Хүний уушгийг “иддэг” хөрсний хийг хэмжүүлээрэй

Хүний уушгийг “иддэг” хөрсний хийг хэмжүүлээрэй
Бидний мэдэхгүй хэрнээ биеийг минь бага багаар “идэж” буй аюул улам олширч  байна. Хүнийг эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь барьцаалан сөгдүүлж, эцэстээ алтан амийг нь авдаг хавдрын өвчлөлийг хэн ч төсөөлөхгүй хөрсний хий үүсгэдэг гэвэл итгэх үү. 
 
Хамгийн аюултай нь хүний уушгинд нөлөөлж хавдрын эх үүсвэр болдог хөрсний хий орон гэр, ажлын газар, сургууль, цэцэрлэгийн орчин гээд үр хүүхдийн маань өдрийнхөө ихэнх хугацааг өнгөрүүлдэг газар болгонд хуримтлагдаж байдаг.
 
Энэ аюул хүний таван мэдрэхүйгээр илэрхийлэгдэх боломжгүй байгалийн гаралтай, цацраг идэвхт  радон хий юм. Барилгын хана, шалны ан цав, сантехникийн хоолойгоор дамжин хуримтлагдаж байдаг радон хийг тусгай цацрагийн хэмжилтийн багажаар илрүүлэхээс өөрөөр мэдэх аргагүй. Өнөөгийн Монголын нөхцөл байдлаас харвал радон хийн хэмжилтийн багаж улсын хэмжээнд хоёр байгаагийн нэг нь нийслэлд, нөгөөх нь Дорнод аймагт байдаг аж.
Тэгэхээр мэргэжлийн хяналтын байгууллага  хэмжилт хийе гэж мэрийгээд ч өргөн хүрээнд хүрч ажиллах боломж хомс. Нөгөө талаас иргэдийн хувьд ч радон хийн талаарх мэдлэг дутмаг байгаагаас хүүхэд хөгшидгүй хорт хавдар үүсгэх эрсдэлтэй хөрсний хийгээр амьсгалж байна. Өөрөөр хэлбэл, хөрсөн дэх цацраг идэвхт элемент амьсгалын замаар дамжин хүний биед орж байдаг. Гэр, сургууль, ажил гээд ер нь хаана ч байсан байшинд л байгаа цагт хөрсний хийн аюул дагасаар л байх болно. Тэр дундаа агааржуулалт муутай, хуучны барилгуудад радон хийн хуримтлал их байдаг аж.
 
Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд эмнэлэг, цэцэрлэг, сургуульийн анги танхимуудад хуримтлагдсан радон хийний хуримтлалыг хэмжсэн байна. Нийслэлийн 186 обьектод тандалт судалгаа хийхэд 22 барилгын  34 цэгт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ дээрх хэмжилтийг хаврын улиралд илүүтэй хийсэн учраас барилгууд харьцангуй агааржуулалт сайтай байх үе таарсан. Харин өвлийн улиралд хэмжилт хийсэн барилгуудын талаас илүү хувь нь радон хийн хуримтлал их байсныг мэргэжлийн байгууллагаас тодотгосон юм. Тухайлбал, өвлийн улиралд халаалтын систем муутай сургуулиуд цонхоо бараг онгойлгодоггүй. Үүнээс болоод өвлийн улиралд хийсэн хэмжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс гурваас дөрөв дахин их гарсан тохиолдол байгаа аж. Нэг сургуулийн радон хийг хэмжихийн тулд тодорхой цэгүүдийг сонгож аваад хамгийн багадаа 40 минутаас нэг цагийг зарцуулдаг гэнэ. Энэ байдлаар нийслэлийн хэмжээнд байгаа нэг багажаар өдөрт 3-4 барилгад л хэмжилт хийх боломжтой юм.
 
Дээр дурдсанчлан уушгины хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй радон хий бидний амьдарч буй орон сууцанд ч бий. Гэвч нийслэлийн хэмжээнд байгаа ганц ширхэг багажаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг, музейн барилгуудаа өргөн хүрээнд хэмжих боломж тааруу учраас орон сууц бүр мөсөн хаягдаж байгаа юм. Гэхдээ иргэд мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт гаргаж орон сууцныхаа радон хийг хэмжүүлэх боломжтойг мэргэжлийн хяналтын байцаагч хэлсэн.
 
