Бүргэд...

Хөх тэнгэрийн мандалд хурд хүч эр зоригоороо эн зэрэгцэх дайсангүй хүрэн бүргэд, тал нутгийн хөндийд танхил хүлгийн зоон дээр эрч хүч эрх чөлөөгөөрөө гайхуулж ирсэн  хөх монгол эрчүүд хоёрт ижил төстэй юм зөндөө бий. Тиймдээ хүн төрөлхтөн эрт дээр үеэс уулын хүрэн бүргэдээр сүр сүлд хийморь туг далбаагаа билэгдэж ирсэн төдийгүй бүргэд шиг эрэмгий дайчин  зоригтой талын хөх монгол эрсээс үргэлж зүрхшээж хана хэрэм ч босгож ирсэн түүхтэй.

Уулын хүрэн бүргэд эрийн цээнд хүрч үүрдийн хань ижилээ олж сонгохдоо өөрийн хурд хүчний гайхамшигт  хувилбаруудыг эмэгчин бүргэддээ агаарт үзүүлж уяраагаад  үнэнч байхын баталгаа болгож гар савруунаасаа хоёул барилцан газрын энгэр рүү хар хурдаар доошилсоор газар мөргөдгийн даваан дээр халин дээш нисэн хавцал өндрийн оройд очин харгана бут өд сөдөөр өрх гэр үүрээ засч хосоороо амьдарч эхэлдэг нь насан туршдаа хамтдаа амьдрах хүмүүн ёсны үнэнч хосуудтай адил.

Бүргэдийн ороо нэгдүгээр сараас эхлэж гурав дөрвөн сарын эхээр өндөглөж эмэгчин бүргэд өндгөө хоёр сар шахам дарсны дараагаар ангаахайлдаг.  Эр нь идэш хоол олохоор ан авд мордож, эм нь үүрээ сахин үрсээ тэжээн үлдэж дэгдээхэйгээ бараг ой хүртэл нь хараа хяналтандаа байлгаж харж ханддаг нь өрх гэр бидний өдөр тутмын амьдрал шиг.

Бүргэд өд сөд нь ургаж гүйцээ ч үгүй дөнгөж тэнтэр тунтар гишгэлж байгаа  дэгдээхэйгээ дэвүүлж сургахын тулд өлсгөж өлсгөж байгаад   үүрнээсээ хадны гүн хавцал руу түлхэж унагаан араас нь анхааралтай ажиглан жингүйдэлд өөрөөр нь нисгэсээр яг газар унан няцардагийн даваан дээр ганц шүүрээд далавчин дээрээ суулган үүрэндээ авчраад дасгал сургуулиа давтан давтан хийлгэдэг нь  хайраа дотроо хадгалж хатаа гаднаа үзүүлж, эрхийг бус бэрхийг сургадаг эжий аавтай маань ч төстэй. Үүний дараагаар идэш хоолоо олох, ан ав хийх арга ухаанд сургахын тулд дутуу шархдуулсан туулай, тарвага зэргийг барьж авчираад мөн дээрхи маягаар сургана.

Бүргэдийн хараа хурд онцгой гойд бөгөөд эрдэмтдийн судалснаар бүргэд довтлох үедээ секундэд 150 метр хурдалж, таван км-ын өндөр дээрээс таван см-ын хэмжээтэй чүдэнзний хайрцаг шиг зүйлийг ч харах чадвартайг тогтоосон нь өндрөөс өндөрт нисч яваа бүргэд айлын тооноор өнгийгөөд гэрийн эзний аяган доторхи хялгасыг ч хардаг хэмээн бага байхад бүргэдийн хурц хараатайг шагшран магтдаг байсан хөгшчүүдийн аман ярианаас нэг их хол зөрөхгүй байна. Ан хийхдээ бүргэд аль болохоор өөрөөсөө том амьтан руу довтолж өөрийхөө хурд хүч эр зоригийг үргэлж сорьж байдаг амьтан.

