Тоост Заамарыг Тосонгийн ой бүрхэнэ гэв

Тоост Заамарыг Тосонгийн ой бүрхэнэ гэв
Төв аймгийн нутаг Тосон Заамар “тоосон” заамар боллоо гэсэн халаглал олон нийтийн дунд байсаар ирсэн хуучин  сэдэв. Уул уурхайнхан, алтны компаниуд байгаль орчин сүйтгэлээ гэдэг ч барин тавин хариуцлага тооцсон нь үгүй. Сүүлдээ тэр нь улиг болж тэгж л байдаг юм гэсэн шиг байх болжээ. Заамрын хөндий  “зараа” шиг болж тийш  очих зам “там” болоод  удсан. Тэгвэл алт хайсан зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй компани, бичил уурхайчин нэр зүүсэн “нинжа” нар, ашиг хайсан явуулын бүлэглэлүүд энд тэндгүй ухсаар “Нүхэн хөндий” болгочихсон нь өнгөрсөн хавар  “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд  гарсан ослоор олон нийтэд ил болсон. Дөрвөн иргэн нурангид дарагдаж, КАТ-374, КАТ-D-8-Т загварын хоёр  бульдозер унаж улс даяараа шуугисныг уншигчид мартаагүй байх. Тухайн үед мэргэжилтнүүд нурангийн талбайд хөрсний усны ундарга ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир дахин нуранги болох эрсдэлтэй, цаашид осол гарах аваас аврах ажиллагаа явуулах хүндрэлтэйг хэлж байлаа. Гэтэл одоо ч тэнд уурхайнууд ажлаа явуулж, бичил уурхайчид гэх бүлэг хүмүүс алт ухаж, Заамрын хөндий хүн, машинаар хахаж, хөл хөдөлгөөн ид бужигнаж байна. Үүний зэрэгцээ Заамар орчим Туул голыг улаан хоормог боллоо гэсэн мэдээлэл байнга гарч байгаа юм.
 
Уул уурхайн компаниуд үүдээ бариад оруулсангүй
 
Иргэдийн мэдээллийн мөрөөр  байгаль орчныг хамгаалах чиглэлээр хяналт тавьж ажилладаг “Мөнх тогтвортой хөгжил” ТББ, Ариун суварга ТББ, сэтгүүлчид хамтран Заамрын хөндий дэх нөхцөл байдлыг сурвалжлахыг зорьсон юм. Зөвхөн Заамар сум гэхэд л хотоос 226 км, энэ хүртэл хар замтай ч цааш  уул уурхайн компаниуд руу очиход зам нь явахад тун бэрх, дээр нь 100 гаруй аж ахуйн нэгж байдгаас хэн нь хаанаа байгааг ялгахад бэрх юм. Захын жижиг уурхайгаар ороход  үүдэндээ харуултай, “Би мэдэхгүй” гэсэн ганцхан хариултаар угтаж үдэх  нь бухимдмаар. Хамгаалж байгаа компанийнхаа нэрийг мэдэхгүй, захирлыг нь танихгүй ажилтан тэнд ажиллаж байна гэдэг сонин. Нэгэнт зориод очсоынх нийтийн эрх ашгийн төлөө дайрч ороод ч болов  сурвалжилмаар байвч Зөрчлийн хуулиар хориотой учраас бидний хувьд үүдэн дээрээс нь буцахаас өөр замгүй. Ийм байдалтай хэд хэдэн компанийн кэмпийн үүднээс буцлаа. Байгаль хамгаалах, нөхөн сэргээлтэд хяналт тавих иргэний нийгмийн байгууллагын  чиглэлээр олон жил ажиллаж ирсэн  “Ариун суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж гуай  энэ байдлыг “Уул уурхайн компаниуд  эрхээ хэтрүүлж, үүргээ умартдаг болсон. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр газрын хэвлийг онгичиж хаячихаад  зарим нь овоолсон шороогоо дутуу хагас тэгшилсэн болоод дээр нь согооврын үр цацаж орхиод алга болдог. Зарим нь улаан нүх үлдээгээд явдаг нь газар авч байна” хэмээн шүүмжилж байсан.
Бид цааш Заамрын хөндийг өгссөөр  Туул голын Орхон голтой нийлдэг бэлчирт хүрэхийг зорив. Сүүлийн үед яг  тэр хэсэгт Туул гол улаанаар урсч байна, байгаль орчин сүйдлээ гэсэн мэдээлэл гараад удаж байна. Түүн  дотор “Монполимет” компанийн Драгийн үйлдвэрийг  нэр  цохон шүүмжилсэн нь ч бий.
 
