П.Баттөр: Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн заалт төсөлд олон байна

П.Баттөр: Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн заалт төсөлд олон байна
“ТВ9” телевизийн ТУЗ-ийн дарга, хуулч П.Баттөртэй ярилцлаа.
 
-Эрх баригч намынхан  Үндсэн хуулийг өөрчлөхөөр хэлэлцэж эхэллээ. 27 жилийн хугацаанд Монголын ард түмэн, төрийг  холбох  гүүр болж  ирсэн Үндсэн хуулийг болохгүй, бүтэхгүй байна, өөрчлөх ёстой гэж зүтгүүлж эхэлсэн. Тэгэхээр бидний 27 жилийн түүхийг бичсэн энэ хууль үнэхээр буруу, муу явж ирсэн юм уу.  Өөрчлөх цаг нь болсон юм уу. Энэ талаар яриагаа эхлэх үү?
 
-Үндсэн хуулийг өөрчилж болно. Хүний амьдрал баялаг учраас өөрчлөлт шинэчлэлийн асуудал байх нь зөв юм. Гэхдээ өөрчлөлт ярихаасаа өмнө 1992 онд батлагдсан Үндсэн хууль маань өнгөрсөн хугацаанд хэр үр дүнтэй байв. Хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна. Хүний эрхийг дээдлэнэ гэдэг заалтууд хэр биелэлээ олов. Монголын ард түмэн энэ Үндсэн хуулиас хүсэн хүлээсэн зүйлээ авч чадсан юм уу зэрэг суурь асуудлыг эхлээд ярих байсан юм.  Энэ асуудлуудад анализ дүгнэлт хийснийхээ дараа ямар зүйл заалтад ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг зүйл гарч ирнэ. Бүх өөрчлөлт тодорхой явагдана. Ингэж Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн бол илүү үр дүнтэй болохоор харагдаж байна.
 
-Улстөрчид Үндсэн хууль өөрчлөгдсөний маргаашаас эхлээд амьдрал сайхан болчих юм шиг л ярьж байна. Үнэхээр бодит өөрчлөлт болж чадах болов уу.  Та юу гэж харж байна?
 
-Одоогийн өөрчлөлтийн төсөлд засаглал хоорондын харилцаа, тэдний эрх мэдлийн хуваарилалттай холбоотой заалт  нэлээд оржээ.
Тухайлбал, УИХ-ын ажиллах хугацаа, Засгийн газрыг эмхлэн байгуулахтай холбоотой асуудал, Ерөнхийлөгчийн бүрэн эрх,  шүүгч нарыг хэрхэн томилох вэ гэсэн харилцааг түлхүү зохицуулжээ.   Энэ өөрчлөлтүүд үнэхээр амин чухал байсан уу.  Монгол Улсын дугаар хорооны иргэний амьдралд хэрхэн яаж нөлөөлөх үү гэдэг уг нь чухал юм.  Ер нь аливаа хуулийн өөрчлөлт нь  ард иргэдийнхээ амьдралыг хэрхэн сайн сайхан болгох, улс орны эдийн засагт ямар үр өгөөж өгөх вэ гэдэгт л чиглэгдэх ёстой.  Ийм Үндсэн хуулийн өөрчлөлт манай улсад нэн тэргүүнд хэрэгтэй байна.  Түүнээс биш засаглалын бүтэц, тэдний хоорондын үйл ажиллагаатай холбоотой асуудал нь нэн чухал асуудал мөн үү гэдэг нь эргэлзээтэй байна.
 
-Засаглалын хямрал манай ул­сад нүүрлээд байгаа нь үнэн.  Гэхдээ  ингэж өөрчилснөөр хямрал  шийдэгдэх юм уу?
 