Бүргэд хэдийгээр шувуудын хаан ч эрийг нас дарж уулыг цас дарахын адилаар дөч хүрээд ирэхээр бүргэдийн хумс нь ургасаар байгаад уян хатан мохоо болж, хошуу нь улам тахийсаар  байгаад хоол хүнсээ барьж  идэж  чадахаа больж, далавч нь ч хүнддэж даагдахаа больж  өд сөд нь хэт өтгөрч ургасаар дүүлэн нисч чадахаа больсноор урьдын шиг эрч хүч хурд үгүй болж үхэх, сэхэх гэсэн хоёрхон сонголттой тулгардаг байна.  Ямарч бүргэд үхэх бус, сэхэх замыг сонгож таван сарын турш маш хүнд хэцүү сорилт өөрчлөлтийн замыг туулж байж өөрөө өөрийгөө дахин амиллуулж чаддаг.

Тэрээр өндөр уулын оройд өөрийн төрж өссөн үүрэндээ нисэн очиж, хатаж мохсон хошуугаа хад чулуунд хайр найргүй хага цохиж унагаана. Хошуугаа шинээр ургахыг хүлээж идэш хоол ч үгүй олон хоног хүлээж шинэ залуу хошуу соёлж ургамагц хуучирч мохсон хумснуудаа хошуугаараа зулгаасаар байгаад бүгдийг нь мулталж салгаж хаядаг. Шинээр хумсаа ургахыг хүлээж ургаж гүйцсэний дараа хумсаараа цээжнийхээ болон далавчныхаа даагдахаа больсон өд сөдийг бүгдийг нь зулгаан хаяж эхээс төрсөн үеийн шигээ улаан нялга амьтан болж өвлийн хүйтэн өлсгөлөн зовлонг таван сар тарчилж зовон өнгөрөөснөөр нэг л өдөр өд сөд нь дахин ургаж өндөр тэнгэртээ шинэ хүч хурдаар дүүлэн нисэж дахин амилснаар дахиад гуч дөчин жил шинэ амьдралаар амьдардаг цорын ганц амьтан юм.

Урт удаан аз жаргалтай эрүүл энх зөв сайхан амьдрахын тулд бидэнд бүргэд шиг өөрчлөгдөх шинэчлэгдэх шаардлага үргэлж тулгарч байдаг бөгөөд үүний тулд ямарч зовлон бэрхшээлийг даван туулж муу дадал зуршил зан характераас эхлээд бүхий л муу муухай бүгдийг бие сэтгэлээсээ авч хаяснаар амьдралыг өөдрөгөөр дахин шинээр харж эхлэх хөх монгол эрчүүд мань мэтээс авхуулаад олон олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Сүлд мэт өндөрт гялалзах ч үхэж төрөх нь үл үзэгдэх, сүнс мэт орчлонг хэрэх ч өдөлж сөдөлсөн үүрээ эргэх, сүг мэт өлсөж туйлдавч залуу арсланг заамдаж наж могойг ч няцлах, уулын хүрэн бүргэд чи талын хөх монгол эртэй тавилан заяа нэг бус уу.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ц.Нямдорж сайдыг огцруулахаар лам залжээ

2019-06-18

Хүчингүй тамгаар дөрвөн тэрбумын төсөв батлах гэж байна гэв

2019-06-18

Д.Тогтохсүрэнг чөлөөлж, Б.Бат-Эрдэнийг баталлаа

2019-06-18

Зон олны намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ

2019-06-18

Монгол жиү жицүч “Их дуулга”-д анх удаа түрүүлэв

2019-06-18

Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн ААШТ маргаашнаас эхэлнэ

2019-06-18

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор "Буудлагын тэмцээн" болж өндөрлөлөө

2019-06-18

Бөхчүүд гал, галаараа жигдэрч байна

2019-06-18

Аав минь…

2019-06-19

Ээж охин хоёр...

2019-06-17

Миний ээжийн Сантын нутгаар...

2019-06-17

Эцэг, эхдээ элэгсэг ханд. Энэ л буян...

