Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

За сайн байцгаана уу. Намайг Хао Гуан Цай гэдэг. Би хүүхдийн зохиолч болохоор гадуур явахдаа ихэвчлэн хүүхдүүдийн үйл хөдлөл үг яриаг ажиглах дуртай. Нэг удаа хоол идэхээр сууж байтал хажуу ширээнд 6 настай, 4 настай 2 хүүхдээ дагуулсан ээж ирж суулаа. Удсан ч үгүй 2 хүү нэг жижигхэн машин булаацалдан маргалдаж эхлэв. Энэ үед ээж ахад нь хандаж

- Гадуур гарч хоол идэж байхад битгий хэрэлдэж муудаж бай гэж би чамд хичнээн удаа хэлэх юм бэ? Гэтэл хүү нь
- Гэхдээ тэр миний машиныг булаагаад авчихлаа шүү дээ
- Тэгээд чи дүүдээ өг л дөө.
Энэ үед тэр хүүхэд маш чухал асуулт асуусан юм.
- Яагаад түүнд өгөх ёстой гэж ? Ээж нь хамгийн түгээмэл хариулт болох
- Яагаад гэвэл чи том. Ах хүн чинь дүүгээсээ том болохоор дүүдээ өгдөг юм гэж хэлтэл тэр хүүхэд маш хурдан бодонгуутаа
- Ах хүн дүүгийнхээ авах гэснийг өгөх естойн бол миний бүхий л амьдрал өнгөрөө юм бишүү ? Би дүүгээсээ дүү болно гэж хэзээ ч байхгүй. Тэгэхээр ирээдүйн бүх юмаа дүүдээ өгөх ёстой юу? Энэ хүүхдийн хэр хол харж байгааг мэдэж байна уу? Энэ хэрээр далавч нь хэр том байгааг харж болно. Гэтэл ээж нь нүднийхээ өмнө үүсээд байгаа нөхцөл байдлыг л хурдхан шийдэхийн тулд хүүдээ
-За чи одоо машинаа дүүдээ өгөхгүй бол би энэ хоолны газрын эзэнийг дуудаад чамайг аваачиж хүний махан бууз хийж болно гэж хэллээ шүү!
Ингээд энэ асуудал дууслаа. Гэвч энэ хүүхэд энэ явдлаар юу сурав? Асуудлын гол энд л байна.

Бид нар хүүхдээ амжилттай биеэ даасан хүн болж өсөөсэй, далавч нь том байгаасай, өндөрт нисээсэй гэж боддог мөртлөө, боломж гараад яг хүүхэд нь далавчаа жоохон томруулах гэхээр нь яршиг төвөг үүсэхээс болгоомжлоод бариад боочихдог. Гэтэл энэ далавч бариад боочихоор яг дээр үед Хятадууд эмэгтэй хүүхдийнхээ хөлийг боогоод томруулдаггүй байсан шиг нэг боочихоор дахиж томордоггүй. Би одоо та нарт хүүхдийн далавч хэр том байж болох тухай бодит түүх ярьж өгье л дөө.