И.Ариунсайхан: Сургууль, цэцэрлэгүүд радон хийг хэмжүүлэх хүсэлт гаргаж болно
Энэ талаар МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч И.Ариунсайханаас тодрууллаа.
 
-Радон хий хаанаас үүсдэг вэ. Үүнийг хэрхэн илрүүлэх боломжтой вэ?
 
-Радон хий гэдэг нь байгалийн гаралтай, цацраг идэвхт хий. Өнгөгүй, үнэргүй, хүний нүдэнд үзэгдэхгүй учир тусгай цацрагийн хэмжилтийн багажаар хэмжиж илрүүлдэг. Зүүн Өмнөд Азийн орнуудтай харьцуулахад манайх хөрсөн дэх ураны хэмжээгээр дунджаас илүү байдаг. Хөрсөнд агуулагдах уран, торийн бүлийн элементийн агууламж, барилгын насжилт, хөрсний геологийн бүтэц, улирлын онцлогоос шалтгаалан радоны хуримтлалын хэмжээ янз бүр байна. Байгалийн гаралтай радон хий нь амьсгалын замаар хүний биед нэвтрэн дотоод шарлагыг үүсгэдэг. Өндөр хөгжилтэй орнуудад хүний үс, биологийн өтгөн, шингэн ялгадсаас дээж авах замаар дотоод шарлагын үүсгэгчийг тодорхойлж байна.
 
-Тандалт судалгаагаар ямар барилгуудад радон хийн хуримтлал их байна вэ?
 
-Судалгаанд хамрагдсан барилгуудын 55 хувь нь 30-аас дээш жилийн насжилттай байсан. Иймээс байгалийн гаралтай радон хийн хуримтлалын хэмжээ нь барилгын насжилттай шууд холбоотой гэж үзэж байна.  Мэргэжлийн хяналтын байгууллагаас  сургууль, цэцэрлэг, эмнэлэг, музейг эрсдэлтэй гэж үзэж болох барилгуудад  байгалийн гаралтай радон хийний тандалт судалгааг хийсэн. Хөрсний геологийн бүтцээс хамаараад Хан-Уул дүүргийн зарим шинэ барилгад  улирал харгалзахгүй радон хий өндөр гарсан тохиолдол илэрсэн. Тодруулбал, шинээр баригдсан  сургууль, цэцэрлэгийн барилгын агаарт хуримтлагдсан радон хийн хэмжээ өндөр гарсан.
2018 онд 10 музейд тандалт хийхэд “Богд хааны ордон музей”, “Үлэг гүрвэлийн музей”, “Жуковын музей” гэсэн зургаан музейн барилгын агаарт радон хийн зөвшөөрөгдөх хэмжээ хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Эдгээр музей сан хөмрөгөө гэмтээхгүйгээр хадгалахын тулд агаар оруулахгүйгээр битүү орчинд үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа, тэнд байнга ажилладаг хүмүүст маш хортой. “Богд хааны ордон” музейд улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлсний үндсэн дээр  агааржуулалтаа сайжруулсан.
 
-Сургуулиудад хийн хуримтлал их байна гэхээр хүүхдүүдэд илүү хортой байна гэсэн үг үү?
 
-Тухайн газарт хэр  удаан хугацаатай байхаас хамаарна. Тухайлбал, хүүхдүүд сургууль, цэцэрлэг дээр  ихэнх  цагаа өнгөрүүлдэг. Хүүхэд өдрөөс өдөрт өсөж байдаг бодгаль. Ялангуяа, бага насны хүүхдийн бодисын солилцоо хурдацтай явагдаж, эсүүд эрчимтэй хуваагддагаас цацрагт илүү мэдрэг байдаг. Энэ нь насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хожмын үр дагавар нь хэд дахин илүү гэсэн үг юм. Тиймээс цэцэрлэг, сургуулиудад илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа.
 
-Радон хийн хуримтлал өндөр байвал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?
 
