Ухаарал гэж...

Ухаарал гэж...

Ухаарал гэж аливаа юмс үзэгдлийн учир начрыг тунгаан бодох ойлгох ялангуяа буруугаа гэмших зөвийг эрхэмлэх хувь хүний чадвар юм. Ухаан суугаагүй мөлхөө тэнтэр тунтар байхад халуун зуух хярамцагтай тогоо будаа руу уначих вийдээ гэсэндээ аав ээж маань биднийг байнга хойш нь татаж чангааж санаа тавьж байдаг шиг ухаарал суугаагүй тавь жар хүрсэн зөнөг биднийг ч харж хандаж явдаг хувь заяа сүнс сүлд хийморь лундаа итгэл үнэмшлийн Тэнгэр нь  гал ус гамшиг зовлонд  орчих вий дээ гэж аав ээж лугаа адил араас үргэлж татаж чангааж харж хамгаалж явдгийг бид тэр бүр мэддэггүй.

Гурав дөрвөн нас хүрээд ухаан орчихсон бидэнд аав ээж итгэж найдаад Ашгүй гараас гарлаа гээд гаргуунд нь гаргаад эрх чөлөөтэй дураар нь дургуйлж эхэлдэг шиг ухаарал суунгуут хэнбугайд  ч газар тэнгэр дэхь хувь заяагаа цааш нь өөрөө зураад өөд нь татаад аваад явах бүрэн эрх дарх нь нээлттэй  болж эхэлдэг.

Заримдаа гуч дөч хүрсэн ч тэрхүү Тэнгэр заяа нь хүнийг өдөр тутмын идэх талх татах тамхинаас хэтрүүлдэггүй зуурсаар байдаг нь харамласандаа бус харин ухаарал суугаагүй бидэнд хамаагүй юм өгч туйлуулаад хугацаанаас нь өмнө буйлуулчих вий дээ гэж хайрлаж хамгаалж болгоомжлосондоо тэр. Өөрөөр хэлбэл хүн өнөөдрийн зүрх сэтгэлийн гүнээс урган гарах бодол санаа, хэлээрээ хэлсэн үг,  биеэрээ үйлдсэн үйлдлээрээ өөрийнхөө төдийгүй үр хүүхдүүдийнхээ маргаашийнхаа хувь заяаг, удирдагч хүн улс үндэстэнийхээ хувь заяаг  газар тэнгэрт дархалж байдаг.

Цагтаа ядруухан ч гэлээ гэгээлэг мөрөөдөлд автагдсан оюутан ФБ-ын үндэслэгч Марк Цукерберг өнөөдөр дэлхийд хөрөнгөөрөө айргийн тавд багтаж 76 тэрбум  $ хөрөнгийнхөө  99 хувийг нь сайн үйлсийн төлөө зарцуулан тэрхүү гэгээлэг мөрөөдлөө чулуу болгож байгаа нь үүний нэг жишээ.

Хүүхэд хэмээх дөрвөн хөлтэй мөлхөө тэнтэр тунтар гэсэн амьтны сайн муу юу хийх гээд байгааг гаднаас нь алсын зайнаас хараад аав ээжүүд сайн мэдэж байдгийн адил Хүн гэдэг тавхан мэдэрхүйтэй зөнөг амьтны ганцаараа харанхуй өрөөндөө ч гаднах зургаан мөчөөрөө сайн муу юу хийгээд хэлээд байгааг төдийгүй дотроо гэмшил ухаарал гэрэлтүүлж байна уу хорсол шунал хослуулж байна уу гэдгийг ч бидний Тэнгэр төдийгүй чөтгөр ч сайн мэдэж байдаг.

Бие /body/ бол яахав дээ, биологийн аргаар эцэг эхээс мэндэлсэн Менделеевын 108 элементийн химийн бодисуудаас тогтсон  70 хувийн усан уусмал бөгөөд ухаан яаж удирдана түүнийг нь хийж гүйцэтгэдэг эд эрхтэнүүдээс бүрддэг хэлхээ араг яс бөгөөд нас барахад газар шороон доогуур ороод бордоо болоод л дуусдаг эд.

Ухаан /mind/ бол уураг тархин дахь бодисын электро-химийн урвалын үр дүнд үүсдэг биеийн салшгүй нэг хэсэг материаллаг зүйл бөгөөд  эрдэмтэд ч өнөөдөр хиймэл ухааныг гарган авч байна.

