Д.Ганцэцэг: Хүн эрүүл байх нь өөрөөс нь л шалтгаална

Д.Ганцэцэг: Хүн эрүүл байх нь өөрөөс нь л шалтгаална
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Д.Ганцэцэгтэй ярилцлаа.
 
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
 
-Би эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 2005 онд   хүний их эмч мэргэжлээр,  ДОХ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин судлалын нарийн мэргэжлээр резидент, БНСУ-ын Ионсей их сургуулийн магистрантыг арьс, гоо заслын нарийн мэргэжлийн эмчээр тус тус төгссөн. Мөн АНУ-ын Калифорниа их сургууль, Хавайн их сургууль, Сингапурын Нанянг их сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн. БНСУ-ын Ионсей их сургуулийн харъяа Северанс эмнэлэгт дадлагажигч эмчээр гурван жил ажилласан. Одоо эрүүл мэндийн байгууллагын соёл сэдвээр докторантурт суралцаж  байна.
2011 оноос Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, НЭМГ-ын дарга, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, одоо Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байна.
 
-Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг төгсөж байгаа төгсөгчид улсын шалгалтаас гадна бас нэгэн шалгалт өгдөг нь Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн  буюу лицензийн шалгалт байдаг. Энэ шалгалтыг танай байгууллага зохион байгуулдаг. Энэ жил хэдэн төгсөгч төгсөж байна. Шалгалт хэрхэн зохион байгуулагдав?
 
-2018-2019 оны хичээлийн жилд анагаах ухааны боловсрол олгох  12 их, дээд сургуулийг 11 мэргэжлийн чиглэлээр  нийт  2997 оюутан суралцан төгсөж, төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв 2019 оны зургадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймагт  зохион байгуулж дууслаа. Шалгалтад 2728 төгсөгч  орсноос 2486 хүн тэнцэж амжилт 91.1 хувьтай байна.
 
Төгсөгчдийн шалгалтын сорилын санг Жишиг сорил нэртэйгээр  ЭМХТ-ийн цахим хуудсанд ил тод, нээлттэйгээр байршуулснаас гадна бүх сорилыг ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдээр хянуулан, дүгнэлт гаргуулдаг болсон тул шалгалтад алдаатай, буруу сорил ашиглагдахгүй байх асуудлыг шийдвэрлэж чадсан. Ингэж цахим хуудсанд сорилыг байршуулснаар оюутнуудад тулгарч байсан  сорилын ном хайх,  худалдан авах зэрэг санхүүгийн дарамтыг үгүй хийн, шалгалтын сорилуудын тодорхойгүй байдлыг халсан.
 
Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, шалгалтад бэлтгэх үйл ажиллагааг төгсөгчдөд аль болох ээлтэйгээр шинэ технологийг ашиглан зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ жилийн хувьд өөрөө өөрийгөө шалгах боломжтой “Цахим сорил” аппликэйшнийг нэвтрүүлэн шалгуулагч яг шалгалт өгч байгаа зарчмаар өөрийгөө сорих, шалгалтад бэлдэх боломжийг бүрдүүлж өгснөөр онцлог боллоо. Энэхүү аппликэйшнд шалгалтад ирэх бүх сорилууд буюу 7950 сорил багтсан бөгөөд шалгалт өгөх гэсэн сонголтыг хийхэд шалгалтад ирэх магадлалтай 100 сорил гарч ирнэ. Эдгээр сорилуудыг шалгуулагч маань яг шалгалт авах хугацаанд бөглөх юм. Уг сорилуудыг бөглөж дуусаад дуусгах гэсэн товчийг дарахад тухайн шалгалтын үнэлгээ гарч ирнэ. Ингэснээр шалгуулагч маань ямархуу түвшинд байгаагаа мэдэх юм.  Мөн өөрийн хийсэн шалгалтын ажлын аль сорил дээр алдсан байгаагаа эргэн харах боломжтой. Энэ аппликэйшнаар шалгуулагч маань хэдэн ч удаа шалгалт өгч өөрийгөө сорин, мэдлэгээ шалгаж болно. Шалгалтын хугацаанд давхардсан тоогоор 8654 хүн энэ аппликэйшнд хандаж  шалгалтадаа бэлдсэн байна.
Бид энэ аппликэйшнаа улам сайжруулан зөвхөн төгсөгчид төдийгүй Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгөхөөр бэлдэж буй бүх хүмүүс ашиглах боломжтойгоор нэвтрүүлэх гэж байна.
 
