаа утгагүй. Дээд шүүхийн шүүгчид хариуцлага оногдуулах байгууллагыг өөрөө удирдана гэдэг бүр ч ёс бус. Шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог байгууллага нь хоёулаа шүүгчдээсээ бүрддэг байвал бие биеэ хаацайлдаг, бүр ч мафижсан бүтэц рүү хөтөлнө. Системээ хамгаалсан шударга бус шийдвэрт хохирогсод цөөнгүй байгааг шүүхээс шударга ёсыг шаардах олон нийтийн дуу хоолойноос сонсож болно. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд шүүхийн шударга ажиллах нөхцлийг бүрдүүлэх заалт оруулахыг санал өгсөн нийт иргэдийн 90 гаруй хувь нь хүссэн. Энэ бол ард түмний хүсэл. Шударга ёсыг хүссэн эгэл ардын  дуу хоолой. Үүнийг ойлгохын тулд хууль зүйн өндөр мэргэшил огт хэрэггүй.
Эцсийн эцэст, хонгилын эзнийг солих биш, хонгилоо нураах явдал хамгийн чухал билээ.
 
Хүлээх үр дүн
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр шүүх бүхэлдээ, шүүгчид бүгдээрээ нэг хүнээс хараат байдгийг таслан зогсоохыг зорьж байна. Шүүгчийг хараат бус байлгах үүрэгтэй ШЕЗ, шүүгчийг хариуцлагатай байлгах үүрэгтэй Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тэдгээрийг томилох журмыг өөрчилснөөр “шударга бусын хонгил”-ыг нураах боломж бүрдэнэ
 
“Шударга ёсыг тогтоох” явдал бүх зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлгээр хамгийн их дэмжигдсэн. Энэ бүхнийг бодсон, судалсан, томьёолсон төсөл маань улстөрийн амбиц, байгууллагын явцуу сонирхолд хөтлөгдөн буруу тийшээ хазайх вий. Үүнд өнөөгийн улс төрийн хүчнүүдийг зориг, Ерөнхийлөгч Х.Баттулгын манлайлал, санаачилга шийдвэрлэх ач холбогдолтой.
 
Бас хонгилыг нураалгахгүй байх сонирхол хаанаас хэрхэн гарахыг л харах үлдлээ.
 
 
Үндсэн хууль, улстөр судлаач О.Машбат

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аялал жуулчлалын улсын олмипиад "Grand tour"-ийг санаачилсан нэг ангийнхан

2019-08-18

Боловсролын салбарт шалгалт хийж эхэллээ

2019-08-18

Ухаалаг байхын 7 сул тал

2019-08-17

Дараах ажлын байрт нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2019-08-16

Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзлаа

2019-08-15

“Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэнэ

2019-08-15

Тост, Тосон бумбын талаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар бухимдалтай байна

2019-08-15

Хууль бусаар ажиллаж байсан уурхайд хоёр хүн амиа алджээ

2019-08-08

Дараах зүйлсийн хадгалах хугацаа дуусдаг гэдгийг та мэдэх үү?

2019-08-18

Дараах зүйлсийн хадгалах хугацаа дуусдаг гэдгийг та мэдэх үү?

2019-08-18

Зүү сүвлэх хамгийн хялбархан аргыг сураад аваарай!

2019-08-17

Долоо хоногоо амжилттай эхлүүлэхийг хүсвэл Баасан гарагаас эхлээрэй

2019-08-16

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Дэлхийн хамгийн үнэтэй 17 материалууд

2019-08-18

Дэлхийн 4 дээд амжилтыг эзэмшигч Ш.Наранбат "Гайхамшигт хүмүүс" шоунд уригдлаа

2019-08-18

Түүхэн дэх хамгийн хачирхалтай 15 мэргэжил

2019-08-18

Түүхийн хичээл дээр заахгүй хөгжилтэй баримтууд

2019-08-17

Дэлхийг байлдан дагуулж буй дуучин "Билли Эйлиш"

2019-08-18

Дэлхийн удирдагчдын залуу насны ховор зургууд

2019-08-07

Жүжигчин Киану Ривз гадаад төрхөө эрс өөрчилжээ

2019-08-05

54 настай Моника Беллуччи сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулжээ

2019-07-30

Голуудын үерийн түвшин 5-35 см нэмэгджээ

2019-08-18

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-15

Нэн ховор ургамлуудын удмын санг авч үлдэх судалгаа явагдаж байна

2019-08-10

Ч.Чулуунжав: Бороо хур ихтэй байвал хар цохны идэвхжил долоо хоногийн дараа дуусна

2019-08-08

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

2019-08-18

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Монгол Улсад айчилна

2019-08-17

Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзав

2019-08-16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь 2019.08.19-23

2019-08-16

Шведэд хог хаягдал нь дуусжээ

2019-08-16

Италийн сансрын нисгэгч дэлхийн анхны сансрын ди-жей болжээ

2019-08-14

ОХУ, БНХАУ нарын барааны эргэлт 4.7 хувиар өсөж, 61 тэрбум ам.долларт хүрчээ

2019-08-14

Samsung electronics, Xiaomi компанитай хамтран өндөн нарийвчлал бүхий камертай утас үйлдвэрлэнэ

2019-08-14

Көбэнхавн: Миний өнцөг ба төсөөлөл

2019-08-18

Ерөнхий сайд аа! ЖДҮ бол МАН-ын хийгээд таны хувьд дүүжлүүрийн олс

2019-08-16

Монгол Улсын баатар Жамбаагийн Загас: Түүхчид аавыг минь Монгол улсын гурван дайнд оролцсон цорын ганц хүн гэдэг

2019-08-16

Манай урлаг гэж хэрэг алга аа! Кино үзэхээр нуль араар тавилт, нууц амраг, хардалт...

