Бөхийн эхнэрийн зовлон (өгүүллэг)

Бөхийн эхнэрийн зовлон (өгүүллэг)

Хорин тавны жил орсон, одоо чи нөхөрт гармаар юм даа гэж ээж минь үглэж байна. Yеийн хүүхнүүд, танил тал, хамт ажилладаг нөхөд минь цөм л намайг "Хүнтэй суугаач?" гэж шахна. Yнэнийг хэлэхэд намайг тоогоод "Сууя" энэ тэр гэвэл ч би энүүхэн эндээ гэхэд уухайн тас л байгаа л даа. Гэвч намайг эргүүлэх хархүү олдсонгүй. Би толинд хараад ганцаараа заримдаа:

-"Чи хүн тоохооргүй царай муутай гэж үү?" гэж дүрснээсээ асууна. Ай хөөрхий яая гэх вэ дээ. Би ямар өөрөө эр эргүүлээд гүйж явалтай биш. Нөхөр болох хүн аяндаа л хүрээд ирдэг юм гэнэ билээ.        

...Гэтэл хүссэн юм хүзүү сээрээр гэгчээр намайг ханхар өргөн цээжтэй, хавийн хүн сууж хармаар сайхан эр нэг өдөр “Өөрөө хань ижилгүй бол надтай суухгүй юу" гэдэг юм байна. Би бүсгүй хүний цэвэр ичимтгий зангаа золтой л мартаад "тэгье!" гээд хашгирчихсангүй. Хэлээ хазаад зогслоо. Тэр хүн бөх гэнэ. Яагаав нөгөө барилддаг бөх, хэдэн орой ажлаас тарахад өнөөх маань отож байдаг болов. Манайхан ч гадарлажээ. Найз хүүхнүүддээ, гэр орныхондоо аав ээждээ цөмд нь хэллээ.

Аав болохоор "Иш бөх хүн гэдэг чинь тийм элбэг таардаг юм биш. Сайхан хүү харагдана билээ? Наадмаар хүргэнээ хараад сууж байвал мөн сайхнаа” гэхэд ээж "Тохитой томоотой л хүн шиг байна. Одоо хаанаас хэнийг эрж явах вэ? Суу суу. Адаглаад зуны гэрээ хурааж муу амбаартаа ороход аав нь чадал хүрэхгүй байна шүү дээ!" гэж улаан цайм ятгав.

Найз хүүхнүүд минь "Аштай юу даа Долгор минь, Бөх гэдэг чинь гэрийнхээ хоолноос хороолгүй улсын хоол идэж бэлтгэл сургууль гээд архи тамхи хэрэглэдэггүй аятайхан хүмүүс байгаа. Бас тэмцээнд орж бай шагнал их авдаг, гадаадад олон явдаг ёстой гоогоо биш үү? Нийл нийл! Нүд дүүрэн сайхан эр байна" гэж янгинатал ятгаж, би ч бөх залуутайгаа сууж орхилоо. 

Нэг удаагийн жижиг тэмцээнд түрүүлж шагнууллаа. Би нөхрийнхөө барилдаж байгааг огт хараагүй билээ. Нэг удаа би "Чиний барилдахыг үзмээр байна" гэвэл тэр намайг ганц гар дээр өргөөд "Наадмаар хараарай" гэдэг юм байна. Уг нь манай нөхөр "Самбо, жүдо, чөлөөт, үндэс" гээд бүх л барилдаанаар барилддаг юм гэсэн. Нөхрөө гадаадад явж, гоё бэлэг хэзээ авчирч өгөх бол гэж би, хүргэнээ улсын наадамд барилдахыг харах гэж аав хүлээн нилээд хэдэн сар боллоо.

Харин нөхөр минь тийм ч сайн бөх биш байсан ажээ. Би нэг удаа заалны барилдаанд орж нөхрөө нууцаар харж суулаа. Би өөрийн эрхгүй нүдээ анив. Хөөрхий нөхрийг минь нөгөө өрсөлдөгч нь ёстой хумхиж тавьж байна. Хаанаас нь л бол хаанаас өргөөд шиднэ.

Миний өмнө суугаа нэг эр “Энэ хоолны савыг хасмаар юм. Хэдэн жил л улсын хоол идлээ. Хөөе наадахаа хас хас. Зугатаад байна. Торго торго" гэж ирээд л орилж гэнэ.

Миний уур хүрээд "Та өөрөө гараад барилд л даа" гэвэл нөгөө эр "Чамд эр улсын ажил ямар хамаа байнаа. Энэ авгай чинь одоо яах нь вэ? Энэ муу дэвжээний алчуурыг өмөөрөөд байхдаа яадаг юм бэ?" гэж уурлав. Дэвжээний алчуур гэдэг үг намайг нэгмөсөн гонсойлголоо.

