П.Гомболүүдэв: Байгалийн горим алдагдаж ган зудын давтамж нэмэгдэж байна

П.Гомболүүдэв: Байгалийн горим алдагдаж ган зудын давтамж нэмэгдэж байна
Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэвтэй ярилцлаа.
 
-Дэлхийн дулаарал манай улсад хэрхэн нөлөөлж байна вэ. Байгалийн гамшиг ихэсч, давтамж нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна?
 
-Өнөөгийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал хүлэмжийн хийтэй салшгүй холбоотой.1890-ээд оны сүүлчээс буюу хүн төрөлхтөн нүүрс түлж эхэлсэнтэй холбоотойгоор хүлэмжийн хийн  агууламж ихэссэн. Одоо бол дэлхийн бөмбөрцгийн дундаж 15 хэм дулаан байгаа учраас  дэлхий нийтээр дулаахан амьдарч байна. Хэрэв байгалийн хүлэмжийн хийн цикль агаар дахь агууламжийг үгүй болгочих юм бол дэлхий 18 хэм хүйтэрч хүмүүс амьдарч чадахааргүй болно. Тэгэхээр хүлэмжийн хий байгалиасаа ялгарч баланстай байх үедээ хүнд хэрэгтэй. Гэтэл 1800 оноос хойш хүний үйл ажиллагааны оролцоотойгоор буюу цахилгаан станц, автомашины утаа, эдэлбэр газар зэргээр хиймлээр хүлэмжийн хий ялгаруулж эхэлсэн. Энэ нь агаар мандал дахь агууламжийг улам ихэсгэж 400 ppm-ээс давсан. Хамгийн сүүлд Хавай арал дахь станцын мэдээгээр 450 ppm хүрсэн байна. Уг нь 20-оод жилийн өмнө 370 ppm байсантай харьцуулахад агаар дахь хүлэмжийн хий ихэсч байна. Хүлэмжийн хий ихсэхээр газрын гадаргад шингээд буцаж долгион цацруулдаг. Гэтэл энэ урт долгион цацрагийг хүлэмжийн хий гэдэг агууламж ихтэй хийнүүд сансар руу гаргахгүй өөртөө шингээгээд буцаагаад газар руу нь цацруулалт хийхээр газар орчмын агаарын хэм, агаар мандал хална. Байгалийн энэ халалт бол өнөөдрийн энэ цаг агаарын аюултай үзэгдэл нэмэгдэж, 20-30 жил тогтсон горимыг эвдэхэд нөлөөлж байгаа юм. Байгалийн гамшигт үзэгдэл гэнэт болох, давтамж, эрчим, хамрах хүрээ талбай нэмэгдэх зэргээр илэрч байна. Ялангуяа, түүхийн хугацаанд ажиглагдаагүй цаг агаарын гамшигт үзэгдэл ган, зуд өмнө нь үзэгдэж харагдаагүй эрчим, давтамжтай болсон. Гол нөлөөлөл нь дэлхийн дулаарал, хүлэмжийн хий.
Дэлхийн дулаарал 1990 оны дунд үеэс мэдэгдэхүйцээр тод илэрч эхэлснээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий нийтийн санааг зовоосон. Тэр үеэс л уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газрын мэргэжилтний олон улсын бүлгийг байгуулсан. Дэлхий нийт ямар нөхцөл байдалд байгаа, цаашид яах ёстойг үндэслэж олон улсын гэрээ конвенци, протоколуудыг баталж байна. Хамгийн сүүлд Парисын хэлэлцээрээр хүлэмжийн хийг бууруулахад улс орон бүхэн хариуцлага хүлээж 2050 онд гэхэд балансыг нь тэг болгохыг зорьж байна. Ингэж байж дэлхийн дулаарал 2-1.5 хэмээс бага байх ёстой гэсэн үүрэг амлалт аваад ажиллаж байна.
 
-Тухайлбал, манай улсын хувьд хэрхэн нөлөөлж байна вэ? 
 