Харин сэтгэл /soul/ гэж ухааныг байнга уруу татаж урвуулж шарвуулж будлиантуулж байдаг хаашаа ч хамаагүй холбирч мэдэх хайлсан тугалга шиг найдваргүй эд. Сэтгэл нь биеийн хүч гар хөл бүү хэл оюун ухаанд ч дарагдаж дийлдэггүй ялангуяа өнгө мөнгөнд бол байнга гэгэлзэж байдаг ад чөтгөрийн төрөлтэй сүнслэг зүйл учраас түүнийг зөвхөн өөрийн итгэл үнэмшилээрээ л хандыг нь хага дарж хайрцаганд нь оруулдаг.

Хүн болгоны итгэл үнэмшил /faith/ өөр өөр, зарим нь чонын шагайнд итгэнэ, зарим нь  тэнгэрт байгаа аав ээж өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд итгэнэ, уул усандаа итгэнэ, Бурхандаа итгэнэ, коммунизмд итгэнэ гэх зэрэг хувь хүний юунд итгэх эрхийг нь Үндсэн хуулинд төдийгүй газар тэнгэрт ч баталгаажуулж өгсөн байдаг.

Бие сэтгэлийн хойморт залардаг итгэл үнэмшил тун эмзэг тул та хүн бүрийн янз бүрийн итгэл үнэмшилд маш хүндэтгэлтэйгээр хандах нь бусдыг нэгдүгээрт тавих ухаарлын нэг илэрхийлэл төдийгүй та өмнөө тавьсан зорилгодоо ч саадгүй хүрэх нэг үндэс болдог. Хүний яндан хамрыг нь шөргөөсөн ч ямаан сахлаар нь оролдсон ч яах ч үгүй байхад яг зүрх сэтгэлд дэх итгэл үнэмшилээр нь оролдоод ирэхээр дүрс гээд босоод ирдэг үнэт зүйл учраас зүүний үзүүрт чимчигнэж зүрхний ховдолд ирвэгнэх эрх эрх эрхийн дээд итгэл үнэмшил л эмзэг шүү эрэгцүүлж бүү хөндөөрэй хэмээн захиж хэлэх байна.

Итгэл үнэмшил хүнд Эрхийг сурахаар бэрхийг сур Эзэн хичээвэл заяа хичээнэ Аавын сургаал алт ээжийн сургаал эрдэнэ  Бурхан бол агуу Чөтгөр бол аюул   гэх зэргээр ухаан орохоос эхлээд л зүрх сэтгэлд хадагдах Үнэн үгээр бүрэлдэн тогтох бөгөөд итгэл хүчтэй бол бие сэтгэлийг хааш нь хөдөлгөхгүй хайрцаглаад зогсохгүй  уулыг ч нураана гэсэн үг бий. Эцэст нь нэг шугаман дээр өөр хоорондоо салшгүй хамааралтай орших Эрүүл бие Саруул ухаан Зөв сэтгэл итгэл Үнэн үгээр хувь хүн төлөвшин ухааралд хүрэхэд ирээдүй таны гарт өөрөө л ороод ирнэ.

Миний авга ах Завханы Алдархааны Чигэстэйн гол Алагын дөрөөлжөөр нутагтай Намсрайжав Наагаагийнх  Баатар, Зоригоо гээд хоёр хүүтэй л дээ. Баатар бол томоотой ажилсаг гэгээлэг сайхан сэтгэлтэй зөв хүн. Харин Зоригоо бол их сахилгагүй хортой шартай архи дарс арилжаа наймаа мөрийтэй тоглоомд нугасгүй нэгэн байв.  Хоёр хүүгээ Наагаа сэтгэлдээ хайрлахын дээдээр хайрлана, хамгийн бага ухаарал суугаагүй сахилгагүй Зоригоогоо бүүр ч их хайрлаж санаа зовно. Харин эрх мэдэл, эд хөрөнгөн дээрээ бол эсрэгээрээ Баатараа эрх чөлөөтэй дураар нь дургуйлна, харин Зоригоогоо хоногийн хоол, тамхины мөнгөнөөс хэтрүүлэхгүй нь харамласандаа биш хайрласандаа тэр.

Баатар ч эцгийн буяныг додомдож тордож тойгдож, томруулж өсгөж үржүүлж арвижуулсаар амьдрал ахуй нь улам цэцэглэнэ. Харин Зоригоод эрх мэдэл эд хөрөнгө атгуулахын бол яахыг төрсөн эцгийн хувьд Наагаа мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч Зоригоо яагаад гэдгийн цаад учрыг ойлгохын оронд, ахтайгаа байн байн барьцан, Тэгвэл миний өмч хувийг тасдаж өг хэмээн эцгийгээ шалсаар байхад нь Наагаа арга буюу өмч хэмээн хот хонь, отор үхэр, азарга адуу тасдаж өгсөн ч хэдхэн жилийн дотор өнчин ишиг ч үгүй үрэн таран хийн, бас хэрэг төвөгт орооцолдон арай чүү ял мултран учир явдлаа тоочин буруугаа ойлгон эцгийн гэрийн бараа явган нүцгэн харахад хүүгээ эсэн мэнд ирсэнд,  хамгийн гол нь ухаарлыг олж зөв хүн болох зам нь нээгдсэнийг олж харсан авга маань загнаж зандрахын оронд хонь гаргаж найр хийж байхав.