Нэгэн охиныг Катерин (Katherine Commale) гэдэг. 2006 онд тэр дөнгөж 5 настай байсан. 2006 оны 4 сарын 6 нд тэр ээжтэйгээ хамт ТВ-ээр Африкт хийсэн сурвалжлагын тухай нэвтрүүлэг үзээд сууж байлаа. Нэвтрүүлгээр Африкт 30 секунд тутамд нэг хүүхэд нас барж буй тухай ярьтал Катерин буйдан дээрээ суугаад 1,2,3... гээд тоолж эхэлсэн. Тоолоод 30 хүрэнгүүт тэр чичирч эхэлжээ. Энэ үед ээж нь Катерин юу болов яасан бэ? гэж асуухад
-Ээжээ дөнгөж сая Африкт нэг хүүхэд нас барчихлаа гэв. Хэрвээ энэ үед нөгөө урд дурдсан "хүний махан бууз" ээж байсан бол хариулт нь магадгүй
-Африкт хүүхэд нас барахад чамд ямар хамаа байнаа! Мэдрэл чинь зүгээр үү? гэх байсан байх. Гэтэл Катерины ээж охиноо хажуудаа суулгаад хоёулаа яагаад хүүхдүүд нас барж байгаа учрыг интернэтээс харья гээд суужээ. Хайгаад үзтэл гол асуудал нь шумуулаар дамжин халдварладаг хумхаа өвчний улмаас болохыг олж мэдээд хэлж өгтөл тэгвэл шумуулнаас хамгаалдаг тор байхгүй юмуу гэж асуужээ. Ээж нь түүнд Африк мөнгө байхгүй болохоор тор авч чаддаггүй тухай хэлж өгсөн байна. Ингээд 2 долоо хоног өнгөрсний дараа Катерины цэцэрлэгийн багш ээж рүү нь утасдаад - Катерины хоолны дараах амттаны мөнгө тушаагдаагүй байна гэв. Орой охиноо авахдаа ээж нь
- Катерин чамд цэцэрлэгийн мөнгө багшдаа өгөөрэй гээд бүрэн өгсөн. Чи амттаны мөнгөө төлөөгүй байна. Тэр мөнгийг яасан бэ? гэхэд охин нь

- Тиймээ. Би үүнээс хойш амттан идэхгүй. Би цуглуулж байгаад шумуулнаас хамгаалах тор авна! Хэрвээ энэ үед нөгөө ээж байсан бол - Юуны чинь шумуулнаас хамгаалах тор, зүгээр идэж уух ёстойгоо идээд яв! гэж хэлэх байсан байх. Гэтэл Катерины ээж тэгээгүй, харин дагуулж яваад шумуулны тор авсан. Яаж явуулах тухайгаа хайж интернэт ортол Африк руу шумуулны тор хандивладаг сайн дурын нийгэмлэг байдаг тухай олж мэдээд тэр нийгэмлэг рүү тороо явуултал хэд хоногийн дараа нэгэн талархалын бичиг иржээ. Түүн дээр Катерин манай хамгийн залуу хандивлагч болсонд баяр хүргье гэсэн байв. Бас түүнд хэрэв 10 ширхэг шумуулны тор хандивлавал нэг батламж өгнө гэжээ.

Катерин хэсэг бодож байгаад өөрийнхөө хүүхэлдэй, тоглоом, уншсан ном зэргээ гаргаж ирээд гэрийнхээ урд ширээ тавиад зарахаар шийдсэн байна. Гэтэл хуучин юмсыг нь хүн худалдаж авсангүй. Тэгээд тэр ингэж боджээ. Би батламж авахыг хүсч байхад өөр хүмүүс ч бас авахыг хүсэх байх, ингээд гараараа 10 ширхэг батламж бичээд юм худалдаж авсан хүнд өгөхөөр болов. Гэтэл 2 дахь өдөр нь бүх юмаа зарж чаджээ. Яагаад гэвэл хүмүүст түүний бодож олж, өөрөө зурсан батламж маш өхөөрдмөөр санагдсан учраас энэ охиныг урамшуулахыг хүсэж худалдаж авчээ. Тэгээд охин ээж аавынхаа найзууд гэх мэт хүмүүст хэлж ярьж мөнгө цуглуулж эхэлжээ. Гэтэл яаж ч цуглуулсан мөнгө нь 10 тор авч хүрэхээргүй л байлаа. Гэтэл охин бодож байгаад Билл Гейтст захиа бичжээ. Захиандаа юу гэж бичсэн бэ гэвэл "Хүндэт Билл Гейтс, Африкийн хүүхдүүд хэрвээ шумуулнаас хамгаалах торгүй бол үхнэ. Гэтэл тэд тор авах мөнгөгүй.

