Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм.
Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байгаа юм.
 
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын албаны хүмүүс оролцлоо.
 
НЭЭЛТИЙН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Энд цугласан хүндэт ноёд оо, зочид,  анд нөхөд өө.
 
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамыг нээх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд баяр хүргэж, мэндчилье.
Та бид өнөөдөр Монгол-Киргизийн харилцааны түүхэн ач холбогдолтой томоохон үйл явдлын гэрч болохоор энд цуглаад байна. Монгол Улсын төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Киргиз улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Элчин сайдын яамны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байгаа нь Монгол-Киргизийн найрамдалт харилцаанд манай улс ихээхэн ач холбогдол өгч буйн тод илрэл гэдгийг онцлон тэмдэглэж байна. Манай хоёр ард түмэн парламентын засаглалыг сонгон авч, нийгмийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэн хөгжүүлэхдээ мэдлэг туршлагаасаа харилцан суралцдаг сайхан уламжлал тогтоод байна.
 
Өнөөгийн олон улсын харилцааны чиг хандлага эрчимтэй даяаршил дунд бид харилцааны түүхэн уламжлал, итгэлцэлдээ тулгуурлан илүү ойр дотно байж, хамтран хөгжих шаардлага хэрэгцээ мөн тулгарч байна.
 
Монгол-Киргизийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж бидний өмнө нээлттэй байна. Энэхүү боломжийг бодит ажил хэрэг болгоход, нэн ялангуяа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсын Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэж, гүүр болон ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс Киргиз улсын нийслэл Бишкек хотноо Элчин сайдын яамаа нээхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон бусад холбогдох дэмжлэг үзүүлсэн Киргиз анд, нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ийнхүү Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээснийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын хамтаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдын яамны хаяг, самбарыг байрлууллаа.
Киргиз улсад суух Ерөнхий консулын газар 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд улс орноо төлөөлөх, суугаа улсын Засгийн газартай хэлэлцээ хийх зэрэг зөвхөн Элчин сайдын яамны хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй байв. Өнөөдөр ийнхүү Элчин сайдын яам болсноор аливаа нэмэлт зардал гаргахгүйгээр үйл ажиллагаа явуулж, дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

Podcast news - Цаг үе (2019.09.19)

2019-09-19

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.18)

2019-09-18

Podcast news - Цаг үе (2019.09.18)

2019-09-18

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.17)

2019-09-17

Хэрэг хуучирдаггүйн учир буюу нэхэн тоолох хугацаа

2019-09-19

Ард нийтийн санал асуулга: МАН-ын тулгалт уу, ард түмний сонголт уу

2019-09-19

Хууль зүйн салбарын ХӨГЖЛИЙН дараагийн ШАТ

2019-09-17

АТГ АН-ын дарга С.Эрдэнэд хэрэг үүсгэн шалгах шаардлаггүй гэж үзжээ

2019-09-17

Д.Ганхуяг: Зөв хооллолт хүнийг дотроос нь эрүүлжүүлнэ

2019-09-19

Х.Баттулга: ДЭМБ-ын зорилтыг хэрэгжүүлэхэд өрхийн эмнэлгүүд чухал үүрэг гүйцэтгэж байна

2019-09-18

Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

2019-09-18

“Салхинцэцэг” өвчний халдвараас сэргийлэх зөвлөмж

2019-09-17

"Windows 10"-ийн шинэчлэлт хийсэн комьпютерүүд интернетэд холбогдох боломжгүй болжээ

2019-09-18

"Google" компани шинэ ухаалаг утсаа ирэх сарын 15-нд танилцуулна

2019-09-18

Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна

2019-09-12

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

2019-09-11

Итгэ, гэхдээ шалга

2019-09-19

Ж.Эрдэнэбат МАН-аас УИХ-д нэр дэвшиж чадахааргүй болжээ

2019-09-19

Улаан-Үдэд баривчилгаа үргэлжилж байна

2019-09-18

УИХ-ын 47 гишүүн ээлжит бус сонгууль явуулахын төлөө гарын үсэг зуржээ

2019-09-18

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг бүх банканд адил 24 хүртэл сар болгох чиглэл өгчээ

2019-09-19

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

2019-09-18

С.Даваасүрэн: Үнэт цаасны зах зээл дээр 28 жил үзэгдээгүй тэсрэлт бий болсон

2019-09-18

О.Эрдэмбилэг: Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хадгална

2019-09-17

Голомт банк “Global investor” арга хэмжээг зохион байгууллаа

2019-09-18

Монгол Улсад суугаа элчин сайдууд, төлөөлөгчид хөлбөмбөгийн аваргуудаа 10 дахь жилдээ тодрууллаа

2019-09-18

"Итгэл найдвар, боломж - Улаанбаатар 2019" амжилттай зохион байгуулагдлаа

2019-09-18

Цэнхэр дэлгэцийн хамгийн алдартай машинууд

2019-09-17

Дулааны шугам сүлжээний ажилтай холбоотойгоор зарим нийтийн тээврийн маршрутад түр хугацаагаар өөрчлөлт орно

2019-09-19

Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг боловсрууллаа

2019-09-19

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

2019-09-19

“Амгалан” амаржих газрын ойр орчмын баар, зочид буудлын согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

2019-09-19

Хэрхэн эрүүл давс сонгох вэ?