-\Засаглалын хямрал манай улсад үнэндээ асуудал болж байна. Гэхдээ  Үндсэн хуулийг ингэж өөрчилснөөр тэр олон асуудал шийдэгдчихнэ гэж хэн батлаад байгаа юм.  Тийм баталгаа байхгүй л дээ. Ямар төсөөлөл, хууль зүйн дүгнэлт хийсэн юм.  Тухайлбал, УИХ-аас сайд нарыг томилохоо больсноор Засгийн газрын үйл ажиллагаа сайжирч чадах уу.  Би тэгж бодохгүй байна. Одоогийн эрх баригчид бол Засгийн газар тогтворгүй байгаа нь нэг эмгэг болоод байна гэж ярьж байна. Гэтэл тэр эмгэг нь яг хаана байна гэдгийг олж харах хэрэгтэй. Тогтворгүй байдал нь эмгэг юм уу. Үүнийг зөв тодорхойлох хэрэгтэй. Магадгүй нэг Засгийн газар 1.6 жилийн настай байна гэдэг төрийн  залгамж чанар, тогтвортой хөгжилд саад болж байж болно. Гэхдээ Ерөнхий сайд нь бүх сайд нараа томилсноор тогтвортой болж чадах юм уу. Одоогийн манай улстөрчид шиг ёс суртахуунтай, хуулийг хүндэлж чаддаггүй, аливаа үйл ажиллагаанд иргэдийнхээ эрх ашгийн өмнөөс дуугарч чадахаа больсон үед бол хэцүү л байна.   Харин ч энэ заалт хэрэгжвэл танил тал, найз нөхөд, бүлэглэлийн Засгийн газар бий болох юм биш үү. Мэдээж улс төрийн намын дарга нь Засгийн газраа толгойлж таарна.  Намын даргаар толгойлуулсан, УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар чинь төрийн  үйл ажиллагааг гацаагаад байна.  Тэгэхээр Засгийн газрын үйл ажиллагаа парламентын хяналтаас гарснаар байдал сайжрахгүй.  Харин ч хэсэг бүлэг хүмүүс Засгийн газрын эрх мэдлийг булааж аваад дураараа ажиллаад эхлэх тийм нөхцөл байдал үүсч мэднэ.
 
-Тэгвэл Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах ямар арга зам байна вэ?
 
-Засгийн газрын тогтвортой байдалд санаа зовохоос илүүтэй сахилга, дэг журам, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх талаар яримаар байна.  Одоогийн тогтолцоогоор бол аливаа асуудалд хэн ч хариуцлага хүлээхгүй байна.  Хариуцлага хүлээдэг механизмыг бид бий болгож чадаагүй.  Ерөнхий сайд аймаг нийслэлийн Засаг даргад өөрийн санаачлагаар хариуцлага хүлээлгэж чаддаггүй.  Тийм хуулийн зохицуулалт алга.  Яагаад гэхээр аймаг нийслэлийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд батламжилдаг боловч томилох саналыг Иргэдийн хурал гаргадаг.   Тэгэхээр Ерөнхий сайд томилсон бол  эргээд  Ерөнхий сайд нь чөлөөлдөг ийм процесс байх ёстой байхгүй юу.   Энэ асуудлыг л Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах хэрэгтэй. Энэ нь жинхэнэ цаг үеэ олсон өөрчлөлт болох байлаа.  Гэтэл одоо­гийн өөрчлөлтөөр бол бүүр үүний­хээ эс­рэг байна.  Дүүрэг сумын Засаг дар­­гыг иргэдээс нь сонгоно гэсэн байна.
 
-Нэлээд замбараагүй байдал үүсэх байх даа?
 