2019-06-15

Амжилтанд хүрэхээсээ өмнө санаанд оромгүй ажил хийдэг байсан одод

2019-06-10

XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны амьдралын түүх

2019-06-06

Хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэйгээр Рианна тодров

2019-06-05

Эдгээр одод хосууд байсан гэдгийг мэдэх үү?

2019-05-29

Улаанбаатарт Парис хотын нэрэмжит талбай байгуулахаар тохиролцлоо

2019-06-19

Зуслангийн болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ

2019-06-19

Нийслэлийн төрийн албан хаагчдын үйл ажиллагаа дотоод хяналттай болно

2019-06-19

Хар тамхи ба Цэнхэр Паспорт

2019-06-18

Мэдрэмжгүй хайнга эрчүүд цөөхөн байгаасай...

2019-06-18

Насны зөрүүтэй хосуудад...

2019-06-18

Эхнэртээ базуулж буй он жилүүд

2019-06-17

Австралид байгаа монголчуудын үнэн төрх

2019-06-17

Г.Содбаяр: Ганцаардахгүйгээр сайн уран бүтээл гарна гэж байхгүй

2019-06-18

“Азийн ардын урлагийн их наадам”-ын шилдгүүд тодорлоо

2019-06-18

Хийсэн зүйлийг нь буруутгах аргагүй 10 эсрэг дүр

2019-06-18

Бүтээн туурвих ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭЗЭД

2019-06-18

Да Винчигийн сэдэж байсан итгэмээргүй дэвшилтэт 10 технологи

2019-06-10

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

2019-06-06

"Apple" компани “iTunes”-ээс татгалзжээ

2019-06-04

Тавдугаар сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд

2019-05-30

Б.Батсүрэн: Зээлийн хүү 2012 оноос хойш хамгийн доод түвшинд буюу 16.9 хувьд хүрсэн

2019-06-18

“АНУ-ын аж ахуйн жагсаалт" гэж юу вэ?

2019-06-18

Монголын банкнуудын хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж дуустлаа ОУВС санхүүжилтээ түтгэлзүүлжээ

2019-06-17

Монголбанкны мэдэгдэл

2019-06-17

ЭЕШ өгч буй сурагчид журмаа мэдэхгүй байна гэв

2019-06-17

ЭЕШ-ыг дүгнэх шилэн технологи амжилттай боллоо

2019-06-17

ЭЕШ-ын дүнг газар дээр нь шалган танилцуулж байна

2019-06-17

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

2019-06-17

Японы ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна

2019-06-18

Д.Трамп Ким Жoн Унаас захидал хүлээн авжээ

2019-06-12

Германы элсэн шилтгээн Гиннесийн дээд амжилт тогтоолоо

2019-06-08

В.Путин: Зеленскийг ямар хүн гэдгийг би мэдэхгүй, сайн л жүжигчин юм шиг билээ

2019-06-08

Онгоцны нисгэгч залуугийн "ажил дээрээ" дарсан гайхалтай гэрэл зургууд

2019-06-18

19-р зууны үеийн жихүүдэс төрүүлэм хөрөг зургуудын нууц

2019-06-17

Хүүхдийн төсөөлөл дэлхийн хаана ч хязгааргүй байдгийг батлах зургууд

2019-06-17

Барилгын ажлыг "халтуурдаж" хийсний хөгжилтэй үр дүнгүүд

2019-06-16

“Хавдрын эсрэг үндэсний аян- 2019” Хөвсгөл аймагт үргэлжилж байна

2019-06-18

Хүссэн бүх контентоо SkyGO-өөс үзээрэй!

