Ж.Мишээл: Монголыг гадаад киноны зураг авалтын өвөрмөц цэг болгомоор байна

Ж.Мишээл: Монголыг гадаад киноны зураг авалтын өвөрмөц цэг болгомоор байна
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудынхаа дуу хоолойг хүргэх зорилготой “Миний Монгол” булангийн ээлжит зочноор Польш улсад жүжигчнээр ажиллаж, амьдарч байгаа Ж.Мишээлийг урилаа. Тэрээр Монголын үндэсний кино хорооны төсөл хариуцсан захирлын ажлыг давхар гүйцэтгэдэг аж.
 
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Гадаад улсад жүжигчний мэргэжлээр ажиллана гэдэг тийм ч амархан даваа биш байх. Энэ хүртэл Ж.Мишээл хэрхэн явж ирснийг манай уншигчдад сонирхуулаач?
 
-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Жаргалсайханы Мишээл гэдэг. Намайг гурван настай байхад аав ээж хоёр минь Польш улсад ажиллахаар очсон. Үүнээс хойш 27 жил энд суурьшин амьдарч байна. Намайг есөн настай байхад аав ээж хоёрын таньдаг польш найз утасдаад “7-10 насны хүүхдүүдийг кинонд тоглуулахаар  шалгаж байна. Охиноо оруулахгүй юм уу” гэж асууснаар 2500 хүүхдээс долоон шат давсны эцэст гол дүрд үлдэж байлаа.
 
-Анхны киноныхоо дурсамжаас хуваалцаач?
 
-“Өргөмөл гэр бүл” гээд инээдмийн кино байсан. Миний ихэр охинд эрлийз хар арьстай охин тоглосон. Уг нь бид хоёр нэг дүрийн төлөө өрсөлдөж байсан юм. Тэгээд сүүлдээ продюсерүүд нь энэ хоёрыг хоёуланг нь аваад инээдэмтэй сэдэв нэмье гэж бодсон юм билээ. Яагаад ихэр юм бэ гэхээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэй польш айл гурван хүүхэд өргөж авсан өвөрмөц, инээдтэй гэр бүл болдог. Багаасаа эцэг эхгүй өссөн болохоор өөрсдийгөө ихэр гээд бодчихсон байдаг. Би ихэр охидын Жошад тоглосон. Эхний гурван ангийг хийхэд хүмүүс сайхан хүлээж авсан учир 52 ангиар төлөвлөж байсан кино маань 13 жилийн хугацаанд үргэлжилсэн.  Би энэ кинонд яг 10 жил буюу 460 гаруй ангид нь Польшийн мундаг жүжигчидтэй тоглосон. Миний өнгөрсөн амьдралын 50 хувь нь энэ киноны гэр бүлтэй өнгөрсөн гэсэн үг. Киноны зохиолд нэг монгол ах Польш руу ирж намайг олоод Канад руу авч явдаг. Энэ дүрд Батжаргал ах тоглосон. Кинон дээрээ бид хоёр монголоор ярьдаг. Хүмүүс намайг польшуудын нүдэн дээр өссөн гэж ярьдаг.
 
– Энэ улсад жүжигчнээр суралцаж төгссөн үү?
 
