Энхийг сахиулагч хурандаа Данзандоржийн Нарантулга...

2019-05-29, 09:10 Нийтлэл 1,380 4
Энхийг сахиулагч хурандаа Данзандоржийн Нарантулга...

Энхийг сахиулагчдын өдрийг дэлхий даяараа уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэхүү өдрүүдэд одоогоос арав гаран жилийн өмнө Африкт НҮБ-ын мандатын дор энхийг сахиулах албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваад алтан амиа алдсан хурандаа Данзандоржийн Нарантулгаа онжав миний бие болон манай цэргийн химичид энхийг сахиулагчид армийнхан Монголын ард түмэн эргэн дурсахгүй байхын аргагүй ээ.

Нараа бид хоёр хамтдаа наяан оны Улиастайн цэргийн цугларалтаас эхлээд Тамбовын цэргийн дээдэд зургаан жил тохой залган суралцаж, хот хөдөөгийн цэргийн ангиудаар салааны захирагчаас эхлэн салж нийлэн хорь гаран жил армид хамтдаа алба хаасаар хамгийн сүүлд хоёулаа 2005 оноос олон улсын мандаттай албан үүрэг гүйцэтгэхээр Араб Африкийн зүгт салж одоцгоосон юм.

Эх орны эрэлхэг хөвүүн хурандаа Д.Нарантулга маань Улаанхуаранд салаан захирагч, Хөтөлд ротын захирагч, Зүүнбаянд тусгай батальоны штабын дарга, Мотобуудлагын хороонд албаны дарга, Алтанбулагт тусгай хорооны штабын дарга, Дарханд шинээр байгуулагдсан цэргийн ангийн анхны захирагч, БХИС-д албаны дарга, Батлан хамгаалахын удирдлагын академид тэнхимийн эрхлэгч, БХЯ-д ахлах мэргэжилтэн, Жанжин Штабт ахлах офицер зэрэг цэрэг хүний бүхий л албан тушаалд дэвшин ажилласан армийн урдаа барьдаг тэргүүний офицер байв.

Энхийг сахиулагч хурандаа Д.Нарантулга маань 2003-2004 онд Конго улсад НҮБ-ын энхийг сахиулах цэргийн ажиглагчаар, 2005-2006 онд Иракийг чөлөөлөх олон улсын цэргийн ажиллагаанд монголын цэргийн багийн командлагчаар, 2007-2008 онд Сьерра-Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд монголын цэргийн багийн командлагчаар томилогдон төр засаг армийн командлалаас өгөгдсөн үүргийг тангараг өргөсөн цэргийн хүний ёсоор амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл амжилттай сайн нэр төртэй гүйцэтгэж ирсэн дэлхийн цэрэг мэргэжлийн цэрэг байлаа.

Армийн шилдэг офицер Нараа маань Тамбовын цэргийн дээдээс гадна Москвагийн цэргийн академи, БХИС-ын докторантур, Канадын энхийг сахиулах хэлний сургууль, АНУ-ын Жанжин штабын академи буюу Дайны коллежийг амжилттай дүүргэсэн цэрэг-стратегийн өндөр мэдлэг, ёс зүйтэй армийн шилдэг боловсон хүчин байв. Онжав маань Тамбовт байхдаа дандаа онц сурдаг, тоо физик инженерийн хичээлд бол бүр гаргуун, гитар сайхан тоглож маш гоё дуулдаг, сагс волейбол хөл бөмбөг гээд бүхий л спортод универсал, Орос Монголын буудлагын спортын мастер, мэдэхгүй чадахгүй юман дээр надад байнга тусалж дэмжиж байдаг, удирдан зохион байгуулах авъяас чадвар, хүнтэй харьцах харилцаа гэж ёстой хайлсан тугалга шиг эр хүн байсан болохоор монголын бүх курсантуудыг хариуцдаг үндэсний группын даргын албыг давхар хашдаг байлаа.