Би нөхрийнхөе барилдахыг харахаас ичдэг болов. Харин өвгөн маань үргэлж л барилдана. Нэг удаа телевизээр гарлаа. Yндэсний бөх шүү дээ. Гэтэл нөхөр минь 60 дөхөж яваа өвгөнтэй тааржээ. Аав "Энийгээ ч дөнгөлгүй дээ. Настай амьтныг зөөлхөн хаяасай билээ" гэж хэлж дуусаагүй байтал хүмүүс орилоод алга ташаад орхив, Харвал манай нөхөр тэрий хадаад нөгөө өвгөн дээрээс нь харуулдаж байна.

Дүү нар "Хүргэн ах шараа шараа! Уначихлаа" гэж байна. Аав "Хн... уначихаад бас тахимаа өгөхгүй байдаг нь юу ч билээ дээ!" гээд зурагтын өмнөөс холдов.

Орой нь нөхөр минь ирээд л ууртай "Хийморь алгаа! Алив хөгшөөн ганц шил архи өгөөч! Баяр болж байгаа байна даа!"  гээд гуйлаа. Нэг мэдсэн баяраар хэрэглэх гэсэн зургаан шил архийг хоосолж дуусаад дахиад нэхэж байна.

Тэр "Дараа даагаа нэхнээ" хэмээн шүдээ хавирлаа.

 

МЗЭ-ийн шагналт шог зохиолч Ж. Барамсай

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Оюу толгой" ХХК гамшгийн үед ОБЕГ-тай хамтран ажиллана

2019-08-19

Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзлаа

2019-08-15

“Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэнэ

2019-08-15

Тост, Тосон бумбын талаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар бухимдалтай байна

2019-08-15

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

2019-08-16

Н.Баяртсайхан: Үндэсний төлбөрийн системийг шинэ түвшинд гаргана

2019-08-15

Иргэд хадгаламж зээлийн хоршоонд хандах нь багасжээ

2019-08-15

Даатгалын компаниудын нөхөн олговрын хэмжээ буурчээ

2019-08-13

Аялал жуулчлалын улсын олмипиад "Grand tour"-ийг санаачилсан нэг ангийнхан

2019-08-18

Боловсролын салбарт шалгалт хийж эхэллээ

2019-08-18

Ухаалаг байхын 7 сул тал

2019-08-17

Дараах ажлын байрт нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2019-08-16

Ц.Эрдэнэбат: Технологийн компани таван жилийн дараа л ашиг ярьж эхэлнэ

2019-07-31

Машины хянах самбар дээр асдаг анхааруулах гэрлүүдийн тайлбар

2019-07-26

Өөрийн зургаа сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээл болгоорой!

2019-07-22

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ?

2019-08-15

Б.Хурцыг шүүх хурал энэ сарын 12-нд болно

2019-08-08

Үндсэн хуульд авлигын эсрэг заалт оруулах санал гаргала

2019-08-08

Фэйсбүүк ашиглан залилан хийдэг залуусыг барьжээ

2019-08-08

Көбэнхавн: Миний өнцөг ба төсөөлөл

2019-08-18

Долоо хоногоо амжилттай эхлүүлэхийг хүсвэл Баасан гарагаас эхлээрэй

2019-08-16

Хүүхдэдээ хэрхэн зөв үлгэр дууриал үзүүлэх вэ?

2019-08-14

Бид тархидуулжээ!!!

2019-08-13

Инстаграмчдад итгэж болохгүйг батлах 30 зураг

2019-08-19

Японы уугуул Айну хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд

2019-08-19

Хамгийн сонирхолтой гарал үүсэл бүхий 10 хоол

2019-08-19

Ажил дээрээ уйдсан хүмүүсийн урласан бүтээлүүд

2019-08-19

Шведэд хог хаягдал нь дуусжээ

2019-08-16

Италийн сансрын нисгэгч дэлхийн анхны сансрын ди-жей болжээ

2019-08-14

ОХУ, БНХАУ нарын барааны эргэлт 4.7 хувиар өсөж, 61 тэрбум ам.долларт хүрчээ

2019-08-14

Samsung electronics, Xiaomi компанитай хамтран өндөн нарийвчлал бүхий камертай утас үйлдвэрлэнэ

2019-08-14

Япон улсын иргэн Аюүми Конишийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа

2019-08-19

Шүүхийн шийдвэр гармагц олон нийтэд мэдээлнэ

2019-08-19

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2019.08.12-16)

2019-08-19

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болж байна

2019-08-19

Дэлхийг байлдан дагуулж буй дуучин "Билли Эйлиш"

2019-08-18

Дэлхийн удирдагчдын залуу насны ховор зургууд

2019-08-07

Жүжигчин Киану Ривз гадаад төрхөө эрс өөрчилжээ

2019-08-05

54 настай Моника Беллуччи сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулжээ

2019-07-30

Дараах зүйлсийн хадгалах хугацаа дуусдаг гэдгийг та мэдэх үү?

