“Хавдрын эсрэг үндэсний аян- 2019” Хөвсгөл аймагт үргэлжилж байна

“Хавдрын эсрэг үндэсний аян- 2019” Хөвсгөл аймагт үргэлжилж байна

Хавдар өвчин нэг л өглөө сэрэхэд үүсдэг өвчин биш юм. Эрт шатанд нь болон хавдрын урьтал эмгэгийг илрүүлж чадвал Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болохгүй байх боломжтой. Иймд олон нийтийн дунд хавдар өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэг мэдээлэл олгох, зорилтот бүлгийн иргэдийг цогц үзлэг шинжилгээнд хамруулах, үндэсний хэмжээний аян өрнүүлэх ажлыг ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-тэй хамтран энэ онд ес дэх жилдээ хэрэгжүүлж байна.

Энэ жилийн хувьд тус аяныг Нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнгөрөгч 5-р сард Хан-Уул дүүрэгт амжилттай эхлүүлсэн юм. Эхний зогсоол болох Хан-Уул дүүрэгт 1,200 гаруй иргэнийг хамруулж чадсан аяны багийнхан өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт ажилласан. Тэгвэл энэ долоо хоногт буюу өчигдрөөс эхлэн аяны баг Хөвсгөл аймагт ажиллаж эхэллээ.

Хөвсгөл аймаг дахь тус аяны нээлтэд аймгийн удирдлагууд, Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл оролцож, аяныг хэрэгжүүлэгч талуудад талархал дэвшүүлэн, Хөвсгөлчүүдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм. Аяны хүрээнд уламжлал ёсоор зорилтот бүлгийн иргэдийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг шинжилгээнд хамруулж, олон нийтэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл олгох, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулна. Өнгөрсөн хугацаанд Хөвсгөл аймагт тус аян 5 удаа хэрэгжиж байсан бөгөөд энэ жил 6 дахь жилдээ хэрэгжиж буйд аймгийн ард иргэд тун их талархаж, тэдний хүсэн хүлээдэг аян болтлоо танигджээ. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг найман жилийн турш хэрэгжүүлэхдээ хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулаад зогсохгүй төрөөс анхаарлаа хандуулах түвшинд ач холбогдлыг нь олон нийтэд таниулж  чадсан нь энэхүү аяны хамгийн том үр дүн гэж зохион байгуулагчид онцолж байлаа. 

Хөвсгөл аймгийн хувьд сүүлийн 5 жилийн байдлаар 1316 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, хорт хавдраас үүдэлтэй 1017 хүн нас барсан байна. Ерөнхийдөө Хөвсгөл аймаг 100,000 хүн амд ногдох зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлөөр 12-т жагсаж байгаа бөгөөд элэг, ходоод, уушигны өмөнгийн өвчлөл нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байдаг аж.

Хавдар өвчнийг эрт үед нь илрүүлж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд аяны үзлэг оношилгоогоор хавдрын эхний үе шатандаа оношлогдон цаг алдалгүй эмчилгээ хийлгэн эрүүл саруул болсон иргэд олон байдаг билээ. Энэ жилийн хувьд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы сүүлчийн зогсоол Хөвсгөл аймаг бөгөөд 6-р сарын 17-ноос эхлэн 5 хоногийн турш эмч нарын баг тус аймагт ажиллах юм.

Энэ дашрамд дурдахад, өнгөрсөн найман жилийн хугацаанд  аяны багийнхан 72,440 км зам туулан Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилласан бөгөөд нийт 120 мянга гаруй иргэнийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулан, 596 яаралтай мэс ажилбар хийж, амьдрал бэлэглэсэн юм. Мөн тус аяны хүрээнд 10,000 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулсан байна. Аяныг хамтран хэрэгжүүлэгч, ХААН Банк Сангийн хувьд өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлээд зогсохгүй, аяныг хэрэгжүүлэх бүхий л зохион байгуулалтад хамтран ажиллаж, орон нутгийн 2,700 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн болгож бэлтгэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.

Та, бид хавдраас урьдчилан сэргийлж чадна!