-Тийм ээ. Ерөөсөө Монгол Улсыг 330 улс болгож хувиргана.  Ерөнхий сайд супер хүчтэй болох гэж харагдавч яг өөр шиг нь эрх мэдэлтэй 330 хүн Монгол Улсад бий болно гэсэн үг.  Энэ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл гэсэн Үндсэн хуулийнхаа агуулгатай зөрчилдөж байна.  Үүнийг би Монгол Улсын төлөө гэсэн сэтгэлээр хийж байгаа нэмэлт өөрчлөлт гэж бодохгүй байна.  Магадгүй гадны их гүрнүүдийн шахалтаар Монгол Улсыг улам сулруулах, бутаргах зорилгоор хийж байгаа өөрчлөлт юм уу гэж харж байна. Мөн засаглалын зарчмаа эвдэж, танигдахын аргагүй байдалд хүргэнэ.
 
-Монгол Улс парламентын засаглалтай орон.  Гэтэл энэ эрх мэдлийг нь нэлээд  сулруулсан заалтууд орж ирсэн байна.  Парламентын зарчимд хэр нийцэж байгаа юм бол?
 
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  журмын тухай хууль гэж бий.  Түүний хамгийн гол агуулга нь  Үндсэн хуулийг өөрчлөхдөө одоогийн засаглал хоорондын тэнцвэрийг хангахад анхаарах ёстой.   Тийм байдлыг хангах үүднээс УИХ-аас санаачилсан Үндсэн хуулиар Ерөнхийлөгч, Засгийн газрын эрх мэдлийг хязгаарлаж болохгүй.  Засгийн газраас санаачилсан бол  Ерөнхийлөгч, парламентын эрхийг хязгаарлахгүй.  Ерөнхийлөгч санаачилсан бол  УИХ,  Засгийн газрын эрх мэдлийг хязгаарлахгүй гээд заачихсан.  Тэгэхээр энэ өөрчлөлт журмын тухай хуулиа хэр баримталсан бэ гэдэг нь мөн л эргэлзээ төрүүлж байгаа юм.
 
-Нэмэлт өөрчлөлтөөр  бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж орж ирсэн л дээ?
 
-Тийм ээ. Ерөнхийлөгч одоо Монгол Улсын бүх шүүгч нарыг томилж байна. Яагаад гэхээр Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог.  Тэднээс эрх мэдлээ авсан.  Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өмнө улс төрийн намын харьяалалгүй болдог.  Тиймээс энэ хүн шүүгч нарыг  томилох нь өөрөө энэ салбарт улс төрийн хараат бус байдал бий болгож байдаг.  1992 онд батлагдсан Үндсэн хуулийн агуулга утга санаа нь энэ юм.  Гэтэл энэ удаагийн өөрчлөлтөөр ШЕЗ гэдэг Үндсэн хуулиар эрх олгогдоогүй байгууллага энэ томилгоог хийх гэж байна. Ерөнхийлөгч зөвхөн батламжлах үүрэгтэй болж орж ирсэн.   Тэгэхээр 1992 оны хуулийн тэр агуулга, шүүгч нарын хараат бус байх ёстой гэсэн тэр зарчмаас ухарч байна. Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж байна.  Мөн эргээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  журмын тухай хуулийн заалтуудыг хангаж чадахгүй байна.
 
-Ер нь энэ өөрчлөлтүүд нь эргээд Үндсэн хуулийн бусад заалтууд болон органик хуулиудтайгаа хэр нийцэж байгаа вэ?
 
