Хямдхан хүмүүст үнэтэй үг бүү хэл, тэд үнэ цэнийг нь мэддэггүй юм...

Хямдхан хүмүүст үнэтэй үг бүү хэл, тэд үнэ цэнийг нь мэддэггүй юм...

Үнэнч болон хуурамч хүмүүс тэднийг хэрхэн ялгах вэ?

Үндсэн 7 ялгааг тайлбарлавал Амьдрал өөд алхахын тулд өөрсдийн гэсэн үнэт зүйлстэй, толгой сийрэг, үнэнч, шударга нөхөд, хайртай дотны хүмүүсээрээ өөрийгөө хүрээлүүлэх нь тун чухал. Харин одоо та өөрөөсөө асуугаад үзээрэй: “Миний хажууд буй хүмүүс ямар вэ? Тэд үнэнч итгэлтэй хүмүүс мөн үү?

Аль эсвэл ашиг сонжоо харсан хуурамч “гарууд” уу?”. Хэн нэгэнд итгэл даалгахын өмнө сайтар бодож, болгоомжтой хандах хэрэгтэй байдаг. Хууртагдах маш амархан. Учир нь үнэхээр байгаагаараа байдаг, үнэнч шуударга хүмүүсийг бусад баг зүүсэн, хуурамч хүмүүсийн дундаас таньж ялгах хэцүү. Цаанаа далд санаа агуулсан “нөхдүүд” зохиосон үлгэртээ бусдыг итгүүлэхийн тулд юу ч хийж мэднэ. Иймд хэрхэн тэднийг хооронд нь ялгах талаар зөвлөгөө хүргэж байна.

1. Хүндэтгэсэн харьцаа VS Хүлцэнгүй харьцаа
Үнэнч шударга хүн аливаад хүндэтгэлтэй ханддаг. Тэд бусдын санаа сэтгэлийг хүндэтгэн үзэж, өөртэй нь харьцаж буй хүн бүрийг тав тухтай байлгахыг хичээнэ. Харин жинхэнэ төрхөө багны цаана далдалдаг хүмүүс эрх мэдэлтэй хүмүүсийг л хүндэлдэг. Тэд ямар ч нөхцөл байдлаас хувийн ашиг хайна. Хүссэн зүйлээ авахын тулд худлаа ярьж, жүжиглэхээс буцахгүй.

2. Шагнал урамшуулал хардаггүй VS Хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг

Хэн нэгэнд тусалж, хэн нэгнийг бага ч гэсэн аз жаргалтай болгох тал дээр үнэнч хүмүүс хийсэн сайн үйлийнхээ талаар чихтэй болгонд ярьж явахгүй. Бусдад хариу нэхээгүй тус хүргэсэн талаар өөрөө бодож явахад л сэтгэл нь өег болдог. Харин хуурмаг хүмүүс эсрэгээрээ. Эхлээд тэд танд тусална. Харин дараа нь түүний хүргэсэн тусын талаар аль болох их хүнд мэдэгдүүлэхийн тулд бүхнийг хийнэ. Тэд өөрсдийгөө онцгой нэгэн гэдгийг мэдрүүлж, анхаарлын төвд байх дуртай. Цагийг ганцаараа өнгөрүүлэх хааяа тустай байдаг. Учир нь хүнд бодол санаагаа цэгцлэх боломж гарч ирнэ. Үнэнч хүмүүс үүнийг маш сайн мэддэг. Тэдний хүрээллийн хүндэлдэг хүмүүс нь ч бас үүнийг сайн мэдэж, сайнаар хүлээж авдаг. Хуурамч хүмүүс бол анхаарлын төвд байхыг хүсдэг учир амьдралын гол дүр болохын тулд бүхнийг хийнэ.

3. Даруу төлөв зан VS “Би” төвт үзэл

Mэдээж хүн бүрт өөрийнх нь хийсэн, бүтээсэн зүйлийн талаар хүмүүс олж мэдэх нь сайхан санагдана. Гэхдээ онгироо зантай хүнд дуртай хүн олдохгүй л болов уу. Чухам ийм учраас л үнэнч хүмүүс даруу байж, өөрийгөө дөвийлгөхийг хүсдэггүй. Тэд бусдын хийж бүтээсэн зүйлийн талаар сонсох дуртай. Харин хуурамч хүмүүс өмнө нь хэлсэнчлэн анхаарлын төвд байх дуртай учир бүтээл, амжилт бүрийнхээ талаар онгирдог. Бүр тэдний нэг түүхийг хэд хэдэн удаа сонсож ч магадгүй шүү.

