С.Амарзаяа: Тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халддагггүй учир аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй

С.Амарзаяа: Тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халддагггүй учир аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй
ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Амарзаяатай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
 
-БЗХӨ-ний дотроос манай улсад зонхилон тохиолддог нь тэмбүү. Гэхдээ хүмүүс энэ өвчний хор уршгийн талаар сайн мэддэггүй. Иймд тэмбүү өвчний өнөөгийн нөхцөл ямар түвшинд байгаа талаар ярилцъя?
 
-Тэмбүү нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин. Цайвар трепонем гэдэг нянгаар үүсгэгддэг. Бэлгийн замаар дамждаг 30-40 төрлийн өвчин байдгаас заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг нь зонхилон тохиолддог. Ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварлана. Мөн эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамждаг.
 
Тэмбүү өвчний хандлагаас харвал 10 мянган хүн амд 1983-1992  онд  дунджаар 5.1, 1993-2002  онд 4.8, 2003-2012 онд 13.3, 2013-2018  онд 22.2 тохиолдол бүртгэгдэж байгаа нь 2003 оноос энэ өвчлөл эрс нэмэгдсэнийг харуулж байна. Тэр дундаа сүүлийн таван жилд бүртгэгдсэн өвчлөлийн дунджийг 1983-2002 оны дундажтай харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн. 2019 оны эхний таван сард гэхэд төрөлхийн тэмбүүгийн 29 тохиолдол бүртгэгдсэн.
 
-Шалтгаан нь юу байна вэ?
 
-Залуучуудын эрүүл мэндийн боловсрол, бэлгийн зан үйлийн төлөвшил нь энэ төрлийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлсөн. Мөн ээж жирэмсэн байхдаа халдвар авч, түүнийгээ мэдэхгүй эсвэл эмчлүүлэхгүй байснаас хүүхэддээ халдвараа дамжуулдаг.
 
-Эхээс урагт халдварлах байдал хэр элбэг тохиолддог юм бэ?
 
-Дэлхийд жилд нэг сая орчим жирэмсэн эмэгтэй идэвхтэй хэлбэрийн тэмбүүгийн халдвартай байдаг. Төрөлхийн тэмбүүгийн улмаас жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байдаг. Тэмбүүгийн өвчлөл Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдэн, төрөлхийн тэмбүүгийн өвчлөл буурахгүй байгаа. Иймд уг өвчнөөс сэргийлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Ээж тэмбүүгийн халдвартай байсан эсвэл жирэмсэн үедээ тэмбүүгийн халдвар шинээр авч эмчлүүлээгүй тохиолдолд эхийн цусаар урагт дамжих аюултай. Иймд жирэмсний хяналтад эрт орж жирэмсэн үедээ ийлдэс судлалын шинжилгээг журмын дагуу заавал хийлгэн, өвчтэй тохиолдолд эмчилгээг бүрэн гүйцэт хийлгэх хэрэгтэй. Мөн өөрийн бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь тун чухал.
 
-Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг өрнүүлж эхэлсэн. Энэ талаар танилцуулна уу.
 
-Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний  хөтөлбөр”-т бэлгийн замаар  дамжих халдварыг бууруулах зорилтыг  тусгасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа. Ингэснээр нийт хүн ам руу чиглэсэн БЗДХ-аас сэргийлэх мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахын зэрэгцээ залуусыг үзлэг шинжилгээнд хамруулах эрүүлжүүлэх ажлыг хийнэ. Бид өмнө нь урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил зохион байгуулж ирсэн. Цаашид энэ төрлийн ажил үргэлжилнэ. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй  өвчтөний  бэлгийн хавьтагчийг  илрүүлэн тусламж үйлчилгээнд  хамруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.
 
Жилд 180 мянга гаруй эрэгтэй БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлдэг. Иймд ХЗДХЯ, БСШУСЯ, УУХҮЯ, ЗТХЯ болон бүх шатны Засаг дарга нартай хамтран оюутан залуучууд, гар аргаар алт олборлогчид, алсын тээврийн жолооч нар, эмзэг бүлгийн хүн ам, хорих ангийн хүмүүжигчид гээд нийт 392 мянга гаруй хүнийг тэмбүүгийн илрүүлэг шинжилгээнд хамруулж, өвчтэй бол эмчилнэ.
 
