Сэтгэхүй гэж...

2019-05-22, 09:52 Нийтлэл 1,314 1
Сэтгэхүй гэж...

Сэтгэхүй гэж тухайн хүний сэтгэлгээний унаган төрхийг хэлэх бөгөөд гурван сая монголчуудын ерөнхий дүр төрх нь монгол хэмээх нэгэн үндэстний сэтгэхүйг бүрдүүлдэг. Дэлхийн үндэстэн омог ястан бүр өөр өөрийн сэтгэхүйтэй ч өдөр шөнө шиг ялгаатайгаар нь сэтгэхүйг ерөнхийдөө өрнийнх дорнынх гэж хоёрхон ангилж болно. Өрнийн сэтгэхүй нь хүн бүр өөрийгөө бөөцийлсөөр байгаад нийгмээ аваад явчихдаг бол дорнын сэтгэхүй нь өөрийгөө бус дошоо хаацайлсаар байгаад бас нийгмээ аваад явчихдаг.

Өөрөөр хэлбэл өрнийн сэтгэхүй нь амиа хичээсэн хувь хүн дээр тогтож байдаг бол дорнын сэтгэхүй нь ах дүүс гал голомт ураг төрлөө гэсэн дошон дээр тогтож байдаг. Ах дүүс арвуулаа бол нэг бүтэлгүй дүүгээ нийлж чирсээр байгаад голомтоо төдийгүй нийгмээ аваад явдаг гэсэн үг.

Монгол сэтгэхүй нь дорнын сэтгэхүйн нэг түгээмэл хэлбэр бөгөөд үргэлж үр хүүхэд гал голомт ураг төрлийнхөө төлөө санаа тавьж байдаг. Монгол хүн Муу юм хийчихвэл үр хүүхдүүдэд маань төвөг учирна, үхээд хойд насандаа буцаад хүүгийндээ бүтэлгүй нэгэн болж төрчихөөд  хүүгээ бас зовоогоод ч байж магад гээд худал хуурмаг хулгай зэлгий хорсол шунал зэрэг аливаа муу юмнаас аль болохоор алсуур тойрох сэтгэхүйтэй.  Баруун монголд ураг төрлөөрөө атгасан шагай шиг явж байхад зүүн монголд жалгын нэг тарах зэрэг сэтгэхүйн бага сага ялгаа бий ч ерөнхийдөө бид дорнын нүүдэлчин сэтгэхүйтэй ард түмэн.

Арслан бар зулзгаа таван нас хүрээд заар нь үнэртээд бие хаа нь төлжөөд ирэнгүүт хазаж хавчаад хөөгөөд явуулдаг байгалын нэг жамтай адил өрнөдөд хүүхдээ насанд хүрэнгүүт гэрээсээ хөөгөөд явуулдаг сэтгэхүйтэй. Харин энэтхэг  хятадууд хүүхдүүдээ барууны харийн буруу сэтгэхүйд автуулахгүйн тулд гадаадад ч явуулалгүй аль болохоор нутагтаа боловсрол эзэмшүүлж хажуудаа ажил хөдөлмөр эрхлүүлж байгаад ясаа бариулах сэтгэхүйтэй байдаг. Үхтэл үр харам гэгчээр дорнын сэтгэхүйд хүүгээ хөөж туух нь бүү хэл хажуудаа байлгаж эхнэр авч гэрлүүлж байраа бэлэглээд хүүхдийг нь харж хоолыг нь хийж оймсийг нь угааж өгөх сэтгэхүйтэй улс.

Өрнө дорнын сэтгэхүй нь дэлхийн аль ч өнцөгт дотроо бас өөр өөрийн гэсэн жаахан жаахан ялгаатай. Өрнөдийн хойд хэсгээр орших герман голландчууд хөдөлмөрч няхуур нямбай аривч хямгач сэтгэхүйтэй  байхад өмнөд хэсгээрээ бүдүүн баргийн бэлэнчлэх амрах жаргах цэнгэх сэтгэхүй дийлэмтгий.

Хойд хэсгээр өөртөө итгэлтэйгээр ажлын төлөө нохой шиг шогшиж үдийн унднаар ч банк холбоо орж хувийн ажлаа дугуйгаар амжуулахын зэрэгцээ дугуйн дээрээ тав арванхан минут өдрийн хоол зуушаа явуут  дундаа идэж, ашгийн төлөө амралтын өдрүүдэд ч ажиллан, наран шарлагын газар бараг л өөрийн сүүдрээ ч гэсэн нэг еврогоор зарахыг сэтгэж байхад  өмнөд хэсэгтээ Ромын хамбадаа хамаг зүйлээ  даатгачихаад  ашиг олж хөдөлмөрлөхийн оронд өдрийн бүгчим халууныг далимдуулан үдийн цайгаа тав зургаан цагаар  ууж идэн модны сүүдэрт унтаж бэлэнчлэх сэтгэхүйнээс болоод  тэд өнөөдрийн Бельгийн хагарал Грекийн дампууралд хүрээд байгаа юм. Европын хойд урд хэсгийн сэтгэхүйн зөрөлдөөнөөс үүдээд голланд хэлтэй хөдөлмөрч хойд бельгичууд франц хэлтэй залхуу өмнөд Бельгидээ өдөрт сая еврогийн татаас өгч байдгаас уур уцаар нь хүрээд салж нийлэх дээрээ тулдаг.

