Х.Баттулга: Мөнх тэнгэрийн ивээл дор Монгол наадам эхэллээ

Х.Баттулга: Мөнх тэнгэрийн ивээл дор Монгол наадам эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ НЭЭЖ:
 
Монголчууд аа,
Дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатнууд аа,
Та бүхэнд Монгол түмний их цэнгэл – Үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье.
 
Өнөө жил Монголын Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна.
 
Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж хэвшсэн явдал нь бид энэ түүхээрээ бахархаж, тусгаар Монгол Улсынхаа уг үндсийг мандуулан сэргээхийн зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд юм шүү гэдгийг сануулъя. Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухаарал төлөвшил сууж байдаг. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгаланг тогтноож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том өв бахархал юм.
 
Наадам бол монгол бидний өвөг дээдэс, түүхт эх нутагтаа үзүүлж буй өргөн их хүндлэл, дээдсийн сүр сүлд, ивээл хүчийг хурайлсан бэлгэдлийн цогцолбор зан үйл хийгээд өнө эртнээс уламжлан авч яваа өв их соёл, хүн бүрийн чин сэтгэл, хөөр баясал илэрдэг бахархалт ёслол билээ.
Төрт ёсны их баяр цэнгэл наадмаараа түүх соёлынхоо их улбааг тодотгон дэвжээж, хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, үнэн хүчийг үзэн барилдаж, эрдэмт уяачид маань ажнай монгол морьдоо уяж хурдлуулж, мэргэн харваачид маань эрхийн эрч, хараан цэцийг сорин, түмэн олноо баясган цэнгүүлсээр байх учиртай.
 
“Эрийн гурван наадам” гэх нэршлээсээ эхлээд, хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын мэргэн харваа бол монгол эр хүний эрдэм чадал, үнэлэмж шалгуурыг тодорхойлж ирсэн эртний түүхт уламжлал ёсон. Монголчууд эр хүний энэ гурван эрдэмд түшиглэн их түүхээ бүтээж, өв соёлоо цогцлоож, гүрэн улсаа байгуулж явсан.
 
Монгол төрийн их наадам нь Та биднийг бие сэтгэлээрээ жинхэнэ монгол хүн хэмээн ойлгуулж, ижилсүүлдэг баяр мөн. Түүнчлэн монгол хэмээх давтагдашгүй өвөрмөц соёлтой, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал юм. Энэ баяраараа бид эртний түүхт Монголынхоо бахархлыг бадрааж, үндэсний соёлыг мандуулдаг.
Тийм ч учраас гайхамшигт Монгол наадмыг ЮНЕСКО-гийн өвд бүртгэж, “Дэлхийн соёлын өв” хэмээн тодорхойлсон юм.
Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн хүндэт зочид, жуулчид, анд нөхдөдөө тусгайлан талархал илэрхийлье. Монгол оронд тавтай морилж, монгол наадмыг таалан болгооно уу.
 
Эрхэм соёлт наадамчид аа,
 
Монгол орон, дэлхий даяар тархан суурьшсан монгол хүн бүр монгол наадмаа сэтгэл тэнүүн, бахархал дүүрэн, өлзий төгс, хувь тэгш тэмдэглэхийг ерөөе. Сайхан наадаарай.
Наадмын дараанаас 1992 онд тунхагласан Ардчилсан Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай цаг үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал хариуцлагатай хандаж, идэвх оролцоогоо хангах нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя.
 
Өнөөгийн Та бидэнд тусгаар тогтнол, түүх соёлоо ямагт зүрхэн толт, нүдний цэцгий мэт эрхэмлэн хайрлаж явах түүхэн үүрэг буйг Монгол наадам маань сануулж байна. Бүрэн эрхт, тусгаар Монгол Улс байгаа цагт үндэсний их баяр наадам маань мөнх орших болно.
Их эзэн, эцэг дээдэс Чингис хаан минь ээ. Хүлэг морьд чинь хурдан байна, хүчит бөхчүүд чинь мэхтэй байна, харваачид чинь мэргэн байна. Эх нутаг, элгэн садан монголчуудаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй.
Мөнх тэнгэрийн ивээл дор Монгол наадам эхэллээ” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж сонирхож байна.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ганц бие байх нь таргалалтаас ч илүү эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тогтоожээ

2019-07-23

Хорт хавдар нь өвчин биш, энэ бол бизнес юм!