-Ээж, эмээ хоёр эмч, аав хуульч мэргэжилтэй. Миний багын мөрөөдөл эмч болох байсан ч санаандгүй байдлаар кинотой холбогдсон. Гэхдээ эмч болох мөрөөдөл минь сэтгэлд байгаад байсан учир сургуулиа төгсөөд анагаах ухааны шалгалт өгье гэсэн шийдвэр гаргасан. “Одоо би киноноосоо гарах хэрэгтэй боллоо” гэхэд минь найруулагчид ойлгож хүлээж авсан. Хүүхэд байхдаа л эмч болно гэж төлөвлөчихөөд 10 жил ярьсан учир явуулахаас аргагүй болсон байх. Ингээд зургаан жилийн хугацаанд урлагаа завсарлаж Варшавын анагаахад суралцсан. Харин төгсдөг жил Польшийн нэг том продакшнаас залгаад спортын шоунд оролцохыг урихад нь татгалзсан хариу өгөхөд “Мишээлээ чи олон жил алга болсон, одоо цаг нь болсон буцаж ир. Хүмүүс чамайг санаж байна” гэсэн. Энэ шоунд зөвхөн жүжигчид биш дуучид, олимпийн аваргууд болон олон нийтийн танил хүмүүсийн дунд “Өргөмөл гэр бүл” киноны манай эгчийн дүрд тоглосон, миний хамгийн сайн найз байсан. Тэр над руу залгаад “Хоёулаа дахин хамт ажиллах юм байна” гэхээр нь оролцохыг зөвшөөрсөн.
Олон жил киноноос холдсон болохоор хүмүүс намайг танихгүй байх гэж бодсон. Гэтэл манай кино байнга давтаж гардаг, хүмүүс намайг том болсныг ч мэдэхгүй жаахнаар нь бодож байсан. Гэсэн ч миний нүүр нэг их өөрчлөгдөөгүй болохоор польшууд намайг идэвхтэй дэмжсэн учраас би финалд үлдсэн нь надад их том сургамж болсон. “Ямар ч гэсэн энэ шоу дууссаны дараа алга болох нь дэмий юм байна. Миний тоглосон киног үзэх дуртай юм байна” гэдгийг мэдэрсэн. Хэдийгээр анагаахаар төгссөн ч урлагаар өөрийгөө хөгжүүлж, ажиллая гэж шийдээд “Ододтой бүжиглэе” шоунд Польшид олон жил бүжиглэлээ. Энэ шоунуудыг тогтмол 3.5 сая хүн үздэг. Бас зөвхөн жүжигчин гэхгүйгээр хөтлөгч, хүүхдийн кинонд хүртэл дуу оруулсан. Ер нь урлагаар Польшийн бүх салбарт өөрийгөө сорьж байна. Энэ дундаас хамгийн их таалагдсан нь хөтлөгч хийх байсан.
 
-Ингэхэд та Польшид хэдэн жил ажилласан гэсэн үг вэ. Монгол орноо хэр сурталчилж байна даа?
 
-Польшийн урлагт 20 жил ажилласны ой өнгөрсөн жил болсон. Дүүтэйгээ хамт зуны амралтаараа нутагтаа ирдэг байсан болохоор өвөө, эмээтэйгээ ойрхон өссөн. Манай өвөө морь уядаг, бид хоёрыг ирэхээр хөдөө гардаг байсан учраас морь унаж сурсан. Миний амьдралын суурийг эмээ минь тавьсан гэж боддог. Монгол ёс заншил, зөв юм хийвэл буцаж ирдэг гэдгийг миний сэтгэлд гүн суулгаж өгсөн болохоор үүнийг хэн ч, хэзээ ч өөрчилж чадахгүй. Би хоёр нутагт өссөн, хоёр нутагтай учраас Монгол, Польш хоёрыг ямар аргаар ойртуулж холбох вэ гэж ээж бид хоёр их ярьдаг байсан. Тэгээд удаан бодсоны эцэст урлагаараа холбох нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Тиймээс “Өргөмөл гэр бүл” киногоо Монголд гаргах хүсэлтэй байгаа. Би оролцсон ажил болгондоо Монголын тухай нэг зүйл заавал оруулахыг хичээдэг. Тухайлбал, ярилцлага авахад нь дандаа Монголынхоо газар нутаг, түүх, соёл, урлагийг ярьдаг. Польшууд Монголыг их сонирхдог. Хамтарч хийе, очьё гэсэн санаа олон гарсан.
 
-Төлөвлөсөн ажлаа хийхэд юу саад болж байна вэ?
 