2019-08-18

Дараах зүйлсийн хадгалах хугацаа дуусдаг гэдгийг та мэдэх үү?

2019-08-18

Зүү сүвлэх хамгийн хялбархан аргыг сураад аваарай!

2019-08-17

Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаах дасгалууд

2019-08-13

"Ганц бие хөгжимчин" /өгүүллэг/

2019-08-17

Алт мөнгө үнэт эдлэлээс илүү "Аав" нь хүүхэдтэйгээ тоглох дуу гэрийг чимдэг юм

2019-08-14

Хорвоогийн жамаар хоргодож цөөрч яваа ховордсон өвгөдийг битгий шоол!

2019-08-13

"Арван жилийн дараа" (өгүүллэг)

2019-08-11

Ц.Содномдорж: Шинжилгээний шээсийг 5 ажилтны хяналтад лацдаад явуулдаг

2019-08-19

Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд илүү дутуу юм хэрэглээд байхааргүй л өгөгдөлтэй хүүхэд шүү дээ

2019-08-19

Казах курес бөхийн ААШТ Монгол бөхийн өргөөнд эхэллээ

2019-08-17

Н.Анударь чөлөөт бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2019-08-17

"FACE OF MONGOLIA 2020" тэмцээний ялагчаар 13 настай охин тодорлоо

2019-08-19

"Сайхан сэтгэлт Самар хүн..."

2019-08-19

“Япон фестиваль Монголд-2019” болж байна

2019-08-18

Манай гарагийн хамгийн үнэтэй зарагдсан уран зургууд

2019-08-18

Хамгийн халуухан косплэйчин охин

2019-08-17

Элдэв зураг (70 фото) №621

2019-08-17

Геологич залуугийн "Google Map" дээрээс олсон сонирхолтой газрууд

2019-08-17

Иран эмэгтэйчүүд Исламын хувьсгалын өмнө ба дараа...

2019-08-11

Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийгдэж байна

2019-08-19

ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурваар нэмэгдлээ

2019-08-16

Гоо сайхны мэс заслын 2019 оны чиг хандлагууд

2019-08-15

Дэлгэцийн хамаарал хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ?

2019-08-15

У.Хүрэлсүх: Ч.Улаан сайд та мах, гурилын үнийг толгойгоороо хариуцна шүү!

2019-08-19

Улсын аварга Э.Оюунболд: Би допинг хэрэглээгүй, харин миний шээс солигдсон

2019-08-18
4:20

Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийн талаар мэдээллээ

2019-08-16

Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц Монголын эзэнт гүрний цоо шинэ олдворуудыг нээжээ

2019-08-16

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-19

Голуудын үерийн түвшин 5-35 см нэмэгджээ

2019-08-18

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-15

Нэн ховор ургамлуудын удмын санг авч үлдэх судалгаа явагдаж байна

2019-08-10

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

2019-08-17

Хүүхдээ үхэл рүү нь “түлхдэг” хэнэггүй монгол зан

2019-08-15

Хүүхэд бүрийн сонсож өсөх ёстой 7 өгүүлбэр

2019-08-07

Ууртай уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2019-08-07

KING TOWER: Европоор аялах эрх

2019-08-19

Технологийн салбарт рекорд эвдсэн компанийн мөрөөр...

2019-08-19

Төрийн Банкнаас жилийн 9 хувийн хүүтэй "Ногоон зээл" авах боломжтой боллоо

2019-08-16

ЮНИОНПЭЙ картын урамшуулал эхэллээ

2019-08-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Гүзээ бол зүгээр л өвчин. Өөр юу ч биш!

2019-08-19

Залуучууд сул байна аа!

2019-08-19

Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагт эр хүнийг харахаа больдог

2019-08-19

Ерөнхий сайд аа! ЖДҮ бол МАН-ын хийгээд таны хувьд дүүжлүүрийн олс

2019-08-16

П.Хишигбаяр: Түр хороо шүүхийг анхааралтай ажиглаж байгаа

2019-08-19

НҮБ-ын Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

2019-08-19

Хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалт эхэллээ

2019-08-19

Дархны түр зам дээр автомашинууд эвдэрч, транзит тээвэр зогсжээ

2019-08-19

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.59%
Ши Жиньпин (БНХАУ)
16.43%
Дональд Трамп (АНУ)
4.7%
Ангела Меркель (ХБНГУ)
3.19%
Шинзо Абэ (Япон)
3.19%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.71%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.04%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.8%
Нарендра Моди (Энэтхэг)
0.56%
Эммануэль Макрон (Франц)
0.32%
Хаан Салман (Саудын Араб)
0.32%
Тереза Мэй (Их Британи)
0.16%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,402

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,118

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,332

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,277