Өрнийнхөн өнөөдөр дорнын омгийн сэтгэхүй зохион байгуулалттай афганчуудыг ардчилалын зохион байгуулалтанд оруулах гэж арав гаран жил ноцолдож байхаар  Александр Македонский афганчуудын сэтгэхүйг дийлэхээ байхаараа бүүр сүүлдээ бууж өгөөд цэргүүдтэйгээ хамт афган авгай авцгаан хүргэн ороод  тэдний сэтгэхүйд дасан зохицоод энхийн гэрээ байгуулан худ ураг болоод эсэн мэнд салцгаасан түүхээс суралцах нь зүйтэй байх.  Одоо ч гэсэн тэдний үлдэгдэл цэнхэр нүдтэй шар толгойтой хүмүүс  Афганистанд бий.

Оросууд ч мөн нүүдлийн амьдралаар жил тойрон усанд орохгүй явдаг биднийг хараад бүхэл бүтэн шинжлэх ухааны хүрээлэн таван жил ажиллуулж таарч тохирох гэрийн душийг зохион бүтээж төсөл хэлбэрээр малчдад түгээж байхад яг би  таарч Батмөнх сайд 1976 онд хөдөөгүүр аялан манайд ирэхэд нь гэрт усанд орж, уг хэрэгслэлийг үзүүлэн маягаар үзүүлж билээ. Гэвч тэднийг явсны дараа аав маань энэ новшны нэмрээр яадгийм гээд маргааш нь гаргаад шидчихэж байсан нь монгол хүн хэзээ ч гэрт усанд орж сураагүй сэтгэхүйтэй холбоотой. Оросууд биднийг коммунизмд оруулах нь бүү хэл нүүдлийн  гэрт усанд ч оруулж дийлээгүй бууж өгсөн нь мөн л нүүдэлчин сэтгэхүйтэй холбоотой.

Миний хувьд ч хөдөө балчир байхдаа Хотынхон гэртээ морь хардаг гэдгийг сонсоод хөдөөгийн жаалхан хүү би олон жил ойлгохгүй ой гутаж явсаар хот орж ирээд нүдээрээ үзээд хотын сэтгэхүйд дасан зохицож билээ. Гэхдээ бүүр гадаад дотоод явж гахай шувууны мах идэж өчнөөн юм үзэж нүд тайллаа ч, хаа ч явсан аягаа долоочих гээд байдгаас өгсүүлээд бүр цаад ген удамшилд байгаа хөдөөний монгол малчин хүүхдийн унаган сэтгэхүй дүр төрхийг  надаас юу ч зайлуулж дийлэхгүй юм. Орос ардын Девушка может уехать из деревни, а деревня из девушки никогда буюу Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс холдоно гэж ёстой гонжийн жоо гэсэн оросын зүйр үг байдаг шиг удамшил ахуйгаас тогтдог сэтгэхүй нь ямар их хүчтэй насан туршийн дархлаа болохыг илэрхийлж байна.

Өрнийн дайллаганд зогсоогоороо өөдсөн талх хиам ундаа зэрэг байхад дорно зүгт тансаг ширээ засан найр наадам хийх нь үндсэн сэтгэхүй нь юм шиг. Тухайлбал, Дундад Азид хамгийн гол нь зочид төлөөлөгчдөө сэтгэл хангалуун байлгахыг эрмэлзэн дорнын тансаг байдлыг мэдрүүлэх сэтгэхүйтэй байдаг тул банкнаас зээл аваад ч хамаагүй тансаг зоогийн ширээ засан найр наадам хийнэ.

Гэхдээ эндэхийн таван стан улс сэтгэхүйн жаахан жаахан ялгаатай. Тажикууд хүү төрөхөд хорин ширхэг мод суулган хорин нас хүрэнгүүт тэднийгээ тайрч модоор нь рам зангидан мөчрөөр нь битүүлээд сайхан байшин барьж өгөн найр хурим хийдэг бол узбекууд цэцэрлэг доторхи жимсээ өөрсдөө ч идэхгүй шахуу хурааж оросын хотуудад аваачиж заран ашиг олон найр хийнэ.