С.Энхтуяа: Драгийн үйлдвэр  бол байгаль орчинд ээлтэй эко төхөөрөмж
 
Хүмүүсийн амнаас  “Туул гол дотор хөвж ус бохирдуулж байгаа  “Монполимет” группын Драгийн үйлдвэр гэх айхтар мангас” байдаг тухай сонссон. Харин мэргэжлийн хүмүүс тухайлбал, Монголын Уул уурхай, геологийн яамны анхны сайд нарын нэг, Хөдөлмөрийн баатар, ахмад геологич Ч.Хурц хэлэхдээ “Драгийн үйлдвэр бол байгаль орчинд хамгийн хоргүй эко төхөөрөмж” гэж хэлсэн байдаг.
Энгийн ойлголтоор бол драг нь усан онгоцны зарчмаар ажилладаг. Элс олборлон усаар угааж баяжуулан  боловсруулалт хийдэг  цогц дамжлага бүхий төхөөрөмж аж. Анх 1969-1972 оны үед тухайн үеийн төр, засгийн шийдвэрээр голын гольдролд үнэт металл олборлох зорилгоор ЗХУ /хуучин нэрээр/-аас оруулж ирж, Сэлэнгэ аймгийн нутаг Ерөө голын сав газар, Бугантын  уурхайд ашиглаж байжээ. “Монполимет” компанийн хувьд 2000-2005 онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу Орхон, Туулын бэлчир Төв аймгийн Тосонгийн сав газарт гольдролын ордыг ашиглаж эхэлсэн бөгөөд өдгөө 20-оод жил болж байна. Ингэхдээ ямар нэгэн химийн бодис хэрэглэдэггүй, түлш, шатахуун ашигладаггүй цахилгаанаар ажилладаг, байгальд хоргүй эко төхөөрөмж учраас Драгийн үйлдвэрийг сонгон  ашиглаж ирсэн  гэж  “Монполимет” группын  захирал С.Энхтуяа хэллээ. Өдгөө тус компани хоёр  Драгийн үйлдвэртэй бөгөөд хамгийн анх “Заамар Тосон Филдс” хэмээх Канадын компанийн мэдэлд байсныг хувийн хэвшлийнхэн шилжүүлж авсан гэнэ.
 