Тэгээд Нараа бид хоёр Тамбовын сургуулиа төгсөөд Улаанхуаранд Ардын Армийн 289-р ангид салааны захирагчаар дөнгөж томилогдоод сар ч болоогүй байтал Хөтөл руу анги маань нүүх болов оо. Залуухан шинэхэн бодож санах ч юмгүй салаа салбарын офицерүүд Нарантулга Жавзандулам Батболд Цогбямба Батжаргал Одбаатар Чүлтэмжамц Бүрнээ ах бид хэд ганц хоёр чемодан, гэрийнхээ жаахан юмыг байлдааны хуягласан машин БРДМ дээрээ ачаад авгай хүүхдүүдээ дотор нь суулгаж аваад цуваанд татан уралдаж давхилдсаар шөнө дундын үед Хөтөлд ирэн Нараа бид хоёр авгай хүүхдүүдээ цэргийн ангийн хашаанд байрлах баракан байрны нэг орцонд өөд өөдөөс харсан нэг нэг өрөөнд оруулж орхиод л цэргийн хоол хүнс арав гаруй машин төмс хүнсний ногоогоо хөлдөхөөс нь өмнө амжиж зооринд хийхээр цэргүүдтэй хамт шөнөжингөө буулгаж гүйлдэж байсан үе саяхан л юм шиг.

За тэгээд залуу офицерүүд бид хэд чинь ангийнхаа хашаан дотор авгай хүүхэд цэргүүдтэй хамт баракан байранд амьдрана даа. Нэг өдөр анги бүрэн бүрэлдэхүүнээрээ гадаа жагсаалын талбайд жагсан ангийн захирагч дэд хурандаа Сүрэнхор үүрэг тавьж байхад манай жолооч ахлагч Пүрэвийн дөнгөж л хэлд орж байсан сахилгагүй шар банди жагсаалын урдуур хээвнэг алхаж байх юм. Түүнийг харсан захирагч их л өхөөрдөнгүйгээр Үгүй энэ Пүрэвийн сахилгагүй шар энд юу хийж явна гэхэд хариуд нь Битгий хуцаад байгаарай муу п...да минь. Ална шүү гэхийг сонсоод бүгд нэрхийтэл инээхэд захирагч маань нүүр хийх газаргүй болж билээ.

Шинэхэн дэслэгч байхдаа Салаа жагсаад команд өгөхөд шинэ цэргүүд урд эгнээнд хал цэргүүд хойд эгнээнд голдуу жагсаад байна л даа. Оройн жаварт цэргүүдээ жагсааж үүрэгдэж байгаад өглөө ажилдаа иртэл хал цэргүүдийнх зүв зүгээр харин бүх шинэ цэргүүдийн баруун чих нь боовон болоод жаварт хайрагдсан байлаа. Удалгүй улс төрийн орлогч дуудаж цэрэг үүрэгдэж чихийг нь хайрагдуулсан хэргээр баахан банга авхуулав. Учир явдлыг аажмаар судалваас урдаа зогсоож байгаа шинэ цэргүүдийнхээ араас нэгэн зэрэг хал цэргүүд араас нь бүгд баруун чих руу нь жаварт үлээчихдэг байсныг мэдээд Нараа бид нар хал цэргүүдээ урд эгнээнд жагсааж бүх цэргүүдийнхээ малгайг байнга бүчлүүлдэг болсон доо.

1987 онд Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрт гарсан цацрагийн ослыг салааны захирагч Нарантулга, Батжаргал нар маань мэргэжлийн өндөр ур чадвар гарган таслан зогсоож чадсанаар болзошгүй цацраг идэвхт хордолтоос Хөтөл хот тосгоны олон мянган хүний амийг аварсан юм. Манай цэргийн анги хээрийн сургуульд Хөтөлөөс зуу гаруй км хол тавдугаар армийн нэгдсэн сургалт хэлбэрээр Орхон Хангалын бэлчир дээр өвөл хоёр сар, зун гурван сар гарна. Салаа ротын дарга бид хэд чинь гол нь эх орноо хамгаалах эр цэргүүдээ мэргэн буудуулж сургахын тулд окопондоо өдөр шөнөгүй сууцгаан өөрсдөө банзан байгаа барин окопноосоо гараараа цухуйлган АК47-оор 400 метрээс шүршүүлж толгой дээгүүр сум шунгинан окопны чулуу шороо бутрах үед ч нүдээ цавчилгүй гол нь байнд туссан сумны нүхийг л сайтар олж харангаа буудагч цэрэг уруугаа ТА-57 хээрийн утсан холбоогоор заавар зөвлөгөө өгөн загнан хашгичаж дахин дахин өөрсөд рүүгээ буудуулсаар байгаад цэргүүдээ бүгдийг нь онц буудуулж сургадаг байв

 

