Цайны замаар…

Цайны замаар…

Арван мянган километр үргэлжлэх алдарт торгоны цайны замаар арав хоног үргэлжлэсэн авто ралли олон улсын уралдаан өнөөдөр өндөрлөж байна. Уг уралдаанд дөчөөд улсын зуугаад тамирчин уралдаж дөрвөнзуугаад машин техник мянга гаруй төлөөлөгч сэтгүүлчид оролцсоноороо олон улсын анхаарлыг татаж түүний дотор Монгол Улс руу цуврах жуулчдын тоог нэмэгдүүлж өглөө.

Өнөөдрийн энэ тамирчдын уралдаад байгаа өрнө дорныг холбосон алдарт торгоны зам, орос монгол хятадыг холбосон цайны замын худалдааны үндсэн гол бараа нь цай байсан төдийгүй тухайн үедээ цай нь геополитикийн хүчтэй зэвсэг байснаараа өнөөгийн газрын тос байгалын хийтэй ч түүнийг зүйрлүүлж болно. Цай бол хүнд хүч тамир тэнхээ өгөөд зогсохгүй ураг төрлийг улам ойртуулж нягтруулж, хүмүүсийн учраа ололцох уучлалцах, баяр талархал хүндэтгэлээ илэрхийлэх хэрэгслэл, дипломат ёс яриа хэлэлцээний соёл урлаг юм.

Өнөөдөр ч гэсэн Ойрхи Дорнод Ази Араб Кавказ гээд хаа сайгүй ижил төстэй орших цайны газруудад ажилтай ажилгүй эрчүүд арав хориороо бөөгнөрөн, цай ууцгаан чалчиж байгаад л арабын хаврыг авчралцаж, өнгөт хувьсгалыг өрнүүлж байдгаараа цай нь өнөөгийн нийгмийн харилцаа мэдээлэл солилцооны чухал хэрэгслэл юм.

Цай ихэнх хэлэнд ижил төстэйгээр цай чай шай ча ца тца те ти хэллэгээр ордог бөгөөд хойд хятадад ча өмнөд хятадад те гэхийг англичууд шууд утгаар нь tea гэж хэрэглэснээр цай нь өнөөдөр дэлхийн хамгийн түгээмэл хэллэг ундаа төдийгүй үндэстэн бүрд өөр өөрийн бүхэл бүтэн урлаг соёл болтлоо хөгжжээ.

Цай анх алдарт торгоны замаар дамжин хятадаас Орос Европ Англид хүрч байсан ч зуучлагч худалдаачид дундаас нь үнээ нэмсээр байгаад асар өндөр үнээр Лондонд хүрч байв. Үүнд ундууцах англичууд цайгаа хятадаас шууд усан замаар очиж авахын тулд тэнгисийн флотоо сайжруулсаар байгаад далайд хэнд ч дийлддэггүй далайн гүрэн болсон бөгөөд бүр давраад Хятадаас төлбөрөөр цай авснаас өөрсдөө Энэтхэг Шри-Ланкаг дараа нь Африкийн талыг колончлон үнэгүй цай тариалах түшэц газраа болгосноор дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болсон юм.

Торгоны замаар дамжиж Москвад очих цай нь мөн л үнэтэй тусах тул цайндаа ойртох зорилгоор Орос улс дорно зүгт жилээс жилд хүрээгээ тэлсээр 1727 онд Чин улстай Буурын гэрээ гэгчийг байгуулж цайгаа Хиагтаар дамжуулж авах болсон бөгөөд Бээжингээс мянган тэмээгээр гарсан цайны цуваа сүүлдээ үхэр тэрэг морин чаргаар бүтэн жил явж Москвад орж ирдэг ч торгоны зам Бухарын дамчдаас авдаг байсан цайнаас гурав дахин хямд тусч байлаа. Аажмаар англичууд өөрийн колони орнуудаас цайгаа татах болсноор хятадын цайны зах зээлийг оросууд эзлэж хятадын нутаг дээр найман том цай боловсруулах үйлдвэр, анхны төмөр замыг барьж ашиглалтанд оруулан цайгаа Аласка Европ хүртэл зарах болов.