Монгол сэтгэхүйтэй  киргизууд Москва Улаанбаатаргүй хаа ч хамаагүй тэнэн олз омог хайн плов ч гэсэн хийн ашиг олохыг бодоход нутаг амьтай казакууд Хүний газар султан байснаас өөрийн нутагт  ултан буюу  гутлын ул байсан дээр хэмээн хаашаа ч явахгүй, сүүлчийнхээ хонийг ч болсон төхөөрөөд найр хийх сэтгэхүйтэй. Хурим найрын өмнө  муслим хүмүүс инж /калым/ бэрийн талд барьдаг бол энэтхэг хинди хүмүүс нөхрийн талд инж төлдөг нь охиноо нөхөрт гарахад нь  хоттой малаасаа өмч тасдаж өгдөг монгол сэтгэхүйтэй ижил төстэй.

Муслим хүмүүс олон эхнэр авах нь ядарсан зүдэрсэн өнчирч хоцорсон гэр бүлийг бүх талаар ивээлдээ авах, ялангуяа хүүхдүүдийг нь гудамжинд хаяхгүй асран хамгаалж хүний зэрэгт хүргэх хүнлэг сэтгэхүйтэй холбоотой бол африкт олон эхнэр авснаар олон сайн эрс хөвгүүдтэй болж хамтран дээрэм тонуул хийн хүчирхэгжиж босс болох сэтгэхүйтэй.

Япон эзэгтэйн эр нөхрийнхөө ажилтай орлоготой үед хөл гарыг нь угаах хүртэл нөхрөө бөөцийлөөд жар хүрээд тэтгэвэрт гараад хэнд ч хэрэггүй болохын цагт бай бай bye-bye гэх хаяа ажиглагдах сэтгэхүйг эс тооцвол дорнын ихэнх оронд эр нөхрөө тэнгэрээс илгээсэн тэжээгч эзэн минь гэж хүндлэн насан туршдаа үнэнч зүтгэх сэтгэхүй дийлэнх олонхид нь бий.

Өрнөдөд аягатай шөлөө чангаар сорон шоржигнуулан уух нь бусдад саад учруулсан дээд зэргийн бүдүүлэг нохой хооллохтой зүйрлэх мэтээр үзэх бол дорно зүгт ингэж уух нь гэрийн эзний хоолны амттайг шагшран магтсан сайн үйлдлийн сэтгэхүйн илэрхийлэл. Өрнөдөд  ээж нь хүүгээсээ цаг авч болзож гуйж байж уулздаг бол дорнодод хүү нь ээж дээрээ дуртай цагтаа гүйж ирэхгүй бол санаа зовж гомдоллоно. Өрнийн сэтгэхүйд цагаан хоол идвээс өөрийн бие эрүүл мэндэд сайн гэлцэхэд дорнын сэтгэхүй нь Хөөрхийс тэр амьд амьтдыг алж талж амийг нь хороогоод яах нь вэ нүгэл хэмээгээд цагаан хоолоо зооглоно.

Өдөр шөнө шиг зөрүүтэй өрнө дорнын сэтгэхүй нь тааралдсан газраа зодолдож, хүмүүсийг дайсагналцал  үл ойлголцолд хүргэж байдаг ч ямарч сэтгэхүй нь тэр улс түмэндээ үндэстэн ястандаа газар орондоо зөв л байдаг. Нэг хүн тухайн түмний сэтгэхүйг хүлээн зөвшөөрч даган намирна уу гэхээс түмний сэтгэхүйг нэг хүн өөрчилж хэзээ ч дийлэхгүйгээс хойш  бэр гуйх ч бай, бизнес хийх ч бай тухайн сэтгэхүйг сайн судлаж мэдэж түүнд нутгийн индиан шиг суралцаж хүндэтгэлтэй хандваас  та хүний газар гүний нутагт ч гэсэн өмнөө тавьсан зорилгодоо төвөггүй хүрэхэд ихээхэн тус дэм болдог.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Менингококкт халдвараас сэргийлэх зөвлөмж

2019-10-20

Ирэх оноос иргэдийг хавдрын үзлэгт хамруулна

2019-10-20

Д.Дамба-Очир: Долоон төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх эрх зүйн орчин бүрдлээ

2019-10-20

Шинэхэн аавуудын бие болон сэтгэл зүйд гардаг өөрчлөлтүүд

2019-10-19

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”...

2019-10-18

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

2019-10-18

Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ

2019-10-17

Орчин үеийн ажлын орчин + Дадлага хийх байгууллагаа зөв сонгох нь

2019-10-17

Жонсон Брекситийг хойшлуулах хүсэлт гаргалаа

2019-10-20

Байгалиа сүйтгэлгүй ирээдүйгээ хэрхэн тэжээх вэ?