Хээрийн сургуульд хэдэн сар болоод пад хар болсон юмнууд байлдааны хуягласан, хуяглаагүй зуу гаруй машин техникээ цуваанд татуулан сүр бадруулан цэргийн ангийнхаа хаалгаар орж ирэхэд ард үлдсэн авгай хүүхдүүд маань баракан байрныхаа гадаа бөөн баяр хөөр болон угтдаг байв. Нараа маань цагаан шаргалдуу царайтай болохоороо хээрийн сургууль нар салхинд огт борлодоггүй үргэлжийн цагаан цэмцгэр явдаг бөгөөд нэг удаа Нараа маань мөн л тийм байдлаараа цувааны эхний БРДМ машины люкнээс найрсгаар инээмсэглэн толгойгоо цухуйлган гарч ирэхэд Ариунаа ээждээ тэврүүлэн аавыгаа тэсч ядан хүлээх дөнгөж хэлд орж байгаа түүний хүү Цоомоо нь Гоогоо хэмээн аавыгаа зааснаа, харин дараагийн люкнээс тос маслонд хутгалдсан танкийн хар өмссөн тас хар царайтай салааны захирагч Батболд год үсрэн гарч ирэхэд Баабаа хэмээн бархирч байсныг бид тодхон санаж байна.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Ганхуяг: Зөв хооллолт хүнийг дотроос нь эрүүлжүүлнэ

2019-09-19

Х.Баттулга: ДЭМБ-ын зорилтыг хэрэгжүүлэхэд өрхийн эмнэлгүүд чухал үүрэг гүйцэтгэж байна

2019-09-18

Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

2019-09-18

“Салхинцэцэг” өвчний халдвараас сэргийлэх зөвлөмж

2019-09-17

Хотын дарга аа, нийтийн тээврийн тоогоо нэмээч!

2019-09-18

Сайжруулсан түлш утааг 50 хувиар бууруулна гэдэгт иргэд итгэхгүй байна

2019-09-18

Хүүхдээ золионд гаргах хариуцлагагүй "томчууд"

2019-09-17

Спиннингээр хичээллээд 45 хоногийн хугацаанд 20 кг жинг хаях боломжтой

2019-09-17

"Windows 10"-ийн шинэчлэлт хийсэн комьпютерүүд интернетэд холбогдох боломжгүй болжээ

2019-09-18

"Google" компани шинэ ухаалаг утсаа ирэх сарын 15-нд танилцуулна

2019-09-18

Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна

2019-09-12

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

2019-09-11

Дулааны шугам сүлжээний ажилтай холбоотойгоор зарим нийтийн тээврийн маршрутад түр хугацаагаар өөрчлөлт орно

2019-09-19

Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг боловсрууллаа

2019-09-19

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

2019-09-19

“Амгалан” амаржих газрын ойр орчмын баар, зочид буудлын согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

2019-09-19

Э.Цэндбаатар ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангав

2019-09-19

Э.СУМЪЯА: Би хүмүүсийн харааж зүхэж байгаа харцнаас айж байна

2019-09-18

Ц.Амарсанаагийн дараагийн учраа нь Антонио Карусо

2019-09-18

Манай 3 боксчин дараагийн учраагаа ялбал медалийн төлөө өрсөлдөнө

2019-09-17

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Ажилд авах боломжгүй гэсэн бичиг 4 тэрбум ам.долларын чек болон хувирсан нь

2019-09-19

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2019-09-19

Монгол Улсын цөмийн статус...

2019-09-19

10 жилийн дараа Монголдоо амьдраад төрсөн бодол минь

2019-09-18

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Монгол элдэв зураг №60 (95 фото)

2019-09-14

Элдэв зураг (70 фото) №625

2019-09-13

Ердийн зүйлсийг ер бусын өнцгөөс харвал...

2019-09-12

5G сүлжээг дэмждэг ухаалаг утаснууд Хятадад худалдаанд гарч эхэллээ

2019-09-19

АНУ-ын тагнуул асан Эдуард Сноуден “WhatsApp”, “Telegram” аппликэйшнүүдыг ашиглаж болохгүйг анхааруулжээ

2019-09-19

Дэлхийн хамгийн том 10 банкийг шалгаруулжээ

2019-09-18

Саудын Араб Ираныг газрын тосны байгууламж руу нь халдсан болохыг баримттайгаар нотолно гэв

2019-09-18

Podcast news - Цаг үе (2019.09.19)

2019-09-19

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.18)

2019-09-18

Podcast news - Цаг үе (2019.09.18)

2019-09-18

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.17)

2019-09-17

Хүнд насаа хэлдэггүйн учир...