Үүний гол судас болох Бээжин Хүрээ Хиагт Москвагийн чиглэлд нийтдээ 9000 км-ын цайны замыг туулж гурван жилдээ ганцхан эргэдэг хүндхэн бизнес нь 200 жил үргэлжлэсэн ч оросууд цайндаа улам ойртох зорилгоор транс-сибирийн төмөр замыг тавьж 1903 онд ашиглалтанд оруулж Владивостокын боомт давхар ажилд орсноор Хиагтын цайны зам зогсонги байдалд орж монголын хөгжил эдийн засагт хүчтэй цохилт болсон юм. Өнөөдөр ч гэсэн Ази Европын гол хаалга Улаанбаатар Хиагт-Наушки байхаа больж монголын хоёр талаар нефть хий бусад бараа хойшоо урагшаа урсах болсныг манай шийдвэр гаргагчид анзаарч байгаа байх.

Тухайн үедээ цайны амтанд орж түүний төлөө яахаас ч буцахгүй болсон Орос Англи хоёр дорно зүгт Гонконг Порт-Артур Аласка хүртэл газар нутгаа тэлэн дэлхийн супер-гүрэн болж байхад анхнаасаа цайг үл ойшоож ашгийг нь мэдрээгүй немц италичууд /орчин үед гаатай цайг хааяа нэг тамшаалахыг эс тооцвол/ өнөөг хүртэл нутагтаа өнөөх шар айраг улаан дарсаа шимсээр л сууна.

Одоо ч гэсэн Орос Англи хоёр цайны хэрэглээгээрээ дэлхийд хоёр гуравдугаарт бичигдэж Дундад Азийн дараа ордог бөгөөд тэд хар байхууг хандалж уух нийтлэг технологитой ч цайлах ёс нь бага зэрэг өөр өөр. Англичууд нэг аяга цайг өглөө өдөр оройн хоолны үед маш чимээгүй тайван бага багаар уух бол оросууд хоол идэж байхдаа аягатай цайгаа амандаа ч хүргэдэггүй бөгөөд харин хоолоо идэж дууссаны дараа 200-300 граммын том стакан аягатай цайгаа ганцхан амьсгаагаар хөнтөрчихөөд босоод яваад өгдөг улс. Оросууд хааяа саун, халуун усанд орсны дараа халуун хар байхуу дээрээ бальзам конъяк ром бага зэрэг нэмж уудаг. Оросын бөглүү тосгонд үдэш орой цонхны цаанаас лаа асааж тавьсан бол ороод цай идээ /ихэвчлэн шинээр талх нарийн боов дөнгөж жигнээд гаргасан үедээ/ амсаад гараа гэсэн орос ардын үнэн сэтгэлийн үггүй урилга. Энэ тухай Эх орны дайны үеийн Огонёк гэдэг дуунд ч өгүүлдэг.

Монголын цайны амт дорно зүг Дорнод Сүхбаатараас эхлээд сайжирч баруун тийш явсаар байгаад Баян-Өлгий Увсад хамгийн амттай болдог нь орц самралт хоёртоо байдаг. Монгол Түвд хоёр л ижилхэн цайг буцалгаж давс сүү тос гурил сүүл өрөм хийн самарч хоол мэт хэрэглэдэг. Түвдэд заримдаа дан сарлагын сүүнд цай чанана. Түвд цайг талыг нь уугаад тавьдаг, дүүргээд хийдэг, дахиад ууна, дахиад хийнэ, уухгүй дүүрнээр нь орхивол ханасны шинж гэсэн үг.
Хятад дэлхийн цайны дөрөвний нэг Энэтхэг тавны нэг Шри-Ланка аравны нэгийг үйлдвэрлэдэг бөгөөд хятадууд гурван литрийн шаазан саванд юу ч нэмэрлээгүй хандалсан ногоон цайнаасаа үнэрийг нь алдахгүйн тулд бариултай өндөр тагтай шаазан стакан аяганд хийж байнга ууна. Япончууд ямарч хольцгүй шар, ногоон цай уух бөгөөд үнэрийг нь нисгэчихгүйд тулд 60 градусын бүлээн усанд хийж хоолны өмнө хоолны дараа ууна.

