Өрөнд орох өвчин...

Өрөнд орох өвчин...

650 мянгын цалинтай хүн төрсөн өдрөөрөө 650 мянган төгрөгийн үнэтэй франц амттан зээлээр авч төрсөн өдрөө тэмдэглэжээ. “...Миний найзын төрсөн өдөр нижгэр болсон, нижгэр болсоон...” Бүтэн сарын цалингаа ганцхан мөчид амандаа хайлуулж, араандаа уусгаж чаддаг дэлхийд ганцхан Монгол минь. Нас тогтсон хүн эхнэрээсээ салчихаад, оногдсон сууцаа хямдхан зарж, үнэтэй машин болгож унаад усанд авахуулаад гүйцээ!

Одоо төдий насандаа орох орон, оочих аягагүй явна. Саятан герман хүн 300 доллароос илүү үнэтэй пиджак өмсдөггүй. “Шинэ баян цээж өвчтэй, хуучин баян хулуу өвчтэй” гэдэг үг ч тэр чигээрээ үнэн биш. Навсархай углааш, уранхай богино өмднөөс салдаггүй вьетнам шинэ баяны цээж өвчин тусдаггүй гэж байна. Манайхны хувьд зөөлхөн хэлбэл санхүүгийн боловсрол дутсаных юм.

Хатуухан хэлбэл, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээгүйн хохь. Хуучнаар хэлбэл буяных нь уут уруугаа харсных. Хэрэглэх дон, хээнцэрлэх өвчнөөс даруу зан, хуримтлуулах хандлагын ялгааг дээрх дөрвөн жишээ батална. Аяга цайны балга сүү, магнаг болсон үнэтэй мах шөлөө дийлэхгүй, эсвэл цагаан сар тэмдэглэх гэж тэтгэврийн зээл авдаг хөгшид, хүүхдийн сургалтын төлбөр хийх мэт зайлшгүй хэрэгцээг энд хөндөөгүй. Өнөөдөр цалингийн зээлтэй 350 шахам мянга, хэрэглээний зээлтэй мөн 350 орчим мянган хүн байна. Энэ дунд аргагүй амьдралын хэрэгцээтэй нь ч бий, хөнжлөөсөө гартал хөлөө жийсэн нь ч олон мянгаараа байгаа. Саяын цалинтай хүн 2 саяар жилээс жилд дулаарсаар байгаа өвлийн 3 сард үс арьс нөмрөх гэж өр тавих нь тэнэг хэрэг. Үйлчлэгч хүн онцын шаардлагагүй өндөр өсгийтэй арьсан гутал углах гэж хэдэн сарын цалингаа өрөнд өгөх нь мунхаг явдал. Дунджаар 2 сая төгрөгийн орлоготой айл 3 саяын зээлтэй байна.

Өр, зээл хоёрын хооронд алд дэлэм зөрүү бий. Өртэй хүн өөдөлдөггүй. Зээлтэй хүн өч төчнөөнөөрөө өөдөлсөн. Эргэлтийн хөрөнгө, гарааны дэмжлэг дутсан, шинэ санаа, ашгаа олоод, буцааж төлөх тооцоотой зээл авах эрэлт хэрэгцээ өр тавих донгоос эрс өөр. Хийж бүтээхгүй байж, эдийн шуналдаа идэгдэж, тосонд умбаж, торгонд хөлбөрөх гэсэн хэрэглээний ноёрхолд дарлагдсан сэтгэлгээний талаар хөндөж байна.
---
ӨРӨНД ОРОХ “ӨВ СОЁЛ”
---
Өнгөрсөн түүхээс санах сэрэх зүйл өч төчнөөн бий. Ард Аюуш Цэцэг нуурын дугуйлангийн тэмцлийн үзүүр нь хувийн шуналдаа хөтлөгдөж, хээнцэрлэл тансаглал нь хэтэрч, хошуу нутгаа өрөнд бариулсан Маньбадар гүн гэгчийг эсэргүүцэхэд оршиж байв. Хятадууд дураар аашлан шулж мөлжихийн хөрс суурь нь ноёд ямбатны эдийн шунал. Нэг хошуу 100 мянган лан мөнгөний өртэй. Зөвхөн жилийн хүүнд нь жилийн 70 мянган адуу, хагас сая хонь тушааж байжээ. Бүх хошууны өр 11 сая лан мөнгө нэг өрх 504 лан мөнгө хүрч байсан байна. Хөгшин ноёны бага хатны сувдан гутлын үнийг хошуу нутгаар төлж байсан. Өнөөдрөөр бол сумын даргын авгайн бөгжийг малчид төлж байна гэсэн үг л дээ. Богд хаант Монгол Улсад Оросоос олгосон 5 сая рублийн зээлийн хамгийн эхний сүйтгэл нь оройн дээд эзэнтнээ залрах алтан сүйх тэрэгний үнэ өртөг болсон гэсэн баримт бий. Одоогоор бол бондын мөнгөний эхний зарцуулалт нь “Ролс Ройс”-ын төлбөр гэсэн үг. Өр тавьж, тансагладаг гэм биш зан зуун жилийн дараа ч бахь байдгаараа. Оросууд олгосон зээлээ хянуулах гэж Сангийн яамны түмшэл С.А.Козиныг томилон ирүүлжээ. Монголын Засгийн газрын Санхүүгийн зөвлөхөөр 3 жил ажиллахдаа цэрэг армиа боловсруулахад зориулж олгосон мөнгөөр дайны бурхан бүтээлгэхэд зарцуулах зэрэгт хяналт тавихаар ирсэн юм. Мод бэлтгэхэээс өгсүүлээд олон зүйлээс татвар хураамж авч эхэлсэн тул Козин гэгч нэр нь Гоожин болон монголчлогдож, одоо ч Монголын хуулинд хүчин төгөлдөр нэр томъёо, ойлголт болон үлдсэн билээ.