2019-09-17

Гадныхан орон гэргүйчүүдтэй хэрхэн "тэмцдэг" вэ?

2019-09-16

Дэлхийн бүх хүнийг тэрбумтан болгох солир

2019-09-16

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд

2019-09-16

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой хөдлөшгүй баримтууд байна

2019-09-18

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Х.Тэмүүжин УИХ-ын болон ерөнхийлөгчийн зөрчилдөөнийг ингэж шүүмжлэв

2019-09-18

"Гацуурт"-ын Л.Чинбат Дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өгч, хоёр холбоо гэх хагарал дууслаа

2019-09-18
1:38:28

"Улаанбал" нэвтрүүлэгт Э.Бат-Үүл оролцов

2019-09-18

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

“70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2019-09-17

Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг дэхь Буддын шашны түүх дурсгалт газруудыг үзнэ

2019-09-16

“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо өлгийдөн авлаа

2019-09-15

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг бүх банканд адил 24 хүртэл сар болгох чиглэл өгчээ

2019-09-19

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

2019-09-18

С.Даваасүрэн: Үнэт цаасны зах зээл дээр 28 жил үзэгдээгүй тэсрэлт бий болсон

2019-09-18

О.Эрдэмбилэг: Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хадгална

2019-09-17

Хэрхэн эрүүл давс сонгох вэ?

2019-09-18

Дотно харилцааны талаарх худал зүйлс

2019-09-17

Хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой насыг 34 гэж тогтоожээ

2019-09-17

Уншсан бүхнээ тогтоох 8 шилдэг арга

2019-09-14

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Голомт банк “Global investor” арга хэмжээг зохион байгууллаа

2019-09-18

Монгол Улсад суугаа элчин сайдууд, төлөөлөгчид хөлбөмбөгийн аваргуудаа 10 дахь жилдээ тодрууллаа

2019-09-18

"Итгэл найдвар, боломж - Улаанбаатар 2019" амжилттай зохион байгуулагдлаа

2019-09-18

Цэнхэр дэлгэцийн хамгийн алдартай машинууд

2019-09-17

Хэрэг хуучирдаггүйн учир буюу нэхэн тоолох хугацаа

2019-09-19

Ард нийтийн санал асуулга: МАН-ын тулгалт уу, ард түмний сонголт уу

2019-09-19

Хууль зүйн салбарын ХӨГЖЛИЙН дараагийн ШАТ

2019-09-17

АТГ АН-ын дарга С.Эрдэнэд хэрэг үүсгэн шалгах шаардлаггүй гэж үзжээ

2019-09-17

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019-09-18

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ

2019-09-12

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газарт самар бэлтгэж, ашиглахыг хориглоно

2019-09-09

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Дуучин А.Мөнгөншагай автын ослоор амиа алджээ

2019-09-08

Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хүүхдүүд

2019-09-08

Жастин Бибер алдар нэр амьдралыг нь хэрхэн сүйтгэсэн болохыг харуусан дурсав

2019-09-05

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Итгэ, гэхдээ шалга

2019-09-19

Ж.Эрдэнэбат МАН-аас УИХ-д нэр дэвшиж чадахааргүй болжээ

2019-09-19

Улаан-Үдэд баривчилгаа үргэлжилж байна

2019-09-18

УИХ-ын 47 гишүүн ээлжит бус сонгууль явуулахын төлөө гарын үсэг зуржээ

2019-09-18

Хууль бус алт олборлолтыг зогсоов

2019-09-19

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ

2019-09-13

Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

2019-09-11

Стратегийн ордыг ашиглахдаа үр ашгийн дийлэнхийг ард түмэнд ногдуулна

2019-09-11

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.89%
Ши Жиньпин (БНХАУ)
15.75%
Дональд Трамп (АНУ)
4.91%
Шинзо Абэ (Япон)
3.5%
Ангела Меркель (ХБНГУ)
2.89%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.62%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.94%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.94%
Нарендра Моди (Энэтхэг)
0.74%
Эммануэль Макрон (Франц)
0.34%
Хаан Салман (Саудын Араб)
0.27%
Тереза Мэй (Их Британи)
0.2%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,443

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,230

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,365

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,298