4. Нүүрэн дээр нь хэлдэг VS Ар нуруугаар нь муулдаг

Үнэнч шударга хүнд танд хэлэх зүйл гарвал таныг аминчлан дуудаж байгаад, нүд рүү харж байгаад хэлнэ.Тэдэнд далд санаа байхгүй, тэд таныг хүндэлдэг болохоор хэлэхийг хүссэнээ шууд хэлдэг. Ингэснээр үүссэн асуудал, үл ойлголцлыг шийдвэрлэх боломжтой гэж үздэг.
Хуурамч хүмүүс ихэвчлэн аймхай байдаг. Ялангуяа ямар нэгэн маргааны, болзошгүй асуудлын талаар яриа үүсэхэд энэ зан нь тод илэрнэ. Тантай уулзахдаа тэд инээмсэглэх боловч эргэж харад төдийд ардуур чинь муулахвий. Ийм хүмүүс дэмий ярианд дурлаж, энгийн үйл ойлголцлыг дэврээж том асуудал болгохдоо гаргууд.

5. Хийдэг VS Ярьдаг

Үнэнч шударга хүмүүс хэлсэн үгэндээ хүрэхийн тулд чадах бүхнээ хийнэ. Яагаад ч бүтэхгүй байвал зоригтойгоор энэ тухай танд мэдэгдэж, үүссэн нөхцөл байдлын хариуцлагыг өөрөө хүлээж, бүхнийг засаж залруулахыг оролдоно. Харин хуурмаг хүмүүс ихэвчлэн их ярьж, маш бага хийдэг. Тэд амласандаа хүрч чадаагүй тухайгаа гомдоллон ярьж, мянган шалтаг тоочих болно. Тун удалгүй та тэднийг байнга нэгэн ижил шалтаг тоочдог болохыг ч анзаарч магадгүй юм.

6. Өөрийгөө төгс гэж боддоггүй VS Бурханы төгс бүтээл

Үнэнч хүмүүс байнга суралцаж байдаг. Тэд өөрсдийгөө төгс биш гэдгээ мэднэ. Бусдаас ямар нэгэн зүйл сурвал заавал талархалаа илэрхийлдэг. Хуурамч хүмүүс бусдыг шүүмжлэх дуртай. Ямар ч сайн сайхан үйл явдал болсон байлаа ч тэд шүүмжлэх зүйл олоод шүүмжилчихнэ. Тэд бусдын гаргасан алдааг дөвийлгөж, бусдыг шүүмжлэхдээ өөрийгөө илүү гэдгээ мэдэрдэг. Энэ нь ч тэдэнд таалагддаг.

7. Ашиг хардаггүй VS Ашиг хонжоо хайдаг

Үнэнч хүн танд хариу нэхээгүй тус хүргэнэ. Тэр зүгээр л бусдад туслах дуртай. Хүргэсэн тусынх нь тухай олон түмэн мэдэж, та түүнд олны нүдэн дээр баярласан талархсанаа илэрхийлэх шаардлагагүй. Тэд бусдыг аз жаргалтай, сайн сайхан яваасай л гэж хүсдэг. Хуурмаг хүмүүс “би чамд, чи надад” гэсэн зарчмаар амьдардаг. Танд тусалсан болохоор эргээд ямар нэгэн зүйл хүснэ. Хүргэж гэж буй тусын хариу гэж байхгүйг мэдвэл тэд хуруугаа ч хөдөлгөхгүй гэж мэд.

Г.Ундармаа

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Дуучин Б.Амархүүгтийн шүүх хуралдаан 29-ны өдөр болно

2019-10-19

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа

2019-10-18

Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

2019-10-18

Польшоос эрэн сурвалжилж буй Монгол Улсын иргэдтэй холбоотой хэргийн талаар санал солилцжээ

2019-10-18

Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь

2019-10-18

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

Нэг удаагийн нийлэг хальсан уут ашиглахгүй байхыг анхаарууллаа

2019-10-19

Дипломатч агсан Д.Ганбаатарыг НҮБ-ын Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагаас нөхөн шагнав

2019-10-19

Дэлхийн банкны Газар, орон зайн чиглэлийн багийн зөвлөх ҮСХ-нд ажиллав

2019-10-19

Монгол Улс саарал жагсаалтад орлоо

2019-10-19

Цаасан уут гялгар уутнаас илүү хор хөнөөлтэй

2019-10-19

Биеийн сул талаа эвтэйхэн далдалсан хүмүүс

2019-10-19

Шар айрган цунами Лондончуудыг сандаргасан нь...