Зах зээлд шилжээд 30 жил өнгөрч байна. Айл өрхийн 96% нь сарын орлого, зарлагаа хөтлөх, дөрвөн аргын тоогоор олох, төлөхөө тооцох анхан шатны санхүүгийн мэдлэггүй байна гэсэн Азийн хөгжлийн банкны судалгааны дүн гарчээ. Дэлхийн банкны 2012 онд явуулсан судалгаагаар хүн амын 30% гаруй нь зээлийн хүүгийн талаар ойлголтгүй, 60-аас илүү хувь нь инфляци хадгаламжид нь хэрхэн нөлөөлөх талаар мэдэхгүй байсныг илрүүлжээ. Хүн амын 57 хувь нь ирээдүйгээс илүү одоо байгаа нөхцөл байдалдаа анхаарлаа хандуулдаг гэжээ.

Энэ өдрүүдэд ядуурлыг ялж төгс нөхцөөх ялгуусан хүчит зэвсэг гэж ухуулж буй 20 сая төгрөгийн 3 хувийн хүүтэй итгэлийн зээлийн талаар ид шуугиж байна. Хямд хүүтэй зээл, гарааны дэмжлэг, эргэлтийн хөрөнгө ЖДҮ эрхлэгчдэд, хүн шиг амьдрах хүсэл төлөвлөгөөтэй хэн бүхэнд ус, агаар шиг хэрэгтэй. Гагцхүү мөнгөний соёл, мэдлэг байна уу? Архи, гар утас, хямд машины борлуулалт шажигнаж, нэгийг шийдэх гээд нөгөөг баллах уу? Төгрөгийн ханш, инфляцид хэрхэн нөлөөлөх талаар тооцоо судалгаа байна уу? Бороо шиг шаагиад орох мөнгийг шороо шиг шуураад одуулах шүүрэн шанаганы сэтгэлгээн дээр хавтгайруулан тараавал, манай, танай гэж ялгаварлан гадуурхвал хор уршаг нь олон жилээр гарна.
---
ЗЭЭЛДЭГЧИЙН ӨВРИЙН ТОЛЬ
---
Идэж уух, өмсөх зүүх, унах талхих бүх бараа бүтээгдэхүүнийхээ 1%-ийг өөрсдөө үйлдвэрлэж, 99%-ийг худалдаж авдаг Монгол бол хэрэглэгч орон. Улсаараа л урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөн чөтгөрийн тойрогт торгуулийн цаг сунгаж яваа. Өмнөх өгүүлэлд дурьдсанаар доллар идэж, доллар ууж, доллароор хөнгөрч хүндэрдэг хөх толботнууд. Эдийн засгийн өсөлтийг импортын хэрэглээ, түүнийг дагасан төгрөгийн ханшгүйдэл залгидаг. Энэ оны эхний дөрвөн сард импорт 480.5 сая ам.доллар буюу 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оныхоо мөн үеэс 184.3 сая доллар буюу 487 тэрбум төгрөгөөр өсчээ. Гар утас, зурагт, хөргөгч, гэрийн тавилга, гэх мэтийг авахад зориулсан хэрэглээний зээл сүүлийн жилүүдэд 55 хувиар нэмэгдсэн. Хөршүүд хоорондоо адилхан тал ихтэй юм. Саяхан бид Орост зах зээл судлахаар очлоо. Бид олон талаар төстэй. Жишээ нь, байраа зараад хуримаа хийчихдэг, ганган цаг, тансаг машинд нүдээ өгөхөөс буцахгүй.

