Зарлагаа хазаарлаж, дүрмээ мөрдөхийг шинжээчид сануулж байна

Зарлагаа хазаарлаж, дүрмээ мөрдөхийг шинжээчид сануулж байна

-Монголын эдийн засагт аз тохиосон гэв-

Ерэн оноос хойш манай улс ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаагаа хамрагдаж байна.Тухай бүртээ 2-3 жилийн хугацаанд улс төр, эдийн засгийн эрх мэдлээ тэдэнтэй хуваалцсан гэсэн үг.Харин тэдгээр хөтөлбөрүүд хэрэгжиж, нааштай үзүүлэлтүүд гарсны дараа бид буцаад л санхүүгийн сахилга батаа алдаж, орж ирсэн мөнгөө дураараа зарцуулчихдаг.Тэгвэл сүүлийн буюу 2017 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр ирэх жилийн дунд гэхэд дуусна.Дууссаны дараа дахиад л бүх зүйл бахь байдгаараа үлдэх үү, эсвэл алдаагаа давталгүй урагшлах уу гэдэг асуулт тавигдах ёстой. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ОУВС-гаас авахын тулд тухайн үед  эрх баригчдын зүгээс багагүй зүтгэл гарсныг санах ёстой. Одоогийн нөхцөл байдлыг харахад манай эдийн засагт нааштай дүр зураг ноёлж, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна гэсэн үнэлэлт дагаж буйн нөгөө талд ОУВС-гийн зээлийг авснаас хойш Монгол Улсад аз тохиосон гэсэн дүгнэлтийг судлаачид хийж байгаа юм.  2018 онд дэлхийн зах зээл дээр түүхий эдүүдийн ханш өсөж, нүүрсний үйлдвэрлэл түүхэн дээд түвшинд хүрч төсвийн орлого үлэмж нэмэгдэн, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5.3 хувьд хүрсэн нь хөтөлбөрийн хүрээнд төсөөлж байсан гурван хувиас их байв. Төсвийн алдагдал буурч, засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь багасч,  улсын зээлжих зэрэглэл сайжирч, гадаад валютын томоохон хоёр бондыг эргэн төлж чадсан. Мөн төсвийн хяналтыг сайжруулах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулсан гэхчлэн нааштай талууд бий ч төсвийн тогтвортой байдлын суурь асуудлууд хэвээр гэдгийг “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” болон “Гэрэгэ Партнерс”-ийн хамтран гаргасан тайланд дурдсан байсан. Тодруулбал, Засгийн газрын өрийн хэмжээ өндөр хэвээр, эрдэс баялгийн орлогоос хамаарах байдал их чигээрээ. 2017 төлсөн хоёр  бондыг шинэ гадаад бондоор санхүүжүүлсэн бөгөөд 2021-2024 оны хооронд манай улс төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 14.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гараад байгаа юм. Тэгэхээр бид төсвийн орлого өнөөдөр өндөр түвшинд байгаа  ч цаашдаа үргэлж тэр хэвээрээ байна гэсэн үг биш гэдгийг анхаарч урагшлах ёстой юм. Түүхий эдийн ханш үргэлж л циклтэй байж, унаж, өгсдөг.Үүнээс гадна тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны дайн гэхчлэн томоохон хүчин зүйлсийн нөлөөллийг бид санах ёстой болчихоод байна.Түүнчлэн эдийн засагчид, судлаачдын зүгээс эрх баригчдад өгч буй зөвлөмжүүдээс тоймлон хүргэе.


ҮНИЙН СЭРГЭЛТ ДЭЭР СУУРИЛСАН ӨСӨЛТ ГЭДГИЙГ МАРТАХ ЁСГҮЙ

Эдийн засгийн нөхцөл байдал одоохондоо тааламжтай, төсвийн орлогын гүйцэтгэл сайн байгаа ч эрсдэлүүдээс үүсэх сөрөг үр дагаварт бэлтгэлтэй байх хэрэгтэй.Монгол Улсын эдийн засаг болон төсвийн орлого уул уурхайн салбараас улам хараат болсоор байна.Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь уул уурхайн үйлдвэрлэл, түүхий эдийн үнийн сэргэлт дээр суурилсан гэдгийг засгийн газар, улс төрчид болон олон нийт мартаж болохгүй бөгөөд болзошгүй сөрөг шок, эдийн засгийн савлагаанд ямагт бэлтгэлтэй байх хэрэгтэй.Засгийн газар орлогын төсөөллийг илүү няхуур, болгоомжтой хийх шаардлагатай байна.