-Ус цаг уурын байгууллагад 1940 онд анхны ажиглалтын мониторингийн систем бүрдсэн. Энэ тооцооллоор бол  Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.24 хэмээр дулаарсан байна. Гэтэл дэлхийн бөмбөрцгийн гадаргын температур сүүлийн 100 жил 0.87 буюу ойролцоогоор нэг хэмээр дулаарсан. Дэлхийн бөмбөрцгийн гадаргын дундаж температуртай Монголыг харьцуулах нь өрөөсгөл байж мэдэх ч дэлхийн дундаж дулаарлаас илүү дулаан бүс нутаг нь Монгол юм гэж ойлгож болно. Нэг талаас агаарын температур өсч байна. Харин нөгөө талаас хур тунадас 7-10 хувиар буурах хандлагатай. Агаарын температур нэмэгдэж, хур тунадас буурч байгаа нь их хуурайшилтыг бий болгож байна. Хуурайшилт аажмаар нэмэгдэнэ. Жилийн дөрвөн улирал олон жилийн дунджаас дулаан байхаар аажмаар ууршилт ихэсч хуурайшилт нэмэгдэж ган болно гэсэн үг. Мал аж ахуй, газар тариалантай холбож яривал бэлчээрийн ургамал сайн ургахгүй, ган гачиг нэмэгдэж ургацынхаа тал хувийг алдаж байна. Гэтэл өвөл хэдийгээр хүйтний эрч суларч байгаа ч цасны давтамж, эрчим нэмэгдэж цагаан зудын эрсдэл ихэссэн.
Дэлхий нийтээр 100 жил шахуу агаарт хүлэмжийн хий ялгаруулчихаад байгаа нь хамгийн багадаа 50 жил, цаашид дулаарлыг улам нэмэгдүүлэх нөхцөл бий болсон. Нэгэнт л эрчимтэй явагдаж буй дулааралд дасан зохицож амьдрахаас өөр аргагүй. Монголд өнгөрсөн хугацаанд гурван удаагийн ган зуд болж байсан. 1940 оны үед болсон ган байгалийнхаа үйл явцаар болсон байж магадгүй. Гэтэл 2001-2002 оны үед хүчтэй ган зуд боллоо. Хамгийн сүүлд 2009-2010 онд зуд боллоо. Эндээс харахад ган зуд 1940-өөд оноос хойш нэг л давтагдсан бол сүүлийн 20 жилд хоёр давтагдсан. Энэ бол байгалийн горим эвдэгдэж гамшигт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэж байгааг харуулж байна. Ган зуд буюу уур амьсгалын өөрчлөлтөөс хүн, мал, газар тариалан 100 хувь хамааралтай. Мал үхэж, малчид ядуурч, ургац алдах нөхцөл байдал руу улам хурдтай гүнзгий явж байна. Энэ болгонд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн дасан зохицож амьдрах вэ гэдэг л хамгийн чухал. Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахын тулд хүлэмжийн хийг бууруулах цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчээ хэмнэх, нарны эрчим хүч ашигладаг машин унах хэрэгтэй. Мөн үйлдвэрүүд арга технологио өөрчилснөөр сааруулах үйл явц явагдана. Хөдөө аж ахуй бол ганд тэсвэртэй сорт тариалах, мөсөн голын хайлж байгаа усыг хуримтлуулж усны нөөц менежментээ ашиглах зэргээр дасан зохицож амьдрах ёстой.
 
-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, саармагжуулахын тулд төрийн болоод бодлогын түвшинд хэрхэн анхаарах ёстой вэ?
 