2019-06-18

Капитрон банк салбарынхаа 95 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээний цомыг өргөлөө

2019-06-17

‘’Эко констракшн’’ ХХК-ийн хамт олон Өнөр бүл хүүхдийн асрамжийн төвд 10 сая төгрөг хандивлалаа

2019-06-17

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

"Сумын төв дээр" /өгүүллэг/

2019-05-26

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

МЭДЭГДЭЛ

2019-06-19

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар “Таван толгой түлш” ХХК-д ажиллалаа

2019-06-18

Сайжруулсан шахмал түлшийг энгийн зууханд зургаан кг-ийг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьдаг нь батлагджээ

2019-06-18

Армандо Торрес: Оюу Толгойн гэрээг өөрчлөх боломжгүй

2019-06-18

Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна

2019-06-18

Голуудын усны түвшин эрс нэмэгджээ

2019-06-18

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 156 сая төгрөгийн үнэлгээтэй техник хэрэгслийг улсын орлого болгоно

2019-06-17

Улаанбаатар-Лүн, Дундговь аймгийн Сайнцагаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

2019-06-17

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Хамгийн их борлуулалттай 10 орос машиныг тодруулжээ

2019-06-14

Зовлонгүйгээр жолоо барихад тань туслах зааврууд

2019-06-10

ОХУ-ын ерөнхийлөгч Путины унадаг тансаг зэрэглэлийн "Аурус" хүлгийг танилцуулж байна

2019-05-23

ЭЕШ-д шууд засалтын шилэн технологи ашигладаг боллоо

2019-06-18

Биед хамгийн ашиг тустай хатаасан жимснүүд

2019-06-18

Монголд анх удаа "Ротаблатор эмчилгээ"-г хийлээ

2019-06-18

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье

2019-06-18

СХД-ийн АН-ын гишүүд С.Эрдэнийг огцрохыг шаардав

2019-06-18

С.Чинзориг: Би сүүлийн хагас жил архи уугаагүй

2019-06-18

Цэнгээний газарт мансуурсан этгээдүүдийг илрүүлжээ

2019-06-18

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкинд зээлээ төлөхгүй байгаа 7-8 компанийг хуулийн байгууллагаар шалгуулна

2019-06-18

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

С.Жавхлан гишүүн хуулийн төсөл санаачиллаа

2019-06-18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

2019-06-18

Үндсэн хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхийг 98.4 хувийн саналаар дэмжлээ

2019-06-18

Шүүгч, хуульч хоёр ШЕЗ-ийн гишүүнд өрсөлдөнө

2019-06-18

Хүүхдийн "Сэвлэг үргээх ёслол"-д хүн бүрийг урьдаггүй

2019-06-14

Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд ээж аавын яаран анхаарах 9 зүйл

2019-06-12

Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай

2019-06-03

Багадаа эцэг эхийн хайраар дутагдаж өссөн хүний 10 шинж

2019-05-26

Хамгаалалтын хэрэгслийг зүгээр ч нэг зохиогоогүй болохыг баталсан 16 тохиолдол

2019-06-18

Түүхийг өөр өнцгөөс харах боломжийг олгосон археологийн 10 олдвор

2019-06-18

Улс орнуудын оногдуулдаг хачирхалтай торгуулиуд

2019-06-17

Түүхэн дэх хамгийн их цус урсгасан 10 тулалдаан

2019-06-17

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яагаад хоорондоо нөхөрлөх боломжгүй вэ?

2019-06-18

Сарын тэмдгийн үеэр эдгээр шинж тэмдгүүдийг тоохгүй орхиж болохгүй

2019-06-18

Нүүрийг "сэрээж", хаван буулгах хялбар дасгалууд

2019-06-17

Эмэгтэй хүнээс хэзээ ч асууж болохгүй 20 асуулт

2019-06-17

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.03%
Ши Жиньпин (БНХАУ)
16.18%
Дональд Трамп (АНУ)
4.38%
Шинзо Абэ (Япон)
3.41%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.92%
Ангела Меркель (ХБНГУ)
2.8%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.22%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.97%
Нарендра Моди (Энэтхэг)
0.49%
Хаан Салман (Саудын Араб)
0.36%
Тереза Мэй (Их Британи)
0.12%
Эммануэль Макрон (Франц)
0.12%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,359

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,997

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,310

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,257