Одоогоор жилд 22 мянга гаруй хүнийг эмчилгээнд хамруулахаар төлөвлөөд байгаа. Тэмбүү өвчний илрүүлэх үйл ажиллагаа өмнө нь ч хийгдэж байсан, өөрөөр хэлбэл тасралтгүй явагдаж байгаа. “Тэмбүүг устгая” аян өрнөснөөс хойш эрт илрүүлэг идэвхжиж байна. ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлгээр үйлчлүүлэгсдийн тоо 35-40 хувиар нэмэгдсэн. Тэмбүүгийн оношилгоо, эмчилгээнд  шаардагдах оношлуур, эмийг аймаг дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. Долдугаар сарын 1-ний байдлаар Өмнөговь аймгийн Гурван тэс, Хан Хонгор  сумдад бэлгийн замаар  дамжих халдвар илрүүлэх, эмчлэх бригад ажиллаа. Гурван тэс суманд 600 гаруй хүн тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдсан.
 
-“Тэмбүүг устгая” үйл ажиллагааг зарласанаар жуулчдад хэрхэн нөлөөлөх вэ?
 
-Тэмбүү өвчин бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүн, цусаар бохирдсон эмнэлгийн  багаж төхөөрөмжөөр халддаг. Орчин үед эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн чанар сайжирсан, стандартын түвшинд байгаа, ихэнхдээ нэг  удаагийн хэрэглээний зүйл хэрэглэж байгаа тул эмнэлэгийн багаж төхөөрөмжөөр халдварлах нь зогссон гэж үздэг. Тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халддагггүй учир хүн олноор цугларсан нийтийн арга хэмжээ тэр дундаа аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй.
 
-Тэмбүү өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Энэ төрлийн өвчин нь бусад эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?
 
-Хэрэв тэмбүүгийн халдвар авсан бол 3-4 долоо хоногийн дараа анхан шатны шинж тэмдэг илэрнэ. Тэмтэрч үзэхэд хатуувтар, дугуй, зууван хэлбэртэй шархны шинж тэмдэг мэдрэгдэнэ. Мөн цавины булчирхай томорно. Өвчин хөндүүргүй. Сар орчим болоод шарх шимэгдэж арилана. 3-4 хоноод биеэр бүдэг ягаан толбо, тууралт гарна. Энэ тэмбүүгийн хоёрдугаар үе. Хэрэв эмчлүүлэээгүй тохиолдолд 5-10 жилийн дараа гуравдугаар үе шатандаа орж дотор эрхтэн, тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг аюултай. Ерөнхийдөө тэмбүү өвчин дөрвөн үе шаттай явагддаг.
 
-Ямар замаар халдварладаг вэ. Тэмбүү эдгэрэг өвчин үү?
 
-Бэлгийн болон цус цусан бүтээгдэхүүн, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, тэмбүүтэй хүний баталгаагүй, шинжлэгдээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр халдварлана. Эмчилгээгээ таслахгүй явж чадвал бүрэн эдгэрэдэг өвчин. Тухайн хүний биед тэмбүүгийн нянгийн эсрэг бие үүсдэг. Энэ уураг нь удаан шимэгддэг. Цөөн тохиолдолд 10-15 хувь нь шимэгдэхгүй үлдсэнээс зарим шинжилгээ сөрөг болохгүй үлддэг. Үүнийг халдвар байна гэж үзэхгүй, ийм хүн халдваргүй нян тээгч биш. БЗДХ- тай хүн бүр өвчнөө нуух зорилгоор эмнэлэгт очдоггүй. Шинж тэмдэг бүдэг байдгаас халдвар авснаа мэдэхгүй тохиолдол багагүй байгаа гэж мэргэжилтнүүд үздэг. Дахин хэлэхэд бид энэ хоёр жилийн үйл ажиллагааны хүрээнд халдварыг илрүүлэн иргэнээс ямар нэг төлбөр гаргуулалгүй нэр хаягийг нь нууцлан эмчлэх болно. Богино хугацаанд энэ өвчнөөс ангижрах боломж хүн бүрт байна. Тэмбүүгээр өвчилсөн л бол заавал бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлүүлж дахин халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Глобаль сангийн тусламжтайгаар тэмбүүгийн эмчидгээнд  шаардагдах эмийн тодорхой хувийг аймаг, дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвийн БЗДХ- ын кабинетуудад өгч байгаа.
 
-Тэмбүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөөч
 
-Тэвчих, Үнэнч байх, Бэлгэвч хэрэглэх, Мансууруулах бодисоос татгалзах зэрэг зарчмыг амьдралдаа чанд мөрдөж хэрэгжүүлбэл энэ төрлийн өвчнөөр өвчлөхгүй.
 
-Төрөлхийн тэмбүү үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйл?
 
-Түрүүн хэлсэнчлэн жирэмсэн эх тэмбүү өвчтэй байсан, түүнийгээ бүрэн эмчлүүлээгүй тохиолдолд  халдвар эхийн цусаар урагт халдварлана. Тиймээс жирэмсэн эхчүүд шинжилгээ болон хяналтанд эрт орох шаардлагатй болж байгаа юм. Ингэснээр эрт илрүүлж, улмаар эмчлүүлж чадна гэсэн үг. Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөхгүй шүү дээ.
 
-Дахин халдвар авах эрсдэлийн тухайд? 
 
-Эрсдэл өндөр. Учир нь эмчилгээний дараа дархлаа тогтдоггүй тул дахин халдвар авах тохиолдол бий. Иймд хувь хүн өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
 
 
Г.Номин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Б.Отгонсүх: Сургуулийн 40 автобусанд байршил тогтоогч суулгаж, эцэг эхчүүдийн гар утсанд нь мэдээлэл өгнө

2019-11-14

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материалыг энэ сарын 15-ныг хүртэл авна

2019-11-14

Цэцэрлэгүүдийн ачаалал гурав дахин их байжээ

2019-11-13

Азийн шилдэг 10 Их Сургууль тодорлоо

2019-11-13

Шинээр хэвтсэн өвчтөний 110 буюу 38.7 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна

2019-11-14

Томуу, томуу төст өвчлөлөөс үүдэн өрхийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгджээ

2019-11-14

Эрүүл аюулгүй орчны стандартыг 2020 оноос мөрдөж эхэлнэ

2019-11-14

Халдварт бус өвчин гэж өөрөө өөртөө өвчин бэлэглэхийг хэлнэ

2019-11-14

Т.Баянжаргал: Дэлхийн сонгодог балет “Жизель” Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой тохиож байна

2019-11-14

"Мюзикл" хэмээх төрөл зүйл ба "дуурийн хий үзэгдэл" (Le fantôme de l'Opéra)-ийн тухайд

2019-11-14

И.Урангоо: Хувцас ч уран зураг шиг байж болно

2019-11-14

Олон улсын фестивалиас шагнал хүртлээ

2019-11-13

Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

2019-11-14

Монголд алмазын орд байдаг уу?

2019-11-12

Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-11

Ерөнхий Сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

2019-11-08
2:37

Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал боллоо

2019-11-14

Д.Эрдэнэбат: Зөвшилцлийн үр дүн гараагүй учир Ардчилсан нам цаашид ҮХНӨ-ийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй

2019-11-14
2:16

Хичээл зүтгэл шагнагддаг

2019-11-14

МАХН-ынхан Монголчуудыг өрнөөс чөлөөлөхийн тулд Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран ажиллах санал дэвшүүллээ

2019-11-13

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

2019-11-14

Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад

2019-11-14

Рашаан булаг ширгэхийн хэрээр амины ус ховордоно

2019-11-13

Ширгэж буй Монгол

2019-10-28

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

Хүн төрөлхтний хэзээ ч засаршгүй 3 араншин

2019-11-14

Намуу цэцгээр гоёмсог үүр барьсан "тагтаа" цахим ертөнцөд шуугиан тарьж байна

2019-11-14

Эмч нар яагаад "гаргацгүй" бичдэг вэ?

2019-11-14

Тэд яагаад ийм өнгөтэй байдаг вэ?