Төд их удалгүй төрсөн эцэг нь тэнгэрт хальсан ч  алдаагаа гэмшиж амьдралыг ухаарсан Зоригоогийн дээрээс өнөөдөр адуу мал авто машин айл гэрийн аз жаргал гээд юу хүссэн бүхэн Тэнгэрийн бороо мэт асгарч байна. Хүн ер нь манай  энэ Зоригоо дүү шиг ухаарлыг  духаараа цөм цохиж байж ойлгох бус харин Үнэн үг өвгөдийн сургаал аавын захиас ардын ухаанаар хэнбугай ч үнэ төлбөргүй өлгөөд авах бүрэн боломжтой бөгөөд ухаарал нь заавал уулын орой ололт амжилтын оргил гэлтгүй өглөө эртлэн босоод өөхөн зовлогоо шуухаас эхлээд нар салхи ус агаар нойр хоол гээд өдөр тутмын амьдралын өчүүхэн зүйлээс эхлэнэ.

Олон улсын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Дурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ

2019-07-19

Хятадад хачгаар дамждаг шинэ вирусын аюултай өвчин илэрчээ

2019-07-18

Улаанбаатарт ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ

2019-07-18

Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй

2019-07-18

Үндсэн Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар МАН, АН, Ерөнхийлөгч Х.Баттулга бүгд ойлголцолд хүрсэн

2019-07-19

Төрийн тэргүүн төсөлдөө ямар санаа агуулав

2019-07-19

“Цэц Үндсэн хуулийн төслийг дэмжихгүй байгаа”

2019-07-19

Ерөнхийлөгчийн төсөлд юу тусав?

2019-07-18

Европын холбооны комисс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

2019-07-18

БНСУ: Гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалыг албадан төлүүлнэ

2019-07-17

Балбад үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

2019-07-16

Энэтхэг сар руу сансрын хөлөг хөөргөхөө хойшлууллаа

2019-07-15

Мэлмий (өгүүллэг)

2019-07-14

Бөхийн эхнэрийн зовлон (өгүүллэг)

2019-06-30

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

Таны Англи хэлийг гайхалтайгаар сайжруулах шилдэг 17 кино

2019-07-19

Ц.Түвшинжаргал: Зурахгүй л бол тал биегүй юм шиг дутууддаг

2019-07-19

“Элсэн уран баримал-2019” наадамд Ц.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр эзэлжээ

2019-07-17

Рэппэр Gee, дуучин Наки нарын хамтран дуулсан “Happy Аав” дууны клип цацагдлаа

2019-07-17

Өсвөр насны охидтой аав ээжүүдэд сануулах 15 зүйл

2019-07-18

Нэр нь тодроогүй баатрууд...

2019-07-18

Хүүхдээ эдгээр зүйлсийг хийхийг нь бүү хориглоорой!

2019-07-09

Охин үрээ хүчирхэг эмэгтэй болгож өсгөхийг хүсвэл дараах зүйлсийг анхаараарай

2019-07-05

Япончуудад зочид буудал хэрэггүй болжээ

2019-07-10

Гүйлтэд нь санаа зоволгүйгээр худалдаж авч болох 12 машин

2019-06-28

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

“Хурган” дарга нар хамгийн их стресстүүлж байна

2019-07-19

Өлөн, шуналт, юм үзээгүй монголчууд шившгээ тарьжээ

2019-07-18

Авах гээхийн ухаанд суралцах нь...

2019-07-17

Охин хүүхэдтэй хүн бүр заавал уншаарай!

2019-07-17

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр талын уулзалт хийв

2019-07-19

Малыг амьдаар нь экспортлох ашиг нүүрсний араас жагсана

2019-07-18

Төгрөгийн эсрэг ам.доллар, рублийн ханш суларч, юанийнх чангарав

2019-07-18

300 саяас 1 тэрбум төгрөгийн зээл авахыг хүссэн төслүүдийн 78.5 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийнх байна

2019-07-18

Энэ онд 73 ЦЭЦЭРЛЭГ, 30 сургуулийн барилга ШИНЭЭР ашиглалтад орно

2019-07-18

Ш.Анхмаа: Энэ жил нийслэлийн боловсролын салбарт 182 төсөл хэрэгжиж байна

2019-07-18

Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэгийн 10 цогцолбор ашиглалтад орно

2019-07-18

Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ

2019-07-16

ЮНЕСКО–д бүртгүүлэх санаачлага Далай ээжийн эрэгт өрнөв

2019-07-19

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2019-07-18

Нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2019-07-18

Б.Номундарь: Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг томчуудаас илүү хийж чадна

2019-07-17

Усыг нь уувал...