-Органик хууль гэхээсээ илүү одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн бусад зүйл заалтуудтай хэр нийцэж байна гэдэг нь чухал.  Үндсэн хуульд туссан үг, өгүүлбэр болгон эрх зүйн үр дагавар шаарддаг.  Тэгэхээр үг өгүүлбэрийг маш болгоомжтой хэрэглэх ёстой.  Хэрэглэсэн үг өгүүлбэр нь хуулийнхаа бусад зүйл заалттай хэрхэн нийцэж байгаа юм гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй.  Одоогийн өргөн барьсан хуулиар бол УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар зохицуулна гэж заасан.  Гэтэл УИХ-ыг хэрхэн яаж бүрдүүлэх талаар  Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэд УИХ-ын гишүүнийг шууд чөлөөтэй сонгоно гэсэн. Энэ нь тухайн нэр дэвшигчийн нэрийг иргэд шууд дугуйлна гэсэн үг шүү дээ.   Тэгэхээр  одоогийнхоо Үндсэн хуулиар бол зөвхөн мажоритор тогтолцоогоор сонгуулиа явуулах нь гэж ойлгогдож байгаа биз.   Түүнээс биш намын нэрийн өмнөөс УИХ-д орж ирэх тийм эрх зүйн орчин байхгүй.  Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцээс хэд хэдэн дүгнэлт гарч байсан.  Гэтэл  сонгуулийн тогтолцоогоо дур мэдэн өөрчлөхөөр орж ирж байгаа нь Үндсэн хуулийнхаа бусад үг өгүүлбэр, заалттай зөрчилдөөд эхэллээ.  Дараагийн нэг асуудал нь  УИХ Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн хууль дээр нэмэлт задаргаа хийх эрхгүй,  нэмэлт санхүүжилт төсөвт тусгахаар бол Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн байна.  Гэтэл Монгол Улсын төсвийн асуудалд УИХ  бүрэн эрх эдэлнэ гээд заачихсан.  Онцгой бүрэн эрхэд нь төсөв батлах асуудал орсон байдаг шүү дээ.  Энэ  заалтууд мөн л зөрчилдөөд эхэлсэн.  Тэгэхээр төсөл байхдаа л бусад хууль, тогтоомж, Үндсэн хуультайгаа зөрчилдөөд эхэллээ.  Батлагдсаныхаа дараа ямар олон зүйл заалттай зөрчилдөхийг мэдэхгүй байна.
 
-Ер нь улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хууль өөрчилдөг асуудал нэлээд байна.  Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ч энэ зарчмаар оруулж ирэх шиг боллоо.  Та юу гэж харж байна вэ?
 
– Яг тэгж л орж ирлээ. Өнгөрсөн хавраас хойш  улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хууль засдаг тийм аргатай болчихлоо.  УИХ-ын даргыг хуулиа өөрчлөөд буулгачихаж байна.  Мөн  шүүгч нарыг чөлөөлөх, түдгэлзүүлэхтэй холбоотойгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа.  Гэхдээ амьдралын нэг тохиолдол болгонд зориулж хуулиа өөрчлөөд байвал манайд эрхзүйн орчин тогтворгүй болно.  Тогтолцоо, үзэл баримтлал, зарчимд тулгуурлан хууль өөрчилдөг болохоос биш тухайн нэг үйл явдалд зориулаад өөрчлөх нь замбараагүй байдалд л хүргэнэ.  Яг тэр аргаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирлээ.
 
-Цэцийн гишүүдийн хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн төсөлд оруулах ёстой гэсэн саналыг зарим гишүүн гаргаж байна. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ?
 
-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилээр томилохгүй бол хараат болчихлоо гэж ойлгож байгаа бол түүн шиг худлаа юм байхгүй л дээ.  Одоо ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жилээр хэрэгжиж байна.  Энэ нь УИХ-ын сонгуулийн циклиэс зөрүүлэх зарчмаар хийсэн зохицуулалт юм.  Улс төрөөс ангид байх ёстой гэсэн агуулгаар энэ хугацааг зааж өгсөн.  Гэтэл бүрэн эрхийн хугацаа нь есөн жил  болсноор юу өөрчлөгдөх юм.  Улстөрчдийн даалгаврыг биелүүлдэг цэцийн гишүүнтэй байхад бүрэн эрхийнх нь хугацаа зургаа байна уу, ес байна уу ямар ч зарчмын ялгаа байхгүй.  Үндсэн хуульдаа үнэнч хүмүүсийг л тэнд аваачиж суулгахгүй бол ажиллах хугацааг нь уртасгаад тэнд шударга байдал тогтоно гэж байхгүй л дээ.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Инстаграмын оддын "хар дарсан зүүд" айсуй