2019-10-20

Орос, Энэтхэгийн талууд аюулгүй байдлын стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2019-10-18

Аляска мужид 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

2019-10-18

Налайхын шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээнэ

2019-10-20

Л. Жаргалсайхан: Шахмал түлшинд хий гаргадаг ямар бодис байгааг нарийн шалгах багаж алга

2019-10-20

Гавъяат багш Д.Дорж: Монголын даамчин хүүхдүүд дэлхийд улсаа мандуулна

2019-10-20

Эмч нарын хариуцлагагүйгээс болж тээж байсан ураг, эрүүл бөөрөө алджээ

2019-10-20

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Бяцхан Грейсийг хэн алсан бэ

2019-10-20

Цаасан уут гялгар уутнаас илүү хор хөнөөлтэй

2019-10-19

Биеийн сул талаа эвтэйхэн далдалсан хүмүүс

2019-10-19

Шар айрган цунами Лондончуудыг сандаргасан нь...

2019-10-19

139-р сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ

2019-10-18

Сувилахуйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төслийн багийг хүлээж авч уулзав

2019-10-17

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал боллоо

2019-10-19

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Харьцангуй хямдаар Холливүүдийн од шиг харагдах будалтын аргууд

2019-10-19

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

2019-10-18

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!

2019-10-18

Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

2019-10-18

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

Сэтгэл өөдрөг явах 13 зарчим

2019-10-18

Судлаач Ганаа: Цифрийн эдийн засгийн тухай товч өгүүлэх нь

2019-10-18

Амархан улайдаг хүмүүс өгөөмөр, итгэл даахуйц байдаг

2019-10-18

Гэр бүл салалтын хамгийн утгагүй шалтгаанууд

2019-10-18

Балетчдийн тайзны ар дахь амьдрал

2019-10-19

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Гадагшаа шилжүүлэх мөнгөн дүнг өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэхүйц вальют байхаар тогтоожээ

2019-10-18

Саарал жагсаалтад орсон эсэхийг маргааш эцэслэнэ гэв

2019-10-17

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна

2019-10-16

С.Эрдэнэ: Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан байна

2019-10-16

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсыг зорино

2019-10-20

Ирэх долоо хоногт: Байнгын хороод, чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд

2019-10-20

Ж.Эрдэнэбат: Бүх хүн жигдхэн 950 сая

2019-10-18

Н.Мишигдорж: Гадаад бодлогын ноён нуруу “шохойжчихоод” байна

2019-10-18

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Podcast news - Танин мэдэхүй (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.17)

2019-10-17

Podcast news - Цаг үе (2019.10.17)

2019-10-17

Дуучин Б.Амархүүгтийн шүүх хуралдаан 29-ны өдөр болно

2019-10-19

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа

2019-10-18

Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

2019-10-18

Польшоос эрэн сурвалжилж буй Монгол Улсын иргэдтэй холбоотой хэргийн талаар санал солилцжээ

2019-10-18

Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь

2019-10-18

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30
51:25

"Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцов

2019-10-19

ХҮНам: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

2019-10-16

Монгол хүний бүтээсэн утаагүй зуухыг туршлаа

2019-10-16

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцлоо

2019-10-16

Өсвөрийн боксчин Т.Номин-Эрдэнэ Ази тивийн аварга болов

2019-10-18

Э.Содномпилжээгийн зардлыг Японы Фүжи хот хариуцна

2019-10-18

ОУОХ, Токиогийн Олимпын хорооны төлөөлөгчид хэлэлцжээ

2019-10-18

Энэ амралтын өдөр бүх нийтийн гүйлттэй

2019-10-17

Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн бүтээлүүд тодорлоо

2019-10-19

Б.Эрдэнэхуяг: Франц улсад 87 дахь жилдээ зохион байгуулагдсан үзэсгэлэнд зочин орноор орж гурван бүтээн байгуулалтаараа гайхуулж чадлаа

2019-10-18

"Өнөөгийн Монголын эгэл төрх" - Гэрэл зурагчин Б.Инжинаашийн шилдэг бүтээлүүд

2019-10-18

“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа

2019-10-17

Хятадын 428 хүн Монгол улсын иргэнтэй гэр бүл болж гэнэ!

2019-10-18

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.52%
Ши Жиньпин (БНХАУ)
16.01%
Дональд Трамп (АНУ)
4.68%
Шинзо Абэ (Япон)
3.49%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.93%
Ангела Меркель (ХБНГУ)
2.76%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.18%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.85%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.39%
Эммануэль Макрон (Франц)
0.28%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,490

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,331

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,391

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313