Хүмүүсээс сонсоход мөнгөнүүд Таны тэнд их байдаг гэнэ." гээд түүнд бас нэг батламж зурж захиандаа хийж явуулжээ. Билл Гейтс яасан гээч ? Тэр 3 сая доллар гаргаж энэ охины сайн үйлийг дэмжсэн. Ингэснээр 5 настай Катерин охин Африкийн 1 сая гаруй хүүхдийн амийг аварсан гэсэн үг. Тэгээд хэрвээ Та Африкт очвол тэнд байгаа олон олон шумуулны торны дотор талаас Катерин охины нэрийг харж болно. Одоо та нар юу гэж бодож байна ? Яагаад гэвэл Катерин охин гэнэн цайлган учраас дэлхий дээрх маш олон юмс маш хэцүү байдаг гэдгийг мэдэхгүй болохоороо ийм том ажил эхлүүлээд амжилттай болжээ гэж бодож байна уу ? Үгүй ! Яагаад гэвэл түүний хажууд байгаа том хүмүүс түүнд тусалсан учраас, эцэг эх нь хүүхдийнхээ далавчийг том болоход тусалсан учраас ! 4 сарын 6нд нэг ийм түүх бий болсон юм бол өдөр болгон хүүхэд бүрт яг үүн шиг мөрөөдөл, хийхийг хүсч буй зүйл гарч байгаа гэж би итгэдэг. Бид хүүхдэдээ анхаарлаа хандуулаад, эдгээр үнэн түүхүүдийг хүүхдэдээ ярьж өгөөд өөрийнх нь далавч хэр том болохыг мэдрүүлэх хэрэгтэй.

Жишээ нь 9 настай Герман хүүхэд Феликс 3 жилийн дотор 1 сая гаруй мод тарьсан. Икбал Масих (Iqbal Masih) хүү 4 настайдаа боолын хөдөлмөрт 6 хүрэхгүй доллараар худалдагдаад 6 настайдаа олон улсын байгууллагын шугамаар аврагдан суллагдаж, суллагдсанаасаа хойш 6 жилийн хугацаанд өөр шигээ 3000 гаруй хүүхдийг боолын хөдөлмөрөөс чөлөөлж, 12 настайдаа гэртээ харих замдаа хүүхдийг боолчлогчдод буудуулж нас баржээ. Гэвч энэ мэдээг үзсэн Канадын 12 настай сурагч Грейг (Craig Kielburger) “Би ч бас 12 настай яагаад түүн шиг хүүхдүүдийг чөлөөлөх ажил хийж болохгүй гэж” хэмээн бодсоноор хүүхдийг боолын хөдөлмөрөөс чөлөөлөх нийгэмлэг байгуулж, одоогоор тус нийгэмлэг Африк болон Өмнөд азийн 45 улсад 450 бага сургууль байгуулж, өдөр бүр 45000 нэн ядуу хүүхэд төлбөргүй суралцаж байна. Мэдээж бас Нобелийн шагналт Малала охин байна.

Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл хүүхдийн боловсрол бол хэл яриагаар дамжин бодож сэтгэхэд нь нөлөөлж байдаг. Хэлж ойлгуулах боловсрол бол бодож сэтгэх боловсролын суурь. Бидний ихэнхи эцэг эхчүүд өдөр тутамд хүүхэдтэйгээ ямар ч учир утгагүй бүтэцгүй үг хэллэгээр харьцаж байдаг. Утга учиргүй, бүтэцгүй үг хэллэг гэж юуг хэлээд байна? Зурагт үзэж болохгүй, явж шүдээ угаа, боль наадхаа тавь гэх мэт... Хүүхэд 3 наснаас эхлэн юм унших, сонсох, эргэцүүлэх дадалтай болох үндэс суурь тавигдаж байдаг. Гэвч нэг том асуудал тулгардаг нь 3 настай хүүхэд уншиж чадахгүй. Заавал том хүн уншиж өгөх шаардлагатай. Гэтэл өнөөгийн хүмүүс дэндүү завгүй гэдгээрээ дэндүү залхуугаа халхавчилдаг. Ингээд хүүхдийн хэл яриа, бодож сэтгэх сууриа тавих алтан үе өнгөрчихдөг. Ийм болохоор хүүхдүүддээ аль болох болсон бодит явдал, сургамжит түүх, үлгэр домог ярьж уншиж өгч, мэдэхийг хүссэн, хийхийг хүссэн ажил үйлд нь тусалж дэмжиж байх хэрэгтэй.
Далавчных нь том жижиг хүүхдийн чинь хэр өндөрт нисэхийг шийднэ. Харин хүүхдийн тань далавч хэр ургаж том болохыг эцэг эх та бид шийдэх нь байна шүү.