-Тухайлбал, миний хэрэгтэй зүйлүүдийг хангаж өгөх кино хороо алга. Дэлхийн орон бүрт кино хороо гэж байдаг. Кино хороо нь гаднаас ирсэн хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангаж өгдөг. Жүжигчин, продюсер, найруулагчаас гадна жолооч, байр, тогооч, нүүр хувиргагч, хөгжмийн хүмүүс, хувцас, тусгай зөвшөөрлүүд гээд. Тухайлбал, гадны кино зураг авалт нь Сүхбаатарын талбайд боллоо гэхэд тухайн газрын хөдөлгөөнийг хаах, хөдөө бол зам, гүүр хаах ажлыг кино хороо зохицуулж өгдөг. Монголд кино хороо байдаггүй болохоор польшуудтай бодож байсан төслүүдээ бүтээж чадаагүй. Би монголоор аялгатай ярьдаг учир нэг сарын дотор зохицуулахад үнэхээр хэцүү. Интернэтээр хайя гэхэд ийм бааз байхгүйгээс ажлууд маань түр зогсоод байна. Гэхдээ ирэх бүртээ урлагийн хүмүүстэй танилцаж байгаа болохоор тун найдаж байгаа. Звхөн кино хороо биш Монголын кино урлаг яаж хөгжих, аль зүг рүү хэнтэй хэрхэн хамтарч юу хэрэгтэй байна гэдгийг жүжигчин Оргил ах бид хоёр ярилцаж, санаа нэгдээд энэ ажил дээр хамтдаа хүчээ нийлүүлэхээр болсон. Би Польшид очоод хэнтэй юу ярихаа мэднэ. Тиймээс Монголын кино урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломж олдож байна гэдэг нь миний хувьд чухал юм.
 
-Киногоор дамжуулж Монгол орноо сурталчлах, хөгжүүлэх том зорилго танд байна гэсэн үг үү?
 
-Тэгэлгүй яахав. Монголын кино урлаг хөгжихөд нийгэм, эдийн засагт том нөлөө үзүүлэх боломж олдож байгаад би баяртай байгаа. Монголд гадны продакшн ирээд байшинд биш байгалийн үзэсгэлэнтэй газарт зураг авалт хийхэд аялал жуулчлал, эдийн засаг дагаад хөгжинө. Үүнтэй кино урлаг холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монголын урлагийг гадагш нь сурталчлах нэг том зорилго байна. Хоёрдугаарт, гадаадын уран бүтээлчдийг Монголд авчрах юм. Ерөнхийдөө Монголыг өвөрмөц кино зураг авалтын цэг болгохыг зорьж байна. Энэ бол хэтрүүлсэн мөрөөдөл биш шүү. Польшийн жуулчид Монголыг их сонирхож байгаа. Надаас хүн бүр “Намайг Монгол руу авч яваач. Яаж очих юм бэ” гэж асуудаг. Польшийн зарим компанийн захирлууд байнга ирдэг. Тэднийг нааш нь татаад жуулчдын хүчээр Монголынхоо эдийн засагт хувь нэмрээ оруулахыг хүсч байна.
 
-Эмч мэргэжлээ та яасан бэ?
 
-Анагаах ухааны салбар миний зүрхэнд дандаа тал хувийг эзэлдэг. Эмчээрээ ажиллаагүй. Оюутан байхдаа Монголын эмнэлэгт дадлага хийж байсан. Энэ жил эмнэлгүүдээр явж байдлыг нь харахдаа дэмжлэг хэрэгтэй салбар байна гэж харсан. Энэ салбарт би өөрөө юу хийж болох вэ гэж бодсон. Өөрийнхөө таньдаг Польшийн мундаг эрдэмтэн, профессоруудыг Монголд ирүүлж эмч нарт сургалт хийж өгөөч гэж гуйх гэж байгаа. Гэхдээ энэ хүмүүсийг та нар өөрсдөө зардлаа гаргаад ир гэж хэлэхгүй. Тиймээс надтай хамтарч ажиллах хүн байвал нээлттэй шүү гэж хэлмээр байна.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд зорилтот төслүүд хэрэгжиж байна