Хэрэглээний зээл огцом бүр 200 хувиар өссөн тул бодлогоор хязгаарлаж эхэлжээ. Монголд ч бас орлогынх нь 60 хувь хүртэл хэмжээнд хэрэглээний зээл олгохоор болж хязгаарлаж эхэлсэн. Харин хойд айлд нэг сонирхолтой шийдэл нэвтрүүлсэн нь Зээлдэгчийн өврийн толь гэж нэрлэхээр зүйл. Зээл авагч зээл олгогчийн нүдээр өөрийгөө толинд харна. Зээлийн боловсрол олгож байна, босго ч тавьж байна. Зээл аваад ганган гар утас, сунагар машинаар гайхуулах хорхойг нь дарж эхэлсэн. Интернэтээр ороод заавал бөглөхөөр хуульчилсан, босго даваагүй бол хэн ч хаанаас ч хэрэглээний зээл авах боломжгүй. Монголд өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 980 тэрбум төгрөг болж, өмнөх сарын мөн үеэс 66.3 тэрбум төгрөгөөр өсөөд байна. Харин чанаргүй зээл 2019 оны 4-р сарын эцэст 1.9 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийн мөн үеэсээ 738.4 тэрбум төгрөгөөр нэмэгдчихсэн. Зээлийн данстай иргэдийн тоо энэ оны эхний улирлын байдлаар 1.3 сая болж, өмнөх оны эцсээс 49.2 мянгаар нэмэгджээ. Зээл олгож л байвал ашигтай гэдэг зүй тогтол байхгүй. Барьцаа бол баталгаа биш гэдгийг дээрх тоо баримт харуулж байна. Шүүхээр дор хаяж гурван жил заргалдах барьцаа гэдэг баталгаа биш. Зээлдүүлэгч, зээлдэгч хоёул тохой нийлүүлэн тооцон бодож, унавал хамт, босвол цугтаа нэг завин дээр яваа талуудын харилцан итгэлцэл байдаг. “Зээлдэгчийн өврийн толь” аппликэшн бүтээж, FinTech гэгддэг санхүүгийн ухаалаг технологи ашиглавал зээл, мөнгөний соёлын довтолгоо хүн бүхний гарт хүрнэ. Зээл авагч өөрийнхөө зээлийн түүхийг зээл олгогчийн нүдээр харвал өртэй хүн өөдөлдөггүй тохиолдол эрс цөөрнө.

 

“Хөгжлийн аминдэм ТББ”-ын тэргүүн,
“Бичил Глобус” санхүүгийн нэгдлийн Ерөнхий захирал
Самдангийн ОТГОНБАТ

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Булган аймгийн иргэд хууль бус уул, уурхайн үйл ажиллагааг зогсоож буйг дэмжив

2019-09-23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

2019-09-23

Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав

2019-09-21

Архангай аймагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүд 110 га-д нөхөн сэргээлт хийжээ

2019-09-20

О.Ариунзул: Би чиний талд үргэлж бат зогсоно

2019-09-22

Алдартнуудын хамгийн үнэтэй салалтууд

2019-09-21

Дуучин Б.Амархүүг машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилжээ

2019-09-20

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүнэ

2019-09-23

Хар тамхи хэрэглэсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах хууль хэрэгжиж байна

2019-09-22

Авлигын талаар мэдээлсэн иргэний эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ

2019-09-22

Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа

2019-09-20

Жимс ногоо эрт цагт ямар харагддаг байсан бэ?

2019-09-22

Нэр бүхий эм ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлнэ

2019-09-22

Сарын турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

2019-09-21

Томуугийн эсрэг вакциныг 40-45 мянган төгрөгөөр хувийн эмнэлэгүүдэд хийж эхэлжээ

2019-09-20

Нэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ

2019-09-22

"Ариун" Ганга мөрөн аврал эрж байна... (Фото төсөл)

2019-09-20

Элдэв зураг (80 фото) №626

2019-09-20

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах тендер зарлагдлаа

2019-09-23

Америкийн иргэн "Алтай таван богд" ууланд сураггүй алга болжээ

2019-09-23

Ч.Чинбат: Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий

2019-09-23

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амь насаа алджээ

2019-09-23

Г.Лхагвадорж: Улстөрчдийн рейтингийг тогтоох ХАМГИЙН ТОМ цахим санал асуулга үргэлжилж байна

2019-09-23

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь

2019-09-23

Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, ард нийтийн сонголт уу?

2019-09-23

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

2019-09-22

Антибиотик үхэлд хүргэж байна!

2019-09-23

Малынхаа буяныг барж байна даа. Монголчууд минь...

2019-09-20

Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөдөг ганц бие ээжүүд...

2019-09-19

Хотын дарга аа, нийтийн тээврийн тоогоо нэмээч!