2019-08-14

Хамгийн халуухан косплэйчин охин

2019-08-17

Элдэв зураг (70 фото) №621

2019-08-17

Геологич залуугийн "Google Map" дээрээс олсон сонирхолтой газрууд

2019-08-17

Иран эмэгтэйчүүд Исламын хувьсгалын өмнө ба дараа...

2019-08-11

Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ?

2019-08-15

Б.Хурцыг шүүх хурал энэ сарын 12-нд болно

2019-08-08

Үндсэн хуульд авлигын эсрэг заалт оруулах санал гаргала

2019-08-08

Фэйсбүүк ашиглан залилан хийдэг залуусыг барьжээ

2019-08-08

Улсын аварга Э.Оюунболд: Би допинг хэрэглээгүй, харин миний шээс солигдсон

2019-08-18
4:20

Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийн талаар мэдээллээ

2019-08-16

Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц Монголын эзэнт гүрний цоо шинэ олдворуудыг нээжээ

2019-08-16
0:53

Оросын зорчигч тээврийн онгоц сүрэг цахлайтай мөргөлдөж, ослын буулт хийжээ

2019-08-16

Энхтайвны гүүрийг тодорхойгүй хугацаагаар хаана

2019-08-18

Өнөөдөр 60 сая төгрөгийн азтан тодорно

2019-08-18

5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оныхоос 37-гоор буурчээ

2019-08-18

АЗХ-ны баруун бүсийн чуулган Завхан аймагт болж байна

2019-08-18

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

2019-08-16

Н.Баяртсайхан: Үндэсний төлбөрийн системийг шинэ түвшинд гаргана

2019-08-15

Иргэд хадгаламж зээлийн хоршоонд хандах нь багасжээ

2019-08-15

Даатгалын компаниудын нөхөн олговрын хэмжээ буурчээ

2019-08-13

ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурваар нэмэгдлээ

2019-08-16

Гоо сайхны мэс заслын 2019 оны чиг хандлагууд

2019-08-15

Дэлгэцийн хамаарал хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ?

2019-08-15

Ходоодны дуран өвчин тараах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ

2019-08-15

"Ганц бие хөгжимчин" /өгүүллэг/

2019-08-17

Алт мөнгө үнэт эдлэлээс илүү "Аав" нь хүүхэдтэйгээ тоглох дуу гэрийг чимдэг юм

2019-08-14

Хорвоогийн жамаар хоргодож цөөрч яваа ховордсон өвгөдийг битгий шоол!

2019-08-13

"Арван жилийн дараа" (өгүүллэг)

2019-08-11

Төрийн Банкнаас жилийн 9 хувийн хүүтэй "Ногоон зээл" авах боломжтой боллоо

2019-08-16

ЮНИОНПЭЙ картын урамшуулал эхэллээ

2019-08-15

Аяны хүрээнд Увс аймагт 400 хүн өөрийгөө цусны даралт ихсэлттэй гэдгээ анх мэджээ

2019-08-14

UB ПРОПЕРТИЗ: LAND 200-ийн АЗТАН БОЛООРОЙ

2019-08-14

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

2019-08-17

Хүүхдээ үхэл рүү нь “түлхдэг” хэнэггүй монгол зан

2019-08-15

Хүүхэд бүрийн сонсож өсөх ёстой 7 өгүүлбэр

2019-08-07

Ууртай уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2019-08-07

“Япон фестиваль Монголд-2019” болж байна

2019-08-18

Манай гарагийн хамгийн үнэтэй зарагдсан уран зургууд

2019-08-18

Нэрт найруулагч Квентин Тарантиногийн бүтээсэн, таны заавал үзэх 10 кино

2019-08-16

Хөвсгөлөөс 700-800 жилийн өмнө хадгалсан өрөм, шар тос олджээ

2019-08-15

Хүүхдэдээ хэрхэн зөв үлгэр дууриал үзүүлэх вэ?

2019-08-14

Бид тархидуулжээ!!!

2019-08-13

Сайн ханьтай л байхад амьдралд шаардлагатай бусад зүйлс өөрсдөө хүрээд ирдэг юм

2019-08-12

Мөрөөдөлтэй хүн хөгширдөггүй...

2019-08-08

Казах курес бөхийн ААШТ Монгол бөхийн өргөөнд эхэллээ

2019-08-17

Н.Анударь чөлөөт бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2019-08-17

Дэлхийн спортын наадмаас хоёр алтан медаль хүртлээ

2019-08-16

Аварга Э.Оюунболдын цолны мялаалгыг хойшлуулжээ

2019-08-15

Ц.Эрдэнэбат: Технологийн компани таван жилийн дараа л ашиг ярьж эхэлнэ

2019-07-31

Машины хянах самбар дээр асдаг анхааруулах гэрлүүдийн тайлбар

2019-07-26

Өөрийн зургаа сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээл болгоорой!

2019-07-22

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.59%
Ши Жиньпин (БНХАУ)
16.43%
Дональд Трамп (АНУ)
4.75%
Ангела Меркель (ХБНГУ)
3.22%
Шинзо Абэ (Япон)
3.14%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.66%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.05%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.81%
Нарендра Моди (Энэтхэг)
0.56%
Эммануэль Макрон (Франц)
0.32%
Хаан Салман (Саудын Араб)
0.32%
Тереза Мэй (Их Британи)
0.16%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,400

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,114

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,329

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,276