Хятад хэлнээс орчуулсан Ө.Энхжаргал

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Япончуудад зочид буудал хэрэггүй болжээ

2019-07-10

Гүйлтэд нь санаа зоволгүйгээр худалдаж авч болох 12 машин

2019-06-28

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Ирэх өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд

2019-07-21

Зөвшилцлийн ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргална

2019-07-18

Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард гэмт хэрэгтнүүд нуугддаг

2019-07-18

УИХ-ын гишүүдийг 108 болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг АН дэмжиж байна

2019-07-18

Зарим аймагт эх барих, эмэгтэйчүүдийн тасагт яаралтай тусламжийн сургалтын танхим нээжээ

2019-07-20

Дурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ

2019-07-19

Хятадад хачгаар дамждаг шинэ вирусын аюултай өвчин илэрчээ

2019-07-18

Улаанбаатарт ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ

2019-07-18

Д. Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд гуравдугаар байранд оржээ

2019-07-21

"Сүнс" /богино өгүүллэг/

2019-07-21

"Боржигин" биет бус өвийн их наадам болно

2019-07-21

Таны Англи хэлийг гайхалтайгаар сайжруулах шилдэг 17 кино

2019-07-19

Давсаар хийж болох гайхалтай лайфхакууд

2019-07-20

Зун цагийн зууш: Францын алдарт "Рататуй"-г хийж сурцгаая

2019-07-19

Эдгээрийг хийхээ больсноор би эрх чөлөөг мэдэрсэн!

2019-07-19

Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан

2019-07-18

Үндсэн Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар МАН, АН, Ерөнхийлөгч Х.Баттулга бүгд ойлголцолд хүрсэн

2019-07-19

Төрийн тэргүүн төсөлдөө ямар санаа агуулав

2019-07-19

“Цэц Үндсэн хуулийн төслийг дэмжихгүй байгаа”

2019-07-19

Ерөнхийлөгчийн төсөлд юу тусав?

2019-07-18

Жинхэнэ эр хүнд байх ёстой зан чанар

2019-07-20

“Хурган” дарга нар хамгийн их стресстүүлж байна

2019-07-19

Өлөн, шуналт, юм үзээгүй монголчууд шившгээ тарьжээ

2019-07-18

Авах гээхийн ухаанд суралцах нь...

2019-07-17

Бизнесээ удирдах ур чадвар олгох сургалтад урьж байна

2019-07-17

Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя

2019-07-16

“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа

2019-07-16

Мөнгөн гүүр эмнэлэг уралдаанч хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийнэ

2019-07-16

Европын холбооны комисс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

2019-07-18

БНСУ: Гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалыг албадан төлүүлнэ

2019-07-17

Балбад үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

2019-07-16

Энэтхэг сар руу сансрын хөлөг хөөргөхөө хойшлууллаа

2019-07-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Усыг нь уувал...

2019-07-18

Цайны замаар…

2019-07-16

Ухаарал...

2019-07-10

Тусгаар тогтнол...

2019-07-10

Мэлмий (өгүүллэг)

2019-07-14

Бөхийн эхнэрийн зовлон (өгүүллэг)

2019-06-30

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

ЖДҮХСангаас зээл олгох төслүүд шалгарлаа

2019-07-20

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр талын уулзалт хийв

2019-07-19

Малыг амьдаар нь экспортлох ашиг нүүрсний араас жагсана

2019-07-18

Төгрөгийн эсрэг ам.доллар, рублийн ханш суларч, юанийнх чангарав

2019-07-18

ЮНЕСКО–д бүртгүүлэх санаачлага Далай ээжийн эрэгт өрнөв

2019-07-19

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2019-07-18

Нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2019-07-18

Б.Номундарь: Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг томчуудаас илүү хийж чадна

2019-07-17
1:02:07

"Никитон 25" реалити шоу - 12 дахь өдөр

2019-07-20

Түрээсийн орон сууцанд хэрхэн хамрагдах вэ?