-Радон хийнээс гарах альфа бөөм нь амьсгалын замаар дамжин уушгинд хуримтлагддаг. Ийм замаар дотоод шарлагад өртөж, уушгины хавдар үүсгэх эрсдэлийг бий болгодог. ДЭМБ-ын судалгаагаар тамхи татдаг хүмүүсийн хувьд радон хий нь хорт хавдар үүсгэх хоёрдогч хүчин зүйл болдог бол тамхи татдаггүй хүмүүст анхдагч шалтгаан болж байгаа. Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөж буй стандартын хувьд нэг метр куб агаарт цацраг идэвхийн хэмжээ 200 Бк (Беккерель) байвал хэвийн гэж үздэг.
 
Радон хийнээс үүссэн өвчлөлийн судалгаа эрүүл мэндийн байгууллагад байдаггүй. Бид хүрээлэн байгаа орчин, сансрын туяа, хоол хүнсээс байнга цацрагийн шарлагад өртөж байдаг. Хүн амын нэг жилд авч болох цацрагийн тунгийн хэмжээ 1мЗв байдаг. Үүний 50 хувь нь байгалийн гаралтай радоноос үүсдэг гэсэн судалгаа бий.
-Хуримтлалыг багасгаж, сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
 
-Анги танхимд агаарын солилцоог маш сайн хийх хэрэгтэй. Агааржуулалт сайн оруулахаас гадна хана, шаланд нэмэлт хучилт хийж,  сорогч байрлуулдаг туршлага олон улсад бий.  Байшингийнхаа гадна үндэс сайтай мод тарих хэрэгтэй. Европын оронд бол орон сууц худалдаж авахдаа радоны хэмжилт хийлгэсэн эсэх, ямар бүсчлэлд хамаардгийг маш нарийн шалгаж, гэрээндээ тусгадаг юм билээ. Шинээр барилга барихдаа радоны хий өндөр байх магадлалтай газар сонгохгүй байх. Сонгохоор бол үнэ хямд байх зэрэг жишиг байдаг.
Сургуулиуд дээр илэрч байгаа зөрчлүүдээс үзвэл агааржуулалтын нэгдсэн системгүй эсвэл агааржуулалтын системдээ урсгал засвар, цэвэрлэгээг тогтмол хийдэггүй, барилгын засвар хийхдээ өрөө тасалгааны агааржуулалтын нүхийг таглаж хаасан, агааржуулалтын системийн ач холбогдлыг төдийлөн онцгойлж авч үздэггүй нийтлэг зөрчил дутагдал ажиглагдсан. Радон хий нь хана, шалны ан цав, сантехникийн хоолой зэрэг хөрснөөс гарах бүхий л боломжоор дамжин хуримтлагддаг. Орой цонхоо хаагаад өглөө болоход 12 цаг хуримтлагдах жишээтэй. Сургууль, цэцэрлэгүүд радоны хийг хэмжүүлье гэсэн хүсэлтээ гаргаж болно.
 
-Орон сууцанд амьдарч байгаа бол заавал хэмжүүлэх ёстой юу. Олон улсын туршлага ямар байдаг вэ?
 
-Хэмжилтийг заавал хийлгэх ёстой. Бид хэмжилтийн багаж барьж очоод олон цагийн турш айлын гэрт хэмжилт хийх нь улирал, агааржуулалт, давхраас хамаараад учир дутагдалтай. Орон сууцны нэгдүгээр давхрын айлууд радоны хийд илүү өртөх магадлалтай. Олон улсын туршлагаар бол агаарыг хуримтлуулдаг детектор гээд тусгай тоологч төхөөрөмж байдаг. Айлд 1-3 сар байрлуулж хурааж шуудангаар явуулаад мэргэжлийн лаборатиороор хэмжүүлдэг. Одоохондоо манайд ийм боломж алга. 2013 онд олон улсын атомын энергийн агентлагийн туршилтын үеэр 60 детектор өгөөд гурван сар айлуудад тавихад радон хийн үзүүлэлт маш өндөр гарсан.
 
-Багажаа нэмэх боломжгүй юу?
 