“Монполимет”-ийнхэн  ашигласан газартаа, хиймэл нуур, ойн төгөл байгуулжээ
 
“Монполимет” группын Байгаль орчин, нөхөн сэргээлтийн инженер Т.Октябрь  хэлэхдээ “Бид  уул, уурхайн олборлолт явуулж  байгаа ч байгаль орчныг сүйтгэх бус харин ч хамгаалах, нөхөн сэргээхэд түлхүү анхаарч ажилладаг. БНХАУ, ХБНГУ-аас нөхөн сэргээлтийн талаар туршлага судалж, ашигласан талбайдаа ойн төгөл, хиймэл нуур байгуулж, бэлчээр нутагт  олон наст ургамал тарих  зэргээр  улсад жишиг болсон ажлууд хийж гүйцэтгэсэн. Олон улсын ISO болон  MN стандартыг мөрдөж ажилладаг. 2007, 2011, 2014, 2018 онд нөхөн сэргээлтийн  олон улсын  болон орон нутагтай хамтарсан үзүүлэх сургуулилтыг  дөрвөн удаа зохион байгуулсан.
Нөхөн сэргээлтийн чиглэлд өөрийн мод үржүүлгийн газартай. Мөн нөхөн сэргээлтийг хөгжүүлэхэд ХААИС-ийн хөдөө аж ахуйн инновацийн төвтэй хамтран ажилладаг” гэв. Тэдний мод үржүүлгийн газраар ороход 12-15 төрлийн модыг үрээр болон мөчрөөр үрслүүлж, олон наст  ургамал тариалсан байв.
Өнөөдрийн байдлаар  “Монполимет” группынхэн Драгийн  явж өнгөрсөн ашиглалтын талбайд 5.5 км газар 10-12 нэр төрлийн мод тарьж,  17 мянган м/к  хиймэл нуур байгуулж, 470 га газарт бэлчээрийн олон наст ургамал тариалснаа газар дээр нь үзүүлж танилцуулсан юм.  Тэдний энэ ажил  улсын хэмжээнд жишигт тооцогддог. Тоост Заамрын нутгийг удахгүй Тосонгийн ой бүрхэх цаг үе ирнэ. Иймд бид нөхөн сэргээлтийн ажлаа цогцоор нь хүлээлгэж өгөх зорилго тавьсан. Тэрийг хүлээлгүй хэсэгчилсэн байдлаар хүлээлгэж өгөх юм бол эргээд ухсан нүх болох эрсдэлтэй хэмээн тэд ярьж байна.
 
Драгийн үйлдвэр Туул голоос 55-60 метрийн зайд ажиллаж байна
 
Туул, Орхон голын бэлчрийг зорьж очсон бидний гол зорилго бол  “Монполимет” группын Драгийн үйлдвэр гол дотор ажиллаж, байгаль орчныг сүйтгэж байна уу гэдэг асуултын эцсийн хариултыг олоход чиглэсэн. Нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцах, сурвалжлахыг хүссэн бидний шаардлагыг үйлдвэр­лэлийн горимын дагуу хангаж  уурхайн  ажилчдын тусгай зориу­лал­тын унаагаар тийш нь хүргэж өгсөн.
Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа, бидний ярьж заншсанаар Урт нэртэй хуулийн дагуу голын гольдролд олборлолт явуулж буй компани  нь голын сав газар, эргээс 50 метрийн зайд үйл ажиллагаа явуулах ёстой. Тэгвэл тус группын олборлох үйлдвэрийн Драг   нь Туул гол дотор  бус эргээс  нь 55-60 м-ийн зайд үүсгэсэн хиймэл нуурт хөвж, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Голын усны гүн 1.5 метр байдаг. Драг 2.5-аас гурван метрийн гүнд ажиллах хүчин чадалтай байдгийг инженер Т.Мөнхсоёл тайлбарласан юм.
Туул голын ус улаанаар эргэж булингараар урсч байгаад Драгийн үйлдвэр нөлөөлж байна гэхээр зүйл тэндээс илэрсэнгүй. Эндээс буцах замд буюу Драгийн үйлдвэрээс дээш Туул голын эхийг өгсөхөд улаан шороогоор эргэлдэн урсч байна. Түүнээс цааш олон жижиг компани олборлолт явуулж байгаа бөгөөд хэн нь хэрхэн ажиллаж байгааг нэг бүрчлэн үзэж танилцах боломж  олдсонгүй.
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг

2019-07-18

70-аад оны Токио хотын өнгө төрх Канад гэрэл зурагчны дуранд

2019-07-17

Монгол хувцсаараа гоёсон олны танил эрхмүүд

2019-07-17

Элдэв зураг (70 фото) №616

2019-07-13

Энэ онд 73 ЦЭЦЭРЛЭГ, 30 сургуулийн барилга ШИНЭЭР ашиглалтад орно

2019-07-18

Ш.Анхмаа: Энэ жил нийслэлийн боловсролын салбарт 182 төсөл хэрэгжиж байна

2019-07-18

Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэгийн 10 цогцолбор ашиглалтад орно