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

ЮНЕСКО–д бүртгүүлэх санаачлага Далай ээжийн эрэгт өрнөв

2019-07-19

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2019-07-18

Нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2019-07-18

Б.Номундарь: Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг томчуудаас илүү хийж чадна

2019-07-17

Зөвшилцлийн ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргална

2019-07-18

Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард гэмт хэрэгтнүүд нуугддаг

2019-07-18

УИХ-ын гишүүдийг 108 болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг АН дэмжиж байна

2019-07-18

Амрыг бодож, аяыг дагадаг Ерөнхийлөгчийн үед төр ялзардаг жамтай

2019-07-17

Бие дааж 4 гадаад хэл сурсан миний нууц…

2019-07-20

Энэ онд 73 ЦЭЦЭРЛЭГ, 30 сургуулийн барилга ШИНЭЭР ашиглалтад орно

2019-07-18

Ш.Анхмаа: Энэ жил нийслэлийн боловсролын салбарт 182 төсөл хэрэгжиж байна

2019-07-18

Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэгийн 10 цогцолбор ашиглалтад орно

2019-07-18

Европын холбооны комисс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

2019-07-18

БНСУ: Гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалыг албадан төлүүлнэ

2019-07-17

Балбад үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

2019-07-16

Энэтхэг сар руу сансрын хөлөг хөөргөхөө хойшлууллаа

2019-07-15

Япончуудад зочид буудал хэрэггүй болжээ

2019-07-10

Гүйлтэд нь санаа зоволгүйгээр худалдаж авч болох 12 машин

2019-06-28

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Мэргэжлийн гэрэл зурагчид биднийг хэрхэн хуурдаг вэ?

2019-07-20

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн

2019-07-19

Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг

2019-07-18

70-аад оны Токио хотын өнгө төрх Канад гэрэл зурагчны дуранд

2019-07-17
1:02:07

"Никитон 25" реалити шоу - 12 дахь өдөр

2019-07-20

Түрээсийн орон сууцанд хэрхэн хамрагдах вэ?

2019-07-19
58:49

"Никитон 25" реалити шоу - 11 дэх өдөр

2019-07-19
4:40

Монгол охинтой сууж хүүхэдтэй болсон ч нутгаа зорьсон Такума ийм тайлбар хийжээ

2019-07-18

ЖДҮХСангаас зээл олгох төслүүд шалгарлаа

2019-07-20

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр талын уулзалт хийв

2019-07-19

Малыг амьдаар нь экспортлох ашиг нүүрсний араас жагсана

2019-07-18

Төгрөгийн эсрэг ам.доллар, рублийн ханш суларч, юанийнх чангарав

2019-07-18

Зарим аймагт эх барих, эмэгтэйчүүдийн тасагт яаралтай тусламжийн сургалтын танхим нээжээ

2019-07-20

Дурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ

2019-07-19

Хятадад хачгаар дамждаг шинэ вирусын аюултай өвчин илэрчээ

2019-07-18

Улаанбаатарт ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ

2019-07-18

Тарвага агнасан төрийн албан хаагчид хэрэг нээн шалгаж байна

2019-07-20

Австрали тивээр аялахгүй байх шалтгаанууд

2019-07-20

Зөвхөн хайртай залуудаа зориулж хийдэг бүсгүйчүүдийн үйлдэл

2019-07-20

Алдартай компаниудын төв байр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-07-19

Төв аймгийн харъяат Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

2019-07-20

Хүй долоо худагт "Их хурд" наадам болж байна

2019-07-20

“Их хурд-8” наадмын хөтөлбөр

2019-07-19

Олон улсын "Аравт" морин цэргийн уралдаан Монголд болно

2019-07-19

Мэлмий (өгүүллэг)

2019-07-14

Бөхийн эхнэрийн зовлон (өгүүллэг)

2019-06-30

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

Т.Гантөмөр: Гүүрэн гарцнуудын цахилгаан шатыг хариуцах хоёр ээлжийн ажилтан ажиллуулна

2019-07-20

Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2019-07-20

"Шөнийн цагаар тогоо хуримтлуулаад өдөрт нь цахилгаан зарцуулалгүй дулаан ялгаруулах боломжтой"

2019-07-20

Олон улсын математикийн олимпиадад Монголын баг 116 орноос 26-р байранд оржээ

2019-07-20

Жинхэнэ эр хүнд байх ёстой зан чанар

2019-07-20

“Хурган” дарга нар хамгийн их стресстүүлж байна

2019-07-19

Өлөн, шуналт, юм үзээгүй монголчууд шившгээ тарьжээ

2019-07-18

Авах гээхийн ухаанд суралцах нь...