Тайландад хандалсан хүйтэн улаан цайг сүү цөцгий сахар мөстэй холин өндөр стаканд хийн коктейль маягаар ууна. Энэтхэгт байхуу цайг стакан аяганд тусад нь хандалж ууна. Орос энэтхэг хоёр л вагонд цай өгдөг бөгөөд Энэтхэгт вагонд нэг удаагийн шавар аяганд цай өгөх бөгөөд уугаад дууссаны дараа шавар аягыг хага цохидог ёс нь кастын системтэй холбоотой. Африк Арабад цай хандлах нь эрэгтэй хүний ажил бөгөөд гэрийн эзэн эхний цайг танд аягалж маш чихэрлэг гаатай цай ууцгаана. Нэг стакан цайнд таван халбага сахар байхаар тооцож сахар минт/гаа/ ногоон цай гурваа төмөр гүцэнд хийн гал дээр тавин буцалгах шахам болгоод гүцнээс өндөр дээрээс аяганд хөөсрүүлэн хийж ууна.

Өмнөд Америкт хар ногоон хүйтэн цайг хан боргойцой мөстэй холин сахарын нунтаг дээр нь цацан зүсэм нимбэг стаканы амсарт нь хавчуулан коктейль маягаар уудаг. Дэлхийн хамгийн цай уудаггүй улс бол хойд америкчууд бөгөөд энэ нь 300 жилийн өмнөөс адуу үхэртэй ноцолдож ан гөрөө хийн архи дарснаас шартан халуунд үргэлж ам нь цангаж явдаг ковбой нар захын нэг газар ороход үүнийг нь мэддэг үйлчлэгч хүүхний үг дуугүй өгөөд сурсан хүйтэн ус уудагтай нь холбоотой. Өнөөдөр ч гэсэн та америкийн ямарч хоолны газар ороход үйлчлэгч нар литрын савтай үнэгүй мөстэй ус авчраад ширээнд дээр үг дуугүй түлхдэг нь ийм учиртай. Ковбой сэтгэхүйгээс болоод өнөөдөр хамгийн их ус уудаг цай амсдаггүй үндэстэн бол америкчууд.

Харин дэлхийд хамгийн их цай уудаг ард түмэн бол Дундад Азийнхан бөгөөд цайны хэрэглээ соёлоороо нэгдүгээрт ордог. Арав хорин литрийн орос самоварыг гадаа тавьж нарийн цуулсан модоор ноцоож буцалгаад утааний үнэрийг нь оруулан 2-3 литрийн шаазанд гүцэнд хар байхуу цайгаа хандалж өдөрт барагцаагаар долоогоос доошгүй удаа цайлж харилцан ярилцах нь ураг омгийнх нь үндсэн ахуй.Жижиг шаазан аяганд хичнээн бага цай хийнэ төдийчинээн танд хүндлэл үзүүлж байгаа илэрхийлэл бөгөөд та арав хориос доошгүй аягыг ууж харилцан ярилцах нь зүйтэй. Хүсээгүй зочиндоо цай ихийг хийвэл энэ нь яриа хөөрөө байхгүй хурдхан яв гэсэн үг.

Ажил хэрэгч хүмүүсийн гэрээ хэлэлцээр хийх, дотны яриа хөөрөө өрнүүлэхэд зориулсан Чайхана хэмээх цайны газрууд хаа сайгүй түгээмэл. Узбекэд голдуу ногоон цай уух бол бусад стан оронд хар байхуу цайг хандалж бэр эзэгтэй аягалж өгөхөд долоовор хуруугаа аяганы дотор тал руу харуулж барин дунд хуруу эрхий хуруугаараа аяганы бөөрийг түшиж ууж ёстой бөгөөд та хаа явсан газрынхаа цайлах ёсыг тухай бүрд нь мэдэж дагаж мөрдөж байваас зорьсон хэрэг бүтэмжтэй яриа хэлцээ амжилттай болохын нэг үндэс болдог /Торгоны замд, Туркменистан, 2018/.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Төрийн Банкнаас жилийн 9 хувийн хүүтэй "Ногоон зээл" авах боломжтой боллоо

2019-08-16

ЮНИОНПЭЙ картын урамшуулал эхэллээ

2019-08-15

Аяны хүрээнд Увс аймагт 400 хүн өөрийгөө цусны даралт ихсэлттэй гэдгээ анх мэджээ

2019-08-14

UB ПРОПЕРТИЗ: LAND 200-ийн АЗТАН БОЛООРОЙ

2019-08-14

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Дараах зүйлсийн хадгалах хугацаа дуусдаг гэдгийг та мэдэх үү?