2019-07-22

Буцалсан ус хортой юу?

2019-07-22

Зарим аймагт эх барих, эмэгтэйчүүдийн тасагт яаралтай тусламжийн сургалтын танхим нээжээ

2019-07-20

Гайхалтай дур тавилтыг мэдрэх 7 арга

2019-07-22

Биеийн хэлбэртээ тохируулан хэрхэн зөв дасгалыг хийх вэ?

2019-07-22

Эр хүнийг хайрлахгүй юм бол эвдэж битгий араатан болго!

2019-07-22

Мөөг, жимс түүхдээ анхаарах зүйлс

2019-07-22

Гоё биетэй байх нь чухал биш, биеэ гоё авч явах нь чухал...

2019-07-23

Жагаа ах хуримын талаар ингэж ярив...

2019-07-22

Жинхэнэ эр хүнд байх ёстой зан чанар

2019-07-20

“Хурган” дарга нар хамгийн их стресстүүлж байна

2019-07-19

МИАТ компани албан ёсны инстаграм хаягтай болжээ

2019-07-22

"Ариг" банкны ээлжит харилцагчийн өргөө шинээр үүдээ нээлээ

2019-07-22

Бизнесээ удирдах ур чадвар олгох сургалтад урьж байна

2019-07-17

Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя

2019-07-16

Шинэ хичээлийн жилд сурагчид сурах бичгээ түрээслэн ашиглах боломжтой

2019-07-23

МУИС сургалтын төлбөрөө нэмэхгүй

2019-07-23

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ

2019-07-22

Эрдэмтдийн баталсан хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх 10 арга

2019-07-22

"Сүнс" /богино өгүүллэг/

2019-07-21

Мэлмий (өгүүллэг)

2019-07-14

Бөхийн эхнэрийн зовлон (өгүүллэг)

2019-06-30

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Х.Баттулга: Улс орноо боддог хүн бүрийн дэмжих ёстой заалт бол УИХ-ын гишүүдийг 108 болгох

2019-07-23

Б.Хурцын хүү, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын охин нар хуримаа хийжээ

2019-07-22

108 гишүүнтэй болгох Х.Баттулгын саналыг УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь дэмжиж байна

2019-07-22

Ирэх өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд

2019-07-21

Даншиг наадамд түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг олгоно

2019-07-23

Усанд сэлэлтийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна

2019-07-21

Унаач хүү нэг өрөө байраар шагнууллаа

2019-07-21

Какүрюү М.Ананд Хакүхог давбал башёд түрүүлнэ

2019-07-21

Лусын дагинын үлгэрийг бодит болгосон амьтан

2019-07-23

Гэр доторх хумхийн тоос бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-07-22

Алдартай сэтгүүлүүдийн анхны дугаар ямар байсан бэ?

2019-07-22

Жуулчдын урмыг хэзээ ч хугалдаггүй дэлхийн 10 хот

2019-07-22

Япончуудад зочид буудал хэрэггүй болжээ

2019-07-10

Гүйлтэд нь санаа зоволгүйгээр худалдаж авч болох 12 машин

2019-06-28

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Таны нүдэнд шинэ ертөнцийг нээх гайхалтай томруулсан зургууд

2019-07-22

Мэргэжлийн гэрэл зурагчид биднийг хэрхэн хуурдаг вэ?

2019-07-20

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн

2019-07-19

Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг

2019-07-18

Үзэсгэлэнт Женнифер Лопесын ээдрээтэй хувийн амьдрал

2019-07-23

Олны танил хүмүүс хэр өндөр байсан бэ?