ДҮРМЭЭ МӨРД

Засгийн газар Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд одоо хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ тууштай хэрэгжүүлж, урт хугацаанд өрийн тогтвортой байдалд хүргэх бусад шинэчлэлүүдийг хийж эхлэх хэрэгтэй юм. Засгийн газар 2010 оны Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгасан төсвийн анхны дүрмүүдийг аль болох хурдан мөрдөж эхлэх ёстойг,  дүрмүүдийг түр зуурын таагүй нөхцөл байдалд тохируулан байн байн өөрчлөх явдлыг зогсоох шаардлагатайг судлаачид хэлж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулсан нь төсвийн хяналтыг сайжруулах чухал алхам болсон ч түүний хараат бус байдал, чадавх, ил тод байдал, чиг үүргийг сайжруулах арга замыг эрэлхийлэх хэрэгтэйг мөн сануулж байгаа юм.


ЗАРЛАГАА ХАЗААРЛАХЫГ САНУУЛАВ

Засгийн газар төсвийн зардлыг батлагдсан түвшнээс нь хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.Орлогын гүйцэтгэл сайн байсан ч зардалд тавих хязгаарлалтаа сулруулахгүй байх нь чухал.Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тогтвортой байлгах хэрэгтэй.Яамдын тоо, зохион байгуулалт, сайд нарын үүрэг хариуцлагыг сонгуулийн дараа ч өөрчлөхгүй байх боломжтой.Мөн төрийн албан хаагчдын тоог нэмэхгүй байх боломжийг ашиглан төрийн албаны чиг үүргийг оновчтой болгох хэрэгтэй.Уул уурхайтай болон уул уурхайгүй аймгуудын хоорондох төсвийн орлогын тэгш бус байдлыг багасгахад анхаарах хэрэгтэй.


ЭХЛЭЭД ӨРӨӨ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ

Түрүүн дурдсан 2021-2024 оны бондуудын эргэн төлөлтийг хойшлуулахгүйг хичээж, өрөө бууруулахад анхаарах хэрэгтэй.Засгийн газар Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлал үүсгэхээс илүүтэйгээр өрийг бууруулахад анхаарах нь зүйтэй.Учир нь өрийн хэмжээ өндөр байгаагаас гадна Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн өгөөжөөс илүү өндөр зээлийн хүү төлөгдөж байна.Гэхдээ төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, орлогын тааруу гүйцэтгэлийг нөхөх үүднээс тус сангийн хуримтлалыг сэргээн нэмэгдүүлэх шаардлага ч бий.Өндөр хүүтэй мөн гадаад валютаар авсан Засгийн газрын өр их байгаа тул өр тогтвортой түвшинд буух хүртэл Ирээдүйн өв сангийн орлогыг өрийг бууруулахад зарцуулах нь зүйтэй гэхчлэн олон зөвлөмжийг судлаачид хэлж байгаа юм.

 Хуваалцах  Жиргэх

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хамгаалалтын хэрэгслийг зүгээр ч нэг зохиогоогүй болохыг баталсан 16 тохиолдол

2019-06-18

Түүхийг өөр өнцгөөс харах боломжийг олгосон археологийн 10 олдвор

2019-06-18

Улс орнуудын оногдуулдаг хачирхалтай торгуулиуд

2019-06-17

Түүхэн дэх хамгийн их цус урсгасан 10 тулалдаан

2019-06-17

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яагаад хоорондоо нөхөрлөх боломжгүй вэ?