2019-11-14

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

2019-11-13

Алдартнуудын нэрд гарахаас өмнөх үеийн ховор зургууд

2019-11-12

Энэ оны дэлхийн хамгийн "залуу" 10 тэрбумтантай танилц

2019-11-11

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

"Алдар"-ынхан 671 медаль хүртжээ

2019-11-14

Б.Баттулга: Манайхан Токиогийн олимпоос алтан медальтай ирнэ

2019-11-14

“Токио-1964 ба Токио-2020” сэдэвт бага хурал болно

2019-11-13

17 орны залуу боксчид Улаанбаатарт өрсөлдөж байна

2019-11-13

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Podcast news - Цаг үе (2019.11.14)

2019-11-14

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.13)

2019-11-13

Podcast news - Цаг үе (2019.11.13)

2019-11-13

Podcast news - Цаг үе (2019.11.12)

2019-11-12

Залуу насандаа ухаарвал зохих амьдралын 6 үнэн

2019-11-11

Өлсөхгүйгээр жингээ хасах “5 халбаганы дэглэм”

2019-11-11

Унтахын өмнө мөрдөх 8 дүрэм

2019-11-10

Ууц нуруугаар нь өвддөг хүмүүс сармис хэрэглээрэй

2019-11-10

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

Инстаграмчдын бодит байдал

2019-11-13

"1950-иад оны Хонконг" 13 настай хүүгийн дуранд

2019-11-12

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн

2019-11-10

Элдэв зураг (70 фото) №633

2019-11-08

Терроризм гэж...

2019-11-14

Сагсуурахаа больцгооё, хүмүүсээ!

2019-11-13

Мөнгө бариад ирсэн хүнд намуудын хаалга 24 цаг нээлттэй биз дээ?

2019-11-13

"Ухаарал"

2019-11-13

Ази тивийн залуу боксчид аваргаа шалгаруулж байна

2019-11-13

О.Мөнхжаргал: Бид харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох удирдлагыг нь атгуулж байна

2019-11-13

0-6 хувийн хүүтэй зээлээр байртай болох боломжтой

2019-11-13

Г.Болорсүх: Зөв хандлагатай ажилтан байгууллагын хөгжилд бодит хувь нэмрийг оруулдаг

2019-11-13

Шүүх энэ хэргийг сунжруулах хуйвалдаан явагдаж байгаа гэдгийг албан ёсоор хэлье

2019-11-14

​Олны танил хүмүүсийн зургийг ашиглан цахим залилан хийдэг бүлэг этгээдийг илрүүлэв

2019-11-14

Хүүхдээ орхисон эцэг, эхэд ямар хариуцлага тооцох нь тодорхой бус байна

2019-11-14

Т.Баярхүү: Салхитын мөнгөний ордны асуудалд нэр холбогдсон зургаан шүүгчийн хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-14

Сэлэнгэ аймаг руу бага оврын онгоц ниснэ

2019-11-14

Хэнтий аймагт малын бүлэг хулгайчдыг илрүүлжээ

2019-11-14

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн ажиллах талаар мэдлэг олгох сургалт болов

2019-11-14

ОБЕГ-ын ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна

2019-11-14

Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина

2019-11-14

ЭЗБХ: Олон талт конвенцид нэгдэн орох асуудлыг зөвшилцөв

2019-11-14

Монголын үндэсний фронтын шаардлагад хариу өглөө

2019-11-14

Украин Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбат үүрэгт ажилдаа орлоо

2019-11-14

Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2019-11-14

Т.Батбилэг: Бизнес эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцаан олгодог болно

2019-11-13

Төсвийн алдагдлыг нөхөх гарц байна уу?

2019-11-13

Монгол Улс 2019 оны эхний арван сард 152 улстай худалдаа хийжээ

2019-11-12

Жолоодлогын бүхээгт эмэгтэй зорчигчийг оруулсан онгоцны нисгэгч эрхээ хасуулжээ

2019-11-14

“Google”-ийн эрүүл мэндийн төслийг АНУ-ын засгийн газар шалгаж эхэлжээ

2019-11-13

Иран улс уран баяжуулалтаа эхэлжээ

2019-11-13

Ганц бие хүмүүсийн өдөр “Alibaba” компани шинэ дээд амжилт тогтоожээ

2019-11-12

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.35%
Ши Жиньпин (БНХАУ)
16.3%
Дональд Трамп (АНУ)
4.55%
Шинзо Абэ (Япон)
3.5%
Ким Жон Ун (БНАСАУ)
3.0%
Ангела Меркель (ХБНГУ)
2.55%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.3%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.75%
Нарендра Моди (Энэтхэг)
0.65%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Тереза Мэй (Их Британи)
0.3%
Эммануэль Макрон (Франц)
0.3%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,517

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,418

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,417

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,336