2019-08-18

Дараах зүйлсийн хадгалах хугацаа дуусдаг гэдгийг та мэдэх үү?

2019-08-18

Зүү сүвлэх хамгийн хялбархан аргыг сураад аваарай!

2019-08-17

Долоо хоногоо амжилттай эхлүүлэхийг хүсвэл Баасан гарагаас эхлээрэй

2019-08-16

Аялал жуулчлалын улсын олмипиад "Grand tour"-ийг санаачилсан нэг ангийнхан

2019-08-18

Боловсролын салбарт шалгалт хийж эхэллээ

2019-08-18

Ухаалаг байхын 7 сул тал

2019-08-17

Дараах ажлын байрт нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2019-08-16

Хүүхдэдээ хэрхэн зөв үлгэр дууриал үзүүлэх вэ?

2019-08-14

Бид тархидуулжээ!!!

2019-08-13

Сайн ханьтай л байхад амьдралд шаардлагатай бусад зүйлс өөрсдөө хүрээд ирдэг юм

2019-08-12

Мөрөөдөлтэй хүн хөгширдөггүй...

2019-08-08

“Япон фестиваль Монголд-2019” болж байна

2019-08-18

Манай гарагийн хамгийн үнэтэй зарагдсан уран зургууд

2019-08-18

Нэрт найруулагч Квентин Тарантиногийн бүтээсэн, таны заавал үзэх 10 кино

2019-08-16

Хөвсгөлөөс 700-800 жилийн өмнө хадгалсан өрөм, шар тос олджээ

2019-08-15

"Ганц бие хөгжимчин" /өгүүллэг/

2019-08-17

Алт мөнгө үнэт эдлэлээс илүү "Аав" нь хүүхэдтэйгээ тоглох дуу гэрийг чимдэг юм

2019-08-14

Хорвоогийн жамаар хоргодож цөөрч яваа ховордсон өвгөдийг битгий шоол!

2019-08-13

"Арван жилийн дараа" (өгүүллэг)

2019-08-11

Голуудын үерийн түвшин 5-35 см нэмэгджээ

2019-08-18

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-15

Нэн ховор ургамлуудын удмын санг авч үлдэх судалгаа явагдаж байна

2019-08-10

Ч.Чулуунжав: Бороо хур ихтэй байвал хар цохны идэвхжил долоо хоногийн дараа дуусна

2019-08-08

Дэлхийг байлдан дагуулж буй дуучин "Билли Эйлиш"

2019-08-18

Дэлхийн удирдагчдын залуу насны ховор зургууд

2019-08-07

Жүжигчин Киану Ривз гадаад төрхөө эрс өөрчилжээ

2019-08-05

54 настай Моника Беллуччи сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулжээ

2019-07-30

Казах курес бөхийн ААШТ Монгол бөхийн өргөөнд эхэллээ

2019-08-17

Н.Анударь чөлөөт бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2019-08-17

Дэлхийн спортын наадмаас хоёр алтан медаль хүртлээ

2019-08-16

Аварга Э.Оюунболдын цолны мялаалгыг хойшлуулжээ

2019-08-15

Шведэд хог хаягдал нь дуусжээ

2019-08-16

Италийн сансрын нисгэгч дэлхийн анхны сансрын ди-жей болжээ

2019-08-14

ОХУ, БНХАУ нарын барааны эргэлт 4.7 хувиар өсөж, 61 тэрбум ам.долларт хүрчээ

2019-08-14

Samsung electronics, Xiaomi компанитай хамтран өндөн нарийвчлал бүхий камертай утас үйлдвэрлэнэ

2019-08-14

Улсын аварга Э.Оюунболд: Би допинг хэрэглээгүй, харин миний шээс солигдсон

2019-08-18
4:20

Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийн талаар мэдээллээ

2019-08-16

Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц Монголын эзэнт гүрний цоо шинэ олдворуудыг нээжээ

2019-08-16
0:53

Оросын зорчигч тээврийн онгоц сүрэг цахлайтай мөргөлдөж, ослын буулт хийжээ

2019-08-16

Көбэнхавн: Миний өнцөг ба төсөөлөл

2019-08-18

Ерөнхий сайд аа! ЖДҮ бол МАН-ын хийгээд таны хувьд дүүжлүүрийн олс

2019-08-16

Монгол Улсын баатар Жамбаагийн Загас: Түүхчид аавыг минь Монгол улсын гурван дайнд оролцсон цорын ганц хүн гэдэг

2019-08-16

Манай урлаг гэж хэрэг алга аа! Кино үзэхээр нуль араар тавилт, нууц амраг, хардалт...