-Дэлхий нийтээрээ дулаарлыг хоёр хэмд барина гэсэн том зорилт тавьсан. Гэтэл дахин нэг хэм дулаарчихаад байгаа учраас ядаж 1.5 хэмд барих ёстой. Энэ хэмжээнд барьж чадахгүй бол илүү их эрсдэлтэй. Тиймээс бид одооноос арга хэмжээ авахгүй бол улам их эрсдэл рүү орно. Энэ хэвээр үргэлжлэх юм бол дэлхийн дулаарал эрчимжиж далайн жижиг арлууд живж, эх газар багасна. Энэ эрсдэл манайд харьцангуй гайгүй ч эх газрын эрс тэс уур амьсгалтай учраас ган зуд нэмэгдэнэ. Нэг жил маш хуурай, халуун байхад дараагийн жил нь хүйтэрч үерт урсгачих гээд байх эрс тэс байдал улам нэмэгдэнэ. Энэ бүхэнтэй тэмцэхийн тулд Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн чадавхийг дээшлүүлэх, урьдчилан мэдээлэх хугацааг нь уртасгаж, техник тоног төхөөрөмжийг нь сайжруулах хэрэгтэй. Харин малчдын хувьд малын тоонд биш чанарт анхаарч, малын үүлдэр угсаагаа сайжруулах хэрэгтэй. Ашиг сайн өгдөг ч мөнгөн дүн, ашиг хонжоо хайхаас илүү экосистемийн үр ашиг талаас нь аваад үзвэл ямаа шиг хэрэггүй амьтан алга. Ургамлыг үндсээр нь зулгааж идээд байхаар газар нутаг улам л цөлжиж, доройтно. Ургамал нь халалтаас хам­гаалж, хөрсний ууршилтыг багас­гаж, орчноо чийгшүүлж бороо оруу­лахад чухал нэмэртэй. Ургамал дорой­тоод ирэхээр дэлхийн дулаарал улам л эрчимжинэ. Тиймээс байгаль орчин, газар дэлхийгээ ногооруулж, бэл­чээрээ сайн хамгаалах хэрэгтэй. Хятад улс говь цөлийн бүсээ бүрэн ойжуулж байна. Тэр эффект манайд сайнаар нөлөөлж магадгүй.
 
-Дэлхийн дулаарлыг бууруулахын тулд улс орон бүхэн амлалт авсан. Тэр дунд Монгол Улс хэрхэн ажиллах талаар ямар үүрэг амлалт авсан бэ?
 
-Улс орон болгон амлалт авсан. Монгол Улс гэхэд цахилгаан станцуудынхаа ялгаралтыг сааруулах байдлаар хүлэмжийн хийгээ 14 хувь бууруулна гэж баримт бичигт тусгасан. Мөн салбарын яаман дээр нь Үндэсний дасан зохицох төлөвлөгөө боловсруулах зэргээр олон улсаас хөрөнгө босгох ажлуудыг хийж байгаа байх. Ядаж л нүүрс түлүүлэхгүйн тулд ногоон сангийн орон сууцжуулах ажил явагдаж байна. Гэхдээ үр дүнг нь тайлагнах, хэмжих нь чухал. 2050 он гэхэд хүлэмжийн хийг ялгаруулах, шингээх балансаа тэглэх юм бол дэлхийн дулаарлыг зогсоож байна л гэсэн үг юм. Озоны цоорхойг битүүлсэн. Үүнтэй адил дэлхийн дулаарлыг бууруулах оюуны чадавхи дэлхий нийтийн өмнө бий.
Уур амьсгалын өөрчлөлт бүхий л салбарыг хамарч байгаа учраас дэлхий нийт, улс орон, хувь хүн бүр чармайх учиртай. Наад зах нь л иргэд дугуй, гибрид машин унах, цахилгаан эрчим хүчээ хэмнэхийн тулд утасны зайгаа хэмнэхээс эхлээд аль болох эко амьдарч, ухамсраа нэмэгдүүлэх шаардлагатай.
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ИНФОГРАФИК: 300 саяас 1.0 тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, ААН-н хүсэлт дараагийн шатанд шилжигджээ

2019-06-27

"Энэ сарын байдлаар ядуурал 4.3 хувиар буурсан"

2019-06-27

Зургадугаар сард гурван мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагджээ

2019-06-27

Ц.Мөнхбаяр: Инфляц зорилтот түвшинд тогтворжино гэсэн хүлээлт бий

2019-06-27

Казахстаны төр иргэдийнхээ хэрэглээний зээлийн үлдэгдлийг барагдуулна

2019-06-27

ОХУ Гүрж улсаас иргэдээ татна

2019-06-24

АНУ Иранд шинээр хориг тавина

2019-06-23

Камбож улсад баригдаж байсан барилга нуржээ

2019-06-22

НИТХ: Хотын дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулжээ

2019-06-27

Хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав

2019-06-27

Консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татахыг Монголын талаас хүслээ

2019-06-26

Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар Ерөнхийлөгчөөр 14 жил ажиллаж болно

2019-06-26

Хэдий их иднэ төдий чинээ өлсөнө

2019-06-27

Аяга угаах ариун буянтай ажил

2019-06-24

Ухаарал гэж...

2019-06-24

Гүүр...

2019-06-21

Үзэсгэлэнт оддын хүүхдүүд

2019-06-25

Алдартнууд жирийн хүмүүс байсан бол...

2019-06-20

Амжилтанд хүрэхээсээ өмнө санаанд оромгүй ажил хийдэг байсан одод

2019-06-10

XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны амьдралын түүх

2019-06-06

CAAK PODCAST #10 С.Отгонжаргал - Бурхан хүний хязгааргүй сэтгэлгээний эрх чөлөөг хааж байдаг

2019-06-27

Өөрийгөө голох мэдрэмж биднийг юунд хүргэдэг вэ?

2019-06-27

Хүний араншин буюу муухай Монгол зан...

2019-06-26

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан солонгос залуус

2019-06-25

Алдартай кинонууд дээрх түүхийг гуйвуулсан үйл явдлууд

2019-06-27

Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ “Шилдэг концертмэйстр” шагнал хүртжээ

2019-06-27

Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой

2019-06-27

Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэнэ

2019-06-26

Х.Тэмүүжин: Эрүүдэн шүүхийг зогсоох гэж оролдмогц Ц.Элбэгдорж дуудаад, толгой түрүүгүй загнасан...

2019-06-27

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдвээр мэдэгдэл хийв

2019-06-26

З.Энхболд: Ц.Элбэгдоржоо АТГ-т ирж мэдүүлгээ өгөөрэй!

2019-06-26
53:11

"Ам нээвэл" нэвтрүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оролцов

2019-06-26

ЕБС, дотуур байрын орчны аюулгүй байдлын стандартыг боловсруулж батлуулжээ

2019-06-27

Оюутны номын сан, лаборатори байгуулна

2019-06-27

О.Билгүүн: Гадаад хэл сурахын тулд тууштай байх хэрэгтэй

2019-06-27

Боловсролын яам улс төрийн хараанд байгааг багш нар эсэргүүцлээ

2019-06-26

Samsung-н эвхэгддэг гар утас худалдаанд гарахад бэлэн болжээ

2019-06-22

2019 онд худалдан авч болох шилдэг 10 зөөврийн компьютер

2019-06-20

Да Винчигийн сэдэж байсан итгэмээргүй дэвшилтэт 10 технологи

2019-06-10

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

2019-06-06

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Хамгийн их борлуулалттай 10 орос машиныг тодруулжээ

2019-06-14

Зовлонгүйгээр жолоо барихад тань туслах зааврууд

2019-06-10

Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

2019-06-27

Н.Оюундарь: Ядуу буурай нэгэнд хууль хатуу, чинээлэг хүнд зөөлөн үйлчилдэг болжээ

2019-06-27

Г.Занданшатар: Салхитын мөнгөний ордын хэргээр л гэхэд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн

2019-06-27

Б.Хурцыг Ц.Элбэгдоржийн ойрын хамаатан Ц.Отгонжаргал шүүнэ

2019-06-27

Тайланд эмч бүсгүй Инстаграм дээрх зургуудаасаа болж ажлаасаа халагджээ

2019-06-27

Цөмийн гамшигт өртсөн Фукушимагийн хориотой бүсийн өнөөгийн дүр төрх

2019-06-25

Цэнхэр үст Цэрэнгийн гайхалтай аялал

2019-06-24

Хэвлийдээ бойжиж буй амьтдын гайхамшигт зургууд

2019-06-23

“Хужирт-Байгалийн эрдэст ус” нь аялал зугаалгад хамгийн тохиромжтой ус

2019-06-27

“UB Пропертиз”: Загварын байранд зочлоод азтан болоорой!