2019-07-21

Хамгийн утгагүй шалтгаанаас болж дэгдсэн 5 дайн

2019-07-21

Хятад хувцас авахдаа болгоомжтой байх хэрэгтэйг харуулсан хөгжилтэй зургууд Т

2019-07-21

Дэлхийн анхны робот

2019-07-21

Ирэх өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд

2019-07-21

Зөвшилцлийн ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргална

2019-07-18

Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард гэмт хэрэгтнүүд нуугддаг

2019-07-18

УИХ-ын гишүүдийг 108 болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг АН дэмжиж байна

2019-07-18

Жинхэнэ эр хүнд байх ёстой зан чанар

2019-07-20

“Хурган” дарга нар хамгийн их стресстүүлж байна

2019-07-19

Өлөн, шуналт, юм үзээгүй монголчууд шившгээ тарьжээ

2019-07-18

Авах гээхийн ухаанд суралцах нь...

2019-07-17

Европын холбооны комисс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

2019-07-18

БНСУ: Гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалыг албадан төлүүлнэ

2019-07-17

Балбад үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

2019-07-16

Энэтхэг сар руу сансрын хөлөг хөөргөхөө хойшлууллаа

2019-07-15

ЮНЕСКО–д бүртгүүлэх санаачлага Далай ээжийн эрэгт өрнөв

2019-07-19

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2019-07-18

Нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2019-07-18

Б.Номундарь: Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг томчуудаас илүү хийж чадна

2019-07-17

Бие дааж 4 гадаад хэл сурсан миний нууц…

2019-07-20

Энэ онд 73 ЦЭЦЭРЛЭГ, 30 сургуулийн барилга ШИНЭЭР ашиглалтад орно

2019-07-18

Ш.Анхмаа: Энэ жил нийслэлийн боловсролын салбарт 182 төсөл хэрэгжиж байна

2019-07-18

Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэгийн 10 цогцолбор ашиглалтад орно

2019-07-18

Д. Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд гуравдугаар байранд оржээ

2019-07-21

"Сүнс" /богино өгүүллэг/

2019-07-21

"Боржигин" биет бус өвийн их наадам болно

2019-07-21

Таны Англи хэлийг гайхалтайгаар сайжруулах шилдэг 17 кино

2019-07-19

Бизнесээ удирдах ур чадвар олгох сургалтад урьж байна

2019-07-17

Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя

2019-07-16

“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа

2019-07-16

Мөнгөн гүүр эмнэлэг уралдаанч хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийнэ

2019-07-16

Оюутолгой дахь “Рио тинто”-гийн зовинол

2019-07-19

Хувьцааны ханшны уналт нь Монголын талтай ямар ч хамаагүй, цэвэр "Рио Тинто"-гийн буруу

2019-07-18

Монголд дохио өгсөн Рио Тинтогийн мэдэгдэл

2019-07-16

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ

2019-07-16

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх гайхалтай нээлтүүд

2019-07-11

"Фэйсбүүк"-ийн шинэ крипто валютын тухай таны мэдэх ёстой бүх зүйл

2019-07-04

“Ub smart parking” thinkathon зохион байгуулагдлаа

2019-07-03

Үндсэн Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар МАН, АН, Ерөнхийлөгч Х.Баттулга бүгд ойлголцолд хүрсэн

2019-07-19

Төрийн тэргүүн төсөлдөө ямар санаа агуулав

2019-07-19

“Цэц Үндсэн хуулийн төслийг дэмжихгүй байгаа”

2019-07-19

Ерөнхийлөгчийн төсөлд юу тусав?

2019-07-18

ЖДҮХСангаас зээл олгох төслүүд шалгарлаа

2019-07-20

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр талын уулзалт хийв

2019-07-19

Малыг амьдаар нь экспортлох ашиг нүүрсний араас жагсана

2019-07-18

Төгрөгийн эсрэг ам.доллар, рублийн ханш суларч, юанийнх чангарав

2019-07-18
1:02:07

"Никитон 25" реалити шоу - 12 дахь өдөр

2019-07-20

Түрээсийн орон сууцанд хэрхэн хамрагдах вэ?

