ТБХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

ТБХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2019.05.24) 09 цаг 22 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан  хоригийг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн уг албан бичигт,  Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчилон ирүүлсэнтэй танилцлаа. Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцөлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан, үр дүнтэй хэрэгжвэл зохино. Монгол Улсын Үндсэн хуульд “хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь иргэн бүрийн ёсчилон биелүүлэх үндсэн үүрэг” гэж заасан тул татварын багц хуулийн шинэчлэлийг нийт иргэн, аж ахуйн нэгжид хамаатай, тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг зүй ёсоор хөндөх нийгмийн томоохон өөрчлөлт гэж үзэж байгаагаа дурдсан байлаа.

Татварын багц хуулийн төслийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй.  Түүнчлэн, бизнесийн байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас “Татварын багц хуулийн төслийг боловсруулахаас эхлэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх хүртэл бүх шатанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласан, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, хууль боловсруулах ажлын хэсэгт удаа дараа хүргүүлсэн. Гэвч уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, татварын болон төсвийн орлого буурах, улс орны эдийн засагт сөрөг үр дагавар учруулах олон асуудал дагуулахаар батлагдсан гэдгийг онцлон" татварын багц хуулиас Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнтэй санал нэг байгаа тул тус хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзсэнийг З.Энхболд дарга танилцуулгадаа онцлов.

Олон улсын санхүүгийн бүлэглэлүүдийн улс дамнан үйлдэж байгаа татвар, санхүү, эдийн засгийн гэмт хэргүүдийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс 2018 онд нэгдэн орж, олон улсын татварын байгууллагуудын хэтийн чиг хандлагад нийцүүлэн татварын эрх зүйн орчноо сайжруулах шаардлагыг хүлээж авсантай холбогдуулан татварын багц хуульд туссан зарим өөрчлөлт, шинэчлэлтийг ололттой, оновчтой гэж үзэхийг үгүйсгэхгүй боловч үүгээр халхавчлан мөнгө угаах, хүү хүүлэх, татвараас зайлсхийх бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж, үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудийг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй. Түүнчлэн татварын багц хуульд хуулийг хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, олон улсын татвартай холбоотой зохицуулалтууд нь ашгийг гадагш шилжүүлж татварын суурийг гажуудуулах явдал /БЭПС/-ын эсрэг арга хэмжээнүүдийн утга агуулгыг дордуулсан, олон улсын татварын эрх зүйн актуудад заасан хэм хэмжээнд бүрэн нийцээгүй, дотоодын татварын орлогын суурийг бодитойгоор бэхжүүлэн нэмэгдүүлэх үр дүнд хүрэхээргүй шинэ нэр томъёолол төдий, улмаар хууль үл хэрэгжих нөхцөлд хүргэхүйц сөрөг үр дагавартай, засаж сайжруулбал зохих олон асуудал тусгагдсан байгаагийн зэрэгцээ улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй агуулга бүхий зохицуулалтууд тусгагдаад байна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан  хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 16.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.  

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй учир Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин болон ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, тогтоолын төсөлд "төслийн тэмдэглэх хэсгээс “Бүгд Найрамдах Монгол Улсын Засгийн газар ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай” хэлэлцээрийн наймдугаар зүйлийн “ ж” гэснийг хасах", "төслийн 1.1 дэх дэд заалтыг төслөөс хасч, энэ дэд заалтаар зохицуулагдахаар тусгагдсан асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах” гэж санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.

Мөн тогтоолын  "төслийн 1 дэх заалт болон 1.2 дахь дэд заалтыг нэгтгэн “Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн хэрэгцээнд зориулан импортоор оруулсан дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөс суутгах тооцсугай” гэж, хуулийн төслийн 2 дугаар зүйлийн "2019" гэснийг "2020" гэж өөрчлөхийг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Зээлээ төл!

2019-09-17

Тэнгэрлэг заяат тэнэг новшнууд

2019-09-17

Бидний ойлголцохгүй байгаа "шинэ үеийнхэн"

2019-09-16

Мэргэн ухаан...

2019-09-16

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Монгол элдэв зураг №60 (95 фото)

2019-09-14

Элдэв зураг (70 фото) №625

2019-09-13

Ердийн зүйлсийг ер бусын өнцгөөс харвал...

2019-09-12

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ

2019-09-12

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газарт самар бэлтгэж, ашиглахыг хориглоно

2019-09-09

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газар самар бэлтгэж ашиглахыг хориглоно

2019-09-08

О.Эрдэмбилэг: Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хадгална

2019-09-17

Ипотекийн хөтөлбөрт энэ онд нийт 430 тэрбум төгрөг олгоно

2019-09-17

Энэ оны эхний найман сарын байдлаар зээлийн дундаж хүү 1.3 хувиар буурч эхэлжээ

2019-09-17

Энэ оны эхний найман сарын байдлаар зээлийн дундаж хүү 1.3 хувиар буурч эхэлжээ

2019-09-12

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Манай 3 боксчин дараагийн учраагаа ялбал медалийн төлөө өрсөлдөнө

2019-09-17

Тархины бяд, торгон мэдрэмж шалгадаг спорт

2019-09-16

Уран сайхны гимнастикийн баг тамирчид ДАШТ-д оролцож байна

2019-09-16

Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо

2019-09-16

“Дэн Сяопин гуай гараас минь барьсан чигтээ нэг өрөө рүү хөтлөөд орсон”

