Алгын чинээ цаасаар "цэвэр" болсноо баталгаажуулчих, бөхчүүдээ!

2019-06-26, 17:18 Cпорт 376 4
Алгын чинээ цаасаар "цэвэр" болсноо баталгаажуулчих, бөхчүүдээ!

БСШУСЯ-ны Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сард үндэсний бөхийн нэр бүхий 31 тамирчнаас шинжилгээ авсан байдаг. Шинжилгээний дээжийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институт /KIST/-ийн Допингийн хяналтын лабораторид шинжлүүлэхэд таван бөхөөс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад багтсан зүйл илэрчээ.

Ийнхүү шинжилгээнд “бүдэрсэн” бөхчүүд нь улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар байсан аж.
 
Харин тав дахь бөх нь өөрийн хүсэлтээр В сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Допингийн эсрэг үндэсний төвөөс гаргасан мэдэгдэлд, В сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ ирүүлээгүй бусад бөх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцож байгаагаа МҮБХ-нд албан бичгээр мэдэгджээ. Уг албан бичигт дурдагдаж, шинжилгээнд дахин хамрагдах хүсэлт гаргасан бөх нь улсын заан Б.Пүрэвсайхан байсныг саяхан МҮБХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрээс мэдэж авлаа.
 
Тус холбооныхон хуралдаж, үндэсний бөхийн тамирчин Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш нарын улсын цолтой бөхчүүдэд допинг хэрэглэсэнд нь оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, барилдах эрхийг нь сэргээхээр шийдвэрлэсэн байна. Тэдний барилдах эрхийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилээр түдгэлзүүлээд байсан юм. Эдгээр нэр бүхий бөхчүүд буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, эрхээ сэргээлгэхийг хүсч МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл бичсэнийг үндэслэн ийм шийдвэр гаргасан нь хэл ам дагуулаад байна. Юуны өмнө нэг дор шинжилгээнд хамрагдаж, барилдах эрхээ хамт хасуулсан аймаг, сумын цолтой бөхчүүдийг яагаад ялгаварлах болов.

Эсвэл тэд өргөдлөө бичиж, хүсэлт гаргаагүй юм уу гэх сөргөлдөөн гарч ирлээ. Гэхдээ тэд зүгээр суугаагүй байх л даа. Учир нь, Допингийн эсрэг үндэсний төвөөс 200 гаруй тамирчныг шинжилгээнд хамруулахад хориотой бодис илэрсэн чөлөөт бөх, бодибилдингийн тамирчид шийтгэлээ үг дуугүй хүлээгээд явдаг бол үндэсний бөхийнхөн л хэл ам хийгээд байдаг нь өмнө допинг хэрэглэсэн бөх удтал маргалдсаны эцэст шийтгэлгүй өнгөрч байсан түүхтэй нь холбоотой байж болохыг Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат хэлж байжээ. Тийм болохоор аймаг, сумын цолтой бөхчүүдийн барилдах эрхийг сэргээлгүй орхисон нь эцэс төгсгөлгүй ээлжит хэрүүл маргааны эхлэл ч болж магадгүй.

Түүнээс гадна МҮБХ-ноос барилдах эрхийг нь сэргээсэн улсын цолтой бөхчүүд цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ зодоглож, олон түмнийг наадуулан цэнгүүлэхээс өмнө давааны “найраа”-нд оролцож, дүү нараа начин цолонд хүргэх хүсэл сонирхолтой байхыг ч үгүйсгэх аргагүй юм гэх хардлага бөх мэддэг, үздэг, сонирхдог хүмүүсийн дотор яригдаж байна. “Бас допингийн төрлийн бодис хэрэглэж, хүч чадлаа сэлбэхийг ч үгүйсгэх аргагүй.

Тэр цагт тэднээс допингийн шинжилгээ авах шаардлагагүй, сорьцод хамрагдаагүй болохоор цолоо хураалгах, эрхээ хасуулахын зовлон шаналгаагүй байх нигууртай” гэсэн таамаг дэвшүүлэх хэсэг ч байгаа юм. Тиймээс эрхэм улсын начин гарьд, заанууд аа! Олон түмний дээрх хардлага, сэрдлэгийг үгүйсгэж, улсын баяр наадамдаа үнэн хүчийг үзүүлэн, цол эрэмбээ ахиулахын төлөө шударгаар барилдах нөхцөлийг бүрдүүлснээ батлах хамгийн шилдэг арга нь В сорьцын шинжилгээнд хамрагдаж, “цэвэр” байгаагаа харуулах явдал юм. Тамирчныг А сорьцын шинжилгээнд түүвэрлэн авч хамруулахад 300-500 ам.доллар зарцуулдаг бол дахин шинжлүүлэх зардлаа өөрөө гаргадаг болохыг Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн байдаг.