2019-07-18

Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ

2019-07-16

Япончуудад зочид буудал хэрэггүй болжээ

2019-07-10

Гүйлтэд нь санаа зоволгүйгээр худалдаж авч болох 12 машин

2019-06-28

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Европын холбооны комисс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

2019-07-18

БНСУ: Гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалыг албадан төлүүлнэ

2019-07-17

Балбад үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

2019-07-16

Энэтхэг сар руу сансрын хөлөг хөөргөхөө хойшлууллаа

2019-07-15

Зөвшилцлийн ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргална

2019-07-18

Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард гэмт хэрэгтнүүд нуугддаг

2019-07-18

УИХ-ын гишүүдийг 108 болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг АН дэмжиж байна

2019-07-18

Амрыг бодож, аяыг дагадаг Ерөнхийлөгчийн үед төр ялзардаг жамтай

2019-07-17

Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан

2019-07-18

Өөртөө итгэх итгэлийг тань үгүй хийдэг 5 хүчин зүйл

2019-07-17

Хөлрөлтийг хэрхэн багасгах вэ?

2019-07-17

Чанаргүй хоолыг жигшиж сурах 9 алхам

2019-07-17

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх гайхалтай нээлтүүд

2019-07-11

"Фэйсбүүк"-ийн шинэ крипто валютын тухай таны мэдэх ёстой бүх зүйл

2019-07-04

“Ub smart parking” thinkathon зохион байгуулагдлаа

2019-07-03

Мэлмий (өгүүллэг)

2019-07-14

Бөхийн эхнэрийн зовлон (өгүүллэг)

2019-06-30

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

Бизнесээ удирдах ур чадвар олгох сургалтад урьж байна

2019-07-17

Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя

2019-07-16

“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа

2019-07-16

Мөнгөн гүүр эмнэлэг уралдаанч хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийнэ

2019-07-16

Хувьцааны ханшны уналт нь Монголын талтай ямар ч хамаагүй, цэвэр "Рио Тинто"-гийн буруу

2019-07-18

Монголд дохио өгсөн Рио Тинтогийн мэдэгдэл

2019-07-16

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ

2019-07-16

“Эрдэнэс-Монгол”-ын эзэмшдэг лиценз 3-10 болж нэмэгдлээ

2019-07-10

“Элсэн уран баримал-2019” наадамд Ц.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр эзэлжээ

2019-07-17

Рэппэр Gee, дуучин Наки нарын хамтран дуулсан “Happy Аав” дууны клип цацагдлаа

2019-07-17

“Хөхүүрийн айраг” наадам гурав дахь жилдээ боллоо

2019-07-17

Б.Аззаяа Лэйди Гагагийн продюсертой ажиллана

2019-07-17

БНСУ-тай авто тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2019-07-18

Ачааны машин автобустай мөргөлдөж таван хүн гэмтжээ

2019-07-18

Тэргэнцэртэй иргэнийг мөргөж гэмтээгээд зугтсан ламыг илрүүлжээ

2019-07-18

Дарханы замыг ашиглалтад ортол түр замаар хөдөлгөөнд оролцоно

2019-07-18

Ээлжийн амралтаараа яавал “амарч амжих” вэ?

2019-07-18

2 сая хүүхдэд амьдрал бэлэглэсэн эр

2019-07-18

Дэлхийн хамгийн нам гүм бөгөөд хамгийн аюултай өрөө

2019-07-18

Зөвхөн Энэтхэгт харж болох зүйлс

2019-07-18

Өлөн, шуналт, юм үзээгүй монголчууд шившгээ тарьжээ

2019-07-18

Авах гээхийн ухаанд суралцах нь...

2019-07-17

Охин хүүхэдтэй хүн бүр заавал уншаарай!

2019-07-17

Зовлонгоо бусдад бүү тооч!