2019-06-26

Маркетингийн тоглоомын дүрэм

2019-06-26

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Увс аймгаас эхэллээ

2019-06-25

Аливаа зүйлсийн үнэн төрхийг нь харуулсан 16 зураг

2019-06-27

Сталины ач охины "завхарсан" амьдрал

2019-06-27

МОНГОЛЧУУДЫН дайснаа АЛМАЙРУУЛСАН ЗЭВСЭГ

2019-06-27

Эмгэнэлтэй ч гэмээр, инээдтэй ч гэмээр үхлээр үхсэн 10 хүн

2019-06-26

Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг анхаарууллаа

2019-06-27

Тэрэлж голд дөрвөн минж нутагшуулав

2019-06-25

Галтай болгоомжгүй харьсаны улмаас 363 сая төгрөгийн хохирол учруулжээ

2019-06-24

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2019-06-21

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г охин компаниар дамжуулан гаргана

2019-06-27

Шахмал түлшийг нүүрсний үнээр хэрэглэгчдэд хүргэнэ

2019-06-26

Г.Занданшатар Оюутолгойн гэрээг шалгах үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэг өгчээ

2019-06-26

Монголчууд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийвэл Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэлтэй

2019-06-25

Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг

2019-06-25

Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

2019-06-21

Хүүхдийн "Сэвлэг үргээх ёслол"-д хүн бүрийг урьдаггүй

2019-06-14

Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд ээж аавын яаран анхаарах 9 зүйл

2019-06-12

Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

2019-06-27

Дэлхийн шилдэг дасгалжуулагч Монголд ирлээ

2019-06-27

Алгын чинээ цаасаар "цэвэр" болсноо баталгаажуулчих, бөхчүүдээ!

2019-06-26

Х.Болортуяа ДАШТ-д оролцох эрхээ авчээ

2019-06-26

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд зорилтот төслүүд хэрэгжиж байна

2019-06-27

БНХАУ-ын ӨвөрМонголд дахин 150 оюутан сургахаар боллоо

2019-06-27

Уламжлалт сүүн эмчилгээний итгэмээргүй ашиг тус

2019-06-27

Я.Дагвадорж: Хүүхдэдээ С вирүсийн халдвар авахуулахгүйн тулд хумсны хутга, сойз, сахлын хутгаа тусдаа хэрэглэж занш

2019-06-26

Цагаан зураасыг хүмүүс хардаггүй тул улаан сараалжин төмөр босгосон гэв

2019-06-27

Цэцэрлэгийн барилга нураагүй

2019-06-27

С.Нямдэлгэр: “Би” гэсэн үзлээр бус “бид” гэсэн санаагаар нэгдэж сайн дурын үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй

2019-06-27

972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл долдугаар сарын 22-ноос эхэлнэ

2019-06-27

Гэр бүлийнхээ уур амьсгалыг халуун дулаан болгох 5 алхам

2019-06-27

Хүрэн манжингийн шүүсний ид шид

2019-06-26

Тоос сорогчоор юуг соруулж болохгүй вэ?

2019-06-25

Тархиа хөгшрөхөөс сэргийлэх 5 арга

2019-06-25

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

"Сумын төв дээр" /өгүүллэг/

2019-05-26

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.85%
Ши Жиньпин (БНХАУ)
16.57%
Дональд Трамп (АНУ)
4.26%
Шинзо Абэ (Япон)
3.25%
Ангела Меркель (ХБНГУ)
2.91%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.8%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.23%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.01%
Нарендра Моди (Энэтхэг)
0.45%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Тереза Мэй (Их Британи)
0.11%
Эммануэль Макрон (Франц)
0.11%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,367

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,017

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,318

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,259