Дэлхий нийтэд Допингийн эсрэг төвөөр хүлээн зөвшөөрөгдсөн 30 гаруй лаборатори байдгийн дотроос манай улс БНСУ-ын Допингийн хяналтын лабораторитой гэрээний үндсэн дээр хамтран ажилладгийг дахин сануулъя. Нөгөө талаар манай улсын тамирчдаас допингийн шинжилгээгээр хориотой бодис илэрч, тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулж байсан тохиолдол цөөнгүй бий. Хамгийн сүүлд чөлөөт бөхийн гавьяат тамирчин Орхон дэвжээнд гарах эрхээ дөрвөн жилээр хасуулчихаад байгаа билээ. Гэхдээ энэ нь хөдөлшгүй хатуу чанга “шийтгэл” биш бөгөөд гавьяат тамирчин Пүрэвбаатарын эрхийг хоёр жилээр түдгэлзүүлж байсан ч нэг жилийн дараа барилдах “тийз”-ээ авч байсан удаатай. Дэлхийн энтэй тамирчдад ийм боломж олгож, “шийтгэл”-ээс нь чөлөөлж байхад “санамсаргүй” алдаж оносон монгол үндэсний бөхчүүдэд “өршөөл үзүүлж” яагаад болохгүй гэж.
 
Энэ асуудалтай холбогдуулан МҮБХ-ны нарийн бичгийн дарга, улсын заан Ц.Магалжав мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр болсон МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын барилдах эрхийг тэргүүлэгчдийн олонхын саналаар сэргээхээр болсныг мэдээлсэн юм. Холбооны тэргүүлэгч 15 хүний найм нь дэмжсэн санал өгсөн байна. Тэгэхдээ дээрх нэр бүхий бөхчүүд дахин допинг хэрэглэсэн эсэхийг хэн ч магадлаагүй, басулсын баяр наадамд дөрвөөс дээш давах үгүйг хэн ч таашгүй.
 
“Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэгчлэн хэдийн даваанд хэн гэдэг аавын хүү улсын цолтныг өвдөг шороодуулахыг таах аргагүй нь үнэн. Харин допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэж, хүч тамираа сэлбээгүй гэдгээ нотолж, барилдах эрхээ баталгаажуулах, олон нийтийн хар сэрийг үгүйсгэх ганц гарц нь шинжилгээнд хамрагдаж, “цэвэр” хариугаа үзүүлэх явдал л болжээ.
 
Энэ нь “хоёр толгой”-той МҮБХ-ныхон болон бөхчүүдийн талцлаас хамаагүй баталгаатай гэдгийг өнөө цагийн хүчит бөхчүүддээ сануулж байна. Бие ариун тунгалаг, бяр хүч тэгшрэх болтугай.
 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Өөрийн хүслээр хүүхдээ "алдаг" хүний эрх...

2019-10-22

Хятадын 428 хүн Монгол улсын иргэнтэй гэр бүл болж гэнэ!

2019-10-18

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

“Цензургүй яриа” нэвтрүүлэгт МУГЖ Т.Ариунаа оролцов

2019-10-22
58:25

"Бизнес өрөг" нэвтрүүлэгт ICT Group-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн оролцов

2019-10-21

Саарал жагсаалтын сөрөг үр дагварын талаар улс төрч болон эдийн засагчид хэлэлцэв

2019-10-21
51:25

"Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцов

2019-10-19

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Вакцин, биобэлдмэлийн үйлдвэр ажиллаж эхэллээ

2019-10-22

Улирлын томуугийн эсрэг вакцинд 77.235 хүн хамрагдаад байна

2019-10-22

Менингококкт халдвараас сэргийлэх зөвлөмж

2019-10-20

Ирэх оноос иргэдийг хавдрын үзлэгт хамруулна

2019-10-20

Анхаар: Богд ууланд баавгайн мөр илэрчээ

2019-10-22

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Харьцангуй хямдаар Холливүүдийн од шиг харагдах будалтын аргууд

2019-10-19

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

2019-10-18

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!

2019-10-18

Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

2019-10-18

Монгол Улсад КОКС-Химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2019-10-21

80 жилийн түүхэнд 1600 гаруй ордыг нээн илрүүлжээ

2019-10-21

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал боллоо

2019-10-19

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Алдартнууд 20-р зууны хамгийн шилдэг гэрэл зурагчны дуранд...

2019-10-22

Балетчдийн тайзны ар дахь амьдрал

2019-10-19

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй гүнжүүдтэй танилц!

2019-10-22

Дэлхийн үндэстнүүд өөрийн улс орноо юу гэж нэрлэдэг вэ?