2019-10-19

Бид мартсан байна чамайг уучлаарай охин минь…

2019-10-19

139-р сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ

2019-10-18

Сувилахуйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төслийн багийг хүлээж авч уулзав

2019-10-17

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Балетчдийн тайзны ар дахь амьдрал

2019-10-19

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Ж.Эрдэнэбат: Бүх хүн жигдхэн 950 сая

2019-10-18

Н.Мишигдорж: Гадаад бодлогын ноён нуруу “шохойжчихоод” байна

2019-10-18

Ц.Цогзолмаа НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо огцом өсчээ

2019-10-18

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2019-10-17

Хятадын 428 хүн Монгол улсын иргэнтэй гэр бүл болж гэнэ!

2019-10-18

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”...

2019-10-18

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

2019-10-18

Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ

2019-10-17

Орчин үеийн ажлын орчин + Дадлага хийх байгууллагаа зөв сонгох нь

2019-10-17

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал боллоо

2019-10-19

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Гадагшаа шилжүүлэх мөнгөн дүнг өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэхүйц вальют байхаар тогтоожээ

2019-10-18

Саарал жагсаалтад орсон эсэхийг маргааш эцэслэнэ гэв

2019-10-17

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна

2019-10-16

С.Эрдэнэ: Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан байна

2019-10-16
51:25

"Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцов

2019-10-19

ХҮНам: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

2019-10-16

Монгол хүний бүтээсэн утаагүй зуухыг туршлаа

2019-10-16

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцлоо

2019-10-16

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

Podcast news - Танин мэдэхүй (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.17)

2019-10-17

Podcast news - Цаг үе (2019.10.17)

2019-10-17

Орос, Энэтхэгийн талууд аюулгүй байдлын стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2019-10-18

Аляска мужид 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

2019-10-18

Нельсон Манделагийн охин Өмнөд Солонгос дахь Африкийн элчин сайдаар томилогдлоо

2019-10-18

АНУ, Туркийн талууд Сири дэх цэргийн ажиллагааг түр зогсоох тохиролцоонд хүрчээ

2019-10-18

Харьцангуй хямдаар Холливүүдийн од шиг харагдах будалтын аргууд

2019-10-19

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

2019-10-18

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!

2019-10-18

Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

2019-10-18

Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн бүтээлүүд тодорлоо

2019-10-19

Б.Эрдэнэхуяг: Франц улсад 87 дахь жилдээ зохион байгуулагдсан үзэсгэлэнд зочин орноор орж гурван бүтээн байгуулалтаараа гайхуулж чадлаа

2019-10-18

"Өнөөгийн Монголын эгэл төрх" - Гэрэл зурагчин Б.Инжинаашийн шилдэг бүтээлүүд

2019-10-18

“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа

2019-10-17

Өсвөрийн боксчин Т.Номин-Эрдэнэ Ази тивийн аварга болов

2019-10-18

Э.Содномпилжээгийн зардлыг Японы Фүжи хот хариуцна

2019-10-18

ОУОХ, Токиогийн Олимпын хорооны төлөөлөгчид хэлэлцжээ

2019-10-18

Энэ амралтын өдөр бүх нийтийн гүйлттэй

2019-10-17

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Шинэхэн аавуудын бие болон сэтгэл зүйд гардаг өөрчлөлтүүд

2019-10-19

Фитнес клубүүд магадлан итгэмжлэгдэж эхэллээ

2019-10-18

Хорт хавдар илрүүлэх төхөөрөмж 39.4 тэрбум төгрөгөөр суурилуулна

2019-10-18

Төрөөд удаагүй нярайд төрөлхийн эмгэг гажиг засах мэс засал хийжээ

2019-10-17

Сэтгэл өөдрөг явах 13 зарчим

2019-10-18

Судлаач Ганаа: Цифрийн эдийн засгийн тухай товч өгүүлэх нь

2019-10-18

Амархан улайдаг хүмүүс өгөөмөр, итгэл даахуйц байдаг

2019-10-18

Гэр бүл салалтын хамгийн утгагүй шалтгаанууд

2019-10-18

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.48%
Ши Жиньпин (БНХАУ)
16.05%
Дональд Трамп (АНУ)
4.69%
Шинзо Абэ (Япон)
3.45%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.94%
Ангела Меркель (ХБНГУ)
2.77%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.19%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.85%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.4%
Эммануэль Макрон (Франц)
0.28%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,489

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,329

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,391

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313