2019-07-17

Давсаар хийж болох гайхалтай лайфхакууд

2019-07-20

Зун цагийн зууш: Францын алдарт "Рататуй"-г хийж сурцгаая

2019-07-19

Эдгээрийг хийхээ больсноор би эрх чөлөөг мэдэрсэн!

2019-07-19

Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан

2019-07-18

Олны танил хүмүүс хэр өндөр байсан бэ?

2019-07-20

60,70-аад оны үеийн үзэсгэлэнт одод өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-07-16

Түүхэн хүмүүстэй адилхан алдартнууд

2019-07-11

Багадаа ноомой төрхтэй байсан алдартнууд

2019-07-07

Өсвөр насны охидтой аав ээжүүдэд сануулах 15 зүйл

2019-07-18

Нэр нь тодроогүй баатрууд...

2019-07-18

Хүүхдээ эдгээр зүйлсийг хийхийг нь бүү хориглоорой!

2019-07-09

Охин үрээ хүчирхэг эмэгтэй болгож өсгөхийг хүсвэл дараах зүйлсийг анхаараарай

2019-07-05

Таны Англи хэлийг гайхалтайгаар сайжруулах шилдэг 17 кино

2019-07-19

Ц.Түвшинжаргал: Зурахгүй л бол тал биегүй юм шиг дутууддаг

2019-07-19

“Элсэн уран баримал-2019” наадамд Ц.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр эзэлжээ

2019-07-17

Рэппэр Gee, дуучин Наки нарын хамтран дуулсан “Happy Аав” дууны клип цацагдлаа

2019-07-17

Үндсэн Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар МАН, АН, Ерөнхийлөгч Х.Баттулга бүгд ойлголцолд хүрсэн

2019-07-19

Төрийн тэргүүн төсөлдөө ямар санаа агуулав

2019-07-19

“Цэц Үндсэн хуулийн төслийг дэмжихгүй байгаа”

2019-07-19

Ерөнхийлөгчийн төсөлд юу тусав?

2019-07-18

Оюутолгой дахь “Рио тинто”-гийн зовинол

2019-07-19

Хувьцааны ханшны уналт нь Монголын талтай ямар ч хамаагүй, цэвэр "Рио Тинто"-гийн буруу

2019-07-18

Монголд дохио өгсөн Рио Тинтогийн мэдэгдэл

2019-07-16

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ

2019-07-16

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Бизнесээ удирдах ур чадвар олгох сургалтад урьж байна

2019-07-17

Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя

2019-07-16

“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа

2019-07-16

Мөнгөн гүүр эмнэлэг уралдаанч хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийнэ

2019-07-16

Усыг нь уувал...

2019-07-18

Цайны замаар…

2019-07-16

Ухаарал...

2019-07-10

Тусгаар тогтнол...

2019-07-10

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх гайхалтай нээлтүүд

2019-07-11

"Фэйсбүүк"-ийн шинэ крипто валютын тухай таны мэдэх ёстой бүх зүйл

2019-07-04

“Ub smart parking” thinkathon зохион байгуулагдлаа

2019-07-03

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.02%
Ши Жиньпин (БНХАУ)
16.54%
Дональд Трамп (АНУ)
4.33%
Ангела Меркель (ХБНГУ)
3.17%
Шинзо Абэ (Япон)
3.17%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.79%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.06%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.87%
Нарендра Моди (Энэтхэг)
0.38%
Хаан Салман (Саудын Араб)
0.38%
Эммануэль Макрон (Франц)
0.19%
Тереза Мэй (Их Британи)
0.1%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,380

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,061

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,322

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,262