2019-07-19
58:49

"Никитон 25" реалити шоу - 11 дэх өдөр

2019-07-19
4:40

Монгол охинтой сууж хүүхэдтэй болсон ч нутгаа зорьсон Такума ийм тайлбар хийжээ

2019-07-18

Тарвага агнасан төрийн албан хаагчид хэрэг нээн шалгаж байна

2019-07-20

Австрали тивээр аялахгүй байх шалтгаанууд

2019-07-20

Зөвхөн хайртай залуудаа зориулж хийдэг бүсгүйчүүдийн үйлдэл

2019-07-20

Алдартай компаниудын төв байр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-07-19

Усанд сэлэлтийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна

2019-07-21

Унаач хүү нэг өрөө байраар шагнууллаа

2019-07-21

Какүрюү М.Ананд Хакүхог давбал башёд түрүүлнэ

2019-07-21

Төв аймгийн харъяат Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

2019-07-20

Мэргэжлийн гэрэл зурагчид биднийг хэрхэн хуурдаг вэ?

2019-07-20

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн

2019-07-19

Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг

2019-07-18

70-аад оны Токио хотын өнгө төрх Канад гэрэл зурагчны дуранд

2019-07-17

Өсвөр насны охидтой аав ээжүүдэд сануулах 15 зүйл

2019-07-18

Нэр нь тодроогүй баатрууд...

2019-07-18

Хүүхдээ эдгээр зүйлсийг хийхийг нь бүү хориглоорой!

2019-07-09

Охин үрээ хүчирхэг эмэгтэй болгож өсгөхийг хүсвэл дараах зүйлсийг анхаараарай

2019-07-05

Бие дааж 4 гадаад хэл сурсан миний нууц…

2019-07-20

Энэ онд 73 ЦЭЦЭРЛЭГ, 30 сургуулийн барилга ШИНЭЭР ашиглалтад орно

2019-07-18

Ш.Анхмаа: Энэ жил нийслэлийн боловсролын салбарт 182 төсөл хэрэгжиж байна

2019-07-18

Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэгийн 10 цогцолбор ашиглалтад орно

2019-07-18

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх гайхалтай нээлтүүд

2019-07-11

"Фэйсбүүк"-ийн шинэ крипто валютын тухай таны мэдэх ёстой бүх зүйл

2019-07-04

“Ub smart parking” thinkathon зохион байгуулагдлаа

2019-07-03

Цэцэрлэгийн бүртгэл маргааш эхэлнэ

2019-07-21

Бээжин хотын өдрүүд Улаанбаатар хотод боллоо

2019-07-21

Нийслэлчүүд авто замын түгжрэлээс сална

2019-07-21

Амьдралаа ч, асар том хүлгийг ч жолоодогч Т.Энх-амар бүсгүй

2019-07-21

Олны танил хүмүүс хэр өндөр байсан бэ?

2019-07-20

60,70-аад оны үеийн үзэсгэлэнт одод өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-07-16

Түүхэн хүмүүстэй адилхан алдартнууд

2019-07-11

Багадаа ноомой төрхтэй байсан алдартнууд

2019-07-07

Оюутолгой дахь “Рио тинто”-гийн зовинол

2019-07-19

Хувьцааны ханшны уналт нь Монголын талтай ямар ч хамаагүй, цэвэр "Рио Тинто"-гийн буруу

2019-07-18

Монголд дохио өгсөн Рио Тинтогийн мэдэгдэл

2019-07-16

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ

2019-07-16

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.02%
Ши Жиньпин (БНХАУ)
16.54%
Дональд Трамп (АНУ)
4.33%
Ангела Меркель (ХБНГУ)
3.17%
Шинзо Абэ (Япон)
3.17%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.79%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.06%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.87%
Нарендра Моди (Энэтхэг)
0.38%
Хаан Салман (Саудын Араб)
0.38%
Эммануэль Макрон (Франц)
0.19%
Тереза Мэй (Их Британи)
0.1%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,380

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,061

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,322

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,262