2019-10-22

"Байргүй л бол эхнэргүй" - Мөнгөн дээр суурилсан Хятадын гэр бүлийн амьдрал

2019-10-22

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь батлагдсан "зөв" зуршлууд

2019-10-21

Холливудын кинонд дуу оруулахад ашиглагддаг сонирхолтой аргууд

2019-10-22

Өөрийн бүтээсэн дүрээ үзэн яддаг жүжигчид

2019-10-22

"Апокалипто" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд)

2019-10-22

"Бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?" - Хөгжилтэй шог зургууд

2019-10-21

“Дараагийн үед тавтай морил” хэмээн урьсан 8 эрхэм хэн байв?

2019-10-22

King Tower: Төлбөрийн шинэ боломж

2019-10-21

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”...

2019-10-18

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

2019-10-18

"Тэд ч гэсэн зүдэрдэг" - Зээлээс зээлийн хооронд амьдарч буй алдартнууд

2019-10-21

Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь

2019-10-18

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Саарал жагсаалт ба төгрөгийн ханш

2019-10-22

Б.Идэр-Од: Сүүлийн 5 жил манай хоёр компани санхүүгийн хувьд тогтмол өсөлттэй явж байна

2019-10-21

Монгол банкнаас саарал жагсаалтын талаар мэдэгдэл гаргажээ

2019-10-21

Ц.Нарангэрэл: Саарал жагсаалтад орсон хамгийн том шалтгаан нь оффшор

2019-10-21

Podcast news - Цаг үе (2019.10.21)

2019-10-21

Podcast news - Танин мэдэхүй (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.17)

2019-10-17

Засгийн газар маргаашийн хуралдаанаар 16 асуудал хэлэлцэнэ

2019-10-22

У.Хүрэлсүх: Энэ өдрийг битгий мартаарай

2019-10-22

Ж.Золжаргал: Төр хуулиа хэрэгжүүлэхгүй байж хувийн хэвшил рүү дайрдаг

2019-10-22

МАН-ын удирдлагууд Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох хувилбар ярьж эхэлжээ

2019-10-22

Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2019-10-22

Дуучин Б.Амархүүг шүүх хурал энэ сарын 29-нд болно

2019-10-22

Цэцийн их суудлын хуралдааныг хойшлуулав

2019-10-22

Мал хулгайлагчдад оногдох ял шийтгэлийн бодлогыг чангатгах заалтыг тусгасан

2019-10-22

Түүхий нүүрс түлсэн айл өрхөд арга хэмжээ авахыг даалгалаа

2019-10-22

Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна

2019-10-22

Владивостокт Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг ОХУ-ын сайдтай ярилцав

2019-10-22

Бие бүрэлдэхүүний өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо

2019-10-22

Ирландын тулаанч Конор МакГрегор карьераа дуусгах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ

2019-10-22

Бөх дүү нартай бөхийн тайлбарлагч

2019-10-22

Аварга Н.Батсуурь дэлхийн аварга болов

2019-10-22

М.Цэнгүүн, Б.Тэлмэн, Ц.Баттулга нар мэдлэгээ дээшлүүлэв

2019-10-21

“Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд жагсаал хийлээ

2019-10-21

139-р сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ

2019-10-18

Сувилахуйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төслийн багийг хүлээж авч уулзав

2019-10-17

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Apple компанийн гүйцэтгэх захирал Хятадын засгийн газрын албаны хүмүүстэй нягт хамтран ажиллана

2019-10-22

Сансрын анхны эмэгтэй баг задгай сансарт гарлаа

2019-10-22

Дрон ашиглан шавжны хор цацдаг болжээ

2019-10-22

Японы эзэн хааны эхнэр ордны хатуу дэг жаягаас болж хүнд дарамтад оржээ

2019-10-22

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Motorola компани "хуучин цагаа санагалзсан" ухаалаг утсаа танилцуулна

2019-10-22

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Маш сонирхолтой түүх

2019-10-22

”Хөгширсөн хойно” хүүхэд төрүүлэх муу юу?

2019-10-21

Жорлонгоо өөрчлөхгүйгээр бид хөгжихгүй

2019-10-21

Үндэсний эв нэгдэл...

2019-10-21

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.46%
Ши Жиньпин (БНХАУ)
16.07%
Дональд Трамп (АНУ)
4.63%
Шинзо Абэ (Япон)
3.52%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.9%
Ангела Меркель (ХБНГУ)
2.73%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.23%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.84%
Нарендра Моди (Энэтхэг)
0.67%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Эммануэль Макрон (Франц)
0.28%
Тереза Мэй (Их Британи)
0.22%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,492

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,338

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,394

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,314