2019-08-14

ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурваар нэмэгдлээ

2019-08-16

Гоо сайхны мэс заслын 2019 оны чиг хандлагууд

2019-08-15

Дэлгэцийн хамаарал хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ?

2019-08-15

Ходоодны дуран өвчин тараах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ

2019-08-15

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

2019-08-17

Хүүхдээ үхэл рүү нь “түлхдэг” хэнэггүй монгол зан

2019-08-15

Хүүхэд бүрийн сонсож өсөх ёстой 7 өгүүлбэр

2019-08-07

Ууртай уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2019-08-07

Ц.Эрдэнэбат: Технологийн компани таван жилийн дараа л ашиг ярьж эхэлнэ

2019-07-31

Машины хянах самбар дээр асдаг анхааруулах гэрлүүдийн тайлбар

2019-07-26

Өөрийн зургаа сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээл болгоорой!

2019-07-22

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Энхтайвны гүүрийг тодорхойгүй хугацаагаар хаана

2019-08-18

Өнөөдөр 60 сая төгрөгийн азтан тодорно

2019-08-18

5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оныхоос 37-гоор буурчээ

2019-08-18

АЗХ-ны баруун бүсийн чуулган Завхан аймагт болж байна

2019-08-18

Хамгийн халуухан косплэйчин охин

2019-08-17

Элдэв зураг (70 фото) №621

2019-08-17

Геологич залуугийн "Google Map" дээрээс олсон сонирхолтой газрууд

2019-08-17

Иран эмэгтэйчүүд Исламын хувьсгалын өмнө ба дараа...

2019-08-11

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

2019-08-16

Н.Баяртсайхан: Үндэсний төлбөрийн системийг шинэ түвшинд гаргана

2019-08-15

Иргэд хадгаламж зээлийн хоршоонд хандах нь багасжээ

2019-08-15

Даатгалын компаниудын нөхөн олговрын хэмжээ буурчээ

2019-08-13

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

2019-08-18

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Монгол Улсад айчилна

2019-08-17

Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзав

2019-08-16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь 2019.08.19-23

2019-08-16

Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзлаа

2019-08-15

“Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэнэ

2019-08-15

Тост, Тосон бумбын талаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар бухимдалтай байна

2019-08-15

Хууль бусаар ажиллаж байсан уурхайд хоёр хүн амиа алджээ

2019-08-08

Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ?

2019-08-15

Б.Хурцыг шүүх хурал энэ сарын 12-нд болно

2019-08-08

Үндсэн хуульд авлигын эсрэг заалт оруулах санал гаргала

2019-08-08

Фэйсбүүк ашиглан залилан хийдэг залуусыг барьжээ

2019-08-08

Дэлхийн хамгийн үнэтэй 17 материалууд

2019-08-18

Дэлхийн 4 дээд амжилтыг эзэмшигч Ш.Наранбат "Гайхамшигт хүмүүс" шоунд уригдлаа

2019-08-18

Түүхэн дэх хамгийн хачирхалтай 15 мэргэжил

2019-08-18

Түүхийн хичээл дээр заахгүй хөгжилтэй баримтууд

2019-08-17

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.59%
Ши Жиньпин (БНХАУ)
16.43%
Дональд Трамп (АНУ)
4.75%
Ангела Меркель (ХБНГУ)
3.22%
Шинзо Абэ (Япон)
3.14%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.66%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.05%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.81%
Нарендра Моди (Энэтхэг)
0.56%
Эммануэль Макрон (Франц)
0.32%
Хаан Салман (Саудын Араб)
0.32%
Тереза Мэй (Их Британи)
0.16%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,400

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,114

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,329

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,276