2019-06-18

Сарын тэмдгийн үеэр эдгээр шинж тэмдгүүдийг тоохгүй орхиж болохгүй

2019-06-18

Нүүрийг "сэрээж", хаван буулгах хялбар дасгалууд

2019-06-17

Эмэгтэй хүнээс хэзээ ч асууж болохгүй 20 асуулт

2019-06-17

ЭЕШ-д шууд засалтын шилэн технологи ашигладаг боллоо

2019-06-18

Биед хамгийн ашиг тустай хатаасан жимснүүд

2019-06-18

Монголд анх удаа "Ротаблатор эмчилгээ"-г хийлээ

2019-06-18

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье

2019-06-18

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар “Таван толгой түлш” ХХК-д ажиллалаа

2019-06-18

Сайжруулсан шахмал түлшийг энгийн зууханд зургаан кг-ийг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьдаг нь батлагджээ

2019-06-18

Армандо Торрес: Оюу Толгойн гэрээг өөрчлөх боломжгүй

2019-06-18

Сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэгдлээ

2019-06-13

Онгоцны нисгэгч залуугийн "ажил дээрээ" дарсан гайхалтай гэрэл зургууд

2019-06-18

19-р зууны үеийн жихүүдэс төрүүлэм хөрөг зургуудын нууц

2019-06-17

Хүүхдийн төсөөлөл дэлхийн хаана ч хязгааргүй байдгийг батлах зургууд

2019-06-17

Барилгын ажлыг "халтуурдаж" хийсний хөгжилтэй үр дүнгүүд

2019-06-16

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Хамгийн их борлуулалттай 10 орос машиныг тодруулжээ

2019-06-14

Зовлонгүйгээр жолоо барихад тань туслах зааврууд

2019-06-10

ОХУ-ын ерөнхийлөгч Путины унадаг тансаг зэрэглэлийн "Аурус" хүлгийг танилцуулж байна

2019-05-23

Японы ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна

2019-06-18

Д.Трамп Ким Жoн Унаас захидал хүлээн авжээ

2019-06-12

Германы элсэн шилтгээн Гиннесийн дээд амжилт тогтоолоо

2019-06-08

В.Путин: Зеленскийг ямар хүн гэдгийг би мэдэхгүй, сайн л жүжигчин юм шиг билээ

2019-06-08

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

"Сумын төв дээр" /өгүүллэг/

2019-05-26

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Да Винчигийн сэдэж байсан итгэмээргүй дэвшилтэт 10 технологи

2019-06-10

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

2019-06-06

"Apple" компани “iTunes”-ээс татгалзжээ

2019-06-04

Тавдугаар сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд

2019-05-30

СХД-ийн АН-ын гишүүд С.Эрдэнийг огцрохыг шаардав

2019-06-18

С.Чинзориг: Би сүүлийн хагас жил архи уугаагүй

2019-06-18

Цэнгээний газарт мансуурсан этгээдүүдийг илрүүлжээ

2019-06-18

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкинд зээлээ төлөхгүй байгаа 7-8 компанийг хуулийн байгууллагаар шалгуулна

2019-06-18

Амжилтанд хүрэхээсээ өмнө санаанд оромгүй ажил хийдэг байсан одод

2019-06-10

XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны амьдралын түүх

2019-06-06

Хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэйгээр Рианна тодров

2019-06-05

Эдгээр одод хосууд байсан гэдгийг мэдэх үү?

2019-05-29

“Хавдрын эсрэг үндэсний аян- 2019” Хөвсгөл аймагт үргэлжилж байна

2019-06-18

Хүссэн бүх контентоо SkyGO-өөс үзээрэй!

2019-06-18

Капитрон банк салбарынхаа 95 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээний цомыг өргөлөө

2019-06-17

‘’Эко констракшн’’ ХХК-ийн хамт олон Өнөр бүл хүүхдийн асрамжийн төвд 10 сая төгрөг хандивлалаа

2019-06-17

Ээж охин хоёр...

2019-06-17

Миний ээжийн Сантын нутгаар...

2019-06-17

Эцэг, эхдээ элэгсэг ханд. Энэ л буян...

2019-06-15

Ээж минь...