2019-09-18

Хуримтлалтай "Монгол Мөрөөдөл"

2019-09-23

"Mn Tower"- Төвийн оффис, төлбөргүй цэцэрлэг

2019-09-23

“King Tower” – Монголын их хаад

2019-09-23

Капитрон банк “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолголоо

2019-09-23

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Ван Баодун: Гурван орны бизнес эрхлэгчид 187 төслийг хэлэлцсэн

2019-09-23

Баялгийн сан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гялайх ганц заалт

2019-09-20

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

2019-09-19

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг бүх банканд адил 24 хүртэл сар болгох чиглэл өгчээ

2019-09-19

Алдаж үз, залуус аа!

2019-09-23

Хариугаа авсан гэрээслэл

2019-09-23

Ногооны хороор мөнгө угаахуй

2019-09-22

Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...

2019-09-22

Иран эмэгтэйчүүд хөл бөмбөгийн тэмцээн үзэх эрхтэй болно

2019-09-23

Тэдэнд "Токио-2020" ойрхон байна

2019-09-23

Монголын уран сайхны гимнастикчид ДАШТ-д анх удаа оролцлоо

2019-09-23

Э.Цэндбаатар ДАШТ-ий хүрэл медаль хүртэнэ

2019-09-21

Он гарсаар 3628 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ

2019-09-23

Бохирдсон агаарыг хүчил төрөгч болгон хувиргадаг цамхаг бүтээжээ

2019-09-22

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019-09-18

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

АНУ-ын 6 мужид эмэгтэйчүүдийг цээж нүцгэн явахыг зөвшөөрчээ

2019-09-23

Хятад улс төрийн албан хаагчдаа "Алибаба" зэрэг 100 хувийн компани руу илгээнэ

2019-09-23

Ирэх оноос Украйн улс гадаадын иргэдэд газар эзэмшүүлнэ

2019-09-23

Хятад Орос улстай бүх салбарт харилцаагаа өргөжүүлнэ гэв

2019-09-23

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.23)

2019-09-23

Podcast news - Цаг үе (2019.09.23)

2019-09-23

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.20)

2019-09-20

Podcast news - Цаг үе (2019.09.20)

2019-09-20

Амжилтанд хүрэхийн тулд та юуг “болих” ёстой вэ?

2019-09-23

Ямар хүнсний бүтээгдэхүүн хоолны хордлого үүсгэдэг вэ?

2019-09-21

Бүсээ айлд орхиж болдоггүй тухай...

2019-09-21

Худалдаж авахдаа мөнгөө хэмнэх хэрэггүй бүтээгдэхүүнүүд

2019-09-20

Солонгос зураачийн ахин "амьдруулсан" бүтээлүүд

2019-09-21

Б.Марал: Балетад өрсөлдөхөөс илүү өөртэйгөө тэмцэх нь чухал

2019-09-20

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа...

2019-09-19

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Хуучны байрнууд дах зарим хачирхалтай зүйлс ямар зориулалттай байв?

2019-09-22

Америк бүсгүй эмчилгээ хийлгээд цэнхэр цустай болжээ

2019-09-21

Персийг яагаад Иран гэж нэрлэх болсон бэ?

2019-09-21

Таны дуу хоолойноос дараах 7 зүйлийг мэдэж болно

2019-09-21

Дэлхийн интернэтийн VI их хурал нээлтээ хийлээ

2019-09-20

Компьютерээ хэрхэн вирустүүлэхгүй байх вэ?

2019-09-19

"Windows 10"-ийн шинэчлэлт хийсэн комьпютерүүд интернетэд холбогдох боломжгүй болжээ

2019-09-18

"Google" компани шинэ ухаалаг утсаа ирэх сарын 15-нд танилцуулна

2019-09-18

"Босоо Хѳх Монгол" бүлгэмийн тэргүүн Г.Ганхуяг: Сэлэнгэ аймагт Монгол хүн ундны усаа хятадуудаас худалдаж авдаг болсон байна

2019-09-20
4:48

Одоо болон ирээдүйд хамгийн эрэлт хэрэгцээтэй МЭРГЭЖИЛ юу байх вэ?

2019-09-20

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой хөдлөшгүй баримтууд байна

2019-09-18

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Х.Тэмүүжин УИХ-ын болон ерөнхийлөгчийн зөрчилдөөнийг ингэж шүүмжлэв

2019-09-18

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.8%
Ши Жиньпин (БНХАУ)
15.88%
Дональд Трамп (АНУ)
4.77%
Шинзо Абэ (Япон)
3.4%
Ангела Меркель (ХБНГУ)
2.88%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.68%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.05%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.92%
Нарендра Моди (Энэтхэг)
0.72%
Эммануэль Макрон (Франц)
0.33%
Хаан Салман (Саудын Араб)
0.33%
Тереза Мэй (Их Британи)
0.26%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,449

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,245

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,368

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,301