2019-09-18

Дотно харилцааны талаарх худал зүйлс

2019-09-17

Хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой насыг 34 гэж тогтоожээ

2019-09-17

Уншсан бүхнээ тогтоох 8 шилдэг арга

2019-09-14

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Монгол элдэв зураг №60 (95 фото)

2019-09-14

Элдэв зураг (70 фото) №625

2019-09-13

Ердийн зүйлсийг ер бусын өнцгөөс харвал...

2019-09-12

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

5G сүлжээг дэмждэг ухаалаг утаснууд Хятадад худалдаанд гарч эхэллээ

2019-09-19

АНУ-ын тагнуул асан Эдуард Сноуден “WhatsApp”, “Telegram” аппликэйшнүүдыг ашиглаж болохгүйг анхааруулжээ

2019-09-19

Дэлхийн хамгийн том 10 банкийг шалгаруулжээ

2019-09-18

Саудын Араб Ираныг газрын тосны байгууламж руу нь халдсан болохыг баримттайгаар нотолно гэв

2019-09-18

Хүнд насаа хэлдэггүйн учир...

2019-09-17

Гадныхан орон гэргүйчүүдтэй хэрхэн "тэмцдэг" вэ?

2019-09-16

Дэлхийн бүх хүнийг тэрбумтан болгох солир

2019-09-16

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд

2019-09-16

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Дуучин А.Мөнгөншагай автын ослоор амиа алджээ

2019-09-08

Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хүүхдүүд

2019-09-08

Жастин Бибер алдар нэр амьдралыг нь хэрхэн сүйтгэсэн болохыг харуусан дурсав

2019-09-05

Ажилд авах боломжгүй гэсэн бичиг 4 тэрбум ам.долларын чек болон хувирсан нь

2019-09-19

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2019-09-19

Монгол Улсын цөмийн статус...

2019-09-19

10 жилийн дараа Монголдоо амьдраад төрсөн бодол минь

2019-09-18

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019-09-18

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ

2019-09-12

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газарт самар бэлтгэж, ашиглахыг хориглоно

2019-09-09

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой хөдлөшгүй баримтууд байна

2019-09-18

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Х.Тэмүүжин УИХ-ын болон ерөнхийлөгчийн зөрчилдөөнийг ингэж шүүмжлэв

2019-09-18

"Гацуурт"-ын Л.Чинбат Дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өгч, хоёр холбоо гэх хагарал дууслаа

2019-09-18
1:38:28

"Улаанбал" нэвтрүүлэгт Э.Бат-Үүл оролцов

2019-09-18

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Э.Цэндбаатар ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангав

2019-09-19

Э.СУМЪЯА: Би хүмүүсийн харааж зүхэж байгаа харцнаас айж байна

2019-09-18

Ц.Амарсанаагийн дараагийн учраа нь Антонио Карусо

2019-09-18

Манай 3 боксчин дараагийн учраагаа ялбал медалийн төлөө өрсөлдөнө

2019-09-17

Хууль бус алт олборлолтыг зогсоов

2019-09-19

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ

2019-09-13

Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

2019-09-11

Стратегийн ордыг ашиглахдаа үр ашгийн дийлэнхийг ард түмэнд ногдуулна

2019-09-11

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

“70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2019-09-17

Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг дэхь Буддын шашны түүх дурсгалт газруудыг үзнэ

2019-09-16

“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо өлгийдөн авлаа

2019-09-15

Хотын дарга аа, нийтийн тээврийн тоогоо нэмээч!

2019-09-18

Сайжруулсан түлш утааг 50 хувиар бууруулна гэдэгт иргэд итгэхгүй байна

2019-09-18

Хүүхдээ золионд гаргах хариуцлагагүй "томчууд"

2019-09-17

Спиннингээр хичээллээд 45 хоногийн хугацаанд 20 кг жинг хаях боломжтой

2019-09-17

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.89%
Ши Жиньпин (БНХАУ)
15.75%
Дональд Трамп (АНУ)
4.91%
Шинзо Абэ (Япон)
3.5%
Ангела Меркель (ХБНГУ)
2.89%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.62%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.94%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.94%
Нарендра Моди (Энэтхэг)
0.74%
Эммануэль Макрон (Франц)
0.34%
Хаан Салман (Саудын Араб)
0.27%
Тереза Мэй (Их Британи)
0.2%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,443

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,230

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,365

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,298