2019-06-27

БНХАУ-ын ӨвөрМонголд дахин 150 оюутан сургахаар боллоо

2019-06-27

Уламжлалт сүүн эмчилгээний итгэмээргүй ашиг тус

2019-06-27

Я.Дагвадорж: Хүүхдэдээ С вирүсийн халдвар авахуулахгүйн тулд хумсны хутга, сойз, сахлын хутгаа тусдаа хэрэглэж занш

2019-06-26

Эхний 6 сарын байдлаар 9220 хүн эрүүлжүүлэгджээ

2019-06-27

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

2019-06-27

Б.Гүрсоронзон: Жолоочийн ажил, амралтын дэглэмийг чанд мөрдүүлнэ

2019-06-27

Нийслэлийн 41 барилга усанд автжээ

2019-06-27

Оюутны номын сан, лаборатори байгуулна

2019-06-27

О.Билгүүн: Гадаад хэл сурахын тулд тууштай байх хэрэгтэй

2019-06-27

Боловсролын яам улс төрийн хараанд байгааг багш нар эсэргүүцлээ

2019-06-26

ЭЕШ-д 111 шалгуулагч 800 оноо авчээ

2019-06-24

Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг

2019-06-25

Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

2019-06-21

Хүүхдийн "Сэвлэг үргээх ёслол"-д хүн бүрийг урьдаггүй

2019-06-14

Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд ээж аавын яаран анхаарах 9 зүйл

2019-06-12

Samsung-н эвхэгддэг гар утас худалдаанд гарахад бэлэн болжээ

2019-06-22

2019 онд худалдан авч болох шилдэг 10 зөөврийн компьютер

2019-06-20

Да Винчигийн сэдэж байсан итгэмээргүй дэвшилтэт 10 технологи

2019-06-10

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

2019-06-06

Цөмийн гамшигт өртсөн Фукушимагийн хориотой бүсийн өнөөгийн дүр төрх

2019-06-25

Цэнхэр үст Цэрэнгийн гайхалтай аялал

2019-06-24

Хэвлийдээ бойжиж буй амьтдын гайхамшигт зургууд

2019-06-23

Алдарт барилга, дурсгалт газрууд баригдаж байх үедээ...

2019-06-23

Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой

2019-06-27

Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэнэ

2019-06-26

Кино хорхойтнуудын тархийг гашилгасаар ирсэн 10 асуулт

2019-06-26

Б.Алтанжаргал: Ээж минь алга ташсан бол дээдийн жаргал тэр байлаа

2019-06-26

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Н.Оюундарь: Ядуу буурай нэгэнд хууль хатуу, чинээлэг хүнд зөөлөн үйлчилдэг болжээ

2019-06-27

Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

2019-06-27

ШЕЗ 10 гишүүнээс бүрдэнэ гэдгийг 9 болгох зэрэг саналыг гаргав

2019-06-26

Үндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов

2019-06-26

МОНГОЛЧУУДЫН дайснаа АЛМАЙРУУЛСАН ЗЭВСЭГ

2019-06-27

Эмгэнэлтэй ч гэмээр, инээдтэй ч гэмээр үхлээр үхсэн 10 хүн

2019-06-26

Мунхаг хүмүүсийн л санааг зовоодог 7 зүйл

2019-06-26

Бүсгүйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх гайхалтай бүтээлч санаанууд

2019-06-26

НИТХ: Хотын дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулжээ

2019-06-27

Хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав

2019-06-27

Консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татахыг Монголын талаас хүслээ

2019-06-26

Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар Ерөнхийлөгчөөр 14 жил ажиллаж болно

2019-06-26

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

"Сумын төв дээр" /өгүүллэг/

2019-05-26

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Х.Тэмүүжин: Эрүүдэн шүүхийг зогсоох гэж оролдмогц Ц.Элбэгдорж дуудаад, толгой түрүүгүй загнасан...

2019-06-27

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдвээр мэдэгдэл хийв

2019-06-26

З.Энхболд: Ц.Элбэгдоржоо АТГ-т ирж мэдүүлгээ өгөөрэй!