-Радон хийг хэмждэг багаж 6000 еврогийн үнэтэй. Дорнод аймаг ураны уурхайтай учраас хяналт тавихын тулд аймгийнхаа хөрөнгөөр авсан.  Өөрсдийнхөө хэмжээнд хаана ямар байдлаар дэмжих боломж байгааг эрэлхийлж байна. Хамгийн гол нь детектортэй болоод тархалтын зураглалаа гаргах шаардлагатай.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

"Сумын төв дээр" /өгүүллэг/

2019-05-26

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

2019-06-27

Н.Оюундарь: Ядуу буурай нэгэнд хууль хатуу, чинээлэг хүнд зөөлөн үйлчилдэг болжээ

2019-06-27

Г.Занданшатар: Салхитын мөнгөний ордын хэргээр л гэхэд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн

2019-06-27

Б.Хурцыг Ц.Элбэгдоржийн ойрын хамаатан Ц.Отгонжаргал шүүнэ

2019-06-27

Аливаа зүйлсийн үнэн төрхийг нь харуулсан 16 зураг

2019-06-27

Сталины ач охины "завхарсан" амьдрал

2019-06-27

МОНГОЛЧУУДЫН дайснаа АЛМАЙРУУЛСАН ЗЭВСЭГ

2019-06-27

Эмгэнэлтэй ч гэмээр, инээдтэй ч гэмээр үхлээр үхсэн 10 хүн

2019-06-26

Гэр бүлийнхээ уур амьсгалыг халуун дулаан болгох 5 алхам

2019-06-27

Хүрэн манжингийн шүүсний ид шид

2019-06-26

Тоос сорогчоор юуг соруулж болохгүй вэ?

2019-06-25

Тархиа хөгшрөхөөс сэргийлэх 5 арга

2019-06-25

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд зорилтот төслүүд хэрэгжиж байна

2019-06-27

БНХАУ-ын ӨвөрМонголд дахин 150 оюутан сургахаар боллоо

2019-06-27

Уламжлалт сүүн эмчилгээний итгэмээргүй ашиг тус

2019-06-27

Я.Дагвадорж: Хүүхдэдээ С вирүсийн халдвар авахуулахгүйн тулд хумсны хутга, сойз, сахлын хутгаа тусдаа хэрэглэж занш

2019-06-26

Үзэсгэлэнт оддын хүүхдүүд

2019-06-25

Алдартнууд жирийн хүмүүс байсан бол...

2019-06-20

Амжилтанд хүрэхээсээ өмнө санаанд оромгүй ажил хийдэг байсан одод

2019-06-10

XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны амьдралын түүх

2019-06-06

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

НИТХ: Хотын дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулжээ

2019-06-27

Хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав

2019-06-27

Консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татахыг Монголын талаас хүслээ

2019-06-26

Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар Ерөнхийлөгчөөр 14 жил ажиллаж болно

2019-06-26

Цагаан зураасыг хүмүүс хардаггүй тул улаан сараалжин төмөр босгосон гэв

2019-06-27

Цэцэрлэгийн барилга нураагүй

2019-06-27

С.Нямдэлгэр: “Би” гэсэн үзлээр бус “бид” гэсэн санаагаар нэгдэж сайн дурын үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй

2019-06-27

972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл долдугаар сарын 22-ноос эхэлнэ

2019-06-27

ИНФОГРАФИК: 300 саяас 1.0 тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, ААН-н хүсэлт дараагийн шатанд шилжигджээ

2019-06-27

"Энэ сарын байдлаар ядуурал 4.3 хувиар буурсан"

2019-06-27

Зургадугаар сард гурван мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагджээ

2019-06-27

Ц.Мөнхбаяр: Инфляц зорилтот түвшинд тогтворжино гэсэн хүлээлт бий

2019-06-27

Алдартай кинонууд дээрх түүхийг гуйвуулсан үйл явдлууд

2019-06-27

Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ “Шилдэг концертмэйстр” шагнал хүртжээ

2019-06-27

Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой

2019-06-27

Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэнэ

2019-06-26

Казахстаны төр иргэдийнхээ хэрэглээний зээлийн үлдэгдлийг барагдуулна

2019-06-27

ОХУ Гүрж улсаас иргэдээ татна

2019-06-24

АНУ Иранд шинээр хориг тавина

2019-06-23

Камбож улсад баригдаж байсан барилга нуржээ

2019-06-22

Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг

2019-06-25

Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

2019-06-21

Хүүхдийн "Сэвлэг үргээх ёслол"-д хүн бүрийг урьдаггүй

2019-06-14

Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд ээж аавын яаран анхаарах 9 зүйл

2019-06-12

Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг анхаарууллаа

2019-06-27

Тэрэлж голд дөрвөн минж нутагшуулав

2019-06-25

Галтай болгоомжгүй харьсаны улмаас 363 сая төгрөгийн хохирол учруулжээ

2019-06-24

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2019-06-21

“Хужирт-Байгалийн эрдэст ус” нь аялал зугаалгад хамгийн тохиромжтой ус

2019-06-27

“UB Пропертиз”: Загварын байранд зочлоод азтан болоорой!