2019-07-20

60,70-аад оны үеийн үзэсгэлэнт одод өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-07-16

Түүхэн хүмүүстэй адилхан алдартнууд

2019-07-11

Болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2019-07-23

Г.Бүрэнбаатар: Манай оронд ургадаг бүх мөөгөнд монгол нэр өгнө

2019-07-23

Г.Бүрэнбаатар: Манай оронд ургадаг бүх мөөгөнд монгол нэр өгнө

2019-07-23

Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй

2019-07-22

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шийтгэгдсэн Ц.Амгаланбаатарыг шүүх танхимд авчирлаа

2019-07-23

Г.Эрдэнэбат: Т.Чимгээ, Содномдаржаа нарын хэрэг олон баримтаар нотлогдсон

2019-07-23

Б.Хурц нарын шүүх хурлыг шууд дамжуулж байна

2019-07-23

Г.Батбаяр: Эрүүдэн шүүсэн гэдгийг нотлох ёстой!

2019-07-23

Өөрийн зургаа сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээл болгоорой!

2019-07-22

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх гайхалтай нээлтүүд

2019-07-11

"Фэйсбүүк"-ийн шинэ крипто валютын тухай таны мэдэх ёстой бүх зүйл

2019-07-04

Хэрвээ та хүү өсгөн хүмүүжүүлж байгаа бол эдгээр зүйлийг зайлшгүй мэдэж байх ёстой...

2019-07-22

Эрчүүдийн зөвхөн хайртай бүсгүйдээ зориулж хийдэг үйлдлүүд

2019-07-21

Өсвөр насны охидтой аав ээжүүдэд сануулах 15 зүйл

2019-07-18

Нэр нь тодроогүй баатрууд...

2019-07-18

С.Баяр бол сайн менежер, аугаа стратегич

2019-07-23

Экей баатар...

2019-07-22

Усыг нь уувал...

2019-07-18

Цайны замаар…

2019-07-16

Б.Хурц нарын шүүх хурал наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшиллоо

2019-07-23

Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

2019-07-23

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын шүүх хурал эхэллээ

2019-07-23

МАХН болон УИХ-д суудалгүй намууд Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж эхэлжээ

2019-07-23

Япончуудыг уйлахад сургаж байна

2019-07-23

Европын холбооны комисс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

2019-07-18

БНСУ: Гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалыг албадан төлүүлнэ

2019-07-17

Балбад үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

2019-07-16

Оюутолгой дахь “Рио тинто”-гийн зовинол

2019-07-19

Хувьцааны ханшны уналт нь Монголын талтай ямар ч хамаагүй, цэвэр "Рио Тинто"-гийн буруу

2019-07-18

Монголд дохио өгсөн Рио Тинтогийн мэдэгдэл

2019-07-16

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ

2019-07-16

Түрээсийн орон сууцанд 4000 хүн бүртгүүлжээ

2019-07-23

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ХХНБАХ орлогч Ш.Анхмаа ажиллалаа

2019-07-23

30,000 орчим оршин суугч иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлгийг тараав

2019-07-23

Сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдана

2019-07-23

Минималист хэв маяг нь хамгийн стрессгүй орчинг бүрдүүлдэг

2019-07-23

Д. Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд гуравдугаар байранд оржээ

2019-07-21

"Боржигин" биет бус өвийн их наадам болно

2019-07-21

Таны Англи хэлийг гайхалтайгаар сайжруулах шилдэг 17 кино

2019-07-19

ЖДҮХСангаас зээл олгох төслүүд шалгарлаа

2019-07-20

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр талын уулзалт хийв

2019-07-19

Малыг амьдаар нь экспортлох ашиг нүүрсний араас жагсана

2019-07-18

Төгрөгийн эсрэг ам.доллар, рублийн ханш суларч, юанийнх чангарав

2019-07-18

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.42%
Ши Жиньпин (БНХАУ)
16.34%
Дональд Трамп (АНУ)
4.32%
Ангела Меркель (ХБНГУ)
3.19%
Шинзо Абэ (Япон)
3.1%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.72%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.03%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.85%
Нарендра Моди (Энэтхэг)
0.38%
Хаан Салман (Саудын Араб)
0.38%
Эммануэль Макрон (Франц)
0.19%
Тереза Мэй (Их Британи)
0.09%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,382

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,067

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,322

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,263