-Шалгалтын дүн гаргахад Realtime технологи ашиглаж эхэлсэн гэсэн. Энэ талаараа тодруулаач?
 
-Шалгалтын дүнг төгсөгчдийг шалгалтаа өгч дууссан даруйд шалгалтын комиссын бүрэлдэхүүн болон оюутнууд, сургуулиудийн сургалтын алба, мэргэжлийн салбар зөвлөлүүдийн төлөөлөл хамтран скантрон машинаар  уншуулан, Realtime технологийг ашиглан  шууд автоматаар ЭМХТ-ийн цахим хуудсанд байршуулсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хувь хүний оролцоогүйгээр дүн автоматаар гарсан тул шалгалтын үр дүнд эргэлзэх зүйлгүй, ил тод зохион байгуулагдсан.  Түүнчлэн шалгалтад тэнцсэн төгсөгчдөд материалаа бүрдүүлж өгөх, Эрүүл мэндийн сайдыг тушаал гарах, Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хэвлэгдэх гээд бас шат дамжлагууд байдаг. Гэтэл төгсөгч маань ажилд орох гээд байдаг. Энэ тохиолдолд цахим хуудсанд тавигдсан дүнг ашиглан ажлын байранд очих боломжийг бүрдүүлж байна.
Эдгээрийн үр дүнд шалгалтыг ил тод, шударга явагдлаа гэж шалгуулагчид маань сэтгэл ханамжтай байсан.
 
-Танай байгууллагаас эрүүл мэндийн салбарын үзүүлэлтүүдийг нэгтгэн гаргадаг. Тиймээс манай улсын эрүүл мэндийн голлох үзүүлэлтүүд ямархуу гарч байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөч.  2018 оны үзүүлэлтээс харахад манай улсын хүн амын  дундаж наслалт ямархуу харагдаж байгаа бол ?
 
-Монгол улсын хүн ам 2018 оны жилийн эцсийн байдлаар 3 сая 238.4 мянга болж, нийт хүн амын 67.8 хувь нь хот суурин газар, үлдсэн 32.2 хувь нь хөдөө амьдарч байна.
 
Хүний хөгжлийн индексийг илтгэдэг гол үзүүлэлт болох хүн амын дундаж наслалт 1998 онд 65.1, 2010 онд 68.1 байсан бол 2018 оны байдлаар 70.19 болж нэмэгдэн, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.78, эрэгтэйчүүдийнх 66.11 болсон байна. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс 9.67 жилээр илүү байгаа нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.
 
-Төгсгөлийн асуултыг таниас эмч хүний хувьд асуухад эрүүл амьдрах хамгийн энгийн зөвлөмжийг өгөөч?
 
-Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 31.2 хувийг 15 хүртлэх насныхан,  39.8 хувийг  15-39 хүртлэх насныхан эзэлж байна. Тэр утгаараа өсвөр, залуу  үеийнхний  эрүүл мэндийн асуудал чухлаар тавигддаг. Өөрөөр хэлбэл, багаас нь эрүүл мэндийн боловсролтой, өөрийгөө болон гэр бүлээ өвчнөөс сэргийлэх, эрүүл чийрэг байлгах чадвартай ирээдүйн иргэдийг бэлтгэснээр тэд эх орондоо ч, өөртөө ч ихийг бүтээж, хөгжиж чадах юм.
 
Статистикаас харахад нас баралтын 79.3 хувийг халдварт бус өвчин эзлэж байна. Тэр дотроо зүрх судасны өвчлөл. Өнгөрсөн оны судалгаагаар  нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх-судасны тог­толцооны өвчин, хорт хавдар,  гэмтэл, хордлого, гадны шалтгаан, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын замын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт орж байна.
 
Эрүүл мэндийн хүчин зүйлийг 100 хувь гэж үзвэл 55-60 хувь нь  тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг болохыг ДЭМБ тогтоосон байдаг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл амьдрахын тулд дараах хэдэн зүйлсийг хэвшүүлээч гэж ард түмэндээ уриалмаар байна. Тодруулбал архи, тамхинд үгүй гэж хэлэх,  өдөрт ядаж 30 минут дасгал хөдөлгөөн хийх, сахар, давс хэрэглэхээс татгалзаж, жимс ногоог аль болох түлхүү хэрэглээрэй.
Эцэст нь хэлэхэд машиндаа жил бүр өвлийн тос масло, дугуй сольдог шигээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж байгаарай.
Бидний эрүүл мэнд бидний гарт бий шүү.
 