2019-07-19
58:49

"Никитон 25" реалити шоу - 11 дэх өдөр

2019-07-19
4:40

Монгол охинтой сууж хүүхэдтэй болсон ч нутгаа зорьсон Такума ийм тайлбар хийжээ

2019-07-18

Мэлмий (өгүүллэг)

2019-07-14

Бөхийн эхнэрийн зовлон (өгүүллэг)

2019-06-30

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

Япончуудад зочид буудал хэрэггүй болжээ

2019-07-10

Гүйлтэд нь санаа зоволгүйгээр худалдаж авч болох 12 машин

2019-06-28

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Усыг нь уувал...

2019-07-18

Цайны замаар…

2019-07-16

Ухаарал...

2019-07-10

Тусгаар тогтнол...

2019-07-10

Зарим аймагт эх барих, эмэгтэйчүүдийн тасагт яаралтай тусламжийн сургалтын танхим нээжээ

2019-07-20

Дурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ

2019-07-19

Хятадад хачгаар дамждаг шинэ вирусын аюултай өвчин илэрчээ

2019-07-18

Улаанбаатарт ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ

2019-07-18

Чингэлтэй дүүргийн гудамж замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

2019-07-21

“Найрамдал“ зуслан 41 насны ойгоо 800 амрагчдын хамт тэмдэглэж байна

2019-07-21

Цэцэрлэгийн бүртгэл маргааш эхэлнэ

2019-07-21

Бээжин хотын өдрүүд Улаанбаатар хотод боллоо

2019-07-21

Эрчүүдийн зөвхөн хайртай бүсгүйдээ зориулж хийдэг үйлдлүүд

2019-07-21

Өсвөр насны охидтой аав ээжүүдэд сануулах 15 зүйл

2019-07-18

Нэр нь тодроогүй баатрууд...

2019-07-18

Хүүхдээ эдгээр зүйлсийг хийхийг нь бүү хориглоорой!

2019-07-09

Усанд сэлэлтийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна

2019-07-21

Унаач хүү нэг өрөө байраар шагнууллаа

2019-07-21

Какүрюү М.Ананд Хакүхог давбал башёд түрүүлнэ

2019-07-21

Төв аймгийн харъяат Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

2019-07-20

Давсаар хийж болох гайхалтай лайфхакууд

2019-07-20

Зун цагийн зууш: Францын алдарт "Рататуй"-г хийж сурцгаая

2019-07-19

Эдгээрийг хийхээ больсноор би эрх чөлөөг мэдэрсэн!

2019-07-19

Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан

2019-07-18

Олны танил хүмүүс хэр өндөр байсан бэ?

2019-07-20

60,70-аад оны үеийн үзэсгэлэнт одод өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-07-16

Түүхэн хүмүүстэй адилхан алдартнууд

2019-07-11

Багадаа ноомой төрхтэй байсан алдартнууд

2019-07-07

Мэргэжлийн гэрэл зурагчид биднийг хэрхэн хуурдаг вэ?

2019-07-20

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн

2019-07-19

Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг

2019-07-18

70-аад оны Токио хотын өнгө төрх Канад гэрэл зурагчны дуранд

2019-07-17

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.02%
Ши Жиньпин (БНХАУ)
16.54%
Дональд Трамп (АНУ)
4.33%
Ангела Меркель (ХБНГУ)
3.17%
Шинзо Абэ (Япон)
3.17%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.79%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.06%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.87%
Нарендра Моди (Энэтхэг)
0.38%
Хаан Салман (Саудын Араб)
0.38%
Эммануэль Макрон (Франц)
0.19%
Тереза Мэй (Их Британи)
0.1%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,380

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,061

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,322

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,262