2019-06-26
53:11

"Ам нээвэл" нэвтрүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оролцов

2019-06-26

Тэрэлж голд дөрвөн минж нутагшуулав

2019-06-25

Галтай болгоомжгүй харьсаны улмаас 363 сая төгрөгийн хохирол учруулжээ

2019-06-24

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2019-06-21

Түймэр тавьсан иргэн 363 сая төгрөгийн хохирол барагдуулна

2019-06-20

Казахстаны төр иргэдийнхээ хэрэглээний зээлийн үлдэгдлийг барагдуулна

2019-06-27

ОХУ Гүрж улсаас иргэдээ татна

2019-06-24

АНУ Иранд шинээр хориг тавина

2019-06-23

Камбож улсад баригдаж байсан барилга нуржээ

2019-06-22

Хэдий их иднэ төдий чинээ өлсөнө

2019-06-27

Аяга угаах ариун буянтай ажил

2019-06-24

Ухаарал гэж...

2019-06-24

Гүүр...

2019-06-21

Ц.Мөнхбаяр: Инфляц зорилтот түвшинд тогтворжино гэсэн хүлээлт бий

2019-06-27

4.6 кг алт экспортолжээ

2019-06-26

“Улаанбаатар эдийн засаг форум” ирэх баасан гарагт эхэлнэ

2019-06-26

Алтны үнэ хамгийн өндөр цэгт хүрэв

2019-06-25

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г охин компаниар дамжуулан гаргана

2019-06-27

Шахмал түлшийг нүүрсний үнээр хэрэглэгчдэд хүргэнэ

2019-06-26

Г.Занданшатар Оюутолгойн гэрээг шалгах үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэг өгчээ

2019-06-26

Монголчууд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийвэл Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэлтэй

2019-06-25

Өөрийгөө голох мэдрэмж биднийг юунд хүргэдэг вэ?

2019-06-27

Хүний араншин буюу муухай Монгол зан...

2019-06-26

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан солонгос залуус

2019-06-25

Бусдын яриаг сонсож сур

2019-06-24

Алгын чинээ цаасаар "цэвэр" болсноо баталгаажуулчих, бөхчүүдээ!

2019-06-26

Х.Болортуяа ДАШТ-д оролцох эрхээ авчээ

2019-06-26

Олон улсын Хөлбөмбөгийн холбооны шүүгч ​Б.Хаш-Эрдэнэ: Хөлбөмбөг бол мэдрэмж

2019-06-26

Монголын боксчид “Байкал-50” ОУТ-д хүч сорино

2019-06-26

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Хамгийн их борлуулалттай 10 орос машиныг тодруулжээ

2019-06-14

Зовлонгүйгээр жолоо барихад тань туслах зааврууд

2019-06-10

Үзэсгэлэнт оддын хүүхдүүд

2019-06-25

Алдартнууд жирийн хүмүүс байсан бол...

2019-06-20

Амжилтанд хүрэхээсээ өмнө санаанд оромгүй ажил хийдэг байсан одод

2019-06-10

XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны амьдралын түүх

2019-06-06

“Хужирт-Байгалийн эрдэст ус” нь аялал зугаалгад хамгийн тохиромжтой ус

2019-06-27

“UB Пропертиз”: Загварын байранд зочлоод азтан болоорой!

2019-06-26

Маркетингийн тоглоомын дүрэм

2019-06-26

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Увс аймгаас эхэллээ

2019-06-25

Хүрэн манжингийн шүүсний ид шид

2019-06-26

Тоос сорогчоор юуг соруулж болохгүй вэ?

2019-06-25

Тархиа хөгшрөхөөс сэргийлэх 5 арга

2019-06-25

Чөмөгний ясаар хийсэн шөлний гайхалтай ашиг тус

2019-06-25

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.82%
Ши Жиньпин (БНХАУ)
16.59%
Дональд Трамп (АНУ)
4.26%
Шинзо Абэ (Япон)
3.25%
Ангела Меркель (ХБНГУ)
2.91%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.8%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.23%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.01%
Нарендра Моди (Энэтхэг)
0.45%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Тереза Мэй (Их Британи)
0.11%
Эммануэль Макрон (Франц)
0.11%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,367

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,017

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,318

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,258