2019-06-14

С.Жавхлан гишүүн хуулийн төсөл санаачиллаа

2019-06-18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

2019-06-18

Үндсэн хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхийг 98.4 хувийн саналаар дэмжлээ

2019-06-18

Шүүгч, хуульч хоёр ШЕЗ-ийн гишүүнд өрсөлдөнө

2019-06-18

Мэдрэмжгүй хайнга эрчүүд цөөхөн байгаасай...

2019-06-18

Насны зөрүүтэй хосуудад...

2019-06-18

Эхнэртээ базуулж буй он жилүүд

2019-06-17

Австралид байгаа монголчуудын үнэн төрх

2019-06-17

Монгол жиү жицүч “Их дуулга”-д анх удаа түрүүлэв

2019-06-18

Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн ААШТ маргаашнаас эхэлнэ

2019-06-18

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор "Буудлагын тэмцээн" болж өндөрлөлөө

2019-06-18

Бөхчүүд гал, галаараа жигдэрч байна

2019-06-18

Б.Батсүрэн: Зээлийн хүү 2012 оноос хойш хамгийн доод түвшинд буюу 16.9 хувьд хүрсэн

2019-06-18

“АНУ-ын аж ахуйн жагсаалт" гэж юу вэ?

2019-06-18

Монголын банкнуудын хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж дуустлаа ОУВС санхүүжилтээ түтгэлзүүлжээ

2019-06-17

Монголбанкны мэдэгдэл

2019-06-17

Ц.Нямдорж сайдыг огцруулахаар лам залжээ

2019-06-18

Хүчингүй тамгаар дөрвөн тэрбумын төсөв батлах гэж байна гэв

2019-06-18

Д.Тогтохсүрэнг чөлөөлж, Б.Бат-Эрдэнийг баталлаа

2019-06-18

Зон олны намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ

2019-06-18

ЭЕШ өгч буй сурагчид журмаа мэдэхгүй байна гэв

2019-06-17

ЭЕШ-ыг дүгнэх шилэн технологи амжилттай боллоо

2019-06-17

ЭЕШ-ын дүнг газар дээр нь шалган танилцуулж байна

2019-06-17

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

2019-06-17

Хар тамхи ба Цэнхэр Паспорт

2019-06-18

Бууны шарх авсан байлдагч эмнэлэгт хэвтжээ

2019-06-18

ОХУ, БНХАУ, Монгол хамтран Улаанбаатар төмөр замыг хөгжүүлнэ

2019-06-18

Н.Байгалмаа: Статистик мэдээллийн инфографикийг олон хүнд түгээх хэрэгтэй гэсэн санал, сэтгэгдэл их ирсэн

2019-06-18

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хүүхдийн "Сэвлэг үргээх ёслол"-д хүн бүрийг урьдаггүй

2019-06-14

Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд ээж аавын яаран анхаарах 9 зүйл

2019-06-12

Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай

2019-06-03

Багадаа эцэг эхийн хайраар дутагдаж өссөн хүний 10 шинж

2019-05-26

Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна

2019-06-18

Голуудын усны түвшин эрс нэмэгджээ

2019-06-18

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 156 сая төгрөгийн үнэлгээтэй техник хэрэгслийг улсын орлого болгоно

2019-06-17

Улаанбаатар-Лүн, Дундговь аймгийн Сайнцагаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

2019-06-17

Г.Содбаяр: Ганцаардахгүйгээр сайн уран бүтээл гарна гэж байхгүй

2019-06-18

“Азийн ардын урлагийн их наадам”-ын шилдгүүд тодорлоо

2019-06-18

Хийсэн зүйлийг нь буруутгах аргагүй 10 эсрэг дүр

2019-06-18

Бүтээн туурвих ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭЗЭД

2019-06-18

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.99%
Ши Жиньпин (БНХАУ)
16.14%
Дональд Трамп (АНУ)
4.4%
Шинзо Абэ (Япон)
3.42%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.93%
Ангела Меркель (ХБНГУ)
2.81%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.22%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.98%
Нарендра Моди (Энэтхэг)
0.49%
Хаан Салман (Саудын Араб)
0.37%
Тереза Мэй (Их Британи)
0.12%
Эммануэль Макрон (Франц)
0.12%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,359

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,995

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,310

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,256