2019-07-18

Цайны замаар…

2019-07-16

Ухаарал...

2019-07-10

Тусгаар тогтнол...

2019-07-10

Алдартай компаниудын төв байр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-07-19

Зун цагийн зууш: Францын алдарт "Рататуй"-г хийж сурцгаая

2019-07-19

Эдгээрийг хийхээ больсноор би эрх чөлөөг мэдэрсэн!

2019-07-19

Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан

2019-07-18

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Оюутолгой дахь “Рио тинто”-гийн зовинол

2019-07-19

Хувьцааны ханшны уналт нь Монголын талтай ямар ч хамаагүй, цэвэр "Рио Тинто"-гийн буруу

2019-07-18

Монголд дохио өгсөн Рио Тинтогийн мэдэгдэл

2019-07-16

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ

2019-07-16

Алдартай компаниудын төв байр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-07-19

Альберт Эйнштейн

2019-07-19

Ээлжийн амралтаараа яавал “амарч амжих” вэ?

2019-07-18

2 сая хүүхдэд амьдрал бэлэглэсэн эр

2019-07-18

Бизнесээ удирдах ур чадвар олгох сургалтад урьж байна

2019-07-17

Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя

2019-07-16

“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа

2019-07-16

Мөнгөн гүүр эмнэлэг уралдаанч хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийнэ

2019-07-16

60,70-аад оны үеийн үзэсгэлэнт одод өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-07-16

Түүхэн хүмүүстэй адилхан алдартнууд

2019-07-11

Багадаа ноомой төрхтэй байсан алдартнууд

2019-07-07

"Төмөр хүн" Роберт Дауни өөрийгөө жинхэнэ супер баатар гэдгээ нотлох ажлыг эхлүүлжээ

2019-07-03

“Их хурд-8” наадмын хөтөлбөр

2019-07-19

Олон улсын "Аравт" морин цэргийн уралдаан Монголд болно

2019-07-19

Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ

2019-07-19

А.Давааням: Би 16-хан настайдаа улсын наадамд хоёр давсан. Сонин дурсамж шүү

2019-07-19

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх гайхалтай нээлтүүд

2019-07-11

"Фэйсбүүк"-ийн шинэ крипто валютын тухай таны мэдэх ёстой бүх зүйл

2019-07-04

“Ub smart parking” thinkathon зохион байгуулагдлаа

2019-07-03

Стивен Сигал гэргий Б.Эрдэнэтуяатайгаа Монголд наадамлажээ

2019-07-19

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярт өдөр тохиож байна

2019-07-19

Шинэ нисэх буудалд ашиглагдах газрын үйлчилгээний заавруудыг хүлээлгэн өгөв

2019-07-19

Баянхошууны замыг засаж дуусчээ

2019-07-19

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн

2019-07-19

Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг

2019-07-18

70-аад оны Токио хотын өнгө төрх Канад гэрэл зурагчны дуранд

2019-07-17

Монгол хувцсаараа гоёсон олны танил эрхмүүд

2019-07-17

Зөвшилцлийн ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргална

2019-07-18

Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард гэмт хэрэгтнүүд нуугддаг

2019-07-18

УИХ-ын гишүүдийг 108 болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг АН дэмжиж байна

2019-07-18

Амрыг бодож, аяыг дагадаг Ерөнхийлөгчийн үед төр ялзардаг жамтай

2019-07-17

Түрээсийн орон сууцанд хэрхэн хамрагдах вэ?

2019-07-19
58:49

"Никитон 25" реалити шоу - 11 дэх өдөр

2019-07-19
4:40

Монгол охинтой сууж хүүхэдтэй болсон ч нутгаа зорьсон Такума ийм тайлбар хийжээ

2019-07-18
1:01:01

"Никитон 25" реалити шоу - 10 дахь өдөр

2019-07-18

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.09%
Ши Жиньпин (БНХАУ)
16.36%
Дональд Трамп (АНУ)
4.36%
Ангела Меркель (ХБНГУ)
3.19%
Шинзо Абэ (Япон)
3.19%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.81%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.06%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.87%
Нарендра Моди (Энэтхэг)
0.39%
Хаан Салман (Саудын Араб)
0.39%
Эммануэль Макрон (Франц)
0.19%
Тереза Мэй (Их Британи)
0.1%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,379

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,060

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,322

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,262