2019-06-26

Маркетингийн тоглоомын дүрэм

2019-06-26

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Увс аймгаас эхэллээ

2019-06-25

CAAK PODCAST #10 С.Отгонжаргал - Бурхан хүний хязгааргүй сэтгэлгээний эрх чөлөөг хааж байдаг

2019-06-27

Өөрийгөө голох мэдрэмж биднийг юунд хүргэдэг вэ?

2019-06-27

Хүний араншин буюу муухай Монгол зан...

2019-06-26

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан солонгос залуус

2019-06-25

ЕБС, дотуур байрын орчны аюулгүй байдлын стандартыг боловсруулж батлуулжээ

2019-06-27

Оюутны номын сан, лаборатори байгуулна

2019-06-27

О.Билгүүн: Гадаад хэл сурахын тулд тууштай байх хэрэгтэй

2019-06-27

Боловсролын яам улс төрийн хараанд байгааг багш нар эсэргүүцлээ

2019-06-26

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Хамгийн их борлуулалттай 10 орос машиныг тодруулжээ

2019-06-14

Зовлонгүйгээр жолоо барихад тань туслах зааврууд

2019-06-10

Х.Тэмүүжин: Эрүүдэн шүүхийг зогсоох гэж оролдмогц Ц.Элбэгдорж дуудаад, толгой түрүүгүй загнасан...

2019-06-27

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдвээр мэдэгдэл хийв

2019-06-26

З.Энхболд: Ц.Элбэгдоржоо АТГ-т ирж мэдүүлгээ өгөөрэй!

2019-06-26
53:11

"Ам нээвэл" нэвтрүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оролцов

2019-06-26

Тайланд эмч бүсгүй Инстаграм дээрх зургуудаасаа болж ажлаасаа халагджээ

2019-06-27

Цөмийн гамшигт өртсөн Фукушимагийн хориотой бүсийн өнөөгийн дүр төрх

2019-06-25

Цэнхэр үст Цэрэнгийн гайхалтай аялал

2019-06-24

Хэвлийдээ бойжиж буй амьтдын гайхамшигт зургууд

2019-06-23

Samsung-н эвхэгддэг гар утас худалдаанд гарахад бэлэн болжээ

2019-06-22

2019 онд худалдан авч болох шилдэг 10 зөөврийн компьютер

2019-06-20

Да Винчигийн сэдэж байсан итгэмээргүй дэвшилтэт 10 технологи

2019-06-10

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

2019-06-06

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г охин компаниар дамжуулан гаргана

2019-06-27

Шахмал түлшийг нүүрсний үнээр хэрэглэгчдэд хүргэнэ

2019-06-26

Г.Занданшатар Оюутолгойн гэрээг шалгах үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэг өгчээ

2019-06-26

Монголчууд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийвэл Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэлтэй

2019-06-25

Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

2019-06-27

Дэлхийн шилдэг дасгалжуулагч Монголд ирлээ

2019-06-27

Алгын чинээ цаасаар "цэвэр" болсноо баталгаажуулчих, бөхчүүдээ!

2019-06-26

Х.Болортуяа ДАШТ-д оролцох эрхээ авчээ

2019-06-26

Хэдий их иднэ төдий чинээ өлсөнө

2019-06-27

Аяга угаах ариун буянтай ажил

2019-06-24

Ухаарал гэж...

2019-06-24

Гүүр...

2019-06-21

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.85%
Ши Жиньпин (БНХАУ)
16.57%
Дональд Трамп (АНУ)
4.26%
Шинзо Абэ (Япон)
3.25%
Ангела Меркель (ХБНГУ)
2.91%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.8%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.23%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.01%
Нарендра Моди (Энэтхэг)
0.45%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Тереза Мэй (Их Британи)
0.11%
Эммануэль Макрон (Франц)
0.11%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,367

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,017

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,318

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,259