 
З.Баттөмөр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Усыг нь уувал...

2019-07-18

Цайны замаар…

2019-07-16

Ухаарал...

2019-07-10

Тусгаар тогтнол...

2019-07-10

Энэ онд 73 ЦЭЦЭРЛЭГ, 30 сургуулийн барилга ШИНЭЭР ашиглалтад орно

2019-07-18

Ш.Анхмаа: Энэ жил нийслэлийн боловсролын салбарт 182 төсөл хэрэгжиж байна

2019-07-18

Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэгийн 10 цогцолбор ашиглалтад орно

2019-07-18

Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ

2019-07-16

Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг

2019-07-18

70-аад оны Токио хотын өнгө төрх Канад гэрэл зурагчны дуранд

2019-07-17

Монгол хувцсаараа гоёсон олны танил эрхмүүд

2019-07-17

Элдэв зураг (70 фото) №616

2019-07-13

Япончуудад зочид буудал хэрэггүй болжээ

2019-07-10

Гүйлтэд нь санаа зоволгүйгээр худалдаж авч болох 12 машин

2019-06-28

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Европын холбооны комисс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

2019-07-18

БНСУ: Гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалыг албадан төлүүлнэ

2019-07-17

Балбад үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

2019-07-16

Энэтхэг сар руу сансрын хөлөг хөөргөхөө хойшлууллаа

2019-07-15

Ерөнхийлөгчийн төсөлд юу тусав?

2019-07-18

Б.Хурц нарын есөн хүнийг ирэх долоо хоногт шүүнэ

2019-07-18

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох, Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслүүдийг дэмжлээ

2019-07-18

Шүүхийн хараат бус, тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн зарчмын чухал зохицуувэртэй байдлыг хангахад чиглэсэн зарчмын чухал зохицуулалтыг хасах ёсгүй

2019-07-18

Бизнесээ удирдах ур чадвар олгох сургалтад урьж байна

2019-07-17

Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя

2019-07-16

“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа

2019-07-16

Мөнгөн гүүр эмнэлэг уралдаанч хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийнэ

2019-07-16

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2019-07-18

Нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2019-07-18

Б.Номундарь: Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг томчуудаас илүү хийж чадна

2019-07-17

Увс нуурын хотгорыг “Дэлхийн шим мандлын хөтөлбөр”-т бүртгүүлэх талаар санал солилцов

2019-07-16

Хувьцааны ханшны уналт нь Монголын талтай ямар ч хамаагүй, цэвэр "Рио Тинто"-гийн буруу

2019-07-18

Монголд дохио өгсөн Рио Тинтогийн мэдэгдэл

2019-07-16

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ

2019-07-16

“Эрдэнэс-Монгол”-ын эзэмшдэг лиценз 3-10 болж нэмэгдлээ

2019-07-10

Өсвөр насны охидтой аав ээжүүдэд сануулах 15 зүйл

2019-07-18

Нэр нь тодроогүй баатрууд...

2019-07-18

Хүүхдээ эдгээр зүйлсийг хийхийг нь бүү хориглоорой!

2019-07-09

Охин үрээ хүчирхэг эмэгтэй болгож өсгөхийг хүсвэл дараах зүйлсийг анхаараарай

2019-07-05

Мэлмий (өгүүллэг)

2019-07-14

Бөхийн эхнэрийн зовлон (өгүүллэг)

2019-06-30

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

БНСУ-тай авто тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2019-07-18

Ачааны машин автобустай мөргөлдөж таван хүн гэмтжээ

2019-07-18

Тэргэнцэртэй иргэнийг мөргөж гэмтээгээд зугтсан ламыг илрүүлжээ

2019-07-18

Дарханы замыг ашиглалтад ортол түр замаар хөдөлгөөнд оролцоно

2019-07-18

Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан

2019-07-18

Өөртөө итгэх итгэлийг тань үгүй хийдэг 5 хүчин зүйл

2019-07-17

Хөлрөлтийг хэрхэн багасгах вэ?