2019-09-17

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

2019-09-17

Хорт хийн агууламжийг шалгахыг анхааруулав

2019-09-17

“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ маргааш эхэлнэ

2019-09-17

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

“Салхинцэцэг” өвчний халдвараас сэргийлэх зөвлөмж

2019-09-17

Эх, нярайн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэв

2019-09-17

Дорнод аймгийн Булган сумд дуут хавдар илэрч, хязгаарлалт тогтоожээ

2019-09-17

Дорнод аймгийн Булган сумд дуут хавдар илэрч, хязгаарлалт тогтоожээ

2019-09-16

"Х.Баттулга Ардчилалаас урваад зогсохгүй сүүлийн үед түүнийг тэвчихээ больж, далим гарвал гутааж байна"

2019-09-17

Гадаад харилцааны сайд “их цэвэрлэгээ”-гээ үргэлжүүлнэ

2019-09-17

МАН-ын 12 дарга “…УИХ-ыг тараая” гэж хуралджээ

2019-09-17

Сайд нарынхаа картыг сугалсан Ө.Энхтүвшингийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцэнэ

2019-09-16

Орос, Беларусь улсууд 2022 онд хамтарсан эдийн засгийн холбоо байгуулна

2019-09-17

Дональд Трамп Японы эсрэг тавьсан худалдааны хоригоо сулруулна

2019-09-17

Киргизстан, Тажикистаны хил дээр буудалцаан болжээ

2019-09-17

1600 жилийн настай, гар гараасаа барьсан 2 шарил хоёулаа эрэгтэй байсныг тогтоожээ

2019-09-17

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.17)

2019-09-17

Podcast news - Цаг үе (2019.09.17)

2019-09-17

Podcast news - Зочинтой ярилцлага

2019-09-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.16)

2019-09-16

Хүнд насаа хэлдэггүйн учир...

2019-09-17

Гадныхан орон гэргүйчүүдтэй хэрхэн "тэмцдэг" вэ?

2019-09-16

Дэлхийн бүх хүнийг тэрбумтан болгох солир

2019-09-16

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд

2019-09-16

Хүүхдээ золионд гаргах хариуцлагагүй "томчууд"

2019-09-17

Спиннингээр хичээллээд 45 хоногийн хугацаанд 20 кг жинг хаях боломжтой

2019-09-17

Дэнжийн мянгын дэрчгэр шар буюу Монголчуудад хүндлэгдсэн боксчин

2019-09-17

Яагаад эмэгтэй хүнийг дээрэлхэж, хүссэнээрээ элэглэдэг энэ нийгмийг бид хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ?

2019-09-16

"Ардчиллаа хамгаалъя” лазер шоуны үеэр С.Зориг үг хэлж буйгаар зохиомж хийжээ

2019-09-17

У.Хүрэлсүх: Улс орон маань ядуу зүдүү байж болно, гэхдээ шударга нийгэмд амьдармаар байна

2019-09-16

Монголыг аль хэдийнээ устгажээ!

2019-09-16

Монгол, Хятад хүмүүсийн ялгаа

2019-09-14

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна

2019-09-12

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

2019-09-11

“Apple” маргааш шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

2019-09-09

Монгол, Орос сансар судлалын салбарт эрчимтэй хамтарч ажиллах боломжтой гэв

2019-09-08

Хууль зүйн салбарын ХӨГЖЛИЙН дараагийн ШАТ

2019-09-17

АТГ АН-ын дарга С.Эрдэнэд хэрэг үүсгэн шалгах шаардлаггүй гэж үзжээ

2019-09-17

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

2019-09-17

Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

2019-09-16

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ

2019-09-13

Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

2019-09-11

Стратегийн ордыг ашиглахдаа үр ашгийн дийлэнхийг ард түмэнд ногдуулна

2019-09-11

Хууль зөрчсөн уул уурхайн 63 ААН, 87 иргэний үйл ажиллагааг таслан зогсоов

2019-09-11

Цэнхэр дэлгэцийн хамгийн алдартай машинууд

2019-09-17

ХХБанкны Замын-Үүд салбарын 20-н жилийн ойн баяр амжилттай болж өндөрлөлөө

2019-09-17

Банкууд хөлбөмбөгийн аваргаа тодрууллаа

2019-09-17

Төрийн Банк сурагчийн карт, кредит карт, гялсбанкны үйлчилгээгээ харилцагчиддаа санал болгож байна

2019-09-17

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

“70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2019-09-17

Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг дэхь Буддын шашны түүх дурсгалт газруудыг үзнэ

2019-09-16

“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо өлгийдөн авлаа

2019-09-15

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Дуучин А.Мөнгөншагай автын ослоор амиа алджээ

2019-09-08

Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хүүхдүүд

2019-09-08

Жастин Бибер алдар нэр амьдралыг нь хэрхэн сүйтгэсэн болохыг харуусан дурсав

2019-09-05

Дотно харилцааны талаарх худал зүйлс

2019-09-17

Хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой насыг 34 гэж тогтоожээ

2019-09-17

Уншсан бүхнээ тогтоох 8 шилдэг арга

2019-09-14

Ази маягийн жигнэсэн үхрийн мах хийх жор

2019-09-13

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.98%
Ши Жиньпин (БНХАУ)
15.76%
Дональд Трамп (АНУ)
4.8%
Шинзо Абэ (Япон)
3.52%
Ангела Меркель (ХБНГУ)
2.84%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.64%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.95%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.95%
Нарендра Моди (Энэтхэг)
0.74%
Эммануэль Макрон (Франц)
0.34%
Хаан Салман (Саудын Араб)
0.27%
Тереза Мэй (Их Британи)
0.2%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,442

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,229

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,364

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,297