2019-07-16

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27
4:40

Монгол охинтой сууж хүүхэдтэй болсон ч нутгаа зорьсон Такума ийм тайлбар хийжээ

2019-07-18
1:01:01

"Никитон 25" реалити шоу - 10 дахь өдөр

2019-07-18
1:00:33

"Никитон 25" реалити шоу - 9 дэх өдөр

2019-07-17

Улсын аварга Э.Оюунболд vs улсын арслан Ц.Содномдорж

2019-07-16

Хятадад хачгаар дамждаг шинэ вирусын аюултай өвчин илэрчээ

2019-07-18

Улаанбаатарт ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ

2019-07-18

Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй

2019-07-18

Тарваган тахлын дархлаажуулалтыг дахин 10 хоног сунгалаа

2019-07-17

Ерөнхийлөгчийн төсөлд юу тусав?

2019-07-18

Б.Хурц нарын есөн хүнийг ирэх долоо хоногт шүүнэ

2019-07-18

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох, Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслүүдийг дэмжлээ

2019-07-18

Шүүхийн хараат бус, тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн зарчмын чухал зохицуувэртэй байдлыг хангахад чиглэсэн зарчмын чухал зохицуулалтыг хасах ёсгүй

2019-07-18

Усыг нь уувал...

2019-07-18

Цайны замаар…

2019-07-16

Ухаарал...

2019-07-10

Тусгаар тогтнол...

2019-07-10

Малыг амьдаар нь экспортлох ашиг нүүрсний араас жагсана

2019-07-18

Төгрөгийн эсрэг ам.доллар, рублийн ханш суларч, юанийнх чангарав

2019-07-18

300 саяас 1 тэрбум төгрөгийн зээл авахыг хүссэн төслүүдийн 78.5 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийнх байна

2019-07-18

ЖДҮ-ийн 47 төсөл урьдчилсан шатыг давжээ

2019-07-18

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2019-07-18

Нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2019-07-18

Б.Номундарь: Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг томчуудаас илүү хийж чадна

2019-07-17

Увс нуурын хотгорыг “Дэлхийн шим мандлын хөтөлбөр”-т бүртгүүлэх талаар санал солилцов

2019-07-16

Г.Батхүү агсаны нэрэмжит “Өндөр гэгээний хурд-2019” наадам болж байна

2019-07-18

Дутуугаа гүйцээхийн төлөө өрсөлдөж байна

2019-07-18

Жюү жицүгийн Азийн АШТ эхэллээ

2019-07-18

“Их хурд” наадмаар юу үзэж болох вэ?

2019-07-17

60,70-аад оны үеийн үзэсгэлэнт одод өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-07-16

Түүхэн хүмүүстэй адилхан алдартнууд

2019-07-11

Багадаа ноомой төрхтэй байсан алдартнууд

2019-07-07

"Төмөр хүн" Роберт Дауни өөрийгөө жинхэнэ супер баатар гэдгээ нотлох ажлыг эхлүүлжээ

2019-07-03

Өсвөр насны охидтой аав ээжүүдэд сануулах 15 зүйл

2019-07-18

Нэр нь тодроогүй баатрууд...

2019-07-18

Хүүхдээ эдгээр зүйлсийг хийхийг нь бүү хориглоорой!

2019-07-09

Охин үрээ хүчирхэг эмэгтэй болгож өсгөхийг хүсвэл дараах зүйлсийг анхаараарай

2019-07-05

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.15%
Ши Жиньпин (БНХАУ)
16.28%
Дональд Трамп (АНУ)
4.29%
Ангела Меркель (ХБНГУ)
3.22%
Шинзо Абэ (Япон)
3.22%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.83%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.07%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.88%
Нарендра Моди (Энэтхэг)
0.39%
Хаан Салман (Саудын Араб)
0.39%
Эммануэль Макрон (Франц)
0.19%
Тереза Мэй (Их Британи)
0.1%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,379

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,056

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,321

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,262