2019-07-17

Чанаргүй хоолыг жигшиж сурах 9 алхам

2019-07-17

Өлөн, шуналт, юм үзээгүй монголчууд шившгээ тарьжээ

2019-07-18

Авах гээхийн ухаанд суралцах нь...

2019-07-17

Охин хүүхэдтэй хүн бүр заавал уншаарай!

2019-07-17

Зовлонгоо бусдад бүү тооч!

2019-07-16

Ээлжийн амралтаараа яавал “амарч амжих” вэ?

2019-07-18

2 сая хүүхдэд амьдрал бэлэглэсэн эр

2019-07-18

Дэлхийн хамгийн нам гүм бөгөөд хамгийн аюултай өрөө

2019-07-18

Зөвхөн Энэтхэгт харж болох зүйлс

2019-07-18

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх гайхалтай нээлтүүд

2019-07-11

"Фэйсбүүк"-ийн шинэ крипто валютын тухай таны мэдэх ёстой бүх зүйл

2019-07-04

“Ub smart parking” thinkathon зохион байгуулагдлаа

2019-07-03

“Элсэн уран баримал-2019” наадамд Ц.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр эзэлжээ

2019-07-17

Рэппэр Gee, дуучин Наки нарын хамтран дуулсан “Happy Аав” дууны клип цацагдлаа

2019-07-17

“Хөхүүрийн айраг” наадам гурав дахь жилдээ боллоо

2019-07-17

Б.Аззаяа Лэйди Гагагийн продюсертой ажиллана

2019-07-17

60,70-аад оны үеийн үзэсгэлэнт одод өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-07-16

Түүхэн хүмүүстэй адилхан алдартнууд

2019-07-11

Багадаа ноомой төрхтэй байсан алдартнууд

2019-07-07

"Төмөр хүн" Роберт Дауни өөрийгөө жинхэнэ супер баатар гэдгээ нотлох ажлыг эхлүүлжээ

2019-07-03

Малыг амьдаар нь экспортлох ашиг нүүрсний араас жагсана

2019-07-18

Төгрөгийн эсрэг ам.доллар, рублийн ханш суларч, юанийнх чангарав

2019-07-18

300 саяас 1 тэрбум төгрөгийн зээл авахыг хүссэн төслүүдийн 78.5 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийнх байна

2019-07-18

ЖДҮ-ийн 47 төсөл урьдчилсан шатыг давжээ

2019-07-18

Г.Батхүү агсаны нэрэмжит “Өндөр гэгээний хурд-2019” наадам болж байна

2019-07-18

Дутуугаа гүйцээхийн төлөө өрсөлдөж байна

2019-07-18

Жюү жицүгийн Азийн АШТ эхэллээ

2019-07-18

“Их хурд” наадмаар юу үзэж болох вэ?

2019-07-17

Хятадад хачгаар дамждаг шинэ вирусын аюултай өвчин илэрчээ

2019-07-18

Улаанбаатарт ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ

2019-07-18

Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй

2019-07-18

Тарваган тахлын дархлаажуулалтыг дахин 10 хоног сунгалаа

2019-07-17
4:40

Монгол охинтой сууж хүүхэдтэй болсон ч нутгаа зорьсон Такума ийм тайлбар хийжээ

2019-07-18
1:01:01

"Никитон 25" реалити шоу - 10 дахь өдөр

2019-07-18
1:00:33

"Никитон 25" реалити шоу - 9 дэх өдөр

2019-07-17

Улсын аварга Э.Оюунболд vs улсын арслан Ц.Содномдорж

2019-07-16

Зөвшилцлийн ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргална

2019-07-18

Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард гэмт хэрэгтнүүд нуугддаг

2019-07-18

УИХ-ын гишүүдийг 108 болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг АН дэмжиж байна

2019-07-18

Амрыг бодож, аяыг дагадаг Ерөнхийлөгчийн үед төр ялзардаг жамтай

2019-07-17

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.15%
Ши Жиньпин (БНХАУ)
16.28%
Дональд Трамп (АНУ)
4.29%
Ангела Меркель (ХБНГУ)
3.22%
Шинзо Абэ (Япон)
3.22%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.83%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.07%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.88%
Нарендра Моди (Энэтхэг)
0.39%
Хаан Салман (Саудын Араб)
0.39%
Эммануэль Макрон (Франц)
0.19%
Тереза Мэй (Их Британи)
0.1%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,379

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,056

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,321

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,262